Вивиано яаж ч бодсон шигшээгийн гараанд гарч байгаа хүн яаж Хулиог хүлээгээд суухыг хүсхэв дээ. Виви явбал явахаас өөр яахав дээ. Ямар Хулиогийн хугацаа нь дуусч байгаа баяртай гэлтэй нь биш. Угаасаа Белеч гэж бас нэг ирээдүйтэй бацаан байгаа шд. Уржнан зун Челситэй тоглосон нөхөрсөн дээр аймаар класс хаалт хийгээд байсан.
Огбонна арай л үнэтэй байна. 15-20 орчим яригдаж байсан. Надад Хуан шиг санагдсан, нээх таалагдаад байх юм байхгүй. Гэхдээ Гаспи 3 хамгаалагчтай такчиг хэрэглэх магадлал өндөр гээд байгаа шд. Хэрвээ энэ нь үнэн бол нээх боломжгүй наймаа ч бараг биш. Торинод ганц нэг со эрх өгч бариад авчихаж болно. Сүүлийн жилүүдэд Б серээс гарч ирсэн хамгаалагч нар класс тоглоод байгаа. Италийн а21 шигшээд ч дуудагдаж байсан юм байна. 3 хамгаалагчтай тоглохоор бол Майконыг Рамосоор солино гээд байгаа нь үнэн байх магадлал бүр өндөр. Самба төвийн хамгаалалтанд алдаа их гаргадаг, довтлох сонирхолтой болохоор 3 хамгаалагчтай такчикт тохирку. Хагас дээр л юу юм гэхээс. Ер нь 3 хамгаалагчтай тоглоод Юто зүүн хагас дээр гарч хамгаалалтанд идэвхтэй тоглох байхаа даа. Манай тоёота ямар ядрахыг мэдэх биш
Дунд бол Рики Алварез бол харин дэндүү ганган наймаа. 23тай, 188 см, хагас хамгаалалтын бараг бүх байрлалд тоглох боломжтой. Их уян бас атлетик. Пасс нтр бол ярилтгүй. Италийн лигт дэндүү зохицол сайтай. Алварез ирж байгаа болохоор Мотта бараг явж таарах биздээ. Дээр нэмээд Ривэр Плэйтийн бас нэг Аргентин Эрик Ламела гэж бацаан ирж магадгүй л гэж байна. 19тэй воондеркид юм гэсэн. Хэд хэдэн бичлэг ютүбээс, ганц нэг анализыг нь харсан. Сайн л юм шиг байна лээ. Аргентинчууд ямар манайд зохихгүйн зовлон байх шиг, сайхан. Банега бол яахав дээ. Бүгд мэдэж байгаа, бараг 3 жил ярьлаа. Балээнси нь явуулахгүй биз.
Урд Палашио хэрэггүй биздээ. Хөгшин бас дээр нь нөгөө лаг хурд, стамина нь муудсан. Пандев маань пасс сайтай, ухаалаг гоё тоглодог тоглогч шд. Илүү дутуу амбиц байхгүй. Дестрог ирэх байх гэсэн худлаа болсон, хайран залуу. Гэхдээ Лук Кости, Милито, Это, Пандев, Паззи гээд нээх муудаад байхаар шугам бол биш. Энэ зун гэхдээ Милито явбал оронд нь бас нэг найдвартай, туршлагатай долоо буудуулсан чоно хэрэгтэй. Санчез угаасаа худлаа болсон.
Манай залуучуудын баг андеруудын ЧЛ-т орсон. Их гоё бүрэлдэхүүнтэй байгаад, энэ жил наймаанд ч идэвхтэй байж ирээдүйтэй залуучуудыг авсан. Харин хамгийн гол Пеа маань өөр баг дасгалжуулахаар болж оронд нь Андреа Страмачиони гэж Ромагийн хүүхдийн багийн кооч байсан гар ирсэн. Манайх ер нь примаверагаас залуучуудаа гаргаж тоглуулахаа байчлаа шд. Ялангуяа энэ жил ганц хүн дебут хийсэн гэхээр арай ч дээ л гэмээр байхын. Тэгээд гайгүй залуучуудаа со эсвэл зээлээр явуулчихын. Эргээд өндөр үнэ төлж авах, эсвэл нөгөөдүүл нь очсон багтаа үлдээд эсвэл сураггүй болчихын. Ирээдүйтэй гарч ирж байгаа залуучуудыг С1 юмуу Сери Б-ийн багт явуулаад байхаар яаж лаг болхын. Одоогийн лаг бүрэлдэхүүн дунд орж байж, тэдэнтэй байрлал дээр өрсөлдөж байж өөрийгөө нээнэ шд. Нөгөө Венгер ч сонирхоол, САФ ч сонирхоол байсан Сантон одоо яасан Личчэ ч жихшиг балай балай юм яригдаал байхын. 18тай бацаан С7-г яаж хамгаалж байлаа, яаж хүмүүс биширч байлаа даа.
Бусдаар бол Фаччетти ямар ч байсан цэвэр гэдэг нь нотлогдлоо. Одоо Кордоба, Матрикс болон бас бус хүмүүс явах нь шийдэгдчихээсэй. Энэ зун гэхдээ өнгөрсөн зуныг бодвол бичих юмтай сайхан байна өө. За тэгээд манайхан сайхан наадаарай. Наадмын дараа ороод ирэхэд гэнэтийн бэлэг барьчихсан байгаасай. Ибра явж Это ирдэг шиг
Манай хэд их залхуу байна шүү. Дон Карло огт юм бичихээ байлаа. 2 хүүхдийн эцэг болохоор бас арга ч үгүй юм
Баагий Дээгий хоёр л ганц нэг юм бичсэн байхын. Крусадер одоо тэр хүүхний сэдэвт оруулж байгаа бичлэгтэйгээ дүйцэхүйц юм хий л дээ. Хэлтэй устай хүн байж. Тэгээд тэр эмсийн сэдвээсээ ир
Энэ улирлын сэдвийг нээх эрхийг онцгой эрхээр авчихаад бичээрэй чи мэдүү чи. Окси одоо болиочээ, залуу халуун хүн байж ах нарыхаа гарыг амрааж сайхан мэдээ сэлт оруул л даа, сурах юмаа сурахгүй Крусадерийн араас орж хүүхэн шууханд бичлэг хийх гэж байгаан болиорой чи. Ганаатай бол бүр ярилтгүй
архаг хууччуулын гол дүр байсан байж хойч үедээ үлгэр жишээ баймаарын. За тэгээд бусад нь ч гэсэн идэвхтэй байгаарай. Ирэх улирлын сэдвийг 2011 оны 08 сарын 01-нд нээнэ. Албан ёсоор нээх хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг Окси дүүд өгөх саналтай байна. Сэдвийн нэр мэр эртхэн бодоод лам хараас асууж лавлаарай. АЦ-д скудетто алдвал чи нэр буруу өгсөн хариуцлагаа хүлээнэ шүү. Энэ талаар Тэргүүн маань албан ёсоор байр сууриа илэрхийлэх биз.
пс: АЦ гэдэг маань ЭйСи Миланыг хэлээгүй шүү нөхдөө. Урдаа том хамартай, дундаа шивээстэй нэг, сахал самбаандаа баригдсан нэг нохойтой, тэр нохой нь 6 жил дуу гасалж байгаад ойрдоо их чанга чанга хуцдаг болсон, ардаа бор, шар нэг тиймэрхүү юмыг хэлээд байгаа шүү.