Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Realist » Sun Jul 31, 2011 11:01 pm

Image

Моу-Сахин Хятадын багын эсрэг тоглоно. Одоо зөвхөн Алтинтоп л бэлэн болоогүй байна.
Бенземаг клуб зарахуу гэж асуухад-Огт тийм зүйл байхгүй.
Ди Мариа хуримаа хийж байгаа, тэд бал сараа бидэнтэй хамт өнгөрүүлэхнэдээ эхнэр нь зөвшөөрнө гэж найдаж байна (инээв).кк
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Kaka'8 » Sun Jul 31, 2011 11:47 pm

Realist wrote:Image


хаха бэнзэма Зиданэ 2 адилхан харагдаж байна шд хахаха
User avatar
Kaka'8
 
Posts: 1828
Joined: Tue Feb 01, 2011 11:39 pm

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby tamirb » Mon Aug 01, 2011 12:19 am

Realist wrote:Image

Юуг ингэтэлээ ширтээд сууж байгаа хүмүүс вэээ
User avatar
tamirb
 
Posts: 299
Joined: Sun Jun 05, 2011 6:58 pm

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby maRS_mN » Mon Aug 01, 2011 12:27 am

Зиа баг Хятадад ирээ шив дээ..
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Энэрэл » Mon Aug 01, 2011 2:06 am

Зиа юуны түрүүнд хэлчихье. Би тийм нийтлэл найруулах зүйлд тийм ч сайн бишээ. Тийм болохоор нилээн болхи бичсэн байж болох юм. Өршөөнө биз кк..
Галактико 2-оор ямар ч цом авч чадаагүй Чили мэргэжилтэн Пеллегрениг халж оронд нь Интерийг 45 жилийн дараа АЛ-т түрүүлүүлсэн Португаль мэргэжилтэн Жозе Моуриньюг багтаа авчрав. Моуг багтаа авсан гол шалтгаан бол 10дах удаагийн Аваргуудын Лигийн цом гэдэгтэй хэн ч маргахгүй.. Жозе Моуринью ажлаа эхэлж хэрэгтэй өөрийнхөө багийг бүрдүүлж эхлэв. Португаль мэргэжилтэн ч ирээдүйгээ харсан ухаалаг бодлого баримталж шинэ залуу тоглогчдыг багтаа авчирч эхэлсэн юм.. Реал Мадридын нөгөөх асуудалтай байрлалд Челсигийн Карвалью авчрав. Улирал ч эхэллээ. Нөхөрсөг тоглолтуудад ерөнхийдөө тун давгүй тоглолтуудыг үзүүлж байв. Улирал ч эхлэв. Улирлын эхлэлийг Майоркагийн талбай дээр тавьлаа.. Гоолгүй тэнцээ, үүний дараа ЖМ нээх санаа зовсон янзгүй зүгээрээ би угаасаа тэнцээгээр эхэлдэг юм гэж хэлж байв.. Үүнийхээ дараа Осасунаг талбай дээрээ хүлээж аван арай чүү гэж хожлоо. Юу л болоод байна даа бүү мэд кк. Эхний 5 тойрогт нэг л учраа олохгүй байсаар байв. Харин 6 дахь тойргоос Реал Мадридын залуучууд ойлголцож эхлэв. Лигээ тэргүүлж, АЛ, ЭХЦ-доо ч давгүй тоглолтыг үзүүлж байв. Гэвч тоогүй мэдээ гол довтлогч Гонзало Игуайн.. Улирал дуустал АУТ...
Image
11сарын 29. Хүсэн хүлээсэн Эль Классико... Энэ чинь л том шалгуур шүү дээ.. Сэрүүлгээ тавиад унтлаа.. Гэтэл сэрүүлэг дуугарсангүй. Сэрээд утсаа асаагаад гоал руу ортол Барса 5-0 Реал гэж байна. Нүдэндээ ч итгэсэнгүй Нүдээ нухаад хартал яг мөөн. Шөнө сэрүүлэг дуугараагүйд баярлалаа. Маргааш нь өдөржингөө куле хэдэн нөхдүүдэд дамшиглууллаа.. Ийм юм байх л гэж бодож байлаа.. Энэ Эль Классико залууст их том сургамж болсон нь мэдээж.. Манайхан АЛ-т тун гайхалтай тоглож хэсгээ 16оноотойгоор тэргүүлж гарав.. АЛ-н сугалаа. Өө үгүй ээ нөгөө л муу Лионтой.. Энэ удаа заавал та нарыг хожно доо.. Игуайн улирал дуустал гэмтэж үлдсэн нэг довтлогч Бенз олигтой тоглолт үзүүлэхгүй байлаа. Дахиад нэг довтлогч хайхаас өөр арга байсангүй. Хайж хайж эцэст нь Того довтлогч Адейбайорыг эгнээндээ нэгтгэв.. Очиж очиж муу Адъяаг новш юмаа, би хувьдаа Клозе, Нистелрой нарын нэгийг нь ирээсэй гэж хүсч байсан юм. Адъяагийн дэбют тоглолт нь Осасуна VS Реал Мадрид.. Новш гэж, хожигдчихлоо. Тэргүүлэгч Барсагаас бүхэл бүтэн 7 оноо.. Зиа ингээд тайтл худлаа болдог юм байжээ.. Гэхдээ Эзэн хааны цомд лигийнхээ дандаа хүчирхэгүүдтэй таарч ээлж дарааллан хожсоор байгаад финалд Каталоны Барсатай таарав аа? Сайхан даа.. Одоо Лионтой тоглох тоглолтыг тэсэн ядан хүлээсээр.. Тэр өдөр ч боллоо цаг агаар, уур амьсгал аль аль нь тиймхэн байлаа. Хожигдож л болдоггүй юм шүү.. Бензийг гаргах болов уу? гэтэл Того залууг гаргалаа. За гозгор минь одоо л үзүүлээд өг.. Тоглолт ч эхлэлээ. Эхний үед ерөнхийдөө айл сурсан зангаараа манайхыг илүүрхэж байв. Того залуу хэрэг алгаа.. 2дугаар үе эхлээд 20 мин өнгөрч байхад Бенз талбайд орж ирлээ.. Орж ирээл довтоллоо. ГООЛ.... Умбагар өрөөндөө хашгарах гэсэн боловч гэр бүлийнхнээ сэрээчихвий гэж амаа дарна. Зиа зиа одоо энэ үр дүнгээ хадгалаад үлдэхэд л хангалттай.. Гэвч муу Гомис шаар тоог тэнцүүлчихлээ. Яаа эвгүй болж ирж байна шүү.. Ингээд дууссан нь өлзийтэй юм шиг байна аа.. Зиа хариу тоглолтондоо үзүүлээд өг.. Бернабеудаа авчраад балдаад явуулаасай. 3сарын 16 боллоо сэрүүлгээ тавиад унтсан чинь сэрүүлэг дуугарахгүй нам. Гэнэт сэрсэн чинь 5 болох гэж байлаа.. Өө новш юмаа гээл зурагтаа асаатал тоглолт гарч байна манайх 1:0р хожиж байна шүү. Хэн гоолдсон юмаа гэж бодоод сууж байтал Бенз маань гоолдчихлоо. Үүү 1/4-т Реал Мадрид тавтай морил.. Гэхдээ энэ үед 2гоол алдчихвий гэсэн айдас бас давхар байсныг хэлэх хэрэгтэй байх. Гэвч тийм боломжийг манайхан өгсөнгүй Өзил хүү Ди Мариад мөргөж дамжуулалт өглөө. Ди Мариа цохьлоо. ГОООЛ!!! Зиа зиа тодорхой боллоо.. Сайхаан сайхан.. Тоглолт ч өндөрлөлөө. Комоо асаагаал Халадаа энэ талаар хамгийн түрүүнд бичиж, мессенжерт орж мадридиста нартаа баяр хүргэлээ. Маргааш өглөө нь нэг л сайхан бүх зүйл сайхан бүтэж байлаа..
4сарын 3. Миний хувьд хөдөө ажлаар явсан байлаа. Гэхдээ сүлжээ барьдаг газар явж байсан юм. Зиа Барсагаас 5онооны зөрүүтэй байгаа, Барса Вилларреалд нухуулаад манайх Спортингийг хожчихвол ч 2онооны зөрүүтэй болоод хонгилын үзүүрт ч гэрэл асна даа гэж бодож байсан юм. Өглөө сэрээд утсаа асаагаад гоал.ком руу орлоо.. Ороод харлаа. 0-1. Спортинг хожчихож. Нөгөө талд Барса Вилларреалыг нухчиж.. 8онооны зөрүү. Ингээд тайтлын мөрөөдөл бүр мөсөн үгүй болов. Хөөрхий Жозегийн олон жилийн хөдөлмөр энэ өдөр үгүй боллоо. Гэхдээ л энэ агуу амжилт нь хэзээ нэгэн өдөр зогсох л байсан..Зиа энэ тоглолт ч яамай байнаа. 2өдрийн дараа тоглох ТОТ-той хийх тоглолт л.. ТОТ ч эвгүй шүүдээ..
Image
Тоглолт эхэллээ.. 4'.. Аде булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөөд тооны харьцааг нээлээ. Үүнээс 10 минутын дараа Петер Крауч Марсело дээр хийсэн алдааныхаа төлөө 2 дахь шараа авч талбайгаас хөөгдөв. Марсело сэтгэлийн хөөрлөө шууд камерын өмнө гаргав.. Зиа одоо олон гоолын зөрүүтэй хожих хэрэгтэй шүү.. Гэвч 10 уулаа үлдсэн ТОТ-ынхон маш эвгүй байлаа. Бейл ч эвгүй байна даа.. Эхний үед өөр гоол орсонгүй. 2р үе эхлээд 57дахь минутанд Марселогийн дамжуулалтыг Адейбайор мөргөж гоолдов. 2-0. Аде ч аргагүй ТОТ-н эрлэг нь юмаа. Үүний дараа 72дахь минутанд Ди Мариа, 89дэх минутанд Рон гоолдож бараг л 4т орох эрхээ халаасалчихлаа.. Хариу тоглолтонд Криштиано Роналду гоолдож нийлбэр дүнгээр 5-0р Реал Мадрид шөвгийн 4т орж Заналт Барсатай тоглохоор боллоо...
Image
4сарын 16. 2дахь Эль Классико... Энэ тоглолтоос 4 өдрийн дараа Эзэн хааны цомын финалд энэ 2 баг таарсан учир энэ тоглолт бол нээх ач холбогдолгүй байлаа. Угаасаа лигийн тайтлыг Барса авах нь тодорхой болчихсон шүү дээ. Маргааш нь амрах ч байлуу яалаа нет байхгүй болохоор пес нүдэж тоглолтоо хүлээж байв. Нэг мэдсэн улайрсан сууж байна. Цагаа хартал тоглолт эхэлчихжээ. Очоол зурагтаа асаагаад тоглолтоо үзэж суув. Ээ энэ Барсагийн бөмбөг эзэмшилтийг ээ үнэн даяргаа шүү.. Эхний үеийн төгсгөл хавьцаа булангаас ирсэн бөмбөгийг Рамос төв рүү мөргөлөө Рон нэмж мөргөв орж явсан бөмбөгийг Адриано мөргөөд гаргачихлаа. Хөгийн муу Бразил... Ерөнхийдөө Барса хамаагүй илүү тоглож байв.. 2 дугаар үе ч тун удалгүй эхлэв. Аяаяа айл бас л эвгүй байна даа.. 53 дахь минутанд төвөөс Шави урагшаагаа Вильяд уралдуулж хаялаа. Албиол нээрээ зайлуулчиж болохоор байсан юманд шал хэрэггүй алдаа гаргаж тэнэгтэв. Улаан. хаха гоё гоё.. Месси цохилоо. Касиллас ч хаах дөхлөө шүү. Месси ингээд ЖМ-н удирдсан багийн эсрэг анхны гоолоо хийвээ гэж.. Заза манайх хожигдчихсон юм байна л даа гээд айдас хүрч суув. Гэвч цаг дуусахаас ердөө 7, 8хан минутын өмнө Марсело пенальти авч чадлаа. Роналду алдаа мадаггүй пенальтиа гүйцэтгэв.. Барсагийн эсрэг анхны гоол. 1-1. Цаг дуусах хавьцаа тун гоё довтолгоо явагдлаа.. Өзил Адед баруун жигүүрээр уралдуулсан дамжуулалт өгснийг Аде хүлээж аван Хэдира руу дамжууллаа. Хэдира хүлээж аваад цохилоо. Валдез хаачихлаа. Барса шууд сөрөг явууллаа. Афеллайгийн цохилт хаалгатай маш ойрхон өнгөрөв. Энэ довтолгооноор тоглолт дууслаа..
Image
4өдрийн дараа ЭХЦ. Эль Классикогоор ч жинхэнэ амьсгалж байна даа.. Муу Барсагийн ерөнхийлөгч Сандро Росселл: "Бид уламжлалаа дагаад 5:0р хожно" гэж донгоссон байв. Гайгүй ээ чи амиа барниа.. Тоглолт ССТВ5-аар гарна гэсэн шуум гарав. Тоглолт болох цаг ч эхэллээ. Босоод зурагтаа асаагаад ССТВ5 дээр тавьлаа. Биллиард гарч байв. Аа муу хөгийн хужаа нар ийм гоё тоглолт гаргахгүй, ССТВ5 ч новширч байна даа.. Зиа тэгээд дажгүй линк хайж эхлэв. Гэвч миний комын юу нь ч юм болохгүй тоглолт гарахгүй байв. Өө новш. Форум луу байн байн орж харна. Эхний үед ерөнхийдөө манайхан тун давгүй тоглосон сурагтай. Зиа 2р үед энэ эрчээрээ хусчаасай.. 2р үед нэг нь над руу нэг линк явуулав. Ортол үзэж болж байна шүү. Ёоо 2р үед нээрээ Барсад элэглүүлж байна дөө.. Гэтэл Педро гоолдчихов. Өө чөтгөр ав. Мессенжерээр дүүрэн хараал урсгасан мадридиста нар. Гэтэл ашгүй отон байв. Тийм байлгүй дээ. Яаа за хурдхан шиг л үндсэн цаг дуусаасай гэж дотроо бодон сууна. Барса нээрээ арай л аймаар байнаа. Ёоо энэ үед Форумын Булгаатай нийлж жаал ЖМ-г муулав.. кк. Зиа тоглолт ч өндөрлөх тийшээгээ хандаж байнадаа. Үндсэн цаг дуусахын өмнө Ди Мариа тун гоё цохилт хийлээ. Даанч Пинто хаачихав. За үндсэн цаг дуусав. Нэмэлт цагт арай өөр болох байлгүй дээ гэсэн найдвар тээсээр.. Нэмэлт цагийн тоглолт эхлэв. Тэнцүүхэн л үзэж байна даа уул нь.. Рон баруун жигүүрээр гоё орж ирж хаалга руу цохилоо.. Хаалгатай тун ойрхон зөрөв.. Болж байна болж байна.. Зүүн жигүүрээр л Ди Мариа нэг довтолгоо явуулах гээл байна даа.. Ди Мариа-Марсело-Ди Мариа.. Зүүн жигүүрээс Ди Мариа кросс хаялаа Роналду үсэрлээ, мөргөлөө, гоолдлоо.. ГООООООООООЛ!!!!!!!!! Энэ үед дээшээ нэг л юм огшоод ирэх шиг болов. ккк. Зиа одоо 7хон минут л тэсчих. Тэгвэл бид цомоо авлаа шүү дээ.. Барсагийнхан зүгээр суугаагүй нь мэдээж, эвгүй эвгүй довтолгоо явуулж байв. Ди Мариа улаан. Зиа тоглолт дуусах гэж байна энэ улаан яадын ккк.. End of the Match.. хаха Пептэй Барсаг анх удаа хожлоо.. Жозе Моуриньюгийн анхны цом.. 7хоногийн дараа болох Эль Клласикод та нарыг дахиад хожноо гайгүй ..
Валенсиаг хөөрхий талбай дээр нээрээ сайхан балбасан шүү. Бенз, Кака, Игуайн 3 үнэхээр аймаар байлаа. Нэг нь дамжуулаал, нөгөөдөх нь гоолдоол.. Даанч сүүлийн минутанд 3гоол алддаг нь жоохон тоогүй юм болсын..
7хоног ямар хурдан өнгөрөв өө. Шөнийн 2:45.. Зиа С1-ээр тоглолтоо сайхан үзнээ кк.. Барса нөгөө л бөмбөг эзэмшдэгээрээ эзэмшээл анти Месси- Пепе байхад Мессигийн тоглолт гарахгүй байв. Энэ ч сайн хэрэг шүү.. Барсагийнхан ч жүжиглэлтийн мастерууд юмаа. Мэргэжлээ буруу сонгосон дуракууд.. Нүүрэнд нь огт хүрээгүй байхад л нүүрээ дарж унаал, бусад нь шүүгч рүү орилоол. Тэдний үзүүлбэрээр Арбелоа шар авав. хаха Барсагийнхан ч тоглолтыг гоё хөгжөөж байна шүү.. Манайхан эхний үед Роналдугийн холоос цохидог цохилтоос өөр олигтой довтолгоо явуулсангүй.. Кака бэлдээл.. Кака 2р үед орж ирээд шаал өөр довтолж тоглох болов уу гэж бодож байв.. 61 дэх минутанд Дани Алвес Оскар авахаар тун гайхалтай жүжиглэв. Барсагийнхан бүгд шүүгч рүү орилоол, хөөрхий нөгөө Алвесаа анхаарах ч сөхөө алга. Пепе улаан, ЖМ үзэгчийн суудал руу.. Алвес дамнуурган дээр суугаал талбайгаас гарав. Гэхдээ орж ирэхдээ зөв зүгээр. хаха овоо жүжигчин юмаа. Түрүүн хэд өнхөрч яаж орилоод байлаа. Ямар хурдан эдгэчихвээ. Браво.. Мессиг ганц тогтоож байсан Пепе хөөгдсөнөөр Мессигийн тоглолт орж эхлэв. Үүний ачаар зочид тоглолтыг тэргүүлж эхэллээ. Месси гоол.. Яана даа яана. Энэ дүнгээрээ дуусаасай билээ.. Гэтэл Месси нээрээ манай хамгаалагчдаар элгэлж байна дөө. Хэдэн ч хамгаалагчийг хуурчихваа. Цохилоо гоол.. 0-2. Уур хүрч байж ядаж байв.. Цаашаагаа тоглолт үзэхээс дургүй хүрэв. Гэхдээ дотроо битүүхэн ядаж нэг гоол хийчээсэй гэсэн бодол төрсөөр.. Өглөө нь босоод хартал 0-2 өөрчлөгдсөн юм алга.. Зиа зиа Барса финалд шалгарчихсан юм байна л даа.. Гэсэн хэдий ч Барсагийн талбай дээр нь 2 гоол хийчих болов уу? гэж найдсаар..
Image
Хоног хугацаа ямар хурдан юм бэ? Нэг л мэдэхэд 6 хоног өнгөрч бүтэшгүй даалгаварын өмнө ирсэн байлаа. Пепе, Моу, Рамос нар байхгүй яана даа яана. Тоглолтын өмнөхөн Игуайн, Кака нар гараанд гарах нь тодорхой болжээ. Ашгүй ашгүй Какаг Барсагийн эсрэг тоглохыг нь харахыг хүсч байв. Бороо орж байв. Сайхан даа.. Эхний үед манайхан Барсагийн эсрэг юу ч хийж чадсангүй, Барса хамаагүй илүү байсан. Касиллас Барсагийн маш олон довтолгоог амжилттай хааж байв. Тиймээ Касилластаа баярлалаа. Төвд бас Ласс үүргээ маш сайн биелүүлж байв.. 2р үед эхэллээ. Жимми Жамп дүрсгүйтэв. Криштиано Роналдуд Каталон үндэстний бэлгэ тэмдэг болсон 'barretina' нэртэй улаан малгайг өмсүүлэхээр оролдсон юм.. Гэсэн ч харамсалтай нь түүний энэ үйлдэл нь бүтэлгүйтсэн байна. 2дугаар үе эхлээд 4хөн минут өнгөрч байхад Криштиано Роналдугийн дамжуулалтаар Пипита гоолдсон хэдий ч шүүгч гоолыг тооцоогүй бөгөөд Криштиано Роналдуд алдаа заасан. Машерано ч овоо сайн жүжигчин юмаа.. Үүний дараа 54дэх минутанд Иньестагийн дамжуулалтаар Педро гоолдож тооны харьцааг нээв. Бүх зүйл тодорхой. Одоо зөвхөн нэр төрийн л гоол хийчих залуусаа.. Педрогийн гоолоос ердөө 10 минутын дараа Ди Мариагийн дамжуулалтаар Марсело тооны харьцааг тэнцүүлэв. Зиа зиа нэр төрийн гоолтойгоо дууслаа... Муу Барсагийнхан.. Пипитагийн гоолыг тооцсон бол арай өөр байх байсан юм.. Аде ядаж байхад орж ирээд олигтой ч тоглосонгүй уур хүргэж дууслаа.. Зиа яахав Барсагийнхаан. Дараа бид заавал хариугаа баринаа. Өнөөдөр та нар инээж баярлан бид гунисан ч, өөр нэг өдөр бид баярлан хөөрч, та нар уйлах болноо гайгүй..
Image
Зиа зиа Барсад ингэж хожигдож АЛ-н тэмцээнийг дуусгаснаар бид ЭХЦ-той энэ улирлыг дуусгах нь тод болов. Одоо эцсийн ганц л даалгавар үлдсэн байгаа. Тэр нь Роналду лигтээ 38-с дээш гоол оруулах. Үнэхээр Роналду ч гайхалтай байж сүүлийн 4 тойрогт нийт 11гоол оруулж нийт 40гоолтой шинэ рекорд тогтоон энэ улирлын Пичичи болон Европын алтан шаахайг авахаар болов.
БАЯРТАЙ, ГУНИГТАЙ, БАХДАЛТАЙ, ХАРАМСАЛТАЙ сайхан улирал болсоон... HALA MADRID


http://www.youtube.com/watch?v=Vh9Quk-AO4k
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby zigo » Mon Aug 01, 2011 10:31 am

их зүйл бичжээ, сайн байна. гэхдээ багийнхаа тоглолтыг пес тоглож юмуу сэрүүлгэндээ сэрэхгүйгээр унтаж биш үзэж дэмждэг болоорой. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby maRS_mN » Mon Aug 01, 2011 11:33 am

Сайхан нийтлэл ! :eek:
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Finalist » Mon Aug 01, 2011 12:06 pm

Bank offers soccer star as collateral
http://money.msn.com/mutual-fund/articl ... &GT1=33016
Image
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Энэрэл » Mon Aug 01, 2011 4:19 pm

Зиа Сити нөгөө Адейбайор дээр үнэрхээд байсан. Шалдаа бууж.. 5саяар ав. Эсвэл Раул Албиолоор солъё гэсэн байна. Хэрвээ авахаар болвол 5саяыг нь төлөөд авсан нь дээр биз дээ..

Гагогийн асуудал энэ долоо хоногтоо багтаад шийдэгдэх бололтой..
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby hosko » Mon Aug 01, 2011 4:26 pm

Манайхаан нөгөө сайтаа босгох тал дээр жаахан удаад байх шиг байнаа... Энэрэлийн блог дээр түшиглээд, бэлдсэн хэд нь юмаа нэмээд, блогоо Реалмадрид.мн рүү ачаалчихбал яаж байна... Энэрэлээ юу гэж бодож байна? Блог чинь бас чиний маш их хөдөлмар байгаа л даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Билгүүдэй » Mon Aug 01, 2011 4:43 pm

hosko wrote:Манайхаан нөгөө сайтаа босгох тал дээр жаахан удаад байх шиг байнаа... Энэрэлийн блог дээр түшиглээд, бэлдсэн хэд нь юмаа нэмээд, блогоо Реалмадрид.мн рүү ачаалчихбал яаж байна... Энэрэлээ юу гэж бодож байна? Блог чинь бас чиний маш их хөдөлмар байгаа л даа...

Би хийгээл явжийн энэ долоо хоногтоо шахаад дуусгах санаа байна. Лиг эхлэхээс өмнө сайт арай л боску шинжтэй. Манайхан юма хийж байгаа юу? би хийх гэхээр сургууль шалгалт, хөдөө явах, өөр юм хийх, ком болохоо байх нтр гээд олон саад байнга тулгарч байлаа хөөрхий...
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Энэрэл » Mon Aug 01, 2011 4:58 pm

hosko wrote:Манайхаан нөгөө сайтаа босгох тал дээр жаахан удаад байх шиг байнаа... Энэрэлийн блог дээр түшиглээд, бэлдсэн хэд нь юмаа нэмээд, блогоо Реалмадрид.мн рүү ачаалчихбал яаж байна... Энэрэлээ юу гэж бодож байна? Блог чинь бас чиний маш их хөдөлмар байгаа л даа...

Болноо болно... :eek:
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby hosko » Mon Aug 01, 2011 5:04 pm

За тэгвэл ер нь нөгөө сэдэв дээрээ очоод сайхан ярилцацгаая... ГОл нь улирал эхлэхээс өмнө үндсэн сайт маань ажиллаад эхлэбэл зүгээр байна... Дараа нь тэр нэмэх, сайжруулах юмсаа нэмээд явахад болох байх гэж бодож байна...

Билгүүдэй нэг вэб бараг босгож байгаа гэж байна... Ганаа (МЖМ) бас нэлээн явуулсан юм бий байхаа... Та 3 нэг сайхан өдөр цаг товлож байгаад уулзаад, нэг бол яахоо дээрээ таарч байгаад авч, гээхийн аргаар нэг зүйл босгоод ирвэл яаж байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Билгүүдэй » Mon Aug 01, 2011 5:25 pm

hosko wrote:Билгүүдэй нэг вэб бараг босгож байгаа гэж байна... Ганаа (МЖМ) бас нэлээн явуулсан юм бий байхаа... Та 3 нэг сайхан өдөр цаг товлож байгаад уулзаад, нэг бол яахоо дээрээ таарч байгаад авч, гээхийн аргаар нэг зүйл босгоод ирвэл яаж байна...

Буруу ойлгосон бололтой. Би өөрийнхөө хийх юмыг л хийж бноо :ногоон: Миний чаддаг юм блогспот дээр хэдэн зураг янзалж хийхээс цаашгүй шд. :ногоон:

Гэхдээ нэг цугларалт зарласан ч яахав :smile:
Last edited by Билгүүдэй on Mon Aug 01, 2011 5:27 pm, edited 2 times in total.
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Real.madrid » Mon Aug 01, 2011 5:26 pm

Realist wrote:Image

хаха сайн гөлөрч байнаа
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Энэрэл » Mon Aug 01, 2011 5:33 pm

Өнгөрсөн улирлын 10 онцлох үйл явдлыг өөрийнхөө өнцгөөс оруулъя гэж бодлоо.. Нилээн удаан бодож байж бичлээ. Хаяж гээж орхигдуулсан юм байхгүй байхаа..

Image
10. 5:0 буюу Эль Классико гутамшиг
Хэн ч тоглолт ингэж өндөрлөнө гэж санаагүй, зүүдлээгүй байх. Ганцхан зөн билэгчид л урьдчилан тааж байсан байх :ногоон: . Нэг баг болоод ердөө хэдхэн сар л болж байсан Реалын залуусыг Барсагийнхан талбай дээр авчраад хичээл зааж өгөөд Мадрид луу нь буцаалаа. Аргагүй л болоогүй байна даа залуучуудаа.. Их том сургамж болсон байх..

Image
9. Валдано халагдав..
Моу ажилдаа орсон өдрөөсөө л Валданотой муудалцаж эхэлсэн юм. Моу анх ирэхдээ довтлогч нэмж авъя гэхэд нь Валдано байгаа довтлогчоо ашигла гээд тэр 2н зөрчил эхэлсэн. Улмаар өвөл хүртэл харилцаа хүйтэрсэн. Жозе Моуринью тэрнийг бэлтгэл дээр бүү ир хэмээн хэлж улмаар Валдано багийн бэлтгэлийг ойроос харах эрхээ хасуулсан. Хамгийн сүүлд Моу Барсатай шуугиан дэгдээнгүүт клубын өмнөөс ярьдаг нь Моу биш гэж мөн Вальдано хэлсэн юм. 5сарын сүүлээр Реал Мадрид клуб Спортын асуудал эрхэлсэн захирал Хорхе Валданог ажлаас нь халлаа.
Валдано энэ бүхний дараа:"Би Реалаас явахыг хүсээгүй. Гэвч баг маань ийм шийдвэр гаргалаа. Миний оролцохыг хүсээгүй тулаанд хэн ялсан нь тодорхой байна. Би Реалыг хэзээ ч тулааны талбар болгож байгаагүй. Би хэзээд ухаалагаар байдлыг зохицуулахыг хичээж ирсэн хэдий ч багийн ерөнхийлөгч Перезийн хэлсэн зүйл энэ тулаанд хэл ялсан талаарх бүх эргэлзээг үгүй болгож байна. Би Жозе Моуриньюгийн хийх гэж байсан зүйлийн талаар юу ч мэдэхгүй. Би Моуриньютой ярилцалгүй удсан. Учир нь тэр өөр хамтрагчийг хайж эхэлсэн. Би түүний хэд хэдэн хүсэлтийг биелүүлсэн, үүнийхээ улмаас миний үйл ажиллагаа их хязгаарлагдмал болж ирсэн. Ямартай ч Моуриньюд энэ багийн удирдлагад гарч ирсэнд нь баяр хүргэе. Энэ багт хүчирхэг, алсын хараатай хүн хэрэгтэй байсан юм" гэжээ..

Image
8. Онцгой нэгэн ирэв.
Интерийг 45жилийн дараа аваргуудын лиг түрүүлүүлсэн Жозе Моуриньо 5сарын сүүлээр Реал Мадридад албан ёсоор ирэв. Тэрээр Мадрид хотын багтай 4 жилийн гэрээг байгуулав.Моуг багт авсан гол шалтгаан бол 10дах удаагийн А.Лигийн цом гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Португаль мэргэжилтэн багаа бүрдүүлж эхэллээ. Тэрээр ирээдүйгээ харсан ухаалаг бодлого баримталж шинэ залуу тоглогчдыг багтаа авчирч эхэлсэн юм. Энэ нь ч ач тусаа өгсөн. Реалд өнгөрүүлсэн эхний улиралдаа чамгүй амжилт үзүүлсэн. Реалын хар цувралуудыг зогсоосон. Харайхан Мадридиста нарын хүсээд байсан 10г нь авч өгч чадаагүй ч Мадридиста нар тэрэнд ам сайтай байгаа. Түүний 2 дах улирал өмнөхөөсөө арай өөр байх болов уу?

Image
7. Амьд домгуудаа үдлээ...
Реал Мадрид өнгөрсөн зун домог болсон тоглогчдоо үдлээ. Раул, Гути баяртай.. Нүдэндээ нулимстай энэ 2 тоглогчоо Мадридиста нар үдсэн. Реал Мадриддаа эргэж ирнэ гэж итгэж байна..

Image
6. Довтлогчийн асуудал!!!
11сарын сүүлээр гол довтлогч Игуайн нуруундаа бэртэл авч улирал дуустал талбайд гарах боложгүй боллоо.. Одоо Реалд ганц л цэвэр довтлогч байна. Тэр нь Бензема. Гэвч Бензема формондоо орж өгөхгүй олигтой тоглолт үзүүлэхгүй. Реал Мадридын скаутууд шинэ довтлогчийн эрэлд. Янз бүрийн нэрс дуулдсаар. Клозе, Нистелрой, Адейбайор гээл.. Нистелрой ирэх гэж байна гэсэн хүчтэй газар авав. Гэвч эцсийн мөчид бүтэлгүйтэж оронд нь Манчестер Ситигээс Адейбайорыг улирал дуустал зээлэхээр боллоо. Адейбайорыг ирэхэд итгэл найдвар тавьж байснаасаа илүүтэйгээр санаа зовж байсан хүмүүс их байсан болов уу?.. 2 дахь тоглолтондоо л анхныхаа гоолыг хийв. Гэхдээ үүнээс хойш нэг л сэтгэлд хүрсэн дүн үзүүлэхгүй байсаар. Гэтэл нөгөө форм муу байсан залуу Бензема тэсэрч эхлэв. Гайхалтай.. Адейбайор АЛ-н 1/4-т Тоттенхэмийн эсрэг тун гайхалтай тоглолт үзүүлж яах гэж багаа шөвгийн 4т шалгарахад томоохон үүрэг гүйцэтгэв. Адейбайор гэхдээ тоглолт нь тийм ч сайн таарахгүй байсан хэдий ч багийн уур амьсгалд үнэхээр сайн нөлөөлж байсан.. Аде зээллэгийн хугацаа дууссаны дараа Реалд үлдэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Реал Мадрид тэрнийг худалдаж авах болов уу?

Image
5. Барсагийн шившиг
Дани Алвесын гол дүрд нь тоглосон жүжиг тун амжилттай болж Барса ч хүссэн үр дүндээ хүрч чадлаа.. Барсагийнхан ч овоо жүжигчид гэдгээ байнга л харуулж байдаг хойно доо. Хальт хүрэхэд л баашилж унан, бусад нь шүүгч рүү орилдог нь гэм биш зан болсон мэт. Энэ зүйл 4сарын 27нд Сантиаго Бернабеуд болсон. Реалыг би тийм сайн тоглож байсан гэж хэлэхгүй ээ, гэхдээ хэрвээ Алвес тэгж жүжиглээгүй бол ямар ч байсан гоол алдахгүй байсан гэдэгт 100% итгэлтэй байна.. Мессиг гол тогтоон барьж байсан Реалын хамаг ажлыг нугалж байсан Пепег Алвес талбайгаас хөөлгөж чадсан. Гайхалтай.. Пепе байхгүй гэсэн шиг Мессигийн тоглолт нь гэнэт орж эхэлж 2 ч гоолыг оруулсан. 0-2. Дараагийн удаа жүжиглэлтээ багасгахыг хүсье.

Image
4. Реал Мадрид Лионыг хожиж чадна, Олон жилийн хар цувралаа зогсоов.
АЛ-н 16д бас л нөгөө Лионтой. Энэ удаагийн тоглолт гэхдээ өмнөхүүдээс шал өөр болсон. Реал Мадрид Лионыг хожиж чаддаг юм шүү. Би энэ үгийг ам бардам хэлмээр байна.. Өмнө нь манайхан Лионтой 6 удаа тааран тоглохдоо 3тэнцэж, 3 хожигдож байлаа: 3-0, 2-0, 1-0р хожигдож байлаа гэж. Энэ удаа хожно гэдэгт бүгд л итгэлтэй байсан. Учир нь бидэнд онцгой нэгэн байна.. Лионы талбай дээр болсон хүнд тоглолтонд Лионы унаган довтлогч Бензема төрөлх багийнхаа эсрэг гоолдож Лионы талбай дээр гоолдсон анхны Реалын тоглогч боллоо. Гэхдээ Гомис сүүлд тоог тэнцүүлсэн. Одоо хариу тоглолт бүгдийг шийднэ. Хожно гэдэгт итгэлтэй байсан хэдий ч Лионоос эмээх сэтгэл хэн бүхэнд л төрж байсан байх. Гэвч Реал Лионд огт боломж олгоогүй 3:0р нүдээд явуулсан. Олон жилийн хар цувралаа зогсоож чадлаа.. Энэнээс гадна ЭХЦ-д ч гэсэн Мурсиаг бут ниргэж хар цувралаа зогсоосон юм.

Image
3. Криштиано Роналдуг хэн зогсоох вэ?
Криштиано Роналду өнгөрсөн улиралд жинхэнэ галзуурсан. Тэрнийг зогсоох хэн ч байсангүй. Тэр 54 тоглолтонд 53 гоол оруулсан.. Ялангуяа лигтээ 40 гоол оруулан Ла Лигт шинэ хуудас нээв. Сүүлийн 4 тойрогт 11гоол оруулан жинхэнэ галзуурав. Ингэснээр алдарт Уго Санчез, Зарра нарын 38гоол оруулсан гэх рекордыг 40 болгож орхив. Үүнийхээ ачаар Роналду Европын алтан шаахайг 80 оноотой хүртсэн. Өмнө нь МанЮ-д байхдаа Рон 2008 онд энэ шагналыг авч байсан бөгөөд хоёр өөр багт “Алтан шаахай” авсан анхны тоглогч болсон юм.. Мөн Барсагийн эсрэг гоолддоггүй гэсэн муухай нэрнээсээ салж чадсан юм..
Тоглолтын дараа Роналду: "Энэ улиралд би маш олон гоол орууллаа. Мэдээж манай багийнхан надад маш их тусалсан. Би тэдэндээ үнэхээр талархаж байна. Пичичи бол манай багийнхны бас фенүүдийнх маань. Манай багийнхан надад тусалсан хэрвээ тэгээгүй байсан бол би энэ улиралд Ла Лигт 40 гоол оруулж чадахгүй байсан. Энэ улирлыг үнэхээр баяртайгаар дуусгалаа. 102 гоол оруулна гэдэг амаргүй. Гэхдээ манайхан чадлаа. Дасгалжуулагч улирал дуусч байна олон гоол оруул тэгвэл ирэх улирлыг амжилттай эхлүүлнэ гэж хэлсэн. Ийм олон гоол оруулна гэдэг үнэхээр хэцүү. Бараг боломжгүй гэхдээ би маш их шургуу хөдөлмөрлөснийхөө үр дүнд хийж чадлаа" гэжээ

Image
2. 18 жилийн дараа 18дахь Эзэн хааны цомдоо Барсаг хожиж түрүүлэв. Пепийн Барсаг анх удаа хожив..
2011оны Испаний Эзэн хааны цомын финал 4сарын 20нд Месталья цэнгэлдэхэд болов. Финалд Испаний 2 гранд Реал Мадрид VS Барселона.. Тоглолт эхнээсээ маш сонирхолтой болсон бөгөөд эхний үед Реал Мадрид өрсөлдөгчөө бүрэн илүүрхэж байв. харин 2р үед эсрэгээрээ.. 2р үед Барса нэг гоолыг оруулсан даанч отон байв. Үндсэн цагт аль аль нь гоол оруулсангүй. Улмаар нэмэлт цаг руу тоглолт орлоо.. Ийнхүү шүүгч нэмэлт цаг сунгасан бөгөөд нэмэлт цагт Реалчууд хамаагүй сэргэсэн байдалтайгаар талбайд гарч ирсэн юм. Улмаар 102дахь минутанд Анхель Ди Мариагийн дамжуулалтаар Криштиано Роналду гайхалтай мөргөлт хийн гоолдож багаа цом руу хөтөлсөн юм. Гоол орсны дараа Барсагийнхан тоог тэнцүүлэх гэж нилээн үзэв болсонгүй ээ, Реал ч гэсэн хэд хэдэн аюултай довтолгоо явуулав. Роналдугийн гоолоос хойш дахиж гоол орсонгүй. Реал Мадрид 2011 Эзэн хааны цомын эзэд. Пепийн Барсаг анх удаа өвдөг сөхрүүлэв. Жозе Реалын цомгүй улирлыг төгсгөл болгов.

Image
1. Баг бүрдүүлэлт
Жозе Моуриньюгийн баг бүрдүүлэлт..Өнгөрсөн зун манайхан солилцоо наймаанд нийт 74.5 сая еврог гаргасан. Өнгөрсөн жилийн солилцоо наймаа нь өмнөх жилүүдийнхийг бодвол супер од тоглогч байхгүй ч ирээдүйгээ харсан ухаалаг бодлого баримталж байлаа. Асуудалтай байрлал болох хамгаалалтын шугамаа туршлагатай Португал залуу Рикардо Карвальюгаар зузаатгасан юм. Реал Мадрид өнгөрсөн улиралд эдгээр залуусынхаа үр шимийг хангалттай амссан.. Мөн Карвалью ч тун найдвартай тоглолт үзүүлж байв.. Реал ирээдүйгээ харсан тун ухаалаг наймаануудыг хийж байгаа эдгээр залуусынхаа үр шимийг ч олон жил амсана даа..
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby 21Grams » Mon Aug 01, 2011 5:55 pm

:eek:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby tamirb » Mon Aug 01, 2011 6:03 pm

Энийгээ хадгалж байгаа шинэ сэдэв нээхээр оруулахгүй дээ
User avatar
tamirb
 
Posts: 299
Joined: Sun Jun 05, 2011 6:58 pm

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Real.madrid » Mon Aug 01, 2011 6:03 pm

Миний хувьд моу ирсэн нь нилээн дээгүүр орноо
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Энэрэл » Mon Aug 01, 2011 6:18 pm

Энийгээ шинэ сэдэв дээрээ дахиад оруулчих юмуу? ккк
Реалист ах хэзээ шинэ улирлын сэдвээ хэзээ нээх юм?

Сантосын удирдлага нь:"Неймар Клубуудын дэлхийн аваргад Реал Мадридын төлөө тоглох болно. Өөрөөр хэлбэл Сантосын бүрэлдэхүүндээ Барсаг ялахын төлөө тоглоно. Барса нэг ч гэсэн цомоо алдаж байвал Реалд ашигтай биш гэж үү?" гэнээ ккк
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Zaya55 » Mon Aug 01, 2011 7:47 pm

5. Барсагийн шившиг
Дани Алвесын гол дүрд нь тоглосон жүжиг тун амжилттай болж Барса ч хүссэн үр дүндээ хүрч чадлаа.. Барсагийнхан ч овоо жүжигчид гэдгээ байнга л харуулж байдаг хойно доо. Хальт хүрэхэд л баашилж унан, бусад нь шүүгч рүү орилдог нь гэм биш зан болсон мэт. Энэ зүйл 4сарын 27нд Сантиаго Бернабеуд болсон. Реалыг би тийм сайн тоглож байсан гэж хэлэхгүй ээ, гэхдээ хэрвээ Алвес тэгж жүжиглээгүй бол ямар ч байсан гоол алдахгүй байсан гэдэгт 100% итгэлтэй байна.. Мессиг гол тогтоон барьж байсан Реалын хамаг ажлыг нугалж байсан Пепег Алвес талбайгаас хөөлгөж чадсан. Гайхалтай.. Пепе байхгүй гэсэн шиг Мессигийн тоглолт нь гэнэт орж эхэлж 2 ч гоолыг оруулсан. 0-2. Дараагийн удаа жүжиглэлтээ багасгахыг хүсье.

:-o :-o :-o :RD :RD :RD
User avatar
Zaya55
 
Posts: 6
Joined: Mon Feb 28, 2011 10:28 pm

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Ganaa » Mon Aug 01, 2011 9:42 pm

Вэб бол хийгдээд явж байгаа. 8 сарын дундуур дуусгахаар ярьсан байгаа. дуусахад нь туршилт маягаар сервер дээр сар гаран үнэгүй тавьчина. тэгээд тэрнээс хойш хостоо худалдаж аваад явна шд. харин дотор нь оруулах материал юу алга байна шүү. одоо зүгээр л арга яс байна. Финалист нэг юм хийсэн байсан тэр татаж авах линк нь пасспорт нэхээд татаж болохгүй байна лээ.
Ganaa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1324
Joined: Sun Dec 11, 2005 10:11 am
Location: Mongolia

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby hosko » Mon Aug 01, 2011 10:38 pm

харин тэгээд л Энэрэлийн хийчихсэн байгаа бэлээхэн блогийг сууриа болгож аваад л вебээ босгож авч байгаад, дараа нь сайжруулах зүйлсээ нэмцгээчихбэл дараа нь веб дизайнаа илүү сайжруулж байгаад материалуудаа хуулаад оруулчихад л болох байх... Энэрэлийн блог дээр бол бас л их юмнууд байна лээ шүү... Гайхалтай хөдөлмөр... Харин тэрийг нь ашиглъя гэхэд татгалзаагүйд нь их баяртай байгаа... Та 2 тэгээд ярьж байгаад тэр хоосон байгаа хэсгээ бараг бөглөчихөж болохоор л харагдаад байгаа юм даа... Гол нь яг одоо байгаа материал болон нөөц бололцоогоо ашиглаад л эртхэн босгочихмоор байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Ganaa » Mon Aug 01, 2011 11:17 pm

Одоо хамгийн гол клубын түүхтэй холбоотой юмнууд, тоглогчдийн профайлууд хэрэгтэй байна шд. Мэдээг бол энд тэндээс түүсээгээд байгаад эхний ээлжний юмыг бол босгочих байх
Хоско домайныхаа акесессыг өгчих.
Ganaa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1324
Joined: Sun Dec 11, 2005 10:11 am
Location: Mongolia

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby adidavka » Tue Aug 02, 2011 9:36 am

Улирал ч одоо эxлэx дөxөж байна. 2011/2012 гэсэн шинэ топик бас нээx xэрэгтэй байx
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 79 guests