by meesh » Wed Feb 08, 2012 2:29 pm
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тамирчид, багийн эзэд, дасгалжуулагч нар зөвшилцөн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулжээ. Энэ жил 50 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа Монголын сагсан бөмбөгийн холбооноос ийн өрх тусгаарах болсон нь хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй гэнэ.
Тухайлбал МСБХ өнгөрсөн найман жил холбооны гишүүдийн хурал хийгээгүй, хэд хэдэн удаа хууль бус шийдвэр гаргаж байсан, удахгүй эхлэх Үндэсний супер лигт “TLG-13” багийг оролцуулахгүй байх шийдвэр гаргасан зэргийг дурьдлаа.
Шинээр байгуулагдаж буй Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, МСБХ-той зөвшилцөн хамтран ажиллах санал тавиад байгаа гэнэ.
Өнөөдөр
Гэснээс бас хэвлэлийн бага хурал хийж байна лээ Тулга...Энэ лиг чинь харин сайн байгаам биш үү 5 6 тоглогч байртай болсон цалин саяаас дээш, тэргүүн тоглогчид машин өгдөг нтр гээд....Бас тэр 2 хар энэ лигт тоглох гэж байгаа гэнэ Жеффри түүний найз 2....Гавьяат тамирчин Б.Наранбаатар бас дэмжиж байгаан байх....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....