Сүүлийн хэдэн өдөр орсонгүй.... энэ хооронд сүрхий мэдээнүүд нэмэгджээ...
Балетчин Тьягогын гэрээг хугацаанаас нь 1 жилийн өмнө цуцаллаа. Ингэснээр түүний ирэх улирлын цалин болох 2,6 сая еврог хэмнэж байгаа юм байна. 2 жил Атлетикод зээлдүүлж, худалдан авах болов уу гэж найдсан ч горьдлого тасарсан бололтой. Манайд 2007 онд ирсэнээс хойш олигтой өөрийгөө харуулж чадалгүй явлаа даа. Андрадэтэй хамт анти-Юве Секкогийн хийсэн муу наймаануудын нэг юм даа.
Тэгсэн мань Тьяго гэрээгээ цуцлаад л Атлетикотой шууд 2 жилийн гэрээ байгуулж.. ядаж л 2-3 саяаар зарж болох л байсан даа... Зарахдаа бас Маротта муу юм аа
Атлетико ч манайхны чихэн дээр цэцэг ургуулж, Тьягог сайхан 2 жил ашиглаад, эцэстээ үнэгүй авдаг гэж байна шдээ.
Мело явах нь тодорхой болж байх шиг байна... Явуулах нь гэсэн яриа 1 сарын турш гарч байснаа АНУ явах тамирчдын жагсаалтад багтаагүй нь асуудлыг тодорхой болгов. Галатасарай, ПСЖ, Бразилийн хэдэн баг гэсэн шуум гарч.... Анхны жилээ сайнгүй байсан ч 2 дахь жил сайн тоглогчоо харуулсан.. явах л байж дээ. Цалин гэж 2,6 сая евро хэмнэх нь... гайгүй үнээр зарчих юмсандаа... ядаж л 15 сая....
Виллареалаас Жузеппе Россиг авч байгаа бололтой. 25 сая евро дээр нь амжилтаас шалтгаалсан төлбөр нэмэх нь.... Агуеро худлаа болсон тул шууд дараагийн төлөвлөгөөндөө орсон байна. Үнийн хувьд дахин 4 жилийн гэрээтэй тул анх цуурч байснаас гайгүй авч байна. Гэхдээ л энэ жил Россиг авах шаардлага байсан эсэхэд гайхаад л байна... Европын тэмцээнд орохгүй байж....шигшээгийн Матри, Росси, Кваглиарелла гээд довтлогчидтой.... 2 нь гараанд, нэг нь сэлгээнд сууна гэхээр мөнгөө дэмий ч үрээд байх шиг 4:2:4 биш, 4:3:3 гэсэн тактикд шилжих шиг байна...
Байераас Видалийг 12 сая еврогоор авч байгаа бололтой. Өнөөдөр Миланд уулзсан уулзалтаар эцэслэн тохиролцсон гэнэ. Байер Видалийг Байернд биш манайд өгөх гэж хичээсэн бололтой. Ямар гэсэн ирлээ.... юм юмтай л тоглогч...
Пирло-Видаль-Маркьюзио гэсэн төв үүсэх нь... Видалв гэхдээ яг ДМ биш шигээ... нэмээд нэг ДМ авах юм болов уу даа.
Пармад гайгүй тоглоод эргэж ирсэн Амауригийн өчүүхэн найдвар талаар болжээ. Түүнийг АНУ явах багын бүрэлдэхүүнд авч явсангүй.. Гроссо, Мело, Сиссико, Экдаль, Алмирон нартай үлдэв ээ гэж
Кальчиополигийн хэрэг дахин сөхөгдөж, Интерийн хууль бус үйлдлүүд дарагдсан байсан нь илэрсэн. Энэ явдлаас хойш манайхан болон Фиорентинагийнхан дахин авч үзэхийг уриалсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Италийн хөлбөмбөгийн холбоо 2006 оны Скудеттог Интерт үлдээхээр болсон. Гэсэн ч манайхыг ганцааранг нь хатуу шийтгэсэн гэдэгтэй талууд санал нэгдэж байх шиг байна.
Манайхан ИХХ-ны шийдвэрийг эсэргүүцэж Италийн Олимпийн хороонд асуудал тавина гэдгээ зарлаж... зарга үргэжлэх нь ээ...
Одоогийн ойлголтоор бол манайхан Могги давж заалдаж байгаатай холбоотойгоор спортын шугамаар асуудлыг хөөцөлдөж эхэлсэн... эхний шийдвэр ингэж гараад дараагийн давж заалдах руу нь явах нь.... спортын шугамаар мухардвал хуулийн этгээдийн хэлбэрээр цааш үргэжлүүлнэ.
Нөгөө талд Могги иргэний шугамаар хөөцөлдөж байгаа бөгөөд мань хүнийг хөөн хэлэлцэх хугацаа гэхгүйгээр анхны шийтгэл 5 жил гэдгийг нь нэмэгдүүлж. шууд Наполигийн шүүхээр эрхийг нь насан туршид нь хасахаар болсон... мань хүн ч дараагийн шат руу нь заалдана... тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь нэг л шалтаг юм... хуулийн этгээдийн гэсэн шатаар явбал Интэр энэ тэрд л илүү гайтай юм болох байх... манайх ч яахав аль хэдийнэ шийтгүүлээд айдгаа авдарандаа хийчихсэн.
Манай баг АНУ-гийн Филадельфид очсон байна. Тэндээ 2-3 багтай тоглох юм.