by Болжмор » Mon Jul 25, 2011 2:47 pm
Боас: Бид сайжирсаар байна...Боас бидний Тайландад хийсэн нөхөрсөгийн сайн үр дагаваруудыг магтан саашааж байна. Мөн тэрээр энэ тоглолт өмнөх Малайзад болсоноос хавьгүй дээр болсоныг онцоллоо.
- Би Малайзад байхдаа хэлсэн шүү дээ. Бидэнд маш их боломж олдсон ч ашиглаж чадаагүйг. Энэ байдал биднийг тоглолтоо хэрхэн өөрчилөхөд тус боллоо. Нэг ёсондоо алдаан дээрээ суралцлаа. Өнөөдөр бид урьднийхаас илүү олон гоол хийлээ. Ингэснээр бүх зүйл эерэгээр төсөөлөгдөж байна. Би өөрийн бодсон зүйлээ үргэлжлүүлэн хийсээр байх болно. Бидэнд ижил зан төсөөлөлд нэгдсэн байсан ба өөрдийнхөө хийхийг хичээж бэлдэж байсан шиг байдлаараа тоглолоо. Гэхдээ үүнйи утга нь бидний тоглолт бусадтайгаа харьцуулахад агуу байсан гэсэн үг биш. Энэ зүгээр л бид илүү олон гоол хийснээр бүх зүйлийг боломжтой болгож эхэлж байгаагийн дохио. Бид өнгөрсөн тоглолтонд мөн л Азийн аагим халуунд тоглосон. Энэ мэдээж багт болон фанатуудад хэцүү байсан бизээ.
-Бидэнд тоглолтын, бэлтгэлийн зөв хандлага байсан. Бид их халуунд тоглосон. Нэг ёсондоо бид энэ тоглолтонд халуун уур амьсгал дор бэлтгэл хийсэн шигээ эрч хүчтэй тоглолоо. Би тоглоом хийхийг хүсэхгүй байна л даа. Гэхдээ эндхийн уур амьсгал Малайзаас арай л дээр байлаа. Тэд хагас завсарлагаанаар талбайгаа усласан. Ингэснээр бидэнд ч өрсөлдөгчидэд маань ч их таатай тоглолтын хэв маягаа өөрчилөхөд тус болсон.
Бид улирлын өмнөх тоглолтуудаа сайжруулсаар л байна. Энэ их чухал зүйл. Энэ бидэнд улирлын өмнөх бэлтгэлээ сайн хийхэд маш том тус болох болно.
Виллаш-Боас аль хэдийнэ өөрийн санагаа ил хэлсэн. Тэрээр тамирчдийг хувийнхаа тоглолтоос багийн тоглолтыг илүүд үзэх хэрэгтэй гэж үздэг. Гэсэн ч бид эхний бүрэлдэхүүнд багтан талбайд гарч гайхалтай тоглолтыг үзүүлж чадсан 18 хан настай МакИхрэний тоглолтыг асуухгүй байж чадсангүй:
-Манай баг дамжуулалтанд үдэслэсэн баг. Өнөөдөр ч бид талбай дээрх ихэнх хугацааг бөмбөг эзэмшиж талбайгаа талбайлуу дамжуулан өнгөрөөлөө. Бид агаарын пассуудыг хайсаар байгаа ба өнөөдөр ч хэд хэдэн сайн агаарын дамжуулалт өглөө. Энэ нь ч бидэнд гоол оруулах боломжуудыг үүсгэж өгсөн. Энэ нь бидэнд гоол хайх үед эсвэл газраар дамжуулалт өгөх үед тус болох болно. Жошийг сайн харвал та түүнийг ирээдүйн Английн жинхэнэ авъяастан гэдгийг мэдрэх болно. Chalobah, Billy Clifford,Jamal мөн адил. Тэр Patrick, Ryan нар шиг өөрийн замналаа сайн үргэлжлүүлж чадна. АЛ, ПЛ-ийн маш их туршлагатай сайн тамирчин болж чадна. МакИхрэн зөвхөн тэмцэж, өөрийгөө хамгийн шилдэг нь гэдгийг л харуулах хэрэгтэй. Яг л бусад шигээ. Эцэст нь бид хэн багт багийн тоглолтонд тусалж байгааг нь сонгох болно. Улирал эхлэхэд бид саяны байдлаар шийдвэр гаргах болно. Хэрвээ хэн нэгэн нь гэмтэх л юм бол бусад бүх хүмүүст нь боломж гарна. Гэхдээ гарааны 11 тамирчинд хэн ч багтах боломжтой. Бид Малайзаас Тайландлуу нисэж байхдаа фанатуудаас маш их дэмжлэгийг хүлээн авсан. Би тийм юм болно гэж бодоогүй байсан. Энэ үнэхээр гайхалтай. Тийм болохоор бид тэдэнд зориулж АГУУ байх ёстой.
Last edited by
Болжмор on Mon Jul 25, 2011 2:51 pm, edited 1 time in total.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!