by bayarkhuu » Sun Jul 31, 2011 2:32 pm
Рио Де Жайнеро хотод 2014 оны дэлхийн аваргад оролцох 31 багийн урьдчилсан шатны сугалаа боллоо.
Хамгийн сонирхолтой тоглолтууд хөгшин тивд өрнөнө. Дэлхийн аваргад оролцох 13 эрхийн төлөө УЕФА-гийн гишүүн 53 орон өрсөлдөнө.
A хэсэг: Xорват, Серб, Бельги, Шотланд, Македон, Уэльс
B хэсэг: Итали, Дани, Чеx, Болгар, Армен, Малт
C хэсэг: Герман, Швед, Ирланд, Австри, Фарерын арал, Казакстан
D хэсэг: Недерланд, Турк, Унгар, Румын, Эстон, Андорра
Е хэсэг: Норвег, Словен, Швейцарь, Албани, Кипр, Исланд
F хэсэг: Португаль, Орос, Израйл, Умард Ирланд, Азербайжан, Люксембург
G хэсэг: Грек, Словак, Босни ба Херцеговина, Литва, Латви, Лихтенштэйн
H хэсэг: Англи, Украйн, Польш, Черногори, Молдав, Сан Марино
I хэсэг: Испани, Франц, Белорусь, Гүрж, Финланд
Xэсэг тус бүрийн эхний байр эзлэсэн 9 багууд дэлхийн аваргад шууд оролцох эрхээ авах бол I хэсгээс бусад хэсгийн 2-р байр эзлэсэн 8 баг хоорондоо тоглож хожсон 4 баг мөн эрх авна.
Ази тивийн 43 улсад дэлхийн аваргад оролцох 4 эрх өгсөн. Урьдчилсан шатанд:
A хэсэг: Хятад, Иордан, Ирак, Сингапур
B хэсэг: Өмнөд Солонгос, Кувэйт, Арабын нэгдсэн Эмират, Ливан
C хэсэг: Япон, Узбекстан, Сири, Хойд Солонгос
D хэсэг: Австрали, Саудын Араб, Оман, Тайланд
E хэсэг: Иран, Катар, Бахрайн, Индонез
Урьдчилсан шатнаас шалгарсан хэсэг тус бүрийн шилдэг 2 баг, нийт 10 цааш ахин 2 хэсэгт хуваагдах бөгөөд эхний 2 байрт шалгарсан хэсэг тус бүрийн нийт 4 баг дэлхийн аваргад шууд оролцох бөгөөд 3 байр эзэлсэн хоёр багийн ялагч дэлхийн аваргын сүүлчийн эрхийн төлөө Өмнөд Америкын бүсээс 5-р байраар шалгарсан багтай өрсөлдөнө.
Өмнөд Америкын Аргентин, Болив, Эквадор, Чили, Колумб, Перу, Уругвай, Парагвай, Венесуэль гэсэн 9 багаас шилдэг 4 баг шууд эрхээ авах бөгөөд 5-р байраар шалгарсан баг Ази тивээс шалгарсан багтай сүүлчийн эрхийн төлөө тоглоно.
Африк тивийн 52 улсаас шилдэг 5 баг дэлхийн аваргын эрх өвөртлөнө.
Хойд болон Төв Америкын бүсд 35 улс 3 эрхийн төлөө өрсөлдөх бөгөөд эхлээд чансаа доогуур 24 баг 6 хэсэгт өрсөлдөнө.
Эхний шат:
A хэсэг: Сальвадор, Суринам, Доминиканы бүгд найрамдах улс, Каймановын арал
B хэсэг: Тринидад ба Тобаго, Барбадос, Бермуди, Гайана
C хэсэг: Панам, Доминика, Никарагуа, Бахам,
D хэсэг: Канад, Пуэрто-Рико, Сент-Китс ба Невисийн арал, Сент Люсия
E хэсэг: Гренада, Гуатемал, Сент Винсент, Белиз
F хэсэг: Гайти, Антигуа, Виржиний арал, Кюрасао
Хоёр дугаар шат:
A хэсэг: Америкын нэгдсэн улс, Ямайк, E болон F хэсгийн ялагч
B хэсэг: Мексик, Коста-Рика, А болон В хэсгийн ялагч
C хэсэг: Гондурас, Куба, C болон D хэсгийн ялагч
Xэсэг тус бүрийн шилдэг нэг баг дэлхийн аваргийн эрхээ авна. 2-р байр эзлэсэн багуудаас xамгийн өндөр оноотой нэг баг нь далайн бүсээс шалгарсан багтай нэмэлт эрхийн төлөө тоглоно.
Далайн бүсийн 11 улсаас хамгийн шилдэг баг нь Хойд болон Төв Америкын бүсээс 2-р байранд орсон багтай нэмэлт эрхийн төлөө өрсөлдөнө.
Барсаг дэмжигч Италийн фен