Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Jul 31, 2011 11:15 am

Боас: Гайхалтай аялал

Бид энэ аялалын 4 дэхь хожлоо авсан нь Андре Виллаш-Боасийг Азиас сайхан эерэг сэтгэгдэлтэй буцахад нөлөөлжээ. Бид Азийн цомын финалд таарсан Астон Виллаг хурц дайчин тоглолтоороо хожиж чадсан юм. Бидний гоолуудыг тоглолт эхлээд дөнгөж 1 мин ч өнгөрөөгүй байхад МакИхрэн, талбай дээр сэлгэгдэн орж ирээд өөрийнхөө анхны хүрэлтийг гоол болгож чадсан Торрес нар хийсэн юм.

-Би энэ аялалын турш л өөдрөг байна. Энэ аялал бүхэлдээ эрч хүч нэмсэн аялал байлаа. Би өнөөдөр тамирчиддаа сайн тоглохын тулд маш их оролдлого, хичээл зүтгэл гаргаж байсанд нь баяр хүргэх ёстой байх. Энэ аялал бүхэлдээ зогсолтгүй бэлтгэл сургуулалт, аялал амралт, багаа сурталчлах үйл явдал байлаа. Харин тамирчдийн хувьд өөрсдийнхөө санаа бодлыг хэлж, биеийнхээ бэлэн байгааг харуулах аялал байсан төдийгүй бэлтгэл дээр хийж байсан зүйлс маань ил гарч байгаа нь намайг үнэхээр өөртөө итгэлтэй, өөдрөг болгож байна. ПЛ эхлэх дөхөж байхад энэ цомыг хожсон нь маш чухал. Гэхдээ өнөөдрийн бидний хамтдаа үзүүлсэн сайн тоглолтыг мэдрэх нь гайхалтай байлаа. Тамирчдын мэргэжлийн байж, үүргээ ухамсарлаж байгаа нь миний урьд нь харж, мэдэрч байгаагүй зүйл байлаа. Гэрээсээ хол ирж, энэ хэцүү цаг агаарт шантралгүй,эрчимтэй хэцүү бэлтгэлүүдийг хийж, үргэлж шилжилт хийх зэрэг үнэхээр хэцүү. Гэхдээ тэд чадсан. Энэ бидэнд үнэхээр сайний дохио болж байна. Ерөнхийд нь ярих юм бол бид өөрсдийн хийсэн аялалдаа үнэхээр сэтгэл хангалуун байна.
Image
Тоглолтын талаар Боас ярихдаа эрт гоол хийсэн нь ялалтын дохио байсан ба ихэнх үед бид Виллаг давамгайлж тоглосныг хэлсэн юм.
-Тоглолт сайн байсан. Бид байрлалаа зөв эзэлсэн байсан. Босингвагаас Никод сайн пасс ирсэн. Тэгээд гоол орсон. Бид өнөөдөр үнэхээр байраа сайн эзэлж, сул зайг үүсгэж байсан. Иймэрхүү зайг олж мөн иймэрхүү боломж үүсгэнэ гэдэг сайн хэрэг. Мэдээж Вилла бидэнтэй л адил хичээж байсан. Гэхдээ л төгсгөлдөө ялалт биднийх байлаа. Боломжуудыг үүсгэх нь бидний хамгийн том зорилгуудын нэг. Бид илүү их довтлох чиглэлийн хөлбөмбөг тоглож, бөмбөг ихээр эзэмшин тоглож чадсан. Вилла их шаргуу тоглож байсан. Ингэснээр тэд биднийг алхам тутамдаа шалгаж, сорьж байлаа. Гэхдээ бид үүнийг нь эхний хагаст сайн удирдаж, 2 дахь хагаст улам сайн удирдсан.

Дахин нэг удаа бид хаалгаа цэвэр маналаа. Боас Челсид ирсэнээсээ хойш тоглосон 6 тоглолтондоо гоол алдаагүй байна.
-Бидний хамгаалалтын ажил бол довтолгооны гол хүч юм. Энэ бол бидний тоглогчиддоо хэлж байгаа зүйл. Бид их довтлож байгаа ч хамгаалалтандаа ч аль болох хурдан шилжихийг хичээж байгаа. Тамирчдад бидний хэлсэн үгийг хурдан ойлгож, хэрэгжүүлэх чадвар байгаа нь үнэхээр сайн хэрэг. Тэдэнд үүргээ ухамсарласанд нь баярлалаа гэмээр байна. Бид өөрсдийнхөө санааг хэлсэн. Миний бодлоор тэд үүнд сэтгэл хангалуун байгаа байх.
Image
Торрес гоол хийсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа байх:
-Энэ гоол түүнд сайнаар нөлөөлөх болно. Тэрэнд гоол хийсэн нь маш их өөртөө итгэх итгэлийг өгсөн байх. Гэхдээ бидэнд хэн гоолдсон нь чухал зүйл биш. Хэн ч гоолдсон бай бид жаргалтай байх болно. Бидэнд өнөөдөр хэд хэдэн сайхан боломжууд байсан. Ганц Анелка, Торрес, Старрижид ч биш. Хэн ч гоолдсон бай энэ нь багт эерэгээр нөлөөлөх учраас би баяртай байна. Бидний хувьд бид ялалтаа үргэлжлүүлж чадна. Энэ бүгд өнгөрсөн жилийн Челсигийн улирлын өмнөх тоглолтуудаас шал өөр байна. Энэ бүгд ямар байх нь зөвхөн багийн тоглолтоос л шатгаална. Бид одоо багийн тоглолтыг л үзүүлэх гэж зүтгэж байна.

Виллас-Боас хөгжөөн дэмжигчдийн Челсид үзүүлэх хүндлэлийг аялал эхэлсэн мөчөөс л алхам тутамдаа мэдэрч байснаа хэлсэн юм.
-Аялал тэр чигээрээ гайхалтай байлаа. Миний бодлоор тэнд бараг 40,000 фанантууд байсан байх. Хүмүүсээс ирж байгаа хайр хүндлэлийг мэдрэх үнэхээр сайхан байлаа. Бид энд 4,000 километэрийн холоос биднийг зорьж ирсэн Монголын фанатуудтай уулзсан. Энэ нь клуб өнгөрсөн хугацаанд ямар их зүйлд хүрч чадсаны, фанатууд Челсид ямар их хайртайгийн илрэл болж байна.

Image
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Jul 31, 2011 12:06 pm

Азийн аялалын үр дүн: 4 тоглолт= 4 хожил, 11 гоол, гоол алдаагүй цуврал...

Малайз 0-1 Челси:
Image

Тайландийн бүх оддын баг 0-4 Челси:
Image

Китчээ /Хонг Конг/ 0-4 Челси:
Image

Челси 2-0 Астон Вилла:
Image


Аялалын зурагнууд:
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Боас тамирчдад Англид эргэн ирээд 2 хоногийн чөлөө олгоно. Гэхдээ тэд долоо хоногын эхээр өөрсдийн сүүлийн нөхөрсөг болох Ранжерстэй тоглох бэлтгэлээ хийж эхэлнэ. Боас 6 тоглолт= 6 хожил, 15 гоол, гоол алдаагүй цуврал.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby El Payaso » Sun Jul 31, 2011 1:41 pm

пөөх та нар ч ёстой үр дүнтэй гоёо явжээ... :-D
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Mish » Sun Jul 31, 2011 4:18 pm

яаая гоё шүү...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby mgl_fcb » Sun Jul 31, 2011 4:22 pm

Торрес :-D
Ялсан ч ялагдсан ч шилдэг нь......
User avatar
mgl_fcb
Culé
Culé
 
Posts: 285
Joined: Wed Aug 18, 2010 11:26 pm
Location: Тал нутагтаа

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby manufan » Sun Jul 31, 2011 4:23 pm

макихрэн чинь дажгүй тоглочихдог хүү юмаа. соккерменежердээрээ авнаа
glory glory man united
User avatar
manufan
 
Posts: 419
Joined: Tue Aug 17, 2010 3:04 pm
Location: theatre of dreams

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Jul 31, 2011 4:46 pm

manufan wrote:МакИхрэн чинь гялалзаад шальсан юмуу ганц 2 тоглолтын харсан юм байна сүйдтэй юмгүй. гялалзаж харагдахгүй бол энэ ирээдүйтэй гэдэг үгэнд итгэхэд бэрх

Яаая бодлоо өөрчилсөн байх чинь вэ. Би манай академийнхэн сайн гэж хэлээ биз дээ. :D

Модричийн наймаа дахин шуурч эхэллээ. Гурлей саяхан наймааны талаарх яриа өгчээ:
-Би өөр клубийн тамирчдийн тухай ярихыг хүсэхгүй байгаа ч бид энэ талаар ирэх долоо хоногоос ярилцах болно. Бид үнэхээр энэ талаар Боастай сууж байгаад нухацтай ярилцах хэрэгтэй байгаа.

Ямар ч байсан ирэх долоо хоногоос наймааны талаар Боастай уулзалт хийх юм байна. Энд Модричийг нэлээн нухацтай ярих байх. Хэрэв Боас өөрөө авмаар байна гэж хэлвэл клуб ёсоор болгох байх. Ямар ч байсан Модрич сүүлийн нөхөрсөгтөө ч бас гэмтэлтэй гэж ороогүй бололтой. Гэмтэлтэй байна уу эсвэл өөрөө эсэргүүцэл заралцан юм болов уу. Магадгүй нөгөө эзэн нь шийтгэж байгаа юм болов уу.
Last edited by Болжмор on Sun Jul 31, 2011 5:01 pm, edited 1 time in total.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Jul 31, 2011 5:01 pm

Овен Койл Старрижийг багтаа тоглуулахыг хүсч байна.

-Старриж бол маш гайхалтай авъяастай залуу тамирчин. Гэхдээ миний бодлоор тэр долоо хоног тутамд гараанд гарах хэрэгтэй. Түүнд бидэнтэй цуг 6 сарын турш гараанд гарч тоглох боломж байна. Тэр өөрөө ч энд гараанд гарах боломжтой гэдгээ мэдэж байгаа байх. Би түүнтэй их сайхан харилцаатай, би түүнд их дуртай мөн тэр надтай хамтран ажиллаж байхдаа баяртай байсан. Тэр хүнийхээ хувьд ч тамирчнийхаа хувьд ч үнэхээр сайн. Түүнд үнэхээр тоглохыг хүсдэг дур сонирхол байдаг.
Image
Дээр бас Челси бидэнд ахин нэг жил зээлэх байх гэж найдаж байна гээл яриад байсан. Ер нь дахин 1 жил зээлээр тоглуулсан ч яахав дээ. Өөрт нь л хэрэгтэй. Боас том өөрчлөлт хийхгүй гээд байхыг бодоход нээх олон хүн явуулахгүй л байх. Лав Анелка Калу 2ийн нэг үлдэнэ. Тэгэхээр мэдээж байнга гарч чадахгүй. Торрес Дрогба ах эдр байхад. Тийм болохоор Болтонд очоод байнга гараад байх хэрэгтэй. Формонд нь ч сайн.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Mish » Sun Jul 31, 2011 5:48 pm

ер нь бараг хүн явуулахгүй шинжтэй...Старриж л зээлээр явж магад, гэхдээ битгий тэгээсэй...
дундаа ганц хүн аваад л таарах юм шиг байна шд...уг нь нэг гялалзсан жигүүр авчуул...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Jul 31, 2011 8:36 pm

Нээрээ дээр Боас Старрижийг Китчээ дээр гоолдосных нь дараа тэр энд үлдэж чадна гэдгээ харуулсан эдр гээд яриад байсан ш дээ. Явуулахгүй ч байж магад юм.

Вилкинс: Лампард формоо дахиад хэдэн жил барих болно...
Сүүлийн үед Лампард ахыг нас нь явж байна, удахгүй байраа залуучуудад тавьж өгнө хэмээн их шуурсан. Пасторе ирэх мэтээр яригдаж байснаас болсон байх. Харин тухайн үед Фрэнки ах би гоолдохоо больсон үедээ, формоо алдсан үедээ л тэтгэвэртээ гарна хэмээн хэлсэн. Тэгвэл манай хуучин туслах менежер Рэй Вилкинс Лампардыг дахин хэдэн жил сайн тоглолтоо үргэлжлүүлж чадна хэмээн хэлжээ.
Image
- Лампард ганц ухаантай тамирчин биш. Тэр бас үнэхээр ухаантай залуу. Би үүнийг сайн мэдэж байна. Учир нь би түүнтэй олон жил ажилласан. Түүнд маш хурц хөлбөмбөгийн ухаан байдаг. Тэр өөрийнхөө байрлалыг өөрчилж чадна. Та зөвхөн Keane, Giggs, Scholes нарыг харах хэрэгтэй. Тэд өөрсдийнхөө тоглодог байсан аргаа өөрчилсөн. Фрэнк талбай дээр довтолж мөн хамгаалж ч тоглох дуртай. Тэр үүнийгээ ч өшөө хэдэн жил үргэлжлүүлж чадна. Бэлтгэл дээр цөөхөн хэдэн л хүн түүнээс илүү шаргуу ажилладаг байх. Мэдээж тэр одоогынх шигээ үүрд байж чадахгүй. Гэхдээ энэ бол түүнийг зогсох хэрэгтэй гэсэн үг биш. Тэр дэндүү гайхалтай тамирчин. Түүнд талбайг унших хэн хүнээс илүү чадвар бий. Түүнд оновчтой пасс өгөх гайхалтай хараа бий. Тэр ямар ч байрлалд гайхалтай зохицож чадах тамирчин.

Энэ ямар гоё зураг вэ? Манайх нээрээ ПЛ-ийн бүх шагналыг нь түүсэн жил байна ш дээ:
Image
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Khuluge » Sun Jul 31, 2011 9:30 pm

Болжмор wrote:Энэ ямар гоё зураг вэ? Манайх нээрээ ПЛ-ийн бүх шагналыг нь түүсэн жил байна ш дээ:
Image

Энэ зураг бүр томоороо байхгүй юу ёстой янзтай зураг байнашд...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Jul 31, 2011 9:49 pm

Тийм сайхан том зураг бол алгаа. Наадахнаас чинь жоохон том л байна:
http://www.google.mn/imgres?q=golden+gl ... 80&bih=858
Энд бас нэг аятайхан зураг байна:
http://2.bp.blogspot.com/_NtRFgT6Jk-I/S ... 40469a.jpg
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Seikoni » Sun Jul 31, 2011 9:56 pm

Ёстой гоё явцгаажээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Realist » Sun Jul 31, 2011 10:22 pm

Сайхан явцгаажээ :eek:
Монгол хүний хиймортой гэж манай форумынхан энэ зун аялан тоглолтуудын үеэр аяны богц дүүрэн явж байндаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby sanjaa » Sun Jul 31, 2011 11:29 pm

за манайхан ю байцгаана даа... сонин содон зуйл ю байна?
2004 оны 3 сарын 8 - аас хойш Челси багын үнэнч Фанат...
User avatar
sanjaa
 
Posts: 777
Joined: Fri Nov 12, 2010 9:53 pm
Location: @Highest constraction

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Аагий » Sun Jul 31, 2011 11:46 pm

Мөрөөдөл биелдэг юм байна :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Yogii » Mon Aug 01, 2011 9:06 am

humuus ehneesee gertee irj dee...
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby robinhood » Mon Aug 01, 2011 9:28 am

за манайxан үнэxээр сайxан богц дүүрэн дурсамж,бэлэгтэй иржэээ
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Aagii_03 » Mon Aug 01, 2011 9:52 am

За манайхан тэгээд ирцгээсэн бол эхнээсээ богцоо задлаад байж дээ.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Future » Mon Aug 01, 2011 10:17 am

Бэлэг авий xэxэ
Ирээдүй
Future
 
Posts: 1313
Joined: Tue Apr 17, 2007 6:36 am

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Aagii_03 » Mon Aug 01, 2011 10:25 am

Модричод дахиад шинэ бид өгнө...

Кака гэсэн шуум гараад эхэлж кк сайхан л сонсогдож байна...

Ювентус манай Алексийг сонирхоо л...

Форлан Агуэрог манайд л очих байсым даа гэж. Манайх их ч сонирхсон доо даанч нэг л тэнгэрийн цалин нэхээд байсан.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Aug 01, 2011 11:26 am

Лампард: Бид удахгүй Торресийн шилдэг формыг харах болно.

Торрес гоолдсон нь хөгжөөн дэмжигчдэд, тамирчдад их урам өгч байгаа. Ямар ч байсан тэрээр энэ улирлын өмнөх тоглолтуудад 2 ч удаа гоолдсон. Магадгүй энэ цаашаа үргэлжлэх байх. Харин түүнийг үүнээс ч олон гоол хийнэ гэдэгт нь багийн анд Лампард нь огтхон ч эргэлзэхгүй байна.
Image
-Торресийг гоолдохыг харах үнэхээр сайхан байдаг. Тэр топ тоглогч, топ довтлогч. Гэхдээ мэдээж довтлогчид гоолдохгүй байх тохиолдолд хүмүүс энэ талаар ярьж эхлэдэг. Тэр толгойгоо гудайлгаад маш шаргуу л ажиллаж байсан. Тэр энэ аялалаар яг бидэнтэй адил хангалттай тоглож чадаагүй. Довтлогчдод олон мин тоглохгүйгээр сайн тоглолт үзүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ гарч ирээд эхний хүрэлтээрээ гоолдоно гэдэг юунаас ч илүү сайхан. Бид түүнд их баяртай байгаа. Мэдээж клуб дотор байгаа хэнч түүнд эргэлздэггүй. Тэр бол дэлхийн хэмжээний тоглогч. Тэр үүнийгээ ч олон жилийн турш нотолсон.Бид түүнийг багтаа нэгтгэж байхад бид их баярлаж байсан. Би түүнийг өшөө олон гоол хийнэ гэдэгт итгэлтэй байна. Мэдээж түүнд дарамт байгаа. Түүнийг энд ирсэнээс хойш олон хүн түүнийг шүүмжлэх шалтгаан хайсаар байна. Энэ үнэхээр хэцүү. Энэ байдал бүхэл бүтэн 6 сар үргэлжилсэн. Тэр анх ирэхдээ тийм ч фит байгаагүй. Тэр шинэ багтайгаа дасан зохицох хэрэгтэй болсон. Миний бодлоор тэр одоо бидэн шиг л энэ хэсэг хугацааны завсралгааны дараа шинэ зүйлийг мэдэрч байгаа. Одоо удахгүй бид түүний шилдэг тоглолтыг харах болно.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Terra » Mon Aug 01, 2011 1:31 pm

Манай хэд ч тун сайхан явжээ, Боасын хэвлэлийн хурал дээр хэлсэн ярилцлаганд хүртэл Монголынхоо нэрийг гаргаад авна гэдэг үнэхээр бахархууштай байна шүү, за тэгээд аяны богцоо хурдхан задлаарай,тэсэн ядан хүлээж байна шүү, бас нэг зүйлийг аялалд явсан андуудаасаа хүсэхэд сэдвээ ийм сайхан авч яваа Болжмор дүүд тамирчдаас авсан гарын үсэгтэй юу ч байсан хамаагүй ямар нэгэн зүйл дурсгаасай гэж хүсэж байна.
Sin lucha no hay victoría
User avatar
Terra
 
Posts: 446
Joined: Mon Apr 13, 2009 7:06 pm
Location: San Sebastian-Donostia

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby richie_d4 » Mon Aug 01, 2011 2:09 pm

:eek: :eek: :eek:
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby asa » Mon Aug 01, 2011 2:33 pm

Манай хэд ч гоё явжээ.

Одоо тэгээд зурагнуудаа
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 4 guests
cron