Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Jul 17, 2011 11:06 am

Манай акидемийн хүүхдүүд гэвэл:
МакИхрэн- Челсид 10 жил /8 наснаасаа/
Nathaniel Chalobah- 7 жил /10 наснаасаа/
Бэртранд-5 жил
Аанхолт-4 жил
Брума-4 жил
Какута-4 жил

Нээх аймар гайхуулахаар биш ч гэсэн бас нээх нүүр улайхаар хүүхдүүд биш лдээ. Ирээдүйтэй хүүхдүүд. Ер нь тэгээд манайх акидемээ сайн болгохын тулд их ажиллаж байгаа. Эхнээсээ үр дүнгээ өгч л байна.
Last edited by Болжмор on Sun Jul 17, 2011 4:21 pm, edited 2 times in total.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby nandin_cole » Sun Jul 17, 2011 11:28 am

Бадруул wrote:Маню-ийнхныг өмөөрч байгаам биш. Тэхдээ Челсигийнхэн бас академи ярьдаг болчих гэж.... :redface:


Байнга 1 газраа байгаад байлгүй, байнга 1 юмаа яриад байлгүй юм чинь бас өсөж хөгждийн байна айн ...
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Sun Jul 17, 2011 4:13 pm

Бадруул wrote:Маню-ийнхныг өмөөрч байгаам биш. Тэхдээ Челсигийнхэн бас академи ярьдаг болчих гэж.... :redface:

ер нь энэ тал дээр сүүлийн жилүүдэд зөвхөн маню ,Челси ,лив биш английн багуудын акедимаасаа гаргаж байгаа тоглогчид их дулимаг санагддаг.Англи тоглогч нартаа ч байгаа юм уу бүү мэд...харин сүүлийн жилүүдэд акедимдаа оруулсан хөрөнгө оруулалт материаллаг бааз,багш мэргэжилтэнээрээ манай Копхам Англидаа шилдэгт орношүү!ажил хийвэл ам тосдоно гэгчээр эхнээсээ үнэртэж эхэлжил байнадаа...
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Jul 17, 2011 4:17 pm

Боас: Сайн Муу хослосон тоглолт...

Андре өчигдрийн багийнхаа тоглолтонд баяртай байгаагаа хэлсэн ч өшөө дэвшил хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
Челси өөрсдийн улирлын өмнөх 2 дахь нөхөрсөг тоглолтондоо ялалт байгуулж чадлаа. Тоглолтын цорын ганц гоолыг хуучин Челсигийн тоглогч байсан Ben-Haim өөрийнхөө хаалганд мөргөснөөр тоглолт манай ялалтаар өндөрлөсөн. Боас 45,45 минутаар 2ч өөр багийг сэлгэн тоглуулсан. Эхний хагаст Торрес, Старриж, Малуда гэх довтолгооны шугам гарсан бол үлдсэн хагаст Дрогба, Анелка, Калугийн хослол гарч тоглосон.

-Энэ тоглолт сайн , муу хослосон тоглолт боллоо. Гэхдээ сайн нь илүү их байлаа. Энэ бол бас л зочлоход хүнд талбай.Портсмоунт үргэлж өрсөлдөхөд сайхан баг байдаг. Бид Wycombe-тай тоглосноос дөнгөж 3 өдрийн дараа тоглолтонд орох болсондоо тун баяртай байсан. Ерөнхийдөө ихэнх зүйл бидэнд сайхан байлаа. Бид энэ тоглолтонд мөн л 2 багаар тоглосон. Чех, Алекс нарын хувьд Азийн тоглолтуудад оролцоно. Портсмоунт бидэнтэй их өрсөлдөөнтөй тоглосон. Энэ нь ч бидэнд сайнаар нөлөөлөх болно.


Хэдий энэ толлолтонд ганцхан гоол орсон ч манай довтлогчид бүгд л гоол хийхэд тун ойрхон байсан.
-Бид энэ тоглолтонд мөн л өөрсдийн сайн бөмбөг эзэмшилтээ үргэлжлүүлж чадсан. Бөмбөгөө хурдтай дамжуулж байсан. Бидний хувьд шугамнаас шугамын хоорондох зайгаа зөв, нягт барина гэдэг чухал зүйл. Мөн тамирчид бэлтгэл дээр хийж байсан зүйлсээ хэрэгжүүлж байна. 13 өдрийн турш бидний хийж байсан эрч хүчтэй бэлтгэл тамирчдад шинэлэг зүйлийг мэдрүүлж байна. Энэ бол сайний дохио.

Дрогба болон Торрес 2 2уулаа салангад тоглож байгаа. Харин дараа нь тамирчидад бие биетэйгээ хамтран тоглох тал дээр асуудал гарах болов уу?
-Би ямар нэгэн асуудлыг харахгүй байна. Хэрвээ ямарваа нэгэн тамирчин хэн нэгэнтэй хамтран тоглож чадахгүй байвал л тэр үед ямар нэгэн зүйлс буруу болно
Image
Бид тоглолтын турш дан 4-3-3 системээр тоглосон. Би иймэрхүү бэлтгэлийг сүүлийн 10 хоног хийсэн. Гэхдээ цаг нь ирэхээр бид өөр системээр тоглож ч болно.
-Бид хэн нэгэнд зориулж багийг системчлээгүй. Бид багийн гишүүг бүрт тохирсон системийг барихийг хичээж байгаа. 2 довтлогчтой тоглох цаг нь ирэх үед өөр санаа бодож олж, өөр сонголт боломжуудыг ашиглах л болно.


Одоогоор хамгийн сонирхол татаж байгаа асуултууд гэвэл мэдээж Зуны наймааны цонхоор хийх наймаанууд. Энэ талаар:
Бид мэдээж бага зэрэгийн шинэчлэл хийх болно. Гэхдээ бид үндэсээр нь өөрчлөлтийг хийхгүй. Их том өөрчлөлт хийхгүй гэсэн үг. Челсигийн ирээдүй болсон залуу тамирчдад фанатуудад өөрийгөө үзүүлэх боломж олгоно гэдэг их чухал зүйл. Тийм ч учраас өнөөдөр залуу тамирчид их гарсан.

Тэрээр өчигдрийн тоглолтонд төвийн хамгаалалтанд гарсан Nathaniel Chalobah-ийг ийнхүү магтлаа:
-Бидэнд 16 хан настай ихийг амалж чадах хүү байна. Тэр Англи. Тэрэнд маш их ирээдүй
байгаа.


Гэхдээ Иссиений гэмтэл түүнийг маргаангүй гацаанд оруулж байгаа байх:
-Энэ тоглолтон дээр бид Бенаг түүний оронд тоглож чадахыг нь харлаа. Өмнөх тоглолтон дээр ч тэр ийм байрлалд тоглосон. Бид Лукагийн нөхцөл байдлыг мэдэж байгаа. Бид наймаанд тийм ч идэвхитэй биш байгааг би ойлгож байна. Гэхдээ Иссиений байрлалд хүн хайж байгаа нь гарцаагүй үнэн. Гэхдээ энэ тоглотонд бид Бена түүнийг оролж чадахыг харлаа. Бид ер нь л багаа олон хүнээс бүрдүүлэхийг хүсэхгүй байна. Ер нь бид 24 тоглогчтой л байх болно.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Olzii » Sun Jul 17, 2011 8:07 pm

За сонин сайхан юутай вэ?

Би ч аялаад л бна. УБ-Өндөрхаан-БаруунУрт-АлтанОвоо-Шилийн Богд-БаруунУрт-Өндөрхаан-Аврага Тосон гэсэн маршрутаар 1500 орчим км аялаад байна. Аялал дуусаагүй л байна, яг одоо Аврага Тосонгийн нууран дотор байна ккк

Шилийн богд дээр...
Image
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Jul 17, 2011 10:24 pm

Нээх сонин алга даа. Манайхан 2 нөхөрсөг хийгээд 2ууланг нь хожсон.
Ямар сайхан юм бэ? Би Хэнтий нутгийн хүүхэд жил бүр Аваргын нууранд очдог л доо. Харин энэ жил л чадсангүй. Сайхан нутаг шүү.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby munhuu50 » Mon Jul 18, 2011 12:22 am

Аврага тосон ч сайхан газар шүү. Би ч бас жил болгон очдог энэ жил харин Дэлгэрхааны наадам үзэнгээ нууранд н 1 орох гэсэн бороо ороод чадаагүй.
Хүсэл байвал цөхрөхгүй
Хүчин байвал сөхрөхгүй
User avatar
munhuu50
 
Posts: 523
Joined: Mon Apr 12, 2010 9:47 am

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Аагий » Mon Jul 18, 2011 9:28 am

* Стариж-г дахиад зээлээр өөр багт тоглуулж магадгүй.

* Динамо Жирковыг сонирхож байгаа гэнэ ээ, уул нь өөрөө үлдэнэ барина гээд л байсан...

* Чех жижиг гэмтлийн улмаас 2 нөхөрсөг тоглолтонд оролцоогүйм байна. Азийн нөхөрсөгүүдэд оролцоосой. :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Jul 18, 2011 1:40 pm

Боас Старрижийг зээлээр тоглуулж магадгүй:
- Түүнийг зээлэх үү? эсвэл үлдээх үү? гэдэг асуудал бидний хийх ёстой шийдвэрүүдийн нэг. Даниел бол гайхалтай ирээдүйтэй үнэхээр сонирхолтой тамирчин. Би түүнийг өндрөөр үнэлдэг. Би Азид өнгөрөөх 15 хоногынхоо хугацаанд хамгийн зөв шийдвэрийг гаргахыг хичээх болно. Харин шийдвэрээ зөв гаргахад минь ирэх 4 тоглолт үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Image
Би томоохон өөрчлөлтийг хийхгүй:
-Би одоо ч гэсэн юу хийх хэрэгтэй вэ? гэдгээ бодож тунгаасаар л байна. Би мэдээж сууриар нь бүгдийг өөрчлөхгүй. Би алхам алхмаар өөрчлөлтүүдийг хийх болно. Мэдээж бид наймаанд 1 эсвэл арай олон удаа оролцоно. Гэхдээ нэг их өөрчлөлт хийхгүй. Баг өөрсдийнхөө хэв маягийг барих болно. Ихэнх тамирчид эндээ багтаа үлдэнэ гэсэн үг.Хэн нэгэн Челсид ирээд асар их өөрчлөлтийг хийнэ гэж хүмүүс найддаг. Энэ бол хэвийн л зүйл. Бид зөвхөн зөв шийдвэрийг л хийхийг хичээнэ. Бидний амжилт их мөнгө үрж асар их шинэчлэл хийхээс илүүтэйгээр тамирчдыг сул тавьж тэдний авъяасыг нээх явдал байх болно.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Jul 18, 2011 1:47 pm

Аагий wrote:* Стариж-г дахиад зээлээр өөр багт тоглуулж магадгүй.

* Динамо Жирковыг сонирхож байгаа гэнэ ээ, уул нь өөрөө үлдэнэ барина гээд л байсан...

* Чех жижиг гэмтлийн улмаас 2 нөхөрсөг тоглолтонд оролцоогүйм байна. Азийн нөхөрсөгүүдэд оролцоосой. :ногоон:

Чех нөхөрсөгүүдэд орно гэнэлээ. Старрижийг Болтондоо нэг улирлаар зээлчихвэл зүгээр дээ. Тэрний дараа жилээс нь Анелка Калу гээл яваад манай хүнд ч зай олдох биз.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Makaveli » Mon Jul 18, 2011 2:29 pm

User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Jul 18, 2011 4:04 pm

За манай хэд Азид газардлаа.
Яг 26 тамирчинтай ирсэн. Залуучуудаас ихэнхийг нь авчирсан боловч Какута Францын шигшээн залуучуудын багтаа тоглоод үлджээ.
Image
Одоо яг Азид байгаа 26 тамирчин:
Petr Cech, Henrique Hilario, Ross Turnbull, Jamal Blackman, Jose Bosingwa, Paulo Ferreira, Branislav Ivanovic, Alex, John Terry, Slobodan Rajkovic, Nathaniel Chalobah, Ashley Cole, Patrick van Aanholt, Ryan Bertrand, John Mikel Obi, Josh McEachran, Frank Lampard, Yossi Benayoun, Billy Clifford, Yury Zhirkov, Florent Malouda, Salomon Kalou, Daniel Sturridge, Nicolas Anelka, Didier Drogba, Fernando Torres.

Тамирчидтайгаа бага ч гэсэн ойртсон чинь сайхан байна шүү. Одоо ингээд нэг тивд оршиж байна шүү дээ :ногоон:
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Dj Tuvshin » Mon Jul 18, 2011 8:10 pm

Удахгүй нэг газар оршино шүү дээ :ногоон:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby VicKtoR » Mon Jul 18, 2011 8:14 pm


За энэ жилийн гараа ийм л баймаар байгаам даа :ногоон:

Pos1 дээр Нэймар юм уу Агуера-г л авах хэрэгтэй

----Pos1(Жирков)------Дрогба(Торрес)-----Старридж(Калу, Анелка)----
----Лэмпс(Макихрэн)--------Микел(Рамирэс)---------Модрич(Бена)-----
---Эшли---------Терри----------Луиз--------------Иванович------------
----------------------------------Чех-----------------------------------

--------Дрогба(Анелка)-------------Торрес------------
-----------------Pos1(Малуда, Бена)-------------------
------Лэмпс(Макихрэн)-----------Рамирэс(Модрич)-----
-----------------------Микел----------------------------
---Эшли---------Терри----------Луиз-------Босингва----
--------------------------Чех----------------------------

----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Аагий » Mon Jul 18, 2011 9:47 pm

Image

Image
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby amigo » Tue Jul 19, 2011 3:21 am

Нэймар худлаа болсон ш дээ...
Реалруу бараг л явчихсан байх... Өөрөө ч тийшээ явна гээд байгаан гэсэн...
Барса болохоор төлбөрийг нь дараа жил төлөөд, дараа улиралд авна... Энэ жилдээ багтаа байж байг гээд байгаан байх...
Харин Реал болохоор мөнгө нь ч бэлэн энэ улиралд ч хэрэгтэй байна гээд байгаа гэж байна лээ...
Реалруугаа явчихаасай... Стариж бол түүнээс илүү биш юмаа гэхэд нээх дутахгүй л байх... Гараанд гарч өөрийгөө харуулж чадахгүй л байгаа болохоос... Бүтэн жил Болтонд зээлчихвэл аягүй бол алтан шаахай энэ тэрийг нь авч баларнаа...кк

Арда халтарыг аваад ирэхгүй юм байх даа... Ууг нь тийм ч их үнэтэй биш л юм байгаан...
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3247
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Seikoni » Tue Jul 19, 2011 7:06 am

Неймарыг ч мэдэхгүй ээ. Шуум л гараад байгаа болохоос ерөөсөө санал тавиагүй л юм шиг байна лээ шд. Тэгээд ч Моу албан ёсоор Нэймар энэ тэр гэж яриагүй болохоор Пэрэз хуучин шигээ дур мэдээд довтлогч авчирна гэж байхгүй байх. Моугийн өөрийнх нь хэлж байгаагаар ёстой Адэбаяор нь арай илүү бодитой байх.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby adidavka » Tue Jul 19, 2011 9:04 am

Эссэн гэмтсэн байгаа болоxоор залуучуудаа түлxүү тоглуулаx байx, гэxдээ л түүний орон зайг нөxүүлxээр Эвертoны xагас xамгаалагч Фелланиг аваxаар 18 сая бэлдэж байгаа гэсэн мэдээ гарсан байна. Энэ наймаа яаx юм болдоо ...
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Tue Jul 19, 2011 9:25 am

Лампард: Сонирхолтой, эрч хүчтэй бэлтгэлүүд

Тамирчид Малайзад дараагын тоглолтондоо бэлдэж байх хооронд бид Лампардаас өөртөй нь адил насны менежертэй байх ямар байгаа талаар нь тодруулсан юм:
-Тамирчдад менежер залуухан байх ямар ч хамаагүй. өнгөрсөн жилийнхээс өөр шинэ стилээр бэлтгэлээ хийх сайхан байна. Гэхдээ хамгийн гол зүйл менежерийн чанар. Та бүхэн түүнийг Портутай ямар гайхалтай улирал үдсэнийг нь мэдэж байгаа байх. Бидний ихэнх нь түүнтэй урьд нь ажиллаж байсан болохоор их азтай. Түүний тоглолтонд хэрэгжүүлэх сайхан санаанууд нь үргэлжилсээр л байгаа. Энэ бүгд бидэнд урьд нь байсан туршлага дээр тулгууралж байгаа. Тийм ч учраас багт маш эерэг нөлөө байгаа. Бид шинэ шалгуурт бэлэн байна.
Image
Бидний сүүлийн үед бэлтгэлүүд заншил болсон хуучны бэлтгэлүүдээс өөр. Ихэнхэд маань үр дүнгээ өгч байгаа. Бэлтгэлүүд үнэхээр сонирхолтой, хурдтай, хөгжилтөй, эрч хүчтэй байдаг. Тамирчид амарч, анхааралгүй байж эсвэл салан задгад байж болох нэг ч бэлтгэл бидэнд байдаггүй. Хэрвээ бид ПЛ-ийн гол ривал байхыг хүсвэл энэ л бэлтгэл бидэнд тус болно. Хэрвээ чи тоглохыг хүсч л байгаа бол бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Менежер энэ үзлийг бидэнд суулгаж өгч байна.
Мэдээж бидэнд дагаж мөрдөх ёстой дүрмүүд, дагах ёстой сахилга бат гэж байгаа. Энгийн л зүйл. Менежер биднийг хүндэлдэгээ хэлээд олон дүрэм журам гаргахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Гэхдээ тэр түүний хэлсэн үгийн дагуу байна байхаа гэж найдаж байгаагаа бидэнд хэлсэн. Миний бодлоор тэр багт зөв багийн сэтгэлгээг авчирч байна. Мөн багт нэг их өөрчлөлт ороогүй. Гэхдээ тамирчид өөрсдийнхөө хуучнаас өөрчлөгдөхийн тулд их хичээж байгаа.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby TRISTAN » Tue Jul 19, 2011 9:44 am

adidavka wrote:Эссэн гэмтсэн байгаа болоxоор залуучуудаа түлxүү тоглуулаx байx, гэxдээ л түүний орон зайг нөxүүлxээр Эвертoны xагас xамгаалагч Фелланиг аваxаар 18 сая бэлдэж байгаа гэсэн мэдээ гарсан байна. Энэ наймаа яаx юм болдоо ...


Энэ ёстой гоё мэдээ байх чинээ. Одоо Эссиен гэмтдэг болоод байгаа, хөгширч байгаа үед орлож чадах хүн гэвэл Феллани бол 100% орлоно гэдэгт итгэлтэй байна.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Tue Jul 19, 2011 1:58 pm

Боас:Итгэлтэй байна,Би ирэх улирлыг цомтой үдэх болно...

-Итгэлтэй байж болно. Ирэх улиралд Челсигийн алдрын танхимд бас нэгэн цом нэмэгдэх болно. Челси хэд хэдэн удаа АЛ-ийн хагас шигшээд үлдэж байсан. Нэг удаа шигшээд ч тунаж байсан. Бид яагаад АЛ-т түрүүлж болохгүй гэж? Энэ бол боломжгүй зүйл биш. Челси үргэлж л АЛ-ийг хүртэхийг хүссээр ирсэн. Миний ажил бол Челсиг ТОП түвшинд нь барих. Челсигийн ямар ч менежер АЛ-т түрүүлэхийг хүссээр ирсэн. Би ч ялгаагүй.
Image
Түүнээс энэ наймааны цонхоор ямар наймаа хийхээр зэхэж байгааг нь асуухад?
-Бид энэ аялалын хугацаанд тамирчдыг багийн нөхцөл байдлыг судлах болно. Цаг нь болохоор бид хэрэгтэй тамирчнаа авах л болно. Хамгийн гол нь бидэнд ямар тамирчин хэрэгтэй байгааг бид эхлээд мэдэх болно. Тэгээд нүдээ олсон наймааг хийж чадах байх гэж найдаж байна. Бидэнтэй 26 тамирчин хамт байна. Энэ аялалын төгсгөлд бид шийдвэрээ эцэслэх болно.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Tue Jul 19, 2011 2:16 pm

Калу: Бид энэ бүрэлдэхүүнээрээ ПЛ-т түрүүлж чадна
Image
Лука Модрич болон бусад тоглогчдын талаар шум их байгаа. Менежер ч удахгүй шийдвэрээ гарах байх. Модричийн тал дээрх Калугийн байр суурийг судалвал:
-Хэнийг авчирч хэнийг үлдээх нь менежерийн дур. Гэхдээ бидний бүрэлдэхүүн Тайтл авах хэмжээний чанартай гэдгийг бид мэднэ шүү дээ. Манай баг бол чансаатай баг. Одоо бид зөвхөн хамтдаа нэгэн зорилго дор тоглох хэрэгтэй. Би багийнхаа хамтрагчдад итгэж байна. Энд шинэ менежер, шинэ уриалгууд байна. Мөн бидэнд шинэ боломж байна. Хэн сайн байгаа нь л тоглох болно. Бид их итгэлтэй байгаа. Бид одоо ПЛ-тээ түрүүлэхийг хичээх болно. Мэдээж амар байхгүй. Учир нь бидний урьд Сити, Юнайтэд, Арсенал зэрэг том том даваанууд байх болно.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Tue Jul 19, 2011 2:46 pm

TRISTAN wrote:
adidavka wrote:Эссэн гэмтсэн байгаа болоxоор залуучуудаа түлxүү тоглуулаx байx, гэxдээ л түүний орон зайг нөxүүлxээр Эвертoны xагас xамгаалагч Фелланиг аваxаар 18 сая бэлдэж байгаа гэсэн мэдээ гарсан байна. Энэ наймаа яаx юм болдоо ...


Энэ ёстой гоё мэдээ байх чинээ. Одоо Эссиен гэмтдэг болоод байгаа, хөгширч байгаа үед орлож чадах хүн гэвэл Феллани бол 100% орлоно гэдэгт итгэлтэй байна.

БИ ч гэсэн санал нэг байна .зөвхөн Эссийг орлоод зогсохгүй ямарч байрлалд тоглоно шинэ Баллакаа олчлоо л гэсэн үг... Эвертон анх 15сая фунтээр стандарт лийгээс авж Белгийн лийгийн хамгийн үнтэй наймаа болж байж тиймээс явуулах сонирхол мэдээж байхгүй харин одоо гэрээ нь дуусахад 2жил үлдээд байгаа юм байна. Тэгэхээр боломж бол байна л гэсэн үг.Мерси сайдийн дербид нэг айхтар хөлөө хуглуулж урт хугацаанд бэртэж байсан гэдэг нь жоохон тоогүй...хэрвээ манайд ирвэл ЛУЙЗ энэ 2х үсний хослол майр харагдана биз :RD
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Tue Jul 19, 2011 2:58 pm

Лампард: Манчестэр ихийг үрж байгаа ч бид ирэх улиралд маш хүчирхэг байх болно...

Өнгөрсөн улирлын Челсигийн гол өрсөлдөгч Манчестэр байсан. Тэд өнгөрсөн улиралд их хүчирхэг байсан. Гэсэн ч тэд одоогын байдлаар 50 сая фунтээр Эшли Юнгээс эхлээд сайн сайн наймаануудыг хийж байгаа. Ингэснээр тэд улам л хүчирхэг болж байна. Лампардаас гол өрсөлдөгч нь сайжарсаар байгаа нь асуудал уу хэмээн асуухад:
Image
-Тэд наймааны зах зээлд их идэвхитэй байгаа. Хөрөнгө мөнгийг сайн сайн тамирчдад зориулан үрж байна. Гэхдээ би манай баг үнэхээр сайн бүрэлдэхүүнтэй гэдгийг сайн мэднэ. Менежер биднийг бүгдийг нь энэ аялалд авчирснаараа түүнд ямар баг байгаа вэ? гэдгийг цэгнэж чадна. Хэдийгээр Манчестэр ихийг үрж байгаа ч гэсэн бид ирэх улиралд маш хүчирхэг байх болно. Бид өөрсөддөө итгэсэн хэвээр байна. Романий эринд бид 6,7 жилийг амжилт дүүрэн үдсэн. Гэхдээ бүхий л жил амжилт гаргах хэцүү. Өнгөрсөн улиралд Манчестэр тайтл хүртэх гавъяатай байсан. Мөн хэн ч Барселонаг АЛ-т түрээлэх гавъяатай байсан гэдэгтэй маргахгүй байх. Өнгөрсөн улирлын дундаас л бид асуудалтай болж ирсэн. Бид анхаарлаа зөв удирдаж чадахгүй байсан. Ирэх улирал бид өөрсдийн анхаардлаа бөмбөгнөөс салгахгүй.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Tue Jul 19, 2011 3:03 pm

Болжмор дүү ч үндсэн сайтруу орох шаардлаггүй болгож байнадаа гүүд жоб...өөрсдийн анхаарлаа бөмбөгнөөсөө салгахгүй гэдэг хэсэг их таалагдлаа
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests
cron