Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby robinhood » Thu Jul 21, 2011 6:55 pm

Содном САнжаа 2 дээр энэ 2-с илүү бараг 100% засуулуудын буруу шдээ...
эxнийx дээр барьц задарсан байxад зогсоогоогүй,дараагыx дээр нь юу вээ тээр сүүлд Санжаагийн засуул xойноос нь гүйгээд гүйцэxгүй байсаар байгаад л унагаж байналээ,Өсөxөө Мөнxбаатар 2-н барилдаан дээр яалаа мэx xийж байxад нь шууд зогсоогоо биздээ...
тэгсэнээ сүүлдээ шодоод шууд буусан тал нь даваагаа аваx гэжийгаамуу xаашаам Санжаагийн талаар буунгуур за xөгшөөн таxимаа өгчиx гээд Санжаа xэлэxийн ёстой утгагүй байна лээ...
засуулууд шууд буруутай гэж бодож байна
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Yes Man » Thu Jul 21, 2011 7:01 pm

Угаасаа нутас усны ч юм уу, ах дүүгийн дэмжлэгийг бол Монгол бөхөөс арилгана гэдэг их худлаа биз...... Бараг наадам үүссэн цагаасаа л хойш байсаар л байсан зүйл...... Үүнийг устгая гэвэл Монгол бөхөд нэгт насны хязгаар, хоёрт амлаж авдаг ёсыг болиулах.... Тэгээд нэг нутаг усны нэг галын нэг дэвжээний бөхчүүд таарахгүй байхаар буюу сумогын ёсыг дагах.... Гэхдээ хамгийн чухал нь гэвэл бөхчүүдийг тийм даваа авах ёс суртахуйг нь болиулах хэрэгтэй.....

Жишээ нь Даваабаатар, Пүрэвжав, Бат-Орших нарын харцагуудыг найраа хийсэн л гээд байгаа.... Үнэн эсэхийг дэргэд нь зогсож байсан биш мэдэхгүй юм....... Гэхдээ үнэн байлаа гэж бодьё....... Надад бол Бат-Орших найраа хийсэн байх магадлалтай..... Амлаж авчихаад юу ч хийхгүй харж зогссоор байгаад унаж байналээ...... Даваабаатар ч бас найраа хийсэн л байх....... Шал худлаа унаж байналээ шдээ.... Өөрөө л нисээд өгчихсөн..... Пүрэвжав найраалцсан бол мундаг жүжиглэсэн байна шдээ...... Бараг соёлын тэргүүний ажилтан өгсөн ч буруудахгүй..... Дээр нь миний баараггүй мэдэж байгаа юм гэвэл хэнтийн начин Одхүү гурав дээр шинэ гарьд Баяржавхлангын ах а.а Баярсайханыг амлаж унадаг...... Доор хоёр давсан Одхүү өөрөө бол аргалчихмаар с.з -ууд өчнөөн байхад цуг Аварга дээд сургууль төгссөн өөрийн сайн найз Баярсайханыг амлана гэдэг бол тэгээд унана гэдэг бол их л том жүжиг л дээ..... Барилдаан бол бараг Одхүү давчихмаар янзтай явж явж шодоод Баярсайхан давсан...... Өөрөөр хэлвэл үнэн жинхэнээсээ үзэж үзэж байгаа царай нь л тэр л дээ..... Иймэрхүү найруулгатай жүжиг бол өнөө жилийн наадамд их болсон......

Нөгөө талаас нь харвал шалихгүй орлоготой бөхчүүд давах эсэх нь эргэлзээтэй үед бол даваа өгч нөгөө хүнээ ч баярлуулж буян үйлдээд өөрөө ч өмсөх хувцас, идэх хоолоо олоод идчихмээр мөнгөтөй зарим нь орох орон, унах унаатай болоод амжиж байна.... Өнөөдөр энгийн залуу хүн хэр барагтайд ингэж чадахгүй...... Тэгэхээр бол тийм сэтгэлзүйг нь л устгах хэрэгтэй байгаа юм........ Тэгж чадахгүй бол нөгөө найраа чинь тэтгэвэрийн хэдэн өвөө нараас эхэлж жаахан харьж яваа том цолтонуудаар дамжаад одоо идэр залуус дээр яваад байна........ Аягүй бол удахгүй төрийн наадам гэдэг том найруулсан жүжиг болох нь дээ.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 21, 2011 7:03 pm

robinhood wrote:Содном САнжаа 2 дээр энэ 2-с илүү бараг 100% засуулуудын буруу шдээ...
эxнийx дээр барьц задарсан байxад зогсоогоогүй,дараагыx дээр нь юу вээ тээр сүүлд Санжаагийн засуул xойноос нь гүйгээд гүйцэxгүй байсаар байгаад л унагаж байналээ,Өсөxөө Мөнxбаатар 2-н барилдаан дээр яалаа мэx xийж байxад нь шууд зогсоогоо биздээ...
тэгсэнээ сүүлдээ шодоод шууд буусан тал нь даваагаа аваx гэжийгаамуу xаашаам Санжаагийн талаар буунгуур за xөгшөөн таxимаа өгчиx гээд Санжаа xэлэxийн ёстой утгагүй байна лээ...
засуулууд шууд буруутай гэж бодож байна

1рт засуулуудын түмэн буруу, 2рт дүрэм нь тодорхой байхад шийдчиж чадахгүй хонох шахсан цэцдийн буруу, 3-рт Санжаад жудаг алга. Цэнгэлдэхэд бол баруун талын хэсгийхэн л юу болсныг сайн харсан, бусад 70-80% нь Санжааг 2 давлаа гэж харахаар байсан. ТВ-р үзэхэд ааль эрт арын барьцаа алдсан, тэгээд сүүлд нь шуудгаа ч тавьсан байж нэгнээ ширээ нтр дээр дарж унаал. Манай бас 1 хуурай ах ТВ-р шууд үзсэн, Содномыг цохиод авсан л гэж бна лээ. дүрэм мэдэхгүй хүмүүс Хөвсгөлийнхөн гонжроо л гэх байх, би цэнгэлдэхд тэгж л бодож суусан, хажуугаар нь Мөнхбаатар зогсоол. ТВ-р үзэхэд Санжаа онцгүй загнасан бна лээ. Санги дээр ч гэсэн өөрөө сонгуулах болохоор 80 юм болж өгнө, өөрөө авах болохоор атга дүүрэн авна. Санги, Содном 2 сайхан эрчүүд бна лээ, дараа нь ярьж байгаа нтр-с нь харвал.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Hartsaga » Thu Jul 21, 2011 7:05 pm

Ер засуулууд юу хийх ёстой юм бэ? Тэр хэн унасан энэ тэрийг ерөөсөө яаж шүүгээд байгаан бүү мэдээ. Зүгээр уначуул ажиж барилдуулаад л байх шинжтэй шүү манайхан.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 21, 2011 7:07 pm

Yes Man wrote:Угаасаа нутас усны ч юм уу, ах дүүгийн дэмжлэгийг бол Монгол бөхөөс арилгана гэдэг их худлаа биз...... Бараг наадам үүссэн цагаасаа л хойш байсаар л байсан зүйл...... Үүнийг устгая гэвэл Монгол бөхөд нэгт насны хязгаар, хоёрт амлаж авдаг ёсыг болиулах.... Тэгээд нэг нутаг усны нэг галын нэг дэвжээний бөхчүүд таарахгүй байхаар буюу сумогын ёсыг дагах.... Гэхдээ хамгийн чухал нь гэвэл бөхчүүдийг тийм даваа авах ёс суртахуйг нь болиулах хэрэгтэй.....

Жишээ нь Даваабаатар, Пүрэвжав, Бат-Орших нарын харцагуудыг найраа хийсэн л гээд байгаа.... Үнэн эсэхийг дэргэд нь зогсож байсан биш мэдэхгүй юм....... Гэхдээ үнэн байлаа гэж бодьё....... Надад бол Бат-Орших найраа хийсэн байх магадлалтай..... Амлаж авчихаад юу ч хийхгүй харж зогссоор байгаад унаж байналээ...... Даваабаатар ч бас найраа хийсэн л байх....... Шал худлаа унаж байналээ шдээ.... Өөрөө л нисээд өгчихсөн..... Пүрэвжав найраалцсан бол мундаг жүжиглэсэн байна шдээ...... Бараг соёлын тэргүүний ажилтан өгсөн ч буруудахгүй..... Дээр нь миний баараггүй мэдэж байгаа юм гэвэл хэнтийн начин Одхүү гурав дээр шинэ гарьд Баяржавхлангын ах а.а Баярсайханыг амлаж унадаг...... Доор хоёр давсан Одхүү өөрөө бол аргалчихмаар с.з -ууд өчнөөн байхад цуг Аварга дээд сургууль төгссөн өөрийн сайн найз Баярсайханыг амлана гэдэг бол тэгээд унана гэдэг бол их л том жүжиг л дээ..... Барилдаан бол бараг Одхүү давчихмаар янзтай явж явж шодоод Баярсайхан давсан...... Өөрөөр хэлвэл үнэн жинхэнээсээ үзэж үзэж байгаа царай нь л тэр л дээ..... Иймэрхүү найруулгатай жүжиг бол өнөө жилийн наадамд их болсон......

Нөгөө талаас нь харвал шалихгүй орлоготой бөхчүүд давах эсэх нь эргэлзээтэй үед бол даваа өгч нөгөө хүнээ ч баярлуулж буян үйлдээд өөрөө ч өмсөх хувцас, идэх хоолоо олоод идчихмээр мөнгөтөй зарим нь орох орон, унах унаатай болоод амжиж байна.... Өнөөдөр энгийн залуу хүн хэр барагтайд ингэж чадахгүй...... Тэгэхээр бол тийм сэтгэлзүйг нь л устгах хэрэгтэй байгаа юм........ Тэгж чадахгүй бол нөгөө найраа чинь тэтгэвэрийн хэдэн өвөө нараас эхэлж жаахан харьж яваа том цолтонуудаар дамжаад одоо идэр залуус дээр яваад байна........ Аягүй бол удахгүй төрийн наадам гэдэг том найруулсан жүжиг болох нь дээ.......


Ховдынхны найруулдаг жүжиг бүр нэмэлт үзэгдэлтэй болоод жилд 2 цолтон төрүүлдэг болж бна шүү, яаасан ч азтайм, 4 дээр. Энэ жил Өсөхбаяр заанд харамслаа. өөрөө явсан бол яах ч бсым билээ. бас Баяржавхлан До арсланд баярлах хэрэгтэй ч юм шиг, До 5 дээр ахыг нь амлаагүй бол Баяржавхлан аягүй бол ахыгаа начин болгоод дуусах байсан байхдаа. :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby robinhood » Thu Jul 21, 2011 7:08 pm

xарин Санжаа маань ард түмнийxээ энэ иx xайрийг даагаад Бат-Эрдэнэ аварга шиг жудагтай байж чадвал ирээдүй иx байгаадаа...
xувь xүн нь xэр байx нь xамаагүй гол нь монгол бөxийн дэвжээгээ xүндэлээд
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Hartsaga » Thu Jul 21, 2011 7:19 pm

Цогоо wrote:харин тхх. Нэг түрүүлээд л аварга болж байгаа нь жаахан онцгүй байгаа юм. Бусдаараа бол яах вэ. Шинэ аваргатай болоод яахав болж л байна. Бодвол ирэх хэдэн жилийн наадмын өнгийг тодорхойлох л байх.

Улс төржих ч яахав хэхэ.


Ер нь нэг түрүүлээд л аварга болох ёстой ш дээ. Утгын хувьд бол түрүүүлчихээд аварга болохгүй бол **н** ш дээ. Ер нь заавал 9 давж байж арслан болгох гээд яах вэ дээ шууд аваргал өгчихнэ биз 8 даваад түрүүлж байсан ч тээ.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mick » Thu Jul 21, 2011 7:59 pm

Ерөөсөө жил болгон 1024 бөх барилдуулж байя...Хэн хэндээ хэрэгтэй...кк
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цогоо » Thu Jul 21, 2011 8:19 pm

өө дэмий дэмий. хэдэн жилийн дараанаас 2048 барилдах гээд эхэлнэ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Fri Jul 22, 2011 10:47 am

Нямдорж, Цогтбаатар, Данзан нтр 2048 барилдахад чанаргүй болно гэсэн ойлголт байхгүй ээ, бүр 4096 ч барилдуулж болохыг бид харсан гээд л үү ккэ.
Түрүүлсэн Мөнгөнбаатар шиг аймгийн цолтон шууд далай аварга болоод л, үзүүрлэсэн шууд аварга кк.

Би бүр МҮБХ-ын одооны энэ хэдэд аягүй дургүй болчлоо.
Өмнөх үеийн бөхчүүдийн бүх хөдөлмөр, авсан хүндтэй сайхан цолыг гутаасан гарууд.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Fri Jul 22, 2011 10:54 am

Юм тэгээд удахаараа утгаа алдах юм даа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Saiza » Fri Jul 22, 2011 1:28 pm

нээрээ нэг 4000 бөх барилдуулж гиннесийн номонд бичигдэнэ гээд бсан нь юу болсон бэ?
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Чуугий » Fri Jul 22, 2011 1:29 pm

9 сард барилдах юм гэсэн.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby WALCOTT » Fri Jul 22, 2011 1:45 pm

Арслан Х.Мөнхбаатар Ерөнхийлөгчид өргөх бичиг барьжээ

http://news.gogo.mn/r/90989
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby hosko » Fri Jul 22, 2011 2:15 pm

хэхэ... Яах гэсэн юм бол доо... Нэгэнт өнгөрсөн юм... Би бодохдоо яг тэр барилдаан но-той болсон учраас түүнтэй холбогдуулж холбооны ялзарсан байдлыг л хэлж, холбоог цэгцэлж өгөөчээ гэсэн маягийн л юм хүсээ байлгүй дээ... Тэрнээс биш нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг одоо яалтай ч билээ дээ...Эр улсс тэр дээр бол нээх юм бодоогүй байхоо... Одоо бэлтгэлээ улам л сайн хийх хэрэгтэй дээ... Бат-Эрдэнийг одоо бараг нэг наадам дээр дагаж очиж 3-ийн даваанд авч, хаяж л жаахан тайтгарж авсан нь дээр биз дээ...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jugder_08 » Fri Jul 22, 2011 3:12 pm

Форумынхан энд ярьж байхаар бас жоохон хэл ам хийвэл яасан Бөхийн холбооны удирлагыг сольё энтэр гээд
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Postby BaLuunZ » Fri Jul 22, 2011 4:08 pm

Цэгцтэй зохион байгуулалт, дүрэмтэй тэрнийгээ дагадаг байх л хэрэгтэй дээ.
Өнөөгийн байдлаар танил тал, нөлөөллийн чанартайгаар л удирдлага, дээд, доод албан тушаалтнууд нь яваад байх шиг. Засуул, цэцүүд гэж шийдвэр гаргах чадамжгүй гэх нь хаашаа юм гэхдээ араа бодсон айдастай байхаар аргагүй биз. Тэд дэнж дээр шийдвэрээ гаргаж байх ёстой, илт гажуу, ташуу шийдвэр гаргавал хариуцлагаа хүлээх болно.

Төрийн их баяр наадмын гол цөм болдогын хувьд үндэсний бөхийн холбоо, удирдлагад хууль хяналтын зүгээс хяналт өндөр байя гэхээр хэдэн бөхчүүд маань бүгд л цагдаа, хүчний албан хаагчид болж орхисон.

Цэнгэлдэхийн арын улаан байрнуудын хавь ойр, орцоор нь 200, 300 сая байтугайтай хар цүнх, ханхар залуус эргэлдээд байсан гэнэ лэ. Эрэмгий хүч, хүч авьяасаараа тодорсон сайхан 12 начингийн ердөө 2 нь л бор зүрх, хүч хөдөлмөрөөрөө цоллууллаа гээд байсан.

Эд ийм эрч хүчтэй шинэ үе түрэн гарч ирж байна, хэд гурвын зэрэг бөхийг бангадаж, наадам өнжүүлээд авахад гэмгүй байхсан.

Мөнхбаатар арслангийн энэ алхамыг нээх буруутгахгүй л юм байна.
User avatar
BaLuunZ
 
Posts: 723
Joined: Mon Nov 06, 2006 1:07 pm
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ManchesterReds » Fri Jul 22, 2011 5:11 pm

WALCOTT wrote:Арслан Х.Мөнхбаатар Ерөнхийлөгчид өргөх бичиг барьжээ

http://news.gogo.mn/r/90989

бас гомдоод зодог тайлах вий дээ
SIR
User avatar
ManchesterReds
 
Posts: 389
Joined: Sun Nov 07, 2010 1:22 am
Location: office

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Bayara » Sat Jul 23, 2011 11:35 am

За наадмын талаар сэтгэгдлээ бичье байз.

Сайн талууд:
- Сайхан шинэ залуу аварга төрлөө. Дор хаяж Балжаа аварга шиг байж чадах байх гэж найдаж байгаа.
- Гайгүй барилддаг залуус цолоо ахиулж чадлаа. Эрхэмбаяр, Бат-Эрдэнэ, Санжаадамба, Баасандорж, Өсөх-Ирээдүй, Цацавшир гээл.
- Олон сайхан том цолтонтой боллоо.
- Олон начин төрлөө.

Саар талууд:
- Ерөнхийдөө үзүүр түрүүний 2 бөхийн цол томдчихлоо. Цол дагаж бяр гэж найдъя. 2 гарьд бол цол нь болноо. Тэгэхдээ 4т үлдсэн бөхчүүд 4үүлээ энэ жилдээ аварга, арслан цол авахааргүй л хүмүүс байсан, аз од гэж байх юм даа.
- Түүхэн их ой болоод бөхчүүд хэт хичээснээс болсон уу, хэтэрхий их барьц сонгож хаялцаж байна.
- Олон будлиантай барилдаан гарлаа, олон буруу шийдвэр гарчээ.
- Найраа аймаар түвшинд хүрсэн байна. Хойшид улс, аймаг нутгийн зөвлөл улам их мөнгөтэй болно, тэгэхээр улам л аймаар болно доо. Яах юм байгаам, нэг юм бодохгүй бол.

Цаашид яах талаар 2 бодол төрж байна.
Юун түрүүнд барьц сонгохыг бүрмөсөн халах хэрэгтэй юм байна. Удаан барилдаад байгаа бөхчүүдийг яах вэ гэж үү? Хаялцтал нь барилдуулаад л хүлээгээд байж бол таарахгүй. Хамгийн сайн шийдэл бол удаан барилдаад хаялцахгүй байгаа 2 бөхийг шууд хасдаг болох. Яаж хасах вэ? Минут харахаар бөөн маргаан, янз бүрийн юм болох байх.
Миний бодлоор тодорхой тоогоор ээлжилж хав золгуулаад л хаялцаагүй бол шууд 2ууланг нь хасах хамгийн зөв шийдвэр.
5 минут сэрвүүгээс барилдуулаад, элэг бүс сэнжигнээс 2 талдаа нэг нэг барилцуулаад, хаялцахгүй бол дан шуудагнаас 1, 1 тэгээд давхар шуудагнаас 2, 2 золгуулаад л хаялцаагүй бол шууд хоюуланг нь хасчихаж байя. Бөхчүүд хасагдчихгүйн тулд бүх хүчээ гаргаж хаялцах нь тодорхой. Яахав 2 сайн бөх хасагдах зэрэг сөрөг тал эхний үед их гарах ч яваандаа гайгүй болноо. Бөхчүүдийн жин ч багасна. Учир нь том биетэй жин ихтэй бөхчүүд унахгүй ч гэсэн хаяж чадахгүй хасагдаад байхыг юу л гэж хүсэв гэж дээ.

2т гэвэл наадмаар цол өгөхөө болиод жилийн турш гаргасан барилдааны амжилтаар нь яг тодорхой тооны бөхчүүдэд цол олгож баймаар санагдаж байна. Ингэвэл шударга систем болно, жинхэнэ авах ёстой цолнуудаа авна. За энэ ч хэцүү биз дээ.

1024 барилдахыг бол дэмжиж байна. 5 жилд нэг удаа 1024 барилдаад одтой нь том цолоо аваад байхад болноо болно.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Bayara » Sat Jul 23, 2011 12:23 pm

Зарим бөхийн талаар сэтгэгдлээ бичье.

Залуу аварга Мөнхбат
Миний бодлоор энэ залуу асар их бяртай, жинхэнэ дээр үеийн бөхчүүд шиг борог амьдралаас хар ажил хийж гол ясны бяр суусан учраас ийм амжилтад хүрлээ. Ер нь бол орчин үеийн фитнесс, боди-гоор хичээллээд, төмөр өргөөд жинхэнэ бяр суухгүй. Хиймэл бяр, хэсэгхэн газрын булчин л хөгжинө. Ажил хөдөлмөр л бяр суулгана. Баталгаа гэвэл хүндийг өргөгчид, боди-гийн мистерүүд барилдаж чаддаггүй шүү дээ. Залуу аваргын хувьд үнэхээр азтай одтой байлаа даа. Сайхан ч барилдаж түрүүллээ, бусдаасаа илүү байлаа. Гэхдээ л одоохондоо цол нь томдчихлоо. Хойшид яахыг хэлж мэдэхгүй юм. Миний бодол гэвэл Мөнхбаатар арслангийн л зиндааний бөх. Бие жижигтэй болохоор босоо аварга байж бол чадахгүй. Үе үе хэнд ч хамаагүй уначаад байх магадлалтай. Том цолтой болсон учир дээгүүр барилдаад байх бизээ. Гэхдээ л дахиж түрүүлэхэд хэцүү дээ. Жоохон онгиргон байж мэдэхээр нөхөр байлээ, унагачаад гуд гуд татаад л. Ер нь яг л Мөнхбаатар доо. Магтах муулахыг л хослуулчлаа, үнэндээ одоогоор битүү бөх байна л даа, залуу аваргын хувьд. За тэгээд хуучнаар бол манай Засагт хан аймгийн бөх юм байлээ шдээ. /Хальт нутгархав, хэхэ/ Залуу аваргад амжилт хүсье.

Улсын арслан Эрхэмбаяр
Олон жил хөдөлмөрлөсний хэргээ гаргалаа даа. Сайхан л арслан. Мөн их бяртай учраас ийм цолонд хүрлээ, одтой ч байлаа. Арслан цол бага зэрэг томдосхийж байгаа. Гэхдээ бусад арслангуудаасаа дутаад байх юмгүй дээ. Ер нь арслан цолтнуудын чансаа муу байгаа л даа.

Улсын гарьд Баяржавхлан
Наадмаар нээрээ одтой барилдах юм. Зааланд бол нээх гавихгүй л байгаа харагддаг. Яс бэлтгэлээ тууштай хийвэл сайн барилдахаар бөх юм байна. Наадмаар сайн бэлтгэл хийгээд сайн барилдаад байдаг. Жилийн турш бэлтгэлтэй байдаг бол том цолонд хүрэх байжээ. Энэ жил уг нь түрүүлж Завхан нутгаас төрсөн анхны аварга болох боломж байлаа. Эрхэмбаярыг хаячихсан юм шдээ уг нь. Үзүүр түрүүнд яагаа ч билээ. Дэмжиж л байлаа даа уг нь.

Улсын гарьд Бат-Эрдэнэ
Нутгийн бөх сайхан барилдаж том цолонд хүрлээ. Цолоо баталж, ахиулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Одоо үед уран сайхан барилдаж байгаа цөөхөн залуусын нэг. Бие жижгэвтэр ч бяр сайтай, унаа холтой. Цаашид улам сайжирна гэж найдаж байна. Миний ганц дэмждэг бөх юм байгаам. 3-4 жилийн өмнө байхаа 5 цагариг дээр дараагийн аварга хэн бэ нэг судалгаа гарч байсан юм. Тэнд 3 бөхийн нэр байсан. 1д Санжаадамба, тэгэхэд ц.н байлуу даа. 2т гарьд Ганбаатар тэгэхэд харцага байлуу а.а байлуу. 3т Бат-Эрдэний нэр байсан. Нэг хэсэг аймаар дэмжиж, Бат-Эрдэнийг унахаар л бөх үзэх сонирхолгүй болчдог байлаа. Сүүлийн үед жоохон тааруу барилдаад байсан энэ наадмаар тун сайхан барилдлаа. Мөнхбаатар арслантай барилдсан барилдаан дээр бага зэрэг маргаан гарсан юм байна, тэр барилдааны бичлэгийг одоо болтол үзэж чадаагүй л байна. Гэхдээ үсрээд хайн л юм гэсэн. Лав л Мөнхбаатар даваагүй нь тодорхой, тэгэхээр нээх будлиантай шийдвэр гэж бодохгүй байна. Мөнхбатад унахад үнэхээр харамссан. Гэхдээ энэ жилдээ Мөнхбат нь илүү байлаа. Хойшид энэ 2 олон үзнэ дээ. 6н даваанд Чулуунбатыг яаж хаясан, яг тэрэн шигээ л унасан даа.

Далай аварга Өсөхбаяр
Энэ жил уг нь ёстой сайн байсан. Бие хаа, бэлтгэлжилт нэг л өөр харагдаад байсан. Дархан аварга болох их л ойрхон байлаа даа. 8н давааанд 1д буруу ам авсан, 2т бага зэрэг хайхрамжгүй барилдсан, 3т хөлөө алдчаад буруу шийдвэр гаргасан. Ойрын үед унаагүйгээрээ л унах шиг боллоо. Уг нь Бат-Эрдэнийг л хаячихсан бол үзүүр түрүүнд ойлгомжтой, ер нь түрүүлчих ч байсан байхаа даа. Мөнхбат-тай өмнө нь 5 барилдаад 5 хаяж байсан юм билээ. Энэ жил аль аль нь сайн байсан. Давхар шуудагдалцчихсан байхад аварга давна л гэнэ дээ. Уг нь үзүүрлэхэд л дархан аварга болох байсым шдээ. 4т бол Баяржавхлан, Эрхэмбаяр 2н алийг ч авсан хаячих байсаан. Харамсаж байнаа, гэхдээ дахиад 2 жил үзүүр түрүүний төлөө барилдчих чадал бол байнаа байна.

Залуу заан Санжаадамба
Гайгүй том цолонд хүрье гээд хэтэрхий хичээчих шиг боллоо. Гоомой хөдөлж байж ойчив, зүгээр л барьц сонгоод хаяаад бай гэж нутгийнхан нь зөвлөсөн байх гэж би бодож байна. Содномдоржтой барилдсан барилдаан дээр бол барьц сонгохоосоо өмнө л тэгж хөөгөөд хаячих ёстой байсан юм шдээ. Барьц сонгосон хойноо барьцаа алдчаад хөөсөөр байгаад хаядаг сэтгэхүйгээрээ байнга барилдах юм бол дийлдэхгүй ээ. Мөнхбатад их л амархан унасан даа, өмнөх барилдааны будлиан энэ тэр нөлөөлсөн байх. Уг нь чансаа, ирээдүй, үндэсний бөх алийг ч бодсон Санжаадамба л түрүүлсэн бол, аварга цол хүртсэн бол зүгээр байлаа. Хойшид Мөнхбат аваргатай олон барилдах бизээ. Хүссэн цолондоо ч хүрнэ байх, даруухан байж, шийдэмгий барилдаж Бат-Эрдэнэ аварга шиг бөх болоосой гэж хүсье. Ер нь бол аль хэзээний аваргын зиндаанд барилдаад эхэлчихсэн л дээ. Баталгаа нь гэвэл аль хэзээний олонх хүмүүс түүнд дургүй болчиж. Босоо аваргад, үеийнхнээсээ тасарчихсан бөхөд олонх голдуу дургүй л байдаг хойно. Хойшид Мөнхбат хүмүүсийн дуртай аварга, Санжаа дургүй аварга нь болох биз. Санжаа нь голдуу түрүүлээд л. Ойрын 10 жилийн төлөв гэвэл. Дундуур нь Бат-Эрдэнэ, Содномдорж, Өсөхбаяр заан 3 ганц нэг орох байх.

Улсын харцага Содномдорж
Том цолонд хүрэх сайн бөх л дөө. Гэхдээ энэ жилийн барилдаан нь таалагдсангүй, дандаа л барьц сонгох юм. Уран сайхан барилдаан үзүүлэх хэрэгтэй байгаа юм даа Содномдорж. Цаашид түүнд улсын наадмын түрүү, үзүүр байгаа байгаа.

Улсын заан Өсөхбаяр
Ёстой ойлгомжгүй ам авч алмайрууллаа. Яах ч гээд байгаа юм. Баасандорж тэр 2 хоюулаа л 6 давчих чадалтай шүү дээ. Өөрт нь олдсон асар том боломжийг түлхчихлээ дээ. Унаган авъяастай сайхан л бөх дөө, цолоо ахиулнаа ахиулна, гэхдээ л хойшид хичээх л хэрэгтэй болж дээ, хэцүү л болсон доо.

За тэгээд өөр бас бөхчүүд, барилдаан байнаа байна. Ганбат арслангийн буруу ам, Рагчаа зааны буруу ам, Бат-Оршихын ойлгомжгүй ам, идэвхгүй барилдаан, Ду.Батбаярын бас нэг унаа гээд л. Гэхдээ л өвөрмөц, эрэмбэ солигдсон ч юм шиг хэрнээ сайхан наадам боллоо. Одоо заалны барилдаанууд ч тасархай гоё болдог болно доо.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Sat Jul 23, 2011 10:31 pm

Bayara wrote:Зарим бөхийн талаар сэтгэгдлээ бичье.

Залуу аварга Мөнхбат
Миний бодлоор энэ залуу асар их бяртай, жинхэнэ дээр үеийн бөхчүүд шиг борог амьдралаас хар ажил хийж гол ясны бяр суусан учраас ийм амжилтад хүрлээ. Ер нь бол орчин үеийн фитнесс, боди-гоор хичээллээд, төмөр өргөөд жинхэнэ бяр суухгүй. Хиймэл бяр, хэсэгхэн газрын булчин л хөгжинө. Ажил хөдөлмөр л бяр суулгана. Баталгаа гэвэл хүндийг өргөгчид, боди-гийн мистерүүд барилдаж чаддаггүй шүү дээ.


Баяраа гишүүний энэ бичсэн зүйл бол яах аргагүй үнэн...

Image

Мөнбат-г харвал ингэж л дүгнэжийнэ...
1. Гол ясандаа буюу зоондоо нилээдгүй тэнхээтэй хүн... мөн цээж, гарандаа бас чамгүй бяртай гэж байгаа...
2. Жижиг биетэй хэрнээ гол ясандаа бяртай болохоор тэнцвэр их сайтай...
3. Жижигхэн биетэй болохоор зарим давуу талууд нь маш гоёо зохицож байна. Жишээ нь тэрээр өөрөө том хүмүүстэй үзэхдээ сугадаж авахад харьцангүй амар... тэгээд тэрнээсээ хутгаа болон мушгиа хийхэд маш гоё орж байгаам, учир нь намхан хүн учир мэх хийхэд түүний тааз нь өрсөлдөгч бөхийнхөө тааз руу сайн шигдэж, дээшээ гоё ивж өгснөөр хийсэн мэх нь маш даацтай болоод байгаам...
4. Зоримог барилдаантай залуу юмаа... харьцангүй сайхан давшиж барилддаг бөх юм.... энэ бол одоогийн бөхийн үйл явцад маш эергээр үнэлэгдэх зүйл шүү...
5. Сөрөг талаас нь үзвэл тэрээр намхан болохоор тэгэж босоо аварга байж чадахгүй ээ, одоогийн нөхцөлд... одоо аварга байж начин эсвэл эвгүй томхон чанга аймгийн арслан хүнд ч шахаж татуулаад л, тахимдуулаад л... унаад байх явдлууд нилээдгүй их гарах байх даа... Цол нь үнэхээр томдсон нь илт л байгаа...
6. Одоогийн формоо маш сайн хадгалаад байж чадахгүй бол намхан бөхчүүд амархан харьдаг гэмтэй.... Ер нь Өсөхөө аварга шиг ч юмуу удаан хугацаанд дээгүүр барилдаж чадах бөх бол биш байх...

Гэхдээ яахав, үргэлж хамгийн сайн нь оргилд байдаггүйгээс хойш, аз одтой, шийдэмгий байснаар улсын наадамд 10 давж сайхан л түрүүллээ... Харин хувийн зүгээс дахиж түрүүл гэж шаардахгүй ч найраа нтр-д оролгүй шударга сайхан барилдвал тэгээд болоо...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Гүртэн » Mon Jul 25, 2011 10:45 am

Энэ жилийн наадам сайхан наадам боллоо. Хэтэрхий олон найрааны начингууд төрсөнийг эс тооцвол.
Зургаагийн даваанд найрааны начингуудыг нутаг нутгийн ах нар нь авч гар амар давж байгаа харагдсан.

Содномдоржийн хувьд харамсалтай л шийдвэр гаргасан. 2 удаа шахааны барьцаа тавиулчихаад байхад бөхийн холбооныхон Санжааг давуулах маш их сонирхолтой байсан. Тухайн барилдаан дээр барилдаан үргэлжилж байсан гэсэн заалтыг бариад байгаа юм. Яг үнэндээ 2 дахь удаагаа барьц сонгоод барьц задарсан гэж засуул мэдэгдэж байгаа нь бичлэг дээр байна лээ.

Мөнхбаатар, Бат-Эрдэнэ 2 барилдаанд асуудал байхгүй. Угаасаа Мөнхбаатар түрүүлж газардсан. Энэ бол маргаангүй.
Яахав сайн талаас нь харвал Мөнхбаатар ерөнхийлөгчид мэдэгдэл н тр өгсөн нь бөхийн дүрэм, журам болон бусад маргаан шийдвэрлэх аргууд сайн боловсроогүй байгааг сануулж техник технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд чухал алхам болох ч юм билүү.

Найраа гэж утгагүй юмыг арилгах цорын ганц арга бол бүтэн жилийн чансаагаар нь эрэмбэлж цол олгох явдал юм.
Улс аймаг сумдын наадам найраагүй болно гэж байдаггүй болж наадамчин олон тэр заваан юмыг үзэх гэж цугладаггүйг энэ бөхчүүд ойлгодог болоосой. Олигтойхон унаж чадахгүй байж жүжиглэх гэж оролдоод л онигоо болох юм. Нөгөөх нь ч гэсэн худлаа гүйж харайж үсэрч н тр чадлаараа хийсэн гэж харуулах гээд байх шиг. Энэ жил 2 начин л төрсөн. Бусад нь худлаа худлаа.

Шахааны барьцны тухайд гэвэл тэрнээс сайн барьц байхгүй гэдгийг бөхчүүд бараг хүлээн зөвшөөрч байгаа. Анх энэ барьцыг гаргаж ирэхдээ Их эе-д цугласан бөхчүүд зодог шуудагтай 2 баагийг залхтал нь олон янзын барьц сонгож үзээд хамгийн сайн барьц гэж сонгосон нь одоогийн бариулж байгаа барьц.
Хаврын барилдаанууд дээр шахааны 3 хувилбар барьцнуудыг туршиж үзсэн боловч өмнөх барьцнаас дээрдэх зүйлгүй байсан. Тэгэхээр барьцны хувьд одоо хэрэглэж байгаа барьц хамгийн сайн нь байгаа юм.
Харин энэ барьцанд бөхчүүд дасан зохицож бэлтгэл н тр хийдэг болсон нь асуудал үүсгээд байгаа юм. Хаяж чадмааргүй бол шахааны барьц хүлээж азандаа найдаад барилдахгүй тойрч зугтаад байгаа нь хүмүүсийн дургүй хүргээд байна. Тэгээд барьцаа авч чадахгүй, нөгөөх нь өгч чадахгүй, засуул нь зэрэг эхлүүлж чадахгүй гээд л баахан бухимдал дагуулсан асуудал болчихоод байна. Миний бодлоор идэвхтэй барилдаж байгаад нь шахааны барьцыг өгдөг болох эсвэл давааг өгдөг болох хэрэгтэй байх.
Дээр хэн ч билээ хасаад байх хэрэгтэй гэсэн байна лээ. Тэгвэл нөгөө бөхийн тоо давааны тоо гоц мөргөх гэсэн баахан асуудал үүснэ. Тэгэхээр тэр бол сайн хувилбар биш

Зөвхөн улсын наадмаар гэлтгүй бүх барилдаанууд дээр маш олон камер ашиглан бичлэг үзэж хэн хаясаныг нь тодруулдаг системтэй болох хэрэгтэй. Хажууд нь зогсож байгаа засуулын талаас нэг янзаар харагдаж байхад нөгөө талаас бас өөр харагддаг. Тэгэхээр хүний нүдээр асуудал шийднэ гэдэг эргэлзээтэй л асуудал. Хэдэн зуун хөлийн цэц байгаад ч нэг талд нь суучихаад шийдээд байвал ..............



УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Тошилоо » Mon Jul 25, 2011 12:40 pm

Ер нь бол энэ шахууны барьц бөхчүүдийн жин нэмэхэд нөлөөлж байна.
Шахааны барьцыг хөл авдаг болгомоор байгаан.
Барьцаа өгч байгаа бөх нь аль хөлөө өгөхөө сонгодог бол ч асуудал үүсэхгүй байх шүү.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 25, 2011 1:23 pm

Нээрээ манай Аарон начин Баяржавхлангийн ахыг 3 дээр амлах юу болов? манай хүн 2 давсангүй юу эсвэл Одхүүгээс доогуур эрэмбэтэй болж таарав уу? :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Адмирал » Mon Jul 25, 2011 1:31 pm

Аарон чинь начин цолтой юм уу...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron