Боас: Гайхалтай аялал Бид энэ аялалын 4 дэхь хожлоо авсан нь Андре Виллаш-Боасийг Азиас сайхан эерэг сэтгэгдэлтэй буцахад нөлөөлжээ. Бид Азийн цомын финалд таарсан Астон Виллаг хурц дайчин тоглолтоороо хожиж чадсан юм. Бидний гоолуудыг тоглолт эхлээд дөнгөж 1 мин ч өнгөрөөгүй байхад МакИхрэн, талбай дээр сэлгэгдэн орж ирээд өөрийнхөө анхны хүрэлтийг гоол болгож чадсан Торрес нар хийсэн юм.
-Би энэ аялалын турш л өөдрөг байна. Энэ аялал бүхэлдээ эрч хүч нэмсэн аялал байлаа. Би өнөөдөр тамирчиддаа сайн тоглохын тулд маш их оролдлого, хичээл зүтгэл гаргаж байсанд нь баяр хүргэх ёстой байх. Энэ аялал бүхэлдээ зогсолтгүй бэлтгэл сургуулалт, аялал амралт, багаа сурталчлах үйл явдал байлаа. Харин тамирчдийн хувьд өөрсдийнхөө санаа бодлыг хэлж, биеийнхээ бэлэн байгааг харуулах аялал байсан төдийгүй бэлтгэл дээр хийж байсан зүйлс маань ил гарч байгаа нь намайг үнэхээр өөртөө итгэлтэй, өөдрөг болгож байна. ПЛ эхлэх дөхөж байхад энэ цомыг хожсон нь маш чухал. Гэхдээ өнөөдрийн бидний хамтдаа үзүүлсэн сайн тоглолтыг мэдрэх нь гайхалтай байлаа. Тамирчдын мэргэжлийн байж, үүргээ ухамсарлаж байгаа нь миний урьд нь харж, мэдэрч байгаагүй зүйл байлаа. Гэрээсээ хол ирж, энэ хэцүү цаг агаарт шантралгүй,эрчимтэй хэцүү бэлтгэлүүдийг хийж, үргэлж шилжилт хийх зэрэг үнэхээр хэцүү. Гэхдээ тэд чадсан. Энэ бидэнд үнэхээр сайний дохио болж байна. Ерөнхийд нь ярих юм бол бид өөрсдийн хийсэн аялалдаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Тоглолтын талаар Боас ярихдаа эрт гоол хийсэн нь ялалтын дохио байсан ба ихэнх үед бид Виллаг давамгайлж тоглосныг хэлсэн юм.
-Тоглолт сайн байсан. Бид байрлалаа зөв эзэлсэн байсан. Босингвагаас Никод сайн пасс ирсэн. Тэгээд гоол орсон. Бид өнөөдөр үнэхээр байраа сайн эзэлж, сул зайг үүсгэж байсан. Иймэрхүү зайг олж мөн иймэрхүү боломж үүсгэнэ гэдэг сайн хэрэг. Мэдээж Вилла бидэнтэй л адил хичээж байсан. Гэхдээ л төгсгөлдөө ялалт биднийх байлаа. Боломжуудыг үүсгэх нь бидний хамгийн том зорилгуудын нэг. Бид илүү их довтлох чиглэлийн хөлбөмбөг тоглож, бөмбөг ихээр эзэмшин тоглож чадсан. Вилла их шаргуу тоглож байсан. Ингэснээр тэд биднийг алхам тутамдаа шалгаж, сорьж байлаа. Гэхдээ бид үүнийг нь эхний хагаст сайн удирдаж, 2 дахь хагаст улам сайн удирдсан. Дахин нэг удаа бид хаалгаа цэвэр маналаа. Боас Челсид ирсэнээсээ хойш тоглосон 6 тоглолтондоо гоол алдаагүй байна.
-Бидний хамгаалалтын ажил бол довтолгооны гол хүч юм. Энэ бол бидний тоглогчиддоо хэлж байгаа зүйл. Бид их довтлож байгаа ч хамгаалалтандаа ч аль болох хурдан шилжихийг хичээж байгаа. Тамирчдад бидний хэлсэн үгийг хурдан ойлгож, хэрэгжүүлэх чадвар байгаа нь үнэхээр сайн хэрэг. Тэдэнд үүргээ ухамсарласанд нь баярлалаа гэмээр байна. Бид өөрсдийнхөө санааг хэлсэн. Миний бодлоор тэд үүнд сэтгэл хангалуун байгаа байх. Торрес гоол хийсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа байх:
-
Энэ гоол түүнд сайнаар нөлөөлөх болно. Тэрэнд гоол хийсэн нь маш их өөртөө итгэх итгэлийг өгсөн байх. Гэхдээ бидэнд хэн гоолдсон нь чухал зүйл биш. Хэн ч гоолдсон бай бид жаргалтай байх болно. Бидэнд өнөөдөр хэд хэдэн сайхан боломжууд байсан. Ганц Анелка, Торрес, Старрижид ч биш. Хэн ч гоолдсон бай энэ нь багт эерэгээр нөлөөлөх учраас би баяртай байна. Бидний хувьд бид ялалтаа үргэлжлүүлж чадна. Энэ бүгд өнгөрсөн жилийн Челсигийн улирлын өмнөх тоглолтуудаас шал өөр байна. Энэ бүгд ямар байх нь зөвхөн багийн тоглолтоос л шатгаална. Бид одоо багийн тоглолтыг л үзүүлэх гэж зүтгэж байна.Виллас-Боас хөгжөөн дэмжигчдийн Челсид үзүүлэх хүндлэлийг аялал эхэлсэн мөчөөс л алхам тутамдаа мэдэрч байснаа хэлсэн юм.
-Аялал тэр чигээрээ гайхалтай байлаа. Миний бодлоор тэнд бараг 40,000 фанантууд байсан байх. Хүмүүсээс ирж байгаа хайр хүндлэлийг мэдрэх үнэхээр сайхан байлаа. Бид энд 4,000 километэрийн холоос биднийг зорьж ирсэн Монголын фанатуудтай уулзсан. Энэ нь клуб өнгөрсөн хугацаанд ямар их зүйлд хүрч чадсаны, фанатууд Челсид ямар их хайртайгийн илрэл болж байна.