Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Thu Aug 04, 2011 11:16 am

Өсөхөө заан үнэхээр мэдрэмжтэй бөх л дөө... яалтчгүй мундаг мэдэрдэг юм билээ... гэхдээ л үнэндээ бие хаа нь арай л нөгөө хэдээсээ дутмаг, удаан сайн формонд барилдана гэхэд хэцүү л санагддаг... ойрын хэдэн жилдээ гайгүй үзвэл үзэх л байх...
Батэрдэнэ чинь сайхан бие хаатай, цацаа цалгиатай, барилдаанч, энэ хэд дотроо бараг хамгийн залуу нь гэхээр тийм ч амархан больчихгүй байхаа...
Бүрэнтөгс тэгэж өрсөлдөөд хол явахгүй санагддаг болсон... БатОрших харин үзэж мэднэ шүү...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jugder_08 » Thu Aug 04, 2011 11:21 am

Булганыхан будилаантай гэж энэ жил нээрээ будилуулж яваад Өсөхбаяр, Энхбат 2 үнэн азгүйтлээ. Сайхан 2 бөхчүүд шүүдээ Санжаад хамгийн түвэг удах бөхчүүд ч байж магадгүй.

Энхбат бол Бат эрдэнээс илүү юм байгаан шд.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Thu Aug 04, 2011 11:30 am

Би ч тэгж боддог.
Бат-Эрдэнэ бол наадмын өнгө тодорхойлох бөх биш ээ.
Сайхан бие хаа бол байгаа.
Гэхдээ сайхан биетэй болгон явахгүй шүү дээ.
Бяр бяд лав тэгж их гэж мэдэгддэггүй.
Цацабшир, Жаргалсайхан, Чулуунбат, Бат-Эрдэнэ, Гончигдамба, Пүрэвдагва, Батмөнх, Алтанхуяг, С.Батсуурь энэ хэд ойролцоо л сайхан залуучууд. Хэн нь хэнийгээ ч хаяж болмоор...Одоо нөгөө тасарсан бөх байхгүй учраас ямар ч барилдаанд хэн нь ч дээшээ гүйчих магадлалтай. Сангисүрэн энэ хэдээс харин илүү байж магадгүй байх...Гэхдээ л Пүрэвжав харцага яг үзэхэд бол энэ хэдийг бүгдийг нь л давах байх.
Бөх одоо нэг баахан л ойролцоо хэд болчихсон. Тэр өдрийн тэнгэр л мэднэ.
Бид нар яахав, 6 заан гээд сайхан үеийг үзсэн болохоороо энэ хэдээс арай залуу, арай гэдэс гүзээ нь унжаагүй, гоё биетэй хэдээс нь төлөөлүүлээд 6 заан нтр шиг болчихоосой л гэж хүсээд байгаагаас биш.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Thu Aug 04, 2011 11:33 am

Ер нь ч тэгээд энэ барьц сонгодог **н** юм байхад тэр сайхан өрсөлдөөн ирнэ ч гэж юу байхав.
Бид нар одоо яаж барилдахыг нь биш, хэн давахыг нь л харж байна доо одоо.
Барилдаан гарахгүй, барьц сонгооноос л давалцдаг.
Барьц сонгооноос татаад хавирдаг, морддог нтр гэсэн хэдхэн мэх л байгаа.
Одоо хөл авдаг хүн нтр гэж түй ч алга.
Энэ 6 зааны 4 нь 30 гартлаа чөлөөтөөр давхар үзэцгээсэн.
Тэрийгээ ч дагаад энэ хэд чинь хоорондоо тийм их биш ч өөр бөхчүүдтэй барилдахдаа бас гоё класс барилдаанууд хийдэг л байлаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby El Payaso » Thu Aug 04, 2011 11:33 am

Цацабшир уг нь сайхан амьтан шүү... гэхдээ зузаарахгүй бол одоо арай л туяхандаад байх юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Thu Aug 04, 2011 11:40 am

Цацабшир сайхан бие хаатай ч бяд муутай хүн шиг санагддаг...

Одоогийн бөхчүүд ч дээ, бэлтгэлээсээ илүү бэлдмэлээ л бодох болж... Өсөхөө, Сүхбат, Сумьяа, Ганаа нар шиг маш шургуу бэлтгэл хийхгүй байгаам даа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Takanohana_Nowitzki » Thu Aug 04, 2011 12:58 pm

ЦАГААН wrote:өнөө жил Эрхэмбаярын оронд Өсөх-Ирээдүй л зогсож байсан болоосой гэж бодогдоод байнаа...
:eek:
Баасандоржид балай унасан. хайнга ч гэмээр барилдсан. Бат-Эрдэнэд энэ цол нь дүүрэн цол бхөө. Тэгээд сая Өмнөговьд барилдахыг нь хараад урам хугарсан. одоо тэгээд жудаг мудаг бол бүр өнгөрсөн, гол өөрснийх нь эрхэмлэдэг хийморь лундаа гэдэг юмаа аймгийн наадамд сумын заанд зараад байхаар баас хүрэхийн. Бяр чадал байгаа бол сайхан түрүүлээл түрүүлээл явах хэрэгтэй шд. Өсөхөө заан, бусад ийм юм хийгээд байгаа нөхдөд би тэгээд жоохон дургүй болчоод байгаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Чуугий » Thu Aug 04, 2011 8:55 pm

Барнаба wrote:
5. Ганбат - Сүхбат... Юуны барилдааныг нь сайн санахгүй байна... Гэхдээ Ганбат заан шуудагны барьцнаас гишгэгдлийг нь тааруулаад нэг гараараа хөндлөн болтол нь цээжин хэсэг хүртлээ татаж гаргаж ирээд хаяж билээ... гайхалтай гүйцэтгэл байсан... :eek:

1 сарын 13нд үндсэн хуулийн барилдаан.
Бас л аймар татсан шүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Takanohana_Nowitzki » Fri Aug 05, 2011 9:58 am

Чуугий wrote:
Барнаба wrote:
5. Ганбат - Сүхбат... Юуны барилдааныг нь сайн санахгүй байна... Гэхдээ Ганбат заан шуудагны барьцнаас гишгэгдлийг нь тааруулаад нэг гараараа хөндлөн болтол нь цээжин хэсэг хүртлээ татаж гаргаж ирээд хаяж билээ... гайхалтай гүйцэтгэл байсан... :eek:

1 сарын 13нд үндсэн хуулийн барилдаан.
Бас л аймар татсан шүү.

Нэг хэсэг тэгж татдаг болцон бсан шд, займчаад хөндлөн гаргаад ирээд бсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Raldii » Fri Aug 05, 2011 10:42 am

Дээр Бямбадорж заан Мө арслантай 5-н даваанд барилдсан тухайгаа ярьж байна лээ. Илүү юм илүүгээрээ л байдаг гэж. 3-4 удаа толгой дээрээ гаргаж ирсэн ч 2 гар дээрээ тогтоод байсан. Би бол хаячихлаа л гэж бодсон гэж....Би энэ хүнийг харж бөхөд дурлаж бөхөөр хичээллэж бөхөд сонирхолтой болж байлаа. Түүний давуулж гуядах, урдуураа гүйлгэж хавирчихаад хэнэг ч үгүй дэвээд явчихаж байгаа нь гайхамшигтай. Одоогийн энэ арсланцаруудаас тохой байтугай алд илүү арслангаа бөхийн холбоо эдний доор зогсоогоодд ам авхуулж байгааг харахаар дургүй хүрээд байдаг юм. Мөнхбат бол Мөнх-Эрдэнэ арслангийн энд хүрч барилдахад бас л хэцүү дэ. Мөнхбаатар Ганхуяг Азжаргал Эрхэмбаяртангууд бол түүний амжилтын барааг харахад ч бэрх. 5 жил төрийн наадмын үзүүр түрүүг булаалдаж байсан хүн 1 л жил мөнгө өгөөд дээшээ явчихсан хүний ард ам авдаг гэхээр энэ Үндэсний бөхийн хууль гэж юу болсоныг харуулж байна. Одоо энэ хуулийг нь аймгийн бөхийн холбоод гуйвуулаад эхэлчихлээ. Хэзээ байтлаа үзүүрлэсэн бөхөд аймгийн арслан цол олгож байлаа. Ер нь ямар ч аймагт 256 бөх барилдахад л талаас илүү нь хүүхэдтэй барилддаг ш дэ. Тэгэхээр 512 баридахаар зарим нь бараг барилдахгүй 3 давж байна.
ImageImageImage
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby hosko » Fri Aug 05, 2011 10:51 am

Сайхан бөх л дөө... Гэхдээ дэлхийд ч тэр Олимпоос 5 удаа мөнгөн медаль авсан ч аварга биш л үлдэнэ л дээ... Мэдээж Азжаргал, Эрхэмбаяр 2-той бол харьцуулах юм байхгүй... Тэр 2 арслан гэж бодохоор энэ хүн ядаж аварга байх ёстой л хүн... Харин Гантбат, Ганхуяг, Мөнхбаатар нар ямар ч байсан 1 түрүүлээд л арслан авсан нь үнэн учраас дээр нь зогсохоос ч биш яахав дээ... Ба аваргын үед л төрчихсөн нь азгүй бөх дөө... Тэрнээс одооны энэ хэдтэй ноцолдож байгаа бол өлхөн хэдэн түрүү ч бий л дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ХАЛИУН » Fri Aug 05, 2011 11:02 am

ээ энэ сайхан бєхчїїдийн їеийг їзэж мэдэрч дэмжиж явсан бид ямар азтай вэ айн. сайхан залуучууд сайхан барилдааныг наадам болгоноор їзїїлдэг байж билээ.

гэхдээ бас л ид насандаа орхиод явчихсан болохоор нь гомдолтой л байдын. би Єсєхєє аваргад їнэн дургїй байсан л даа. алдарт тийрэлтээс нь хойш бїр ч їгїй болсон. гэхдээ сїїлийн жилїїдэд ганцаараа тэр сайхан бєхчїїдийн орон зайг аварга гэсэн алдар нэртэйгээр тєлєєлж явсаныг нь бодохоор Дархан хийчээсэй гэж боддог болсон шїї. энэ жил ч харж л байлаа. ганбат арслан бол сайн бєх гэхдээ Арслан бол тїїнд болоо л гэж боддын.
одооны залуучууд бол энэ жил бїр утгыг нь алдуулаад урам хуга шаасан болохоор одоо бїр ч сонирхолгїй болчихлоо. издакуудад бїгдэд нь соёлын тэргїїн єгвєл таарна.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Raldii » Fri Aug 05, 2011 11:05 am

Пүрэвжав Доржсамбуу Азжаргал эд нар бол СТА авхад гэмгүй бүр ард түмний гавъяат байсан ч болно
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Fri Aug 05, 2011 11:07 am

Мөнх-Эрдэнэ арслан сайхан бөх өө, ярилт байхгүй.
Яахав сүүлдээ шар нь хөдөлдөг биз, хүн амьтны дургүйг жоохон хүргэсэн юмнууд байгаа.
96 онд Сумъяабазарт хонгодуулаад уначлаа л гэж бодсон, хөмрөөд давчихаж билээ.
Хэрэв тэгэхэд Сумъяабазар давсан бол Бат-Эрдэнэ аварга түрүүлэхгүй л байсан байх.
5-ын 5 удаа үзүүр түрүүнд үлдсэн гэхээр л.

92 онд анх үзүүрлэхэд нь Чанарав гуай хэлж байсан.
Мөнх-Эрдэнэ бол бяртай, зогсолт сайтай. 2 Эрдэнэ үздэг болох ч юм бил үү гээд.
Үнэхээр мундаг хүн шүү. Тэр үед Том Сүхбат, Балжаа аварга нтр гээд том амжилт гаргачихсан бөхчүүд байж л байсан.

Одоо нээрээ бөх, бөхийн холбоо үнэндээ л миа байна аа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby suldees » Fri Aug 05, 2011 11:19 am

hosko wrote:Сайхан бөх л дөө... Гэхдээ дэлхийд ч тэр Олимпоос 5 удаа мөнгөн медаль авсан ч аварга биш л үлдэнэ л дээ... Мэдээж Азжаргал, Эрхэмбаяр 2-той бол харьцуулах юм байхгүй... Тэр 2 арслан гэж бодохоор энэ хүн ядаж аварга байх ёстой л хүн... Харин Гантбат, Ганхуяг, Мөнхбаатар нар ямар ч байсан 1 түрүүлээд л арслан авсан нь үнэн учраас дээр нь зогсохоос ч биш яахав дээ... Ба аваргын үед л төрчихсөн нь азгүй бөх дөө... Тэрнээс одооны энэ хэдтэй ноцолдож байгаа бол өлхөн хэдэн түрүү ч бий л дээ...

мань хамт зааланд тоглодог байсан юм сүлдээтэйгээ ноцолдоноо гээдл дагаад салахгүй ноцолдохуу гээдл.самбардаж маш сайн шиднэ .
Хойно нисэхийн сургуульд сураагүй бол аварга болох байсан гэдэг өөрөө ч тэгэж аархаж байсан гэдэг. өсвөрт байхдаа батэрдэнэ аваргыг нухдаг гаргаадаггүй байсан даа чюм уу төгсөж очоод муу батэрдэнийг дор нь гүйцчихнээ гэсэн гэдэг. тэгээд хойноос хөөгөөд гүйцээгүй дээ гэхдээ нэг унагаахч шахсан шүү .

Сайхан түшигтэй эр хүн шүү .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Fri Aug 05, 2011 11:23 am

Мөнхэрдэнэ чинь өөрөө Орос-д сургуульд яваад олон жил алдчихсан хүн гэж ярьдаг... Батэрдэнэ нь харин бэлтгэлээ хийсээр яваад тасарчихсан хүн... Ба аварга бөхчүүдтэйгээ бэлтгэлээ хийчээд ганцаараа сүүлд нь үлдээд 2-3 цаг үргэлжүүлж бэлтгэл хийдэг байсан гэсэн... мундаг зүтгэл шүү... тэгэж байж бусдаасаа тасарч чадсан байгаам...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Fri Aug 05, 2011 11:25 am

Бат-Эрдэнэ аварга тэгээд бас нохойтно оо.Арслан жаахан эвгүйтүүлээд ирэхээр барилдахгүй зогсчихно.
Очиж далбаагаа сольж өмсөнө.
Бас их юм болно оо.
Ирийг нь дарж байгаа ухаантай.

Гэхдээ яах аргагүй байгалиасаа илүү л дээ, Бат-Эрдэнэ аварга.
Эхнээс нь хамт үзээд ч барахгүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Miro Klose » Fri Aug 05, 2011 9:47 pm

Сумъяабазарыг Бат-Эрдэнэд аваргатай үзүүр түрүү булаалддаг жил аав нь нэлээн шахалт үзүүлсэн гэж нэлээн ойрынх нь их сурвалжаас сонсож байлаа. Баянмөнх аваргын 10 түрүүг заавал эвдэх гэсэн нэг юм явагдсан гэсэн яг үзүүр түрүү булаалдах гээд сууж байх үед нь Мөөеө аварга, Долгорсүрэн заан 2 ирээд Сумъяаг энэ удаадаа өгөөд дараа нь мэдээж түрүүлнэ биз гээд ятгасан болтой байдаг асарт Сумъяа айраг ууцан сууж байдаг даа бөх барилдаж байгаа хүн айраг уудаггүй хүн бүр л мэднэ дээ. Уг нь үзүүрлээд Гарьд гэдэг цол тэр үед байсан бол өлхөн нэлээн хэд түрүүлчих байсан биз.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Fri Aug 05, 2011 9:59 pm

За. тэгээд битий далий юм яриад байгаач... Сумьяа тэгэж ятгалганд орох үгүй нь тэр айраг-тай ямар хамаатайн... халуун сүүтэй цай л уугаад байдаг байсан... айраг ууж болохгүйг мэдсээр байж бүр яг үзүүр түрүүний барилдааны өмнө зөрөөд л ууж байв гэж... жаахан баримжаатай бодооч...

Найраа ч юмуу ятгалаг бол Мөнхбат аваргын зүгээс, Баянмөнх аваргын зүгээс ч байсан дөө... Баянаа аварга чинь үзүүр түрүү булаалдаж байхад Долгорсүрэн заантай зэрэгцээд сууцан Сумьяа-г дэмжиж байсан юмдаг... Сумьяа бол түрүүлнэ л гэж барилдсан, даанч тэгээд яах аргагүй туршлага дутаад буруу тактик-р үзсээр байгаад сүүлдээ өөрийн эрхгүй бэнзингүй болоод баглуулаад унаж байсан...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Ганзо » Sun Aug 07, 2011 10:35 am

El Payaso wrote:Миний одоо найдаж байгаа юм Мөнхбат Батэрдэнэ жижиг Өсхөө Санжаа Содном энэ тав үеийнхнээсээ тасраад гараад ирээсэй гэж их хүсч байна....


Би лав эднээс Бат-Эрдэнийг хасч Сангисүрэнг нэмнээ. Өсөхөө заан нээрээ энэ жил яаж байгаа юм бэ? Онголзоод л, давчихаад гүйхийг нь харах урамтай шүү
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Aug 09, 2011 1:37 pm

Агуу 6 зааныхаа шилдэг 5 барилдаануудыг нэрлэе. Миний бодлоор. /тэр үеийнх нь эрэмбээр эхэлнэ ээ/

Ц. Цэрэнпунцаг
1. АХ-ын 77 жилийн ойн 7-ын даваанд у.з А. Сүхбатыг давсан барилдаан
Энэ бол эргэлзээгүй Пунцаг гарьдын хамгийн шилдэг барилдаан. Урамтай хавирсан. Жижиг Сүхбатын нүүр нь халцраад үлдэж байлаа. Сүхбат дараа нь, тэр их дээгүүр хавираа ирсэн, бэлдсэн мэх байсан гэж хэлж байсан. Сүхбатыг өөрөөр давж байсныг яг сайн санахгүй л байгаан.
2. Цэцэн сартуулын Пунцаг гарьдын барилдаануудаас олны сэтгэлд хамгийн үлдсэн нь Ганбатыг а.а цолтой, үзүүр түрүү тодорхой, шөвгийн 4 бөхийн 3 нь бараг л тодорхой цаг үед бөх сонирхогчид Заан болно гэсэн тааварт орох буюу шөвгийн 4-ийн үлдсэн ганц квотод оруулж байсан бөхийг 3-ын даваанд амалсан явдал.
Хавар, өвлийн барилдаануудад Пунцаг гарьд Ганбатад нэлээн хэд унаад байсан. Ганбатыг зориглоод амлах бөх тэр үед л байгаагүй дээ. Гэтэл Улсын заан Цэрэнпунцаг аймгийн арслан Ганбатыг, ... гэсэн ам зарлагдаж үзэгч олныг шуугиулсан. Монгол бөхийн нэг гоё нь ам авах явдал юм даа...
Барилдаан нэлээн удаан үргэлжилж, Пунцаг заан ард нь гараад давж байсан.
Тэрнээс хойш л Ганбатын цог заль нэг л үгүй болчихсон санагдаад байдгийн.

3. АХ-ын 73 жилийн ойн 8-ын даваанд шинээр зааны болзол хангасан 2 залуу тунаж, Пунцаг гарьд тэр үедээ л сайн бөх байсан начин Гансүхийг сэвэлзтэл татаж ирээд цэвэрхэн хавираад давж байлаа. Чанарав гуай "Мөн их бяртай байна даа" гэж зарлаад л. Тэрхүү даваа нь одоогоор бол гарьд цолны болзол хангасан даваа байж.

4. 1997 оны Сар шинийн барилдааны 7-ын даваанд буюу шөвгийн 4-т Д.Мөнх-Эрдэнэ арслантай Пунцаг гарьд тунаж, давж байлаа. Мөнх-Эрдэнэ арслангийн ид үе нь дээ, ер нь. Үзсээр байгаад л давж байсан. Мөнх-Эрдэнэ арслан тохох гэж байгаад буруудсан. Арслан удах тусмаа чангардаг, бяртай бөх. Яахав гэмгүй, ааван сааван унаанууд байдаг ч яг яс үзэхэд бол Бат-Эрдэнэ аваргаас бусдыг давдаг арсланг Пунцаг гарьд яг үзээд л давж байлаа.

5. АХ-ын 80 жилийн ойгоор 8-ын даваанд Зааны болзол хангасан Батзоригийн баруун хөлийг нь аваад давж, 2 дахь удаагаа 8 давсан амжилт үзүүлсэн барилдаан болон нэг цагаан сараар Бадам-Очир начныг 2 шуугаараа өргөөд толгой дээрээ гаргаж ирсэн барилдаануудыг 5-д оруулъя.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Aug 09, 2011 1:37 pm

Б. Гантогтох

1. АХ-ын 73 жилийн ойн 7-ын даваанд Улсын заан П. Сүхбатыг давсан. Сүхбат заан барьцгүй хөөж байгаад хөл аваад ..... тэгээд дээгүүр нь даваад ... Гантогтохын хоолойноос татахад Гантогтох үнэнхүү уран, уян эргээд дээр нь үлдэж байлаа. Гантогтох давчихаад дэвээд гүйж байгаа нь хүртэл нэг л гоё, уран харагддаг. Жин багатай, бие нтр бол бас л гоё, хамаг булчин нь ялгараад л. Сайхан ч залуу.
Чөлөөтийн техник бол мундаг л даа. Гэхдээ чөлөөтийн хүн гэхэд тийм амархан хөлөө алдсан нь сонин. Тэгж заан цолны болзол хангаж байлаа.

2. АХ-ын 83 жилийн ой буюу 2004 оны наадмын 8-ын даваанд Сумъяабазар гарьдыг шуудагнаас түрж хөөгөөд яах аргагүй илүүрхэж хаясан. Сумъяад олон унасан ч тэр наадмаар давж билээ. Хамгийн сайн байсан жил нь 2004 он гэж боддог, Гантогтох гарьдын. Сумъяа гарьд дараа нь нэг ярилцлагадаа тэр жил наадмын өмнө бие муудаад бэлтгэл дутуу байсан гэж байсан. Өмнөх даваануудад бас энэ байдал харагдсан. Гэхдээ л Гантогтох гарьдын сайхан барилдаануудын нэг

3. АХ-ын 83 жилийн ой буюу 2004 оны наадмын 7-ын даваанд Улсын харцага Ц. Мягмарсүрэнд дээрээсээ даруулахын даваан дээр бас нэг гайхалтай суганд нь эргэж, харцагыг толгойгоор нь газар шургуулж байсан. Унах ч дөхсөн дөө.

4. АХ-ын 81 жил буюу 2002 оны наадмын 7-ын даваанд улсын заан Б. Ганбатыг амалж хонгодож хөөгөөд давж байлаа. Тэр жилээ үзүүр түрүүнд хүрсэн.

5. Би Гантогтох гарьдын жин нэмээгүй байсан үеийн барилдаануудад бүр илүү дуртай. 1-ийн даваанд ч тэр, дээр даваанд ч тэр давахдаа ялгаагүй уран гоё, барилдааны мундаг техник харуулж давдаг байсан санагддаг. 96 оны Цагаан сарын 6-ын даваанд, Сумъяабазар начинтай барилдаж, залуу хүмүүсийн шийдэмгий сайхан барилдааны эцэст давж байсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Aug 09, 2011 1:38 pm

Г. Өсөхбаяр

1. АХ-ын 82 жил буюу 2003 оны наадмын 9-ийн даваанд Сумъяабазар гарьдыг шахаж татаад давж, МУ-ын аварга хэмээх эрхэм цолны болзол хангасан барилдаан. Өмнөх даваанд Сүхбат аваргатай их удсан, цуцсан байсан ч Сумъяабазар гарьдыг давж, аварга болж байлаа.

2. Дээрх наадмын 8-ын даваанд Сүхбат аваргатай тунаж барилдаж, 2 цаг шахам болсны эцэст зүүн давуулж, гуядаад сэпхийтэл хаяж билээ. Ингэж наадмын хамгийн хэцүү өрсөлдөгчөө давж, аварга болох замаа зассан. Улсын наадмын дэвжээнд Сүхбатыг хаясан ганц барилдаан нь энэ.

3. АХ-ын 80 жилийн ойн 7-ын даваанд Сумъяабазар заантай тунасан. 2 заан хүчийг үзэж, давхар шуудагнаас Өсөхбаяр заан мордож хөөгөөд давж байлаа. Тэр жил Сумъяабазар зааны бэлтгэл, форм маш сайн байсан гэдэг. Наадамчдыг өндөлзүүлсэн сайхан барилдаан болсон.
Гэтэл энэ жилийн 7-д тунасан 2 залуу наадамчдыг баясгах биш, уурлуулсаар л таарсан даа. Шууд шодож нтр

4. 2000 оны буюу 79 жилийн ойн наадмын 7-ын даваанд Б.Ганбат зааныг араар нь мордож давж, заан цолоо 2 дахь удаагаа баталсан. Ерөөсөө үзэхгүй давж билээ. Тэр жилийн Өсөхбаяр зааны бие хаа нтр бол үнэхээр гайхамшиг л гэж бодогддог. Түрүүлэх бөхийн биенээс гэрэл цацардаг гэдэг шиг л. Тэр гуя нтр бол зүгээр аймаар. Сүхбаттай барилдсан барилдааны зураг олон газар байдаг, тэндээс Өсөхбаярын гуя, хөлийг харвал зүгээр л биширмээр.

5. АХ-ын 84 жил буюу 2005 оны наадмын 9-ийн даваанд Сумъяабазар гарьдыг шахаж татаад, буулгалгүй давуулж гуядаж давснаар 3 дахь удаагаа түрүүлсэн. Чанарав гуай “Үнэхээр уран мэх боллоо” гэж тайлбарлаж байлаа.
За мөн 2003 оны наадмын 7-д Доржсамбууг, заан болохдоо Сумъяабазар, Гантогтох нарыг хаясан барилдаанууд нтрийг бас нэрлэж болмоор.
Бас нэг удаа Сүхбатын хөлийг аваад хаяж байсныг санаж байна. Монгол Амикал гэдэг үйлдвэрийн нэрэмжит барилдаанд.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Aug 09, 2011 1:38 pm

Д. Сумъяабазар

1. Их Монгол Улсын 800 жилийн ойн 8-ын даваанд Г.Өсөхбаяр аваргыг давсан даваа Сумъяабазарын хамгийн том даваа байх. Энэ давааг давснаараа л Сумъяабазар аварга болсон ер нь.

2. АХ-ын 77 жилээр Улсын арслан Д. Мөнх-Эрдэнийг шахаж татаад түрж хөөгөөд 5 догонцуулаад хаяж байлаа. 24-хөн настай байж дээ.

3. АХ-ын 75 жилийн ойгоор Заан цолны даваанд Ц. Цэрэнпунцаг заантай барилдаж, хутгаж хөөгөөд давсан. Зааны хүү Заан болсон барилдаан.

4. 2003 оны Сар шинийн барилдааны үзүүр түрүүнд А. Сүхбат аваргын бэлдсэн мэхэнд тогтож үлдээд шуудагнаас татаад өндөр гаргаж ирээд ойтол нь хаяж билээ. Давчихаад дэвэхдээ гаргаж байсан царайг нь та бүгд санаж байгаа байх.

5. Эрэл Компаний ойн барилдаанд А. Сүхбат заанд хөлөө алдчихаад тийчэгнэсээр байгаад давж байсан нэг дурсгалтай, хөгжилтэй барилдаан бас байна.

За мөн 1999 онд Г.Өсөхбаяр зааныг давдаг, А. Сүхбат зааныг давдаг, 2005 онд Ц. Мягмарсүрэнг давдаг, 2006 онд Б. Ганбат зааныг давдаг гээд сайхан барилдаанууд байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Aug 09, 2011 1:38 pm

А. Сүхбат

1. АХ-ын 79 жилийн ойн 8-ын даваанд Г.Өсөхбаяр зааны хөлийг аваад, сүлжээд давж арслан болох замаа засаж байлаа. Өсөхбаяр, Сумъяабазар 2-оос түрүүлж Арслан цол авснаараа нэг тунаагаа хасаж, Аварга болох боломжоо ч нээсэн гэж боддог. Тэр барилдаанд ямар их хүч гаргаж, ямар их ядарсныг бид бүгд харсан. Ямар чухал даваа гэдэг нь ч тодорхой.

2. АХ-ын 80 жилийн ойн 10-ын даваанд Бат-Эрдэнэ аваргыг давснаар МУ-ын 17 дахь аварга болж байлаа.

3. АХ-ын 79 жилийн ой буюу 2000 оны наадмын 7-ын даваанд Д.Сумъяабазар заантай тунаж барилдад гар ачин давсан барилдаан. Сумъяабазар заан унахдаа бүүр албаар юм шиг тэмүүлээд л эргээд унаж билээ. Ш. Чанарав гуайн алдарт тайлбар энэ барилдааны бас нэг шигтгээ юм даа.

4. 1999 оны Сар шинийн барилдааны үзүүр түрүүнд Б. Бат-Эрдэнэ аваргыг урдуураа хөнтөрч гүйлгээд хацраар нь газар хатгуулсан. Б.Бат-Эрдэнэ аварга чинь ямар агуу бяртай билээ, гэтэл А. Сүхбат заан амархан тэгээд хаячихдаг, тэр үед их л гайхаж билээ. Үнэхээр давна гэсэн зоригтой, зорилготой гараад, шийдсэн мэхээ хийгээд л хаячихсан. Энэ барилдаанаас өөртөө итгэх маш том итгэл, бүгдийг нь хаяна, наадамд түрүүлнэ гэсэн найдвар олж авсан байх гэж боддог. Бат-Эрдэнэ аварга ч босоо бөх байхаа тэрнээс хойш больсон, наадамд түрүүлж чадаагүй. Насны хувьд 35-тай л байсан.

5. 2000 оны Сар шинийн барилдаанд Г. Өсөхбаяр заантай тунаад барьц халангуут нь дагаж давхар хамж ороод, араар нь этээд бүр аймаар хаяж байсан.

За мөн 2000 оны Цагаан сараар Батзориг начныг барьцгүй цохьдог, 2000 оны наадмаар Гантогтохыг давдаг, 2001 оны наадмаар Одгэрэлийг тонгордог, 1997 оны наадмаар Өсөхбаярыг цацдаг, 98 оны наадмаар Ганбатыг давдаг гээд сайхан барилдаанууд олон бий, бүр дэндүү олон бий.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron