Би бол Мунтариг байж байгаасай гэж бодоод байгаа. Ер нь ч үлдэх байх гээд итгэлтэй байна. Гаспийн тоглуулаад байгаад 3-4-3 формэйшний зүүн жигүүрийн хагас дээр самуратай алалцаад байх хэрэгтэй. Сүүлийн Галатасарайгаас өмнөх 2 присийзн үзсэн. Маш хурдтай, кросс сайтай, талбай бүтэн гүйлттэй тоглож байгаа, өөрт нь нээх сонирхолгүй намайг урвуулсан ккэ. Харин 3-5-2 дээр нь бол Марига илүү байгаа. Гэхдээ Кучу, Мотта ирэхээр бас сонин болно л доо.
Сониноос манайхны ирэх улирлын жерсиний дугаар гарсан байна лээ. Эндээс хэн үлдэх, явахыг таамаглаж болохоор
Хаалгач:Bardi: 92 - Ливорногийн унаган хүүг бид өнгөрсөн өвөл академидаа авсан. А19 Италид дебутээ хийж байсан 19 настай жаал ирэх улирал манай академийн хаалгыг манах нь тодорхой.
Castellazzi: 12 - Сэлгээний хаалгачдын эхний сонголт. Үлдэх нь тодорхой.
Orlandoni: 21 - Өвгөн хаалгач маань гэрээгээ ирэх улирал дуустал сунгасан. Бусаддаа их сургах нь тодорхой
Julio Cesar: 1 - Хаалгач дээр намба ван сонголт. Бразил болон клубын шилдэг хаалгач маань лав 3 жил формоо барих байх. Гэхдээ Бэйл бацаанд яг нэг талдаа гурав алдсан шиг алдаад байвал бидэнд Виви байгааг саначих хэрэгтэй.
Viviano: 33 - Италийн ирээдүйн Буффон гэгдээд байгаа, хэдийнээ шигшээн хаалган дээр өөрийн байр сууриа олсон. Сэлгээнд суухыг хүсэхгүй байсан ч гэмтэл бэртэл хэлж ирэх биш. 6 сар гэмтэлээ сайн эдгээгээд өөрийн формоо олохын тулд Сезартай үзэхээс өөр арга байхгүй. Гол давуу тал нь Гаспи энэ залуугийн талд байгаа гэдгийг мартаж болохгүй.
ХамгаалагчBianchetti: 44 - нэгдүгээр багт багтаагүй
Caldirola: 16 - Энэ залуу бас л хоосонгүй. Саяны нөхөрсөгүүд дээр ямар ч алдаагүй тоглож байгаа харагдсан. Гэхдэ зээлэх биз
Chivu: 26 - Ард гурван хамгаалагчтай үед маш хэрэгтэй тоглогч. Гэм нь картны алдаа их хийдэг, хурд багатай
Cordoba: 2 - За даа манай хүн ч ихэнх цагийг банз халааж дуусгах байх даа. Удахгүй Матриксын араас
Faraoni: 37 - Бас л ирээдүйтэй залуу. Яагаад ч бүтэн эрхээр зарж болохгүй. Нөхөрсөг дээр гоолдоод амжсан гэжуга
Lucio: 6 - Юу ч хэлэхэв дээ. Хөгширсөн ч гэсэн Америкийн цомд Бразилын багаас хамгийн өндөр рэйтинг авсан тоглогч. Довтлогчдын хар дарсан зүүд, бөмбөгтэй наалдан пад, дугуйгаар бол ханкүүк. Нэг үгээр бүх юм зогсох ёстой газраа зогсоно. Муу том хамартыг Бээжинд бандидахаар ирэх нэгдэхэд багийхантайгаа бэлдэнэ
Maicon: 13 - Самба бараг явах биздээ. Уржигдар 30 хүрсэн мань хүн 18-аас дээш К хүрвэл өгчихөд буруудах юм байхгүй.
Jonathan: 42 - Битүү морь. Миний хувьд ганц нэг бичлэг нтр үзсэнээс цаашгүй. Хоёр гурав хоногоос албан ёсны танилцуулгаа хийнэ. Дээгий ирнэ гэж буруу бичсэн байна лээ. Ирчихсэн байгаа.
Nagatomo: 55 - Самурай ч ирэх улиралд мөн их олон байрлалд хурд хийнэ дээ. Үндсэндээ хагас дээр тоглох байх.
Natalino: 57 - Бас л зээлээр хаа нэг тийшээ явах байх.
Ranocchia: 23 - Ирэх улиралын манай хамгаалалтын гол хөзөр энэ залуу. Матрикс дугаараа өгснийг харж байгаа байх. 4 хамгаалагчтай тоглосон 3 хамгаалагчтай тоглосон ч аль алинд нь бүрэн зохицно. Барид 3 хамгаалагчтай тактикт Бонуччитай нийлээд азаргалж байлаа гэж.
Rivas: 24 - Хаа нэг тийшээ явж л таарах байх. Уг нь их сайн хамгаалагч. Даанч Итали хэв маягт зохицохгүй. Франц л явах сурагтай.
Samuel: 25 -Хана гэмтэлтэй үед өнгөрсөн жил хамгаалалт ямар байлаа? Муухай тэ
Манайд маш их хэрэгтэй хүн. Хамгаалагч хүний төрхийг Самуэлээр л төсөөлөх хэрэгтэй. Харсан довтлогч жийрхмээр. Даанч нас нь явж байгаа. Раноккиатай л байрлал булаалдана даа.
Santon: 39 - Үлдээсэй гэж хамгийн их хүсэж байгаа тоглогч. Нөхөрсөгүүд дээр гайхалтай тоглож байгаа. Баруун хагас дээр ч тоглодог. Биеийн өндөр, хурд, бөмбөг эзэмшилт, такл гээд хэрэгтэй бүхэн түүнд бий. Дээр нь маш залуухан. Гаспи бараг үлдээж ч магадгүй, их магтсан ярилцлага өгсөн байсан. Гэхдээ гол хүн бол Бранка шүү дээ
Zanetti: 4 -Ветеран маань 39 настай гэхэд 19-тэй хүүхэд шиг л байдаг. Өнөө цагийн хөлбөмбөгийн домог. Юун Месси, Роббен, Риббери, Анелка, Малуда? 14хөн сарын өмнө бүгдийг нь цаашаа гэсэн хүн шүү дээ. Энэ хүний тоглолтыг үзэж байгаадаа өөрийгөө азтай гэж тооцдог. Нэг үг байдаг даа. Цаг хугацаа бүгдийг дийлдэг. Гэхдээ пирамид, занетти хоёр цаг хугацааг дийлдэг гэж
Хагас хамгаалагчAlvarez: 11 - Магадгүй энэ зуны хамгийн шилдэг наймаа. Удахгүй манай багийн нэрийн хуудас болох нь тодорхой. Юун Пасторе 30 сая вэ? Юм юмаараа энэ залууг бид 9,8-аар авсан ч бүх талаараа үеийнхнээсээ илүү. Дөнгөж 22-той, физикал, Снайпер пасс, талбайн мэдрэмж, гоолдох чадвар гээд юм юм байна. Нөхөрсөг 3 тоглолтонд 2 гоол 3 асс хийсэн.
Bessa: 93 - нэгдүгээр багт багтаагүй
Cambiasso: 19 - Энэ жилээс цаг нь багасах магадлалтай тоглогчдын нэг. Гэхдээ хэдийнээсээ Кучугүйгээр манай хагас хамгаалалтыг төсөөлшгүй. Хамгаалах хагас дээр манай хүнтэй өрсөлдөх тоглогч дэлхийд ч цөөхөн. Маш өндөр мэдрэмжтэй, зоригтой, маш ухаалаг тоглолт хийдэг. Хөл бол их буу
Crisetig: 48 - Академиас бас л тодорсон тоглогч. Энэ жилдээ үлдэх байх гэж найдаж байгаа
Longo: 81 - нэгдүгээр багт багтаагүй. Гэхдээ тун удахгүй манай ирээдүй болно. Манайхан энэ нэрийг тогтоогоорой.
Motta: 8 - Би бол гараанд л төсөөлөөд байгаа. Угаасаа Барса стильтэй бүтээгдэхүүн. Биеийн өндөр, уян хатан бөгөөд ухаалаг, пасс сайтай болохоор баргийн дэмий наймаанаас хамаагүй үнэтэй тоглогч.
Muntari: 77 - Дээр хэлсэн байгаа.
Obi: 20 - Энэ бацааныг л ойрын үед энд тэнд их магтдаг болоод байгаа. Маш их хурдтай, Кросс сайтай, гол нь хамгаалалтанд маш их тусалдаг, ядардаггүй гээд олон давуу талтай. Зээлсэн ч миний бодлоор болохоор. Гадны сайт форумуудад Сантон энэ хоёрыг аль нь илүү хэрэгтэй вэ гэчихсэн санал асуулга хүртэл тавигдчихсан байсан.
Sneijder: 10 - Үлд, үхлийн дамжуулалтуудаа өг. Өөр ярих юм байхгүй.
Stankovic: 5 - Ветеран хамгийн шилдэг сэлгээ болох байх. Манайд зодог тайлах хүсэлтэй. Өнгөрсөн жил хэд хэдэн тасархай гоол хийсэн. Нэг хоёр жилдээ бол сайн үзнэ дээ манай Деки.
Mariga: 17- Үлдэх хэрэгтэй. Жоохон хичээчихвэл манай Яаяа болоход их л ойрхон байгаа тоглогч. Гол нь Моу чичрэн байж авчирсан хүн шүү дээ гэж бодохоор хоосонгүй л байгаа.
Coutinho: 29
ДовтлогчAlibec: 91 - За даа зээл л байхаа даа.
Castaignos: 30 - 18-тай энэ бацаан ирэх улирлын манай довтолгооны шинэ өнгө байх болно. Нөхөрсөг дээр хоёр гоолдсон. Мэдрэмж, хурд, заль гээд үнэлэхгүй байхын аргагүй. Гол нь байр сууриа хурдхан олох хэрэгтэй. Сэлгээнээс их гарах хүн дээ.
Eto'o: 9 - Өнгөрсөн улиралд 37 гоол хийсэн. Ирэх улирал давуулна. Нурших шаардлагагүй.
Milito: 22 - Женоа руу бараг явж таарах юм шиг байна. Тевезийг зээлээр эсвэл хэсэгчлэн төлөх наймаа бүтчихвэл мань хүн явах нь тодорхой болох байх. Үнэхээр гайхалтай довтлогч. Өнгөрсөн жил Моу авмаар байна гэхэд нь л явуулах байсын гэмтэхийг нь мэдсэн бол. Формоо олчихвол Паззи, Этү ч банз руу суулгаж мэдэхээр л финишер.
Pandev: 27- Довтолгооны алтан сэлгээ. Энэ жилдээ лав явуулж болохгүй, хичнээн их хэрэг болдог билээ дээ. 3 довтлогчтой үед гараанд ч гарах боломжтой. Нөхөрсөг дээр нийт 4 гоол 2 асс хийсэн.Форм аймр байгаа.
Pazzini: 7 Төвийн довтлогчийн байрлалд төгс сонголт болоод байгаа. Ирэх улиралд их хүлээлттэй байгаа хүн.