Сайн байцгаана уу.. Хэсэг орсонгүй, багийнхаа талаар олигтой мэдээллэгүй байлаа, манайхан сайхан мэдээллүүд бичжээ.. Овоо ч удаан уншлаа..ккк.. Намайг "эзгүйд" сайхан, сайхан зүйл болж, Би ч Чили эр, Сеск хоёрыг дарчихсан байх болов уу гэж бодож байсан.. Ашгүй Санчес-г нэг юм авч, Сеск-н асуудал сунжирсаар, сунгагдсаар хэвээр шив.. Өөрийнхөө бодлоос хуваалцахад Санчес маш сайхан наймаа болчихсон болов уу.. Хэл ус тохирхоос гадна тоглолтыг арга барил таарах байх манайтай.. Өөрөө ч дэндүү дурлаж байж ирлээ.. Гоё ч дугаар авч, гээд магтаад байхаар байна даа.. Авсан үнийхэн талаар бол арай үнэтэй авчихсан даа.. За тэгээд дебют-н л хурдан харахсан, тавтай морилогтун..
FC Barcelona - El Toon d'Alexis
http://www.youtube.com/watch?v=mSW0W402 ... r_embeddedСеск-г авлаа гэдгийг үндсэн сайт дээр албан ёсоор бичигдхээр нь л итгэсэн нь өлзийтэй байх даа..ккк...
Авах, авахгүй тал дээр би авах талд нь зогсож байгаа... багийн том жижиг тушаалтнууд бүгд л авах хэрэгтэй, өөрийг нь ч ирэх хэрэгтэй гээд байна, хэрэгтэй болоод л тэр байх.. Авсан байхад хэрэгтэйн дээдээр хэрэгтэй мэдээжээр, авдаг бол яг одоо л туучихмаар санагдах юм... Тиаго яг энэ үеэр улам сайн тоглоод байгаа нь түүнийг авах онцийн шаардлаггүй юм шиг харагдуулаад байгаа байх л даа.. Тиаго сайн ирээдүйд бүр ч сайн болно, гэхдээ Сеск-н хэмжээнд яг одоогоор бол хол хүрэхгүй л болов уу.. Тэгэхээр дахиад олон цом авахыг хүсвэл том бүрэлдэхүүн хэрэгтэй.. Тэгэхээр Сеск хэрэгтэй.. Энэ наймаа энэ цонхоор удахгүй бүтчих байхаа...
Одоо ерөөсөө Сеск-г авбал аваад авахгүй бол тэгээд л энэ зуны арилжаа наймааны зах бидний хувьд өндөрлөх юм шиг байна.. Сеск-г авахгүй гэж үзвэл яахав Тиаго байна, болгоно гээд үзчих л юм даа.. Авчихлаа гэхэд дахиад хүн авах л хэрэгтэй... Хамгаалагч, ерөөсөө хамгаалагч сонирхохгүй юм, сонирхож эхэлсэн тоглогчоо алдсан байсан... Ахлагчын нас, Милито-н маш муу тоглолтыг харваас яалт ч үгүй нэг хамгаалагч авмаар байх юм.. Милитог үлдээвэл, ээ мэдэхгүй **н** хэрэг болно доо.. Сэлгээний дундаж, дажгүй тоглогч лигээсээ ч юмуу авчихгүй юм байх даа.. Үгүй гээд үзвэл Фонтас-д их найдах нь дээ..
Бояан даа хийсэн бүхэнд чинь талархъя.. Хэзээ нэгэн цагт төрөлх багтаа ирнэ биздээ.. Амжилт хүсье...