Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Thu Jul 14, 2011 11:17 pm

Жирков: Би багтаа үлдэхийн төлөө бүх л боломжтой зүйлийг хийх болно

Жирковийг Dynamo клуб авахаар занаж байна гэсэн яриа их байгаа. Харин гол дүр болох Жирковоос үнэн эсэхийг тодруулахад:
- Би Dynamo-гийн ямар ч хүнтэй ярилцаагүй.
Image
Хэрвээ та Орослуу эргэн очихоор болвол хэр баяртай байх вэ?
-Хэлэхэд хэцүү л юм. Нэг талаар бодоод үзэхээр би бол Челси гэдэг асар баялагтай багийн тамирчин. Би багтаа үлдэхийн төлөө бүх л боломжтой зүйлийг хийх болно. Харин өөр нэг өнцгөөр харах юм бол миний Лондонд өнгрөөсөн 2 жилдээ би өөрийнхөө тоглолтоор бахархаж чадаагүй. Хэрвээ надад Оросоос боломжийн санал ирэх юи бол яагаад болохгүй гэж ? Хэдий энэ хийхэд хэцүү шийдвэр боловч одоогоор ямар ч бодит зүйл байхгүй шүү. Ямар ч яриа болоогүй байгаа. Миний нөхцөл байдал тийм ч хүнд биш байгаа. Гэхдээ би худлаа яримааргүй байна. Челси бол миний хамгийн гол зүйл. Харин 2 дохь сонголт маань Орос байх болно.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Mish » Fri Jul 15, 2011 12:28 pm

Лукакуд 15сая оёро санал болгосон гэсэн мэдээнүүд байна...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Fri Jul 15, 2011 2:24 pm

Малуда: Өрсөлдөгч хэн байх нь хамаагүй...

Маргааш манай цагаар 19.30-д бид шинэ улирлын өмнөх анхны тоглолтоо хийх болно. Бидний өрсөлдөгч Портсмоунт талбай дээрээ биднийг хүлээж авах болно. Энэ тоглолтын талаар Малудагийн сэтгэгдэлийг сонсвол:
-Өрсөлдөгч хэн байх нь хамаагүй бид үргэлж л олон үзэгчдийн өмнө тоглохдоо дуртай байдаг. Бид тэндхийн уур амьсгалыг мэднэ. Портсмоунтийн фанатууд үнэхээр сайхан нөхцөл байдлыг үүсгэж чаддаг. Иймэрхүү уур амьсгалд улирлын өмнөх анхны тоглолтоо хийнэ гэдэг мэдээж сайхан санагдаж байна. Бидний хайж байгаа зүйл бол энэ. Тоглолтонд орох. Учир нь бидэнд энэ тун сайн. Энэ тоглолт бидэнд анхаарлаа төвлөрүүлэхэд туслахаас гадна өрсөлдөөнийг мэдрүүлэх болно. Бид өрсөлдөөнд эргэн нэгдэж байна гэдэг маань бид шинэ улиралд бэлэн болж байна гэсэн үг.
Image
2010 оны улиралд бид Холбооны цомын финалд тэдэнтэй тааран тоглосон. Энэ тоглолтонд Малуда 2 ч гоолыг хийж багаа 5-0 ээр хожиход үнэтэй хувь нэмэр оруулсан.
-Портсмоунттай тоглох тоглолт бүр сайхан байдаг. Гэхдээ би финалын дараа жоохон сэтгэлээр унасан. Учир нь тэд доод лиглүү унасан. Би тэднийг дахин ПЛ-тээ нэгдээсэй гэж хүсэж байна. Учир нь тэд гайхалтай фанатуудтай сайн баг. Тэдэнтэй дараа жил ПЛ-т тоглох боломж гарах байх гэж найдаж байна.

Өнгөрсөн нөхөрсөг тоглолтын талаар:
-Хэдийгээр энэ нөхөрсөг тоглолт байсан ч тоглолт сайхан болсон. Миний бодлоор бид их хянамгай байж сайхан ч тоглолт үзүүлсэн. Энэ сайн хэрэг учир нь миний санаж байгаагаар бид өнгөрсөн жилийн нөхөрсөг тоглолтууддаа хожигдож байсан. Хэдийгээр энэ нөхөрсөг байсан ч бид өөрсдийн тоглолтондоо, өөрсдийн анхны хожилдоо сэтгэл хангалуун байх ёстой. Хүн бүр л баяртай байсан учир нь бид бэлтгэл дээр маш шаргуу ажиллаж байсан болохоор үр дүнгээ харсандаа баяртай байсан. Хэдийгээр бид өглөөнөөс өдөр хүртэл бэлтгэл хийж байгаа ч бид баяртай байгаа. Энэ нь бидэнд эргэн өөрсдийн формдоо ороход тус болно. Ер нь л баяртай байх маш олон шалтгаан байна даа.
Image
Малудагийн хувьд өөрийн амралтаа төрсөн нутагтаа өнгөрөөсөн ба тэндээ буяны ажлуудыг хийж байгаад ирсэн.
-Хэдийгээр өнгөрсөн хугацаа амралт байсан боловч би тун завгүй байсан. Би хэдэн фестивалд хамрагдсан. Энэ нь урлагийнхнийг дэмжих зорилготой байсан. Би бас энэ жил өөрийн буяны үйл ажиллагааны хүрээнд хэдэн барилгуудыг нутгийн холбоодод зориулж бариулсан ба спортын тоног төхөөрөмж, Компьютэр зэрэг хэрэгтэй зүйлсээр хангасан. Миний оролцож байсан буяны фестивалын үеээр маш их бороо орж байсан. Учир нь Францийн Guiana бол маш их бороотой орон. Гэвч уран бүтээлчид бидний хийж байгаа ажилд маш саашаалтай хандаж байсан. Тэд бороог ч үл ажин маш их баяртай байсан нь надад сайхан санагдсан.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Fri Jul 15, 2011 3:04 pm

Жирковыг дахиад нэг жил тоглуулаад үзсэн дээрдээ уг нь мундаг тоглогч юмсан.Энэ 1дэхээс наймаа хийгээд эхлэх байгаадаа.Энэ Гурлай ирсэнээс хойш цонх хаагдахын өмнө ам мөлтөс наймаа хийдэг болчлоо шүү
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Fri Jul 15, 2011 3:06 pm

Mish wrote:Лукакуд 15сая оёро санал болгосон гэсэн мэдээнүүд байна...

үнэн бол боломжын л үнэ байна.
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Mish » Sat Jul 16, 2011 12:31 am

үнэн худлыг нь мэдкүүм...гэхдээ заавал нэг довтлогч авах гээд байгаам байхдаа?
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Sat Jul 16, 2011 1:01 am

Анелка бараг явах байх эсвэл буцааж багт нь зээлээр тоглуулж ч болох юм...
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Sat Jul 16, 2011 1:04 am

Жош болон Бертранд 2гэрээгээ 2017он хүртэл сунгалаа... :eek:
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Khuluge » Sat Jul 16, 2011 4:28 am

Ggoal wrote:Жош болон Бертранд 2гэрээгээ 2017он хүртэл сунгалаа... :eek:

Болж болж надад бол Бертранд Аанхолтоос хамаагүй илүү санагдсан тэгээд ч Англи...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sat Jul 16, 2011 12:26 pm

Челсигийн ирээдүй болсон залуучууд маань гэрээгээ сунгалаа:
Image
Английн шигшээ багийн 21-ээс дооших насны шигшээд тоглодог 2 залуу маань гэрээгээ сунгалаа. Жош МакИхрэн гэрээгээ 5 жилээр ,Райн Бэртрэнд 4 жилээр тус тус гэрээгээ сунгаж Челси дэхь карьераа үргэлжлүүлэхээр боллоо.2 залуу маань 2уулаа Челсигийн акидемийн хүүхдүүд бөгөөд 2уулаа өөрсдийн дебютээ өнгөрсөн улиралд хийсэн. МакИхрэний хувьд манайхнаас гараанд гарсан хамгийн залуухан тоглогчдын нэг бөгөөд өнгөрсөн жилийн оны шилдэг залуу тамирчны шагналыг хүртсэн. Түүний анхны талбайд гарсан мөч нь АЛ-т Словакт хийсэн тоглолт байсан бол анхны лигийн тоглолт нь Ньюкастлийн эсрэг Брижэд хийсэн тоглолт байсан. 18 хан настай шижгэнэсэн залуу маань нийт клубийнхээ төлөө 4 удаа гараанд гарч, 13 удаа сэлгээнээс тоглочихоод байна.

Энэ төрлийн гэрээг байгуулах санал ирнэ гэдэг үнэхээр сайхан хэрэг. Би үүнийг аль жоохон хүүхэд байхаасаа л хүсэж мөрөөдсөөр ирсэн. Би өөрийнхөө карьерийг Челситэй хамт үднэ гэж найдаж байна. Би 8 настайдаа энэ багийн нэгэн хэсэг болсон мөчөөсөө л үүнийг л мөрөөдөж ирсэн. Энэ улирлын миний зорилго гэвэл илүү олон минутийг талбай дээр өнгөрөөх. Би өөрийгөө илүү сайжирч, илүү олон тоглолтонд орох байхаа гэж найдаж байна.
ImageImage
МакИхрэн уул нь аль хэдийнэ Английн шигшээн U21-ийн тоглолтонд орчихсон боловч тэрээр энэ 6 сард U 19-д тоглосон.

-Би өөрийн U21 дэх анхныхаа гарааг хийчихсэн. Харин дараа нь би өвдөгнийхөө шөрмөсийг бага зэрэг өвдөхийг мэдэрсэн. Би уул нь 2 дахь тоглолтондоо орох гэж оролдсон боловч үнэхээр чадаагүй. Тэгээд хагас 45 л тоглосон. Харамсалтай нь бид тэр үед хангалттай байж чадаагүй.Харин Испани бол эсрэгээрээ сайн байсан. Үүний дараа би найзуудтайгаа амралтаа өнгөрөөсөн ба эргэж бэлтгэлдээ нэгдсэндээ баяртай байна. Би шинэ менежертэйгээ ярилцаж үзсэн. Тэр надад сайхан сэтгэгдэл үлдээсэн ба би түүнтэй хамран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ долоо хоногт болсон Wycombe-тэй хийсэн тоглолт надад үнэхээр сайхан байсан. Хааяа нэг бөмбөгөнд хүрч, эргэн тоглолтын уур амьсгалд нэгдсэн нь надад тааламжтай сайхан байсан. Би өнгөрсөн 2011 оны улиралын өмнөх тоглолтуудад оролцохын тулд багтайгаа хамт хэдэн өдөр Германд байсан.Гэхдээ 2 долоо хоногын турш аялалаар явж байгаа анхны тохиолдол маань энэ болж байна.

Харин Бэртрандийн хувьд 2005 оны 7 сард Gillingham клубээс Челсид ирсэн бөгөөд ирсэн цагаасаа л өөрийн туршлагийг сайжруулахын тулд Norwich, Reading, Nottingham Fores багууд луу зээлээр тоглож байсан юм. Түүний Челсигий төлөө анхны талбайд гарсан мөч нь өнгөрсөн 4-р сард Бирмингэнхэмийн эсрэг хийсэн тоглолт байсан бөгөөд, тэрээр жигүүрээс Малудад гоолын пассыг ч өгсөн.

-Энэ бол том үүрэг хариуцлага. Би клубийг зөв замаар явж байгааг нь харж байна. Би энэ багтаа үлдэхийг юу юунаас илүү хүсдэг. Тийм ч учраас би энд 6 жилийн өмнө ирсэн байх. Мэдээж шинэ менежертэй болсон нь шинэ зүйл. Би түүнээс их зүйлийг сонсож, сурч байгаа. Би залуу,эрч хүчтэй, энэ багийг оргил өөд хүргэхийг хүсч байгаа менежэрийг харсан. Харин би энэ багийн нэгэн хэсэг байхыг хүсч байна. Үлдэж байгаа маань надад тун сайхан завшаан. Мэдээж Эшли ах номер нэг сонголт гэхдээ би өөрийгөө хэдэн тоглолтонд орж чадах байхаа гэж найдаж байна. Өнгөрсөн улиралд би анхныхаа гарааг хийсэн. Энэ нь надад Челсигийн төлөө тоглож чадах юм байна гэсэн маш том итгэлийг төрүүлсэн. Одоо би өшөө хэдэн тоглолтонд орохыг зорилгоо болгож байна. Би өөрийгөө ирэх улиралд багтаа үлдэх байх гэж, мөн менежэрийн хараанд өртөх байх гэж найдаж байна.
Image
2 тоглогч маань 2уулаа Азид хийх бидний улирлын өмнөх тоглолтонд орох болно. Тэд энэ зун их л завгүй болж байна. Бэртрандийн хувьд энэ 6 сарын турш Английн шигшээгийн U21-т тоглосон боловч баг нь эцсийн мөчид Чехд гоол алдаснаар хэсгээсээ гарч чадалгүй гэртээ харьсан.

-Энэ үнэхээр сэтгэл гонсойгом байсан гэхдээ би хувийн тоглолтоо гайгүй байсан гэж дүгнэж байгаа.Хожигдсон маань үнэхээр ичгэвтэр байсан. Учир нь бид үнэхээр сайн чанартай баг шүү дээ. Бидэнд олон сайн тоглогчид байгаа хэдий ч хожигдсон болохоор энэ үнэхээр уур хүргэм байсан. Үүний дараа би 2 долоо хоног гэрийхэнтэйгээ сайхан амарсан. Одоо би эргээд ирсэн. Анхны бэлтгэлээ би өнгөрсөн 4 дэхь өдөр хийсэн. Тэр өдөр жаахан азгүй байсан л даа. Гэхдээ би сайхан зүйлийг мэдэрсэн. Би одоо өөрийгөө урьд нь ямар байх байсан бол гэж боддог байснаасаа илүү дээрээр мэдэрч байна. Мөн би одоогоор өөрийн бүрэн формдоо орох гэж хичээж байна.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sat Jul 16, 2011 5:12 pm

Торрес: Энэ бол миний хувьд шинэ улирал, шинэ эхлэл

Өнөөдрөөр бидний тун завгүй 2 долоо хоног маань эхлэж байна. Бид үдээс хойш Портсмоунтийн талбайд зочлон тоглох бол маргааш Азилуу хийх холын аялалдаа гарна. Торресийн хувьд өнгөрсөн улиралын сүүлээс эхэлсэн амралт нь тун ч удаан байсан гэнэ шүү. Гэхдээ тэр эргэн ирээд л Wycombe-ийн эсрэг тоглолтон дээр гоолдсон. Одоо харин тэрээр удахгүй эхлэх гэж байгаа улирлын өмнөх тоглолтуудыг тэсэн ядан хүлээж байна. Бид Kuala Lumpur, Bangkok, Hong Kong зэрэг газруудад Азийн цомын төлөө өрсөлдөх болно. Испани залуугийн хувьд энэ аялалыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Тэрээр өмнө нь 2007 онд Ливерпүүлийн хамт ийнхүү аялал хийж байсан удаатай. Харин тэрээр энэ цомын финалд
Портсмоунттай таарч тоглож байхдаа 11 метрийн цохилт алдаж байсан.

-Би пеналт алдсан. Бена ч бас алдаж байсан./инээв/Би тэр аялалыг сайн санаж байна. Тэр үед би эхний Өмнөд хятадын эсрэг тоглолтонд тоглоогүй. Учир нь би дөнгөж л Ливерпүүлд ирж байсан болохоор надад хугацаа хэрэгтэй байсан. Би бараг л бүх тоглолтонд нь орж чадаагүй харин орсон тоглолтондоо тааруухан байсан болохоор надад сайхан байгаагүй. Би зүгээр л тэнд байхдаа зурагтаар Портсмоунттай тоглож байсан багийнхаа тоглолтыг үзээд сууж байсан чинь Ливерпүүлээс хүн залгаад намайг ирээд тогло гэж хэлсэн. Тэгээд би очиж тоглоод пеналт алдаад мөн баг маань финалд Портсмоунтад хожигдсон. Муухай байсан шүү.
Image
Түүний тааруухан дурсамжийг мартаад шинэ улирлын тоглолтуудын талаарх яриандаа орвол:
-Өрсөлдөөнд байна гэдэг сайн хэрэг. Ер нь хамгийн гол зүйл бол фит байж мөн өөрийн сайн формоо олж авах. Хэрвээ ингэж чадах л юм бол улиралын эхлэл сайхан болдог. Сайн багийн эсрэг тоглох сайхан байдаг. Бид Хонг Конгод мөн л ПЛ-ийн багтай тоглох болно. Тийм ч учраас энэ нь биднээс их анхааралтай байхыг шаардаж байна. Бид өөрсдийнхөө чансааг харуулж, бусад багуудаас сайн гэдгээ нотлохыг хүсдэг. Энэ аялал бидний хувьд ирэх улирал хэр байх вэ гэдэг анхны шалгуур болох болно.

Тэрээр бидний хамгийн эхний нөхөрсөг тоглолтонд орж 45 мин тоглосон ба гоол ч хийсэн.
-Би сайн зүйлийг мэдэрч байна. Энэ бол миний хувьд шинэ улирал, шинэ эхлэл.Өнгөрсөн улирлын 4 сарын хугацаа надад хүнд байсан. Гэхдээ одоо би тайван тогтвортой, жаргалтай байна. 5 жилийн дараа зуныг сайхан амарч өнгөрөөсөндөө би баяртай байна. Би амралтаа гэр бүлтэйгээ тааваараа амарч өнгөрөөсөн. Харин одоо би амралтаасаа эргэн ирсэн ба шинэ улиралыг эхлүүлэхэд бэлэн байна.

Мөн тэрээр багийн андынхаа хийсэн гайхалтай гоолын талаар:
- Бена өнгөрсөн улиралд бэртэл гэмтлээс болоод жоохон азгүй байсан. Харин одоо тэрээр бүрэн илааршсан ба та бүхэн түүний авъяасыг бүрэн харж чадахаар болсон. Одоо түүнд байгаа асуудал нь зөвхөн формоо олох. Бусдаар бол тэр эргээд ирсэн.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sat Jul 16, 2011 5:22 pm

Image
:-o Лукагийн клубтээ өгсөн зарагдах тамирчдын тоонд орох хүсэлт гэнээ. Яагаад зарагдахыг хүсэж байгаагаа ингэж тайлбарлаж байгаан байхаа.

Ингэхэд манайхан нэг л идэвхгүй байна аа даа. Форум гацдаг болсноос хойш цөөхөн хэдэн хүнтэй болчих шиг боллоо. Гацхаа болингуут бөөнөөрөө хэдэн хуудас нэмнэ байгаа.
Нэрээ манайхан Азийн аялалыг үзэхгүй юмуу. Копууд шиг Монголынхоо Челсиг сурталчилвал.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby rednasca » Sat Jul 16, 2011 5:36 pm

үзнэ гээд хэдэн нөхөд нь төлөвлөөд байгаа шд...
маргааш цугласан дээрээ юм хумаа тохирцгооё гэж...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sat Jul 16, 2011 7:32 pm

За тоглолт эхлэх дөхлөө шүү нөхдөө. Линкээ тавиарай. Тэгээд Үндсэн сайт дамжуулна гэхдээ нэлээн л гацах болов уу?
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby rednasca » Sat Jul 16, 2011 7:57 pm

22 цагаас юм биш үү?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby richie_d4 » Sat Jul 16, 2011 7:58 pm

http://vipcanals.net/ энэ дээр гаргана л гэжийн
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sat Jul 16, 2011 7:59 pm

Өө тийм байна ш дээ. Дахиад л 5 цагаар бодчихож.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Saiza » Sat Jul 16, 2011 8:02 pm

23 цаг юм биш үү???
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby rednasca » Sat Jul 16, 2011 8:05 pm

харин бүр толгой эргэчихлээ...
уг нь бол 15 цагаас гэсэн байна лээ...
+7 гэхлээр 22 болоод...
бусад сайтууд дээр 23 гэсэн байхийн...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby richie_d4 » Sat Jul 16, 2011 8:13 pm

22.00-аас бн даа
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sat Jul 16, 2011 9:32 pm

Тоглолт үзэж болох 5 линк байна:

http://magictv.co/

http://www.myp2p.eu/broadcast.php?match ... art=sports

http://tykestv.eu/channel1.php- гайгүй гарч байна

http://www.norwayspo...k/Norgeidrett3/

http://www.norwaysport.co.uk/

http://www.footnow.info/- Гацалтгүй гарч байна даа.
Last edited by Болжмор on Sat Jul 16, 2011 10:42 pm, edited 6 times in total.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby cali4niabat » Sat Jul 16, 2011 9:39 pm

За удахгүй эхлэнэ дээ
22 цагаас юм байна.
Kali
User avatar
cali4niabat
 
Posts: 240
Joined: Fri Jan 05, 2007 5:19 pm
Location: UB

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sat Jul 16, 2011 9:47 pm

Манайх 4-3-3 аар тоглох юм байна:

22 Ross Turnbull
19 Paulo Ferreira
2 Branislav Ivanovic
35 Tomas Kalas
3 Ashley Cole
47 Billy Clifford
12 John Mikel Obi
18 Yury Zhirkov
23 Daniel Sturridge
9 Fernando Torres
15 Florent Malouda

Subs: 40 Hilario, 32 Carl Magnay, 62 Nathaniel Chalobah, 26 John Terry, 17Jose Bosingwa, 38 Patrick van Aanholt, 34 Ryan Bertrand, 44 Kaby, 10 Yossi Benayoun, 8 Frank Lampard, 7 Milan Lalkovic, 39 Nicolas Anelka, 11 Didier Drogba

45 мин 45 минутаар тоглох юм шиг байна. Одоо сэлгээнд байгаа хүмүүс 2-р үед тоглох юм шиг байна лээ.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby rednasca » Sat Jul 16, 2011 9:50 pm

хагас тун сонирхолтой харагдаж байна даа...
Клиффорд, Микел, Жирков гэхлээр яах юм бол доо...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby BuG » Sat Jul 16, 2011 9:51 pm

гарааг нь схемеер байрлуулаад өгөөч ....
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 16 guests
cron