Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Fri Jul 15, 2011 11:53 am

Цоомоо wrote:Ямар сайндаа Санжаа - Содном 2 барилдаж эхлээд шууд шодож байхав.
Хэн давахыг харах биш, яаж барилдаж, хүч бяраа үзэхийг хармаар байна.

Шоддог, барьц сонгодгийг болиулчвал үнэхээр бэлтгэл их хийсэн, бяртай, мэхтэй, ястай сайн бөх нь л давна.

Барьц сонгохыг хүлээгээд энэ хэд барилдахаа ч больлоо. Хүлээж л байя, энэ түрүүлээд мэх хийвэл алдаан дээр нь мэх хийнэ гэсэн маягтай.
Тэр уран сайхан барилдаанууд ч ховордсоор л байгаа.
Бөхчүүдийн жин талийж байгаа, барьц сонгодог дүрмээс үүдэлтэй сөрөг муу зүйл олон байна оо.

Утгагүй асуудлаа цэгцлэх болжээ.

1. 1024 барилдааныг таслан зогсоох.
2. Барьц сонгодгийг болиулах. Ядаж наадмаар болиулах, эхний 4 давааг болиулах ч юм уу. 5 -ын даваанаас хойш тэгээд барьц сонгохгүй байх.
3. За тэр харцага, гарьд цолыг одоо болиулна ч гэж юу байхав.
4. Бөхчүүд хөлийн цэцийн шийдвэрийг биелүүлэхгүй, засуулын шийдвэрийг биелүүлэхгүй бол хариуцлага тооцох, эрх нтрийг нь хасаж ч болно... Нөгөө утгаараа Цэц шиг цэц, засуул шиг засуултай болох.
5. Одоо гол нь МҮБХ-ны удирдлага солигдох цаг нь болж...Хийсэн бүтээсэн их байна, гэхдээ одоо цаг нь болж.

Энэ мэт асуудал байна.
Форумчын бөх сонирхогчид нэгдээд, санал бодлоо уралдуулаад, цэгцлээд нэг юм хийе тэгэх үү.


Цоомоо-д хэлэхэд ер нь форумын бөх сонирхогчиддоо хэлэхэд энэ дээр бичсэн зүйлүүдийн талаар бүгдээрээ нэг сайн хэлэлцүүлэг явуулья... эмх цэгцтэй, дэс дараатайгаар...
Ялангуяа тэр тодруулсан хэсгийг сайн унш, тэрний талаар шинэ санаа оноо байвал МҮБХ нээлттэйгээр хүлээн авна гээд байгаа шүү дээ... бүгдээрээ яагаад шинэ соргог санаа, оноо гаргаж болохгүй гэж... Яг энэ талаар сайн хэлэлцээд нэг томхон шийдэлд хүрээд МҮБХ-д хүргүүлье л дээ...

Гишүүд санаа оноогоо хэлцгээгээд энэ талаар хэлэлцүүлгээ эхэлье...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby attilla » Fri Jul 15, 2011 11:56 am

миний үзэл бодол чинийхтэй заавал таарах албагүй битгий өөрийнхөө бодлийг хүмүүст тулгаж бай :grin:
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Fri Jul 15, 2011 12:02 pm

Чи нэг зүйлийг мэд... Болоод дууссан барилдаан дээр ганц үнэн гэж бий... чиний үзэл бодол, миний үзэл бодол гэж байхгүй... Мөнхбаатар унасан байна лээ, эхлээд би олигтой харж чадаагүй Мөнхбаатар хэлмэгдчихсэн юм болвуу гээд бас өрөвдөөд байсан чинь буруу байсан байна лээ....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Nova » Fri Jul 15, 2011 1:17 pm

Бат-Эрдэнэ л түрүүлцэн бол ёстой сайхан наадам болох байлаа.. Өсөхөө аваргыг ч сайхан хаясандаа..
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Төрналдо » Fri Jul 15, 2011 2:21 pm

ЦАГААН wrote:
J@x wrote:
Turnaldo wrote:Элбэг Жавхлан 2 тунасаншдээ заан болдог жил мөөн мөн

Өмнө нь заан болсон байсан. Баяржавхлан чинь Мягааг хаяж заан болсон. Тэр жил их удаад бараг 4 4 удаа бие биеэсээ барьц сонгосон байх. Дараагийн даваанд баяржавхлан шалисан ч юмгүй унасан


Баяржавхлан Мөнхбаатар найзаараа 2006 онд 7 давж заан болсон, харин 2007 онд Баяржавхлан 7 дээр Элбэгийг авч Мөнхбаатар Ганбаатар 2 тунасан. Элбэг тэр 2 олон шодсон хамгийн сүүлд засуул багахан нөлөөлсөн гэхдээ тийм ч ноцтой биш байхаа, давуулж гуядаад засуулын хормой хүрээд өөрөө дээрээ гуядсан, гэхдээ дэндүү аймаар цуцсан л даа 2 том хүн...



тийм байна андуурч. Засуулын салтаа тээгэлсийшдээ.
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Bulga » Fri Jul 15, 2011 6:52 pm

Бат Эрдэнэ Санжаа 2 ын нэг н л түрүүлцэн бол гоЕ байх байлаа ууг нь өөө нээрээ Дагваа аварга барилдсан юм болвуу энэ жил
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Fri Jul 15, 2011 7:00 pm

.................................................90 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааны тэмдэглэл.

Наадам үзэж суухад Цагаан гуайд нэг иймэрхүү сэтгэгдэл төрж суулаа гэж...
Хувь хувьсгалын ажлаас болоод барилдаан ямархуу болох тухай бараг л төсөөлчиж чадалгүй наадамтай золголоо. Ганц удаа л тооцоо хийсэн, тооцоо ч гэж дээ бараг мөрөөдөл шахуу зүйл л дээ у.ар Ганбат түрүүлээд, а.а Чулуунбат шөвгөрөөд явчих хэмжээний л зүйл... Наадам дөхсөн үед хүмүүс надтай санал солилцох, зарим хүмүүс надаас бөх яах бол гээд л чухал асууж байлаа. Миний хувийн бодол бол Ганбат арслангаас өөр сонголт байсангүй, Даваабаатар үнэн муу байгаа тул зүгээр л 5 даваад дээрээ байдаг хөгшин голдуу хэдэн харцагуудынхаа урд нь ороосой л гэж хүсч байв. Харин Өсөх-Ирээдүй начин найдвартай шөвгөрөөд гарьд, дор хаяж заан болох байх, Рагчааг цолоо ахиулж таарна, До арслан Мөнхбаатар арслан 2-ыг буйр заагаад дээшээ явж таарна. Нэмээд хаана ч хүрч болох эвгүй хүмүүс бол Өсөхөө заан, Мөнхбат харцага 2 бол 7 давах хэмжээний бөхчүүд гэдгийг ТВ9-ийн Батнасан бид 2 нилээн их ярьсан. Бүрэнтөгсийг 5 давсных нь дараа Гантогтох гарьд Бүрэнбаатар начин энэ тэрээр ч юмуу 5 давж байгаа авч харцага болгож өгнө гэж бүүр бат итгэж байв, гэх мэт л таамаг хөвөрсөн байдалтай наадмаа эхлүүллээ...
Уг нь наадамд олон янзын хүн барилдана гэсэн л цуурхал байсан, 10-аад хоногийн өмнө Цогтбаатар гуай Сумъяа аварга, Аса аварга нар бэлтгэлд гараагүй, тэгэхээр барилдахгүй нь тодорхой гэж хэлсэн нь өнөө жил Түвшинбаяр аварга л Дорж гарьдаар начин болохоос өөр гэнэтийн зүйл болохгүй нээ гэж ойлгуулав. Харин наадам эхлэнгүүт Баянмөнх аварга барилдахаар байгаа бол эсрэгээрээ “хэрэгтэй хүн” Гантогтох барилдахгүйгээр байгаа нь их гайхал төрүүлсэн. Маш цөөхөн буюу 48 цэрэг барилдсан нь 1024 бөхийн өрсөлдөөн шигүү биш, таруудуу байх юм шиг санагдав. Томчууд нь муучилж таараад жижиг сайчууд нь хоорондоо үзэцгээж эрт цөөрдөг байсан бол энэ жил арай өөр ерөнхийдөө сайчууд маань 2 давж байгаад л 3-ын даваанаас тулаанаа арай өөрөөр өрнүүлэх юм шиг санагдсан. 2-ын давааны надад сайхан санагдсан барилдаанууд гэвэл:
1. у.н Багахүү с.з Төрмагнай
3 дахь үеийн удамт бөх аавынхаа найзтайгаа таарч давхар ачихад нь тэсч үлдээд 2 давж “эмээгээ” баярлуулав.
2. у.н Цэвээн с.з Ралдийжамц
Ралдий маань 1 давчлаа гээд л бид форумдаа хөөрч байсан бол 2 дээр хашир Цэвээн начныг хутгаад давсан залууг Ралдийжамц гэж зарлангуут хөөх манай фантазигийн шинэ арслан маань байна шүү дээ гэж шууд ойлгов. Бид бие биенээ сайн мэдэх кибер найзууд ч түүнийг би өмнө харж байгаагүй л дээ.
3. у.н Болдбаатар с.з Төмөрхүлэг
4. у.н С.Эрхэмбаяр с.з Пүрэвдорж
5. у.н С.Ганхуяг с.з Батнасан
Жүдогийн 60-ийн Төмөрхүлэг аав шигээ сайн бөх болохгүй ч харцага аавын хүү байна даа улсад 2 давчихтайгаа юм билээ, бас ТВ9-өөр бидэнд байнга бөх тайлбарлаж өгдөг танил хоолойт Батнасан гуай маань хөдөөний нэвтрүүлэг дамжуулж байхдаа хааяа ажлын байраа хаячихаад очиж барилддаг хүн, энэ удаад улсынхаа их ойд зодголоод бас ч гэж амжилттай барилдан 99 оны начин С.Ганхуягаар 2 давлаа.
6. у.н Лхагвадорж а.н Ням-Очир
За наадмын анхны шуугиан, энэ давааны хамгийн том гарз Лхагваа начин боллоо. Уг нь зүгээр давдагаараа даваад л байхад бол 5 бол хангалттай давчина, 6 дээр ч шинэ начинг бол аргалчина, тэгээд л цаашаа аавынхаа цолны төлөө тэмцэх хүн шүү дээ. Ням-Очир ойрын үед адал явдал ихтэй байх шив дээ, хүн зодлоо л гэх юм, алт авлаа л гэх юм, эцэст нь Лхагвадоржийг нураачлаа... Ер нь энэ жил 2 өдрийн барилдаан шөнө 23 цаг өнгөртөл үргэлжилсэн, төвийн бид нар ч яахав амралттай байгаа тул нааджил байвал хамаа юу байхав, хөдөө энэ тэрд ингэж оройтож наадаж болдог ч юмуу үгүй ч юмуу... Сунайтал сайхан 7 хоног амарч байж заавал яаран сандран шөнө дөлөөр наадам хийдгийн учир юу бэ? Эхний өдөр 1-ийн давааг дуусгаад, дараагийн 2 өдөр хуучны зохиолоор наадаж болно ш дээ, эсвэл 800 жилийн ой шиг 2+3+5 гэж хийсэн ч болжил байсан. Уг нь сайхан гэрэлтүүлэгтэй л юм билээ, үзэж байгаа бидэнд хамаа юу байхав, барилдаж байгаа хүмүүст ямар байсан бол? Энд тэндээс хурц гэрэл гялбаад эвгүй байна гэсэн сураг сонсогдож байсан шүү, 2 давдаг Батнасан ахын олж мэдэснээр бол.
7. у.н Баярмагнай а.н Баасансүрэн (шодож)
8. у.н Бадамдорж а.н Х.Гантулга (шодож)
9. а.а Идэрсүрэн а.н Батсуурь
10. а.а Сүхбаатар а.н Чимэддорж (шодож)
11. а.а Бат-Отгон а.а Батчимэг
12. а.а Сүхбат а.н Элбэгбаяр (шодож)
13. а.а Гөнтөгс а.х О.Гантулга
14. а.а Лха-Очир а.х Батсайхан
15. а.а Хадбаатар а.х Ч.Ганзориг
сайн сайн залуучууд ерөнхийдөө давсан бол Чимэддорж л уналаа, манай энд нутагтаа амьдардаг Батчимэг начин (заан) маань хүртэл улсад 2 удаа 4 давсан Бат-Отгоныг давж багахан гарз үүсгэв. Лха-Очир бас хармасмаар л юм болсон, гэхдээ а.х Батсайхан их сайн байсан энэ хавар.
16. а.а Сүрэнжав а.з Баянмөнх (Ар)
17. а.а Отгоонбаатар (Га) а.з Буянмөнх
18. а.а Шинэбаяр а.з Бадамсүрэн
19. а.а Энх-амгалан а.з Батзориг(Өв)
20. а.а Цагаанбаатар а.з Батсайхан
21. а.а Энх-Амгалан(Ду) а.а Батгэрэл
22. а.а Одбаяр а.а Энхбаяр

3-ын даваа.

1. дар.ав Х.Баянмөнх а.а Алтанхуяг
10 жилийн дараа гарч ирээд 2 цэрэг хэвтүүлээд цолоо дуудуулж хийморио сэргээгээд авсан. Магадгүй дахиад 10 жилийн дараа энх тунх байгаагаа харуулах гэж 1-ийн даваанд дэвэх ч юм билүү, түүхт ой бол зөвхөн түүний наадам л болдог жамтай, өнөө жил ч гэсэн мөн л ижил... Одоо хэдэн жил ханиад ч болтугай хүрэхгүй сайхан гялалзах биз. Мөн нутгийнх нь залуучуудынх нь ч хийморь нь сайхан сэргэсэн байх. Харин засуул нь нэг цаас барьж байгаад цолыг нь дуудсан, би эхлээд нөгөө урт цол гуншингуудыг нь дуудахад хэрэглэж байгаа юм байлгүй гэсэн чинь сүүлдээ биш болж таарсан, жирийн бөх цололдогоос шал өөр үгтэй байсан, мөн цол гуншинг нь дэндүү их задалж дуудсан Ази тивийн тэдэн удаагийн алт, мөнгөн медальт энэ тэр гээд... Сүүлд тугандаа очиж мөргөөд байхаар нь албан ёсоор зодог энэ тэрээ тайлаад байгаа юм болов уу гэж ойлголоо, тэгээд л бүх цол гуншингаа дуудуулсан юм байна гэж бодсон. Мөнгөнбаатарыг багш нь авчихаар байсан юм байлгүй Алтанхуягийг авдаг нь ч зөв байх, түүнийг хэн ч дэмждэггүй зөвхөн өөрийнхөө хүчээр л улсад 2 удаа 4 давсан хүн шүү дээ.
2. дая.ав Г.Өсөхбаяр а.н Мягмарсүрэн
3. у.ав О.Балжинням с.з Тамир
4. у.ар Д.Ганхуяг с.з Даваадагва
5. у.ар Б.Ганбат с.з Аззаяа
6. у.ар Х.Мөнхбаатар а.а Эрдэнэцогт
7. у.ар Д.Азжаргал с.з Батнасан
8. у.ар Д.Мөнх-Эрдэнэ а.а Дарханбат
9. у.г П.Сүхбат а.а Сумъяа
Би хувьдаа гомджил байлаа, 2 луу маань хэн нэг нутгийн арслангаа авч болно доо, энэ үеэс л энэ жил Өмнөговьчууд бүүр “шийдчихжээ” гэж бодогдсон.
10. у.г Доржсамбуу а.a Гантулга
11. у.г Н.Ганбаатар з.б Дүүрэнбаяр
12. у.з М.Баяржавхлан а.а Адъяасүрэн
13. у.з Д.Рагчаа з.б Алзахгүй
14. у.з Ц.Баярсайхан а.а Д.Батжаргал
15. у.з Ц.Мягмарсүрэн с.з Түмэнжаргал
16. у.з Д.Бумбаяр а.н Нямбат
17. у.з Б.Сайнбаяр а.з Ганзолбоо
18. у.з М.Өсөхбаяр с.з Ралдийжамц
19. у.з О.Одгэрэл а.а Ганням
20. у.з Ч.Батзориг а.а Асейн
21. у.з Р.Амгаланбаатар с.з Хэрлэн
22. у.з Б.Соронзонболд у.н Нямхүү
23. у.з Гочоосүрэн ц.а Санжаадамба
24. у.з Цэнд-Аюуш а.а Амартүвшин
25. у.х Г.Элбэг с.з Эрдэнэчулуун
26. у.х Г.Ганхуяг с.з Шижирбат
27. у.х Л.Пүрэвжав а.н Батсайхан(Төв)
28. у.х Д.Баасандорж а.а Отгонбаяр(Ду)
29. у.х Т.Мөнгөнцоож а.з Мэшигдорж (шодуулж)
шуугиан дугаар 2 гэхүү дээ... уг нь бөх бүр нутгийнхаа цаашаа даваагүй хүмүүсийг авч даваагаа ахиулж байсан юмсан, Мөнгөнцоожийг ч бас тэр ёсоор боллоо гэсэн чинь талбай дээр барилдаан шал өөрөөр өрнөсөөр байгаад Санжаадамба, Пүрэвдагва тэргүүтэнд нэг асуудал үүслээ.
30. у.х Г.Намсрайжав а.н Батсуурь
Урд жил Ганхуяг харцага аав гуайг амлаад боломж олдоогүй Батсуурь Цагцааг гайтуулсан бол энэ жил яг л хүссэнээрээ боллоо.
31. у.х Ц.Магалжав а.н Гансүх
32. у.х Т.Амартүвшин а.н Энх-Амгалан
33. у.х Д.Батболд а.н Батчимэг
34. у.х С.Мөнхбат а.з Отгонбаяр(Увс)
35. у.х Э.Батбаатар а.а Одбаяр
36. у.х М.Дармаабазар а.а Гончигдамба
37. у.х Ч.Чулуунбаатар а.а Одгэрэл
38. у.х Г.Батбаяр а.а Энхтайван(Гачуурт)
39. у.х М.Батжаргал а.н Лхагвасүрэн
40. у.х Ө.Даваабаатар а.н Мөнхтөр
41. у.х Ө.Бат-Орших с.з Эрхэмбаяр
42. у.х А.Бямбажав з.с Болдбаяр
43. у.н Ш.Батхуяг а.а Батдорж
44. у.н Жамъянпүрэв с.з Төмөрхүлэг
45. у.н Сумъяабэйс з.б Даваасүрэн (шодож)
46. у.н Ёндонсамбуу а.з Хатанбүүвэй
47. у.н Эрхэмбаяр а.н Баасансүрэн
48. у.н Лхагвасүрэн а.н Төмөртогоо
49. у.н Цогтжаргал
50. у.н Уламбаяр а.н О.Батжаргал
51. у.н Өсөх-Ирээдүй Ариунбаатар
52. у.н Отгобаяр а.н Чүлтэмпунцаг
53. у.н Чинзориг у.н Баттулга
54. у.н Хүрэлбаатар а.а Пүрэвдагва
55. у.н Бадрал а.а Эрдэнэбат
56. у.н Бат-Амгалан а.а Жаргалсайхан
57. у.н Мөнхбаатар а.а Баярхүү
58. у.н Түвшинсанаа а.з Бямбадорж
59. у.н Дэлгэрбат а.з Баянмөнх(Ар)
60. у.н Адъяахүү а.а Мөнгөнбаатар
61. у.н Хатансайхан а.а Эрдэнэжаргал
62. у.н Балжинням а.а Булганхүү
63. у.н Пүрэвсүрэн а.а Сангисүрэн
64. у.н Одхүү а.а М.Баярсайхан (шодож)
65. у.н Цэрэнчимэд а.а Нямдорж
66. у.н Зоригт а.а Дэлгэрсайхан
67. у.н Бадам-Очир а.а Ба.Батжаргал
Өсөх идэр биш 14 хөгшин начин 2 давсныхаа “шагналаа” аваад буцлаа, залуу халуун насаа бөхийн төлөө зориулж улсын цолтны өндөр босгыг давцгаасны буянаар жилдээ нэг ингэж “шагнал” авдаг билээ, жилээс жилд шагнал хишиг нь өсчил байгаа...
68. у.н Да.Батбаяр а.з Наранбаяр
69. у.н Бүрэнбаатар с.з Пүрэвдорж
70. у.н Наранбаатар а.з Ч.Мөнхбаяр
71. у.н Б.Баянмөнх з.б Төрмагнай
72. у.н Олзгэрэл а.а Мөнхсүх
энэ 5 начин яс үзсэн боловч харамсалтай нь Бүрнээ начин, Олзгэрэл начин нар уначихав, шагналчгүй дууслаа даа.
73. у.н Ж.Гансүх а.а Ганзориг (Түргэн)
74. у.н Ду.Батбаяр а.н Дамдин
75. у.н Алтансүх а.з Хашбат
76. у.н Р.Ганхуяг а.а Багахүү
77. у.н Энхтуяа а.а Энхтайван
78. у.н Цанлиг а.а Суманчулуун
79. у.н Насандэлгэр а.а Батсуурь
у.н Цанлиг, у.н Алтансүх нарыг хэнтэй барилдсаныг нь мэдэж чадаагүй, харин 4-ийн даваанд а.а Суманчулуун, а.з Хашбат нар зодголсон тул нэг иймэрхүү л юм болсон боловуу гэж таачлаа шүү. Нөгөө 3 нь бол их тодорхой барилдаанууд.
80. у.н Цолгзолдорж а.н Отгонбаатар (Увс)
81. у.н Ганхүү а.з Баярт-Од
82. у.н Баянжаргал с.з Отгонбаатар
83. у.н Гантулга а.н Дашдаваа
84. у.н Нямсүрэн а.з Батсайхан
85. у.н Бат-Эрдэнэ а.з Энхзаяа
86. у.н Цацабшир а.а Айдос
87. у.н Оргил а.н П.Батсүх
88. у.н Тогтохбаяр а.а Өлзмиймөнх
89. у.н Содномдорж а.а Батбилэг (шодож)
90. у.н Энхбат а.н Ням-Очир
91. у.н Батзаяа а.н Тамир
92. у.н Баянмөнх
93. у.н Санчир а.з Баасанбат (шодож)
94. у.н Заяамандах а.з Одсүрэн (шодож)
Залуу начингууд маань харин овоо шүү 100% ирцтэйгээр 3-ын давааг гэтэллээ. Содном Заяамандах 2 шодсон бол Оргил Баянжаргал Гунтулга... энэ тэр нутгийн дүү нараараа давсан.
95. а.а Дамдин с.з Сугаржаргал
96. а.а Сүмбээ а.н Х.Гантулга (шодуулж)
97. а.а Отгонбаатар(Бу) а.н Ерөөлт
98. а.а Түвшинбаяр а.н Элбэгбаяр
99. а.а Амараа а.х О.Гантулга
100. а.а Түвшинбаатар а.н Хайдав
101. а.а Нэргүй а.х Батсайхан
102. а.а Батчулуун а.х Ч.Ганзориг
103. а.а Дамдинхүү а.з П.Мөнхбат (шодож)
104. а.а Мягмаржав а.з Мягмарсүрэн
105. а.а Мөнгөн а.з Ган-Идэр
106. а.а Баатарцол а.з Баярхүү
107. а.а Сүхбаатар а.з Бадарч
108. а.а Отноням а.з Батгэрэл
109. а.а Шинэбаатар а.з Баасанхүү
110. а.а А.Батмөнх а.з Амаржаргал
111. а.а Амарзаяа а.з Ганзориг(Тэс)
112. а.а Пүрэвсайхан а.з Л.Батзориг
Ганзориг Амарзаяа 2 үеийн залуучууд их ширүүн барилдаад зэрэг энэ тэр дэлж гүйгээд байсан, Ганзориг наадмаас 3 хоногийн өмнө бол Санжааг даваад а.з цолоо баталсан байлаа. Өвөлжин Хаваржин үнэхээр сайн барилдсан а.з Л.Батзориг өнөө жил начин болчихсон гэгдэж байсан 2 хүний нэг болох а.а Пүрэвсайханг гайтуулж ёстой л нэг баярлуулав, энэ удаа оноо нэмэхгүй ч миний фантазид мөн ч их тус болдог хүн дээ.
113. а.а Цэрэндаваа а.а Батгэрэл
114. а.а Энхбаатар а.а Давааням
115. а.а Б.Батмөнх а.а П.Батхуяг
116. а.а Ганзориг(Увс) а.а Ариун-Эрдэнэ
117. а.а Батхуяг(До) а.а Амарсайхан
118. а.а Бат-Эрэнэ а.а Шинэбаяр
119. а.а Цогбаяр а.а Бүрэнтөгс
120. а.а Буянжаргал а.а Эрдэнэхүү (шодож)
121. а.а Чулуунбат а.а Отгонбаатар(Га)
122. а.а Адъяабат а.а Галбадрах
123. а.а Ганхуяг(Хөвсгөл) а.а Мэндбаяр
124. а.а Отгонбаатар(До) а.а Бямбаа
125. а.а Д.Энхбат а.а П.Батмөнх
126. а.а Го.Отонбаатар а.а Дж.Батбаяр
127. а.а Болдбаатар а.а Бо.Батжаргал
128. а.а Жамсран а.а Алтангэрэл
арслангуудын барилдаанд 32 арслангийн тал нь дараа жилийн наадмыг хүлээх нь тодорхой. Хамгийн харамсалтай нь Бүрэнтөгс, их л хол явна гэж тооцож байсан бол мэх хийж яваад алдаа гаргаад л уналаа. Дж.Батбаяр, Бо.Батжаргал нартаа бас харамсах л юм, гэхдээ яахав дээ үеийнхээ сайхан залуучуудтай тулаад л дийлээгүй л унасан юм чинь, энэ бол Монгол наадам шүү дээ.

4-ийн даваа.

Энэ даваа бол их чухал нэмээд 1024 бөхийн ялгааг бөх бага мэддэг хүмүүст хүртэл тодоор харуулж өгнө. Хурц арслангууд өсөх идэр начин хавьцаа таардаг байсан бол энэ жил хоорондоо таарах хэмжээнд л өөрчлөлт орсон байгаа нь хэн бүхэнд мэдрэгдэлгүй яахав.
1. дая.ав Г.Өсөхбаяр с.з Пүрэвдорж
2. у.ав О.Балжинням с.з Сугаржаргал
Муухай л юм даа хүн зоддог ч гэсэн улсын шигшээгийн тамирчин олон газар явсан хүн байна, бие хаа гэж ямар үлэмж билээ, гэтэл хөгшин аваргад худлаа үсэрч унаж байгаа нь эвгүй харагдсан. Ёстой нөгөө заяа нь гомдох гээч л болох байлгүй дээ... харин Балжаа аварга юу гэж хэлээд хэвтүүлчихвээ гэдгийг таах гэж оролдох нь хөгжилтэй мэт. Чамайг 5 дээр Ганбатаар авхуулна шүү, надаар начин болох хүнээс хэдэн юм аваад хэвтээд өг гэхүү? Жүдогийн шугамаараа Насаа багшийг ч юмуу эсвэл Өвөрхангайн хөгшчүүдээр ч юмуу яриулсан юм болов уу?... за ямар ч байсан их л муухай харагдсан шүү үсэрч унаж байгаа нь.
3. у.ар Д.Ганхуяг а.н Батсуурь
4. у.ар Б.Ганбат а.х О.Гантулга
5. у.ар Х.Мөнхбаатар а.х Батсайхан
6. у.ар Д.Азжаргал а.з Ган-Идэр
7. у.г Доржсамбуу а.з Баянмөнх
8. у.г Н.Ганбаатар а.з Бямбадорж
9. у.з М.Баяржавхлан а.з П.Мөнхбат
10. у.з Д.Рагчаа а.з Мэшигдорж
11. у.з Ц.Мягмарсүрэн а.з Баярхүү
Азгүйчүүд гэхүү дээ, Батсуурь байна, Бүрнээ начин л уначаагүй бол Балжаа аваргаар хөнгөхөөн 4 давчих байлаа ш дээ, Гантулга яахав нутгийн ахдаа тахим буулгасан бол а.х Батсайхан Увс Завханы 2 сайхан арсланг гайтуулсныхаа хэргийг гаргаж чадсангүй, их залуу байна даа. Мэшигдорж гуай чинь ялгавар үзэлтэй юм билээ ш дээ, Цоожийг үзсээр байгаад хусчаад Рагчаатай болохоор огт үзэхгүй байна лээ.
12. у.з Д.Бумбаяр а.з Хашбат
13. у.з Б.Сайнбаяр а.з Бадарч
14. у.з М.Өсөхбаяр а.з Батгэрэл
15. у.з Ч.Батзориг а.з Баасанхүү
16. у.з Р.Амгаланбаатар а.з Л.Батзориг (шодож)
Томчуудаас 2-хон л бүдэрсэн, Бумбаяр их но-тойгоор, харин Амгаа заан үнэхээр дийлэхгүй юм чинь одоо яахав дээ, шодоод өөрийнхөө талаар таарсан байгаа л харагдсан, сүүлд унасан л байна лээ.
17. у.з Б.Соронзонболд а.а Дарханбат
18. у.х Г.Элбэг а.а Давааням
19. у.х Г.Ганхуяг а.а Одбаяр
Нөгөө 3-ын даваанаас эхэлсэн Өмнөговийнхны шаргуу ажил үргэлжилсээр, Соронзон харин унаж өгсөнгүй бололтой, уг нь Дарханбат Элбэгтэй таарсан бол ч гэж бодож байгаа байх даа.
20. у.х Л.Пүрэвжав а.а Шинэбаяр
21. у.х Д.Баасандорж а.а Эрдэнэхүү (шодож)
22. у.х Ц.Магалжав а.а Галбадрах
23. у.х Т.Амартүвшин а.а Ба.Батжаргал
Мөөеө аваргын хүргэн чинь хэдүүн Архангайн гал дээр бэлтгэл хийгээд тууж явсан шүү, гэтэл Амартүвшинг шатаагаад 4 давчлаа. Амараа харцага уг нь ах нарынхаа зааж өгсөн замналаар ороё гэж бодож байсан л байхдаа.
24. у.х Д.Батболд а.а Ганням
25. у.х С.Мөнхбат а.а Мөнхсүх
26. у.х Г.Батбаяр а.а Алтангэрэл
27. у.х М.Батжаргал а.а Болдбаатар
энэ Батбаяр харцага хаа очиж найрдаггүй юм шүү, харцага болохдоо ч Да.Батбаяртайгаа сайхан тунаж барилдаал болж билээ. Алтангэрэл од гийгээд л 4 давчихсан, Амараа харцага унасан ч алдарт 2 эх цаана чинь байгаа тул ингээд л начин болчихсон юм билээ ш дээ.
28. у.х Ө.Даваабаатар а.а Го.Отонбаатар
29. у.х Ө.Бат-Орших а.а Энхбат
30. у.х А.Бямбажав а.а Мэндбаяр
31. у.н Жамъянпүрэв а.а Суманчулуун
32. у.н Сумъяабэйс а.а Чулуунбат
Мэндээ арслан ноднин Дэлгэрсайханд хулхидуулсан, энэ жил харин сайхан барилдаж 4 дээр залуу харцага Бямбажавыг хавирч тэнцвэр алдуулаад залгуулж нөгөө талд нь гар ачиж сунгаж татаад сайхан давсан шүү. Шуугиан дугаар 3 болж таарлаа. Чулуунбатыгаа зөөлхөн амтай таарлаа гэж их баярлав. Харин барилдаан бол тэгж баярлахаар өрнөсөнгүй, бяртай начин юу ч хийлгэлгүй тогтоосоор шодож Чука өөрийнхөө талаар хаяж чадсангүйд манай аав цуг сууж байснаа “арчаагүй юм, ийм хүн начин болоод ч яадаг юм” гээд л бослоо, би харин итгэсээр л... итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг гэдэг дээ... Чука маань сайхан тогтоод өөрийнхөө талаар 2 дахиа барихдаа нэг юм давлаа, энэ үед а.а Энхбат унасан байсан тул шууд л Батболдоор начин болох нь тодорхой санагдав.
33. у.н Ёндонсамбуу а.а Отгонбаатар(До)
34. у.н Эрхэмбаяр а.а Батдорж
35. у.н Лхагвасүрэн а.а Цогбаяр
36. у.н Цогтжаргал а.а Батхуяг(До) (шодож)
37. у.н Уламбаяр а.а Дэлгэрсайхан
38. у.н Өсөх-Ирээдүй а.а Ганзориг(Увс)
39. у.н Отгобаяр а.а Б.Батмөнх
40. у.н Чинзориг а.а Цэрэндаваа
Өсөх идэрүүдээс 3 нь л давсан байгаа юм, Сэлэнгийн 2 ч яахав хол явъя гэж бодож байгаа хүмүүс, Чинзориг наадмаар бас л одтой шүү, Батмөнх Цогбаяр 2 л гэхэд их азтай таарч болох боломжтой нутгийнхаа ах нартай шууд таарчихдаг...
41. у.н Да.Батбаяр а.а Амарзаяа
42. у.н Наранбаатар а.а А.Батмөнх
43. у.н Б.Баянмөнх [b]a.а Сумъяа[/b]
44. у.н Ж.Гансүх а.а Сангисүрэн
45. у.н Ду.Батбаяр а.а Гончигдамба
46. у.н Цолгзолдорж а.а М.Баярсайхан (шодож)
47. у.н Ганхүү а.а Батсуурь
48. у.н Баянжаргал а.а Эрдэнэжаргал
49. у.н Гантулга а.а Баярхүү
3 давж гарч ирсэн дунд үеийн буюу 21-р зууны эхний начингууд маань дуу дуугаа аваад унацгаагаад өглөө, мэдээж 3-ын даваанаас өндөр ханштай байдаг нь тодорхой байлгүй дээ. Харин хамгийн харамсалтай нь Ду.Батбаяр... угаасаа одоо ч бүүр залхаж байна даа, наадам бүрийн л дараа Ду-гийн азгүйг гайхсан хүмүүс, хойтонгоос цөөрөх байлгүй дээ. Ду-д ч одоо боломж дууссан байхаа миний бодлоор. Гончигдамба сайн тахимддаг юм билээ, хавар Даваабаатарыг нэг аймар тахимдахад нь гайхсан, яг тэрийгээ л хийчихсэн.
50. у.н Нямсүрэн а.а Нямдорж
51. у.н Бат-Эрдэнэ а.а Мягмаржав
52. у.н Цацабшир а.а Батчулуун
53. у.н Оргил а.а Д.Батжаргал
54. у.н Тогтохбаяр а.а Түвшинбаатар (шодож)
55. у.н Содномдорж а.а Түвшинбаяр (шодож)
56. у.н Энхбат а.а Отгонбаатар(Бу)
57. у.н Батзаяа а.а Сүмбээ (шодож)
58. у.н Баянмөнх а.а Жаргалсайхан
59. у.н Санчир а.а Булганхүү
60. у.н Заяамандах а.а Алтанхуяг
Батжаргал татаатай ч юм, азтай ч юм. 3 дээр Баярсайхан зааныг давсан бол 4 дээр нутгийнхаа начинтай таарчихсан, Энхбат азгүй юм, очиж очиж нутгийн анд Отгонбаатартайгаа таараад байрдаа яахав, уг нь өөрөө зүтгэсэн бол бас л их боломж байлаа шүү дээ. Сүмбээ Батзаяа 2 маргалдаал байсан Сүмбээ сүүлийн удаа байх 4 давж үзлээ, угаасаа 800 жилээр л ганц 4 давж байсан байх, одоо БӨ-д ч нээх амжилттай барилдахаа байсан л даа. Жагай харин тун ч дажгүй шүү бэртэл гэмтэлтэй гээд байсан энэ удаад залуу начныг шороодуулаад авлаа, Баянмөнх гэхдээ энэ хавар бол үнэн муу байсан л даа.
61. а.а Энхтайван а.а Эрдэнэбат
62. а.а Пүрэвдагва а.а Багахүү
63. ц.а Санжаадамба а.а Амартүвшин
64. а.а Мөнгөнбаатар а.а Одгэрэл
Урд жилүүдэд 10 гаран начин тунаанд үлдддэг байсан бол өнөө жилийн 1024 дээр 8 “том” а.а үлдлээ. Улсад 2 удаа 4 давсан Эрдэнэбат, Багхүү нар болон наадмаар түрүүлэх бөхийн тааврыг тэргүүлэгч Санжаадамба нар давсан бол цагаан сарын түрүү бөхийн хурц арслан Одгэрэл итэж дайраад амархаан давчихсан. Санжаа Одгэрэл 2 анх удаа л 4 давж байна.

5-ын даваа.

За нөгөө хэцүү нэрт маань эхэлж байна. 5-ын давааны амыг мэдчих гэж хэрэндээ их үзлээ, Аарон ах эхний 8 бөхийн амыг мэдэж өглөө, хэн хэн хэнийг авах бол начин болгох бол начнаас нь буцаах бол гээд л маш хэцүү мөчүүд, Чукаг Батболд авах нь тодорхой гэж бодсон ч чихээрээ сонсох хүртэл амаргүй л байлаа.

1. дая.ав Г.Өсөхбаяр а.а Отгонбаатар(До)
2. у.ав О.Балжинням а.а Батсуурь
3. у.ар Д.Ганхуяг а.а М.Баярсайхан
4. у.ар Б.Ганбат а.а Д.Батжаргал
5. у.ар Х.Мөнхбаатар а.а Булганхүү
6. у.ар Д.Азжаргал а.а Баярхүү (шодож)
7. у.г Доржсамбуу a.а Сумъяа
дэндүү олон удаа хэллээ дээ гарьдын тухай... Сүмбээ дахиад 4 давахгүй, Отгонбаатар ч зайлуул 5-ын даваанд их л идэвхгүй барилдаж байна лээ, наадмын сэтгэл санаа гэдэг хэцүү л байх, 4-давснаасаа эхлээд Дорж гарьдыг ам автал зайлуул горьдоод л харж байсан байж таараа.
8. у.г Н.Ганбаатар а.а Мэндбаяр
9. у.з М.Баяржавхлан а.а Эрдэнэжаргал
10. у.з Д.Рагчаа а.а Батхуяг(До)
11. у.з Ц.Мягмарсүрэн а.а Алтангэрэл
12. у.з Б.Сайнбаяр а.а Ба.Батжаргал
13. у.з М.Өсөхбаяр а.з Хашбат
14. у.з Ч.Батзориг а.а Цогбаяр
Ховдынхон чинь бас өөр юмаа, тэрнээс Өмнөговийнхон Одбаяраа зүтгүүлчих санаа бол их л байсан байх, гэтэл 2 арслангаа шууд л аваад начин болгож байна лээ. Зарим нэг хүмүүс ичмээр юм даа... Ер нь бол найрах муухай ч нутгийнхаа хүүхдүүдийг давж найрах бол бүүр л муухай юм билээ. Ховдынхон 4 давсан л бол шууд начин болчдог юм шүү. 2004 оноос хойш л гэхэд 6 начин төрүүллээ тэд нар.
15. у.з Б.Соронзонболд а.а Багахүү
16. у.х Г.Элбэг а.а Эрдэнэбат
17. у.х Л.Пүрэвжав а.а Одбаяр (шодож)
18. у.х Д.Баасандорж а.з Л.Батзориг
19. у.х Ц.Магалжав а.а Амарзаяа
20. у.х Д.Батболд а.а Чулуунбат
Соронзон Батболд 2 ч нутгийнхаа бөхчүүдийг цолонд дөрөөлүүлээ, харин Элбэг харцага анх удаа найр тавилаа, уг нь түүнийг 6 дээр Эрхэмбаярыг авах байх гэж би бодож байсан юм. Улсад 2 удаа 4 давсан Эрдэнэбатыг багш нь начин болгоход ч хэлэх үг юу байхав дээ. Одбаяр ёстой зовж байж начин болсон, харцага их л азгүй байх шиг байсан, хавар үнэхээр сайн формтой байсан л даа Одбаяр, Пүрэвжав бол түрүү жилийн БӨ-ний 512-оос хойш олигтой барилдаагүй ш дээ, сая хамийн сүүлд л арай дээр ганц нэг барилдсан, Мөнхийн үсгийн барилдаад Одбаярт их амархан унаж байсан нь сар хүрэхгүйн өмнөдөө. Харин Амарзаяа начин болчоод их баярласан, Магалжав Дорж гарьд шиг зан гаргаагүй гэвэл шөвгөрөх гэж ам авсан байх талтай, итгэхэд маш бэрх дээ.
21. у.х С.Мөнхбат а.а Сүмбээ
22. у.х Ө.Даваабаатар а.а Жаргалсайхан
23. у.х Ө.Бат-Орших ц.а Санжаадамба
Мөнхбат сугадаад ганц мушгисан, Даваабаатар мэдээж сонин ам авсан. Би бодохдоо Жагай бэртэл гэмтэлтэй гээд байсан болохоор нь л амлалаа гэж бодсон, Санжаа Орших 2 бол сайхан найрч байна лээ. Тэр үед нь би бас Увсынхны нэлээн дээрээс шидсэн чулуу болов уу гэж бодоод байсан чинь үгүй л юм билээ.
24. у.н Эрхэмбаяр а.а Дэлгэрсайхан
25. у.н Өсөх-Ирээдүй у.н Нямсүрэн
26. у.н Чинзориг а.а А.Батмөнх
Эрхэмээ начин нутгийн хүүгээ аваад л хаячих юм, хүний араас дайрдаг худрагагүй нөхөр гэгдээд байдаг даа Дэлгэрсайхан, Өсөх-Ирээдүйн начин зөв л ам авч сайхан барилдсан санагдсан нэг залууг дарж байхаар Нямсүрэн начинтай барилдсан нь яг 5-ын даваа үргэжилж байх мөчид бол зөв санагдасан. 5-ын давааг үзэх бол хэцүү ш дээ, аймаар царайтай болоол тахимаа өгөөд эргэх үнэн эвгүй шүү. Чинзориг начин Алтанхуягаа амлаагүй байж бас яаж байнаа гэж бодохоор. Эхлээд давъя гэж бодож байх шиг байсан, сүүлдээ юу болсныг мэдэхгүй, харин унахдаа бол шал худлаа байгаа нь илэрхий байсан.
27. у.н Бат-Эрдэнэ а.а Одгэрэл
28. у.н Цацабшир а.а Суманчулуун
29. у.н Тогтохбаяр а.а Б.Батмөнх
30. у.н Содномдорж а.а Болдбаатар
Давсан 3 залуу начин гоё давсаан, яг өөрсдийнхөө үндсэн мэхнүүдээ хийгээд. Бат-Эрдэнэ гоё хонгодсон бол Цацаа гоё шахаж татсан, Содном гоё тойгдсон. Тогтохбаярт уг нь Суманчулууныгаа авъя гэсэн хүсэл байсан байж магадгүй, ямар ч байсан Төв аймгийн Батмөнх хурц арслан чимгээтэйгээ ганц удаа ч барилдаж чадалгүйгээр начин боллоо. Сайн залуу даа...
31. а.а Алтанхуяг а.а Гончигдамба
32. а.а Отгонбаатар(Бу) а.а Сангисүрэн
4 залуу ёстой яс үзэх хэрэг гарсан, нэг талаасаа их амар. Улсын цолтой хүнтэй барилдаж биеэ барьж чичирж байснаас үеийн залуутайгаа үзэх сайхан, эсвэл найрсан энэ тэр гэж хардагдаж байхаар харгүй сайхан үзээд л өнгөрнө. Олон жил барилдсан өмнө нь 2 удаа 4 давж байснаар нь Алтанхуягийг даваасай гэж хүсч байсан ч Гончигдамба чинь Ду начингийн үнээр энд ирсэн бөгөөд энэ наадмын турш тун сайхан барилдсан, бүүр өнгөрсөн өвөл хаврын турш ч тун сайн байсан бөх шүү дээ. Начин боллоо найраагүйгээр шүү дээ, Сангиа ч энэ жил их сайн байсан өмнө нь 4 давж байгаагүй 2 залуу нь харин давчдаг юм даа.

6-гийн даваа.

Наадмын сонин сайхан жинхэнэ утгаараа эхэлсэн 6-гийн даваа өрсөлдөөнтэй ширүүхэн болсон.

1. дая.ав Г.Өсөхбаяр a.а Сумъяа
2. у.ар Д.Ганхуяг а.а Алтангэрэл
Алтангэрэл начин болгож өгсөн хүмүүсийнхээ нэр нүүрийг тахалж 4 дэхь шуугианыг тарив, золиос нь өнөө жил их бэлтгэл сайтай байж БӨ-д байнга зодоглож байсан До арслан боллоо. Өөрөө өөртөө мэх хийгээл өөрийгөө унагаасан, Алтангэрэл ч бас ураатай л даа. Дараа жил 4-ийн давааны нэг сайхан зөөлөн оноолт болох вий дээ шинэ харцага маань.
3. у.ар Б.Ганбат а.а Батсуурь
4. у.ар Х.Мөнхбаатар а.а Эрдэнэбат
5. у.ар Д.Азжаргал у.н Цацабшир
6. у.г Н.Ганбаатар а.а Багахүү
Цолондоо ханасан нутгийн бөхчүүдээрээ томчууд гараа амрааж байна, уг нь Батсуурийг үлдээвэл нэлээн доошоо явж байж л аманд очих байхдаа, нэг ч удаа цочроо авалгүй дардан замаар явах Ганбат арсланд хэр сайн байдаг болдоо, түрүү жил 5-ын даваанд Лхагвадоржийг аваад л сүйд болох шахаж цочоо нь гарч, цаашдаа даваа бүрт чангарсаар түрүүлсэн түүхтэй... Азаа одоо ганц шодож 5 давж шөвгөрөөд, шөвгөрөөд ч гэж дээ 32 бөх дотор үлдээд Цацааг харцага болгож өгдөг юм байна. Начнаас дээшээ ханштай байдаг болоод л Азаа начинг алгасч байгаа байлгүй дээ гэж найдаж байна.
7. у.з М.Баяржавхлан а.а Одбаяр
8. у.з Д.Рагчаа а.а А.Батмөнх
9. у.з Б.Сайнбаяр а.а Гончигдамба
3 залуу цол аваад сэтгэлийн хөөрлөө ч дарж амжаагүй тул хашруудад юм болсонгүй, Гончигдамба уг нь сайхан давуулж гуядсан гэхдээ л өөр дээрээ, сүүлд нь “сугаа хавчаагүй” тул алдаа болсон гэж ярьж байна лээ.
10. у.з М.Өсөхбаяр у.х Д.Баасандорж
Шуугиан 5... үнэхээр ойлгохгүй байгаа юм. Ингэж дэмжих гэж байх уу? Хоюулаа яг дарааллаад л ам авах байсан, ард байгаа 12 залуугаас 2-ыг нь аваад л давчина, 7 дээр бол харин жинхэнэ амлах боломж гарна, тэр үед нь дэмжиж болно доо. Тэрнээс 6 дээр дэмжиснийг одоо юу гэж ойлгомоор ч юм хоюуланд нь давах боломж байхад татгалзана гэдэг эрүүл ухаан мөн үү? Эсвэл 7 дээр Баасандоржийг заан болгох өөр найраа байсан юм болов уу, жишээ нь Баяржавхлангаар дамжина ч гэдэг юмуу. Ам сонсоод л хөөрхий хэн нэгнийх нь бие өвдсөн байх гэж бодов, тэгсэн одоо бичлэг үзээд байхад Өсөхөө лав 5 энэ тэр дээр хөнгөн шингэн дажгүй л байх юм.
11. у.х С.Мөнхбат а.а Цогбаяр
12. у.н Эрхэмбаяр а.а Жаргалсайхан
13. у.н Өсөх-Ирээдүй а.а Амарзаяа
Энэ 3 залуу мөн л дээрх 3 залуугийн замналаар болсон. Шодолгүй сайхан барилдаад л давчихсан, Мөнхбат мушгиад залгуулж хөмрөө болгоод, Ирээдүйн сайхан зайлж мушгиад...
14. у.н Бат-Эрдэнэ а.а Чулуунбат
15. у.н Содномдорж а.а Б.Батмөнх
16. ц.а Санжаадамба а.а Сангисүрэн (шодуулсан)
Чулуунбатдаа их найдаж байлаа, хамгийн барилдаж болох учраатайгаа таарчихсан байсан, нэг дүүгүүрдээд яг хөл дээр тавьсан, залгуулаад л тахимдсан цагаан сард унадаг шигээ барьц муутай биш сайхан барьж байгаад л тахимдчихан даан ч Бат-Эрдэнэ мэдрэмж сайтай даа, аргалж байгаад л мултраад сунгаад татчихсан, Содном начин тойруулж шахаж татаад тавингуутаа дотуур итгээд гоё давсан өөрийнх нь хийдэг л хувилбарт мэх. Санжаа нээх хөдлөлгүй байсаар, Сангиа харин ганц хоёр барьц халж түрж хөөсөн тэгээд л 2 нөхөр шодсон, Сангиагийн талаар буусан ч үнэхээр дийлэхгүй юм билээ өөрөө уначихсан. Ер нь Санжаагийн шодооны бэлтгэл лут байгаа юм байна даа гэж бодогдхоор байсан шүү.

7-гийн даваа.

1. дая.ав Г.Өсөхбаяр а.а Алтангэрэл
аварга энэ хүртэл ер нь хөлс гаргасангүй гарын үзүүрээр давлаа, шинэ харцагыг гоё суйлж дайраад л давсан, дараагийн даваанд давъя гэвэл шодох хэрэгтэй болно доо.
2. у.ар Б.Ганбат у.з М.Баяржавхлан
Нээх буруу ам биш боловуу годгоноод байхгүй, тулж зогсож байгаад давхар золгохоороо голлож дайраад давчина гэж бодож байв. Гэтэл давхараас өмнө дан золгоон дээр зүгээр л хагалж хавирахад арслан суучихсан, Баяржавхлан заан хаячина гэж бодож хийгээчгүй зүгээр л нэг тэнцвэр алдуулаадхая гэж бодсон байх, их л сул хавираа шүү дээ шуугиан 6 болоход хэцүүхэн л хавираа. Угаасаа Ганбат арслангийн хамгийн том дутагдал унаа ойртоо нь шүү дээ. Өсөхөө аварга гэхэд л унах гэж бөөн юм болдог унатлаа дагуулж гуядахааас эхлээд нэлээн юм хийж харагддаг.
3. у.ар Х.Мөнхбаатар у.н Бат-Эрдэнэ
Барилдаан нэлээн маргаан дагуулсан, миний харснаар бол Бат-Эрдэнэ унаагүй гэхдээ цэцүүд шийд гаргаад дахиулчихад бол нээх асуудалгүй, харин цэцүүд нь шийд гаргаад Бат-Эрдэнийг давуулчихсан... булхай гэж үзвэл цэцүүдийг л буруутгах хэрэгтэй. Юутай ч шуугиан 7...
4. у.г Н.Ганбаатар у.н Цацабшир (шодож)
2 бөх шодоод эхлээд Цацаагийн талаар таарсан, нөхөр харин шодож бариад ганц ч удаа хавираагүй, уг нь бол Ганбаа гарьд хавираанд хамгийн их унадаг ш дээ, Цацаа анхнаасаа л мордож давна гэж төлвөлсөн юм билээ, янз бүрээр л мордоод зүтгээд байсан, би хавираачээ гээд ямар ч их орилов даан ч 650км –ын цаанаас арай л сонсоогүй байхаа. Ганбаа гарьд ганцхан шахаж татаж гаргаж ирээд тавьсан.
5. у.з Д.Рагчаа у.х С.Мөнхбат (шодсон)
Энэ амыг л би жинхэнэ буруу ам гэж үзээд байгаа, Рагчаа зааныг энэ жил би мөн ч их хол явна гэж бодоод байсан юм. Би ч бас дагаж хол явах гээд байсан тул түүнийг их дэмжиж байлаа, энэ аманд нь бол үнэн гайхсан. Сайнбаярыг яагаад авч болохгүй байгаа юм, Ганбат арслан ч гэсэн заан амалмаар байсан юм бол Сайнбаярыг авч болно ш дээ. Мөнхбат бол ноднин харцага болж баярласан бяцхан хүү бол биш шүү дээ, энэ жил их өөр үзнэ, ядаж байхад зааны даваанд. Шодоод л залуу хүний аз дийлж давсан, Мөнхбатын хамгийн муу барилдсан даваа нь л энэ. Эсвэл түүнийг хамгийн сайн торгоосон нь Рагчаа ч гэмээр юмуу...
6. у.з Б.Сайнбаяр у.н Эрхэмбаяр
Үнэхээр сайхан барилдсан бүх барьцаа хангаж байгаад л давхар шуудагнаас ганцхан сэжиж түрж хөөгөөд илүүрэхсэн дээ.
7. у.х Д.Баасандорж у.н Өсөх-Ирээдүй
Өө ёстой их найдаж байсан юмсан. Баасандржид шодоочгүй унасан гэхээр одоо ч итгэхгүй байна. Харцага давуулангуут Ирээдүй жаахан чирсан, тэгэхэд нь зүгээр барьцаа тавиад түлэхчихсэн ш дээ, цуппаридсан гэхэд хаашаа юм, сайхан л давсан, заан болчихлоо шүү дээ. Нэлээн дажгүй өндөр чансаатай заан болж байгаа юм, улсад 5 удаа шөвгөрсөн мундаг ч, эвгүй ч бөх шүү дээ.
8. у.н Содномдорж ц.а Санжаадамба
За хамгийн их уур цухал барсан, наадмыг харлуулсан барилдаан гэгдээд байгаа. Барилдааны явц бол 2 нөхөр бараг л огт барилдалгүйгээр шоо хаясан. Одоо хоюулаа шодохоос нааш давалцахгүй юм чинь бие биенээ зовоож байхаар шууд шоо хаяад хэн нь давахаа шийдүүлчье гэж байгаа юм шиг санагдаж байна, үнэн утгагүй. За яахав барилдаж байгаа 2 бөх өөрсдөө тохиролцоод шодож байгаа бол нэг хэрэг цаашаа өрнөл бол бүүр их сонин. Санжаа талаараа бариад сүвээний барьцаа алдсан, алдаснаас хойш нэг бүтэн эргээд түүний дараа Санжаа 2 гараараа сугадаж барьцаа лавшруулаад мушгиад цэцүүдийн ширээнд тулчихсан, ширээн дээр хэвтүүлж байгаад татаж газарт буулгачаад дэлээд явчихлаа. За тэр ширээ энэ тэр ч дүүрсэн хэрэг, сүвээний барьцаа алдсан бол барилдаан зогсоод нөгөө хүний талаар барих ёстой гэдэг дүрмийг одоо бөх үздэг бүх хүн л мэддэг баймаар юм. Угаасаа тэр үед нь зогсоохгүй бол өөр боломж байхгүй, барьц салсан үед зогсооно гэвэл үнэн бүтэхгүй ш дээ, угаасаа барилдаан өрнөж байхад гээд утгагүй тодорхоогүй нөхцөл тавих ямар ч боломжгүй. Зүгээр л сүвээний барьцаа алдангуут зогсоож нөгөө хүний талаар бариулах тухай дүрэм цагаан дээр хараар байгаа. Гэхдээ их но-той Санжаа буцаж ирээд шууд Содномд шодооны барьц өгөх гээд зогсож байсан юм, гэтэл сүүлдээ яасныг нь ойлгоогүй, бодвол хажуугаас нь хүмүүс битгий гэж хэлсэн байх. Тэгээд л таахалзаад хоюулаа зогсоод байсан хажуугаар нь сайхан барилдаанууд өрнөсөөр дууссан чинь 2 нөхөр салаагүй л байсан, Данзан нь ирж тохиролцоонд хүрч байгаа бололтой дахиж шодсон, бас их гайхалтай шийдвэр. Ямар дүрэм журмаар дахиж шодож байгаа юм, нэг л их шодох дуртай хүмүүс. Сүвээний барьцаа алдсан гэж үзвэл Содномын талаар барих ёстой, ямар нэг юманд тээглээд дахиж байгаа бол мөн л Содномын талаар барих ёстой (Баяржавхлан Баасандорж 2 хайна болсон гэж үзээд дахихад эсрэг бөх барьсантай ижлээр), юунд ч тэглээгүй асуудалгүй гэж үзвэл Санжаа шууд туг тойрох ёстой... Ийм маргааныг бол Содномын зүгээс хангалттай их хийсэн байх, тус 2 бөхийн хэрүүл маш удаан үргэлжилсэн ш дээ. Тэгээд сүүлд хэн гуайн шийвдэрээр, хэн гуайн дүрмээр шодож байгаа юм бүү мэд.
Ингээд төгссөн юм байхгүй, 2 дахь шодолтоор Санжаагийн талаар дахиад л буучихсан, дахиад л сүвээний барьцаа алдсан, Содном зугтаад хүмүүсрүү орсон Санжаа хөөж очоод дахиад л давчихсан. Яг өмнөх байдал 2 дахиа давтагдав. Хэрүүл болоод цэцүүд нь шийдэж чадаагүй тул Нямдорж нь ирсэн, тэгж байж л нэг юм Санжааг туг тойруулсан. Яг шийдэх ёстой хөлийн цэцэд нь яагаад шийдэж чадахгүй байгаа юм бүү мэд, Нямдорж нь бас ямар эрх мэдэлтэй юм бүү мэд. Уг нь бол сүвээний барьц задрангуут л засуул цэцүүд нь бариад авах учиртай ш дээ, бүх цэцүүд байжил байсан. Юу болоод байгаа юм бүү мэд...
Ёстой наадам үргэлжлүүлж үзэхээс дургүй хүрмээр байлаа, ядаж байхад Даваабаатар, Чулуунбат, Ганбат, Рагчаа, Ирээдүй бүгд уначихсан... нэмээд учир нь олдохгүй луйвар болоод байдаг...

8-ын даваа.

1. дая.ав Г.Өсөхбаяр у.н Ж.Бат-Эрдэнэ
Өсөхбаяр аваргын сүүлийн дайралт гэж хүн бүр л хэлж байсан, аварга хүн өөрөө шийдээд л амаа авсан. Бат-Эрдэнэ аваргын зүүн хөлийг нь дамжиж аваад тэндээсээ 2 гараа холбоод нэг цацах оролдлого хийснээ чадаагүй тул больж үлдсэн хөлд нь тахимдаж дайрч байгаад залгуулаад хутгачихсан, үнэхээр сайхан угсраа мэх хийж сайхан барилдаан гаргаж давсан. Хамгийн гоё тэмдгэлсэн баяр нь байгаа юм, гараа энэ тэр их ч олон янзаар гоё хөдөлгөх юм, Бат-Эрэднэ наадмаа үнэн өнгөтэй эхэлж байгааг манай форумынхан ам уралдан ярьж байлаа...

2. у.г Н.Ганбаатар у.н Г.Эрхэмбаяр (шодсон)
2 бөх шодсон, эхлээд Ганбаагийн талаар таархад нь Эрхэмбаяр начин сайхан тогтсон, дараа нь өөрийн талаар барихдаа түрүүний Цацаагийн хийж чадаагүй хавирааг нь хийгээд давчихсан шүү дээ.

3. у.з М.Баяржавхлан у.х Д.Баасандорж (шодсон)
Мөн л шодсон, угаасаа Баасандоржтой барилдсан бөх ч болж л өгвөл шодчоод байдаг л даа. Жавхаа заан эхлээд өрийн талаар барихдаа сүвээний барьцаа шууд алдсан, барилдааныг шууд зогсоогоод Баасандоржийн талаар бариулсан 2 бөх хайна болсон гэж цэцүүд үзээд дахиулсан, мөн л дүрмийн дагуу эсрэг бөхөөр нь буюу Баяржавхлан заанаар бариулж заан давсан. Яг л Санжаа Содном нарын хийсэн маргаан ш дээ, хэнийг нь шийдээд хэнийг нь шийдэж болдоггүй юм болдоо...

4. у.х С.Мөнхбат ц.а Ч.Санжаадамба
7-гийн давааны төгсгөлд сэтгэл санаа үнэхээр хүнд байлаа, форум ч буцалж байлаа... Санжаагаас болж хүмүүсийн хэлсэн үгийг бас ойлгох хэрэгтэй, зарим хүмүүс Санжаагаас болж нутаг усных нь бусад бөхрүү нь ч дайрч байсан, би ч гэсэн хэлдэг үгээ дахин нэг хэлэхээс өөр аргагүй л байсан. Харин 8-ын даваа эхлэнгүүт үүлтэй байсан тэнгэр цэлмэж байгаа юм шиг л болж эхэлсэн. Мөнхбат харцагатай тунасан Санжаа ухас гээд тэврээд авах мөчид нь ганцхан зөрүүлж зүүн хутгаад нам дарсан. Энэ хоёр ойрмогхон аваргуудын нэрэмжит барилдаанд ч билүү таарч Мөнхбат давж байсан даа. Бас Содном Мөнхбаатар арслангийн хамтаар талбай дээр эсэргүүцэл илэрхийлж удаан зогссоны дараа 8-ын даваа эхлэхэд Содном Санжаад тахимаа өгсөн нь ч Санжаагийн сэтгэл зүйд нөлөөлсөн байж болох юм, их л хурдан шийдмэг тэвэрч аваад хурдан унасан. Содномдоржийг бас их хүндлэв, үнэхээр их тэвчээр бусуу... тийм нөхцөлд тахимаа өгчил байдаг. Наад зах нь гэхэд Мөнхбаатар арслан том цолтой хүн байж тахимаа өгөөгүй ш дээ...
Стадионд бухимдаж байсан хүмүүс, жишээ нь манай гэрт л гэхэд бухимдаж байсан хүмүүс Мөнхбат Санжааг давсан барилдааны дараа үнэхээр сайхан байсан. Үзэгчдийг хамгийн их баярлуулсан барилдаан энэ байх, урьд үүссэн нөхцөл байдал ийм болгож хувиргасан л даа, стадион л лав буцалж байгаа харагдсан... нэмээд Мөнхбат тэр гараа сугалж авдаг нь үнэн гоё...

9-ийн даваа.

Баяржавхлан заан анх удаа сүүлийн 3 бөхөөс ам авсан, бас л эвгүй байдаг юм гэсэн. Би Бат-Эрдэнийг авах болов уу гэж бодож байсан юм, би Бат-Эрдэнийн сэдэвт энэ 2 бөхийг 5-ын даваанд нэг тулалдаасай гэж хүсдэг тухайгаа өгүүлж байсан. Энэ удаа харин өмнөх барилдаануудаас дүгнэлт хийсэн байх, арай түшигтэй гэж бодсон байх Баяржавхлан заан Эрхэмбаярыг сонгож барилдав. Тунасан 2 залуугийн барилдаан золгоонд хүрч, Бат-Эрдэнийг дутуу хутгахад нь Мөнхбат самбаачлан дамжиж ард нь гараад тэвэрч цацаад давчихлаа, түрүүлэх хүн цаанаа л өөр юм даа, том цолонд хүрчээд ч нээх их баярлахгүй дараа нь даваа байгаа гэж бодоод хянуур байна гэж би бодтол өнөөдөр хүмүүсийн ярианаас Мөнхбат баярлая гэвч тэнхээ нь хүрээгүй бололтой, пүү пүү гээд л айхилсан хүн туг тойрод байсан чинь шинэ залуу аварга маань хавирга нь хугарчихаад л туугаад байсан сурагтай. Тамирчин хүн, аварга болох гэж тэмцэж яваа хүн ч бас бахрахмаар юмаа. Нөгөө 2 ахимаг бөхчүүдийн барилдаанд Эрхэмбаяр санаачлага гарган хашиж мордох энэ тэр мэх хийгээд хөдөлгөөнтэй байтал заан гэнэт шийдэж зөрж хашиж мордоод давчих шиг л болсон. Давсан л даа, нөгөө л лут цэцүүд маань дахиулчхсан, гэхдээ өмнө нь дахиулаагүйгээс ч юмуу буруу шийдвэрүүдээс нь болоод наадамчид их бухимдалтай байгаа нь нөлөөлсөн байж болох. Баяржавхлан заанд ч бас нөлөөлсөн биз, нөгөө талаар том цолонд хүрээд хоюулаа ханачихсан тул харгүй сайхан барилдъя гэж санасан байж болох, ямар ч байсан цааргалалгүй дахин барилдаад Эрхэмбаяр начин давуулж барьж байгаад хүнд цээжээрээ мушгиж дараад давж АРСЛАН боллоо, Сэлэнгэ нутгаас 80 шахам жилийн дараа л арслан төрж байгаа юм гэнэ боохой Данзан арслангаас хойш...

Үзүүр түрүү.

Тус 2 бөх урд жил 5-ын даваанд таарч Мөнхбат сайхан давж байсан, бичлэгийг нь ТВ9 сая нэлээн их гаргасан. Баяржавхлан заан Эрхэмбаяр начин 2-ыг барилдаж байхад нь л түрүү жил энэ 2 бөхийг хоюуланг цувуулж даваад Мөнхбат харцага болж байсныг санаж байв. Бас нэг гоё үйл явдал харсан нь шөвгийн 4 бөх бүгд цугтаа очиж цолоо гардан авав. Унасан 2 нь гарьд болж, давсан 2 нь арслан болов. Шинэчлэгдсэн хуулийн дагуу...
Тус 2 шинэ арслангийн давсан нь аварга болно. Залуу цаашдаа өсөх ирээдүйтэйг нь бодоход Мөнхбат арсланг аварга цолыг бол даагаад явах чадвартай тул түүнийг давчаасай гэж хүмүүс бодож байсан байж болох юм. Эрхэмбаяр арслан ядаж байхад урд даваанд шороотой давчихсан... Эрхэмбаяр арсланг зайлж гуд татахад нь залуу арслан Мөнхбат дагаж ороод ар ачаа болгоод уран сайхан давчихлаа...
Монгол улсын Ардын хувьсгалын түүхэн дэхь 20 дахь аварга, 5 жил бидний хүлээсэн шинэ аварга маань Увс аймгийн Хяргас сумын харьяат бөх Сүхбаатарын Мөнхбат байжээ.

Би бээр нэг иймэрхүү байдалтай л түүхт наадмаа үзлээ, өнөөдрийн байдлаар төрөөд байгаа сэтгэгдэл, хар хор иймэрхүү л байна. Нэлээн хэдэн хүмүүс тэмдэглэлээ бичээч гээд байдаг болж, би хувьдаа 10 жилийн дараа ч юмуу эргэж уншина даа гэж бодоод л бичээд байдаг юм...
Шинэ цолтнууддаа амжилт хүсч, цаашдаа цолондоо эзэн болж сайхан барилдаарай гэж ерөөе, цол авах хэцүү цолондоо эзэн болох түүнээс илүү хэцүү л гэж үг байдаг даа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цогоо » Fri Jul 15, 2011 8:49 pm

Хяргасынх юм уу? Баруунтурууных юм уу? Сайхан тэмдэглэл байна. Одоо дүрсүүдийг нь үзмээр санагдаж байшт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Төрналдо » Fri Jul 15, 2011 9:03 pm

18 даян аварга А.Сүхбат, 19 даян аварга Г.Өсөхбаяр, 20 аварга Д.Сумьяабазар , 21 аварга С.Мөнхбат
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Fri Jul 15, 2011 9:07 pm

Баруунтурууных, 20-р аварга гэдэг нь ч тодорхой, яахав эхнээс нь бүгдийг нь нэрлээд үзэхгүй юу даа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Sat Jul 16, 2011 12:01 am

Turnaldo wrote:18 даян аварга А.Сүхбат, 19 даян аварга Г.Өсөхбаяр, 20 аварга Д.Сумьяабазар , 21 аварга С.Мөнхбат

Аса, Сумъяагийн хэд дэх аварга гэдгийг 1968 клубээр нь мэдэж болно.

Гэснээс Мөнхбатад арслан цол, үнэмлэх, тэмдэг өгсөн.
Мөнхбат хэд дэх улсын арслан бэ.
Мөнх-Эрдэнэ лав 44 байх.

Энэ логикоор бол Санжаадамбад начин, харцагын үнэмлэх, тэмдгүүдийг
Бат-Эрдэнэд харцага, зааны үнэмлэх тэмдгүүдийг нь бас өгмөөр л юм.

Тэр үзүүр түрүүний өмнө 2 бөхөд арслан олгож нтр гээд хууль нтр ч бас бүдүүлэг байна шүү.
Өмнө нь байдаг жишгээрээ л явмаар юм.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Realist » Sat Jul 16, 2011 12:22 am

Барнаба wrote:Булганы хэдийн талаар сонсохнээ Өсөхөө, Баасандорж заанууд нь Доржсамбуу, Ёндонсамбуу гээд хэдтэйгээ бас таардаггүй хагаралтай л юм ярьж байна лээ... Булганы хэд хоорондоо бас нилээн түнжин муутайм шиг байгаам....


Булганыхан будлиантай, будаан дээрээ зодоонтой гэж хаха
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby tamiraa » Sat Jul 16, 2011 1:33 am

тэгш ой болгонд увсаас түрүүлж дархалж байнаа,
User avatar
tamiraa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 249
Joined: Sat May 12, 2007 5:57 pm
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby tamiraa » Sat Jul 16, 2011 1:34 am

гэхдээ ер нь тэр аймгийн тэр бөх гэх нь бас явцуу, ямарч утгагүй талцаад байх бас хэрэггүй л бх, адилхан бөхчүүд бн даа
User avatar
tamiraa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 249
Joined: Sat May 12, 2007 5:57 pm
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цогоо » Sat Jul 16, 2011 7:32 am

Сая юүтүбээр бичлэгийг нь үзлээ. Их сайхан баараагүй мэх хийж хаясан байна шт. Ер нь харахад их даруухан төрхтэй, аваргаа хамгаалаад сайн барилдаад яваад байхаар итгэл төрүүлмээр залуу байна. Таалагдаж байна. Тэр Бат-Эрдэнэ гээд залуу бас их аятайхан цогцтой гоё бөх байна шүү. Ер нь энэ хоёрыг харж байя гэж бодоод л сууж байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby 21Grams » Sat Jul 16, 2011 8:21 pm

Уг нь үндэсний бөхөөр бусдаасаа илт тасраад, унах нь цөөрөөд ирэхээрээ арслан, аварга цолонд хүрцгээдэг. Ард олон ч үзүүр, түрүүнд нэрийг нь ярьж захыг нь мушгидаг. Энэ наадмын гэнэтийн бэлэг отгон аварга залуу хүн байна. Та нөхдийн ярьж байгаагаар яван чангарах юм байлгүй дээ. Түүнээс одоогоор үзүүлсэн байгаа амжилтыг нь харахаар аварга цол ахадаж байгаа.
Батэрдэнэ аварга өөрийнхөө амжилтыг үеийнхэнээсээ түрүүлж цолонд хүрсэнтэйгээ холбодог гэнэ лээ. Энэ үнэн. Мөнхбат одоо үеийнхэнтэйгээ ахиж тунахгүй. (Яахав, дараа жил шөвгийн 4т Өндөр аварга байж байвал нэг удаа тунаж болно)Тэгэхээр амаа зөв аваад сурчихад олон жил дээгүүр барилдах боломжтой болжээ. Хойшид цолоо дүүргээд сайхан барилдаасай.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цогоо » Sat Jul 16, 2011 8:45 pm

Мөнх-Эрдэнэ арслан л хамгийн том хохирогч нь байх шүү Бат-Эрдэнэ аваргын.
Мөнхбат аварга бас баахан гаруудыг "хохироогоосой".

Сая харин үзүүр түрүүний барилдааны өмнө хоёр бөхөд улсын арслан цол өгсөн нь их сонин санагдав. Хэрвээ ингэх юм бол даваа болгоны дараа цолыг нь өгөөд дараагийн даваанд шинэ цолтой нь барилдуулах хэрэгтэйшт. Маанаг юм бас хийх юм аа.

Ер нь нэг түрүүлэхэд Улсын арслан өгөөд, 1024-тэй жил түрүүлэх юм бол хурц арслан цол өгчихөөд байж болдоггүй юм болов уу. Тэгээд заавал хоёр түрүүлж байж аварга авдаг байх хэрэгтэй гэж би бодож байна. Хоёр түрүүлэх чадвартай гэдгээ өөртөө болоод наадамчин олонд баталж харуулж байж энэ цолыг авна. Хэн ч маргахгүй шт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby 21Grams » Sat Jul 16, 2011 9:13 pm

Таваас дээш даваа болгонд цол гээд байгаа л даа. Чимэг биш.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Чуугий » Sat Jul 16, 2011 9:14 pm

1024-г л болиулчихмаар байгаа юм.
1024 барилдахаар хэрэгтэй хэрэггүй баахан л цолтон төрөх юм.
Энэ жил 23 шинэ цолтон ч гэх шиг.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Аагий » Sat Jul 16, 2011 9:37 pm

Цогоо wrote:Сая харин үзүүр түрүүний барилдааны өмнө хоёр бөхөд улсын арслан цол өгсөн нь их сонин санагдав. Хэрвээ ингэх юм бол даваа болгоны дараа цолыг нь өгөөд дараагийн даваанд шинэ цолтой нь барилдуулах хэрэгтэйшт. Маанаг юм бас хийх юм аа.


Энэ их учиртайм. Маанаг юм биш. Эхэлээд хууль, дүрмээ уншчих :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby God_Moon_Bloom » Sat Jul 16, 2011 10:14 pm

Төрийн наадмаа үзэж уурлах уу? баярлах уу?

За ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадам маань сайхан муухай янз бүр л боллоо. Аваргатай, арслантай, гарьдтай, заантай, харцагатай, начинтай, найраатай, хэрүүлтэй, баяртай, гомдолтой гэх мэт.

Аварга, арслан, гарьд цолтон зэрэг төрсөн ийм өргөн дэлгэр наадам үзсэнгүй. Уг нь наадам гэдэг угтаа манай Монголчуудын маань жилдээ ганц болдог өргөн том баяр баймаарсанж. Хөдөөний хүмүүсийн хувьд жаахан дээр үед бол хүнд ажлын ганц албан ёсны амралт нь, гоё дээлээ өмсөөд л гоё морио унаад л аймаг сумаараа нааддаг ганц баяр, амралт нь юм даа.

Гэтэл энэ наадам маань бөөн найраатай, начин цолтон болгоно нь хардуулж, давсан нь мөнгө төлсөн, унасан нь мөнгө авсан гэсэн хараар дуусаж байх шинжтэй.
Тэгээд бөхчүүдийн чанар бол жилээс жилд муудсаар л байх юм. 90 оны сүүл үед тавын даваанаас эхлээд л жинхэнэ гал гардаг байлаа шдээ. Хүн чанар, бөх хүний өөрийнх нь ур чадвар хоёр зэрэгцэж муудаад байгаа нь харагдаад байна.

Долоогын давааны тунасан хоёр хүчтэн бол уг нь өнөө цагт бол байгаа шилдэг бөхчүүдийн нэг. Тийм бөхчүүдээс үзэгчид юуг хүлээдэг вэ? гэхээр уран сайхан барилдаж олон жил дуурсагдах барилдаан болоосой л гэж хүсдэг. Гэтэл хэн ч хаанаас ч харсан сүрдмээр хоёр залуу маань хамгийн түрүүнд шодоод л шооны нүхээр азаа үзээд л, тэгээд хэрэлдэж хэрэлдэж хамгийн сүүлд Санжаа нь давсанаар дууслаа. Нэг зүйлд сэтгэл гонсгор байна. Нөгөө уран барилдаан яачихваа? Энэ хоёр гэлтгүй нийтээрээ зөвхөн хамгаалж л барилддаг, хамгаалж хамгаалж барьц сонгоод л давдаг сэтгэхүйтэй болчихсон юм уу? Монгол бөх ч гэлтгүй дайчин зоригтой байж барилдааны санаачлага авч мэх хийж бас өрсөлдөгчийнхөө алдааг ашиглаж уран гоё мэх хийж давж цол авдаг.

Гэтэл өнөөдөр бол ихэнхи барилдаан барьц сонгооноос шийдэгдэж байна гэхэд буруудахгүй биз. Хамгаалж барилдаад байна гэдэг бол их амархан зүйл шдэ. Мэх хийхгүй. Тэгэхээр илүү дутуу хөдөлгөөн гаргахгүй. Нэг бол зугтаад л эсвэл бяраа гаргаж хамгаалаад л өндөр нь бол нуруугаа ашиглаад л яаж л яаж удаан барилдаж болно. Дээхэн үеийн жишээ татаад яахав Сүхбат аварга гэхэд Сумьябазар -ыг хаях мэхээ наадам эхлэхээс өмнө л аль хэдийнэ бодчихсон явж байдаг. Сумьяа аварга бас огт хавирдаггүй гэж ярилцлага өгч байгаад л Сүхбат энэ тэрийг хавирч даваад л байдаг. Одоо бол ер нь яаж ийгээд хамгаалаад л барьц сонгоод л давсгүй хоол шиг нэг барьцнаас барилдаан шийдэгдээд л. Тэгэхээр барьц сонгоог халах хэрэгтэй байна. Халчихвал ядаж л Содномдорж барьц сонгооноос яаж хаях уу? гэдгээ биш Санжааг яаж унагах уу? ямар мэх хийх үү? гэж бодож явдаг болох байлгүй дээ. Бид хичнээн уддаг ч гэсэн гол нь гоё барилдаан жинхэнэ наадам л үзэх гэж ирдэг, үздэг, сонсдог.

Хоёрт би саяхан давалгаа.ком гэж сайтаас Жаргалсайхан гуайн лекц сонсож байсан юм. Буянгын Жагаа тэгэхэд Монголын хууль бол их сонин өдөр ч биш шөнө ч биш, хүний үзэмжээр хаанаас нь ч тайлбарлаж болдог хуультай гэж. Өнөөдөр энэ бөхийн тухай хуульд ч бас тийм байгаа болоод л Содном, Санжаа хоёр өөрсдийнхөө үзэмжээр асуудалд хандаад л хэрэлдээд л бөх сонирхогчидоо доромжлоод л байсан шдээ. Асуудалын гол нь Санжаа, Содномд байгаа юм биш. Бөхийн цэц энэ тэрд биш, засуулд биш Монголын үндэсний бөхийн холбоо ба түүнийг удирдаж буй хууль баталдаг хүмүүст л байгаа юм.

Барилдаж буй хоёр бол давахаа л үзнэ шдээ. Би давсан л гэнэ. Ерөөсөө барилдаж байгаа хүмүүст бол зэрэг унах, ийм тийм асуудал гарна. Ямар өөрсдийгөө холоос хараад сууж байгаа биш мэдээж хэрэг өрсөлдөгчийнх нь өвдөг газарт хүрсэн бол би давсан л гэж үзнэ. Үүнийг нь зохьцуулах гэж өнөөдөр Монгол бөхийн холбоо, хууль батлаж бас Монгол улсын ерөнхийлөгч ирж үздэг.

Эцэст нь Монгол бөхийн холбоо халж солигдох цаг нь болчихсон юм шиг. Уг нь жилд ганц болдог баяр, тэгээд бүр 90 жилийн ойн баяр наадам маань их ч хэрүүлтэй уруултай, шуугиантай боллоо.

Сүүлд Мөнхбат харцага түрүүлж л үнэнийг хэлэхэд наадамыг аварлаа шдээ. Мөнхбат үнэхээр сайн барилдсан. Аварга ч авлаа. Баяр ч хүргэе. Гэхдээ жил бүрийн наадам ингэж ялзраад олон цагаар барилдаан үзэх биш хэрүүл үзэж зурагтныхаа өмнө нервээ бараад байвал би лав үзэхгүй юм байна. Монгол бөх хүн гэдэг бол эртнээсээ л Монгол эр хүний нэрийн хуудас болж ирсэн. Харин тэд маань зурагтны өмнө хүч чадлаа үзэж уран мэхээ уралдуулах биш чавганц шиг хэрэлдэж хэн сайн хэрэлдсэн нь давдаг болоод ирвэл ерөөсөө бөхөө барилдуулахаа больж харин хооронд нь хэрэлдүүлж цол олгож байвал шулуухан юм биш үү?
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Хулганаа » Sat Jul 16, 2011 11:03 pm

yum chini heruul shuugiantai bhaaraa shan l bdagshdee harin ch shan naadam bolloo yrni humuusiin setgelig hodolgoj tsosiig hoorgoson yum bolkuu bol naadam ontsgui bz dee nadaa law ene jiliin boh shan l bolsonshdee sanjaa sodnomiig hoyr haylaa hed barildah bsan yum bee oilgohguiin unatlaa barildah bsan yumuu negni unaj negni dawdag jamtai
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Могжоохон » Sat Jul 16, 2011 11:05 pm

Нанчилдаангүй найр гэж байдаггүймаа гээл үү хэхэ
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цогоо » Sat Jul 16, 2011 11:34 pm

Аагий wrote:
Цогоо wrote:Сая харин үзүүр түрүүний барилдааны өмнө хоёр бөхөд улсын арслан цол өгсөн нь их сонин санагдав. Хэрвээ ингэх юм бол даваа болгоны дараа цолыг нь өгөөд дараагийн даваанд шинэ цолтой нь барилдуулах хэрэгтэйшт. Маанаг юм бас хийх юм аа.


Энэ их учиртайм. Маанаг юм биш. Эхэлээд хууль, дүрмээ уншчих :ногоон:
:ногоон: Учрыг нь мэдэхгүй загнах чинь амархан шт. Амархан сонголт руу нь явж байна аа хө. хаха

Очиж байгаад л олж уншихаас.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Тошилоо » Sun Jul 17, 2011 12:02 am

Бат-Орших Санжаад 150 саяар даваа өгсөн гэж баттай хүнээс сонслоо.
Бүр Мөнхбат аварга хүртэл наадмын эхэнд 5 дээр Санжааг авч даваа өгий гэж хэлсэн ч гэхшиг.
Балжаа аваргыг гуйхад "Миний сүүлчийн наадам, нутгийн дүүгээ начин болгоно" гээд зөвшөөрөөгүй ч гэхшиг.
Начны даваа тийм л үнэтэй байдаг юм байхдаа.
Тэгээд энэ Санжаа чинь тийм баян хүн үү.
Үнэн худал нь бүү мэд.
Худал хэлэхээргүй л бөх хүнээс сонслоо.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron