Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Sun Jul 17, 2011 12:05 am

150 ч арай худлаа байх.
Хамгийн ихдээ 80 нтр хавьцаа л байх.

Тэгээд Санжаа баяндаа ч биш, наадуул чинь өөрсдөө юу ч гаргахгүй ш дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Тошилоо » Sun Jul 17, 2011 4:04 am

Би ер нь ташаа мэдээлэл сонсоогүй юм байна. Начны давааны үнэ ханш тиймэрхүү л байдаг бололтой.
http://jalkhanz.blogspot.com/2011/07/blog-post_15.html
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Sun Jul 17, 2011 10:50 am

Цоомоо wrote:150 ч арай худлаа байх.
Хамгийн ихдээ 80 нтр хавьцаа л байх.

Тэгээд Санжаа баяндаа ч биш, наадуул чинь өөрсдөө юу ч гаргахгүй ш дээ.


80 чинь бараг тогтсон үнэ болцийм биш үү... 5-н давааний...

Санжаа гаргаагүй гэдэг нь тодорхой... өөрсдөө гаргахгүй шт... нутгийн баячууд нь л...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby bure » Sun Jul 17, 2011 4:54 pm

Даваабаатар ч гэсэн Жаргалсайxанд өгчиx шиг болсон 150 xавьцаа гэдэг бол үнэн байxоо мэдээж нутгийн аx нар л мөнгийг гаргаx л байx лдаа...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby El Payaso » Sun Jul 17, 2011 5:57 pm

дэмжсэн бүр л унах шив гэгэгэ... эхлээд Өсхөө зааныг л харж суусан ахдаа өглөө... тэгэхээр нь Цацабширийг харсан Ганбааг барсангүй... Содном нь ядаж Санжааг давчихаасай гэсэн бас заваараад байдаггүй... Сүүлд адилхан залуус гэхдээ увс биш гээд Батэрдэнийг нь дэмжсэн Мөнхбатыг барсангүй... Үзүүр түрүүнд Баянаа аваргын их ойн жилүүдэд увсын бөхчүүд түрүүлдэг энэ тэр гэж бааварласныг нь бодоод Эрхэмбаярыг дэмжээд ч явсангүй... Мөнхбат бол үнэхээр од нь гүйцэн л дээ... гоёо ч барилдаж давж байсан... гэхдээ аваргын энтэй бөх байж чадахгүй байх вий л гэж бодож байна... Содномдоржид л их харамслаа бэлтгэл ч сайн байх шиг байсан... Санжаа шиг лут амьтанд хоёр удаа баглуулаад мултрана гэдэг мундаг байгаагийн шинж... уг нь Санжааг давсан бол дөрөвт хүрэх л байсан байх... яхав одоо хор шарандаа илүү барилдана биз дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Фүүтгоол » Sun Jul 17, 2011 6:54 pm

Энэ нутгийн зөвлөл гэж балай газар Монгол бөхийг минь бузарлаж дууслаа.Тэр газар л энэ 100 зуун саяыг чинь босгож өгч байна. Нутгийн ганц найдвар Алтанхуягыгаа өөрийн хүчээр ав гэж мөнгө өгөөгүй Дундговийнхондоо баярлалаа. Харин өндөр үнээр даваа худалдаж үнэмшилтэй нь аргагүй жүжиглэж нутгийн олныгоо хуурсан Пүрэвжавт гомдохийн ихээр гомдлоо. Өмнөговийнхон ч Монголын ард түмний нүүрсээр туйлж байна даа. Доржсамбуу (mannn
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Фүүтгоол » Sun Jul 17, 2011 7:33 pm

За залуу аваргыг их магтлаа. Би арай өөр өнцгөөс жаахан юм бичие.
Монгол бөхөд түрүүлж мэх хийсэн нь хазайх магадлал ихсэж, мухардалд ороод байна. Ялангуяа дээгүүр даваанд тэнцүүхэн учраанууд дээр түгээмэл ажиглагддаг. Энэ нь бөхчүүдийн хамгаалалт маш их сайжирсантай холбоотой. Иймээс л бөхчүүд бидний үзэн яддаг шодоонд найдахаас аргагүй болж байна.
Түрүү бөх дээр жишээ авбал, 8 ын даваа. Санжаадамба түрүү давааныхаа гэмийг цайруулж сайхан барилдаан харуулахаар хамаагүй сугадан дайрч гэдийгээгүй бол тэгж хүүхэд шиг хутгуулахгүй.
9 ийн даваа хав барьцнаас Бат Эрдэнэ мөн л хутгах гэснүү эсвэл тонгорох гэснүү түрүүлж хөдлөн хий гаргасан.
10 даваа за энэ даваанд хашир туршлагатай багш хүний зөвлөгөө ямар гайхалтай байдгийг бахдлаа. Үзүүр түрүүний бөх гарах гэж байхад зурагтаар Мөнхбатыг их гаргасан. Хажууд нь Балжаа аварга, Ганболд заан 2 юм яриад байсан, зүгээр нэг гараа л сайхан үзчих, сайн барилдаарай гэж хэлдэггүйг Түрүү бөхийн барилдааны тактикаас харж биширлээ.
Мөнхбат гарангуутаа маш эрчтэй дайрч мэхийн оролдлого хийв/Гэхдээ мэдээж алдаа гаргаж хий унахаар хүч гаргаагүй зорилго нь унагах байгаагүйм чинь/. Түүнийхээ дараа маш их хүч гаргасан дүр үзүүлж амьсгаадан, өвдгөө тулан хөдлөх ч тэнхэлгүй байгаа байдал гаргав. Үүнд эрмэшсэн Сэлэнгийн Кинг Хонг гэнэдэж хурдхан авч шидэхээр шийдлээ. Үгүй тийм элэг бүсний барьцнаас яаж зайлж татан хаях вэ дээ. Ганцхан зайлж татаад хаях гэсэн Эрхэмбаярын баруун хөл ганцхан хүрэхэд л эвгүйтэхээр цөмрөөд ирэв. Хөл дээрээ арайхийн тогтож байсан Мөнхбат харин шаламгай нь аргагүй гар ачаад дайрчихсан нь гайхалтай. Энэ ч Сүхбатын 2000 оны наадамд Өсөхөөг хаячихаад үзүүр түрүүнд Гантогтохд хэрэглэж байсан тактик даа.
Миний нүдээр ингэж харагдлаа...
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Адмирал » Sun Jul 17, 2011 7:41 pm

Наадмын бичлэгтэй хүн байна уу
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Sun Jul 17, 2011 7:46 pm

ТВ9 дээр өнөөдөр 20:30-аа Үндэсний Их баяр наадам, Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын тойм гарна гэнэ ээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby meesh » Sun Jul 17, 2011 7:47 pm

Юутүб дээр байж л байна лээ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Төрналдо » Sun Jul 17, 2011 8:01 pm

Тэр мөнгө нтр гээд байгоо бол үнэн Мягмарсүрэн заан 5-6 жилийн өмнө 120 саяар хийж байсан баталгаатай.Бөхчүүд мэддэг л юм байлээ. Ярьж явдаг нь л цөөхөн болохоос.
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Bulga » Sun Jul 17, 2011 9:39 pm

Минийй бодлоор Монгол наадам Монгол төр 2 хооронд оо шүтэлцээтэй хэлхээ холбоотой Энергийн солбилзолтой байж болох юм,Яагаад гэвэл Жишээ татаж ярихад Баянмөнх ,Мөнхбат аваргуудын үед Монгол төрийг Цэдэнбал,Самбуу гуай 2 бариж байсан Цэдэнбал Увсых Баянмөнх увсых Мөнхбат аварга Самбуу гуай 2 бас Хоеуул ТӨв аймагийнх ,БАт ЭРДЭНЭ АВаргыг түрүүлдэг жил хэзээ ч ерөнхий сайд төрч байгаагүй Хэнтий Аймгаас анх удаа Дашийн Бямбасүрэн Ерөнхий сайд болж байсан , Бас ӨСөхөө аваргаг эд сайн барилдаж байхад Н,Энхбаяар Ерөнхийлөгч болсон ,бас Мөнхбаатарыг түрүүлдэг жил С,Баяар Ерөнхий сайд болсон гээд ярийад байвал баримтууд гарч магадгүй л юм
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Sun Jul 17, 2011 9:55 pm

Бөх төрөө дагадагаа гэдэг үг зүгээр ч нэг гараагүй л байх.

Жалханз блогийн наадмын талаарх пост уншлаа.
Шөвгийн 8-аас өмнөх даваануудад үнэн юм ер нь алга шахуу байна шүү кк.

Харин яг тэгээд байдгиймаа, дараа нь бат бат хүмүүсээс сонсохоор бүгд худлаа болж таараад байдгийн.
Муу наадамчид бид чинь тэр жүжгэнд нь автаад л дэмждэг бөхийнхөө өмнөөс нервтээд л бөөн л юм болж байхад энэ хэд ч мөнгийг хүүдийлж байгаамаа кк.

Одоо энэ Өмнөговь ер нь хэдэн жил дургиж, наадам үймүүлэх нь ээ.
2 толгойн мөнгийг баруун солгойгүй цацаж, ханш өсгөж хаяад.

Нэг талаар бөхчүүд яахав бас амьдрал ахуй нь мундаг л болж байгаа биз. 100 саяыг аваад даваа өгчихнө гэдэг чинь бас л. 100 сая гэдэг чинь ямар их мөнгө билээ...
Нөгөө талаар 100 саяыг өгье л дөө гээд байхад яс барилдаад яаж ч магадгүй, унаж давах аз эзний л юман дээр тэгээд яс үзээд хоосон хоцорч байснаас амьдралаа бодоод өгдөг л байх. Ард нь явж явж хүний амьдрал л байгаа.

Тэгэхээр энэ их мөнгө ингэж эргэлдэж байгаа цагт, эргэлдсээр байгаа цагт найраа гэдэг юм ойрын 10 жилдээ буурахгүй ээ.
Өмнө нь буюу 90-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр тодорхой хэдэн бөхчүүд л начин л төрүүлдэг, цаашаа бол нээх юм байдаггүй л байсан.
Одоо бол хөгшин залуугүй бүгд л найрдаг, найруулдаг болсон байна.
Тэгээд даваа бүр цолтой болсноор ёстой даваа бүр ханштай, даваа бүр найраатай, даваа бүр худлаа болжээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby occult sport » Mon Jul 18, 2011 2:39 pm

шне гишввн байна сайн байна уу содном л
User avatar
occult sport
 
Posts: 39
Joined: Mon Jul 18, 2011 2:35 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby MANDAKHT » Mon Jul 18, 2011 8:14 pm

бөхийн барилдааны талаар ярьж байгаа болохоор бөхийн тухай ярих нь аргагүй мэт боловч зохион байгуулж байгаа нөхдүүдэд гол учир байгааг бодох хэрэгтэй байх гэж бодож байна. Санжаа, Содном гээд сайхан залуучууд бөхийн холбооны зохион байгуулалтгүй замбараагүйгээс болж 2 хүмүүсийг талцуулж бөөн хэрүүл маргаан болжийшд. Мэдээж монгол бөх сонгодог олон мэхтэй үнэхээр сондгой сайхан спорт боловч үлгэр жишээ авахаар зөндөө олон өөр бөхийн төрлүүд байна шүү дээ. Дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй байгаа нь саяын наадмаас маш тод харагдлаа. Нэг хүний засаглалаа гэж... Бөхийн холбооны Ким Ир Сен хаха.
Харин энэ шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд бүгд эрэмбэ дээшилэхээр барилдаан нь мэдэгдэхүйц сайжирна харж байгаарай. Начинаар эрэмбэлэгдэж байсан бөх л гэхэд заан болоход хэрхэн амжилтанд нөлөө гарах вэ гэдгийг Доржсамбуу гарьдаар жишээ авч хэлмээр байна. Начин байхдаа хэрхэн барилддаг байсныг нь та бүхэн андашгүй мэдэж байгаа байлгүй. Мөн Рагчааг ч гэсэн.
Ямарч байсан миний хувьд сайхан наадам боллоо.
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby livefan » Mon Jul 18, 2011 8:18 pm

4096 бөх хэзээ барилдах юм болоо
User avatar
livefan
 
Posts: 214
Joined: Tue May 04, 2010 10:14 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Mon Jul 18, 2011 8:35 pm

Наадмын сонин хачингаас... хувийн дуулсан мэдээллээс... :ногоон:

Наадмын 5-н даваа эхлэхээс өмнө Санжаадамба бараг ам авах бүх бөхчүүд дээр "өөрөө" очиж "намайг аваач" гэж гуйсан гэнээ... хөөрхий... өмнөөс нь нутаг нугийнхнаас нь явж байгаа хүн байхгүй, нутгийн бөхчүүд нь ерөөс тоохгүй байсийм байх... Бүр бодсон чинь бас өрөвджийнө шүү... хэдий муухай барилдаан хийсэн ч бас залуу хүн цолны төлөө үнэхээр тэмцэж байсан болохоор алдаа мадаг гаргалгүй л яахав...
Ер нь Өсөхбаяр өөрийгөө мэдрээд л 8 дээр Санжааг аваад өгцийм гэхэд цаадах нь сэтгэлзүй сайтай шөвгийн 4-т гарч ирээд дайраад дайраад Аварга болчих ч байсийм билүү... Өмнөх даваандаа Содном-той баахан нэрвтэж нэрвтэж, 8 дээр сэтгэл санаа тогтворгүй сонин байдалтай гарч ирээд л уначиж байгаам...
Архангайнхан ер нь больж байгаа шүү дээ, ирэх 10 жилд ганц гайгүй нүүр тахлах бөхөө дэмжээд өгчихдөггүй бас шогийн гарууд шүү... энэ Архангайхан...
За тэгээд энэ сайхан бие бялдрыг зөв ашиглаад, сайн барилдаад жудаг ёсондоо суралцаад олон түмний итгэлийг даасан бөх болоорой...

Булганы Отгонбаатар арслан 4 дээр Энхбат харцагатай таараад хаясан юм байна... тэгээд Отгонбаатарын мөр нь мултарсан байсан гэнэ, Энхбат-даа цаадах нь тэгэж хэлсийм байх... би 5 дээр гараад ирвэл Доржсамбуу ах намайг аваал өгнө шүү дээ гэсээр Энхбатаа найраад гараад ирсэн чинь цаад Доржсамбуу гарьд нь бараг 200 орчим саяар начин төрүүлэх гээд Отгоогоо аваагүйм гэнээ... Тэгсэн Отгонбаатар чинь Доржсамбуу гарьдын эгчийнх нь охинтой нь суусан юм гэнэ... тэгээд яахав Сангисүрэн-тэй таарчихаар нь бас нилээдгүй мөнгөөр өгчихсөн гэнэ... хэхэхэ... энэ Будлиантынхан уу...

Гончигдамба-с бусад нь бүгд найрааны начингууд гэнэ... Пүрэвжав нтр бол бас л худлаа сайхан жүжиг тавьсан юм байх...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby bure » Mon Jul 18, 2011 10:21 pm

livefan wrote:4096 бөх хэзээ барилдах юм болоо
9сарын 16 17 18 гэсэн байxаа...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby zak » Tue Jul 19, 2011 2:45 am

Бас ч хамаагүй ингэж ярьж болохгүй байхаа.. Харсан узсэн гэж яридаг ч гэсэн баталдаг хүн байдаггүй биз дээ..Одоо наадам дуусаагүй байгаа нөгөө сэргээшийн шинжилгээг авсан байлгүй дээ..
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby zak » Tue Jul 19, 2011 2:56 am

Аагий wrote:
Цогоо wrote:Сая харин үзүүр түрүүний барилдааны өмнө хоёр бөхөд улсын арслан цол өгсөн нь их сонин санагдав. Хэрвээ ингэх юм бол даваа болгоны дараа цолыг нь өгөөд дараагийн даваанд шинэ цолтой нь барилдуулах хэрэгтэйшт. Маанаг юм бас хийх юм аа.


Энэ их учиртайм. Маанаг юм биш. Эхэлээд хууль, дүрмээ уншчих :ногоон:

Маанаг юм ч бас байгаа шүү! хоюулаа унаагүй байхдаа Арслан цол аваад л **н** байхгүй юу? тэрний оронд 2006 он шиг даваа унаа нь тодорхой болцон үед нь цолийг өгөх газар шүү дээ..Санжаа Содном 2=ийн барилдааныг төрийн түшээдийг чилээлээ гээд нэг ошкитой нөхөр ирээд л шийдээ биздээ..Би энэ жилийн наадмаас ганц хан зүйлийг сайн ойлголоо.Жижиг аварга яагаад зодог тайлваа энд энэ бөхийн холбоо бас Хөлбөмбөгийн холбоо шиг буруу замаар будаа тээгээд эхэлсэн тодрхой боллоо бишүү?
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jugder_08 » Tue Jul 19, 2011 9:28 am

начин Э.Энхбат, заан М.Өсөхбаяр нарт л харамсах юм. 2-юулаа өндөр цолонд хүрэх боломжтой хүмүүс байлаа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Аагий » Tue Jul 19, 2011 9:40 am

zak wrote:
Аагий wrote:
Цогоо wrote:Сая харин үзүүр түрүүний барилдааны өмнө хоёр бөхөд улсын арслан цол өгсөн нь их сонин санагдав. Хэрвээ ингэх юм бол даваа болгоны дараа цолыг нь өгөөд дараагийн даваанд шинэ цолтой нь барилдуулах хэрэгтэйшт. Маанаг юм бас хийх юм аа.


Энэ их учиртайм. Маанаг юм биш. Эхэлээд хууль, дүрмээ уншчих :ногоон:

Маанаг юм ч бас байгаа шүү! хоюулаа унаагүй байхдаа Арслан цол аваад л **н** байхгүй юу? тэрний оронд 2006 он шиг даваа унаа нь тодорхой болцон үед нь цолийг өгөх газар шүү дээ..


Гол нь Арслан цолтой хүн түрүүлвэл Аварга цол өгнө гэж хуулинд байгаа. Тэхээр энэ чинь маанаг юм биш. Хэрвээ цолоо авахгүй барилдвал харцага, начин цолтой 2 хүний нэг нь түрүүлээд Аварга цол авна гэхээр хуулинд харшилаад байгаам гэсэн.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Tue Jul 19, 2011 10:15 am

zak wrote:Бас ч хамаагүй ингэж ярьж болохгүй байхаа.. Харсан узсэн гэж яридаг ч гэсэн баталдаг хүн байдаггүй биз дээ....


Яг үнэнийг хэлэхэд тэд тэгэж их сая мөнгөөр ичих булчирхайгүйээр найраа хийгээд байхад бид энд иймэрхүү юм ярих ч яршиг байнаа зүгээр....

Тэгээд мэдээж энийг хэн ч баталж чадахгүй, хэрвээ баталчих юм бол тэгээд найрааг байхгүй болгочих гээл байгаам л даа... батлах арга байхгүй л байна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby adidavka » Tue Jul 19, 2011 10:19 am

Батлаx аргагүй ч 5н даваанд xуурамч барилдаанууд илт байдаг шд. Xалит xалит татаад л унаад унаад явчиxна даа xөгшин том цолтнууд. Ер нь том цолтой болсон xөгшчүүд л найрааны үүр болдог. Тиймээс Монгол бөxийг насны хязгаартай болгочиxвол найраа багасаx байxаа гэж бодов.
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Tue Jul 19, 2011 10:23 am

Барнаба wrote:Наадмын 5-н даваа эхлэхээс өмнө Санжаадамба бараг ам авах бүх бөхчүүд дээр "өөрөө" очиж "намайг аваач" гэж гуйсан гэнээ... хөөрхий... өмнөөс нь нутаг нугийнхнаас нь явж байгаа хүн байхгүй, нутгийн бөхчүүд нь ерөөс тоохгүй байсийм байх... Бүр бодсон чинь бас өрөвджийнө шүү...

Архангайнхан ер нь больж байгаа шүү дээ, ирэх 10 жилд ганц гайгүй нүүр тахлах бөхөө дэмжээд өгчихдөггүй бас шогийн гарууд шүү... энэ Архангайхан...

Гочоосүрэн заан 3 дээр аваад л явуулсан.
Түрүү жил Хишигдорж заан бас аваад л явуулсан.
Тэгээд өмнөөс нь очиж яриа хөөрөө хийж өгөөгүй юм байж, гэхдээ мөнгө төгрөгийг нь гаргаж өгсөн л байж таараа.
Ер нь зуучлагчийн рольтой хэдэн нөхдүүд байдаг гэсэн.
Сумод бол Энхбат нэлээн зуучилдаг байсан шиг.
Мань хүн зуучлагчгүй өөрөө явж л дээ ккэ.
Уг нь Гочоо заан, Хишигдорж, Мөнгөнцоож, Батжаргал нтр гээд явах хүмүүс ч байсан даа, яваад өгөхгүй дээ.
Мөнх-Эрдэнэ арслан гэж нэг хүн байна, уг нь нутаг л юм байгаан. Ерөөсөө хол хөндий л харагдахын. Өсөхөө аваргыг дээшээ барилдахад нь ирж зөвлөгөө нтр өгдөггүймаа гэхэд яг нутгийн Рагчаа эдр дээрээ ирээд ам нтр дээр нь зөвлөж харагддаггүй.
Тэр Увсынхан гэтэл ямар амь нэг мундаг байна ..

Барнаба wrote:Ер нь Өсөхбаяр өөрийгөө мэдрээд л 8 дээр Санжааг аваад өгцийм гэхэд цаадах нь сэтгэлзүй сайтай шөвгийн 4-т гарч ирээд дайраад дайраад Аварга болчих ч байсийм билүү... Өмнөх даваандаа Содном-той баахан нэрвтэж нэрвтэж, 8 дээр сэтгэл санаа тогтворгүй сонин байдалтай гарч ирээд л уначиж байгаам...

Дархан аваргын төлөө бодож байгаа хүн юу гээд л Санжааг аваад унаж өгөхөв дээ.
Баасандоржийг л авчихгүй дээ.
Эсвэл хөлөө алдчаад тэр чигээрээ хамгаалаад барьц салахыг бодохгүй далжийж гуядах гэж оролдоод бурууддийн.

Барнаба wrote:Гончигдамба-с бусад нь бүгд найрааны начингууд гэнэ... Пүрэвжав нтр бол бас л худлаа сайхан жүжиг тавьсан юм байх...

Пүрэвжав жүжиг гэсэн.
Харин Амарзаяа өөрөө явцын биш үү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron