Манчестэр Юнайтэд

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Mojul » Sat Feb 03, 2007 2:01 pm

tottenhamtei togloh toglolt ali tv eer garah ve? sansaraar garah uu?
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Mojul » Sat Feb 03, 2007 3:19 pm

fergie-iin ertnii yariltslagaas tavilaa ulirliin ehend ogson: ter ene ulirald turuulne gesen ene yariltslagiig 9sard chelsea MANUTD 2 barag onoo tentsuu baihad helj

Алекс Фергюсон: Манай баг энэ улиралд аваргалах нь гарцаагvй

-Танай баг энэ улиралд сайн тоглож байна. Єнгєрсєн жилээс илvv амжилт vзvvлэх магадлалтай байгаа. Yvний нууц юу вэ?

-Бид энэ улиралд том зорилго тавьсан. Энэ нь аварга болох. Зорьсондоо хvрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.


-Та миний асуултад тодорхой хариулт єгсєнгvй?

-Шилдэг тоглогчдоор багаа бvрдvvлж чадсан. Энэ нь амжилтад хvрэх гол vндэс юм. Би хамгаалалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарсан.


-Нистелройг “Реал”-д шилжvvлсэн явдлыг хvмvvс янз бvрээр тайлбарлаж байгаа. Та vvнд ямар хариулт єгєх вэ?

-Нистелрой бол манай багт их тус хvргэсэн довтлогч. Нєгєє талаар тэр манай багийн ачаар нэр алдарт хvрсэн. Бид тvvний тусыг мартаагvй. Харин тэр бидний тусыг мартсан юм. Нистелрой єєр багт тоглохоор сэтгэл шулуудчихсан байсан юм билээ. Сонголтоо тэр хийсэн.


-Та тvvнийг сэлгээнд суулгаснаас болж ийм сэтгэлтэй болчихсон юм биш vv?

-Би бvгдэд нь адил боломж олгодог. Хэрвээ Нистелрой бэлтгэл сайтай байсан бол сэлгээнд суулгахгvй.


-Тэр “Реал”-д идээшиж чадах болов уу?

-Хэрвээ хичээвэл болох байх.


-Та ахмад тоглогч Сульшерийг яагаад талбайд гаргаад байгаа юм бэ?

-Яагаад болохгvй гэж.


-Тvvнээс илvv авьяастай тоглогч олон бий шvv дээ?

-Талбайд хэнийг гаргахаа би шийдье. Тэгээд ч Сульшер маш сайн тоглож байгаа.


-Танай гол єрсєлдєгч “Челси” довтолгоондоо илvv анхаараад байх шиг?

-Би єєр багийн талаар дvгнэлт хийгээд яахав. Гэхдээ тэд хамгаалалтад ач холбогдол єгєхгvй байгаа нь vнэн.


-Довтлогч Руни алдаа их гаргаж байна. Та тvvний vйлдлийг хэрхэн vздэг вэ?

-Руни багтаа их тус болж чадах довтлогч. Харамсалтай нь, биеэ барьж чадахгvй юм. Єєрийгєє ч, багаа ч эвгvй байдалд оруулдаг. Тэр дахиж ийм явдал гаргахгvй гэдгээ надад амласан. Буруугаа хvлээсэн юм.


-Тэгэхээр Рунийг vндсэн бvрэлдэхvvнд гаргах нь ээ?

-Тэгэлгvй яахав.


-Довтлогч Л.Саа багийн эв нэгдэлд их тус болж байгаа юм уу?

-Ер нь их хэрэгтэй хvн шvv. Би тvvнд итгэдэг.


-Р.Гиггз гэмтжээ. Тэр хэзээ талбайдаа эргэн ирэх бол?

-Г.Гиггз энэ жил маш сайн тоглож байгаа. Гол тоглогчоо алдсан нь бидний хувьд том цохилт боллоо. Эмчийн ярьснаар бол Г.Гиггз сарын дараа л талбайдаа эргэн ирэх боломжтой юм билээ.

9sariin 20nd olloo.mn d garsan
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Mojul » Sat Feb 03, 2007 3:27 pm

uidaad hiih yum olddoggui ee, zugeer l c.ronaldogiin yariltslaga tavichlaa, eniig zugeer unshih ni unshaad unshihgui unshilgui orhino biz.
(06onii 9sariin 8nd tavigdsan yariltslaga bn)


К.Рональду: Руни миний найз байсан, одоо ч хэвээрээ

--------------------------------------------------------------------------------
-Таныг “МЮ”-д vлдэхэд юу нєлєєлєв?
-”Манчестер Юнайтэд” багийн ерєнхийлєгч болон дасгалжуулагч нартай уулзаж ярилцсан.

Тэд “зарим нэг юм”-ыг надад тайлбарлаад, би тvvнийг нь ойлгоод л бvх юм Окей болсон. Гэхдээ Манчестерт ирсний дараа юу ч болж магадгvй гэж бодож байсан л даа. Харин эндхийн хєгжєєн дэмжигчид намайг тайван хvлээж авсан.



-Та Манчестерт vлдэх боломжгvй хэмээн урьд нь мэдэгдэж байсан нь бага зэрэг яарсан асуудал болсон гэж vзэж байна уу?
-Бид чинь сэтгэлийн хямралд байх vедээ заримдаа буруу vйлдэл хийдэг. Тvvний л нэг жишээ нь энэ. Дараа нь тайвшраад, дэмий балай юм ярьжээ гэдгээ ойлгосон.



-”МЮ” сайн баг уу?
-Би 18 наснаасаа эхлээд л энд тоглож байна. Энэ багт би бие бялдар, ур чадвар, сэтгэл зvйн хувьд дээшилж чадсан. Энд надад сайхан байна.



-Та Жорж Бест, Брайн Робсон нар лугаа Манчестерийн домог болон vлдэх юмсан гэж боддог уу?
-Би таны юу асуух гээд байгааг чинь ойлгож байна. Эдгээр алдартнууд эцсээ хvртэл “МЮ”-ийн тєлєє тоглосон нь vнэн. Харин би яах бол. Би Испанид тоглож vзэх юмсан гэж боддог. Гэхдээ “МЮ” бол том баг шvv дээ. Би багаасаа л агуу багт тоглохыг мєрєєддєг байсан.



-Тэгвэл “МЮ”-ийн ёслолын хаалгаар л гарна гэж боддог уу?
-Тэгэлгvй яахав. Арын хаалгаар хєєгдєж гарахыг хэн хvсэх вэ.



-Гэхдээ ийм хувилбар байгаа гэдгийг vгvйсгэхгvй биз дээ?
-Яг тийм. Онцлог нь ийм мєчлєг єнгєрчихсєн. Би одоо энэ улирлыг сайн тоглож єнгєрєєнє гэсэн бодол агуулж байна. Дахиад хоёр, гурав, 10 жилийг энэ багтайгаа єнгєрєєнє гэж худлаа хэлэхгvй. Vvнийг бурхан л мэдэх байх. Гол нь Манчестерт єєрийн гэсэн сайнаар дуурсагдах мєрєє vлдээх хэрэгтэй шvv дээ.



-Португал-Английн тоглолтын дараа Руни та хоёрын дунд юу болсон юм бэ?
-Ихэнх хvмvvс бид хоёрыг муудалцсан, бараг зодолдсон гэж бодох юм. Нэг зvйлийг тодотгоё. Би ямар ч тохиолдолд эхлээд эх орныхоо нэр тєрийг хамгаалах болно. Хэдийгээр бид найз, нэг багт тоглодог ч эхлээд би vндэснийхээ шигшээгийн эрх ашгийг тэргvvнд тавина. Хоёрдугаарт бид хоёрын хооронд болсон зvйл байдаг л явдал шvv дээ. Миний оронд єєр хэн ч байсан бас л тиймэрхvv vйлдэл хийх болов уу. Гуравдугаарт, Руни бид хоёрын хооронд ямар ч асуудал байхгvй. Тэр миний сайн найз, одоо ч бид хоёрын хооронд найрсаг харьцаа бий. Тэр нэгэн тоглолтын дараа Руни над руу утасдаж, манай багт амжилт хvсч байсан. Vнэн бол ийм л байна. Бусад нь худлаа.



-Чамайг заналхийлсэн, танай байшинг тvйвээсэн гэдэг vнэн vv?
-Португалийн шигшээ баг, Английг хожиход харамссан хvмvvс байгаа л биз. Урсаад єнгєрсєн усны хойноос одоо єгvvлээд яах вэ.



-Гэхдээ байшинг чинь тойроод харуул хамгаалалт байгаа гэдэг нь vнэн vv?
-Англид ирсний дараахан нэг хэсэг харуул хамгаалалттай байсан нь vнэн. Харин одоо арай тайван газар, шинэ байр руу нvvх гэж байгаа.



-Англид ирээд эхнийхээ тоглолтод хэр зэрэг бэлтгэв?
-Дажгvй шvv.



-Та “Чарльтон” багийн эсрэг тоглоход цэнгэлдэх дvvрэн vзэгчдийн шvгэлдэх чимээнд яаж хандав?
-Єє, би тийм байх болно гэдгийг мэдэрч байсан. Намайг талбайд гишгэсэн цагаас л vзэгчид исгэрч, шvгэлдэж эхэлсэн.



-”Арсенал”, “Ливерпуль”, “Челси” нартай тоглоход энэ чимээ улам их болох байхдаа?
-Vнэнийг хэлэхэд vvнд огт санаа зовохгvй байна. Би ажлаа vнэнчээр сайн хийгээд гоол оруулаад явж байхад энэ чимээ саад болж чадахгvй.



-”Чарльтон”-той тоглосон тоглолтын дараа Английн сонинуудад “МЮ”-ийн єрсєлдєгчдийн анхааралд-Рональдугийн эсрэг чимээ зєвхєн танай багт хор авчирна” гэсэн ишлэл гарсан байна лээ?
-(Инээв), Яг л тийм болсон шvv дээ. Улирал дуустал тэгж л тоглоно. Хэр зэрэг их шvгэлдэнэ тэр зэргээр л илvv сайн тоглоно. Тийм учраас исгэрэлдэж л байг.



-”МЮ”-ийн балиашгууд харин эхний хоёр тойрогт таныг сайн дэмжих шиг боллоо?
-Тиймээ тэд миний тєлєє тоглолт дуустал хашгиралдаж, дуулж байсан. Энэ нь надад маш том дэмжлэг болсон гэдгийг онцольё.



-ДАШТ-ий дараа багтаа эргэж ирээд оролцсон анхны бэлтгэл ямархуу байдалтай болж єнгєрсєн бэ?
-Нэг багийнхан маань энгийн л хvлээж авсан. Гэхдээ тэр нэгэн vйл явдлын талаар бага зэрэг сонирхоцгоосон л доо.



-Рунитэй яаж уулзав?
-Єдєр болгон яаж уулздаг билээ яг л тэр байдлаараа. Бид хоёр чинь ДАШТ-ий дараа тогтмол холбоотой байсан шvv дээ.



-Фергюсон юу гэж хэлэв?
-Тэр надад тайван байх хэрэгтэй. Тэгвэл бvгд энгийн болно гэж хэлсэн.



-Энэ жил та Английн аварга болж чадах болов уу?
-Тийм байгаасай л гэж мєрєєдье дєє. Манай баг сайн баг. Тэгээд ч vзvvштэй хєлбємбєг тоглодог. Бидэнд ялалтад итгэх итгэл байна. Энэ гол нь шvv дээ.



-Дахиад л нєгєє шvгэлдэх сэдэв рvvгээ орьё…
-Би энэ чимээний чинь эсрэг “тариа” тариулчихсан. Тиймээс энэ сэдвийг орхиё тэгэх vv.



-Хоёр жилийн ємнє Фергюсонтэй арван гоол хийнэ хэмээн мєрий тавьж байсан гэсэн. Гэхдээ есєн гоол оруулаа биз дээ. Єнгєрсєн жил 15-ыг оруулна гээд 12-ыг оруулж, бас л мєрийгєє алдсан байна лээ. Харин энэ жил яаж байна?
-Дахиад л шинэ мєрий тавьчихсан байгаа.



-Хэд вэ?
-Єє, тоо нь нэмэгдчихсэн. Мєрийний хувьд ахлах дасгалжуулагч маань 100 фунт тавья гэсэн. Би 400 фунт болгоё гэсэн.



-Тэгвэл та єєртєє итгэлтэй байгаа юм биз дээ?
-Тийм. Нэг гоол хийчихсэн байгаа. Тиймээс оруулах гоолын тоо хурдан багасаж байна шvv. (инээв)



-Энэ улиралд та ямар нэгэн шинэ хууралт бидэнд vзvvлэх vv?
-Хоёр гурван шинэ финт сурч байгаа. Гэхдээ vvнийгээ “Олд Траффорд”-д єєрийнхєє vзэгчдийн ємнє манай баг 2:0 юм уу, 3:0-ээр хожиж явах vед л харуулна даа.



-Тэгээд энэ чинь ямар гээчийн хууралт байх юм бэ?
-Хєєе, би одоо таньд хэлчихвэл дараа нь хэн ч надад баярлалаа гэж хэлэхгvй шvv дээ. Цаг нь болохоор хараарай.



-ДАШТ-д оролцсон єєрийнхєє боломжийг дvгнээч…
-Би 100 хувь сайн тоглож чадаагvй ч чадлаараа л vзсэн. Манай баг vнэхээр сайн баг байсан шvv. Боломжийн хэмжээнд хvртэл тоглосон тул ДАШТ бидний хувьд амжилттай болж єнгєрлєє хэмээн дvгнэж байгаа.



-ДАШТ-ий “шилдэг залуу тоглогч” цолыг Подольскид єгсєн нь танд харуусал авчирсан уу?
-Энэ талаар зєндєє бичсэн шvv дээ. Єнгєрсєн зvйлийн тєлєє ингэж их нурших хэрэг байна уу даа. Тэгээд ч тэр хєлбємбєгч аваргын тэмцээнд сайн тоглосон.



-Тэр герман хvн байсан учраас ялсан…
-Vгvй. Тэр vнэхээр сайн тоглосон. Миний хувьд шилдэг тоглогч гэсэн цом тэвэрснээс Дэлхийн аваргын цомд гар хvрэх нь илvv дээр гэж vзэж байна. Иймээс надад шаналах юм алга.



-Гэхдээ та португал хvн учраас ялсангvй гэдэгтэй санал нийлэх vv?
-Магадгvй л юм. Хорвоод шудрага бус юм єчнєєн л бий шvv дээ. Энэ бvхнийг ярихаа больё тэгэх vv.



-Чєлєєт цагаа яаж єнгєрєєж байна даа?
-Англи хэлнийхээ мэдлэгийг гvнзгийрvvлж байна. Тэгээд ч залуу хvн гэртээ мєнхийн цоожтой суугаад байхгvй нь ойлгомжтой шvv дээ.
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Аагий » Sat Feb 03, 2007 3:29 pm

monhbayar wrote:tottenhamtei togloh toglolt ali tv eer garah ve? sansaraar garah uu?


Сансар КАТВ-р гарахгүй ээ. Маргааш СуперВижн-ий ESPN-р гарна.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Mojul » Sat Feb 03, 2007 3:31 pm

Аагий wrote:
monhbayar wrote:tottenhamtei togloh toglolt ali tv eer garah ve? sansaraar garah uu?


Сансар КАТВ-р гарахгүй ээ. Маргааш СуперВижн-ий ESPN-р гарна.

thanks.
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby orangeman » Sun Feb 04, 2007 3:20 am

Хусуулчихваа ааааан.............................
цаад цэнхэрууд чинь 3н оноогоо авчихсан шуу
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Hristos » Mon Feb 05, 2007 2:12 am

4-0 хожив
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby .boldoo. » Mon Feb 05, 2007 2:13 am

Тоттенхэмд талбай нь тус болсонгүй дээ.

Тоттенхэм 0 - 4 МанЮ
Гоол - К.Роналдо(пен) , Видич , Скоулз , Гиггз

8+) Новш гэж ВДС гэмтчихлээ. Чех шиг толгойдоо өшиглүүлцэн (өшиглүүлэх ч гэж дээ өвдөглүүлцэн л гэх юм байна). Хэр хүнд гэдгийг нь мэдэхгүй ч дамнуургаар биш хоёр хөлөөрөө талбайг орхисныг бодоход гайгүй байх.
Чех, Кудичини хоёрыг гэмтэхэд Тэрри ганц хоёр минут хаалгач хийсэн шиг манай О Ши бараг арван минут хаалгачаар тоглов. Эхлээд уг нь Фэрдинанд хийх гээд хувцсаа сольж байсан ч болиод О Ши-ээр хийлгэчихэв. Тоттенхэмийн Кин байснуу Бербатов байснуу яадаг ч гэсэн нэг нь хаалгачын эсрэг ганцаар сугарч гараад О Ши-д хийж чадсангүй. Манай хүний нууц авьяас нь хаалгачаар тоглох юм шиг байна. Яг тэр хааж байхыг нь Рууний Роналдо 2 сэлгээнээс хараад л инээлдээд байсан. Би ч татаж унатлаа инээлээ. Ууг нь ВДС өнөөдөр тун сайн тоглож байсан ч азгүй гэмээр байдлаар гэмтчлээдээ хөөрхий.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Hristos » Mon Feb 05, 2007 2:17 am

ТОТТЕНХЭМ - МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД - 0:4 (0:1)

Гоол: 0:1 - Криштиан Роналду (45, пенальти), 0:2 - Видич (48), 0:3 - Скоулз (54), 0:4 - Гиггз (77).

ТОТТЕНХЭМ: Робинсон, Шимбонда, Ли Юн Пьо, Доусон, Гарднер, Хаддлстоун, Леннон, Зокора (Кин, 56), Мальбранк, Дефо (Гали, 56), Бербатов.

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД: ван дер Сар, Г. Невилл, Эвра, Фердинанд, Видич, Криштиану Роналду (Пак Чжи Сун, 64), Кэррик, Скоулз, Гиггз (О'Ши, 80), Руни (Саа, 64), Ларссон.

Шар карт: Видич (10), Руни (36), Шимбонда (46), Ларссон (48), Кин (70).
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Bright » Mon Feb 05, 2007 4:39 am

.boldoo. wrote:Тоттенхэмд талбай нь тус болсонгүй дээ.

Тоттенхэм 0 - 4 МанЮ
Гоол - К.Роналдо(пен) , Видич , Скоулз , Гиггз

8+) Новш гэж ВДС гэмтчихлээ. Чех шиг толгойдоо өшиглүүлцэн (өшиглүүлэх ч гэж дээ өвдөглүүлцэн л гэх юм байна). Хэр хүнд гэдгийг нь мэдэхгүй ч дамнуургаар биш хоёр хөлөөрөө талбайг орхисныг бодоход гайгүй байх.
Чех, Кудичини хоёрыг гэмтэхэд Тэрри ганц хоёр минут хаалгач хийсэн шиг манай О Ши бараг арван минут хаалгачаар тоглов. Эхлээд уг нь Фэрдинанд хийх гээд хувцсаа сольж байсан ч болиод О Ши-ээр хийлгэчихэв. Тоттенхэмийн Кин байснуу Бербатов байснуу яадаг ч гэсэн нэг нь хаалгачын эсрэг ганцаар сугарч гараад О Ши-д хийж чадсангүй. Манай хүний нууц авьяас нь хаалгачаар тоглох юм шиг байна. Яг тэр хааж байхыг нь Рууний Роналдо 2 сэлгээнээс хараад л инээлдээд байсан. Би ч татаж унатлаа инээлээ. Ууг нь ВДС өнөөдөр тун сайн тоглож байсан ч азгүй гэмээр байдлаар гэмтчлээдээ хөөрхий.

[font=Tahoma]Аан ийм юм болсиймуу, Харамсалтай л юм. Даанч тийм байх. Gamecast-ийн сүүлийн хэдэн репортыг харсан чинь О Ши гоал кик хийлээ л гээд байсын. Гайхаад байсан чинь мань хүн хаалгач болцон байсымуу. За ямар ч байсан ВДС-ийг хурдан эдгээрэй гэж хүсий. Өнөөдөр даан ч аймаар аймаар сэйв хийгээд байсымаа хог чинь. :mrgreen:
4 сарын 15-наас өмнө ямар ч байсан ирчих байлгүй дээ, тээ. Тэр өдөр харамсалтай нь ВДС-ийн хаалганд Шева хэт-трик хийнэ гээд байсан шүү, намайг дамжуулаарай гэсийн. ВДС-дээ сайн хэлж сануулаарай. Тэгээд хэлсээр байтал... :RD
[/font]
Carefree-Wherever you may be-Chelsea FC
User avatar
Bright
 
Posts: 116
Joined: Tue Jan 24, 2006 1:48 pm

Postby Trafford Devil » Mon Feb 05, 2007 9:31 am

Van der Sar-n tolgoi bish hamar ni gemtsen.

Highlights:
[flash width=400 height=316]http://www.dailymotion.com/swf/5Xaivytwf28uk7YSz[/flash] [flash width=400 height=316]http://www.dailymotion.com/swf/1Us5JHMGRf3817YY0[/flash]
[flash width=400 height=316]http://www.dailymotion.com/swf/2aCBeP05i2dzx7Z0j[/flash] [flash width=400 height=316]http://www.dailymotion.com/swf/478xH1XJZymjB7Z5o[/flash]
Image
User avatar
Trafford Devil
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 354
Joined: Mon Feb 20, 2006 1:26 pm
Location: Republik of Mancunia

Postby Hristos » Mon Feb 05, 2007 9:34 am

шИГИЙН ХААЖ БАЙГАА БИЧЛЭГ БАЙНА УУ?
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Trafford Devil » Mon Feb 05, 2007 9:47 am

O'Shea Super Save:

[flash width=400 height=316]http://www.youtube.com/v/Ua5hAtldsEI[/flash] Image
Image
User avatar
Trafford Devil
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 354
Joined: Mon Feb 20, 2006 1:26 pm
Location: Republik of Mancunia

Postby spain man » Mon Feb 05, 2007 10:26 am

Алжийнаа. Нэг баг маань ч гэсэн ингээд сайн яваад байвал :-D
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby zizu » Mon Feb 05, 2007 10:46 am

Manchester uneheer laajiilee. aimar, aimar
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby zigo » Mon Feb 05, 2007 10:51 am

Өө энэ чинь харин овоо муу гаруу үгүй юү. хэхэ Энд ороод ирчихсэн манай баг болцон явж байнашд. хахаха Явж Реалынхаа учрыг олооч.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby spain man » Mon Feb 05, 2007 11:14 am

Намайг Ман Ю д харъяалагддаг эсэхийг Форумын хуучин гишүүдээс асуухтий.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Tsengel » Mon Feb 05, 2007 11:41 am

Ochigdoriin yogololt uneheer goy togololt bolloo. Sonin sodon zuileer duuren. Robinson uul n manai hed heden tovmolgooniig zogsooj chadsan bolovch Vidic iin morgoltiig unendee yaach chadsangui dee:eek: Togololtiin ehnii hagas jaahan hondevter bailaa Spurs hed heden ayuultai dovtolgoo hiisen. Uul n larsson niig torguuliin talbaid ulaan tsai unagasan bolovch shuugch penalty ogdongui. Harin Ronaldo giinh ch ulaan tsan jujig l bsan l da hehe tehdee yaadiin:D Ene jil ch EPL manaih boljee. Ochigdoriin togololton d unendee muulah um bsangui. Bugd uneheer sain togolson shuu:-D:-D:-D
My United
Tsengel
 
Posts: 126
Joined: Wed Nov 08, 2006 5:24 pm
Location: Bodi tower

Postby mercer » Mon Feb 05, 2007 11:42 am

Highlights - interviews- analysis
http://www.durlal.mn/Tottenham_vs_ManU.avi
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby mick » Mon Feb 05, 2007 12:07 pm

Дайвэрналдогоо ер дурсахгүй шаарнууд юмаа...Ичих ч үгүй л байна лээ дээ...:grin:
Саарын хамар хуга явсан шт, Кийн харин Хант шиг санаатай үйлдэл хийгээгүй л дээ.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby zizou » Mon Feb 05, 2007 3:34 pm

О Ши чинь харин овоо муу гаруу.Би лав урьд нь ийм юм болж байхыг мэдэхгүй юм байна
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Postby .boldoo. » Mon Feb 05, 2007 3:48 pm

"John has a new nickname... 'The Cat!' The first thing he said was I can’t catch the ball! He did well, with a great block from Robbie Keane and a punch from a corner."

- Sir Alex Ferguson
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Mon Feb 05, 2007 4:17 pm

Image

Having used all three permitted substitutes against Tottenham, Sir Alex Ferguson looked to one of his outfield players to replace Edwin van der Sar who had left the field with a broken nose seven minutes from time at White Hart Lane.

Rio Ferdinand initially plumped for the role, but the duty eventually fell to O'Shea who produced an impressive ten-minute display and helped the Reds earn a second successive clean sheet.

"I'm very proud!" joked O'Shea in an interview with Sky Sports afterwards. "I asked Edwin whether he had a clean sheet bonus when we got into the dressing room because I want half it!

"When I came on the manager told me to tell the defenders to make sure we kept a clean sheet, so I was very happy to help the team do that. It's definitely a special moment that I'll look back on.

"It was a bit nervewracking," he admitted, "especially when Spurs got a corner straight away.

"Every time they got the ball the crowd were shouting 'shoot!' :-o and when I saw Robbie [Keane] baring down on me I thought he was going to stick it through my legs. But thankfully I got lucky!

"The lads did brilliantly at the start of the second half. We knew Spurs were going to come at us after the break but we killed them off very quickly."

Sir Alex Ferguson was all smiles when asked for his assessment of O'Shea's cameo appearance in goal. And he revealed the 25-year-old now has a new nickname.

"We're calling him 'The Cat!'" declared the United boss. "I don’t think I’ve ever had that situation as a manager before. It happened once when I was a player and I went in goal.

"John did well. There was a debate – Rio wanted to go in goal, Gary [Neville] wanted to go in goal. But I wanted to leave the back four as it was so we spoke to John O’Shea.

"The first thing he said was I can’t catch the ball. I asked Henrik Larsson but he didn’t want anything to do with it!

"Eventually John decided he would go in and he did well, with a great block from Robbie Keane and a punch from a corner kick. He’s kept the jersey and all the players are going to sign it for him."
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Mon Feb 05, 2007 4:19 pm

"Our support was terrific today. Away from home they're like an extra man, there's no question about that." гэжээ. :D
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Mon Feb 05, 2007 4:24 pm

mick wrote:Дайвэрналдогоо ер дурсахгүй шаарнууд юмаа...Ичих ч үгүй л байна лээ дээ...:grin:
Саарын хамар хуга явсан шт, Кийн харин Хант шиг санаатай үйлдэл хийгээгүй л дээ.


Пеналти авч чадаж байхад тэрнээс ичих ямар шаардлага байна.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests