За шинэ улирлын бүрэлдэхүүн ч тодорлоо. Манайхан ирэх улиралд хэнийг гаргаж ямар байрлалаар тоглох бол таамгаа дэвшүүлэх үү?
Минийхээр Хөнкинс бол Ван Гаалийг бодвол илүү уян хатан болохоор эсрэг багтаа тааруулж өөр өөр гараа гаргах байх. Гэхдээ мэдээж хамгаалалтандаа илүү анхаарсан тактикаар үзэх биз. Лэвэркүзэнд байхдаа тоглогч нартаа тааруулаад 4-4-2, 4-5-1 гээд янз бүрээр л гаргаад байх шиг байсан. Манай хувьд хоёр жигүүр Рибэри, Роббэнын хувьд хамгаалалтанд оролцдоггүй шахуу тиймээс 4-4-2г сонгохгүйн тодорхой. Тэгэхээр ихэвчлэн хуучин 4-5-1ээрээ тоглуулах байх одоогийн бүрэлдэхүүний хувьд ч энэ тактикт тулгуурлаж боссон. Одоо харин аль байрлал ямар тоглогч гарах бол.. хаалгач хамгаалагч нарын хувьд ойлгомжтой байх: Нойер (Бутт); Рафиниа (Лаам), Боатэнг (Ван Буйтэн), Бадштубэр (Тимошчук), Лаам (Контэнто)
Дунд шугамд төвийн хоёр хагас дээр сонголт арвин бий.. Басти, Кроос, Тимо, Густаво, Пранич, Алаба.. Эхний сонголт бол мэдээж Басти. Харин бэлтгэл дээр Хөнкинс нэг сонирхолтой зүйл хэлсэн нь Тимод илүү их боломж өгнө гэсэн нь юм. Яагаад өсөх ирээдүйтэй залуу авъяаслаг тоглогчид байсаар байхад бүр өөрийнх нь хайртай шавь Кроосоос илүүтэй Тимог сонгох болов? Тимошчук бол мэдээж ямарч үед дээд зэргийн сонор байж чаддаг, алдаа бараг гаргаддаггүй дээрээс нь бөөн хур туршлага болсон тоглогч үүнд нь итгэл хүлээлгэж байгаа боловуу. Гэхдээ яахав Хөнкинсийн Ван Гаалаас ялгарах өөр нэг онцлог нь ротэйшн хийхдээ сайн тийм болохоор улирлын дундуур хооронд нь сэлгээд тоглуулах байх.
Энэ хоёрын урд мэдээж Рибэри, Мюллэр, Роббэн гарна сэлгээ бас муугүй Кроос, Усами, Олич бий.
Ингээд харахаар хагас хамгаалалт иймэрхүү байх: Тимо (Густаво), Басти (Кроос); Рибэри (Олич), Мюллэр (Кроос), Роббэн (Усами)
Ингээд сүүлд довтлогчоор мэдээж мэргэн бууч Гомэз байна. Түүний ард Олич, Пэтэрсэн гэсэн тоглогчид бий.
За ерөнхийдөө иймэрхүү:
Нойер (Бутт)
Рафиниа (Лаам), Боатэнг (Ван Буйтэн), Бадштубэр (Тимошчук), Лаам (Контэнто)
Тимо (Густаво), Басти (Кроос)
Рибэри (Олич), Мюллэр (Кроос), Роббэн (Усами)
Гомэз (Олич)
Ганц хоёр хүн солиод бараг энэ зурган дээрх байна дөө
Ийм тэгш бүрэлдэхүүнийг харалгүй уджээ.. манайд гарааны чадварлаг тоглогч нар дээр нь хангалттай нөөц байна.. ирэх улиралдаа
болтугай