Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby WALCOTT » Thu Jul 14, 2011 10:08 pm

Энэ Ду.Батбаяр гэж хүн хэд дээр уначихав? заяагүй юмаа
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Thu Jul 14, 2011 10:09 pm

WALCOTT wrote:Энэ Ду.Батбаяр гэж хүн хэд дээр уначихав? заяагүй юмаа


4 дээр Гончигдамбад... уг нь Эрхэмбаяртай л ижил хэмжээний бөх гэж боддог юм ш дээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Thu Jul 14, 2011 10:19 pm

мөнгө мөнгө бас дахин мөнгө... би хүртэл 3 дээр том Сүхбатыг нэг арслангаа авчих байх, тэгээл хойтон жил сонгуульд өрсөлдөх гэж байгаа хэн нэгэн гар нь том Сүхбатруу зах зээлийн ханш шилжүүлчинэ биз гэсэн чинь Сумъяаг авчихсан, мөнгө...

Уг нь авзагын Мэндээ ч гэдэг юмуу хэн нь ч юм, Түвшинбаярт бэлдсэн байсан мөнгөө ч юмуу... юу ч юм "зах зээлийнх" нь ханшийн бол шиднэ ш дээ... тэрнээс давж өгч байж л Сумъяаг амалсан болж таараад байгаа юм...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Thu Jul 14, 2011 10:32 pm

ЦАГААН wrote:
J@x wrote:
Turnaldo wrote:Элбэг Жавхлан 2 тунасаншдээ заан болдог жил мөөн мөн

Өмнө нь заан болсон байсан. Баяржавхлан чинь Мягааг хаяж заан болсон. Тэр жил их удаад бараг 4 4 удаа бие биеэсээ барьц сонгосон байх. Дараагийн даваанд баяржавхлан шалисан ч юмгүй унасан


Баяржавхлан Мөнхбаатар найзаараа 2006 онд 7 давж заан болсон, харин 2007 онд Баяржавхлан 7 дээр Элбэгийг авч Мөнхбаатар Ганбаатар 2 тунасан. Элбэг тэр 2 олон шодсон хамгийн сүүлд засуул багахан нөлөөлсөн гэхдээ тийм ч ноцтой биш байхаа, давуулж гуядаад засуулын хормой хүрээд өөрөө дээрээ гуядсан, гэхдээ дэндүү аймаар цуцсан л даа 2 том хүн...

Харцага болсонтой нь андуурч.

Бадруул wrote:Доржсамбуу гарьдад үнэхээр сэтгэл дундуур байна даа.... 5-ын даваанд Булганы 3 залуу гараад ирсэн байсан шүү д... Бүрэгхангайн Сүмбээг авч болно шд. Олон жил барилдсан, энэ жил улсын цол авах сүүлчийн боломж нь байсан даа. Нутгийн дүү Отгонбаатарыгаа ч гэсэн аваад улсын цолны босго алхуулж болноо доо. Тэгтэл хаа хамаагүй Өмнөговийн Сумъяаг авч л байдаг. (mannn

Доржсамбуугийн талаарх үнэлэмж сүүлийн жилүүдэд улам л унаад байна даа. Нутгийнх сайхан сайхан дүү нар байгаад байхад авдаггүй. Сүмбээ л гэхэд чадлаараа 5 давах хөг нь өнгөрсөн ш дээ. Отгонбаатарын хувьд тундаггүй юмаа гэхэд нэг чадалтай начинтай таарах нь ойлгомжтой л байсан.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Thu Jul 14, 2011 10:43 pm

За наадмын дараа анх удаа форумд орж байна.
Юун түрүүнд ёс юм байна, шинэхэн аварга Мөнхбатдаа баяр хүргэе.
Түрүүлэх бөхийн од гэж юм байдаг юм байна, барилдаанууд нь үнэхээр төгс байсаан.

Маргаантай ч Санжаа, Баасандорж 2-ыг заан болоход цол нь томдлоо гэх хүн байхгүй биз.
Өсөх-Ирээдүй начин ч харцага авлаа, сайхан бөх.
Алтанхуяг, Сүмбээ, Амартүвшин нарын цол авах эрхтэй бөхчүүд цолд хүрч чадсангүй, одоо боломж асар багасч байгаа нь мэдээж.
Отгонбаатар, Пүрэвдагва нар бол нас байна, цол авах байх аа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Thu Jul 14, 2011 11:26 pm

За тэгээд энэ 1024-өө үнэхээр болиулмаар байна аа, бөхийн холбооны хэдэн гаруудаас уншдаг ч болоосой.
Энэ гарьд, харцага ч үнэхээр утгагүй цол. Даваа бүрийг цолтой болгосноороо даваа бүрийг л найраатай болгож хаясан.
Аливаа юм олширхоороо үнэ цэнээ алддаг.
5 жил бүр 1024 барилдуулна гэж байна лээ.
5 жил тутамд л 1 аварга төрөх нь байна.
5 жилд 1 арлсан төрдөг үе байсан даа уг нь...

Олон хүмүүс сайхан залуучуудын наадам боллоо, сайхан боллоо нтр гэсэн л байна.
Нэг талаас тийм ч нөгөө талаас зүгээр 60 чавганцаас нэг нь л гэдэг шиг байна. Дээр нь 1024 гээд хаячхаар бүр утгаа алдлаа.
Тэр начингууд дотор Сумъяа, Цогбаяр, Алтангэрэл ... хэн хэн ч билээ тааварт ороогүй олон хүн байна. Тааварт ороогүй гэдэг чинь бөх сонирхогчдын итгэлийг хараахан олж чадаагүй байна, өшөө сайн барилдаж өөрийгөө харуулах хэрэгтэй л гэсэн үг.

Азжаргалыг үзүүрлэхэд энэ хүнд энэ цол үнэхээр томдлоо гэж бодож байсан. Залуу хүн гэхдээ хойшдоо өөрийгөө харуулах байх аа гэж найдаж байсан ч арслан болсноосоо хойш энэ жил анх удаа 5 давлаа. Тэгээд 6 дээр унаж өглөө.
Соронзонболд гэдэг нөхөр 2008 онд түрүүлчих шахсан. Энэ хүн дахиж хэзээ ч шөвгөрөхгүй гэдэгт итгэлтэй байна. Байнга начин төрүүлнэ... 5 давбал сэргээшийн шинжилгээнд орно, дахиад бөөн юм болно.

Энэ 2 бол жишээ. Цолоо дааж чадахгүй, даая ч гэж бодохгүй л байгаан. Цолны нэр хүнд унагасан гарууд.

Баяржавхлан зааныг Ганбат арслан аваагүй бол Баасандорж харцагыг аваад заан болгох байсан л байх.
Баяржавхлан гарьд лав одоо дахиж 7 давахгүй биз.

Мөнхбат дээр бол юм ярихгүй ээ. Үнэхээр урамтай барилдсан.

Гантогтох бүтэн 10 жил ямар их хөдөлмөрлөлөө, ямар их тэмцлээ. Ямар өрсөлдөөнтэй, лаг үед ч барилдаж байв. 3 үзүүрлээд гарьд цолтой хоцорсон...
Бат-Эрдэнэ, Баяржавхлан 1 од нь ороод л гарьд. Гантогтохын үед 1024 байсан бол уже арслан. 1-ийн давааны, залуу бөхийн давааны үнэ цэнэ бүхэл бүтэн Арслан цол...Өмнөх үеэ, өмнөх үеийнхээ бөхчүүдийн хөдөлмөрийг үгүй хийж байна.
Би одоо МҮБХ-ныхныг үнэхээр болиосой л гэж хүсэж байна...Одоо цаг нь болсоон. Их юм хийсэн, одоо харин буруу тийшээгээ хангалттай яваад байна.
МҮБХ-г яадгийн тэр Сүхбатад нь өгье. Үнэхээр их яриад л байдгийн, эргээд зөв замд нь оруулах ч юм бил үү.

Шинэ арслан, гарьдууд цолоо дааж авч явахыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнээс гадна бас том цол ингэж хавтгайрах бол ерөөсөө шал дэмий.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Thu Jul 14, 2011 11:47 pm

Цагаан сараар Мөнгөнбаатар түрүүлэхэд залуу үе гарч ирлээ, сайхан бла бла...
Тэр Мөнгөнбаатар сая наадмаар 5 давж ч чадахгүй.

Мөнгөнбаатартаа ч байгаа юм биш байх.
Энэ барьц сонгож байгаагаас болоод яг сайн бөх нь биш азтай нь даваад байна.
Барьц сонгодоггүй байхад нь барилдаан удаашраад шуудагддаг, шуудагнаас үнэхээр шуундаа бяртай, нурууны гол ясандаа бяртай, барилдаанч, бэлтгэл сайтай тийм бөх нь давдаг.
Шуудагдалцаад, харахад зүгээр зогсож байгаа мэт боловч тэнд жинхэнэ хүч бяраа үзэцгээдэг байсан.
Одоо энэ байдал ерөөсөө харагдахгүй.
Ямар сайндаа Санжаа - Содном 2 барилдаж эхлээд шууд шодож байхав.
Хэн давахыг харах биш, яаж барилдаж, хүч бяраа үзэхийг хармаар байна.

Шоддог, барьц сонгодгийг болиулчвал үнэхээр бэлтгэл их хийсэн, бяртай, мэхтэй, ястай сайн бөх нь л давна. Ингээд л барилдаан болгоноор ээлжилж цоороод байхгүй. Бөх таана гэдэг хэцүү ч ерөнхийд нь багцаалддаг л байсан. Одоо бол хаашайн, 50-60 бөхийн хэн нь ч магадгүй наасан.

Барьц сонгохгүй бол барилдаад хаялцахгүй гэж байсан. Үнэндээ барьц өгөлцөж, авалцах гэж ямар их цаг уяж, хүмүүсийг залхааж байгааг МҮБХ-ны энэ хэдэн юм ойлгож байгаа болов уу.
Содном - Санжаа 2 бүтэн цаг талбай дээр ташаа тулж зогслоо.

Барьц сонгохыг хүлээгээд энэ хэд барилдахаа ч больлоо. Хүлээж л байя, энэ түрүүлээд мэх хийвэл алдаан дээр нь мэх хийнэ гэсэн маягтай.
Тэр уран сайхан барилдаанууд ч ховордсоор л байгаа.
Бөхчүүдийн жин талийж байгаа, барьц сонгодог дүрмээс үүдэлтэй сөрөг муу зүйл олон байна оо.

Утгагүй асуудлаа цэгцлэх болжээ.

1. 1024 барилдааныг таслан зогсоох.
2. Барьц сонгодгийг болиулах. Ядаж наадмаар болиулах, эхний 4 давааг болиулах ч юм уу. 5 -ын даваанаас хойш тэгээд барьц сонгохгүй байх.
3. За тэр харцага, гарьд цолыг одоо болиулна ч гэж юу байхав.
4. Бөхчүүд хөлийн цэцийн шийдвэрийг биелүүлэхгүй, засуулын шийдвэрийг биелүүлэхгүй бол хариуцлага тооцох, эрх нтрийг нь хасаж ч болно... Нөгөө утгаараа Цэц шиг цэц, засуул шиг засуултай болох.
5. Одоо гол нь МҮБХ-ны удирдлага солигдох цаг нь болж...Хийсэн бүтээсэн их байна, гэхдээ одоо цаг нь болж.

Энэ мэт асуудал байна.
Форумчын бөх сонирхогчид нэгдээд, санал бодлоо уралдуулаад, цэгцлээд нэг юм хийе тэгэх үү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Fri Jul 15, 2011 12:14 am

Урд хуудсуудаар зарим гарууд нутаг усаар минь л доромжилж.
Бас юу гэнэ вэ, Өшиглөбаяр ч гэнэ үү. Цагаан гуай нтр бас л баахан л дэвсэн байх шив.

Уг нь тиймэрхүү доромж нтр нээх хэрэггүй л юм байгаан.
Төрийн наамдыг цэнгүүлэн барилдаж байгаа хүчтэнүүдийн дотроос хөдөлмөр зүтгэлээрээ Аварга гээд цолыг нь авчихсан, хэн хүнд ингээд доромжлуулаад байх ч хүн уг нь биш дээ.

Бөх сонирхдог хүн уг нь бөхчүүдээ ингэж доромжлох нь битгий хэл бүгдийг нь л сайхан хүндэлмээр юм. Хүндэлдэггүй юм аа гэхэд доромжлохгүй байж болмоор.

Өсөхбаяр л биш бол өөр хэн ч байсан яахав гэсэн аястай тийм үзэн ядсан сэтгэхүйгээр ханддагт нь зарим нөхдөд гайхаж эгдүүцэж байна. Өөрийнхөө дэмжсэн бөхөө, эсвэл нутаг уснаасаа түрүүлээсэй гэж дэмжиж бололгүй яахав, харамсалтай нь Өсөхбаяр л биш бол Архангай л биш бол хэн ч яахав нтр гэцэн...

Иймэрхүү зан л Монголчуудад маань юм болгон дээр харагдах юм доо.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цогоо » Fri Jul 15, 2011 12:20 am

Би бодоод байгаа юм. Нутгархдаг, жалга довны үзэл ганцхан Монголчуудад л байдаг байх гэж байснаа одоо харахаар манайхных бөх дээр илэрдэг болохоос бусад улсуудынх хөлбөмбөг энэ тэр дээр аягүй илэрдгийн байна. Тэгээд ч сайхан ривалууд болж хөгждийн байна. Хойд Лондонгийн Дерби энэ тэр гэх мэт. Яг л Өсөхөө - Сүхбатын барилдаан шиг. Тэдний фэнүүдийн маргаан шиг. Тэд нар нь өөр хэн нэгэнд унахаар заавал нөгөө фэнүүдийг нь очиж өднө. "Танай нөгөө хэн яав?" гэх мэт. Бөхийг бас нэг чимж байгаа юм юм болов уу гэж сүүлийн үед бодох боллоо. Нэгэнт клубын систем үүсч хөгжөөгүйгээс хойш жалга довныхныгоо дэмжээд л явж байгаа байх.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Fri Jul 15, 2011 12:25 am

За наадмын тухай сэтгэгдлээ бичье.
Лхагвадорж начинг 2 дээр нурна гэж санасангүй ээ, нурахдаа жудогийн 73 кг-ийн Ням- Очирт шүү.
Жудогоос бараг жин бүрээс л 2 давлаа кк.
60-ын Бороо,
73-ын Ням-Очир
90-ийн Ариун-Эрдэнэ, Энхбат
-100ын Түвшинбаяр, + 100-ын Сугараа нтр гээд.

Батсуурь 4 дээр эвгүй таарлаа, 512 барилдсан түрүү жил Мөнхбаатартай таарсан байж 1024 барилдсан жил дээшилж До арслантай таардаг. Өөр л тооцоо хйиж байсан байх уг нь. Батсуурьд тэр хавиас хамгийн эвгүй нь л До арслан байсан байх даа.

Олимпийн аварга бас тэр хавиасаа хамгийн мундагтай нь таарчдаг.
Нэг зөрсөн бол Энхбаттайгаа таарахгүй юу.

Гэснээс Доржсамбуу нээрээ онцгүймаа.
Отгонбаатарт Энхбат хүртэл 4 дээр таарчаад өгөөд явуулж байхад хаа хамаагүй Сумъяа гээд гарыг авч байдаг.
Доржсамбуу гарьд өмнөх жилүүдэд мөнгийг ч авахаараа л нэг болсон хүн дээ уг нь...
Энхбат өөрөө барилдсан бол заан ч болох боломжтой л бөх.
Доржсамбуу өөрөө ямар дээшээ явна гэх биш, тэртээ тэргүй л өгч байгаа байж.
Шог юм аа.

Бас Чинзориг начны ам бас их сонин байлаа.
Нутгийнх нь Алтанхуяг байсаар байхад...
Алтанхуяг ч одоо эвгүй байх аа, дахиж гарч ирэхэд.

Даваабаатар жүжиглээгүй, үнэхээр унасан бол ам үнэхээр буруу, мангар байлаа. Өчнөөн олон хүн байхад. Эвгүйгээ бодсон ч, цол авчих хүн гээд орхиё гэж бодсон ч яахлаараа Жаргалсайханыг авдаг байна аа...Но байсын биш байгаа л гэж хардахын, юм бүрийг хардсаар байгаад хэцүү болчжээ кк.

Бат-Оршихын ам энэ наадмын оргил ам байлаа ч гэнэ үү, хэн бичцэн байв аа.
Нүдээ нээ л дээ гэе даа.
Шал тодорхой, өгсөн шүү дээ.
Зарлангуут л тодорхой гээд хүн бүр л мэдсэн байх.

Пүрэвжав харцага тэр Одбаярыг ямар ч олон удаа өргөж гаргаж ирэв, нөгөөх нь ямар мундаг барилдаанч юм. Эхлээд унацан байж магадгүй харагдсан, гэхдээ л мундаг тогтож байсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Fri Jul 15, 2011 12:28 am

Цогоо wrote:Би бодоод байгаа юм. Нутгархдаг, жалга довны үзэл ганцхан Монголчуудад л байдаг байх гэж байснаа одоо харахаар манайхных бөх дээр илэрдэг болохоос бусад улсуудынх хөлбөмбөг энэ тэр дээр аягүй илэрдгийн байна. Тэгээд ч сайхан ривалууд болж хөгждийн байна. Хойд Лондонгийн Дерби энэ тэр гэх мэт. Яг л Өсөхөө - Сүхбатын барилдаан шиг. Тэдний фэнүүдийн маргаан шиг. Тэд нар нь өөр хэн нэгэнд унахаар заавал нөгөө фэнүүдийг нь очиж өднө. "Танай нөгөө хэн яав?" гэх мэт. Бөхийг бас нэг чимж байгаа юм юм болов уу гэж сүүлийн үед бодох боллоо. Нэгэнт клубын систем үүсч хөгжөөгүйгээс хойш жалга довныхныгоо дэмжээд л явж байгаа байх.

Бас өөр шүү дээ.
Тэр Хойд, Урд Лондон нтр шиг, эсвэл Мадрид - Каталон нтр шиг ч юм уу тийм нэгнийгээ үзэхээ байцан 2 аймаг Монголд байхгүй биз дээ. Тэр 2 аймаг нэгнийгээ ёстой үздэггүй ч юм уу...
Зүгээр Монголд нутгийнхныгаа л мундаг дэмждэг харагддаг.
Тэрнээс нээх тэр аймаг л биш бол нтр гэсэн нээх их биш л байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Fri Jul 15, 2011 12:33 am

6 дээр гэв үү, 7 дээр юм уу, шинэ аварга чинь хавиргаа хугалцын байна гэж өнөөдөр сонслоо.
Тэгээд дараагийн даваануудад нээх удаагүй зоримог явцан гэсэн яриа байна.

6 дээр Өсөхөө заанд амлуулсан амлуулаагүй Баасандорж харцага өөрөө давчиж болох байсан даа.
Өсөхөө заанд түрүүлэх боломж маш их байсан л харагдаад байгаан.
Нас залуу, нар эрт, наадам олон байна л гэж бодож байгаа байх.
Наадмын хийморь нэг буруулвал ч бас л хэцүү дээ.
Өөрөө л явдаг газар байсымдаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Fri Jul 15, 2011 12:35 am

Алтанхуяг, Сүмбээ, Амартүвшин 3 харамсалтай ялангуяа сүүлийн2 нь бол одоо өнгөрсөөн.
Алтанхуяг азгүй юм Баянаа аваргаас сайхан тахим авчихаад дээшээ явж чадсангүй.
Цоомоо wrote:Бат-Оршихын ам энэ наадмын оргил ам байлаа ч гэнэ үү, хэн бичцэн байв аа.
Нүдээ нээ л дээ гэе даа.
Шал тодорхой, өгсөн шүү дээ.
Зарлангуут л тодорхой гээд хүн бүр л мэдсэн байх.

Би тэгж хэлсиймаа.
Би энийг бүр дээрээс шидсэн чулуу байх гэж бодсон л доо. Увсынхан Архангайнхныг тэр тусмаа Санжааг дарая гэж л хамгийн эгзэгтэй мөчид нь амласан л гэж бодож байсан. Дээр нь тэр 2 чинь цагаан сараар бас л ширүүн үзэлцсэн болохоор Бат-оршихоор бахархаж л байлаа.
Гэхдээ но орсон нь бараг л үнэн юм шиг байна.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Fri Jul 15, 2011 12:35 am

Бадруул wrote:Гэснээс энэ Ховдоос улсын цолтон тасрахаа байжээ?

Батзориг, Мягмарсүрэн гээд 2 юм үйлдвэрлээд байна л даа.
Заяамандах, Цогбаяр, Алтангэрэл гээд чанар жаахан тааруухан л байх шиг байна даа.
Батзаяа уг нь сайн л бөх санагддаг, цолоо батлахгүй л юм.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Fri Jul 15, 2011 12:36 am

Бадруул wrote:
Цоомоо wrote:6 дээр гэв үү, 7 дээр юм уу, шинэ аварга чинь хавиргаа хугалцын байна гэж өнөөдөр сонслоо.
Тэгээд дараагийн даваануудад нээх удаагүй зоримог явцан гэсэн яриа байна.

Харин Ралдий тэгээд биччихсэн байна лээ шд... Уулзахаараа л сайн лавлаж асуухаас...

Ралдий ч бас бичсиймуу, тэгвэл ч үнэн юм байна даа.
Хөлдөөгч цацаад л үзээд байсан гэсэн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Fri Jul 15, 2011 12:39 am

Ховдын томчууд нь дээшээ явахаргүй болохоор үйлдвэрлээд байна. Дан чанаргүй начингууд. Дараа жилүүдэд ч үйлдвэрлэх л байх.
Баяржавхлан ч одоо завханчууддаа өгч эхлэх байх даа. Хойтон бол ах нь найдвартай начин болох нь. До арслан ахыг нь амлаагүй бол ахыгаа амлаад начин болгоод гарьдгүй болох байсан байх даа ккк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Fri Jul 15, 2011 12:42 am

Бадруул wrote:Доржсамбуу гарьдад л дургүй хүрээд байх юм...

Цагаанаатай барилдаан дундуур чатлаж байхад. Энэ талаар харин зөндөө ярьсан. Цагаанаа Отгонбаатар гомдчихож, уначихаад тоохгүй байна гэхээр нь бичлэг харсан нээрээ л ажиглагдаж байна лээ. Доржсамбууд Булганыхан гомдож л байгаа даа. Бүгд л дургүйцэж байгаа байх
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Yes Man » Fri Jul 15, 2011 12:50 am

Энхбат даруухан хүн..... Цаашдаа наадам олон бий.... Найздаа өгье гэж санасан биз.....
Очиж очиж Отгонбаатартай таарчдаг.....

Энхбат өөрөө л цол авах байсийм даа.... Ядаж Доржсамбуу нутгийн бөхөө авчихгүй новшроод зүгээр...... Энхбат ядаж ирэх жилээс заанд үзээсэй.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цогоо » Fri Jul 15, 2011 1:14 am

Цоомоо wrote:Бас өөр шүү дээ.
Тэр Хойд, Урд Лондон нтр шиг, эсвэл Мадрид - Каталон нтр шиг ч юм уу тийм нэгнийгээ үзэхээ байцан 2 аймаг Монголд байхгүй биз дээ. Тэр 2 аймаг нэгнийгээ ёстой үздэггүй ч юм уу...
Зүгээр Монголд нутгийнхныгаа л мундаг дэмждэг харагддаг.
Тэрнээс нээх тэр аймаг л биш бол нтр гэсэн нээх их биш л байх.
ер нь бол өөр нь өөр л дөө. Монголчуудын онцлог л байх. Нэг их тэгж дайсагналцахгүй ч гэсэн бага байхдаа хөрш хорооллынхоо хүүхдүүдтэй чулуугаар байнга байлдаж, хааяа энд тэнд ганц нэгээрээ явж байхад нь тааралдаад хөөрхөн шоглочих санаархалтай байгаагүй хүн ер нь ховор байх. Манайхны хувьд л илэрхийлэл хамаагүй бага байдаг байх.

заза бөхөө ярья өө. хэхэ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby zak » Fri Jul 15, 2011 4:36 am

Увс энд Халх Мөөеө энд Баянаа ..........never ends
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby RBK » Fri Jul 15, 2011 7:51 am

Цогоо, чулуун байлдааны тухай ярилцая...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цогоо » Fri Jul 15, 2011 8:26 am

Хавтгайхан шиг хэлбэртэй чулууг ус долоолгох гэж байгаа маягтай шидэхэд ойрын зайнд бол янзтайшт. Ер нь том чулуу дэмий. Худлаа сүрнээс цаашгүй гэх мэт. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Fri Jul 15, 2011 11:40 am

Юуны түрүүн эхлээд том цолтнууд ихээр төрж, хавтгайрсан гэж Цоомоогийн ярианд бас үнэний ор бий ч сүүлийн үед сайн барилдаж байгаа залуус дандаа аймгийн арслан, улсын начин байгаад ингэж цолоо ахиулж цолны эрэмбийг дээшлүүлж байгаад бас нөгөө талаас бас сайшаалтай ч юм уу...
1024 бол үнэхээр дэмий юмаа.... Энийг бараг хүн болгон бичжийнүү...

Содномдорж, Санжаадамба нарын таалагдаагүй нь барилдаан байхгүй, дан барьц сонгох гэж хүлээнэ... (mannn

Доржсамбуу-г та нар нэг л жудагтай нтр гээл магтаад байсан ийм л хүн шүү дээ... дээр баахан энэ талаар ярилуу... Булганы хэдийн талаар сонсохнээ Өсөхөө, Баасандорж заанууд нь Доржсамбуу, Ёндонсамбуу гээд хэдтэйгээ бас таардаггүй хагаралтай л юм ярьж байна лээ... Булганы хэд хоорондоо бас нилээн түнжин муутайм шиг байгаам....

Яахав Гантогтох-той харьцуулахад энэ Азжаргал, Баяржавхлан, Ганхуяг, Бат-Эрдэнэ гээд тийм харьцангүй сул том цол хүртээд зарим нь дээр нь гарсан харагдаж байгаа ч нөгөө бөх сонирхогчдынхоо дунд үргэлж л яригдаж, дуурсагдах бөх юм л даа... нөгөө хэд нь бол тэгэсгээд л зуурдханаар яригдах юмуудаа....

Гэхдээ Бат-Эрдэнэ-г бас тэгэж хэлж болохгүй байхаа, энэ жилийн хамгийн гоё барилдаануудыг л үзүүллээ шт...3 даваанаас хойш дан дайчин, уран хурц барилдаж ирлээ, 1 ч барьц сонгоогүй гээд л бод... Тэгээд одоо дөнгөж 25тай хүн шүү дээ...
Уул нь шуудагнаас хэнийг ч шахаад татчихаар хүн... тэгсэн өнгөрсөн жил хуруунууд нь бэртчихсэн юм гэж дууллаа... Тэгээд шуудагнаас татаж чадахгүй, атгалт байхгүй болчихсон тул Мөнхбаттай шуудагдаад л хамгаалах гэж үзээд байсан бололтой... Нөгөө талаас Мөнхбат-н хавирга нь хугарсан гэсэн мэдээ бас байна... Бат-Эрдэнэтэй сэрвүүнээс үзвэл хонгодуулчих гээд хавиргаа хавчиж хамгаалсаар шуудаганд хүрсийм байх... Батэрдэнэ-г шуудагнаас юм хийж болохгүй байгааг Мөнхбат мэдэж байсан гэнэ...Бие биенийхээ асуудал дээр дөрөөлөх гэж үзжээ, аль аль нь...

МҮБХ одоо үнэхээр нээрээ болихоор болжээ... зөндөө сайхан зүйл хийсэн ч одоо буруу тийшээгээ үнэхээр хандчихаж... шинэчлэл хийх цаг нь болж...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby attilla » Fri Jul 15, 2011 11:46 am

Шороотой бөх Бат-Эрдэнэ-йиг бараг түрүүлчих болу гэж бодож байлаа Санжаа ч Содномийг олон хаяад давааны тоо нь дууссан даа
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Fri Jul 15, 2011 11:48 am

Тэгээд дэбийлтээд байгаач... Мөнхбаатар л өөрөө тэнэгтээд байсийм байна лээшт... наад барилдаанаа сайн үзээрэй... Мөнхбаатар шиг бүдүүн, намхан хүн Батэрдэнэ-г дээгүүрээ давуулж шидэхдээ чөлөөтийнхөн шиг мостлоод түрүүлж унахгүй шиднэ гэж юу байдийн... Илт наана нь түрүүлээд унаж байна лээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron