P.Нямдорж: Гиннесийн номд бvртгvvлэхээр 4096 бөх барилдуулах гэж байгаа-Барилдсан бөхчvvд тvvхэнд тэмдэглэгдэн vлдэх болно-
Дэлхийн өнцөг булан бvрт хөх толботой зон олны хvсэн хvлээдэг Улсын маань баяр наадам удахгvй болох гэж байна. Хvчит бөхчvvдээ дээдэлж, хvндэлж хайрлаж явдаг хvмvvст хvргэх нэгэн сонирхолтой мэдээлэл байна. Наадмын дараа Монголын vндэсний бөхийн тvvхэнд анх удаа 4096 бөх зодоглохоор болжээ. Энэ талаар Монголын vндэсний бөхийн холбооны тэргvvн Р.Нямдоржоос дараахь тодруулгыг авлаа. Монголын төдийгvй дэлхийн тvvхэнд тэмдэглэгдэн vлдэх томоохон барилдааны талаар манай сонинд анх удаа мэдээлэл өглөө.
-Монгол Улсын тvvхэнд анх удаа 4096 бөх барилдах гэж байна. Аймаг, сумын бөхчvvддээ урилга тараагаад эхэлчихсэн vv?
-Тийм ээ. Монголын Vндэсний бөхийн холбооны “Их эв эе” хуралдаад ирэх дөрвөн жилийнхээ vйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон. Энэхvv чиглэлд монгол бөхийн дээд амжилтыг Гиннесийн номд бvртгvvлэхээр тусгасан юм. Ийм том хэмжээний ажил хийхээр болсон маань цаанаа учиртай. ӨМӨЗО Шилийн гол аймгийн Баруун Vзэмчин хошуундаа 2048 бөх барилдуулж монгол бөх гэдэг нэрээр Гиннесийн номд бvртгvvлсэн байна. Ингэхээр өнөөдөр дэлхий даяар Гиннесийн номноос мэдээлэл авч, бахархаж ярьдаг хvмvvс монгол бөх гэдэг ийм өмсгөлтэй, Хятад улсад байдаг юм байна гэсэн ойлголттой болчихсон байна.
-Тэгэхээр дээрх тоог хоёр дахин vржvvлээд 4096 бөх барилдуулахаар болсон байх нь ээ?
-Аймгийн наадамд 256, сумын наадамд 128 бөх барилддаг. Тэгэхээр Улсын баяр наадмаар улс орон даяар нийтдээ 40 мянга гаруй бөх барилддаг гэсэн vг. 4096 бөх бол улсын баярт барилддаг нийт бөхийн дөнгөж 10 хувь нь байгаа биз. Оролцож байгаа бөхчvvдийн хувьд нэр хvндийн болон тvvхэнд vлдэх томоохон vйл явдал болно. Барилдсан бөхчvvдэд тусгай батламж олгоно. Оролцсон бөхчvvдийн овог нэрийг оруулан дээд амжилтын талаар тусгай ном болгон хэвлvvлэх юм.
-Гиннесийн номд бvртгvvлэхийн тулд дээд амжилтын судалгааны институтэд ханддаг гэсэн. Тэгэхээр 4096 бөх барилдаж бvртгvvлнэ гээд албан ёсоор мэдэгдсэн байх?
-Тийм ээ. Гиннесийн захиргаанд албан ёсоор хандахад “Боломжтой гэж vзэж байна” гэсэн хариу өгсөн. Монгол Улсаас өөр хаана ч 4096 бөх барилдуулж чадахгvй. Магадгvй зуун жилийн хугацаанд эвдэгдэшгvй нэгэн дээд амжилт болох байх.
-Тэгэхээр барилдаан болох vеэр Гиннесийн амжилтыг бvртгэх бие төлөөлөгч ирэх нь ээ?
-Тийм ээ. Бие төлөөлөгч ирж ажиллана. Бөхчvvдийг тоо ёсоороо байна уу гэдгийг шалгаж баримтжуулж авах юм.
-4096 бөхийн барилдаан гэхээр нэлээд хэдэн өдөр зодоглох нь ээ. Төв цэнгэлдэхэд барилдах уу?
-Одоогоор хаана гэдгийг албан ёсоор тогтоогvй байна. Барилдааныг есдvгээр сарын 17-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар өдөр судраа л товлосон.
-Бөхчvvдийн тоо илvv гарвал тэр тоогоор нь барилдуулах уу?
-Vгvй. 4096 бөх барилдана гээд мэдэгдчихсэн учраас тоогоо яг барина. Урьдчилсан байдлаар сум бvрээс тоо авна.
-Шилийн гол аймагт зохион байгуулсан 2048 бөхийн барилдааны талаар мэдээж судалсан л байх?
-Тэгэлгvй яахав. ӨМӨЗО-д улсын баяр наадам гэж байхгvй, бөхийн барилдаан ч тогтмол болдоггvй шvv дээ. Тийм учраас 2048 бөх цуглуулж барилдуулах гэж улс орон даяараа л хөдөлсөн байна билээ. Санхvvгийн хувьд гэхэд 300 тvмэн зоос буюу 600 орчим сая төгрөг зарцуулсан гэсэн. Тал нутагт 300 гаруй гэр барьж, 2048 бөхийн өмсгөл хийх, бөхийн тоогоо гvйцээхийн тулд зарцуулсан хөрөнгө нь тийм юм. Манай холбооноос 200 сая төгрөгт багтаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Бөхчvvд маань бvгд бэлэн, гэр бариад юм уу, тоог гvйцээх ямар нэгэн асуудал гарахгvй.
-ӨМӨЗО Засаг захиргаа ард тvмэнтэйгээ хамтраад энэхvv ажлыг нугалжээ. Монголын төр засгаас тvvхэнд vлдээх энэ ажлыг зохион байгуулах хөрөнгө санхvv, зохион байгуулалтын ажил дээр хамтарч ажиллах уу?
-Бид төлөвлөөд одоогоор бэлтгэл ажлаа эхэлж байна. Монголын ард тvмний дэмжлэгээр энэхvv ажил маань бvтнэ. Бөхөд хайртай ард тvмэн маань Монгол бөхийн өргөөг цогцлооход хэрхэн оролцсон шигээ хандах байх гэж бодож байна. Бид албан байгууллага, хувь хvмvvстэй гурван чиглэлээр хамтарч ажиллана. Vvнд нэгд зохион байгуулах ажил, хоёрт санхvvгийн дэмжлэг, гуравт хэвлэл мэдээллийнхэн энэхvv vйл ажиллагааг олон нийтэд хvргэх гэсэн чиглэлээр хамтрах юм. Ер нь 20 мянган хvн 5000 төгрөг өгөхөд л санхvvгийн асуудал шийдэгдчихнэ шvv дээ. Цаана нь бас төр засаг байна.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.