Аргентин вс Уругвай /Копа Америка. Шөвгийн 8. Монголын цагаар 17ны өглөө 06:15-с/
Тус тэмцээний шөвгийн 8-н хамгийн онц сонирхолтой, үзүүштэй, хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан тоглолт удахгүй болох гэж байна. Аргентины баг хэсгийн эхний 2 тоглолтоо Болив, Колумб-н эсрэг хийж урамгар тэнцээнүүдийг авсан ч сүүлийн тоглолтондоо Коста Рика-г бут цохиж шөвгийн 8д орж ирээд байна. Эхний тоглолтууддаа гаргасан гарааг өөрчилснөөр Аргентинчууд илүү багийн тоглолттой, үр дүнтэй тоглолтыг харуулаад байгаа. Сэржио Агуэро Аргентиныг хэсгээс гарахад бараг ганцаараа чирцэн гэхэд хэлсдэхгүй. Мөн тэрээр тэмцээний мэргэн буучдыг тэргүүлж байна.
Аргентины сүүлийн 5 тоглолт ( гоалдсон тоглогчид )
Argentina 3-0 Costa Rica ( Sergio Aguero*2, Angel di Maria)
Argentina 0-0 Colombia
Argentina 1-1 Bolivia ( Sergio Aguero)
Argentina 4-0 Albania ( Lavezzi, Messi, Aguero, Tevez)
Poland 2-1 Argentina ( Ruben)
Уругвайчууд тэмцээний хамгийн чанга хэсэгт орсон ба хэсэгтээ 2 тэнцээ, 1 хожил авснаар шөвгийн 8д шалгараад байна. Гэвч тэд хэсгийн тоглолтуудад тийм ч сайн тоглолтыг үзүүлж чадаагүй ба Диэго Форлан, Эдин Кавани нарын сайн тоглолт олигтой гарч чадаагүй байсаар байна. Харин шигшээн дас Оскар Табарэз Форланыг Аргентины багийн эсрэг өөрийгөө харуулах болно гэж найдаж байгаагаа хэлж. Мөн Форлан Аргентины эсрэг тогловол Уругвайн шигшээн түүхэндэх хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч болох юм байна.
Уругвайн сүүлийн 5 тоглолт ( гоалдсон тоглогчид )
Uruguay 1-0 Mexico ( Alvaro Pereira)
Uruguay 1-1 Chile ( Alvaro Pereira)
Uruguay 1-1 Peru ( Luis Suarez)
Uruguay 3-0 Estonia ( Cacerers, Reintam, Lodeiro)
Uruguay 1-1 Holland ( Luis Suarez)
2 баг тэмцээний эхлэлд тийм сайн байгаагүй ч сүүлийн тоглолтууддаа аль аль нь сайн тоглолтыг харуулж багийн формоо эргүүлэн олж авч байгаа. Аль аль нь маш сайн довтолгоотой багууд ба дэлхийн хэмжээний одууд ур шугманд тоглох бол мөн л аль аль багийн хамгаалалт нь орон гаран, сул байгааг бид хараад байна. Магадгүй хэн нь илүү хамгаалалтаа довтолгоогоороо нөхсөн баг нь дараагийн шатанд шалгарч болох юм. Юутай ч хамгийн гал гарсан, олон довтолгоо өрнөсөн, олон гоалтой тоглолт болох болтугай.
Хоорондын тоглосон тоглолтууд
http://www.ca2011.com/noticias_exibe.ph ... a92d8d50e2