Өмнөх сэдэв --->
http://www.sportnews.mn/forum/viewtopic.php?f=43&t=3471Шинэ сэдэв нээлээ.. Шинэ улиралд шинэ ерөнхийлөгч, шинэ дасгалжуулагчтай болоод байгаа..
За энэ хүн бол Хосу Уррутиа Тэллэриа, дараачийн дөрвөн жилд клубын ерөнхийлөгчийн албыг хашихаар болсон. Сонгуулиар 54% хувийн саналаар Макуаг ялж гарч ирлээ. 12000 гаруй дэмжигч гишүүд түүнд саналаа өгснөөр хамгийн олон саналаар ялсан ерөнхийлөгч болж байгаам байна. Уррутиа нь Билбаод төрсөн, академиас нь эхлээд л манайд насаараа тоглочихсон.. эргэлзээд байх юм байхгүй 100 хувь Атлетик..
Түүний авч ирж байгаа дасгалжуулагч Марсело Биэлса.. Интэр, Сэвилла санал тавиад байхад заавал манайхыг сонгосон гэжугаа. Аргентины шигшээн дасгалжуулагчаар 98-04 онд, сүүлд Чилийн шигшээг амжилттай удирдаж байсан. Европд бол Эспаньолыг л хэдэн сар дасгалжуулснаас өөр туршлага байхгүй нь тиймэрхүү л юм.. Капаросын хүрч чадаагүйд хүргэнэ гэж амлаад байгаа.. Манайхыг ямар тактикаар яаж тоглуулах гээд байгааг нь мэдэх юм алга. Ямар ч байсан уйдаахгүй тоглолтууд үзэх нь бололтой..
Макуа, Капарос.. Клубыг хүнд үед нь шавраас татаж гаргаж ирсэн гавъяатай хүмүүс. Макуа шинэ стадион барих ажлыг эхлүүлсэн, мөнгөний асуудлаас салгасан /өмсгөлний урд реклам тавьсан
/.. Капарос унахад ойрхон байх үед ирээд лигт дундаас дээгүүр үздэг болголоо, залуу тоглогчид ч нэлээдийг гаргаж ирж одоогийн энэ багийг бүрдүүлсэн. Энэ 2 ингээд ирээдүйд амжилтанд хүрэх эх суурийг тавьж өгөөд явж байна. Цаашид яахыг Уррутиа, Биэлса нар л мэдэж дээ
Бүрэлдэхүүн
Үндсэн багт
01. GK Горка ИРАЙСОС Морено
02. FW Гайска ТОКЕРО Пинедо
03. DF Ион АУРТЭНЭЧЭ Бордэ
05. DF Фэрнандо АМОРЕБИЕТА Мардарас
06. DF Микел САН ХОСЕ Домингес
07. MF ДАВИД ЛОПЕС Морено
08. MF Андер ИТУРРАСПЕ Дэртеано
09. FW Фэрнандо ЛЬОРЕНТЭ Торрес
10. MF Оскар ДЭ МАРКОС Арана
11. MF Игор ГАБИЛОНДО дэл Кампо
12. DF КОЙКИЛИ Лерчунди дэл Кампо
13. GK РАУЛ Фэрнандес Матэос
14. MF Маркел СУСАЕТА Ласкурайн
15. DF Андони ИРАОЛА Сагарна (дэд ахлагч)
16. DF Ибан ЗУБИАУРРЕ Уррутиа
17. MF ИНИГО ПЕРЕС Сото
18. MF Каpлос ГУРПЕГИ Наусиа (ахлагч)
19. FW Икер МУНИАЙН Гони
20. DF АЙТОР ОСИО Каррион
21. MF АНДЕР ЭРРЕРА Агүэра
22. DF Хабьер КАСТИЛЬО Аранбуру
23. DF Борха ЭКИСА Имас
24. DF Хавьер МАРТИНЕС Ахинага
Б багийн харъяалалтай
26. FW ИГОР МАРТИНЕС Касерас
28. FW ИБАЙ Гомес Перес
31. DF Хонас РАМАЛЬО Чимено
32. MF Иниго РУЙС ДЭ ГАЛАРРЕТА Этчебэррия
----------------------------------ИРАЙСОС-------------------------------------
ИРАОЛА---------ХАВИ МАРТИНЕС-------АМОРЕБИЭТА--------АУРТЭНЭЧЭ
---------------------------------ИТУРРАСПЕ------------------------------------
СУСАЕТА-----------ДЭ МАРКОС---------АНДЕР ЭРРЕРА--------МУНИАЙН
---------------------------------ЛЬОРЕНТЭ-------------------------------------
Явсан тоглогчид
- FW Ион Велез (Хирона) зээлээр
- MF Галдэр Сэрахэриа (Реал Мурсия) зээлээр
- DF Устариз Алдокотэлара (Реал Бетис) зээлээр
- FW Иниго Диаз Дэ Сэрио (Нумансиа) зээлээр
- FW Урко Вера (Эркулес) фрий
- MF Пабло Орбайс (Олимпиакос) зээлээр