Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby TraP » Wed Jul 13, 2011 5:57 pm

Гэснээс ноотой начингууд хэн хэн байна...
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Аагий » Wed Jul 13, 2011 5:58 pm

Нэг газар ингэж бичиж, үнэн худал хэн мэдэх вэ..

Мөнхбаатар арслан Бат-эрдэнэ начин хоёрын барилдаан хайнцсан боловч Бат-эрдэнэ начин Говь-Алтайн Рэгжүүбүүгийн Нямдоржийн хамаатан учраас шууд давуулсан гэж дараа нь Жалаа начин ярьж байна лээ Жалаа начин тулхтай хүн худлаа хэлээгүй байлгүй дээ Хөлийн цэцээр ажилласан шүү
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby TraP » Wed Jul 13, 2011 6:01 pm

Ойролцоо л унасан...
Гэхдээ Мөнхбаатар цол дагаад бяр гэдэг ийг үзүүлж чадаагүй нь хохь болсондоо... :ногоон:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Wed Jul 13, 2011 8:50 pm

TraP wrote:Гэснээс ноотой начингууд хэн хэн байна...

5н давааны бичлэг хар хөө. Чадлаараа хийсэн хүмүүс андашгүй гүйж харайгаад байгаа ккк.
Ихэнх нь л тараасаар л явсан.
Аагий wrote:Нэг газар ингэж бичиж, үнэн худал хэн мэдэх вэ..

Мөнхбаатар арслан Бат-эрдэнэ начин хоёрын барилдаан хайнцсан боловч Бат-эрдэнэ начин Говь-Алтайн Рэгжүүбүүгийн Нямдоржийн хамаатан учраас шууд давуулсан гэж дараа нь Жалаа начин ярьж байна лээ Жалаа начин тулхтай хүн худлаа хэлээгүй байлгүй дээ Хөлийн цэцээр ажилласан шүү

Бат-Эрдэнийг л хийх гээд байхымаа. Маргаантай барилдаанууд дундаас бол хамгийн гайгүй нь дээ. Хайн байсан магадгүй.
Тэглээ ч манай хүн Өсөхөө аваргыг хаяж өглөө шдээ. Өөр яах гэсийн :ногоон:
Гарьд цолоо хангалттай батлаад цаашаагаа явчиж чадна. Цаг хугацаа харуулна биз. Бордооны хэд шиг гүзээ унжуулчаад шодож зогсдог биш. Цөөхөн харагддаг үлгэр жишээ бөх шүү
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby chukcha2002 » Wed Jul 13, 2011 9:08 pm

дахиж олон олон бөх барилдуулмааргүй юм. 512-оос их болоод ирэхээр сиймхий их гарч олон санаандгүй хүн цол завшчих юмаа.

Шинэ аварга, арслан нарт сэтгэл жоохон дундуур л байна. Гэхдээ нэгэнт цолоо авсан юм чинь одоо цолныхоо хэмжээнд өндөр амжилт гаргаарай гэж ерөөе.

Түрүүлэх бөхийн од гүйнэ гэж байдаг гэсэн. Мөнхбатын од ч аймар гүйсэн байж.

Хөлийн цэц муу байнаа. Ажиллах зохион байгуулалтыг нь өөрчилмөөр юм. Байгаа дүрмээ мөрдүүлж, зөв шийдвэр гаргаж чадахгүй.

Бас тэр Баяржавхлан Эрхэмбаярыг эхлээд хаячаад байхад дахиад барилдуулчих юм. Хөвсгөлийн 2-ийн асуудал бас байна.

За тэгээд ирэх наадам болтол яриад байхаар их сэдэвтэй болсон наадам боллоо доо
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Wed Jul 13, 2011 9:09 pm

Мөнхбаатар өөрөө т1 юм хийсэн байна лээ, өнөөдөр тв-р зөндөө удаашруулж харуулж байхад нь үзсэн... Өөр дээр татаж хавирсиймуу яасийн, тэгээд нөгөөх нь уян хүн юм болохоор өөр дээр нь наалдаад оччихсон юмуудаа, тэгсэн тэр чигт нь дээгүүрээ давуулаад шидсэн юм байна лээ... яг харахад Мөнхбаатар өөрөө наанаа унажил байна лээ, яахав Бат-Эрдэнэ-н бие нь ч цаана нь хайна шахуу унасан ч Мөнхбаатар давуулсан барьцтай байсан болохоор гар нь доор нь орж унаж байгаам...

Ер нь тэгээд шууд харахад Мөнхбаатар түрүүлж унасан мэт харагдахаар юм байна лээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Wed Jul 13, 2011 9:10 pm

харин 1024 дэмий юм байна. Цолны үнэ цэнэ жаахан алдагдах шинжтэй болох нь. Гэтэл бөхийн холбоо 5 жил болгонд 1024 барилдуулах юм яриад байгаам даа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цогоо » Wed Jul 13, 2011 9:18 pm

Өнөөдөр уяачдын наадам болж байгаа биз дээ? Манай шинэ аварга зодоглоо болов уу?

Нээрээ ингээд ганц удаагийн барилдаанаар од нь гүйж арслан, аварга цолтон төрөх магадлал өндөртэй болохоор хэдэн жилийн өмнө Баянаа аваргын яриад байсан бүтэн жилийн турш улсын чанартай барилдаануудад ямар амжилт үзүүлсэнээр нь цол олгож байх тухай санал тун боломжтой юм шиг санагдаад байгаам даа. Тэр үед нь тэгээд хүмүүс муу хэлээд нэг их авч хэлэлцээгүй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Энэрэл » Wed Jul 13, 2011 9:28 pm

Ёстой 1024 дэмий юм билээ.. 2006онд Азжаргал үзүүрлээд Арслан болоод тэгээд тэрнээс хойш бараг худалч хүнд барилдаж байгаамуу? Энэ Аварга, Арслан 2 ч дээ. Ээ мэдэхгүй.. Азтай л дамшигнууд юмдаа...
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Wed Jul 13, 2011 10:06 pm

Улсын наадамд ам авахад начин байтугай харцага цолтон жижигдэх нь ккк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby eSuhe » Thu Jul 14, 2011 4:04 am

Ter uzuurledeg zaluu bas l nairaanii nachin bn le shde, tserentogtoh avargaar 5 davsan nachniig nairaanii gehgui Bol uur yu gehev, gehde yahav uzuurleed sain shde
black mamba :eek:
User avatar
eSuhe
 
Posts: 1047
Joined: Thu Feb 12, 2009 5:48 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jalkhanz » Thu Jul 14, 2011 7:33 am

Наадам сайхан боллоо. Мөнхбат үнэхээр дайчин юм аа... Олон сайхан залуучууд цолонд хүрлээ... САЙХАН БАЙНА аа.

Гэвч сайны хажуугаар саар нь бас байлаа. Тэгш дүүрэн сайхан наадмыг сайхан зохион байгуулахад МҮБХ-ны нөхдүүд дэндүү шударга бус, арчаагүй ажиллаа. Хариуцлага тооцох хэрэгтэй....
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby erka2 » Thu Jul 14, 2011 8:24 am

Ерөнхийд нь хэлэхэд:

Сайхан наадам боллоо. Мөнхбат аваргын хэлсэнээр залуучуудад буруу байхгүй. Энэ бөхийн холбооны алдаатай нэвширсэн бодлого, дүрэм, нэгэнт л төрийн зарлиг гаргаж байгаа хойно төр ч гэсэн энэнд оролцож энийг эмхлэх болжээ.
1024 барилдах миний бодлоор буруу л юм.Тэгэхдээ бас нөгөө талаас харвал залуучуудад боломж өгдөгөөр нь зөв ч юм шиг.

Бөхчүүдийн хувьд бол:

Түрүүлэх бөх нь бол Мөнхбат л байлаа.Тэгээд ч түрүүллээ. Одтой азтай сайхан барилдсан хүнд юу хэлэхэв. Ганц л юм хэлэхэд Том ой болоход шууд аварга өгдөг энэ дүрэм бусад олон бөхчүүдэд харамсалтай л санагдаж байгаа байх. Аварга гэдэг цолыг миний бодлоор заавал 2 түрүүлж байж л авах хэрэгтэй юм шиг санагдаад байх юм. Од нь орсон жилээ түрүүлсэн тэрийгээ батлаж,эрэмбээ хадгалж байж чадахгүй тохиолдол олон байна. Жишээ нь: Мөнхбаатар , Ганхуягыг түрүүлсэн жил 1024 байсан бол тэд аварга тэрэндээ хүрэхгүй л байх байлаа. Хуучин үед ч гэсэн Цэрэн аварга аваргын хэмжээнд хүрч чадахгүй байсан нь харагддаг даа.
Тэгэхдээ Мөнхбатад би их найдаж байгаа. Залуу, бусдаасаа эрт дээш гарч ирсэн, Бараг л зүүний магнай боллоо, Олон жил үзүүрт очих боловуу гэж найдаж байна.

Эрхэмбаяр: Хөдөлмөрлөсөн бөхдөө үнэнч байсан хүн амжилтанд хүрдэг Ганхуяг, Доржсамбуу нарын жишээгээр л гарч ирлээ. Арай л цол нь томдов уу даа. Пунцаг, Гантогтох, Мөнх-Эрдэнэ нарын дээр гарсан гэхээр бухимдмаар байх юм. Тэгэхдээ түүний буруу биш. Бөхийн холбооны буруу л гэр бодож байна

Баяржавхлан. Энэ жилийн хамгийн сайхан барилдсан хүн нь байлаа. Боломж гарч ирнэ гэж боддоггүй байсан биздээ. Ийм зүйл болно гэж өөртөө ч итгээгүй байсан байх. Арслан болсон ш д түүндээ ч итгээгүй. би бол 5-н даваанд ахдаа өгөх нь л гэж бодож байлаа. Ганхуяг арслан харин ч түүнд туслачих шиг боллоо. Ах нь аманд гарсан нутгын 2 залуу байсан алыг нь авахав өөрөө л зүтгэе л гэж бодсон байх. 6дээр өөрт нь боломж байна. Ахиулаад зааны найраа хийе л гэж бодсон байх. Ганбаа арслан авахад нь шатаж түүндээ ч сайхан барилдсан.
Ер нь онцгүй зан гаргадаг байсан тун сайхан даруу барилдлаа. 9 дээр давсан өөрөө зүтгээд дэвсэн л бол бараг Эрхэмбаяр өгөх байсан байх цаадах нь ч бас өөрийх нь төлөвлөсөнөөс дээш гарсан ханасан л байсан гэж бодож байна. Гарьд Баяржавхлан гэхэд болж байна.
Бат-Эрдэнэ: Сайхан залуу цаг хугацаа харуулна биз дээ. Тэгэхдээ л 1024 биш байнаа энд, Сайхан заан гээд эргээд 1-2 жил зүтгэсэн болуу. Пунцаг, Ганаа 2 энэ цолон дээр байгаа гэхээр харамсаад байх юм.
Мөнхбат Бат-Эрдэнэ 2-г цол горидож Сүхбаатарт хэдэн онд юм дээ очиход нь манай нутгийнхан 2 дээр тааруулж байсан юм гэсэн. Мөнхбат нь дээш яваад Заан болж байсан гэсэн 2005 он юм болов уу сайн мэдэхгүй байна.

Өсөхөө аварга: Өвөөгийн цолыг давахгүй хүн юм байждээ. Хурал энэ тэрээр л өгөхгүй бол хөг нь дууслаа даа. Эргээд барилдахгүй байх даа. Манай хүний барилдаад байсан ганцхан Дархан аварга л юм чинь. 6залуу заанаасаа Дархан байхгүй
буцааж байгаа нь харамсалтай л байна. Энэ жил тун сайхан барьц сонгохгүй сайхан барилдаад байсан юмсан. ялангуяа 7 дээр шинэ харцагыг бол сайхан л хаяж байна лээ. Харьуцлагагүй л ам авлаа. Баяржавхланг, Эрхэмбаяр 2-н нэгийг авсан бол хууччуул нэг аргалачих л байсан байхдаа. Уг нь үзүүрт хүрэх боломж байсан даа. Хүмүүс ч гэсэн ойлгоосой 38тай хүн шдээ. Бөлдөг энэ тэр л гэсэн байна лээ.

Рагчаа тун хариуцлагагүй барилдав, Мөнхбаатар цэвэрхэн хаяж чадахгүй байсан юм бол арслан гэж яваад ч яах юм. Ер нь тийм аваргатай байснаас Мөнхбат сайхан аварга.
Баасандорж яг л хүссэн цолоо авав. Өсөхөө зааныг ойлгосонгүй төрийн наадмыг ингэж болохгүй дээ. энэ жил түрүүлэх боломж бол 1давааны цаана байхад л өөрт нь харагдах байсан даа. Яагаад ч 6 дээр өгсөн юм. Баасандорж 6 өөрөөрөө давах л байсан даа. Тун муу. Ингэж байгаа хүнд ч төрийн наадмын түрүү ирэхгүй л байх даа. Одоо том цолтон олон болсон цолоо ч батлах хэцүү дээ.
Содномдорж:Тийм л сайн юм бол шахааны барьц бэлдээд байх даа яадаг юм.Үнэндээ бол тун сэтгэлд хүрсэнгүй. Ерөнхийдөө Санжаагийн давааг хануулсан.Сандал эсвэл үзэгч рүү бүүр эргээд зугтаж байгаа нь Дараагын даваанд гарсан хойно нь тахим өгсөн нь их сонин сэтгэгдэл төрүүлсэн. Ер нь бол Санжаад их гай тарилаа. Сэтгэл зүй, Хар энерги гэх мэт. Тун муу.

Санжаадамба: Энэ хүнд асар их дарамт байсан нь ойлгомжтой. Аймгийн арслан хүнийг түрүүлнэ гэж Хүмүүсийн саналд түрүүлээд байдаг. хүмүүсийн хүлээлт энэ тэр. Тэгэхдээ муу байсаан Барьц сонгохыг гол болгоод байсан энэ тэр нь.
Содномын заавал барьц сонгохгүй хаях л байсан юм. Тэгсэн бол дараа даваанд арай л өөр барилдах байлаа.

Ерөнхийдөө гайгүй наадам боллоо. 5ын даваа урсаад өнгөрдөг байсан гайгүй болж.

Бүх л ялцрал Бөхийн холбоо, Дүрэм(шодолт)- д байна. Цэц, засуул энэ тэр бол ялцрал болжээ. Талбайд сандал байгаад байхдаа яадаг юм. байгаагүй бол Содном тийшээ очиж дүрэмэнд нь таарсан тийм бантанг хутгахгүй шууд унах л байлаа шдэ. Засуул нь яагаад хаяасан бөхөө давуулж чаддаггүй юм. Бөхчүүл зэрэг хазайхад доошоо суухад яагаад харж болдоггүй юм.

Бөхчүүд хэт дураараа байна. Том занхайсан юмнууд. Төр нэгэнт л зарлиг уншиж байгаа юм чинь ийшээ орох л болж. Дүрэм нь доор амьдарч байгаа л хойно тэр Мөнхбаатар энэ тэрийг шууд эрхийг нь хасах л баймаар байна.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby erka2 » Thu Jul 14, 2011 8:26 am

нэмж хэлэхэд аварга хүн найраагаар цол авсан байдаггүй гэж яригдаад байсан. энэ удаа харин өөрчлөгдлөө. Мөнхбатыг Батзориг начин болгож байсан
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby erka2 » Thu Jul 14, 2011 8:29 am

Өсөхбаяр
Мөнхбат
Ганхуяг
Ганхбат
Мөнхбаатар
Азжаргал
Эрхэмбаяр
Ганбаатар
Баяржавхлан
Бат-Эрдэнэ
Рагчаа
Сайнбаяр
Баасандорж
Өсөхбаяр
Санжаадамба
Өсөх-Ирээдүй
Цацабшир
Содномдорж
Даваабаатар
Бат-Орших
Сангисүрэн


Иймэрхүү байх нь 5-н даваанд босох хэмжээний бөхчүүд хойтонгоос. Өсөх аварга барилдахгүй биздээ. Азаа Ганхуяг 2 4-г гэтлэх нь бас эргэлзээтэй л юм. Хэдэн жил начин цөөхөн төрөх байхаа
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Thu Jul 14, 2011 8:57 am

Одоо харин улсын цолтонгууд сайхан олон боллоо доо. Өсөхбаяр заан боломжоо алдчихлаа. Дараа жил эрэмбэ нь нилээн доошилсон дээшээ явна гэдэг хэцүү дээ

Эсүхэ гэнүү тэр нөхөр өөрийгөө нууж амьдраач
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby 13 » Thu Jul 14, 2011 8:57 am

харин 1024 бөх ч бас сонин юмаа.
Баяржавхлан 2006 онд заан, энэ жил гарьд боллоо, начингаа хэзээ авлаа бас арай 2001 онд аваагүй биз...
13
 
Posts: 548
Joined: Sun Dec 05, 2010 8:13 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby livefan » Thu Jul 14, 2011 10:28 am

Ёстой сайхан наадам боллоо
User avatar
livefan
 
Posts: 214
Joined: Tue May 04, 2010 10:14 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Yes Man » Thu Jul 14, 2011 7:15 pm

13 wrote:харин 1024 бөх ч бас сонин юмаа.
Баяржавхлан 2006 онд заан, энэ жил гарьд боллоо, начингаа хэзээ авлаа бас арай 2001 онд аваагүй биз...

2001 онд Магалаагаар зургаа давж чимэгтэй начин болж байсан....... Хожим харцага болсон......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Төрналдо » Thu Jul 14, 2011 7:21 pm

Баяржавхлан уг нь заан болдог жилдээ Элбэг харцага-д унах байсан юм. Элбэг гуядаж байхад засуул гэж нэг юм Баяржавхлангийн хөлийг эвээд дийлэхгүй доор нь орж байсан. Элбэг тэр жилд л үзий гэж бодсон даан ч энэ жилийх шиг будлиан их байсандаа хөөрхий...
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby erka2 » Thu Jul 14, 2011 7:28 pm

Turnaldo wrote:Баяржавхлан уг нь заан болдог жилдээ Элбэг харцага-д унах байсан юм. Элбэг гуядаж байхад засуул гэж нэг юм Баяржавхлангийн хөлийг эвээд дийлэхгүй доор нь орж байсан. Элбэг тэр жилд л үзий гэж бодсон даан ч энэ жилийх шиг будлиан их байсандаа хөөрхий...


Заан болдог жилээ бишээ. 2007онд тэр 2 7 дээр таарсан харин асуудал гарлуу яалаа. их л цуцсан байсан шиг санагдаж байна. Дараа нь Доржсамбуу гаридад амархан л унасан санагдаж байна
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Төрналдо » Thu Jul 14, 2011 7:37 pm

Элбэг Жавхлан 2 тунасаншдээ заан болдог жил мөөн мөн
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Thu Jul 14, 2011 7:45 pm

Turnaldo wrote:Элбэг Жавхлан 2 тунасаншдээ заан болдог жил мөөн мөн

Өмнө нь заан болсон байсан. Баяржавхлан чинь Мягааг хаяж заан болсон. Тэр жил их удаад бараг 4 4 удаа бие биеэсээ барьц сонгосон байх. Дараагийн даваанд баяржавхлан шалисан ч юмгүй унасан
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Thu Jul 14, 2011 9:43 pm

J@x wrote:
Turnaldo wrote:Элбэг Жавхлан 2 тунасаншдээ заан болдог жил мөөн мөн

Өмнө нь заан болсон байсан. Баяржавхлан чинь Мягааг хаяж заан болсон. Тэр жил их удаад бараг 4 4 удаа бие биеэсээ барьц сонгосон байх. Дараагийн даваанд баяржавхлан шалисан ч юмгүй унасан


Баяржавхлан Мөнхбаатар найзаараа 2006 онд 7 давж заан болсон, харин 2007 онд Баяржавхлан 7 дээр Элбэгийг авч Мөнхбаатар Ганбаатар 2 тунасан. Элбэг тэр 2 олон шодсон хамгийн сүүлд засуул багахан нөлөөлсөн гэхдээ тийм ч ноцтой биш байхаа, давуулж гуядаад засуулын хормой хүрээд өөрөө дээрээ гуядсан, гэхдээ дэндүү аймаар цуцсан л даа 2 том хүн...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Thu Jul 14, 2011 10:06 pm

Энэ жил хэдий олон цолтон төрсөн, чанаргүй цолтнууд их болсон гэж байгаа ч нөгөө талаар энэ нь цолны үзэгдэх байдлыг ч гэдиймуу, тийм зүйлийг ахиулсан нь цаашдаа барилдаануудыг улам илүү сонирхолтой болгох байх гэж хувьдаа бодож байгаа...

Жишээ нь өнгөрсөн өвөл Начин вс Харцага гэсэн тулаан болоод Начингууд нь алж байсан бол /Ер нь сүүлийн үед Начингууд хамгийн хүчтэй бүлэг нь байсан/ одоо шал анги боллоо...
Заан нь заанууд шиг, харцага нь харцага шиг барилдахаар болж байна уу...үгүй юу..

Зааны чанар асар өслөө шүү... Рагчаа, Өсөхөө, Баасандорж, Соронзон, Санжаадамба гээд тун чанаржаад ирлээ... Харцагууд ч гэсэн... Өсөх-Ирээдүй, Содномдорж, Даваабаатар, Бат-Орших гээл сайхан залуус байна... Гарьд бас л гайгүй шүү, ДоржСамбуу, Ганбаатар, БаярЖавхлан, Бат-Эрдэнэ гээд...
Арслан, Ганбат, Эрхэмбаяр, Ганхуяг, Мөнхбаатар, Азжаргал гээд нас нь явж байгаа гаруудаар дүүрч...
Аварга гэхээр нэг хөгширч байгаа, нэг залуухан аваргатай боллоо... яахав 2 аварга бусад цолтнуудаа бодвол чанарын хувьд тааруухан байгаа тал бий... гэхдээ зүгээрээ...

Олон том цолтнууд барилдах сайхан шүү дээ, Сүүлийн үед заал танхимуудад дандаа л аймгийн арслан, улсын начингууд хамаг түрүүг авсаар байгаад нэг л сонин болчихсон байсийн... Одоо эд нар хоорондоо үзэх үед эд нарын цол нь барилдааныг улам сүртэй, хүчтэй болгох ёстой байгаам...

Би хувьдаа энэ Наадмын олон цолтон төрсөнд баяртай байгаа...аа найрааны начингуудыг эс тооцвол шүү дээ... ккк
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron