Копа Америка 2011 Аргентин улсад...

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Аль улс Копа Америка 2011-т түрүүлэх вэ?

Poll ended at Wed Jul 20, 2011 5:53 pm

Аргентин
16
24%
Уругвай
20
29%
Бразил
24
35%
Мексик
4
6%
Бусад
4
6%
 
Total votes : 68

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Барнаба » Thu Jul 07, 2011 11:35 am

Копа-н эхний роунд-н статистикууд...
Image

Бөмбөг эзэмшилтийн хувиар:

Brazil (68%) x Venezuela (32%)
Colombia (67%) x Costa Rica (33%)
Argentina (65%) x Bolivia (35%)
Chile (61%) x Mexico (39%)
Paraguay (54%) x Ecuador (46%)
Uruguay (51%) x Peru (49%)

- Колумб эхний роунд-д хамгийн олон буюу 28 удаа цохилт хийжээ. Аргентин, Чили нар ардаас нь 19 цохилтоор орж байна. Бразил, Парагвай нар 15 цохилт, Пэру 13, Уругвай 11, Экуадор 10, Болив 8, Мэксик 6, Коста Рика 5, Вэнэсуэл 3 удаа тус тус цохилт хийж.

- Хамгийн олон цохилт хийсэн тоглогчоор Колумб-с мөн тэргүүлж байна. Адриан Рамос 8 цохилт хийснээс 1-г нь гоал болгож. Харин удаагаар түүний багийн анд Гуарин 7 цохилт хийснээр орж байна. Бусад тоглогчдоос Пэру-н Гуэррэро 6, Форлан 5, Фалкао 5, Агуэро, Робиньо, Видал нар 4 тус тус цохилтыг хийж.

- Дриббл хамгийн их хийсэн тоглогчоор Бразилийн Нэймар 25 удаа хийснээр 1-т бичигдэж байна. Дараа нь Робиньо 19 удаа хийж. Харин Мэсси Болив-н эсрэг 8 удаа дрибблдэж.

- Хамгаалалтанд Вэнэсуэл-н Цэзарь Гонзалэз болон Болив-н Роналд Ралдэз нар тус бүр 12 удаа бөмбөгийг салгажээ. Машерано, Валтер Аиови нар 9 удаа бөмбөг амжилттай салгаж.

- Хаалгачдаас Коста Рика-н Лэонэл Морэйра Колуб-тай хийсэн тоглолтонд 10 удаа сэйв хийж. Дараа нь Болив-н Ариас Аргентин-н эсрэг 7 удаа сэйв хийж. Харин Марсэло Элизага Экуадор-Парагвайн тоглолтонд 5 удаа маш аюултай бөмбөгийг аюулгүй болгосон байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Тэрри_10 » Thu Jul 07, 2011 2:10 pm

Колумба хэсгээ тэргүүлэхээр болчих шив... Боливиаг хусчих байлгүйдээ...
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Барнаба » Thu Jul 07, 2011 4:24 pm

Болив вс Коста Рика /Копа Америка 2011. Групп А. Монголын цагаар 8ны өглөө 6:15-с/

Боливчууд Копа-н ахны тоглолтоо зохион байгуулагч эздийн багтай амжилттай тоглон оноо салгаж чадсаны дараагаар хэсгийн 2 дах тоглолтоо Коста Рика-н багтай хийх болоод байна. Энэхүү тоглолт нь Коста Рика болон Боливчуудын хувьд маш чухал тоглолт болох ба учир нь хэсгийн нөгөө тоглолт тэнцээгээр өндөрлөснөөр энэ хэсгээс аль ч баг нь мултарч эсвэл дээшээ гарч мэдэхээр байдалд байгаа ба бусдыгаа бодвол Колумб хэсгээс гарах боломж арай өндөр байна.
Коста Рика-н Рандалл Брэнэс Колумб-тай хийсэн тоглолтонд улаан карт авч хөөгдсөн учир тус тоглолтонд оролцохгүй болж байна. Харин түүний байранд Хосуэ Мартинэ гарах бололтой. Харин түүний хамтаар Хосэ Кубэро гараанд Дэвид Гузманы гэмтлийн шалтгаанаас болж гарах гэнэ.

Коста Рика-н сүүлийн 5 тоглолт (гоалдсон тоглогчид)
Colombia 1-0 Costa Rica
Costa Rica 1-1 Honduras ( Marshall)
Mexico 4-1 Costa Rica ( Marcos Urena)
Costa Rica 1-1 El Salvador ( Brenes)
Costa Rica 5-0 Cuba ( Urena*2, Saborio, Mora, Campbell)

Боливчууд магадгүй талбайн эзэдтэй хийж багийн моралаа дээшлүүлж чадсан байгаа тул өмнө гаргасан гараандаа өөрчлөлт оруулахгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Тэд магадгүй Коста Рика-г хожиж чадвал хэсгээс гарах магадлал нилээдгүй өндөр болно. Тэд багаараа шөвгийн 8-д орохын тулд хамаг бүхнээ гаргах болно. Магадгүй цаашаа тэдэнд боломж хомс байх, гэхдээ тэдэнд хасагдах шатанд орно гэдэг нь том амжилт болох юм.

Болив-н сүүлийн 5 тоглолт (гоалдсон тоглогчид)
Argentina 1-1 Bolivia ( Edvaldo Rojas)
Paraguay 0-0 Bolivia
Bolivia 0-2 Paraguay
Guatemala 1-1 Bolivia ( Pedriel)
Panama 2-0 Bolivia

Коста Рика-н хувьд тус хэсгийн, ер нь тэмцээнд оролцож буй багуудын хамгийн муу нь ч байж болох юм. Яг одоогоор Болив-т асар их боломж гараад байгаа ба тэд үүнийгээ ашиглаж чадах уу гэдгийг одоо бүгдээрээ харцгаая.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby hosko » Fri Jul 08, 2011 8:10 am

За Костачууд Боливийг бол болий л доо болгочихлоо... Тоглолтын явцад нэг пеналт алдсан, шон хуссан энэ тэр гээд л орсон бол энэ тоо улам л холдох байлаа... Дээр нь Боливи бүр 9 хүнтэй үлдчих шив...

Коста Рика ч Аргентинтай ч чанга үзээд бараг тэнцчихээсэй...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Барнаба » Fri Jul 08, 2011 10:46 am

BOLIVIA 0 X 2 COSTA RICA
Image

Stadium: Stadium 23 de Agosto, San Salvador de Jujuy, Argentina;
Referee: Carlos Vera (EQU);
Goals: Josué Martinez (59'), Joel Campbell (78') (Costa Rica);
Yellow Card: Lorgio Álvarez (35'), Marcelo Moreno (57'), Jhasmani Campos (63'), Ronald Rivero (65'), Luis Gutiérrez (88') (Bolívia); David Guzmán (29'), Óscar Duarte (47'), José Salvatierra (83') (Costa Rica);
Red Card: Ronald Rivero (70'), Wálter Flores (75') (Costa Rica).

BOLIVIA: 1- Carlos Erwin Arias, 4-, 16- Ronald Raldes, 5-, 3- Luis Gutiérrez, 6 Wálter Flores, 15- Jaime Robles (19-José Chavéz, 67'), 21- Jhasmani Campos (14-Ronald Garcia, 80'), 7- Edivaldo Rojas (11-Alcides Peña, 67'), 17- Juan Carlos Arce and 9- Marcelo Moreno. Coach: Gustavo Quinteros.

COSTA RICA: 18- Leonel Moreira, 19- Óscar Duarte, 3- Johnny Acosta, 2- Francisco Calvo, 4- José Salvatierra, 8- David Guzmán, 20- Pedro Leal, 6- Heiner Mora (22-José Cubero, 82' ), 17- Josué Martinez (21-Cesar Elizondo, 81'), 11- Diego Madrigal (7-Allen Guevara, 46') and 12- Joel Campbell. Coach: Ricardo La Volpe.


хахахах... юун нөгөө Коста Рика хамгийн муу баг нтр... кк... алаан болсон тоглолт болжээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Yago » Fri Jul 08, 2011 12:50 pm

Энэ тоглолтуудыг нь үзэхээр эвгүймаа. Эймэр задгай, бие биеэ бэртээчих гээд...Бөмбөг их тасалж, их таслуулна, темп өндөртэй, сонин контакттай тоглохы.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Барнаба » Fri Jul 08, 2011 2:06 pm

:ногоон:
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Барнаба » Sat Jul 09, 2011 10:24 am

Өнөө өглөө С хэсгийн Уругвай, Чили-н тоглолт явагдаж 1-1 р тэнцлээ. Ингэснээр Чили хэсгээ 4 оноотой тэргүүлж байна.
Харин сүүлийн үед нилээд үнэд ороод байгаа Удинэзэ-н од Алэксис Санчэз тус тоглолтонд гоалдож багтаа тэнцээ авчирсан ба 2 дах удаагаа тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдлээ.
Image

URUGUAI 1 x 1 CHILE
Stadium: Malvinas Argentinas, Mendoza, Argentina;
Referee: Carlos Amarilla (PAR);
Goals: Álvaro Pereira, 53' (URU); Alexis Sanchez, 64' (CHI);
Yellow Card: Álvaro Pereira (11'), Luis Suáres (37'), Martin Cáceres (48'), Álvaro González (82'), Sebastian Coates (86') (Uruguai); Pablo Contreras (23'), Gonzalo Jara (37'), Alexis Sanchéz (57'), Arturo Vidal (70') (Chile)

URUGUAI: 1-Fernando Muslera, 16-Maxi Pereira (14-Nicolás Lodeiro 77'), 2-Diego Lugano, 4-Sebastian Coates e 22-Martín Cáceres; 15-Diego Pérez, 17-Egidio Arévalo Ríos (8-Sebastian Eguren 84') and 11-Álvaro Pereira; 9-Luis Suárez, 10-Diego Forlán and 21-Edinson Cavani (20-Álvaro González 45'). Coach: Oscar Tabárez.


CHILE: 1-Claudio Bravo, 5-Pablo Contreras, 3-Waldo Ponce, 18-Gonzalo Jara (10-Jorge Valdívia 60'); 4-Mauricio Isla, 17-Gary Medel, 8-Arturo Vidal, 11-Luis Jiménez and 15-Jean Beausejour (6-Carlos Carmona 73'); 7-Alexis Sánchez and 9-Humberto Suazo (22-Esteban Paredes 73'). Coach: Claudio Borghi.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Барнаба » Sat Jul 09, 2011 10:28 am

Пэру - Мэксик-н тоглолт явагдаад бараг дуусах гэж байна, Пэру 1-0 р ялж явна... энэ байдлаараа дуусвал Уругвай хэсгээсээ мултарч мэдэхээр ч байдалд хүрэх нь дээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Барнаба » Sat Jul 09, 2011 10:30 am

Аргентин, Уругвай 2 хэсгээсээ мултарчихвал хичнээн сайхан... хурай хурай... ккк
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Барнаба » Sat Jul 09, 2011 11:38 am

Бразил вс Парагвай /Копа Америка. Групп-Б. Монголын цагаар 10ны 03:00-с/

Гарааны таамаг
Brazil: Julio Cesar; Daniel Alves, Lucio, Thiago Silva, Andre Santos; Lucas Leiva, Ramires, Ganso; Robinho, Neymar, Alexandre Pato.

Paraguay: Villar; Piris, Da Silva, Veron, Torres; Barreto, Ortigoza, Riveros, Estigarribia; Santa Cruz, Barrios

Кордоба хотын Эстадио Марио Албэрто Кэмпэс-т болох тус тулаанд ялсан баг нь цаашдаа хэсгээс гарах магадлал маш өндөр болох юм. Копа-д таарсан сүүлийн 2 тулаанд Бразилчууд ялалт байгуулсан байна.

Бразилийн сүүлийн 5 тоглолт
Brazil 0 - Venezuela 0
Brazil 1 - Romania 0
Brazil 0 - Netherlands 0
Brazil 2 - Scotland 0
France 1 - Brazil 0

Парагвайн сүүлийн 5 тоглолт
Paraguay 0 - Ecuador 0
Paraguay 0 - Chile 0
Paraguay 2 - Romania 0
Paraguay 0 - Bolivia 0
Bolivia 0 - Paraguay 2

Бразилчууд тэмцээний эхний тоглолтоо Вэнэсуэл-тэй гоалгүй тэнцээ хийж эхэлсний дараагаар 2 дах тоглолтоо Парагвайн шигшээтэй хийхээр бэлэн болоод байна. Тус хэсгийн багуудаас аль ч эхний тоглолтондоо гоал алдаж мөн оруулаагүй байна. Вэнэсуэл-н эсрэг гоалдох тун дөхсөн ч чадаагүй 21 настай АС Милан багийн довтлогч Алехандро Пато маань өнгөрсөн ДА-д маш сайн тоглосон Парагвайн багт гоалдож чадна гэж итгэж байгаа гэнэ. Мөн багийн андууд нь болох Дани Алвэс, Нэймар нар ч Парагвайн багийг хожиж чадах болно, тэдний эсрэг багаараа илүү сайн, үр дүнтэй тоглолтыг харуулна гэж ярьцгаасан байна.

Парагвайг дасгалжуулж буй Аргентин эр Жэрардо Мартино тус тэмцээнд маш том аз туршсан зүйлийг хийсэн ба тэр нь Бэнфика-н од Оскар Кардоза-г орхисон явдал юм. Ингэснээр тэдний довтолгооны үүрэг нь Роки Санта Круз болон өнгөрсөн жилийн Бундэслиг-н аварга багийн гол тоглогчдын нэг Лукас Барриос-т ирж байна. Эхний тоглолтондоо гоал хийж чадаагүй бол одоо тоглох Бразилийн баг нь тус тэмцээнд хамгаалалтаараа хамгийн сайнд тооцогдож байна. Тэдэнд гоал хийхэд улам л хэцүү байх болно.
Дасгалжуулагч Мартино өнгөрсөн 2 Копа-н аваргуудтай тоглох гэж байгаа нь бидэнд тодорхой хэмжээнд дарамт мэдэгдэж байна. Гэхдээ бид өөрсдийн тоглолтоо алдахгүй довтолж тоглон ялах болно гэж ярьсан байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Zaya55 » Sun Jul 10, 2011 9:07 am

дэл
Last edited by Zaya55 on Wed Jul 13, 2011 12:17 pm, edited 1 time in total.
Бултаараа сайхан наадаарай
User avatar
Zaya55
 
Posts: 6
Joined: Mon Feb 28, 2011 10:28 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Тэрри_10 » Sun Jul 10, 2011 10:18 am

Brazil 2 - 2 Paraguay
39' Jádson 1 - 0
55' R. Santa Cruz 1 - 1
67' N. Haedo Valdéz 1 - 2
90' Fred 2 - 2

Venezuela 1 - 0 Ecuador
C. González 62' 1 - 0


Гансо гэж залуугийн 2 дамжуулалтаар Бразил тэнцсэн байна...
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby El Payaso » Sun Jul 10, 2011 4:12 pm

хахаха Барнаба манайх урагвай хоёрт их санаа зовоод байдаг Бразилуудын байдал ч бас тийм сайнгүй л байгаа юм байна... Ер нь яаг одоогоор хэсгээсээ аль баг гарах нь тун төвөгтэй байна даа... Манай хэсгээс Колумба бараг гарчих байх... Манайх эрхбиш Коста Рикаг аргалад гарчих болов уу гэж найдаад байна... Болив азгүй гарууд Коста Рикагийн 23 хүртлэх насны багт арчуулаад боломжоо бараг үгүй хийчихсэн... Коста Рика манайд хожигдсон ч амжилтаараа 8-д шалгарах боломжоо хадгалах байх...

Б хэсгээс Бразил бас заавал хожих даалгавартай Эквадортой тоглох нь... хожигдуул шууд тэмцээнээс хасагдана харин тэнцвэл амжилтаараа шалтгаалж хэсгээс гарах эсхээ шийднэ... Парагвай венесуэлыг бараг нухах биз...

Урагвай Мексикийн сулхан багийг нухаад таван оноотой болчих байх... нөгөө талд Чили Перуг машиндчих байх гэж бодож байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby hosko » Mon Jul 11, 2011 9:46 am

Аргентин ч нэг юм юм дараагийн шатны эрхээ Колумбын буянаар авчихаж...ккк

КОстад хусуулсан ч гарах нь... Гэхдээ Батиста гараандаа Ди Мария, Пэпита, Кун гэсэн өөрчлөлт оруулна гэхээр бол арчаад л гарах биз дээ... За тэгээд гоогүй тэнцээ болоод ч юмуу, хожигдох юм бол Батиста баяртай болох тал руугаа л орох байх даа...

Би ч энэ Копа дээр бол ер нь Бразилын талд байгаад байдаг юм...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby indie » Mon Jul 11, 2011 11:11 am

Коста Рика-д хожигдчихвол гарах нь юу л болдоо.3-р гарсан хамгийн сайн үзүүлэлттэй 2 нь л 8-д үлднэшд.Хэрвээ хожигдвол 2 оноотой шалгарна гэж байхгүй биздээ.Ядаж байхад нөгөө 2 нь Бразил,Уругвай гэхээр.
indie
 
Posts: 238
Joined: Tue May 05, 2009 2:34 am
Location: 40000-т

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Ganbi » Tue Jul 12, 2011 1:32 am

Өнөөдөр аргентин тоглох билүү
Inner Peace
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby forzamilan » Tue Jul 12, 2011 10:42 am

Аргентин одоо л тоглодог шигээ тоглож байна. Аргентин иргэд гэхдээ дэндэнэ. Яаж нэг хүнийг багаа авч явхыг харах вэ дэ. Өнөөдөр шиг багийн бусад нь дэмжээд өгвөл Messi бусдыгаа өндөрлөгт гаргана.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Finalist » Tue Jul 12, 2011 11:47 am

Месси 3 ассист өгчив үү? Ямар ч гэсэн аймар л байна лээ.
Гаго харин бас сайн тоглолоо шд, хажууд нь Банега энэ тэр бол сураггүй болж байна.
Игуайн хэд хэдэн сайхан боломж хийсгэсэн, аргагүй формгүй, тэгээд дээрээс нь хэт шунаад байна лээ. Дараагийн тоглолтноос хийгээд эхлэх байлгүй дээ.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby che » Wed Jul 13, 2011 11:10 am

За Урагвай сайхан гараад ирлээ. Одоо Аргентин-тай үзэх юм шиг байна, сайхан сайхан.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Ozilla » Wed Jul 13, 2011 11:42 am

Аргэнтинийг Уругвайтай яахийг харчихий ... Бразил түрүүлнээ
GLORY GLORY MAN UNITED
Ozilla
 
Posts: 417
Joined: Wed Feb 23, 2011 3:02 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby tamirb » Wed Jul 13, 2011 10:22 pm

Игуайн гоол хийдэггү юу уу нэг хийгээсэй билээ
User avatar
tamirb
 
Posts: 299
Joined: Sun Jun 05, 2011 6:58 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby tamirb » Wed Jul 13, 2011 10:23 pm

Энэ сэдвийг нэрээ олон улс гэсэн топик дотор нээхгүй яасын.
Энэ чинь клубүүдын хэмжээний топик биз дээ
User avatar
tamirb
 
Posts: 299
Joined: Sun Jun 05, 2011 6:58 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby tamirb » Wed Jul 13, 2011 10:25 pm

Олон улсын хөмбөг топикруу зөөхгүй юмуу админуудаа
User avatar
tamirb
 
Posts: 299
Joined: Sun Jun 05, 2011 6:58 pm

Re: Копа Америка 2011 Аргентин улсад...

Postby Барнаба » Thu Jul 14, 2011 10:47 am

Колумб, Аргентин
Бразил, Вэнэсуэл, Парагвай
Чили, Уругвай, Пэру

гэж гарах шиг болвуу...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 0 guests
cron