Бялдаржуулах урлаг

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Re: Монголын мистер 2011 Алтан медал

Postby Тошилоо » Tue Jul 26, 2011 1:46 am

TJ wrote:Ер нь их цөөхөн тамирчид оролцжээ. Ихэнх нь шинэ хүмүүс байна. Тэгээд нэг жинд л 3,4 л хүн байна дээд тал нь 5 хүн. Тэгээд түрүүлсэн тамирчиддаа Медал Өргөмжлөл л өгч байхын. Бас хүний хөдөлмөрийг ингэж Цаас төмөр 2 оор үнэлэж болохгүй шд.
Алтан медал
55кг -Сарангоо Клуб - Батчулуун
60кг -Флекс-Саруулбат
65кг-Флекс-Даваажаргал
70кг-Сарангоо клуб-Золбаяр
-75кг-Флекс-Ганзориг
+75кг-Флекс-Батэрдэнэ
Зэрэг хүмүүс алтан медалыг авчээ. Хэдий цөөхөн хүмүүс орсон ч алтан медал авсан тамирчид бол бусдаасаа үнэхээр хол илүү харагдаж байна лээ.


Өнөөдөр мистерийн тэмцээн үзлээ. Давталтыг нь. Тийм ч сэтгэлд хүрсэнгүй. Ямар цөөхөн тамирчин ороо вэ.
Хөнгөн жин хамгийн их өрсөлдөөнтэй болдогсон. Жахар ах яагаад ороогүй юм бол. Бас Дорж ороогүй байсан. 2009 оны мистер Мөнхбаяр ороогүй байна. Нодлингийн мистер Баянхүү бас орох л хэрэгтэй байсан юм. Тайхараас ер нь тамирчин ороогүй юм бишүү. АNN бас ороогүй байна. ANN-н манай багш Батбаяр энэ жил хөнгөн жинд 65-д Улаанбаатарын аварга болоод байсан яагаад ороогүй юм бол.
Ер нь энэ 2 бодигийн холбоотой болчихдог жаахан тиймэрхүү санагдаад байна. Тамирчид л хохирч байна даа.
Сэтгэл дундуур үлдсэн тамирчид гэвэл:
65-д орсон Жамц алт авах ёстой байсан юм. Нодлин бас л алт авч чадаагүй.
70-д орсон Сумъяа ядаж мөнгө өгөх хэрэгтэй байсан юм. Пүүжээгээс ялгаралт сайтай харагдаж байсан.
Гэхдээ 2008 оны мистер Пүүжээ сайн байсаан байсан.

60-д орсон Саруулбаттай нэг клубт хэсэг хугацаанд хамт явж дасгалаа заалгадаг байлаа. Сайн залуу. Богино хугацаанд сайжирч байна шүү. Нодлин 60-д ороод хүрэл авч байсан санагдаж байна.

Нөгөө холбооныхон нь мистерээ зохиосон болов уу.
Нодлингийн 70-н аварга билүү Ганзориг бол сайн харагдахгүй байсаан, хөл муу байна лээ. масс муу байна. Миний бодлоор. Бас жиндээ 3лаа л орсон нь жаахан тиймэрхүү. Нөгөө 2 нь бүр муу юм харагдсан.
Эмэгтэйчүүдийн хувьд нодлингийн мисс мистер Золзаяа бас л ороогүй байх юм. Ер нь бол чанаргүй тэмцээн болсон нь илт харагдаж байна.
Мистерийн хувьд Золбаяртай хамт ANN-д хамт явж байсан. Дуугүй л хүн байгаад байдаг юм.
Цагтаа ч мундаг тамирчин байсан байна лээ. Одоо ч бас л сайн байна. Ер нь 2000 оны эхээр сайн тамирчид олон байсан юм биш үү.
Нодлингийн Мистер Хуучин бууны хугархай Бат-Эрдэнэ бас л сайн байна шүү. Азийн аваргад Монгол улсаас хамгийн гол найдвар тавьж болохоор хүн санагдлаа.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Tue Jul 26, 2011 3:37 pm

Өнөө орой(2011.07.26) ТВ9-2 оор 22:05 Бодибилдингийн азийн аварга 2009 гарах юм байна шүү.
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Бялдаржуулах урлаг

Postby crusader » Tue Jul 26, 2011 5:51 pm

55-д түрүүлсэн Батчулуун нэг хэсэг 10 хорооллын Голден Жим-д багшилаад байсан....нээх жижигхэн хэрнээ аймаар ярзгар булчинтай залуу бийдээ
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Wed Jul 27, 2011 12:01 pm

Бодибилдингийн холбооны булхиа. Хэсэгчилж оруулах гэж байснаа бүрэн эхээр нь оруулчихлаа.

Монголын бодибилдингийн баг тамирчид мэдээлэл хийж Азийн аваргын тэмцээнд оролцохгүй болсноо мэдэгдлээ. Учир нь Монголын бодибилдинг фетнисийн нэгдсэн холбоо үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, баг тамирчдаа үнэлэхгүй байгааг тэд “ховолсон” юм. МБФНХ нь үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болсон. Харамсалтай нь энэ холбоо байгуулагдсанаас хойш тэмцээн уралдаанаа зохион байгуулж чадахаа больж, бодибилдингийн тамирчдыг гаргуунд гаргасан гэхэд болно хэмээн тамирчид нь нотоллоо. Хэдхэн хоногийн өмнө Бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм. Харин түрүүлсэн тамирчдад “Баярын бичиг” болон медаллаар шагнасан. Дагалдах мөнгөн шагнал нь олгогдоогүй. Медалл нь зах дээр 1000 төгрөгөөр зарагддаг шармал төмөр. Улсын хэмжээнд үнэлэгдэх эдгээр тамирчдын үнэлгээ зөвхөн энэ.

Энэ мэт мөнгөн шагнал болон дагалдах шагналууд сүүлийн хоёр жил олгогдож байгаагүй гэнэ. Тамирчдын хэлж байгаагаар 2010 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчинд холбооноос нь автомашин бэлэглэж байжээ. Гэвч хэдхэн хоногийн дараагаас Бодибилдингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г. Очир аваргадаа өгсөн автомашинаа нэхэж авсан байна. Тэрбээр “Наад автомашин чинь манай эхнэрийнх. Удахгүй буцаагаад машинтай тэмцэх хэмжээний мөнгөн шагналыг нь нөхөн олгоно” гэжээ. Энэхүү амалсан амлалт өнөөдрийг хүртэл байхгүй. Мөн түүнээс хойш зохиогдсон тэмцээнүүдэд ч мөнгөн шагнал дагалдахаа болсон гэнэ.

Үүгээр зогсохгүй тамирчдыг дэмжигч албан байгууллагаас өгсөн мөнгөөр Бодибилдингийн холбоо хугацаа нь дууссан, хямдхан уураг болон нэмэлт бүтээгдэхүүнүүдийг тамирчдадаа шахдаг байна. 20 мянган төгрөгийн үнэтэй хугацаа нь дууссан судас тэлэгч гэх тамирчдад олгодог бодис нь хүний биед хортой.

Хугацаа нь дууссан байтугай дуусаагүй нэмэлтийг хэтрүүлэн хэрэглэвэл хүн үхэж болохыг ч тамирчид холбооныхоо удирдлагууддаа учирлаж байсан удаатай. Гэвч удирдлагууд нь та нар л үхчив гэж хэмээн хээв нэг хариулан өнөөдрийг хүртэл олгосоор байгаа аж.

Бодибилдингийн спортоор хичээллэдэг тамирчдын хувьд өдөрт 30-40 мянган төгрөг зарцуулдаг. Үүнд хоол болон нэмэлт тэжээл авч хэрэглэдэг. Ийнхүү бүтэн жилийн хугацаанд бодибилдингийн шигшээ багийн тамирчид Азийн аваргад шалгаруулах тэмцээнд бэлдсэн. Өөрийн хүч хөдөлмөрөө дайчилсан тэдний үнэлэмж унасан учраас арга тасарсан тамирчид тэмцээндээ орохгүй болохоо мэдэгдлээ.

10-хан хоногийн дараа Монголд болох азийн аварга шалгаруулах тэмцээнд бодибилдингийн нэг ч тамирчин ийнхүү оролцохгүй боллоо. Тамирчингүй тэмцээн зохиогдоно гэж юу байхав. Тэмцээн цуцлагдах байдалд ч хүрч болзошгүйд хүрлээ.

цэг.мн
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Thu Jul 28, 2011 10:02 am

Монгол улсад зохион байгуулагдаж байгаа бодибилдингийн азийн аварга 2011 ээр нийт 26 орны 140 тамирчин 22 жинд өрсөлдөж байгаан байна. Монголоос 17 тамирчин орж байгаа юм байна.
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Бялдаржуулах урлаг

Postby haka » Thu Jul 28, 2011 11:16 am

1р хороололд явчих дажгүй фитнесс байна уу
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Бялдаржуулах урлаг

Postby BaLuunZ » Sun Jul 31, 2011 12:00 pm

За аваргуудаа сая 7-р сарын 27-28-нд болж өнгөрсөн Азийн аваргын үеэр авсан хэдэн зураг үзэж сонирхоорой.
Сайн таньж мэдэхгүй болохоор нэр ус, тайлбарыг бичиж чадсангүй.

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Өшөө зургууд... http://www.facebook.com/media/albums/?i ... 2723558385
User avatar
BaLuunZ
 
Posts: 723
Joined: Mon Nov 06, 2006 1:07 pm
Location: UB

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Wed Aug 03, 2011 1:21 am

Image
Энэ залуутай лифтэнд цуг сууж байсын байна. Аймар аймар хажуугаасаа
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Wed Aug 03, 2011 1:30 am

Аргагүй сайхан амьтан юмаа. :???:
Image
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Бялдаржуулах урлаг

Postby Hotspur » Wed Aug 03, 2011 8:44 am

Наадах чинь нөгөө 15тай охин нь мөн үү?
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Wed Aug 03, 2011 9:04 am

Мөн байхаа.
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Бялдаржуулах урлаг

Postby mazi » Wed Aug 03, 2011 9:09 pm

аль улсых юм?
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: Бялдаржуулах урлаг

Postby Тошилоо » Thu Aug 04, 2011 12:13 am

Энэ тамирчин чинь Казакстан байхаа
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Thu Aug 04, 2011 12:36 am

Би даанч тэмцээнийх нь үеэр хөдөөгүүр яваад таарчих лаа. Байсан бол хажуугаас нь үзчихгүй юу :ногоон:
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Fri Aug 05, 2011 8:15 pm

Энэ нэг тоосонд дарагдсан булан нэг ширхэг байх юмдаа. Манай форумд боди хийдэг хүн бараг байдаггүй юм шиг байна тиймүү.
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Бялдаржуулах урлаг

Postby rednasca » Fri Aug 05, 2011 8:19 pm

Цоомоо, Хотспар гээд нүцгэн зургаараа мессенжерийнхээ аватарыг гоёсон залуус байнаа байна... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Бялдаржуулах урлаг

Postby Алтангэрэл » Fri Aug 05, 2011 8:26 pm

TJ wrote:Энэ нэг тоосонд дарагдсан булан нэг ширхэг байх юмдаа. Манай форумд боди хийдэг хүн бараг байдаггүй юм шиг байна тиймүү.

Ихэнх хүмүүс угаасаа Асуултруу ороод байдаг байхаа. Бараг 200 хуудас явсан байгаа шт.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Fri Aug 05, 2011 8:35 pm

Асуулт харин ланзгар юм байна лээ. Манайхан ийшээгээ ороод юм бичихгүй болохоор хааяа би бас тийшээ ороод хошуу нэмдэг лдээ. Ууг нь яг спортын форум дээрээ энэ спортын талаар хэлэлцүүлэг явж байвал их зүгээр юмдаа. Гэхдээ асуулт аргагүй цаг хугацааны хувьд цохичихож байга байх лдөө.
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Fri Aug 05, 2011 10:20 pm

Болгоомж хэзээд илүүдэхгүй.
Өнөөдөр нэг анд маань бэлтгэл хийж байгаад толгойгоо гэмтээчихэж. Бодибилдинг гэдэг мэдээж хүүхдийн тоглоом биш аюултай спортын тоонд ордог учраас та бүхэнд мэдэхэд илүүдэх хэдэн зөвлөгөөг өгөеөө.
- Клубт явахаасаа өмнө тоног төхөөрөмжийн стандартад нийцсэн эсэхийг шалгах. Зарим клубт өөрсдөө гагнаж хийсэн төхөөрөмж тавьсан байдаг. Энэ нь дасгалыг буруу хийх, цаашлаад гэмтэл авах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Жишээ нь хамгийн түгээмэл хийдэг хэвтээ шахалтын бандан байдаг. Стандарт бандан бол штанг тогтоогч төмөрний доод талд хамгаалалт бүхий төмөр байдаг энэ нь штанг унасан тохиолдолд хүзүү дээр унахаас хамгаалдаг.
-Кросс төхөөрөмжүүд(троссоор тухайг татдаг төхөөрөмжүүд) дээр дасгал хийхийн тулд юуны өмнө чөлөөтэй гүйж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Мөн троссны бүрэн бүтэн эсэхийг шалгах, хийж байх явцад тасрах тохиолдол их байдаг. Ялангуяа толгойн арлуу өндөр кросс дээрээс татах тасгал дээр тросс тасарвал толгойгоо маш хүчтэй цохих аюултай.
-Бодибилдинг хүндийн спортын гутал хатуу байдаг. Аль болох хатуувтар пүүз өмчихвөл зүгээр. Гэхдээ бас гуталны заасан стандарт гэж байдаг л даа. хэт зузаан ултай биш. Монголд Спортын дэлгүүрүүдээр Боди -ийн гутал зарж байгаа.
-Газар хэвтэж хийх дасгалууд байдаг энэ үед хажуудаа дасгал хийж байгаа хүнээс хол хийх хэрэгтэй. Штанг алдах, диск сугарах гээд санаандгүй аюулууд гардаг.
-Штанг хийхдээ дискний түгжээг хийж байвал сайн. Хийж байх явцад диск сугарвал штанг савах аюултай.

Эдгээр эрсдэлүүд нь намайг бэлтгэл хийж байх үед хүмүүст тохиолдож байсан учраас та нар ч гэсэн мэдээд авахад илүүдэхгүй бизээ.
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Бялдаржуулах урлаг

Postby fond » Fri Aug 05, 2011 10:25 pm

TJ wrote:Болгоомж хэзээд илүүдэхгүй.
Өнөөдөр нэг анд маань бэлтгэл хийж байгаад толгойгоо гэмтээчихэж. Бодибилдинг гэдэг мэдээж хүүхдийн тоглоом биш аюултай спортын тоонд ордог учраас та бүхэнд мэдэхэд илүүдэх хэдэн зөвлөгөөг өгөеөө.
- Клубт явахаасаа өмнө тоног төхөөрөмжийн стандартад нийцсэн эсэхийг шалгах. Зарим клубт өөрсдөө гагнаж хийсэн төхөөрөмж тавьсан байдаг. Энэ нь дасгалыг буруу хийх, цаашлаад гэмтэл авах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Жишээ нь хамгийн түгээмэл хийдэг хэвтээ шахалтын бандан байдаг. Стандарт бандан бол штанг тогтоогч төмөрний доод талд хамгаалалт бүхий төмөр байдаг энэ нь штанг унасан тохиолдолд хүзүү дээр унахаас хамгаалдаг.
-Кросс төхөөрөмжүүд(троссоор тухайг татдаг төхөөрөмжүүд) дээр дасгал хийхийн тулд юуны өмнө чөлөөтэй гүйж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Мөн троссны бүрэн бүтэн эсэхийг шалгах, хийж байх явцад тасрах тохиолдол их байдаг. Ялангуяа толгойн арлуу өндөр кросс дээрээс татах тасгал дээр тросс тасарвал толгойгоо маш хүчтэй цохих аюултай.
-Бодибилдинг хүндийн спортын гутал хатуу байдаг. Аль болох хатуувтар пүүз өмчихвөл зүгээр. Гэхдээ бас гуталны заасан стандарт гэж байдаг л даа. хэт зузаан ултай биш. Монголд Спортын дэлгүүрүүдээр Боди -ийн гутал зарж байгаа.
-Газар хэвтэж хийх дасгалууд байдаг энэ үед хажуудаа дасгал хийж байгаа хүнээс хол хийх хэрэгтэй. Штанг алдах, диск сугарах гээд санаандгүй аюулууд гардаг.
-Штанг хийхдээ дискний түгжээг хийж байвал сайн. Хийж байх явцад диск сугарвал штанг савах аюултай.

Эдгээр эрсдэлүүд нь намайг бэлтгэл хийж байх үед хүмүүст тохиолдож байсан учраас та нар ч гэсэн мэдээд авахад илүүдэхгүй бизээ.

:eek: Бас зөвхөн боди ч гэлтгүй бусад спортоор хичээллэх үед бэртэл авах тохиолдол олон байдаг болхоор тиймэрхүү зүйлсээс болгоомжлох бас гэмтэл бэртэл авсан нэгэндээ өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцах 1 тийм сэдэв нээвэл зүгээр л юм шиг санагдлаа..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Fri Aug 05, 2011 10:36 pm

Фонд сайхан санаа байна :eek: . Ер нь гэмтэл авч байгаагүй спортын хүн гэж байдаггүй шүүдээ тийм болохоор байхад их л хэрэгтэй байх.
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Sat Aug 06, 2011 2:34 am

Энэ дажгүй фитнесс төв байна шд. Үнэ энэ тэр нь ч бусад клубуудыг бодвол хямд юм байна.
Image
https://www.facebook.com/media/set/?set ... 1901746145 Энэ линкээр ороод клубын зургийг үзээрээ их цэвэрхэн гоё санагдлаа.

Үнэ тариф:
Насанд хүрэгчдэд зориулсан үнэ:
07am-16pm өглөө ээлж: 1сард
7 хоногт 7 удаа 60 000т

16pm-22pm орой ээлж: 1сард
7 хоногт 7 удаа 70 000т

Оюутан сурагчдад зориулсан үнэ:
07am-16pm өглөө ээлж: 1сард
7 хоногт 7 удаа 50 000т

16pm-22pm орой ээлж: 1сард
7 хоногт 7 удаа 60 000т

Aеробэк: 19:00
7 хоногт 5 удаа 60 000т

Өглөөний 7н цагаас орой 22 цаг хүртэл ажиллана.
Калифорниа фитнэсс центэр.


70106666Home
99001614Mobile
91997910Mobile
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Sat Aug 06, 2011 2:10 pm

Бодибилдингээр эргэлт буцалтгүйгээр хичээллэхээр шийдсэн хүмүүст зориулсан Компьютерийн программ
Image
Image

Татах линк
http://www.4shared.com/file/tlwaKoCO/ww ... stant.html
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Бялдаржуулах урлаг

Postby ТӨӨГӨӨ » Sat Aug 06, 2011 2:15 pm

TJ :eek: тооосонд дарагдаад бсан сэдвийг амь оруулцан бна шд. Идэвхитэй уншиж бгаа шүү
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бялдаржуулах урлаг

Postby TJ » Sat Aug 06, 2011 2:31 pm

Эр хүний чимэг Мөр цээжний дасгалыг хэрхэн хийх талаар заасан хичээл Гогошаре дээр.
Image
Татах линк:
http://share.gogo.mn/JGOiddDQII75081312 ... .part1.rar
http://share.gogo.mn/PIsyD5bfkN39411312 ... .part2.rar
http://share.gogo.mn/p27EWjwJpQ53513126 ... .part3.rar
http://share.gogo.mn/cEF7CeDmI838301312 ... .part4.rar

Онлайнаар үзэх:
http://www.youtube.com/user/alenac2000 энэ channel дээр бүх хичээлүүд нь байгаа.
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron