.::. Челси FC

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Аагий » Sun Feb 04, 2007 1:01 am

Charlton Athletic [0 - 1] Chelsea
18' [0 - 1] F. Lampard Image

Charlton (4-3-3): Carson; Sankofa, El Karkouri, Hreidarsson, Thatcher; Faye, Hughes, Holland (Lisbie 78); Thomas (Diawara 88), M Bent. Rommedahl (Hasselbaink 45).
Manager Alan Pardew.
Chelsea (4-1-2-1-2): Cech; Diarra, Essien, Carvalho, Bridge; Makelele (Terry 88); Mikel (Wright-Phillips 75), Lampard (c); Ballack; Shevchenko (Kalou 75), Drogba.
Manager José Mourinho.

Referee Mark Halsey.
Crowd 27,110.
Environment 3pm kick-off local time; Sunny, warm and dry, spring-like conditions
Kit Charlton - red shirts, white shorts and red and white socks. Chelsea - blue shirts, shorts and socks.

Тоглолтын зарим үзүүлэлтүүд

5___Shots on target___ 8
3___Shots off target___9
7________Fouls_______8
6______ Corners______ 5
Last edited by Аагий on Sun Feb 04, 2007 9:19 pm, edited 1 time in total.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Аагий » Sun Feb 04, 2007 1:37 am

0:1 ээр хожсон ч гэсэн манайхан дажгүй тоглолоо. Ялангуяа 1 -р үед талбайн аль ч хэсэг маш сайн байсан. Онцолоод Бридж-ийг хэлмээр байна. А.Коулыг байхгүйд өөрийгөө хэн гэдгийг харуулахаар байна. Энэ формоороо байна гэвэл Коулын орон зай үгүйлэгдэхгүй юм шиг санагдсан. Ялангуяа довтолгоог маш гоё эхлүүлж байсан. Дээр нь кроссууд нь оновчтой, мөн хамгаалалтанд алдаа бараг гаргаагүй. Бас Чех бараг хуучин шигээ, айлын хэд хэдэн аюултай бөмбөгийг зайлуулж байсан. Ер нь муу тоглосон хүн байхгүй ээ. Мэдээж дээр нь Лампардын гоол, Шева-н өгсөн дамжуулалтаар 16-н гаднаас цохиод ГООЛ.... 3 оноо... Сайхан байна оо. Бас Терри маань ирсэн.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Lampard » Sun Feb 04, 2007 3:19 pm

huuchiniii 1:0 gesen too saihan haragdaj baina shu ! :D
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby El Payaso » Sun Feb 04, 2007 5:59 pm

diarra chene dajgui toglood bgaa haragdsan sh dee...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gankhuu » Sun Feb 04, 2007 6:35 pm

Хийдгээ л хийждээ
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Bright » Mon Feb 05, 2007 2:09 am

Өө энэ Тоттенхам нээрээ итгэл даахгүй баг юм аа. Зөрөөг дор хаяж 2-оор багасгах байх гэж найдсан байдаггүй шүү. Талбай дээрээ 0-4-дүүлээд байхдаа яахав дээ. Каррик ч хуучин багтаа Видичийн мөргөлтөөр бэлэг барих шив дээ.
Энэ Видичийг авчих юмсан. Бүр хорхой хөдөлгөөд байхын. Төвдөө ЖТ-тэй хослуулвал ч бас л сайхан даа.
За манайхны хувьд ахлагч гэмтлээс ирцэн энэ Баасанд Испанитай хийх нөхөрсөг тоглолтонд ороход асуудал байхгүй гэж Жозе хэлжээ. Энэ нь ч манай хүний формонд сайнаар нөлөөлөх байх.
User avatar
Bright
 
Posts: 116
Joined: Tue Jan 24, 2006 1:48 pm

Postby .boldoo. » Mon Feb 05, 2007 2:21 am

Видичийн хувьд ДАВАР
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby zigo » Mon Feb 05, 2007 10:26 am

Танайх нээрээ одоо болтол МАН-ыг гүйцэхгүй гэдэгтэйгээ эвлэрээгүй л байна уу? :mrgreen: МАН хоёрдугаар хагасд бүр ч сайн тоглоно шдээ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Man!festo » Mon Feb 05, 2007 11:23 am

zigo,
Ирэх жилийн аваргуудын лигээс мултарчив.... тэрийгээ хичээвэл барав... :mrgreen:
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby Bright » Mon Feb 05, 2007 11:27 am

[font=Tahoma] Өмнөх тоглолтын талаар бага зэрэг....

The Good

Петр Чех - Бид тоглолтыг бүхэлд нь хянаж байсан боловч түүний гайхалтай тоглолтгүйгээр 2 юм уу 3 оноо алдаж болох байлаа.

Уэйн Бридж - А.Колийн удаан хугацааны эзгүйд түүнд өөрийгөө харуулах сайхан боломж гарч ирсэн бөгөөд тэр ч үүнийгээ тун сайн ашиглаж зарим фэнүүд түүнийг А.Колиос илүү зүүн-ар гэж үздэгийг баталлаа. Ялангуяа довтолгоонд.

Фрэнк Лампард - Жозегийн хэлснээр “Unique… fantastic… fabulous.”
Image
[flash width=400 height=316]http://www.youtube.com/v/05NCWL3h37E[/flash]

Ингээд мэдээж Ахлагчийн маань Deserved Return. NORMAL SERVICE HAS BEEN RESUMED :D
Image

The Bad

- Бид Чарлтоныг дахиад 2 юм 3 уу гоолын илүүгээр хожиж болох байсан боловч чадаагүй нь харамсалтай. Гэвч сүүлийн хэдэн тоглолтоос харахад Чарлтон илт сайжирч байна.

- Лассана Диарра - Түүний тоглолтын хувьд биш. Тэрээр баруун-ард үнэхээр сайн тоглосон. Гэвч түүний заримдаа хөгшин Макагийн гаргадаг шиг үйлдлүүд нь байж боломгүй фрий-кик өгөөд байгаа нь ирээдүйд манай тоглолтонд оноо алдахад хүргэж болзошгүй.

Man of the Match

Уэйн Бридж

Эцэст нь...

Бид Ливерпүүл, Арсеналаас 2 оноогоор илүү тасарч МАНЮ-гаас 6 онооны зөрүүгээ хадгалсаар үлдлээ. Энэ тоглолт ихэнх фэнүүдийн бодож таамаглаж байсан шиг амар хялбар тоглолт биш байсан бөгөөд энэ бол зарим багийн дээд лигид үлдэх тэмцэл байлаа.
Харамсалтай нь Тоттенхам бидэнд онооны зөрүүг багасгахад тус болж чадсангүй(энэ тал дээр Арсеналчуудад баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх). Спарсчуудад хэзээ ч найдаж болохгүй гэж үнэн юмаа. Уг нь тэд бидэнтэй 11 сард тоглосон шиг ээ тоглосон бол. Юун МАНЮ [/font] :mrgreen:
Carefree-Wherever you may be-Chelsea FC
User avatar
Bright
 
Posts: 116
Joined: Tue Jan 24, 2006 1:48 pm

Postby mick » Mon Feb 05, 2007 11:57 am

За бүгдэд нь мэнд. Сайхан хожил, гол нь арын 2 жаахан суусанд байлаа гэж...
Бас нэг идэвхитэй гишүүнтэй болсондоо их баяртай байна, ажил хөнгөрөхөөр болжээ.:mrgreen:
Өчигдөр хөгийн Дайвэрналдогийн Дайвны пэнальтигээс болоод Спөрзүүд суучлаа л даа...Хайран юм... **н** ч бацаан...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Feb 05, 2007 12:44 pm

Манай Лампард 1 сарын шилдэг тоглогч болсон байна. 8 бөмбөг хийсэн гэж байгаа. Баяр хүргэе...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Feb 05, 2007 12:47 pm

2 сарын 10 Челси — Миддлсбро
2 сарын 21 Порту — Челси
2 сарын 24 Манчестер Сити — Челси
2 сарын 25 Челси — Арсенал /Лигийн цомын финал/
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Моуриньо-Лампард дэлхийн хамгий

Postby TiMeRz » Mon Feb 05, 2007 1:30 pm

Моуриньо-Лампард дэлхийн хамгийн шилдэг тоглогч

Дэлхийд хөл бөмбөгийн дасгалжуулагч хэд байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ одоо дэлхийд хамгийн алдартай дасгалжуулагч гэвэл эргэлзэх юмгүй Жозе Моуриньог нэрлэнэ. Биеэ авж явах байдал, хэл яриа гээд Жозе шиг онцлог дасгалжуулагч байхгүй билээ. Энэхүү дасгалжуулагчийг хувь заяаны тэнгэр олон удаа ивээн тэтгэж байсан. Аваргуудын лигийн 1/8 тоглолтын сугалаа түүнд бас нэгэн аз авчирсан. Аз гэхийн учир нь Челси Моуриньогийн хуучин баг Портотой таарсан юм.

Портотой хийх тоглолт жирийн л нэг тоглолт
- 2004/05 онд та Портотой тоглохоор дайсны хувьд ирж байсан. Тэгэхэд балиашгууд шүгэлдэн угтаж авсан.
- Тиймээ, эргэн санахад хэцүүхэн дурсамж. Гэхдээ би тэдэнд гомдохгүй байна. Шүтээнээсээ салахад хэцүү байдаг нь мэдээж. Миний хувьд Портотой хийх тоглолт жирийн л нэг тоглолт. Манай орны аварга Порто уламжлалтай сайн баг, гэхдээ бид өөрсдийн чадалд 100% итгэлтэй байна.

- "Челси" гээс гадна ямар баг Аваргуудын лигэд түрүүлэх боломжтой гэж бодож байна?,
- "Реал", "Милан", "Лион", "Манчестер Юнайтед" ,"Барселона" .

- Хэсгийн тоглолтын үед танайхан Барсаг хасагдуулах гэж их хичээсэн гэж ярьцгаадаг. Үнэхээр тэгэж бодож байсан юм уу?
- Яах юм. Тэртэй тэргүй бид Барсагаас хүчтэй гэдгээ харуулсан. Айх юм байхгүй.

- Урьд нь та Челсигийн хувьд хамгийн том зорилго бол Премьер-лигэд түрүүлэх гэж ярьж байсан. Хоёр түрүүлсэний дараа бодол тань өөрчлөгдсөн үү?
- Үгүй шүү. Европын цомын тэмцээнд тохиолдолоор хожих баг гардаг. Жишээ нь 2004/05 онд бид дотоодын тэмцээнд таарах болгондоо хожиж байсан "Ливерпуль"-д алдаатай тооцсон бөмбөгнөөс болж ялагдсан. Өнгөрсөн жил ч Барсагаас илүү байсан мөртлөө шүүгчийн алдаанаас болж хожигдсон. Дель Орнод улаан карт өгөх шаардлага байгаагүй. Тэгвэл улсын аварга гэдэг 38 тоглолт байдаг урт марафон тул үнэхээр хүчтэй баг л түрүүлж чадна.

- Энэ жилийн Английн аваргийн талаар таамаглал дэвшүүлбэл?
- "Челси" түрүүлж, хоёрт "Манчестер Юнайтед", гуравт - "Ливерпуль" (Раф Бенитесийн чадалд итгэж байна), дөрөвт - "Арсенал". Удаахь байрнууд сонирхол татахгүй байна. Улирал эхлэхэд Тоттенхэм гайгүй тоглож, топ-4 тэй өрсөлдөж магад гэж бодож байлаа.

- "Челси" улирлын эхэнд нэг л итгэлгүй тоглож байсан. Бэлтгэл дутсан уу?
- Дэлхийн аваргаас болоод бэлтгэл багассан нь үнэн. Манай багаас 15 тоглогч оролцсон шүү дээ. Гэхдээ бид ямар нэгэн алдаа гаргасан гэж бодохгүй байна. Муу тоголж байсан ч гэж бодоогүй. Харин Манчестер маш сайн тоголж байсан гэвэл өөр хэрэг. Гэхдээ би тоглогчиддоо итгэж байна.Одоогийн Челси Премьер-лигийн хамгийн агуу баг болж чадна гэж би итгэдэг. Яагаад болохгүй гэж. Бид улиралд авах онооны дээд амжилт тогтоосон. Одоо бид тоглолтоо улам сайжруулах тал дээр ажиллаж байна.

- Хэрэв энэ жил Аваргуудын лигэд түрүүлж чадвал таны хувьд Челсид тавих зорилго байхгүй болох мэт санагдах юм.
- Зорилго байлгүй яахав. Алекс Фергюсонг хар л даа. Тэр Манчестэртэй авж болох бүх л цомыг авсан мөртлөө одоо ч дахин дахин цом авахыг хүсэж байна. Би ч гэсэн дахиад олон ялалт байгуулахыг хүсэж байна. Фергюсоныг даваж гарах сан гэж боддог. Нэг удаа Английн супер цомын шигшээ тоглолтын өмнө Арсен Венгер: "Би 4 удаа энэ цомыг авж байлаа. Тийм болохоор өнөөдөр тоглолт яаж ч дууссан надад хамаа алга гэж хэлэхийг сонссон юм. Би ажилд яаж тэгэж хандаж болохыг ойлгохгүй байна. Би Англид 5 дараалан түрүүлэх, хоёр дахь Лигийн цомоо, хоёр дахь супер цомоо, анхны Английн цомоо авахыг хүсэж байна. Мөн хоёр дахь аваргийн лигийн цомоо энэ удаад Челситэй хүртэхийг мөрөөдөж байна. Харин хоёр дахь УЕФА гийн цом авахгүй ч байсан яахав.

Шевагийн тухай асуултуудаас залхаж байна
-Премьер-лигэд ялах улам хэцүү болж байна гэж боддог уу?
- Тиймээ, таны зөв. Одоо багууд манайхтай тоглохдоо бүрэн бүрэлдхүүнээрээ л хамгаалдаг болж. Гоол хийхийг бодохгүй хамгаалаад л байдаг багийг үзэн яддаг. Хамгаалаад байна гэдэг хөл бөмбөгийн хамгийн амархан зүйл. Харин тийм багтай тоглоно гэдэг хамгийн хэцүү.

- "Челси"-г ч хэт хамгаалж тоголж байна гэж шүүмжилдэг байсан.....
- Челсиг хамгаалж тоглодог гэх нь хамгийн **н** юм. Зарим үед хамаг цоожоо түгжих хэрэг мэдээж гардаг. Жишээ нь бид 1-0 хожиж байлаа гэж бодьё. Өрсөлдөгч баг биднээс илүү тоголж байвал хамгаалах нь мэдээж. Иймэрхүү юм бол байх. Тэглээ гээд Челси хамгаалж тоглодог, тоглолтыг алж байна гэж ярих эрх хэнд ч байхгүй. Бид тоглолтын ихэнх хэсгийг удирдаж давамгайлдагийг та анзаарсан байх. Өнгөрсөн жил Челси Дидье Дрогба эсвэл Креспо гэсэн ганц довтлогчтой тоголж, тэднийг хоёр жигүүрээс Роббен Дафф нар зарим үед Коул дэмждэг байсан. Манай 16-д орохоос нь өмнө прессинг хийж бөмбөг булааж аваад л хурдан хөлтнүүдээ гүйлгэдэг байсан. Хурдан сөрөг довтолгоо хийх нь манай гол хөзөр болж байсан бол одоо бид айлын талбай дээр тоголж байсан ч хамаагүй бөмбөг барин давамгайлах бодлоготой тоголж байгаа. "Манчестер Юнайтед" тэй хийсэн сүүлийн тоглолтод манай залуус тэднийг "Олд Траффорд" –д нь өөрсдийн хөгжим доор бүжиглүүлсэн шүү дээ. Ялангуяа хоёр дугаар үед манайх хамаагүй илүү байсан. Мэдээж хэрэг хамгаалж тоглох үе гарна, хамгаалахгүй гээд яах ч юм билээ. Гэхдээ дахиад хэлэхэд бид хамгаалах тактик барьдаг баг биш.

- Бүрэн төгс болсон байсан 4-3-3 системээ 4-4-2 болгож өөрчлөсөн нь буруу алхам болсон гэж мэргэжилтнүүд ярьдаг. Шевченко, Баллак гэсэн шинэ одуудад байр олж өгөх гэж ийм алхам хийсэн гэдэг үнэн үү?
- Хөл бөмбөг ойлгодоггүй хүн л тэгэж ярьна. Ямар ч баг хөгжиж урагшлах ёстой. Миний бодлоор шинэ систем илүү дэвшилтэт, үр дүнтэй. Дээр хэлсэн ёсоор 4-3-3 бол сөрөг довтолгоо хийхэд тохирсон тактик. Сүүлийн үед өрсөлдөгч нар маань талбайгаасаа ч гарахгүй хамгаалдаг болсон тул тэдний хамгаалалтыг сэтлэхэд улам хэцүү болж байна. Тэгээд ч бид хүсвэл тоглолтын аль ч хэсэгт хуучин системдээ шилжин орж чадна. Миний нэг нууц зэвсэг гэсэн үг. Сүүлийн тоглолтуудад та ажигласан байх.

- Шевченко Премьер-лигэд яагаад дасахгүй байна гээд асуугаад байхаар та залхаж байна уу?
- Маш их залхаж байна. Мэдээж алдартай тоглогчид хүмүүс анхаарал хандуулах нь ойлгомжтой хэрэг. Шева шиг том мастер арван бөмбөг ч оруулж чадаагүй байна, тэгээд яагаад түүнийг талбайд гаргаад байна вэ гэцгээж байгаа. Тэгээд л тэд Абрамович заавал тоглуул гэсэн үүрэг өгж гэсэн үлгэр зохиогоод эхэлсэн хэрэг. Ёстой хоосон яриа.

- Үүрэг өгөхгүй ч гэсэн чимээгүй дарамт үзүүлж байж болох уу? Абрамович Шевченког шүтдэг гэдгийг та сайн мэднэ шүү дээ.
- Үгүй дээ. Абрамович ухаантай хүн. Хэдэн жил хамт ажилласных би түүний занг муугүй мэддэг болсон. Тэр хэзээ ч дасгалжуулагчид өөрийн бодлоо тулгахгүй. Нуулгүй хэлэхэд Роман хөл бөмбөгийн талаар сайн мэдэхгүй (сүүлийн хоёр жил сайжирч байгаа ч). Тийм болохоор тэр дасгалжуулагчдаа итгэх ёстой. Үгүй бол түүнд гэрээгээ цуцалсаны төлбөр надад өгөх чадал ямар байхгүй гэх биш дээ.

Лампард тасархай
- 2006 онд та багийхаа халдашгүй найман тоглогчийг нэрлэсэн. Энэ тоглогчдын нэрсэд өөрчлөлт орсон уу?
- Ороогүй. Клод Макелеле, Фрэнк Лампард, Михаэль Баллак, Жон Терри, Рикарду Карвалью, Эшли Коул, Дидье Дрогба, Майкл Эссьен нар халдашгүй хэвээр. Дээр нь гэмтээд байгаа Петер Чех. Эргээд ирэхээрээ тэр автоматаар энэ хэсэгт орох болно.

- Үндсэн хаалгачийн гэмтэл багийн үзүүлэлтэд нөлөөлсөн үү?
- Мэдээж. Чех миний хамгийн чухал тоглогчийн нэг. Үнэнээ хэлбэл би талбайн таван тоглогчоор ганц түүнийг солиход бэлэн.

- Баллак Шеваг бодвол хурдан багтаа даслаа.
- Тиймээ. Андрей шиг авьяаслаг тоглогч ч туулдаг бэрхшээлийг хурдан даваж гарсан. Одоо бол багийн тоглолтод ч даслаа. Гэвч довтлогчийн байрлал хөл бөмбөгт хамгийн хэцүү гэдгийг мартаж болохгүй. Челсид мэдээж Милан шиг багаараа Шевад дамжуулж тоглохгүй. Миний бодлоор довтлогч гэдэг зөвхөн гоол оруулдаг ажил хийх ёсгүй. Маш өргөн хүрээнд тоглох ёстой. Тийм болохоор миний удирдаж байсан багуудад ганц лидер бомбардир хэзээ ч байгаагүй.

- Дрогба лидер бомбардир биш гэж үү?
- Түүнийг сайн тоголж байгаад би баяртай байгаа. Гэхдээ нөгөө талаас багийн үзүүлэлт Дрогбагийн тоглолтоос шалтгаалж байгаа нь санаанд таарахгүй байна. Нэг хүн 30 гоол оруулж бусад нь дамжуулсанаас гурван хүн арав арван бөмбөг хийвэл би илүү баярлах болно.

– Та одоо болтол Лампардыг дэлхийн шилдэг хөл бөмбөгч гэж үзсэн хэвээр байгаа юу?
- Лампардад өрсөлдөгч байгаа гэж үү? Тэр хамгаалж ч чадна, дамжуулж ч чадна, гоол ч хийдэг. Нэг үгээр бүхнийг чадна. Амиа хичээдэггүй, тогтвортой тоглодог. Лампард бол дэлхийн хамгийн олон талт тоглогч. Заримдаа түүнийг хаалганд зогсоосон ч чадах юм шиг санагддаг.

- Тэгвэл таны бодлоор бүх үеийн шилдэг хөл бөмбөгч хэн бэ?
- 1996 оны Рональдо. Би Марадона, Эйсебио, Зидан, Гуллит гээд л олон алдартны тоглолтыг үзсэн. Гэхдээ тэдний хэн нь ч 1996 онд Рональдогийн үзүүлж байсан гайхамшигт тоглолтыг давтаж чадахгүй. Би тэр үед Барсад Бобби Робсоны туслах хийж байсан болохоор өдөр бүр энэ вундеркиндийн тоглолтыг үзэх завшаантай байлаа.

"Моуриньогийн Библи"
- "Челси"-д ирээд та хамгийн түрүүнд тоглогчдод тусгай ном тараасан гэсэн. Английн хэвлэл дараа нь тэр номыг Моуриньогийн Библи гэж нэрлэсэн байсан.
- Тиймээ энэ номыг миний ажиллаж байсан багуудын бүх хөл бөмбөгч уншиж судалсан. "Бенфика" –д орохоос өмнө 2000 онд завтай байхдаа би өөрийн тактикийн үзэл бодол, сэтгэл санааны бэлтгэл болон заах арга барилаа компьюторт оруулсан юм. Уншихад жирийн боловч мэргэжлийн хөл бөмбөгчдөд тун хэрэгтэй зүйл.

- Таны Библийн эхний хуудаст юу гэж бичсэн байдаг вэ?
- Багийн ашиг сонирхол хэзээд хувийн сонирхолоос дээгүүр.

- Та багийхаа бэлтгэл хийх арга барил, сэтгэл зүйн тал дээр голчилж анхаарж байна гэж ойлгож болох уу?
- Болно. Орчин үед энэ хамгийн чухал. Шинэ агуу тактик, систем зохиодог үе өнгөрсөн. Тэгвэл бэлтгэх, заах арга барил дээр шинэ соргог юм нээж болно. Гэхдээ би онолоор голчилдог хүн биш, би бол ясандаа тултал практикийн хүн.

- Урьд нь онолд их анхаардаг байж гэсэн бодол төрлөө.
- Байсан, цагтаа хөл бөмбөгийн ашигтай гэсэн бүх зохиолыг судалдаг байлаа. Би бүр багаасаа дасгалжуулагч болохоор бэлтгэж эхэлсэн. Жишээ нь алдарт Onze Mondial ийг эх хэл дээр нь уншихын тулд л франц хэл сурж байлаа. Португалд энэ сэтгүүлийн захиалга байхгүй байсан тул тэр үед шигшээ багийн хаалгач байсан аав маань редакцийхантай яриад шуудангаар шууд авдаг болсон. Onze Mondial ийг уншдаг Португалийн цорын ганц хүүхэд ч байсан байж магадгүй. Португал хэл дээр гардаг хөл бөмбөгийн бүх хэвлэлийг эхнээс нь дуустал уншдаг байж билээ. Сүүлдээ англи, испани, италиар уншдаг болж эхэлсэн. Зөвхөн сайн дасгалжуулагч болох төдийгүй, хойч үедээ чанартай хэрэгтэй юм үлдээх сэн гэж мөрөөддөг байлаа. Ринус Михелс, Валерий Лобановский, Бел Гуттман , Жованни Трапаттони нартай эн зэрэгцэх онолч болж чадахгүй байж болох ч хойч үе маань миний судалгаа, арга зүйг урт удаан хугацааны турш ашиглах болно гэж найддаг. Жишээ нь улирлын өмнөх бэлтгэлийг өндөр ачаалалтай хийж болохгүй гэдэг байсан. Тэгвэл би дандаа тэгэж хийдэг, тэрнийхээ ч илүү талыг баталж чадсан.

- Та дасгалжуулагчийн ажил удаан хийхгүй гэж хэлж байсан. Эрүүл мэндээ бодоод тэр үү?
- Үгүй, хөл бөмбөгөөс болоод зовоод байгаа юм байхгүй. Би хөл бөмбөгт дуртай. Би хөл бөмбөгөөр амьсгалж, мэдэрж, чухал тоглолтын эгзэгтэй мөчүүдэд кайф авдаг. Харин тоглолтын өмнөх нэг цаг л их хэцүү. Бүрэлдхүүнээ зарлаад, үүргээ өгөөд дууссаны дараа тоглолт эхэлтэл цаг маш удаан өнгөрдөг.

- Жозе Моуриньог жирийн хүнээс өөр, юу ч хийж мэдэх онцгой хүн гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл үргэлж өөрийхөөрөө л байдаг. Ингэж хэлүүлэхэдээ баярладаг уу?
- Би алдар хүндэд дуртай хүн биш. Үнэхээр заримдаа санаанд орохооргүй юм хийдэг л дээ. Жишээ нь Портотой Аваргуудын лигэд түрүүлээд медалиа шидсэн, шагнал гардуулах ёслолд оролцоогүй гээд л. Гэхдээ УЕФА гийн цомд түрүүлээд баярласандаа уйлж байсан.

- Өнгөрсөн улирал аварга болоод таныг Челсигээс явах гэж байна гэсэн яриа гарсан. Үнэхээр гарах гэж байсан юм уу?
- Тиймээ. Сэтгэл санааны хямралтай байсан гэх үү дээ. Би Челсигээс өмнө нэг ч багт удаан ажиллаж үзээгүйг хэлэх үү. Гэхдээ урьдах багуудад надад дэвшиж, шинэ шатанд гарах орон зай байгаагүй бол одоо би дэлхийн хамгийн хүчтэй лигийн шилдэг багийг удирдаж байна. Үүнээс илүү өөр юу хүсэх вэ. Харин Абрамович надад талбайд гарах бүрэлдхүүнийг заагаад эхэлбэл өөр баг хайж эхэлнэ дээ.

- Жозе тоглолт бэлтгэлийн дараа та яаж амардаг вэ?
- Квадроцикл унах дуртай байсан ч багийн даатгалаар хориглогдсон тул теннис тоглох, дугуйт тэшүүрээр гулгах гээд л хүүхдүүдтэйгээ өнгөрөөдөг.

- Кино үздэг үү?
- Үзнээ, гэхдээ ямар кино үзэхийг би биш хүүхдүүд шийддэг. Сүүлийн үед дандаа л Бетмэн гэх мэт хүүхдийн хит кинонууд үзсэн. Дуртай жүжигчин Хопкинс.

- Театр?
- Театрт үзэх юмыг эхнэр шийддэг. Ер нь би тоглогчдоосоо өөр хүн захирахгүй юм шиг байгаа.

- Хөгжим?
- Дуртай альбом маань "Пинк Флойд"-ын Сар. Мөн Брайан Адамс, Фил Коллинз, Стингийг шүтдэг.

- Дуртай хошин шогийн жүжигчин?
- Челсигийн массажчин Били Маккалок.Терригийн найз гэж байгаа. Ямар ч алиалагчаас тэр тусмаа мистер Бинээс ч илүү алиа гар бий.

[align=center]Матч сэтгүүлээс орчуулсан Сугараа .................... http://sport.tsahimurtuu.mn/[/align]
Last edited by TiMeRz on Mon Feb 05, 2007 2:44 pm, edited 1 time in total.
User avatar
TiMeRz
 
Posts: 174
Joined: Tue Apr 04, 2006 1:52 pm
Location: Stamford, CT

Postby zigo » Mon Feb 05, 2007 1:50 pm

Лигийн цом биш Карлингийн цомын финал байхаа?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Аагий » Mon Feb 05, 2007 1:51 pm

zigo wrote:Лигийн цом биш Карлингийн цомын финал байхаа?


Наад 2 чинь адилхан шиг санаж байна.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Mr S » Mon Feb 05, 2007 1:53 pm

гайхалтай............ манайхан сайхан сайхан бичлэг хийдэг.......... чаддаг шинэ хүмүүстэй болжээ............ гайхалтай............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Mon Feb 05, 2007 1:53 pm

Аагий wrote:
zigo wrote:Лигийн цом биш Карлингийн цомын финал байхаа?


Наад 2 чинь адилхан шиг санаж байна.


уул нь ижил юм ш дээ.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Аагий » Mon Feb 05, 2007 2:20 pm

Нэг ийм орчуулга http://www.olloo.mn дээр гарсаныг копи пасте хийв.


ЖОЗЕ МОУРИНЬО: “ЧЕЛСИ”-г орхиход бэлэн

Английн хєлбємбєгийн “Челси” багийн дасгалжуулагч Жозе Моуриньо ирэх улиралд багаа орхих магадлал єндєр байна. Тvvний оронд Италийн багийн дасгалжуулагч Марчело Липпийг авах хvсэлтэй буйгаа багийн зарим удирдлага ярьжээ.

Yvнтэй холбогдуулан Моуриньо “Soccer”-т ярилцлага єгчээ.

-Таныг Липпигээр солих яриа гарчээ. Энэ нь зохиомол мэдээ биш гэдэг нь бараг тодорхой болж байна. Та vvнд сэтгэлзvйн хувьд бэлэн байна уу?
-Надад сэтгэл эмзэглэх зvйл алга. Хэрвээ багийн удирдлага гэрээгээ зєрчиж намайг хєєх гэж байгаа бол харамсалтай л юм. Энэ багийн тєлєє хоёргvй сэтгэлээр зvтгэж байгаа юмсан. Гэхдээ би гомдохгvй. Яагаад гэвэл, мэргэжлийн спортод хэн ч, ямар ч нєхцєл байдалд бэлэн байх ёстой.

-Гэхдээ “Челси” тантай байгуулсан гэрээгээ цуцлана гэдгээ албан ёсоор зарлаагvй шvv дээ?
-Би юмыг яаж мэдэх вэ гэдэг vvднээс л ярьж байгаа юм.

-Та багийн эзэн Роман Абрамовичтой уулзсан уу?
-Тав хоногийн ємнє би Роман Абрамовичтой уулзсан.

-Юуны тухай ярилцсан юм бэ?
-Ирэх улиралд ямар тєлєвлєгєєтэй байгааг надаас асуусан юм л даа.

-Та ямар хариулт єгсєн бэ?
-Багийн бvрэлдэхvvнийг сайжруулах тал дээр онцгой анхаарах бодолтой байгаагаа хэлсэн. Мєн багагvй хэмжээний мєнгє тєсєвлєхийг хvссэн юм. Роман Абрамович миний саналыг нааштай хvлээж авсан шvv.

-Таныг солих талаар яриагvй хэрэг vv?
-Нарийн ширийн зvйл яриагvй.

-Тэрээр Марчело Липитэй уулзсан нь тодорхой болж байна?
-Би ямар ч нєхцєлд бэлэн гэдгээ хэлсэн шvv дээ.

-”Челси”-гээс явахад харамсах уу?
-Би энэ талаар бодож байгаагvй юм байна. Гэхдээ намайг дорд vзвэл багаа орхиход бэлэн.

-Ер нь таныг солих тухай яриа гарахад юу голчлон нєлєєлсєн бэ?
-Хэрвээ бид тэмцээнийг тэргvvлж явсан бол асуудал гарахгvй байсан нь тодорхой.

-”Челси” энэ улиралд яагаад сайн тоглож чадахгvй байна вэ?
-Олон шалтгаан бий.

-Хамгийн гол шалтгаан юу юм бэ?
-Тоглогчдын гэмтэл их байсан нь бидэнд сєргєєр нєлєєлсєн. Yндсэн бvрэлдэхvvний тоглогчид ийм байдалд орж намайг их сандаргасан.

-Та Терригийн гэмтлийг хэлээд байна уу?
-Тиймээ. Ганц Терри ч биш, Жо Коул, Роббен гээд л.

-Та Эссьенийг тєвийн хамгаалалтад яагаад шилжvvлсэн юм бэ?
-Єєр сонголт байгаагvй юм. Нєгєє талаар би тvvнд итгэж байлаа.

-Уучлаарай, Эссьен сайн тоглохгvй байна шvv дээ?
-Тєвийн хамгаалагч болно гэдэг тийм ч амархан биш. Би Эссьенийг муу тоглосон гэж бодохгvй байна.

-Тэгвэл Феррейра муу тоглож байгаа гэдэгтээ та санал нийлнэ биз дээ?
-Тэр хичээх хэрэгтэй.

-Хаалгач Чехийг гэмтсэнээс хойш “Челси”-гийн хаалгыг хvссэн довтлогч болгон гоолоор мялаадаг болж. Yvнд хэн буруутай вэ?
-Чех гэмтсэн нь манай хамгаалалтыг эрс сулруулсан. Yvнийг нуух хэрэггvй. Тvvний гэмтэл санасныг бодоход тvргэн эдгэлээ. Чех талбайд гарахаар хамгаалагчид ч єєртєє итгэлтэй болчихож байгаа юм. Одоо миний сэтгэл бага ч гэсэн тайвширч байна.

-Та Дрогбад єєрєєсєє илvv итгэдэг гэсэн. Тэр таны итгэлийг биелvvлж байна уу?
-Дрогба бол гайхамшигтай мэдрэмжтэй тоглогч. Энэ улиралд сайн тоглож байгаа.

-Тэрээр Украины легионер Шевченког муу тоглож байна гэж шvvмжилсэн. Энэ тал дээр таны бодол ямар байгаа вэ?
-Харилцан шvvмжлэл єрнvvлэх нь байх л ёстой зvйл. Энэ vvднээсээ би Дрогбаг дэмжиж байна.

-Шевченко танай гол цохилтын хvч болох ёстой. Гэтэл?
-Шевченко бол єндєр зэрэглэлийн тоглогч. Yvнтэй хэн ч маргахгvй байх. Харамсалтай нь, тэрээр юу чаддагаа харуулж чадахгvй байна. Гэхдээ сvvлийн тоглолтуудад тийм ч муугvй байгаа шvv.

-Найдлага байна уу?
-Тоглолтын хэв маягт дасахаараа олон гоол оруулах биз. Шевченкогийн хувьд цаг нь ирээгvй байна. Багийнхан тvvнийг бvх талаар дэмжиж байгаа. Дрогба ч адил. Ийм байхад учир нь олдох байх.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Моуриньо-Лампард дэлхийн хамг

Postby spain man » Mon Feb 05, 2007 2:51 pm

TiMeRz wrote:- Тэгвэл таны бодлоор бүх үеийн шилдэг хөл бөмбөгч хэн бэ?
- 1996 оны Рональдо. Би Марадона, Эйсебио, Зидан, Гуллит гээд л олон алдартны тоглолтыг үзсэн. Гэхдээ тэдний хэн нь ч 1996 онд Рональдогийн үзүүлж байсан гайхамшигт тоглолтыг давтаж чадахгүй. Би тэр үед Барсад Бобби Робсоны туслах хийж байсан болохоор өдөр бүр энэ вундеркиндийн тоглолтыг үзэх завшаантай байлаа.
http://sport.tsahimurtuu.mn/[/align][/b]

Жозе г ийм ухаантай гэж мэдсэнгүй :eek:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby zigo » Mon Feb 05, 2007 3:32 pm

Mr S, Аагий wrote:
zigo wrote:
Лигийн цом биш Карлингийн цомын финал байхаа?


Наад 2 чинь адилхан шиг санаж байна.


уул нь ижил юм ш дээ.........


Юу гэсэн үг үү? FA cup гэдэг чинь яг холбооны цом биздээ? Харин Карлинг гэдэг нь ямар учиртай юм бол? Ямар ч байсан ФА-гийн цом илүү нэр хүндтэй бөгөөд 4, 5 сарын үед финал нь болдог л доо.
Last edited by zigo on Mon Feb 05, 2007 3:50 pm, edited 1 time in total.
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Hristos » Mon Feb 05, 2007 3:37 pm

Харин Абрамович надад талбайд гарах бүрэлдхүүнийг заагаад эхэлбэл өөр баг хайж эхэлнэ дээ.

Сүрдүүлж байна уу даа
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Man!festo » Mon Feb 05, 2007 3:51 pm

zigo,

Англи 2 цомын тэмцээн байгаашдээ... Карлинг буюу Лиг Кап, Английн цом...

Манайхан Монголоор Карлингийг Лигийн цом гэж нэрлээд заншчих шиг болсон...
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby mick » Mon Feb 05, 2007 4:00 pm

zigo wrote:Mr S, Аагий wrote:
zigo wrote:
Лигийн цом биш Карлингийн цомын финал байхаа?


Наад 2 чинь адилхан шиг санаж байна.


уул нь ижил юм ш дээ.........


Юу гэсэн үг үү? FA cup гэдэг чинь яг холбооны цом биздээ? Харин Карлинг гэдэг нь ямар учиртай юм бол? Ямар ч байсан ФА-гийн цом илүү нэр хүндтэй бөгөөд 4, 5 сарын үед финал нь болдог л доо.


Англид ийм цомын 2 тэмцээн байдаг ба Лигийн буюу нэрлэж заншсанаар Карлинг кап нь 1960 аад оны үед үүссэн ба тухайн үед 2 үетэй байдгаараа ФА капаас илүү ялгарч доод лигийн багуудад илүү санхүүгийн боломж гаргадагаараа онцлогтой юм.
Тийм ч учраас 1960 онд 2-р лигийн баг 2-т орж байсан бол дараахан нь 4-р лигийн баг мөн 2-т орж, 2-р лигийн баг Норвич түрүүлж энэ тэр байсан юм.
Манайх уржнан авсан бол өнгөрсөн жил Чөөгийнүүд авч байж билээ...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Feb 05, 2007 4:05 pm

Мөн 60-80 онуудад The Football League Cup
80-86 онд The Milk Cup
87-90 онд The Littlewoods Cup
90-92 онд The Rumbelows Cup
92-98 онд The Coca-Cola Cup
99-03 онд The Worthington Cup
гээд 2003-2006 онд The Carling Cup гэж болж байгаа юм.

Сүүлийн үеийн финалын тоглолтууд:
2005-06 Manchester United 4-0 Wigan Athletic
2004-05 Chelsea 3-2 Liverpool
2003-04 Middlesbrough 2-1 Bolton
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron