MANDAKHT wrote:жилийн бүрийн наадмаар харамсамаар барилдаан олон болж байна л даа. Дэмждэг бөх нь унахаар л асуудал болж байгаам.
Жишээ нь миний хувьд жаахан нас нь хөгшин цол нь залуу бөхчүүдийг харах л юм. хөөрхий Алтанхуяг, Сүмбээ, Түвшинбаатар, Мөнгөнбаатар нтр гээд нөхдүүдийг харихаасаа өмнө нэг улсыг цол авчаасай гэж бодох юм. Амжихнуу үгүй юу энэ мэтээр бол ч ээ мэдэхгүй. Энэ муу Жаргалсайханд бас санаа зовж суулаа, хөөрхий минь начин хусчихсан шүү ккк.
Ер нь Мөнгөнбаатар Жаргалсайхан хоёр үеийнхэнээсээ арай сүүлд харих байх гэж санагдаад байгаам.
Сүмбээ, Түвшинбаатар 2 хэцүү болж байна шүү. Хэдэн төгрөг олохгүй бол одоо өнгөрлөө л дөө. Мөнгөнбаатар уг нь гайгүй мөнгөтэй айлын хүү юм гэсэн 4 давсан бол тодорхой л байсан байх даа.
Энэ хэдээс Жаргалсайхан л олон жил үзнэ. Мөнгөнбаатар Жаргалсайханыг арай гүйцэж барилдахгүй байх аа