Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby AG » Tue Jul 26, 2011 3:02 pm

Хөвсгөлийн наадамд Галзуу Ганхуяг бас түйвээсэн сурагтай. Содномын төвөнх рүү нь шууд шаасан гэсэн үнэн юмуу. атиралдаж унасан ч гэх шиг. Бас ноднин Содномыг Ганхуяг хэвтэрт ортол нь зодсон гэнэ үү. Угаасаа л дэндүү мал с** л даа
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Makaveli » Tue Jul 26, 2011 3:05 pm

AG wrote:Хөвсгөлийн наадамд Галзуу Ганхуяг бас түйвээсэн сурагтай. Содномын төвөнх рүү нь шууд шаасан гэсэн үнэн юмуу. атиралдаж унасан ч гэх шиг. Бас ноднин Содномыг Ганхуяг хэвтэрт ортол нь зодсон гэнэ үү. Угаасаа л дэндүү мал с** л даа

Ганхуягийг угаасаа Галзуу гэж хочилдог ш дээ. Хөвсгөлийн галзуу гэж.
Содномыг бол өнгөрсөн жил балбасан нь үнэн гэсэн.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Tue Jul 26, 2011 3:06 pm

Ямар ч байсан аймаар болтол нь л зодсон гэж байсан.
Хөвсгөлд бас дүвчигнэсэн үү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Tue Jul 26, 2011 3:51 pm

Сэлэнгэ нээрэн наадмаа ямар гоё хийдэг юм бэ... их гоё дээвэртэй цэнгэлдэхтэй болсон байна...

Морь нь харин ой модон дундуур уралддаг юм билээ...

30 гарсан залуу ч юу байхав нөгөө Мандалын а.н Болдбаатар, угаасаа олон жил БӨ-д дажгүй үзэж байгаа залуу.
5 дээр Гончигдамбад унасан байж босоол гүйсэн, Гончиг жаахан гайхсанаа тахимаа өгчиж байсан.
5 дээр бүүр инээдтэй, Гончигдамба ам аваад а.а Дэлгэрсайхан с.з Ганхөлөг гэдэг залуутайа тунасан. Тэгсэн нэлээн үзэж байгаад Дэлгэрсайхан хөлийн аваад хаячаад гүйгээд явцан, би лав бат найраа хийнэ дээ гэж бодож байтал үнэн сонин. Тэгсэн нөгөө залуу тахимаа авах гээд ирэхэд нь урдаас нь хусаад л хаясан, тэгснээ уйлаал явж өгсөн... :-o

6 дээр а.а Дэлгэрсайхан Болдбаатар 2 тунаад Болдбаатар шодож хусаад харцага болцон. 7 дээр Өсөхөө аварга аваад 2 дан шуудагнаас хаяж чадаагүй, сүүлийн дан дээр дамжиж толгойг нь уургалж дараад их удсан, бараг л 10 минут болсон байх нөхөр харин гараад ирсэн, бөөн алга ташуулсан ш дээ. Аварга тэгсэн шууд тахимаа өгчөөд алхчихдаг юм даа :ногоон: Болдбаатар бас баярлаад гараараа даллаад гүйгээд байсан... Үзүүрт тэгсэн шинэ арсланд шууд л унаад өгцөн, дараа нь "багштайгаа үлдсэндээ баяртай байна" гэцэн л зогсож байна лээ...

Хөвсгөл бол үнэн гоё... 512 бөх барилдуулсан ха ха ха... МҮБХ-бол нам тавьж байгаа юм, манай аймаг бас 100 бөх барилдсан байж 256 барилдсан гээл аргалчдаг юм... их олон цолтон төрөх боломж ш дээ, 4 биш 16 хүн 5 давна гэхээр...

Тэгсэн нөгөө Төрмагнай хүүг дэмжээд начин болгосон, Баяраа гарьд Бадрал начинг начин болгосон гэнэ, тэгсэн Бадрал начин нь Төрмагнайг начин болгоод өгсөн, 4 дээр лав у.н Баттулгыг давж харагдсан.
О.Гантулга 5 дээр шинэ а.а Ганхуягтай тунасан, нутгийнхан нь Ганхуягаа дэмжээд Содном ганцаараа Гантулгаа дэмжээд хөөрхөн юм болсон, шодоод Ганхуяг давсан.
6 дээр у.н Эрдэнэбат Төрмагнайг аваад бас жаахан үзэж байгаад тахимаа өгчөөд явцан. Өвөө нь миний шүтдэг хүн байгаа юм, түүнийг хүндэтгээд... гэж ярьж байна лээ. 6 дээр у.н А.Батмөнх л лав өөрийнхөө найз нь гэсэн залууд унаал харцага болгож байна лээ...
7 дээр тэгсэн Соронзонболд Төрмагнайг аваад шууд хаячихсан шүү... 2 найрсан залууг Мөнхбаатар арслан, Ганхуяг харцага 2 даваад ноднин харцага болоод энэ жил харцагаа баталсан Ч.Батчулууныг Содном тунаж хаясан.

Сүүлийн 4-д Мөнхбаатар Соронзонболдыг аваал, Соронзон зоримог сайхан л үзэж байсан, Мөнхбаатар хавираад давсан. Тэгсэн Содном бас л тахимаа өгөхгүй удсан, яг хавирахаас өмнө нь цэц нь барьц тавилц гэсэн юм шиг байна лээ, Соронзон тэр цэц дээр очоол маргаан хийгээд байсан, удаашруулалт харж байхад тэр цэц үг хэлээд гараа хөдөлгөсөн байна лээ...

Тэгсэн галзуу ах Содномыг шууд цуппаридсан, төвөнхрүү нь... тэгсэн Содном шууд эргэж хэд алхаал газар сууцан байсан... тийм чанга хусцан юмуу баашилдаг юмуу... наадамчид нь орилоол... тэгсэн буцаад өрөнгүүт галзуу шууд өөрөө өвдгөлцөн.

Үзүүр түрүүний 2 чинь ноднин шодоод Мөнхбаатарын талаар буугаад Содном давсан даа. Энэ жил Мөнхбаатар эхэлж шодож барьсан 3 3 удаа бариад хоюулаа хаяж чадаагүй, 4 дэхь дээрээ л Содном чарч байгаад хойшоо сууцан... хоюулаа ёстой юмгүй болсон доо... тахимаа авахдаа Мөнхбаатар Содномыг гарыг өргөж (чөлөөтөөр шүүгч ялсан бөхийн гарыг өргөдөг шиг) наадамчиддаа мэндчилсэн.

Хөвсгөл нутгийн зөвлөл Содномд 30 сая, 2 шинэ начиндаа 20 сая... тэгээл бас засаг даргын тамгын газар нь бас мөнгө өгөөл байсан... Төрмагнайд ч бас нэлээн юмнууд хүмүүс өгөөд байсан...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Aagii_03 » Tue Jul 26, 2011 4:01 pm

Тэр Хөвсгөлмйн наадмын хөлийн цэц сайхан гар кк. Соронзон Мөнхбаатар 2 ийн барилдаан дээр нөхөр яалт ч байхгүй нэг юм хэлээд барьж авах гэж байхад нь Мөнхбаатар ч яг тэр мөчид мэхээ хийгээд амархан давсан. Тэгсэн Соронзон барилдаан зогсоо гэж хэлсэн гээд нөхөр лүү дайраад байсан чинь бантаад дугарахгүй кк. Тэгээд зогсож байсанаа тийм юм байхгүй гэж авсан. Яг тв-ээр амны хайрцаг нь харагдсан кк.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Tue Jul 26, 2011 4:06 pm

ха ха ха яг тэгсэн... үнэн бантцан байсан шүү хөөрхий...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 26, 2011 4:28 pm

Барнаба wrote:
Цоомоо wrote:Унаад л өгөхгүй.
Барилдаж барилдаж байснаа зүгээр элэг бүсээ тайлаад явчихдаг яадаг муу мангар вэ.


Аваргын амбиц гэж юмаа бодсийм байлгүй... Өрсөлдөгч бөх нь Өсөхөөд баригдахгүй зугтаад, барьцнаас болохоор яаж ийж байгаад тавиулчаад зугтаад байсийн... тийм сулбагар нөхөрт худлаа унаж байснаас бас энэ нь дээр л дээ...

Золгож дуусаад барьц сонгох болоод, тэгээд аварга хүн а/н-д барьц сонгуулаад унах ч хайшаа юм гээл больцон байх.
Эрхэмбаярт 5 өрөө байр өгсөн гэсэн, яамнаас өгсөнтэйгээ нийлээд 8 өрөө байртай, Лексус 570-тай болчвуу?
Ирээдүйд 2 өрөө байр өгсөн гэнэ лээ.
Хөвсгөлийн зодоон бөхчүүдийх нь хооронд болоо юу? ямар юмандаа зодолддог бна?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby munkhbayar_AC » Tue Jul 26, 2011 4:30 pm

Муу Гантулга зайлуул Содномыг дагаал хөвсгөл явдын. Нээх сайх бөх бол бишээ. Гэхдээ яахав нэг арслан болчихгүйн байх даа.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Tue Jul 26, 2011 4:31 pm

Бөхийн буян ч их юм даа.
За яахав одоо нутгийн зөвлөл нтрээс байр, машин өгдөг бол яахав ээ, болж байна.
Бас нутаг усныхаа нэрийг гаргалаа.
Нутгийн бизнесмэн нтр нь нийлж байгаад өгдөг юм байлгүй.

Харин энэ яам, агентлагууд бол болохгүй л дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby munkhbayar_AC » Tue Jul 26, 2011 4:35 pm

Сониноос Дэлгэрсайхан 5 давааны дараа Эрхэмбаярыг зодох гэж дайрсан, бөхчүүд салгасан гээд яриа байсан энэ үнэн үү. Юу болсын бол
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Aagii_03 » Tue Jul 26, 2011 4:38 pm

Харин одоо энэ нутгийн дэвжээнүүд нь клубийн системээрээ тэгээд явмаарийн. Хувийн байгууллагууд нэр дээрээ барилдуулаад юу өгнө тэр ямар хамаа байхав. Алдар, Сүлд, Хилчин ... гээд л баахан төсвийн байгууллагууд Монголын бараг бүх бөхчүүдийг цалинжуулна, тэд нар нь ер нь яг тэр салбартаа ажилладаг юм уу. Тэгээд цол авахаар нь цэрэг цагдаагийн цол өгөөд л, улсын төсвөөс баахан шагнахын. Тэртэй тэргүй ингэж их мөнгөтэй орооцолдоод өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэмжээнд очсон байхад энэ төсвийн байгууллагуудаас салгамаарын.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Gunnerz » Tue Jul 26, 2011 4:46 pm

munkhbayar_AC wrote:Сониноос Дэлгэрсайхан 5 давааны дараа Эрхэмбаярыг зодох гэж дайрсан, бөхчүүд салгасан гээд яриа байсан энэ үнэн үү. Юу болсын бол

наадмаар 4 байна уу 5 дээр энэ 2 хэрэлдээд байсан гэсэн хуучний юм байгаам байгааз
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 26, 2011 4:49 pm

5 дээр Эрхэмбаяр авахаар нь өгөх нь гэсэн чинь хаяцан шд. нөгөөх нь тахимаа өгөхгүй хэрүүл болоол бх шиг байсан, ах нь өгнөө, миний дүү тайван бай гэж бгаад хусчихвуу гэж бодсийшд. :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Gunnerz » Tue Jul 26, 2011 4:52 pm

хаха 5 дээр хаяцийнмуу тэгвэл аргагүй
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Tue Jul 26, 2011 5:01 pm

Өсөхбаяр заан бас 5 дээр Хашбатыг хусчаад сая Өмнөговьд арслан болгоод өгчихжээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Aagii_03 » Tue Jul 26, 2011 5:08 pm

Харин би ч гэсэн Дэлгэрсайханыг начин болох нь гэж бодсон, Дэлгэрсайхан өөрөө ч бас тэгж бодсон байх кк. Уначихаад тахимаа өгөхдөө нэг сонин царайлаад байсан. Азаа арслан болдог жилээ Сүмбээг авчихаад өгөхгүй новшроод, ядаж байхад барьц сонгуулахдаа сайн бариулахгүй байсаар хаячихсан Сүмбээ боож үхэхээ шахаж байсан кк. Сүүлд нь өөрөө Азааг авчихаар өгөх нь гэж бодсон чинь с** чинь, ална аа л гэж бодсон чинь арслан болчихсон гэж байсан кк. Яг л нэг иймэрхүү юм болсон доо кк. Дэлгэрсайхан аягүй бол арслангийн найран дээр нь агсан тавинаа гэж байгаа биз кк
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby meesh » Tue Jul 26, 2011 5:27 pm

Тэр яам тамгын газар тухай ингэж байсан энэ Гангаа сэтгүүлч...

http://gangaa.niitlelch.mn/content/2924.shtml
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby MANDAKHT » Tue Jul 26, 2011 5:36 pm

Сэлэнгийн наадамд үзүүрлэдэг а.н Болдбаатарыг заалны барилдаанд засуулууд нь энэ Санжаа Болдоо 2 эвгүй болж мэднэ гэж ярьж байсныг чихээрээ сонсож байсан юм. Дөнгөж залуу бөхчүүд л байсан тэгэхэд. Сүүл нэг хэсэг барилдаагүй тэгсэн гараа гэмтээсэн гэнэ лээ. Одоо үсрээд л 26 -27 настай залуу байх.
Сул нөхөр нтр гэж яриад байх юм, битүү морь үргэлж л байдаг шүү дээ. Сангисүрэн л гэхэд хэдэн жилийн өмнө бас л сул нтр гээл хүмүүс ярьдаг байсан одоо хэр баргийн хүн амлахгүй аранга болчоод байна шдээ. за тэгээд Пүрэвжав л гэхэд харцага болсноос нь хойш л хүмүүс анзаарсан шд.
Минийхээр бол сул бөх гэж хөөрхий харьж яваа бөхийг л хэлэх байх, сайн бэлтгэл хийвэл ганч нэг амжилт л дахиж гаргах хүнийг хэлэх байлгүй. А.а Дэлгэрсайхан бол нас явж өгсөн хүн юу гэж нутгийн ахаа гэж байхав. Эрхэмбаяраас ах уу гэхээс биш яавч нутгийн дүү биш дээ цол эрэмбээрээ л дүү болдоггүй юм бол. лав 33-35 настай даа.
хаха бас нэг хөгжилтэй юм яриа бас байна. Доржсамбуу гарьд Отгонбаатарыг начины даваанд авсангүй гэж... хн.. гайхаад байх юм чадлаараа начин болог л дээ. яагаад До гарьд үүнд буруутаад байнаа айн...
Ховдынхон бол төлөвлөгөө таслахгүй сайхан байна өө... Начингийн товчоо нтр гээд Бөхийн холбооны дэргэдэх ТББ байгуулчихвал хахаха
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby kickman10 » Tue Jul 26, 2011 5:40 pm

бие хаа мэхнээс гадна ухаанаа хэр уралдуулж барилдаж байна тэр бөх эвгүй шүү дээ
ер нь тэгээд бөхчүүд ярьдаг шт харьж яваа хүний шийдсэн мэх хэцүүүү гэж...
Total shot 4
On target 4
Goals scored 2
User avatar
kickman10
 
Posts: 398
Joined: Sun Oct 10, 2010 10:12 am
Location: CRM, CF

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Nok » Tue Jul 26, 2011 5:44 pm

Манайхан найрааг буруушаацгаасан мөртөө нөгөө талаас тэр бөх тэрийг аваад өгчихгүй гэсэн юмс яриад байх юм. Минийхээр бол мөнгөтэй мөнгөгүйгээрээ л ялгаатай болхоос аль аль нь худлаа барилдаан байх ёстой баймаар. :smile:
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Tue Jul 26, 2011 5:51 pm

Худлаа барилдаан бол байна л даа.
Ёстой л нөгөө дэмжих гэдэг чинь шүү дээ.
Найраа бол шал өөр л дөө.
Ухаандаа Доржсамбуу дүүгээ аваад өгсөн бол хэн ч найраа гээд чичлэхгүй.
Цогтжаргалыг 2005-д аваад л өгсөн.

Харин сая хэн ч танихгүй нэг гарыг Ажнайгаас өчнөөн мөнгө аваад амалж аваад өгчихлөө.
Энийг л найраа гээд уур хүрээд байгаам л даа.
Ядаж л цол авах хэмжээний бөхөд унасан бол яая гэхэв...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby MANDAKHT » Tue Jul 26, 2011 5:55 pm

meesh wrote:Тэр яам тамгын газар тухай ингэж байсан энэ Гангаа сэтгүүлч...

http://gangaa.niitlelch.mn/content/2924.shtml



Хаха. Шууд утга нь боломжийн сэдэв хөндсөн мэт боловч тойруугаар наад хоцорч баларсан үндэсний бөхөө болиод хөл бөмбөг тоглоцгоо гэж байгаам байна.
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Nok » Tue Jul 26, 2011 5:58 pm

Цоомоо wrote:Худлаа барилдаан бол байна л даа.
Ёстой л нөгөө дэмжих гэдэг чинь шүү дээ.
Найраа бол шал өөр л дөө.
Ухаандаа Доржсамбуу дүүгээ аваад өгсөн бол хэн ч найраа гээд чичлэхгүй.
Цогтжаргалыг 2005-д аваад л өгсөн.

Харин сая хэн ч танихгүй нэг гарыг Ажнайгаас өчнөөн мөнгө аваад амалж аваад өгчихлөө.
Энийг л найраа гээд уур хүрээд байгаам л даа.
Ядаж л цол авах хэмжээний бөхөд унасан бол яая гэхэв...



Худлаа барилдааныг харин болиулаж байж жинхэнэ шударга спорт болох бишүү? Мөнгө, ах дүүс, нутгийн холбоо, нөхөрлөл энэ тэр гэдэг бол ердөө л шалтгаанууд шүү дээ.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Tue Jul 26, 2011 6:01 pm

Сумъяа чинь залуу бөх байхддаа Сумъяа аваргыг их сайн байхад нь нэг БӨ-д хуссан даа... ха ха ха нээрэн л муу бөх шүү хөөрхий...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby MANDAKHT » Tue Jul 26, 2011 6:06 pm

жилийн бүрийн наадмаар харамсамаар барилдаан олон болж байна л даа. Дэмждэг бөх нь унахаар л асуудал болж байгаам.
Жишээ нь миний хувьд жаахан нас нь хөгшин цол нь залуу бөхчүүдийг харах л юм. хөөрхий Алтанхуяг, Сүмбээ, Түвшинбаатар, Мөнгөнбаатар нтр гээд нөхдүүдийг харихаасаа өмнө нэг улсыг цол авчаасай гэж бодох юм. Амжихнуу үгүй юу энэ мэтээр бол ч ээ мэдэхгүй. Энэ муу Жаргалсайханд бас санаа зовж суулаа, хөөрхий минь начин хусчихсан шүү ккк.
Ер нь Мөнгөнбаатар Жаргалсайхан хоёр үеийнхэнээсээ арай сүүлд харих байх гэж санагдаад байгаам.
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron