Зиа юуны түрүүнд хэлчихье. Би тийм нийтлэл найруулах зүйлд тийм ч сайн бишээ. Тийм болохоор нилээн болхи бичсэн байж болох юм. Өршөөнө биз кк..
Галактико 2-оор ямар ч цом авч чадаагүй Чили мэргэжилтэн Пеллегрениг халж оронд нь Интерийг 45 жилийн дараа АЛ-т түрүүлүүлсэн Португаль мэргэжилтэн Жозе Моуриньюг багтаа авчрав. Моуг багтаа авсан гол шалтгаан бол 10дах удаагийн Аваргуудын Лигийн цом гэдэгтэй хэн ч маргахгүй.. Жозе Моуринью ажлаа эхэлж хэрэгтэй өөрийнхөө багийг бүрдүүлж эхлэв. Португаль мэргэжилтэн ч ирээдүйгээ харсан ухаалаг бодлого баримталж шинэ залуу тоглогчдыг багтаа авчирч эхэлсэн юм.. Реал Мадридын нөгөөх асуудалтай байрлалд Челсигийн Карвалью авчрав. Улирал ч эхэллээ. Нөхөрсөг тоглолтуудад ерөнхийдөө тун давгүй тоглолтуудыг үзүүлж байв. Улирал ч эхлэв. Улирлын эхлэлийг Майоркагийн талбай дээр тавьлаа.. Гоолгүй тэнцээ, үүний дараа ЖМ нээх санаа зовсон янзгүй зүгээрээ би угаасаа тэнцээгээр эхэлдэг юм гэж хэлж байв.. Үүнийхээ дараа Осасунаг талбай дээрээ хүлээж аван арай чүү гэж хожлоо. Юу л болоод байна даа бүү мэд кк. Эхний 5 тойрогт нэг л учраа олохгүй байсаар байв. Харин 6 дахь тойргоос Реал Мадридын залуучууд ойлголцож эхлэв. Лигээ тэргүүлж, АЛ, ЭХЦ-доо ч давгүй тоглолтыг үзүүлж байв. Гэвч тоогүй мэдээ гол довтлогч Гонзало Игуайн.. Улирал дуустал АУТ...
11сарын 29. Хүсэн хүлээсэн Эль Классико... Энэ чинь л том шалгуур шүү дээ.. Сэрүүлгээ тавиад унтлаа.. Гэтэл сэрүүлэг дуугарсангүй. Сэрээд утсаа асаагаад гоал руу ортол Барса 5-0 Реал гэж байна. Нүдэндээ ч итгэсэнгүй Нүдээ нухаад хартал яг мөөн. Шөнө сэрүүлэг дуугараагүйд баярлалаа. Маргааш нь өдөржингөө куле хэдэн нөхдүүдэд дамшиглууллаа.. Ийм юм байх л гэж бодож байлаа.. Энэ Эль Классико залууст их том сургамж болсон нь мэдээж.. Манайхан АЛ-т тун гайхалтай тоглож хэсгээ 16оноотойгоор тэргүүлж гарав.. АЛ-н сугалаа. Өө үгүй ээ нөгөө л муу Лионтой.. Энэ удаа заавал та нарыг хожно доо.. Игуайн улирал дуустал гэмтэж үлдсэн нэг довтлогч Бенз олигтой тоглолт үзүүлэхгүй байлаа. Дахиад нэг довтлогч хайхаас өөр арга байсангүй. Хайж хайж эцэст нь Того довтлогч Адейбайорыг эгнээндээ нэгтгэв.. Очиж очиж муу Адъяаг новш юмаа, би хувьдаа Клозе, Нистелрой нарын нэгийг нь ирээсэй гэж хүсч байсан юм. Адъяагийн дэбют тоглолт нь Осасуна VS Реал Мадрид.. Новш гэж, хожигдчихлоо. Тэргүүлэгч Барсагаас бүхэл бүтэн 7 оноо.. Зиа ингээд тайтл худлаа болдог юм байжээ.. Гэхдээ Эзэн хааны цомд лигийнхээ дандаа хүчирхэгүүдтэй таарч ээлж дарааллан хожсоор байгаад финалд Каталоны Барсатай таарав аа? Сайхан даа.. Одоо Лионтой тоглох тоглолтыг тэсэн ядан хүлээсээр.. Тэр өдөр ч боллоо цаг агаар, уур амьсгал аль аль нь тиймхэн байлаа. Хожигдож л болдоггүй юм шүү.. Бензийг гаргах болов уу? гэтэл Того залууг гаргалаа. За гозгор минь одоо л үзүүлээд өг.. Тоглолт ч эхлэлээ. Эхний үед ерөнхийдөө айл сурсан зангаараа манайхыг илүүрхэж байв. Того залуу хэрэг алгаа.. 2дугаар үе эхлээд 20 мин өнгөрч байхад Бенз талбайд орж ирлээ.. Орж ирээл довтоллоо. ГООЛ.... Умбагар өрөөндөө хашгарах гэсэн боловч гэр бүлийнхнээ сэрээчихвий гэж амаа дарна. Зиа зиа одоо энэ үр дүнгээ хадгалаад үлдэхэд л хангалттай.. Гэвч муу Гомис шаар тоог тэнцүүлчихлээ. Яаа эвгүй болж ирж байна шүү.. Ингээд дууссан нь өлзийтэй юм шиг байна аа.. Зиа хариу тоглолтондоо үзүүлээд өг.. Бернабеудаа авчраад балдаад явуулаасай. 3сарын 16 боллоо сэрүүлгээ тавиад унтсан чинь сэрүүлэг дуугарахгүй нам. Гэнэт сэрсэн чинь 5 болох гэж байлаа.. Өө новш юмаа гээл зурагтаа асаатал тоглолт гарч байна манайх 1:0р хожиж байна шүү. Хэн гоолдсон юмаа гэж бодоод сууж байтал Бенз маань гоолдчихлоо. Үүү 1/4-т Реал Мадрид тавтай морил.. Гэхдээ энэ үед 2гоол алдчихвий гэсэн айдас бас давхар байсныг хэлэх хэрэгтэй байх. Гэвч тийм боломжийг манайхан өгсөнгүй Өзил хүү Ди Мариад мөргөж дамжуулалт өглөө. Ди Мариа цохьлоо. ГОООЛ!!! Зиа зиа тодорхой боллоо.. Сайхаан сайхан.. Тоглолт ч өндөрлөлөө. Комоо асаагаал Халадаа энэ талаар хамгийн түрүүнд бичиж, мессенжерт орж мадридиста нартаа баяр хүргэлээ. Маргааш өглөө нь нэг л сайхан бүх зүйл сайхан бүтэж байлаа..
4сарын 3. Миний хувьд хөдөө ажлаар явсан байлаа. Гэхдээ сүлжээ барьдаг газар явж байсан юм. Зиа Барсагаас 5онооны зөрүүтэй байгаа, Барса Вилларреалд нухуулаад манайх Спортингийг хожчихвол ч 2онооны зөрүүтэй болоод хонгилын үзүүрт ч гэрэл асна даа гэж бодож байсан юм. Өглөө сэрээд утсаа асаагаад гоал.ком руу орлоо.. Ороод харлаа. 0-1. Спортинг хожчихож. Нөгөө талд Барса Вилларреалыг нухчиж.. 8онооны зөрүү. Ингээд тайтлын мөрөөдөл бүр мөсөн үгүй болов. Хөөрхий Жозегийн олон жилийн хөдөлмөр энэ өдөр үгүй боллоо. Гэхдээ л энэ агуу амжилт нь хэзээ нэгэн өдөр зогсох л байсан..Зиа энэ тоглолт ч яамай байнаа. 2өдрийн дараа тоглох ТОТ-той хийх тоглолт л.. ТОТ ч эвгүй шүүдээ..
Тоглолт эхэллээ.. 4'.. Аде булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөөд тооны харьцааг нээлээ. Үүнээс 10 минутын дараа Петер Крауч Марсело дээр хийсэн алдааныхаа төлөө 2 дахь шараа авч талбайгаас хөөгдөв. Марсело сэтгэлийн хөөрлөө шууд камерын өмнө гаргав.. Зиа одоо олон гоолын зөрүүтэй хожих хэрэгтэй шүү.. Гэвч 10 уулаа үлдсэн ТОТ-ынхон маш эвгүй байлаа. Бейл ч эвгүй байна даа.. Эхний үед өөр гоол орсонгүй. 2р үе эхлээд 57дахь минутанд Марселогийн дамжуулалтыг Адейбайор мөргөж гоолдов. 2-0. Аде ч аргагүй ТОТ-н эрлэг нь юмаа. Үүний дараа 72дахь минутанд Ди Мариа, 89дэх минутанд Рон гоолдож бараг л 4т орох эрхээ халаасалчихлаа.. Хариу тоглолтонд Криштиано Роналду гоолдож нийлбэр дүнгээр 5-0р Реал Мадрид шөвгийн 4т орж Заналт Барсатай тоглохоор боллоо...
4сарын 16. 2дахь Эль Классико... Энэ тоглолтоос 4 өдрийн дараа Эзэн хааны цомын финалд энэ 2 баг таарсан учир энэ тоглолт бол нээх ач холбогдолгүй байлаа. Угаасаа лигийн тайтлыг Барса авах нь тодорхой болчихсон шүү дээ. Маргааш нь амрах ч байлуу яалаа нет байхгүй болохоор пес нүдэж тоглолтоо хүлээж байв. Нэг мэдсэн улайрсан сууж байна. Цагаа хартал тоглолт эхэлчихжээ. Очоол зурагтаа асаагаад тоглолтоо үзэж суув. Ээ энэ Барсагийн бөмбөг эзэмшилтийг ээ үнэн даяргаа шүү.. Эхний үеийн төгсгөл хавьцаа булангаас ирсэн бөмбөгийг Рамос төв рүү мөргөлөө Рон нэмж мөргөв орж явсан бөмбөгийг Адриано мөргөөд гаргачихлаа. Хөгийн муу Бразил... Ерөнхийдөө Барса хамаагүй илүү тоглож байв.. 2 дугаар үе ч тун удалгүй эхлэв. Аяаяа айл бас л эвгүй байна даа.. 53 дахь минутанд төвөөс Шави урагшаагаа Вильяд уралдуулж хаялаа. Албиол нээрээ зайлуулчиж болохоор байсан юманд шал хэрэггүй алдаа гаргаж тэнэгтэв. Улаан. хаха гоё гоё.. Месси цохилоо. Касиллас ч хаах дөхлөө шүү. Месси ингээд ЖМ-н удирдсан багийн эсрэг анхны гоолоо хийвээ гэж.. Заза манайх хожигдчихсон юм байна л даа гээд айдас хүрч суув. Гэвч цаг дуусахаас ердөө 7, 8хан минутын өмнө Марсело пенальти авч чадлаа. Роналду алдаа мадаггүй пенальтиа гүйцэтгэв.. Барсагийн эсрэг анхны гоол. 1-1. Цаг дуусах хавьцаа тун гоё довтолгоо явагдлаа.. Өзил Адед баруун жигүүрээр уралдуулсан дамжуулалт өгснийг Аде хүлээж аван Хэдира руу дамжууллаа. Хэдира хүлээж аваад цохилоо. Валдез хаачихлаа. Барса шууд сөрөг явууллаа. Афеллайгийн цохилт хаалгатай маш ойрхон өнгөрөв. Энэ довтолгооноор тоглолт дууслаа..
4өдрийн дараа ЭХЦ. Эль Классикогоор ч жинхэнэ амьсгалж байна даа.. Муу Барсагийн ерөнхийлөгч Сандро Росселл: "
Бид уламжлалаа дагаад 5:0р хожно" гэж донгоссон байв. Гайгүй ээ чи амиа барниа.. Тоглолт ССТВ5-аар гарна гэсэн шуум гарав. Тоглолт болох цаг ч эхэллээ. Босоод зурагтаа асаагаад ССТВ5 дээр тавьлаа. Биллиард гарч байв. Аа муу хөгийн хужаа нар ийм гоё тоглолт гаргахгүй, ССТВ5 ч новширч байна даа.. Зиа тэгээд дажгүй линк хайж эхлэв. Гэвч миний комын юу нь ч юм болохгүй тоглолт гарахгүй байв. Өө новш. Форум луу байн байн орж харна. Эхний үед ерөнхийдөө манайхан тун давгүй тоглосон сурагтай. Зиа 2р үед энэ эрчээрээ хусчаасай.. 2р үед нэг нь над руу нэг линк явуулав. Ортол үзэж болж байна шүү. Ёоо 2р үед нээрээ Барсад элэглүүлж байна дөө.. Гэтэл Педро гоолдчихов. Өө чөтгөр ав. Мессенжерээр дүүрэн хараал урсгасан мадридиста нар. Гэтэл ашгүй отон байв. Тийм байлгүй дээ. Яаа за хурдхан шиг л үндсэн цаг дуусаасай гэж дотроо бодон сууна. Барса нээрээ арай л аймаар байнаа. Ёоо энэ үед Форумын Булгаатай нийлж жаал ЖМ-г муулав.. кк. Зиа тоглолт ч өндөрлөх тийшээгээ хандаж байнадаа. Үндсэн цаг дуусахын өмнө Ди Мариа тун гоё цохилт хийлээ. Даанч Пинто хаачихав. За үндсэн цаг дуусав. Нэмэлт цагт арай өөр болох байлгүй дээ гэсэн найдвар тээсээр.. Нэмэлт цагийн тоглолт эхлэв. Тэнцүүхэн л үзэж байна даа уул нь.. Рон баруун жигүүрээр гоё орж ирж хаалга руу цохилоо.. Хаалгатай тун ойрхон зөрөв.. Болж байна болж байна.. Зүүн жигүүрээр л Ди Мариа нэг довтолгоо явуулах гээл байна даа.. Ди Мариа-Марсело-Ди Мариа.. Зүүн жигүүрээс Ди Мариа кросс хаялаа Роналду үсэрлээ, мөргөлөө, гоолдлоо.. ГООООООООООЛ!!!!!!!!! Энэ үед дээшээ нэг л юм огшоод ирэх шиг болов. ккк. Зиа одоо 7хон минут л тэсчих. Тэгвэл бид цомоо авлаа шүү дээ.. Барсагийнхан зүгээр суугаагүй нь мэдээж, эвгүй эвгүй довтолгоо явуулж байв. Ди Мариа улаан. Зиа тоглолт дуусах гэж байна энэ улаан яадын ккк.. End of the Match.. хаха Пептэй Барсаг анх удаа хожлоо.. Жозе Моуриньюгийн анхны цом.. 7хоногийн дараа болох Эль Клласикод та нарыг дахиад хожноо гайгүй ..
Валенсиаг хөөрхий талбай дээр нээрээ сайхан балбасан шүү. Бенз, Кака, Игуайн 3 үнэхээр аймаар байлаа. Нэг нь дамжуулаал, нөгөөдөх нь гоолдоол.. Даанч сүүлийн минутанд 3гоол алддаг нь жоохон тоогүй юм болсын..
7хоног ямар хурдан өнгөрөв өө. Шөнийн 2:45.. Зиа С1-ээр тоглолтоо сайхан үзнээ кк.. Барса нөгөө л бөмбөг эзэмшдэгээрээ эзэмшээл анти Месси- Пепе байхад Мессигийн тоглолт гарахгүй байв. Энэ ч сайн хэрэг шүү.. Барсагийнхан ч жүжиглэлтийн мастерууд юмаа. Мэргэжлээ буруу сонгосон дуракууд.. Нүүрэнд нь огт хүрээгүй байхад л нүүрээ дарж унаал, бусад нь шүүгч рүү орилоол. Тэдний үзүүлбэрээр Арбелоа шар авав. хаха Барсагийнхан ч тоглолтыг гоё хөгжөөж байна шүү.. Манайхан эхний үед Роналдугийн холоос цохидог цохилтоос өөр олигтой довтолгоо явуулсангүй.. Кака бэлдээл.. Кака 2р үед орж ирээд шаал өөр довтолж тоглох болов уу гэж бодож байв.. 61 дэх минутанд Дани Алвес Оскар авахаар тун гайхалтай жүжиглэв. Барсагийнхан бүгд шүүгч рүү орилоол, хөөрхий нөгөө Алвесаа анхаарах ч сөхөө алга. Пепе улаан, ЖМ үзэгчийн суудал руу.. Алвес дамнуурган дээр суугаал талбайгаас гарав. Гэхдээ орж ирэхдээ зөв зүгээр. хаха овоо жүжигчин юмаа. Түрүүн хэд өнхөрч яаж орилоод байлаа. Ямар хурдан эдгэчихвээ. Браво.. Мессиг ганц тогтоож байсан Пепе хөөгдсөнөөр Мессигийн тоглолт орж эхлэв. Үүний ачаар зочид тоглолтыг тэргүүлж эхэллээ. Месси гоол.. Яана даа яана. Энэ дүнгээрээ дуусаасай билээ.. Гэтэл Месси нээрээ манай хамгаалагчдаар элгэлж байна дөө. Хэдэн ч хамгаалагчийг хуурчихваа. Цохилоо гоол.. 0-2. Уур хүрч байж ядаж байв.. Цаашаагаа тоглолт үзэхээс дургүй хүрэв. Гэхдээ дотроо битүүхэн ядаж нэг гоол хийчээсэй гэсэн бодол төрсөөр.. Өглөө нь босоод хартал 0-2 өөрчлөгдсөн юм алга.. Зиа зиа Барса финалд шалгарчихсан юм байна л даа.. Гэсэн хэдий ч Барсагийн талбай дээр нь 2 гоол хийчих болов уу? гэж найдсаар..
Хоног хугацаа ямар хурдан юм бэ? Нэг л мэдэхэд 6 хоног өнгөрч бүтэшгүй даалгаварын өмнө ирсэн байлаа. Пепе, Моу, Рамос нар байхгүй яана даа яана. Тоглолтын өмнөхөн Игуайн, Кака нар гараанд гарах нь тодорхой болжээ. Ашгүй ашгүй Какаг Барсагийн эсрэг тоглохыг нь харахыг хүсч байв. Бороо орж байв. Сайхан даа.. Эхний үед манайхан Барсагийн эсрэг юу ч хийж чадсангүй, Барса хамаагүй илүү байсан. Касиллас Барсагийн маш олон довтолгоог амжилттай хааж байв. Тиймээ Касилластаа баярлалаа. Төвд бас Ласс үүргээ маш сайн биелүүлж байв.. 2р үед эхэллээ. Жимми Жамп дүрсгүйтэв. Криштиано Роналдуд Каталон үндэстний бэлгэ тэмдэг болсон 'barretina' нэртэй улаан малгайг өмсүүлэхээр оролдсон юм.. Гэсэн ч харамсалтай нь түүний энэ үйлдэл нь бүтэлгүйтсэн байна. 2дугаар үе эхлээд 4хөн минут өнгөрч байхад Криштиано Роналдугийн дамжуулалтаар Пипита гоолдсон хэдий ч шүүгч гоолыг тооцоогүй бөгөөд Криштиано Роналдуд алдаа заасан. Машерано ч овоо сайн жүжигчин юмаа.. Үүний дараа 54дэх минутанд Иньестагийн дамжуулалтаар Педро гоолдож тооны харьцааг нээв. Бүх зүйл тодорхой. Одоо зөвхөн нэр төрийн л гоол хийчих залуусаа.. Педрогийн гоолоос ердөө 10 минутын дараа Ди Мариагийн дамжуулалтаар Марсело тооны харьцааг тэнцүүлэв. Зиа зиа нэр төрийн гоолтойгоо дууслаа... Муу Барсагийнхан.. Пипитагийн гоолыг тооцсон бол арай өөр байх байсан юм.. Аде ядаж байхад орж ирээд олигтой ч тоглосонгүй уур хүргэж дууслаа.. Зиа яахав Барсагийнхаан. Дараа бид заавал хариугаа баринаа. Өнөөдөр та нар инээж баярлан бид гунисан ч, өөр нэг өдөр бид баярлан хөөрч, та нар уйлах болноо гайгүй..
Зиа зиа Барсад ингэж хожигдож АЛ-н тэмцээнийг дуусгаснаар бид ЭХЦ-той энэ улирлыг дуусгах нь тод болов. Одоо эцсийн ганц л даалгавар үлдсэн байгаа. Тэр нь Роналду лигтээ 38-с дээш гоол оруулах. Үнэхээр Роналду ч гайхалтай байж сүүлийн 4 тойрогт нийт 11гоол оруулж нийт 40гоолтой шинэ рекорд тогтоон энэ улирлын Пичичи болон Европын алтан шаахайг авахаар болов.
БАЯРТАЙ, ГУНИГТАЙ, БАХДАЛТАЙ, ХАРАМСАЛТАЙ сайхан улирал болсоон...
HALA MADRIDhttp://www.youtube.com/watch?v=Vh9Quk-AO4k