Челсигийн ирээдүй болсон залуучууд маань гэрээгээ сунгалаа:Английн шигшээ багийн 21-ээс дооших насны шигшээд тоглодог 2 залуу маань гэрээгээ сунгалаа.
Жош МакИхрэн гэрээгээ 5 жилээр ,Райн Бэртрэнд 4 жилээр тус тус гэрээгээ сунгаж Челси дэхь карьераа үргэлжлүүлэхээр боллоо.2 залуу маань 2уулаа Челсигийн акидемийн хүүхдүүд бөгөөд 2уулаа өөрсдийн дебютээ өнгөрсөн улиралд хийсэн. МакИхрэний хувьд манайхнаас гараанд гарсан хамгийн залуухан тоглогчдын нэг бөгөөд өнгөрсөн жилийн оны шилдэг залуу тамирчны шагналыг хүртсэн. Түүний анхны талбайд гарсан мөч нь АЛ-т Словакт хийсэн тоглолт байсан бол анхны лигийн тоглолт нь Ньюкастлийн эсрэг Брижэд хийсэн тоглолт байсан. 18 хан настай шижгэнэсэн залуу маань нийт клубийнхээ төлөө 4 удаа гараанд гарч, 13 удаа сэлгээнээс тоглочихоод байна.
Энэ төрлийн гэрээг байгуулах санал ирнэ гэдэг үнэхээр сайхан хэрэг. Би үүнийг аль жоохон хүүхэд байхаасаа л хүсэж мөрөөдсөөр ирсэн. Би өөрийнхөө карьерийг Челситэй хамт үднэ гэж найдаж байна. Би 8 настайдаа энэ багийн нэгэн хэсэг болсон мөчөөсөө л үүнийг л мөрөөдөж ирсэн. Энэ улирлын миний зорилго гэвэл илүү олон минутийг талбай дээр өнгөрөөх. Би өөрийгөө илүү сайжирч, илүү олон тоглолтонд орох байхаа гэж найдаж байна. МакИхрэн уул нь аль хэдийнэ Английн шигшээн U21-ийн тоглолтонд орчихсон боловч тэрээр энэ 6 сард U 19-д тоглосон.
-Би өөрийн U21 дэх анхныхаа гарааг хийчихсэн. Харин дараа нь би өвдөгнийхөө шөрмөсийг бага зэрэг өвдөхийг мэдэрсэн. Би уул нь 2 дахь тоглолтондоо орох гэж оролдсон боловч үнэхээр чадаагүй. Тэгээд хагас 45 л тоглосон. Харамсалтай нь бид тэр үед хангалттай байж чадаагүй.Харин Испани бол эсрэгээрээ сайн байсан. Үүний дараа би найзуудтайгаа амралтаа өнгөрөөсөн ба эргэж бэлтгэлдээ нэгдсэндээ баяртай байна. Би шинэ менежертэйгээ ярилцаж үзсэн. Тэр надад сайхан сэтгэгдэл үлдээсэн ба би түүнтэй хамран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ долоо хоногт болсон Wycombe-тэй хийсэн тоглолт надад үнэхээр сайхан байсан. Хааяа нэг бөмбөгөнд хүрч, эргэн тоглолтын уур амьсгалд нэгдсэн нь надад тааламжтай сайхан байсан. Би өнгөрсөн 2011 оны улиралын өмнөх тоглолтуудад оролцохын тулд багтайгаа хамт хэдэн өдөр Германд байсан.Гэхдээ 2 долоо хоногын турш аялалаар явж байгаа анхны тохиолдол маань энэ болж байна. Харин Бэртрандийн хувьд 2005 оны 7 сард Gillingham клубээс Челсид ирсэн бөгөөд ирсэн цагаасаа л өөрийн туршлагийг сайжруулахын тулд Norwich, Reading, Nottingham Fores багууд луу зээлээр тоглож байсан юм. Түүний Челсигий төлөө анхны талбайд гарсан мөч нь өнгөрсөн 4-р сард Бирмингэнхэмийн эсрэг хийсэн тоглолт байсан бөгөөд, тэрээр жигүүрээс Малудад гоолын пассыг ч өгсөн.
-Энэ бол том үүрэг хариуцлага. Би клубийг зөв замаар явж байгааг нь харж байна. Би энэ багтаа үлдэхийг юу юунаас илүү хүсдэг. Тийм ч учраас би энд 6 жилийн өмнө ирсэн байх. Мэдээж шинэ менежертэй болсон нь шинэ зүйл. Би түүнээс их зүйлийг сонсож, сурч байгаа. Би залуу,эрч хүчтэй, энэ багийг оргил өөд хүргэхийг хүсч байгаа менежэрийг харсан. Харин би энэ багийн нэгэн хэсэг байхыг хүсч байна. Үлдэж байгаа маань надад тун сайхан завшаан. Мэдээж Эшли ах номер нэг сонголт гэхдээ би өөрийгөө хэдэн тоглолтонд орж чадах байхаа гэж найдаж байна. Өнгөрсөн улиралд би анхныхаа гарааг хийсэн. Энэ нь надад Челсигийн төлөө тоглож чадах юм байна гэсэн маш том итгэлийг төрүүлсэн. Одоо би өшөө хэдэн тоглолтонд орохыг зорилгоо болгож байна. Би өөрийгөө ирэх улиралд багтаа үлдэх байх гэж, мөн менежэрийн хараанд өртөх байх гэж найдаж байна. 2 тоглогч маань 2уулаа Азид хийх бидний улирлын өмнөх тоглолтонд орох болно. Тэд энэ зун их л завгүй болж байна.
Бэртрандийн хувьд энэ 6 сарын турш Английн шигшээгийн U21-т тоглосон боловч баг нь эцсийн мөчид Чехд гоол алдаснаар хэсгээсээ гарч чадалгүй гэртээ харьсан.
-
Энэ үнэхээр сэтгэл гонсойгом байсан гэхдээ би хувийн тоглолтоо гайгүй байсан гэж дүгнэж байгаа.Хожигдсон маань үнэхээр ичгэвтэр байсан. Учир нь бид үнэхээр сайн чанартай баг шүү дээ. Бидэнд олон сайн тоглогчид байгаа хэдий ч хожигдсон болохоор энэ үнэхээр уур хүргэм байсан. Үүний дараа би 2 долоо хоног гэрийхэнтэйгээ сайхан амарсан. Одоо би эргээд ирсэн. Анхны бэлтгэлээ би өнгөрсөн 4 дэхь өдөр хийсэн. Тэр өдөр жаахан азгүй байсан л даа. Гэхдээ би сайхан зүйлийг мэдэрсэн. Би одоо өөрийгөө урьд нь ямар байх байсан бол гэж боддог байснаасаа илүү дээрээр мэдэрч байна. Мөн би одоогоор өөрийн бүрэн формдоо орох гэж хичээж байна.