Сэдвийн эзэн үхээгүй ээ. Түүний хөлбөмбөгчний эгэл бөгөөд энгүүн замнал үргэлжилсээр.
Робэрт Девид Кийн. Унаж, бүдэрч, мандан бадарч явсан 14 жил.
Берба Кеано 2 урд шугамыг маань бүрдүүлж гоолыг бороо мэт оруулж байсан үе өнгөрөөд 3 улирал болж. Тэр 2 маань ч Ариун зүрхтэний өргөн чөлөөнд дурсагдахаа ч байж. Кеано гэж хэн бэ?
Түүний тухай хэдэн стат дурдвал;
-3 жилийн хугацаанд 6н ч Клубын нүүр үзэж ингэхдээ Британин арлын хамгийн өндөр үнэтэй тоглогч болж, алдарт Интер Миланы бүрэдлхүүнд ч тоглоод амжив.
-Нийт албан ёсны 6 трансфер, 9 клуб, 14 менежерийн гар дамжиж бүх нийлбэрээр 70.8 сая фунтын үнэ хүрчээ.
-Хойд нутгын бөглүү Чонот тосгоноос, Ломбарди мужийн нийслэл, Будант Албионы Нийслэл, алдарт Битлзийн хот Мерси голын эрэг хүртэл аялаж үзсэн байна.
- Ингэхдээ нийт 657 тоглолт хийж 267 гоол хийсэн бөгөөд 2.6 тоглолтонд 1 гоол оруулдаг гэсэн үзүүлэлтийг өөртөө бүртгүүлжээ.
-Тоттенхэм Хотспур Клубын түүхэнд 9-р бичигдэх мэргэн бууч 291 тоглолт 121 гоол
-Ирландийн шигшээгийн бүх цаг үеийн мэргэн бууч бөгөөд 102 тоглолтонд 51 гоол оруулсан
-Английн Премиер Лийгийн түүхэнд 10-т бичигдэх мэргэн бууч 125 гоолтой
-Европт гоолийн тоогоороо бас л 10-т бичигдэх мэргэжлийн тоглогч бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 27-д бичигддэг. Нэгдсэн Вант улсын арлаас төрсөн хамгийн авьяаслаг довтлогчдийн яах аргагүй тэргүүн эгнээнд бичигдэх нэгэн.
1980 оны долдугаар сарын 8нд төрсөн тэрээр мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа Вулверхамтпон Вондерерсээс алдарт Стив Бүллийн удирдлага дор эхлүүлж байсан бөгөөд Англид ирээд 2хон жилийн дотор нээлт болж 17 хон настайдаа багынхаа мэргэн буучаар шалгарч байсан ПЛ-н олон том багуудын анхаарлыг татаж эхэлжээ. Гэвч түүнийг санхүүгийн хүнд байдалд орсон Чононууд зах зээлийн бодит үнэнийх нь дөнгөж талаар нь л Ковентри ситид худалдаж орхиж бусад багуудаас бид ирэхийг ч хүлээсэнгүй. Ковентрид очоод ч нээх их найдлага хүлээлгээгүй тэрээр өөрийн дураар итгэлтэй тоглож байсан бөгөөд 3 тоглолт тутамд 1 гоол хийжээ. Тэндээсээ тэрээр Ковентри ситиг орхиж 13 сая фунтээр Ломбарди муж руу нүүв.
алдарт Марчело Липпи залуу Ирланд залууд итгэл хүлээлгэж агуу Интерийн өмсгөл өгсөн нь тэр байлаа, харин түүний хуучин баг түүний гоолын бороогүйгээс болж ор мөргүй доод лиг руу унасан юм.
Липпигийн алсын төлөвлөгөөний маш том хэсэг нь Кеано байсан боловч тэрээр өөрөө Интер Аваргуудын лийгээс хасагдсан, нээлтийн тоглолтууддаа Режжина гэх мэт доогуур багуудад хожигдсон гэх мэт шалтгаанаас үүдэн Тарделлид байраа тавьж өгөх болсон юм. Үүнээс болоод залуу ирланд залууд тоглох орон зай олдохгүй удав, дээр нь Интерийн урд шугаманд Кристиан Виери, Роналдо, Хакан Шукур, Иван Замарано, Алваро Рекоба гэх мэт агуу тоглогчид тоглож байсан юм. Лацциотой тоглоход дөнгөж талбайд гараад 2хон минутын дотор гоолдох гэх мэтээр олдсон боломжуудаа сайн ашиглаж байсан боловч Тарделли түүнийг зэврүүлсээр байсан учир тэрээр ирээдүйгээ бодон явхаар шийдсэн байна. Дараагийн зогсоол нь Лийдс Юнайтэд. түүнийг авахаас өмнө лийдс эхний тоглолтуудаа тун тааруухан эхэлж 22 тоглолтоос дүнгэн данган 9 тоглолт хожоод байв. Роббие ирснээр Лийдс дээш огцом үсрэлт хийж 13-р байрнаас 4-р байр луу дэвшсэн бөгөөд харамсалтай нь тэр үед ПЛ-ээс Аваргуудын лийгт 3хан баг ордог байв. бас л түүний гоолуудад сэтгэл нь үл ханасан багын боссууд түүний байранд Робби Фаулерийг авчирч залуухан Ирландийг сэлгээнд суулгах болов.
2002 оны зун.
Япон- Солонгосд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ирландууд амжилттай оролцсон ч 16-д хүчирхэг Испанид торгуулийн цохилтоор хожигдов. Ирландууд 16 хүрэх замдаа 1 хожиж 2 тэнцсэн бөгөөд Роббие 3 тоглолтонд дараалан гоолдсон байна. ийм үзүүлэлттэй 9хөн тоглогч байсан бөгөөд Пеле, Жарзиньо, Роналдо, Еисебио, Марио Кемпес нарын араас 10т бичигдсэн байна.
түүний дараачаас дахин олон багууд түүний хойноос хөөцөлдөж эхэлсэн бөгөөд ялагч нь Тоттенхэм Хотспурс болон Глен Ходдл байв. 22хон настай ирланд 6 жилд 5 дах багтайгаа гэрээ хийсэн нь байсан юм.
Энд тэрбээр баяр гуниг хосолсон 6 жилийг үдсэн бөгөөд хамгийн дурсгалтай нь 2008 онд алдарт Вемблид Челсиг 2-1 ээр хожин кареерийнхаа турш дах анхныгаа цомыг авсан юм, замдаа заналт дайсан Арсеналийг талбайдаа 5-1ээр бут ниргэн гарч ирсэн нь энэ ялалтыг бүүр ч ихээр амттай болгох мэт.