Тоглогчидтой холбоотой Фактууд.
1) Steven Gerrard
- Түүний хамгийн хайртай гоол нь 2005 онд аваргуудын лигээр мөргөн оруулсан гоол.
- Түүнд 1 гэрийн тэжээвэр амьтан байдаг тэр нь нохой.
- Түүнийг бага байхад түүний дуртай хөлбөмбөгчин нь John Barnes байсан.
- Түүний хамгийн идэх дуртай зүйл Паста.
- Түүний Ливерпульд байх хугацаанд байсан хамгийн сайн найзууд нь: Reina, Carragher, Fowler, Owen, Torres нар.
2) Jamie Carragher
- Тэр өөрийгөө английн хошин шогч John Bishop-той андуурагддаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
- Тэр нэг тоглогчыг хараад их цочирдож байсан. Тэр нь Марадона мелвүүдэд ирэхэд болжээ.
- Тэр Тиерри Анри-г тоглоход хамгийн бэрх тоглогч гэж хүлээн зөвшөөрдөг.
- Тэр бэлтгэлийнхээ өмнө өөрийнхөө шарсан өндгийг идэх дуртай.
- George Weah нэг удаа түүнийг айлгахын тулд түүн дээр очиж нуруун дээрхи нэрийг нь харжээ. Тэрээр түүний хэн гэдгийг нь мэдээгүй байна.
3) Luis Suarez
- Тэр хурц ирмэгтэй чихнээсээ болж Голландын сонсголын аппраттны сурталчилгаанд тоглож байжээ.
- Түүний хоч болох 'El Pistolero' нь Гар буучин гэсэн үг ажээ.
- Тэр Леонел Месси-г дэлхийн шилдэг тоглогч гэж боддог.
- Тэр хөгжимчин Jools Holland-тай нэг өдөр төрсөн.
- Тэр өөрийгөө гэрээсээ хамгийн сайн хөлбөмбөгчин гэж боддоггүй. Тэрээр ахыгаа хамгийн авъяастай нь гэж боддог.
4) Pepe Reina
- Тэр амралтаараа Las Vegas явах хүсэлтэй.
- Түүний идэх дуртай хоол нь өндөг болон туна загастай бүх спани хоол.
- Түүний хамгийн тоглох дуртай айлын талбай нар бол: Вилла Парк, Аптон Парк, Гүүдийсон Парк.
- Тэр Спанид байхдаа Лабрадор нохойтой байсан.
- Тэр пабад хоол идэхээс илүү ресторанд хоол идэж өдрийг өнгөрөөх дуртай, мөн тэр Английн шарсан махтай хоолонд дуртай гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
5) Dirk Kuyt
- Тэр гар утасыг хамгийн муу болон хамгийн сайн нээлт гэдгийг 2-ууланг нь хүлээн зөвшөөрдөг.
- Тэр Хагассайн өдөр гэртээ байвал гэртээ Европын топ лигүүдийн тоглолтыг үздэг, гэхдээ заримдаа X-Factor үзээд суучдаг.
- Хэрвээ багийн бүх тоглогчдын дунд хоолны тэмцээн болвол тэр "altscmeitzer" гэдэг Голланд хоол хийнэ гэж боддог.
- Тэр 5-A-SIDES тогловол түүний хамгийн шилдэг сонголт нь: Reina, Gerrard, Kuyt, Maradona болон Cruyff нар.
- Түүний хувьд хамгийн сонирхолтой тоглолт нь 2008-2009 оны лигт Арсеналын эсрэг хийсэн тоглолт байсан ба тооны харьцаа 4-4 өөр өндөрлөж байсан.
6) Andy Carroll
- Ливерпуль болон Нью-Кастл юнайтадын домог болох Кевин Кийган түүнийг амьдралдаа харсан толгойгоороо хамгийн сайн тоглодог хүн гэж байсан.
- Тэр 1-р багт хамгийн анхны гоолоо Ювентуст-тай хийсэн нөхөрсөг тоглолтонд оруулсан ба тоглолтын дараа Буффон түүнийг их ирээдүйтэй гэж хэлж байсан.
- Тэр Кенни Далглиштай цуг BoyZone-ы тоглолтыг үзэж байсан.
- 2007 онд тэр Wor Jackie Milburn-ы шагналыг авж байжээ, тэр нь Зүүн хойд английн шилдэг залуу тоглогчид олгогддог аж.
- Тэр Rowan Atkinson(Mr.Bean)-тай нэг өдөр төрсөн.
7) Glen Johnson
- Тэр багаасаа Мартин Шкертэлийг хамгийн ширүүн нь гэж боддог.
- Түүний хамгийн анхны хийж байсан ажил нь сонин тараах ажил байв.
- Тэр "jammy dodgers"-ыг "custard cream biscuits"-ээс илүүд үздэг.
- Түүний дуртай саван нь "Eastenders".
- Тэр багтайгаа ямар нэг медал авбал шууд ээждээ хадгалуулах гэж аваачиж өгнө.
8) Raul Meireles
- Тэр Америкийн жүжигчин Rob Lowe болон эмэгтэй хөлбөмбөгчин Mia Hamm нартай нэг өдөр төрсөн.
- Тэр шивээсээрээ алдартай ба анх 19-тэйдээ шивээс хийлгэж байсан дараа нь жинхэнэ шивээсүүдийг цувруулсан билээ.
- Албан бус эх сурвалжаас дурьдах юм бол Нани түүнийг ливерульлд ирэх юм бол тоглох боломж олдохгүй гэж хэлж байжээ.
- Тэр багийн анд Жеррардыг Иниеста, Эссэйн нартай адил хүнд өрсөлдөгч гэж үнэлдэг.
- Тэр "The Beatles" хамтлагын фен
9) Daniel Agger
- Түүний 2 дахь дуртай спорт нь Теннис.
- Тэр жолооны шалгалтаа хамгийн эхний оролдлого дээрээ л давж гарсан.
- Тэр өөрийгөө хэзээ ч шүүгч болж чадна гэж боддоггүй, учир тэгэх чадах хангалттай тэвчээр алга гэж боддог.
- Хэрвээ хэнийг ч хамаагүй гэртээ оройн хоолонд урь гэвэл тэр гэр бүлийнхнийгээ урих байсан.
- Тэр айлын талбайд зочлон тоглох болгондоо Рийсэ-тэй нэг өрөөнд ордог байсан.
10) Lucas Leiva
- Тэр Лампардыг нүүр тулж байсан хамгийн ширүүн өрсөлдөгч гэж үздэг.
- Түүний ах нь гитарчин гэхдээ тэр өөрөө ямар нэг хөгжмийн зэмсэг тоглогч чаддаггүй.
- Түүний хамгийн дуртай ногоо нь брокколи байцаа юм.
- 2009-2011 оны шилдэг залуу тоглогчоор Ливерпулийн сайт дахь санал асуулгаар шалгарч байжээ.
- Түүний дуртай хоол нь "stroganoff".
11) Martin Skrtel
- Тэр "Kyle" болон "Charlie" гэсэн 2 нохойтой. /Charlie Adam ирвэл Skrtel-д эхлээд дуудахад нь эвгүй санагдах байхдаа :P/
- Тэр Леонел Месси-г дэлхийн шилдэг тоглогч гэж боддог.
- Тэр бага байхдаа Хоккей тоглодог байсан ба зүүн жигүүрт тоглодог байж.
- Тэр "Carlos Valderrama"-г амьдралдаа харж байсан хамгийн муухай үсний засалттай тоглогч гэж боддог.
- Тэр багаасаа Рейна-г хамгийн гоё дуулдаг нь гэж боддог.
12) Martin Kelly
- Тэр Роналдиньо-ын Челси-ын эсрэг хийж байсан 'flip-flop'-ыг амьдралдаа харж байсан хамгийн сайхан хууралт гэж боддог.
- Тэр "Easyjet"-ыг хамгийн бага төсөвтэй нисэх онгоцны газар гэж боддог.
- Тэр ихэвчлэн "Nuts" сэтгүүлийг айлын талбайд тоглох гэж явж байх зуураа уншдаг.
- Тэр "Soap" олон ангит киноны фен биш ба "Coronation Street" түүний нойрыг хүргэдэг.
- Тэр "Prison Break" олон ангит киноны улаан фен.
13) Jonjo Shelvey
- Тэр 19-өөс доош насныханы Английн шигшээ багийн ахлагч
- Charlton-ы акедемийн захирал Steve Gritt түүнийг залуу Стивен Жеррардтай харьцуулж байсан.
- Charlton багийн фенүүд Скотт Паркер-аас илүү Addicks'-аас гарсан хамгийн шилдэг тоглогчуудын нэг болно гэж боддог.
- Тэр багийн ахлагч Стивен Жеррардтай бэлтгэл хийж эхлэсэнээс хойш түүнийг ганцхан үгээр л тодорхойлдог болсон. Эгэл бус...(Phenomenal)
- Тэр илбэчин Derren Brown-той нэг өдөр төрсөн.
14) Jay Spearing
- Хэрвээ тэр хөлбөмбөгчин байгаагүй байсан бол гал унтраагч байх байсан.
- Түүний хоч нь Tommy Pickles ба Rugrats хүүхэлдэйн кинонаас болсон байна.
- Тэр Ливерпулийн нэг гоолыг өөрийгөө хийсэн ч болоосой гэж боддог тэр Жеррардын аваргуудын лигийн финалд хийсэн мөргөж оруулсан гоол юм.
- Тэр Ronald Huth-ыг хамгийн хөгжмийн мэдрэмжгүй гэж боддог. Парагуай тоглогч маань бишгүүр хөгжим тоглох сонирхолтой аж.
- Тэр аав болон Steve Heighway нарыг карерынх нь турш хамгийн үнэтэй зөвөлгөө өгсөн хүмүүс гэж боддог.