НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Ozilla » Mon Jul 25, 2011 7:32 pm

:eek:
GLORY GLORY MAN UNITED
Ozilla
 
Posts: 417
Joined: Wed Feb 23, 2011 3:02 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Tue Jul 26, 2011 3:28 pm

Монгол Улсын начин Ч.ЦОГБАЯР: Өндөр цолонд хүрч ах нарынхаа ачийг хариулна даа

Ховд аймгийн Чандмань сумын уугуул "Сүлд" спорт хорооны бөх, Монгол Улсын начин Чулуунбатын Цогбаяртай ярилцлаа. Тэрээр өнөө жилийн наадмаар нутгийн ах Ч.Батзориг заанаар тав давж начин цолны болзол хангасан билээ.

-Юуны өмнө улсын цол хүрт­сэнд баяр хүргэе. Бөхийн спортоор хэдэн жил хичээл­лэж байж улсын цолонд хүрэв дээ?

-Баярлалаа. Миний бие 2003 онд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн. Ч.Бямбадорж багш "Хотод очиж бэлтгэл сургуулилт хий. Над дээр хүрч очоорой" гэж захисан юм.

-Тэгээд шууд л багш дээрээ ирэв үү?

-Тэгсэн. 2003 онд чинь би 18 нас хүрч байлаа. Үндсэндээ цэргийн албанд татагдан ирж байгаа минь тэр л дээ. Бямбаа багш 805 дугаар ангид албыг маань хаалгаад өөр дээрээ авсан даа.

-Өөрөө Ховд аймгийн Чанд­мань сумынх. Уул ус тэгшир­сэн сайхан нутаг даа. Олон сайхан хүчтэний өлгий санаг­дана?

-Өө тэгэлгүй яахав. Манай сум бол таны хэлдгээр уул ус нь тэгшир­сэн, газрын диваажин л гэж хэлэ­хээр сайхан нутаг даа. Ч.Бямба­дорж багш, Ч.Батзориг ах гээд хүчтэй хоёр заан Чандманиас төрсөн. Ер нь бөхийн өлгий гэж хэлж болно. Мөн олон сайхан авьяас билэгт зохиолч, уран бү­тээлчид мэндэлсэн газар ус шүү. Баянхайрхан баг, Дөрөлжийн гол, Урд гол бол миний төрсөн нутаг даа. Ч.Батзориг ах минь ч Урд голын хөвөөн дээр л өссөн.

-Шинэхэн цолтноос удам суд­рыг тань сонирхмоор байна?

-Өөрийгөө бөхийн удамтай гэж боддог. Өвөө маань хүч тэнхээтэй, залуудаа шаггүй ноцолдчихдог хүн байсан гэдэг. Аав харин барилдаж байгаагүй. Том ах Балжинням барилддаг, сумын заан цолтой.

-Аавыг тань бие томтой, морь гэдэггүй ихэвчлэн тэмээ уна­даг хөдөөгийн нэгэн сайхан халхгар "уул" байсан тухай ус нутгийн олноос чинь сонсч байлаа. Аавынхаа тухай бо­лоод гэр бүлийнхнийхээ талаар сонирхуулахгүй юу?

-Манайх нэгдлийн олон тэмээ­тэй айл байсан даа. Аав минь үнэхээр тэмээгээр л мал хуйдаа явдаг, мотоцикльд бас дуртай байж билээ. Сумын төвд ямар л шинэ мотоцикль ирнэ аав худалдаж авдагсан. Ус нутгийн олон түүнийг нь андахгүй. Суманд шинэ унаа ирлээ л гэвэл, "Чулуунбат гуай л авна даа" гэдэг байв.

Би чинь эхээс тавуулаа. Айлын хамгийн бага. Аавыгаа, том ахыгаа, мөн Ганболд гэж манай ам бүлд багтдаг ахыгаа дагаж тэмээ малд ойр өссөн. Тэмээ бугуйлдаж, эмнэ­гийг нь сургадаг байв. Багадаа эмнэг тэмээн дээрээс уначихаад шарандаа уйлдаг л байлаа (инээв).

-Аймгийн цолыг хэдэн онд хүртсэн бэ?

-2006 онд Дархан-Уул аймгийн наадамд улсын начин Н.Батзаяа­тай үлдэж үзүүр булаан, аймгийн заан цол хүртсэн. 2009 онд Ховд аймгийнхаа наадамд түрүүлж арслан болсон.

-Улсын цолонд хүрсэн наад­мынхаа талаар хүүрнэлдье. Наадмын бэлтгэлд хаана гарав?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа "Сүлд" спорт хо­рооны бөхчүүдтэйгээ Төр хурхын аманд бэлтгэлд гарсан. Сүүлийн хоёр жил "Сүлд"-ийн бөхчүүд тэнд гарч байгаа юм. Шинэхэн арслан Г.Эрхэмбаяр ахтай хамт нэг гэрт хоёулаа байлаа.

-Өө тийм үү. Нэг гэрийн хоёр хүчтэн хоёулаа цолонд хүр­чээ?

-Эрхэмээ ахыг заан цол хүртэ­хэд өөрөө л долоо давсан юм шиг баярлаж байв. Тэгтэл бүр арслан болоод аваргын төлөө өрсөлддөг байна шүү. Наадмын дараа хоёу­лаа хишиг буянаа хайрласан бө­хийн дэвжээгээ эргэж, хүндэтгэл үзүүлсэн. Богд уул минь ивээлээ гэж Эрхэмбаяр арслан их л баяр­тай байсан шүү.

-Бэлтгэл тун сайн байгаа нь гур­вын даваанд П.Бүрэнтөгс­тэй тунаад хаяхад мэдрэгдэж байсан. Гурвын давааныхаа барилдааныг эргээд нэг дурс­­вал?

-Үнэхээр бэлтгэл сургуулилт гойд байсан. Гурвын давааны учраа хатуу таарсан. Бүрэнтөгс бид хоёрын хэн давсан нь улсын цо­лонд хүрэх байв. Түүнтэй учраа таарснаа дуулаад ямар нэгэн зүйл бодогдоогүй ээ. Харгүй сайхан барилдчихъя л гэж бодож байв. Батзориг ах(заан) "Миний дүү өөртөө итгэлтэй сайхан барил­даарай. Гол нь тайван барилдана шүү" гэж захиж байв. Мөн Лхагва­сүрэн ах (өсөх идэр начин) "Золгоод барилдчихвал зүгээр шүү" гэж сануулж байсан. Аав шиг минь нөмөр нөөлөгтэй ах нарын­хаа захиас ёсоор барилдаж, өнөө жил улсын цолонд баттай хүрнэ гэж бөх сонирхогч олны тааварлаж байсан аймгийн арслан Бүрэнтөг­сийг давсан даа.

-Дөрвийн давааны оноолтод Лхагвасүрэн начинтай учраа таарсан байсан. Нэг талаар их азтай таарсан шүү?

-Хамгийн эвгүй даваа бол дөр­вийн даваа шүү дээ. Нугалаанд хэнтэй ч таарч мэднэ. Миний бие хэнтэй таарах бол, яах бол гэж санаа сэтгэлээ огт үймүүлээгүй. Гол нь зоримог сайхан барилдана даа л гэж бодож байв. Тэгтэл Лхагваа ахтайгаа таарчихдаг юм. Ах маань надад "Сайн барилдаад улсын цолонд заавал хүрнэ шүү" гэж хэлээд тахимаа өгсөн. Ер нь би Ч.Батзориг заан, Ц.Лхагвасүрэн начин хоёрыг л дагаж бөх ч болсон, хүн ч болсон. Тэдний хоёроор л хооллож ундалж, ус цасанд орж, гэргий нараар нь онгорхой ханзар­хайгаа оёулж, том хүү шиг нь явж өдий зэрэгт хүрсэн. Өнөөдөр хоёр ахынхаа хүчинд улсын цол хүртлээ. Үнэхээр ач буян гэж байдаг бол нутгийн ах нарын минь сайхан сэтгэл, хайр хишиг нь болов уу.

-Тавын даваанд Ч.Батзориг зааныг амлахгүй бол яана аа гэх бодол төрж байв уу. Учир нь өнөө жилийн наадмын начны найрааны ханш их өссөн. И.Доржсамбуу гарьд, Л.Пүрэвжав харцага нар нут­гийн дүү нараасаа нүүр бу­руулж, өөр аймгийн бөхчүүд амласан шүү дээ?

-Нуулгүй хэлэхэд, Ч.Батзориг ах дээр тавын даваа эхлэхийн өмнө олон хүн ирж гуйж байсан. Багагүй мөнгө ч амлаж байсан байх. Гэтэл тэр бүгдэд "Би ам бөхтэй. Нутгийн дүүгээ цолонд хүргэх санаатай байна даа" гэж хэлээд буцааж байсан. "Надаас өмнө чамайг хэн нэгэн амлачихгүй бол ах нь дүүгээ цолонд хүргэнэ ээ" гэж байв.

-Хэдий дотны ах ч гэсэн баярласан сэтгэлийн илэрхийлэл болгож түүнд мөнгө өгсөн үү?

-Би юугаа өгөх билээ. Тэртэй тэргүй миний амьдралыг ах маань мэдэх учир. Цаашдаа олон сайхан барилдаж, ус нутгийнхаа нэрийг гаргаж, өндөр цолонд хүрч л Батзориг ахынхаа ачийг хариулна даа.

-Улсын цолны босго алхаад, төрийн есөн хөлт цагаан тугийг тойрч явахад ямархан сэтгэгдэл төрж байв даа?

-Төрүүлж өсгө­сөн ижий аав, өвөр дээрээ тог­луулж, хормой хотоо норгож бай­сан өвгөд хөгшид минь хамгийн түрүүнд бодогдож билээ. Аав минь сэрүүн тунгалаг байж, отгон хүүгээ ингээд төрийн наадамд тав дава­хыг үзсэн бол гэж бодохуйд өөрийн эрхгүй хоолой зангирч, хоёр нүдийг минь нулимс бүрхсэн шүү. Том ах Балжинням Чандманиас ирж наадам үзсэн. Ах минь даваа бүрт суудлаасаа өндөлзөөд, начин болоход гүйж ирэн үнсэж наашаа харж инээн, буруу харан нулимсаа арчиж байлаа. Найман жилийн өмнө бөх болгоно хэмээн Чанд­маниас дуудан авчирсан Бямба­дорж багш маань их баярласан даа. Улсын цолонд хүрнэ гэдэг үнэхээр сайхан юм билээ. Сэтгэл огшоод л. Ингээд би улсын цолтой бөх болчихлоо шүү дээ гэж бодо­хоор итгэж ядаад л. Сонин байж билээ.

-Зургаагийн даваанд С.Мөнх­бат аварга амласан. Тэрээр саяхан нэг сонинд өгсөн ярилц­лагадаа өөрийг чинь "Маш их бяртай. Чацтай, мэ­хэндээ даацтай сайхан бөх" гэж үнэлж хэлсэн байсан. Аваргатай барилдсан барил­даанаа сонирхуулаач?

-Тийм ээ, зургаагийн даваанд Мөнхбат аварга амласан. Мэдээж харцага цолтой байхдаа шүү дээ. Хэрвээ түүнийг давбал би харцага болох байдаг. Хүчтэй тонгороонд нь яалт ч үгүй унасан. Аварга болох хүн үнэхээр өөр байдаг юм билээ. Би С.Мөнхбат аваргын гарыг нь ч нугалж чадаагүй шүү. Улсын цол аваад яг дараагийн барилдаанд аварга бөхөд унасандаа ихэд бэлгэшээж байгаа. Аваргыг давж байж аварга болно гэдэг биз дээ.

Харцага цолны даваанд уначихаад жаахан харамсангуй алхаж явахад Г.Алтангэрэл маань До.Ганхуяг арслангаар зургаа давж харцага цол авсан нь дахиад баяр хөөрийг төрүүлсэн. Шинэхэн харцагатай бэлтгэл сургуулилт хийж эхэлснээсээ хойш салалгүй нөхөрлөсөн. Дотны найз, нутгийн ах минь юм аа.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд бөх­чүүдээ хүлээж аваад цолны мөрдэс гардуулсан. Өөрөө ямар цол хүртсэн бэ?

-Би чинь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар анх дэд ахлагч гэсэн цолтой албан хаагч нь болж байлаа. Пүрэвсүрэн хурандаа ажилд авч байсан. Улсын начин болоод цол ахиж дэслэгч болсон.

-Цогбаярын хувьд гэр бүлтэй юу?

-Байгаа. Гэргийтэйгээ нэг нутгийнх. Д.Солонго гэдэг. Манайх хоёр охинтой.

-26 насандаа улсын цол хүртлээ. Цаашид олон жил барилдах нь мэ­дээж?

-Ус нутгийн сайхан хүмүүсийн дэмжлэг тус­лалцаагаар улсын цолонд хүрлээ. Цаа­шид бэлтгэл сургуу­лилтаа сайтар ба­зааж, өндөр цолонд хүрэхийн төлөө зүт­гэнэ. Энэ дашрамд, намайг дэмжиж яв­даг "Ховд нутгийн хөгжлийн төлөө сан", захирал Ш.Адьшаа ахдаа, мөн "Гарьд зам", "Чан трейд" ком­панийн хамт олон, Батбаяр ах, Болд ах нартаа баяр­ласан сэтгэлээ илэрхийлье. Манай сангийн тэр­гүүн (Ш.Адьшаа)-ий хонгор үрээ шүдлэн насанд түрүүлж, долдугаар сарын 10-нд Хүй долоон худагт цуглан баяр тэмдэглэсэн шүү.

-Шинэ начны өндөр болоод жин хэд байна даа?

-130 килограмм жинтэй. Нэг метр, 88 сантиметр өндөртэй.

"Өдрийн сонин"
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 26, 2011 3:34 pm

Мань хүн найрааг сайхан илчилж дээ. Мөнгө төгрөг барьж гүйдэг нөхдүүдэд зодуулахвий дээ. 2 ахдаа хэдэн цаас олж өгсөн блгүй дээ. Адьшаа дарга нь айрагдсан үрээгээ Дагваад бэлэглэсэн гэж байсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Gunnerz » Tue Jul 26, 2011 4:07 pm

аваргын ганчимэгтэй ярилцлага гоё ярилцлага байна
ийм сэтгүүлчид олон байгаасай
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Aagii_03 » Tue Jul 26, 2011 4:14 pm

Кк энэ найрааны начингууд амар юм доо ганц даваа л яриад. 3 ын даваанд Бүрэнтөгс бид 2 ын аль давсан нь начин болох байсан ч гэх шиг. Багагүй мөнгө амлаад байхад нь авалгүй, мөнгөгүй намайг авсан ч гэх шиг.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby erka2 » Tue Jul 26, 2011 7:34 pm

бусадаа бодвол бас ч хүү сайн бөхийг 3дээр хаяасан. азтай байна. эр хүн. Батзориг мөнгө бодоогүй үнэхээр ярисанаар нь болсон бол болоо шд. Хөдөөнөөс цэрэгт ирж байсан хүн амьдралаа орвонгоор нь эргүүлж чадаж. Ярилцлага нь сайхан л санагдлаа. Начин байхад нээх ч муу ч хүн биш. Эр хүн
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby MANDAKHT » Tue Jul 26, 2011 8:19 pm

нөхөр Цогбаяр бяртай бололтой юм билээ. Дээшээ барилдчих байх гэж бодож байгаа шүү, харж л байя даа. Бие хаа араам байна даа бэлтгэл хичээл зүтгэл л мэдэж дээ. Амжилт хүсье Цогбаяр начиндаа.
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Yes Man » Tue Jul 26, 2011 8:39 pm

Цогбаяр бол сайн арслан байсан шдээ..... Нээх тэгж дээшээ явж барилдах нь бага ч гэсэн заалны барилдаанд тогтмол үздэг.... Батзориг зааны амыг ч буруутгах аргагүй.... Угаасаа нутгийн дүү, тэгээд бүр ойр байсан бол ойлгомжтой л байж....... Гэхдээ Цогбаяр начнаас хэтэрч чадах уу болов уу?.... Надад нэг л цолондоо ханаад зогсчих юм шиг санагдаад байгаа юм...... Тэгэхгүй дээшээ яваасай......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Гүртэн » Wed Jul 27, 2011 9:51 am

Ховдынхон залуучуудаа дээш нь гаргаад л байна. Ирэх жил хэнийг гаргаж халаадаг болоо. Одоо аймгийн цолтой олигтой юм байхгүй байх аа тийм үү.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 27, 2011 1:04 pm

а/а Б.Пүрэвсайхан. уг нь энэ жилийн тоочик нь байсан чинь 2 дээр уначих л уу? шал тооцоогүй Алтангэрэл гарч ирээд бүр норм давуулаад, хэхэхэ. Ховдыхон чинь тэгээд жилдээ аймагтаа 1-2 нөхөр цол авахуулаал дараа жил нь нөгөөдүүлээ улсад цолдуулаал, мундаг найруулж бгаам даа. одоо хэдэн начин харцагаа дээш нь гэж найруулахым болов уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby MANDAKHT » Wed Jul 27, 2011 7:03 pm

Ирэх жид гэхэд Ховдоос хүн гарч ирэх байхоо. Дараа жилийн наадам болтол өдий байна даа айн.
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby meesh » Mon Aug 08, 2011 9:29 pm

Б.Жаргалсайхан: Би Оросын оюутнууд дунд босоо аварга байлаа

2011.07.20
“Хасар” Жагаа. Энэ хүнийг монголчууд тайз дэлгэцийн олон дүрээр нь мэднэ. Харин бага залуудаа барилдаж одооны улсын цолтой бөхчүүдтэй өгөө аваатай явсныг сураг төдий л сонссон байх. Хот хөдөөгүй наадам үргэлжилж байгаа энэ өдрүүдэд түүнтэй уулзаж ярилцлаа.
-Таныг цагдаа одооны аварга, арслан, заануудтай нэгэн цагт хүч үзэж явсан гэдэг. Хэдий үед үндэсний бөхөөр барилдаж байсан бэ?
-Сурагч байхдаа 1977 оноос 1982 оны хооронд бөхөөр хичээллэж явсан. Тухайн үед Пеонерийн ордны бөхийн секцэнд гавьяат О.Цэрэндагва багшийн удирдлагад бэлтгэл сургуулилалт хийдэг байлаа. Анх 1981 онд үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан маань дурсамжтай сайхан санагддаг. Тэр барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга, П.Сүхбат гарьд, Ц.Баярсайхан заан, Б.Жавхлантөгс харцага, улсын начин Дармаабазар, Даваадорж, Х.Амараа, Л.Энхбаяр, Л.Эрхбаяр, Ховдын Энхжаргал начин гээд одооны мундаг бөхчүүдтэй үзэж байлаа. Эхний өдрийн тойргийн барилдаанд би нэг ч уналгүй 11 давсан амжилттай тэргүүлж явлаа. Маргааш нь ганц ч уналгүй барилдсан болохоор бараг л түрүүлчих байх гэж бодож байсан. Гэтэл найм дахь барилдаанд Лодойн Энхбаяр начинтай барилдаж байгаад давахдаа тохойгоо мулталчихсан юм. Өмнөх барилдаанд нь П.Сүхбат гарьдтай 30,40 минут барилдаад их цуцсан байсан даа.
-П.Сүхбат гарьдтай барилдаанд хэр таардаг байсан. Ямархуу залуу байв?
-Өө мундаг. Налайхын “Баавгай” Сүхбат гээд цуутай байсан шүү. Бяр хүч их болохоор үеийн бид нар “баавгай” гэж хочилдог юм. Удаан барилдсаны эцэст би давуулж гуядаад давж байлаа.
-Ширүүн өрсөлдөгч нараа хэр олон удаа давж байсан бэ?
-Ц.Баярсайхан заан, П.Сүхбат гарьд нар мундаг байсан шүү. Гэхдээ давж л байлаа. Өгөө аваатай л үзнэ. Тэр хоёр нэг хэсэгтээ монгол бөхөд ноёлж байлаа. Алдарт аварга арслан заануудтай хүч үзэж явсандаа өөрийгөө азтайд тооцдог шүү.
-Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан нартай хэр үздэг байв?
-Д.Мөнх-Эрдэнэ арслантай үзэж л байсан. Харин давж унаж байснаа сайн санадаггүй юм. Б.Бат-Эрдэнэ аваргатай ганц нэг удаа таарахдаа өгөө аваатай л барилдсан.
-Та бас чөлөөтөөр барилддаг байсан. Хэдэн кг-ын жинд үздэг байв?
-Бие томтой болохоор +78, +90 кг-д барилддаг байсан. Хүнд жинд барилдах хообийтой. Ямар сайндаа улсын аваргаар +90-д барилдахын тулд долоон литр ус ууж байж жин дээр зогсч байлаа. Манай үеийнхэн чинь үндэсний бөх, чөлөөт бөхөөр давхар хичээллэдэг байсан. Ер нь чөлөөт, жүдогоор барилддаг бөхчүүд үндэсний бөхөөр хамгийн уран барилддаг. Унаа ч холтой. Жишээ нь 1994 оны наадамд долоогийн даваанд Б.Гантогтох гарьд П.Сүхбат гарьдын гарт эргээд л давчихсныг санаж байна уу. Тэр бол чөлөөтөөр хичээллэж байсны том гавьяа
- Улсын наадмын хүүхдийн барилдаанд хүч үзэж байв уу?
-Үгүй ээ.
-Бөхчүүдээс хэнтэй нь илүү найз нөхөд байсан бэ. Одоо уулздаг уу?
-Ц.Баярсайхан заан бид хоёр нэг дэвжээнийх болохоор их дотно. Нэг нэгнийхээ гэрт хонож өнжинө. П.Сүхбат гарьд Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан одоо ч сайхан найзууд.
-Яаж яваад бөхийн спортоос урлаг руу орсон юм бэ?
-Тэр их сонин. Би уг нь бөхөө орхино гэж хэзээ ч бодож байгаагүй. Аравдугаар ангидаа Төмөр замын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд орох гээд “Залуучууд” зочид буудалд байрлаж байсан юм. Гэтэл манай ангийн нэг хүүхэд кино жүжигчин шалгаруулж авч байна. Шалгарах юм бол Москва орох гэнэ. Биеэрхүү хүүхэд хэрэгтэй гэнэ чи тэнцэж магадгүй” гэж байна. Юун жүжигчин болох тэмцээнд орох гээд байрлаж байхад гээд бараг л уурлаж билээ. Урлагт сонирхол ч байгаагүй. Гэтэл манай найз “Чи хэрвээ тэнцчих юм бол алтан Москва үзнэ шүү” гэж байна. Алтан Москва үзнэ гэсэн чинь нэг л гоё сонсогдоод болдоггүй. Тэр үед чинь Москва хүн бүхний мөрөөдөл байлаа. Сайндаа ч биш Москва үзнэ гээд очоод шалгуулсан чинь эхний 15-т багтаад тэнцчихсэн. Нийт 700 гаруй хүүхэд шалгуулсан юм.
- Сургуульд ороод бөхөө орхисон гэсэн үг үү. Хааяа харамсах сэтгэл төрдөг юм биш биз?
-Бөхчүүдтэй хааяа уулзахаар “Чи урлагаар явсан зөв байсан. Чи бөхөөр явсан бол хугарч няцарсан биетэй улсын цолтой бөх л байх байсан” гэдэг. Тийм болохоор би урлагт орсон хамгийн ихээр баярлаж явдаг. Амьдралынхаа ханийг эндээс олж, гурван сайхан хүүхэдтэй, олон найз нөхөд, үзэгч олонтой болсон доо. Москвагийн театр урлагийн сургуульд очоод бөхийг орхисондоо.
-Тэнд очоод оюутнуудтай барилдаж байгаагүй гэж үү?
-Үзэлгүй яахав. Байрандаа бол дийлдэхгүй шүү. Ер нь чөлөөтөөр тэнд нэлээд хэдэн тэмцээнд оролцсон. Москвагийн бага олимп гээд 70 рублийн шагналтай тэмцээнд олон ч удаа түрүүлсэн дээ. Тэгэхээр бас ч гэж харийн дэвжээн дээр аваргалж байсан байгаа биз.

Н.Зербан
http://www.shock.mn
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Ozilla » Mon Aug 08, 2011 10:08 pm

:smile:
GLORY GLORY MAN UNITED
Ozilla
 
Posts: 417
Joined: Wed Feb 23, 2011 3:02 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby MANDAKHT » Tue Aug 09, 2011 7:27 am

Энэ Жагаа -н Хасарын дүрд тоглосон нь үнэхээр сүртэй. Мангар том биетэй нөхөр жижигхэн морь унаал яваад байдаг. тэр үедээ бас л эвгүй барилддаг байсан гэдгийн байна лээ. Өдийд бол нэг улсын зааны дайтай бөх байх биз гэж бодоод байдым.
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ider » Thu Aug 11, 2011 1:06 pm

Алдартай “НАЙРУУЛАГЧ”-дын найруулсан “БӨХИЙН БАРИЛДААН” хэмээх жүжгийн хэсгээс...
Монгол орон даяараа баяр наадмын давалгаанд умбасан долдугаар сарын хорьдоор, Улаанбаатараас 1425 км зайтай орших Ховд аймгийг зо­ри­лоо. Хөдөөг зорих олон наа­дамчдын нэгэн адил би ч бас хувийн ажлаар явсан юм. Гэх­дээ сэтгүүлч хүний сониуч зан­гаар баруун хязгаа­рынхны ахуй амьдрал, ёс заншил,зан харь­цааг хүртэл анзаарч л байлаа.

Ховд хот д.т.дээш 1406 м өндөрт оршдог юм байна. Увс нуур, Ховд хотын зүүн талд 25 км-ын зайд оршдог аж. Долдугаар сарын сүүлийн халуун нар шарсан тэр өдрүүдийг Ховдод өнгөрүүллээ.

Зуны сүүлчээрх тарвасны ургац болон махан бүтээгдэ­хүү­­нээрээ Ховдчууд алдартай гэсэн. 1992 оноос хойш Ховд хотыг Жаргалант сум гэж нэр­лэх болсон юм байна. Энэ жил тус аймгийн 80 жилийн ой тохиож байгаа болохоор олон олон наадамчид Ховдыг зорин очиж байлаа.

Долдугаар сарын 28-ны өдөр Ховд аймаг байгуулагд­са­ны 80 жилийн ойд зориулсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хүндэтгэлийн хуралдаанаар тус аймгийн баяр наадмын ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм.

Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа, Ховд аймгийн цэргийн хүрээний жагсаал Ард Аюушийн тал­байд болж, олон зочид төлөө­лөгчид, ард иргэд оролцож, бүгд сэтгэл өндөр байлаа.

Маргааш нь буюу 29-нд Баяр наадмын нээлтийн ажил­ла­гаа эхэлж өөрсдийн хувц­саар гоёсон олон үндэстэн яст­ны мэндчилгээ, урлаг, спортын тоглолт, үзүүлбэрүүд наадам­чин олны мэлмийг баясгаж байсан юм. Улаанбаатар хотынхон шиг өндөр үнэтэй та­сал­бар авч цэнгэлдэх хүрээ­лэндээ орно гэх биш, хүссэн хэн ч бай, уужим цэлгэр цэнгэл­дэхдээ орж наадмаа тавтай үзэх аж.

Эхний өдөр бөхийн барил­дааны нэг хоёрын давааны ба­рил­даанууд болж, даага, хя­заа­лан,азарга, жороо морины уралдаан болж сур, шагайн харваа эхлэв. Түүхт ойгоороо Ховдчууд 512 бөх барилдуу­лахаар болсон тул эхний өдөр ийнхүү хоёрхон давааны ба­рил­даан болсон юм.

Улсын гарьд М.Баяржавх­лан, улсын харцага Д.Содном­дорж зэрэг энэ жилийн баяр наад­маар цолоо ахиулсан, шударга бус цэцүүдээс болж цааш үзүүлэх амжилтаа энэ жил­дээ алдсан, бяр хүчтэй бөхчүүд хүрэлцэн ирснийг хараад гал гарсан сайхан барил­даанууд гарах нь дээ хэмээн бодож байв.

Ховдоос төрсөн заануудын хоёр нь болох Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг нар ч мэдээж наа­дам­­даа ирсэн байна. “Бөхийн ба­рил­дааны гурвын даваа мар­гааш буюу гучны өдөр есөн цагаас эхлэх юм байна, ёстой яс сууж үзнээ” хэмээн аав, дүү хоёр маань оройжингоо ярив. Нээрээ ч маргааш нь өглөө эрт­лэн, “бөхийн барилдааныг гур­вын даваанаас үзнэ” хэмээн манай хоёр гараад өглөө.

Миний бие аав, дүү нарын хамтаар Ховд нутагт ирсэн шалтгаан гэвэл, энд суурьших болсон эмэгтэй дүүгийнхээ хуримд оролцох байлаа. Ба­руун монголын хуримыг нү­дээр үзээд, бас түүхт ойнх нь наад­мыг сонирхож байгаа минь энэ л дээ. Зочломтгой найр­саг сайхан хүмүүс юм даа гэсэн бодол төрж байлаа.

“Ноёны бөх” унав

Энэ өдөр шүдлэн, их нас, соёолон морьдын уралдаан болсон юм. Морины уралдаан шударга сайхан боллоо. Тавын даваа эхлэхээс өмнө цэнгэл­дэх орлоо. Хэд хэдэн начин төрлөө. Харин зургаагийн даваанаас сонин юм боллоо.

Эхэлж ам авах ёстой М.Баяр­­жавх­лан гарьдын өмнө мөн ч олон хүн очиж , мөн ч удаан хугацаагаар ярив даа. Ховдын хоёр заанаас өгсүү­лээд олон хүн очиж зөвлөлдөв. Тэгж тэгж нэг юм бөхчүүд ам авлаа.

Зургаагийн даваа эхлэх гэж байтал бөхийн холбооных нь нэг нөхөр гарьд дээр давхиад л очив. Бас л баахан юм хэл­лээ. Дараа нь юу болсон гэвэл, ам авсан байсан гарьдыг да­хин ам авахуулахаар урьж байх юм. Гарьд ч очоод ам авах­даа Мягмарсүрэн зааныг ав­чээ. Намайг авч, унаж өг гэ­сэн нь тодорхой, харин юу амалсныг үзэгчид яаж мэдхэв. Бодвол түрүү бөхийн байнаас давж амлаа биз. Зохиол ёсоор гарьд унаж өглөө. Гарьдаас даваа гуйж давсан заан харин дараагийн “үзэгдэл”-дээ Соём­бо хэмээх аймгийн харцагат унаж өглөө. Жүжгийн гол дү­рээр тодроод байгаа энэ за­лууг түрүүлүүлэх сценари өрсөн нь илт болоодхов. За ингээд л дараагийн үзэгдлүүд үргэлжилсээр.

Найруулагчийн шийдэл ёсоор явсан жүжиг төгсгөлдөө буруудав аа. Нөгөө гол дүрийн “жүжигчин” унах ёсгүй газар унав. Үзүүр түрүүнд торох юмгүй хүрсэн түүнийг Увс аймгийн харъяат, аймгийн харцага О. Гантулга өвдөг шороодуулчихаад, өөрөө ихэд гайхан тугаа тойрохгүй зогсоод байсан нь “чи давж болохгүй шүү” хэмээсэн даалгавар аваад, түүнийгээ зөрчсөндөө бантсаных байв.

Нээрээ ч үүнийг батлах мэт бөхийн холбооных нь нөгөө нөхөр үсэрч гарч ирээд, давсан бөхийг баахан загнаад, дахиад барилдууах юм болов. Уг нь ямар ч но-гүй барилдаан болж өнгөрсөн юм. Ёстой нөгөө “ноёны бөхийг яагаад унагав” хэмээн кинон дээр гардаг шиг юм болов доо. Дахиад О. Гантулга давав. Соёмбо ч нэг их хичээсэнгүй, залуу хүн бо­лохоороо эрхбиш ичсэн байх. Харин Соёмбыг түрүү­лүү­лэх гээд өөрөөс нь илүү анхаараад бай­гаагийн учир нь их тодор­хой. Соёмбо бол УИХ-ын ги­шүүн Загджавын хүү.

Тал засагч, аялдан дагал­дагч нарын дэглэсэн энэ жүжиг харин ард түмэнд ердөө таа­лаг­даагүй. “Наад Увсын залуугаа тугийг нь тойруулаачээ” хэмээн цэнгэлдэхэд хуран цуг­ласан наадамчид нэгэн дуу­гаар хашгирч байсан. Ховдын ард түмэн шударга үнэнд дур­тай,талцаж нутгарх­даггүй, ар­гагүй л олон ястны өл­гий нутаг юм даа гэж бодогд­сон. Ха­рин Монголчуудын бахар­хан хүндэлдэг бөхчүүд маань ард түмэндээ урьдчилан дэглэ­сэн жүжиг үзүүлж, ба­самжлан до­ромжилж байх эрхтэй гэж үү?

Одоо үүнд нь Их Хурлын ги­шүүд, улс төрчид хээв нэг оролцон, хэдэн зуун саяар нь мөнгө цацан, үр хүүхэддээ цол худалдан авч өгч байна. Заа­вал олон түмнийг халуун на­ранд шаран байж гайхуулж бай­гаа юм шиг зан гарган, цолоо авч өгч байхаар монгол бөхийн хэдэн цолоо дуудлага худалдаанд оруулаад мөнгө­тэйд нь өгчихөж баймаар юм.

Уран сайхан барилдаан үзнэ хэмээн өглөө эртлэн гарсан дүү маань “ жүжиг үзэх гэж шал дэмий өдөржин суу­лаа” хэмээн ууртай нь аргагүй үглэж суув. Олон олон наадам­чид ийм сэтгэгдэлтэй харьсан нь тодорхой. Уужуу тайван сэтгэлтэй Ховдчуудын нүдэн дээр ийнхүү мөнгөөр бороо оруу­лан наадацгаалаа, хэсэг бүлэг хүмүүс. Жинхэнэ хүчээ уралдуулах биш, жүжиг болсон бөхийн барилдааныг эс тооц­вол Ховдын наадам сайхан боллоо.

Их Хурлын дарга Д.Дэмбэ­рэл тэргүүтэй кёкүшюзан Д. Батбаяр, С.Бямбацогт, Д.Загд­жав нарын төрийн түшээд уна­сан нутаг угаасан усандаа наа­дамлаж, бас ч үгүй бэлэг сэлт тараан, баяр хөөртэй явна лээ.
мэдээ.мн
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Thu Aug 11, 2011 1:15 pm

Бүх л аймгийн наадам ийм юм болсон доо..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Thu Aug 11, 2011 1:23 pm

my.agapimu wrote:Бүх л аймгийн наадам ийм юм болсон доо..,

Болдог болсон доо :ногоон:
энэ жил Увсых арай дээр болов уу даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Thu Aug 11, 2011 1:38 pm

Увс арай дээр харагдсан. Гэхдээ Мөнхбаттай Ганбатаас бусад нь барилдаагүй.., бас найрааны начингууд гээд.., бараг л..,
Яахав, зуун чавганцаас нэг нь түрүүлдэг гэдэг шиг бусдаасаа арай л дээр болсон байхдаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby zak » Thu Aug 11, 2011 2:34 pm

Takanohana_Nowitzki wrote:
my.agapimu wrote:Бүх л аймгийн наадам ийм юм болсон доо..,

Болдог болсон доо :ногоон:
энэ жил Увсых арай дээр болов уу даа.

Ад үзэгддэг Xөвцгөл, Увс 2 л арай дээр наадсан даа
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Raldii » Thu Aug 11, 2011 2:48 pm

у/н Ж.Чулуунбатын ярилцлага байна уу тавиач хүмүүсээ
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ider » Thu Aug 18, 2011 9:46 am

Сэтгүүлч Р.МӨНХДАВАА: Эдүгээгээс есөн жилийн өмнө Монгол Улсын дархан аварга Дарийн Дамдин гуайтай гэрт нь очиж доорх ярилцлагыг авсан юм. Харамсалтай нь тэр өдрөөс хойш тун удалгүй их аварга маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Ингээд та бүхэнд энгүй их аваргын хэвлэлд өгсөн сүүлийн ярилцлагыг толилуулж байна. Аваргаа эргээд нэг дурсъя.

Хоёр мөнхийг та дэмжиж, ээлжилж авдаг байсан гэж ярьдаг юм билээ?
Дандаа ч ээлжилж авдаг байгаагүй ээ. Эхэндээ ч хоёуланг нь тунааж, хооронд нь үзүүлж, ядрааж байгаад хэн давсантай нь барилддаг байсан үе бий. Гэхдээ бас ээлжилж авсан тохиолдол ч бий. Мөөеө гүйж ирээд "Баянааг та амархан хаяна шүү дээ. Түүнийг авчих" гэнэ. Төдхөн Баянаа нь гүйж ирээд "Мөнхбатыг та амархан давна шүү дээ" гэдэг байж билээ. Бас бие биенийхээ нарийнхан гуятайг гайхна. "Та тэр нарийхан гуяыг аваад давахгүй гэх биш. Та цаадхиа амалчих" гээд эхэндээ салдаггүй байлаа даа. /инээв/

Циркийн хүнм улсын аварга болж болохгүй гээд танд өгөх цолоо хойшлуулж байсан гэдэг?
Тийм ээ, тэгдэг л байсан. Бөх хүн байж эм хүн толгой дээрээ гаргалаа гэж бөхчүүд их сэжиглэнэ. Би циркийнхээ хүчний үзүүлбэрийг хийхийн тулд олон хүнийг толгой дээрээ гаргана шүү дээ. Тэдэн дунд эмэгтэй хүн ч цөөнгүй. Гэвч би бол сэжиглэдэггүй байсан.

С.Цэрэн аварга, Ө.Эрдэнэ-Очир арслан та хэд нэг авдар архийг тун хурдан "сулласан" тухай яриа байдаг нь үнэн юм уу?
Үнэн. Цэрэнгийн тавьдаг хүүхэн архи худалддаг байсан юм. Эрдэнэ-Очир бид хэд Цэрэнг дагуулж очоод нэг авдар архи авлаа. Гэтэл худалдагч хүүхэн "Хөөе Цэрэн гуай шилийг нь яах юм бэ?" гэхэд нь "Өө ах нар нь энүүхэнд гялалзуулчихаад ирнэ" гэж хэлээд аваад явсан даа. Тэгээд үнэндээ л гялалзуулж, нэг нь бараг тавыг сулласан байх аа.

Тэгж их уучихаад согтоод унчихгүй юу?
Үгүй дээ, уучихаад шилийг нь аваачиж өгөөд л харина шүү дээ.

Аварга аа, таныг олон начин төрүүлсэн гэж зэмлэх хүмүүс ч байх юм...?
"Танилын нүүр халуун" гэдэг дээ. Миний хувьд барилддаг таньдаг залуу дөрөв даваад ирэхэд нь тав давуулахгүй гэж эсвэл давуулна гэхэд хэцүү л байдаг байсан. Аятайхан хүүхэд бол даваа өгчихдөг л байсан. Гэхдээ энэ яригдаад байгаа шиг мөнгө төгрөгөнд би "сөгдөж" байгаагүй юм шүү. Ганц хоёр шил архи л хүндлээд задлахад нь татгалздаггүй байсан байх. Миний "төрүүлсэн" анхны начин бол Төв аймгийн Загдсүрэн гэж залуу бий. Би түүнийг сайн л бөх гэж боддог.

Та "Хоёр Мөнх"-ийн хэнд нь илүү найдлага тавьдаг байсан бэ?
Мөнхбатад л найддаг байлаа. Цаадахь чинь намайг дагах их дуртай байсан. Өнөөх бууны нохой гэдэг шиг л... /инээв/ Мөнхбат харилцаа их муутай, амтай залуу ирсэн юм. Сүүлдээ тэр ам нь сайнм барилдахад нь их нэмэр болсон. Нэг айхавтар гэмтээгүй бол олон жил сайн барилдах байсан даа.

Баянмөнх аварга ямархуу хүү ирж байв?
Би Баянмөнхийг нэг их хардаггүй байсан л даа. Харин Мөнхбатыг аварга болчихоосой гэж гэж боддог байлаа. Сүүлдээ Мөнхбат сайхан аварга болсон шүү.

Та бусад аваргуудын тухай бодлоо хэлнэ үү?
Д.Цэрэнтогтохыг би цэрэгт байхад нь гурвын даваанд амлаж барилдсан юм. Тэгэхэд л цаашдаа тун их чангарч, сайн бөх болох нь шууд мэдрэгдэж байсан.

Д.Хавбаатар аваргын хувьд...?
Хадбаатар залуудаа яг л жаахан хүүхэд шиг зантай хэрнээ заримдаа ч их хачин залуу шиг санагддаг байсан. Тэгээд эрт явчихсандаа, хөөрхий.

Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд...?
Сайн бөх өө. Гэхдээ Баянмөнх, Бат-Эрдэнийн тахай "Мэх байдаггүй юм шүү дээ" гэж хэлж байхыг сонсож байлаа. Бодоход бас тийм ч юм шиг. Гэхдээ сайхан аварга аа.

А.сүхбатын хувьд...?
Түргэн шуурхай барилдаантай сайхан бөх

Та тав дараалан түрүүлчихээд С.Цэрэн аваргад өвдөг тохой шороодоогүй хэрнээ унасанд тооцогдох харамсалтай байсан биз?
Намайг "Гурван хөлтэй бөх байдаггүй" гээд унасанд тооцсон. Би жаахан гайхаад зогсоод байсан л даа. Уг нь дотроо бол эсэргүүцээд тахимаа өгөмгүй, дахиад барилдмаар л байлаа. Гэвч Лхагвасүрэн жанжин ирээд тахимаа өгсөнгүй гэж намайг загнасан. Бас үзэгчид "Цэргийн хүн түрүүлж болдоггүй юм уу" гээд хашгиралдаад байсан. Тэгээд л би тахимаа өгсөн.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Thu Aug 18, 2011 1:42 pm

Сайхан ярилцлага байна даа... Нутгийн минь ганц Дархан аварга юм шүү дээ... Циркээр яваагүй бөхөөрөө явсан бол юун 5-хан түрүү л гэдэг байсан хүн дээ... Ид үедээ олон жил наадам өнжсөн нь харамсалтай...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 21Grams » Thu Aug 18, 2011 3:46 pm

Хэн билээ нэг арслан; Дамдин чинь өрдөг ч үгүй, дэвдэг ч үгүй мангар юм шиг нөхөр байсан гэж дурссан байсан. Сайхан аварга даа. Тайлбарлагч Дамдин аварга гарлаа, давлаа, дэвлээ л гэж тайлбарладаг байсан гэдэг. Ид үеийнх нь барилдаануудаар, хувийнх нь амьдралтай сайхан баримтат кино хийгээсэй.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ider » Thu Aug 18, 2011 4:03 pm

Оргодол арслан тэгж ярьж байсан байх аа
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Thu Aug 18, 2011 10:23 pm

Ид үед нь Циркийн хүн илбэдэж хаяад байна гээд томчууд дургүй байдаг байсан юм бишүү..,
Барилдах гэж өрөхдөө цээж рүү мөргөдөг байсан гэсэн, тэгээ л нөгөө бөх нь манараад дараагийн хөдөлгөөнд уначихдаг байсан гэсэн. Цэрэн аварга л нэг дайрахыг нь зогсоосон юм байгаан, тэгээ л нэг тонгойлгов уу үгүй давсан гэж бүгдээрээ дайраад давуулчихсан гэсэн.
Мижиддорж арслан өөр хүнээр цээж рүүгээ зунажин мөргүүлчихээд наадмаар: Дамдин чи одоо л намайг авчих гэж гуйсаар байж авхуулж уначихаад, дараа жил дахиад л энэ байдал давтагддаг байсан гэсэн.., Тухайн үедээ эгэлгүй бяртай, бас дээр нь байнгийн бэлтгэлтэй хүн байсан болохоор сайн барилддаг байсан байх. Хувь хүнийхээ хувьд ёс жудаг үнэхээр сайтай хүн байсан гэнэ лээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests