Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Идэрээ » Tue Jul 12, 2011 11:32 pm

5 жилийн өмнө л сумын заан болж байсан гэнэ үү. 6 жилийн дотор бараг жил болгон цол авч байсан аймар юмаа...
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby zak » Tue Jul 12, 2011 11:32 pm

Энэ цэцүүд гэж хэдэн архичин өвгөнийг болиулмаар юм аа..гэхдээ шударга үнэнээр аварга болсон МӨНХБАТ-аар бахархаж байна.
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby adidavka » Tue Jul 12, 2011 11:33 pm

Наадам сайxан боллоо, бөxийн даваа болгон нь сэтгэлд xүрсэн, сэтгэл xөдөлгөсөн барилдаануудаар дүүрэн байлаа. Наадам сайxан, бөx сайxан гээд гэртээ 100гр вискиг ганцаараа татчиxлаа. Нутаг маань ч гэсэн нэг гарьдтай болж аав, өвөө бас би бөөн баяр болж сууна. Бат-Эрдэнэнийг залуу бөx байxад нь л сайн бөx болно гэж наадам, барилдаан бүрд дандаа xардаг байлаа. Миний ч санаснаар боллоо, одоо даxиад цолонд xүрнээ
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Norman_Whiteside » Tue Jul 12, 2011 11:35 pm

баяр хүргэе үнэхээр гайхалтай байлаа мундаг залуу юмаа 27 хон настай аварга болло. Увс нутаг 2 дараалан түрүүгээ авлааа
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Yes Man » Tue Jul 12, 2011 11:41 pm

Увсынхан түүхт ойгоор мундаг юмаа..... Баянаа аварга 50, 60 жилүүдэд түрүүлсэн..... 70 жилээр Балжаа аварга, 80 жилээр Увсын хүргэн түрүүлээд 90 жилээр увсынхан аваргатай болж Мөнхбат нэртэй аварга төрлөө.....

Дээр нь жинхэнэ Монгол эр Гунаажавын Эрхэмбаяр олон жил мөрөөсч ирсэн харцага, заан цолыг шууд алгасч арслан цолтой боллоо..... Жинхэнэ бөхийн жудагтай хоёр эр түрүү үзүүр булааж цолны эзэн болдог гэдгийг Санжаа энэ тэр гэсэн бөхчүүдэд харууллаа гэж бодож байна.....

Бас онгироо Баяржавхлан заан гарьд боллоо..... Хамгийн их шуугиулсан Жанцангын Бат-Эрдэнэ начин харцага, заан алгасч шууд гарьд боллоо...... Бат-Эрдэнэ 1990 ээд оны үеийн бөхчүүдийн жинтэй одоо бол жижигт орох мөртлөө үнэхээр сайхан барилдлаа......

За Санжаадамба таалагдсангүй ээ...... Заан боллоо ирээдүй сайхан боллоо... Цаашдаа цолондоо эзэн болох ч яахав, хүн шиг бөх шиг болоосой доо....... Үнэхээр заваарсан..... Тийм л их чаддаг юм бол барьц сонголгүй хаяж сураасай......

Баасандорж харцага заан боллоо..... Баасандорж заргач гар, сонин барилдаантай байж болно..... Гэхдээ бөхийн замд хожуу орсон гэхэд үнэхээр сайн бөх..... Өнгөрсөн жил дүүгээ явуулсан...... Энэ жил өөрөө яваад итгэл алдсангүй заан боллоо..... Өсөхөө заан насаар залуу тул яахав гэж бодсон байх..... Гэхдээ их ч юм алдлаа даа..... Даваабаатар ч гэсэн..... Эхнээсээ буруу ам аваад тэгээд л унасан..... Зөв амаа авцгаагаад зөв барилдсан бол өдийд Бат-Эрдэнэ начингын оронд ч зогсож мэдэхээр байлаа шдээ.....

Манай аймгаас Цацавшир харцага боллоо...... Үнэхээр сайхан байна...... Цацаа залуу хүн...... Тийм сайхан бие хаа энэ тэрээ ашиглаад том цолонд хүрэх хэрэгтэй.... Бие хаа, бяр хүчээр хэнээс ч дутахгүй юм байна..... Одоо шийдвэрлэх үед шийдвэртэй сайхан барилдаж сурах л хэрэгтэй байна...... Мөнхбат аваргаас сурах юм их байгаа шүү.......

Эцэст нь маргаан ихтэй болсон ч гэлээ Монгол наадам үнэхээр сайхан боллоо....... Санжаа түрүүлсэн бол үнэхээр онцгүй болох байв... Түрүүлэх ёстой хүн нь түрүүлэв үү? гэдгийг цаашдын цаг хугацаа харуулах бизээ..... Ямартай ч үнэхээр сайхан наадам боллоо.........
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Wed Jul 13, 2011 12:13 am

adidavka wrote:Наадам сайxан боллоо, бөxийн даваа болгон нь сэтгэлд xүрсэн, сэтгэл xөдөлгөсөн барилдаануудаар дүүрэн байлаа. Наадам сайxан, бөx сайxан гээд гэртээ 100гр вискиг ганцаараа татчиxлаа. Нутаг маань ч гэсэн нэг гарьдтай болж аав, өвөө бас би бөөн баяр болж сууна. Бат-Эрдэнэнийг залуу бөx байxад нь л сайн бөx болно гэж наадам, барилдаан бүрд дандаа xардаг байлаа. Миний ч санаснаар боллоо, одоо даxиад цолонд xүрнээ

Би ч бас БАт-Эрдэнийг их хардаг байлаа. хос гарьдтай боллоо доо
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Norman_Whiteside » Wed Jul 13, 2011 12:56 am

Монгол Улсын харцага Сүхбаатарын Мөнхбат
Увс аймгийг бөхийн гал голомт сайтай нутаг гэдэг.Аргагүй л улсын цолтой бөхийн тоогоор улсдаа тэргүүлж байгаа юмдаа. Энэ жилийн баяр наадмаар гэхэд Увсынхан дэндүү сайхан наадсан.Заан Б.Ганбат улсын цолонд хүрснээсээ хойш 19 жилийн дараа улсын баяр наадамд түрүүлж арслан цол авсан бол хоёр бөх, улсын харцага цол хүртсэн билээ. Тэр хоёрын нэг Баруунтуруун сумын уугуул С.Мөнхбат.Түүний бөхийн замнал тун залуухан. Одоогоос дөрөв таван жилийн өмнөөс бөхийн өргөөнд болсон барилдаанд жаахан бор залуу аймгийн заан цолтой гарах болсныг санаж байна. Тэр цагаас уран барилдаанаараа бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татах болсон. Олон ч удаа улсын том цолтнуудыг өвдөг шороодуулсандаа.Улсын баяр наадамд 2 дахь жилдээ зодоглохдоо начин цол хүртэж улсын цолтны эгнээнд жагссан бол энэ жилийн наадмаар одтой сайхан барилдаж харцага цолтой болсон юм.Энэ тухай өөрөө ярихдаа-Урьд нь начин цолтой болсон болохоор 2-ын давааны оноолт гайгүй хүн таарсан.

Харин 3-ын даваанд аймгийн арслангуудаас нэгийг амлахаас өөр арга байгаагүй.Тэгээд аймгийн хурц арслан Э.Одгэрэлийг амлаж давсан. Дөрвийн давааны оноолтод нàчин Ж.Оргилтой таарсан. Тавд Г.Эрхэмбаяр начинд амлуулчхаад жаахан бэргэж байлаа.Улсад хоёр шөвгөрчихсөн, цолоо ахиулахаар үнэлэгддэг бөх шү¿ дээ. Бид 2 нэлээн удаан барилдсан барьц шодолцохоос өмнө шийдэж давхар шуудагнаас хутгаж, тэнцвэр алдахаар нь түрж хөөгөөд давсан. Ингээд цолоо баталсандаа баярласан. Зургаагийн даваанд аралтай, бяртай заан М.Баяржавхлантай таараад барилдаж байхдаа өмнөх даваанд улсын начины болзол хангасан А.Бямбажав маань Д.Ганхуяг арсланг даваад дэвж байхыг хараад зориг орж зааныг дайрч сугадаад урдуураа хөнтөрч өвдөг шороодуулсан. Хэрэв тийм том хүнд барьцаар баглуулчихвал хэцүү байсан байх. Долоогийн даваанд цолоо ахиулсандаа их баярлаад сэтгэл ханачихсандаа ч юм уу мэдэхгүй Д.Рагчаа заантай муухан барилдаж унасандаа гэж хэлсэн юм. Харцага С.Мөнхбатын аав нь сумын заан цолтой хүн болохоор тэр сургуульд байхаасаа л бөх болохсон гэж боддог байжээ. Дороо гурван эрэгтэй дүүтэй тэдэнтэйгээ өдөржин ноцолдож өнжинө.Харин бөхөөр тууштай хичээллэсэн үе нь 2004 он юм билээ.

Гэр орныхон нь түүнийг Техникийн их сургуульд оруулсан ч бөх болох хүсэл нь дийлж сургуулиа орхисон гэдэг. Энэ тухайгаа "Би хэрвээ ТИС-дээ сурсан бол зүгээр л бөх сонирхдог инженер л болох байсан байхдаа" гэдэг. Одоо харцагûг амладаг бөх ховор болж. Хэнтэй ч бэргэхгүй барилдах, уран сайхан барилддагаараа бас л содон унаа холтой бөхийн нэг ээ. Түүнийг улсын зааны энтэй бөх гэж бөх сонирхогчид хэлдэг. Энэ нь түүнд билэгтэй ерөөл болон сонсогддог бизээ. С.Мөнхбатын хүүхэд залуу ахуйн мөрөөдөл тун сонирхолтой юм билээ.

Хүүхэд байхад тун жижиг юм мөрөөднө шүүдээ. Сумын заан цолтой бөх хараад энэ хүн шиг бөх болохсон гэж. Харин өөрөө сумын заан болсныхоо дараа аймгийн цол авахыг хүсэх болсон. Аймгийн заан болоод одоо улсын цол авбал хүсэл минь биелэнэ дээ гэж бодох юм билээ. Улсын цол аваад зүгээр нэг цолтон биш, ард олондоо үзэгч түмэндээ хайрлагдсан, барилдааныг нь харах юмсан гэж хүсэмжилдэг тийм хайртай бөх нь болохсон гэж хүсдэг гэж ярьжээ.
Эх сурвалж:Зууны мэдээ
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Saiza » Wed Jul 13, 2011 1:14 am

балай наадмаас саяхан л ирлээ.. Санжаа муу алмасаас болж хамаг настри уначихлаа.. дараа нь аварга ч ёстой гоё харцагадаад давсан даа..
бас тэр Пүрэвжав харцага уг нь давсандаа. нөгөө бөх нь яах аргагүй тохой нь хүрчээд бхад л дахиад барилдчих юм бил ээ.. өөр ч яагаад байлаа даа... нуль маргаан...
Мөнхбаатар арслан яах аргагүй л доор нь унах шиг болсын...

Увс Баруунтүрүүн 2 дараалаад түрүүлчих юм аа.. Мөнхбат аварга гэхэр арай л дээр сонсогдоод бгам...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Steve » Wed Jul 13, 2011 1:35 am

Бат эрдэнэ уг нь Өсөхөөг гое хаясан шүү
YOU''LL NEVER WALK ALONE
User avatar
Steve
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 448
Joined: Thu Dec 16, 2010 1:40 am
Location: Зөвхөн Монголдоо

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby SuperZolo » Wed Jul 13, 2011 1:44 am

Дүрэм алдаатай байнаа зарим н бүр ашиглаад дадаж байгаа харагдана
Форумыг уншсаар л.....
User avatar
SuperZolo
 
Posts: 827
Joined: Wed Apr 15, 2009 11:47 am
Location: Traveling from Womb to Tomb..

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ТӨӨГӨӨ » Wed Jul 13, 2011 1:48 am

пааах бүгд сайхан надам боллоо этэр! Яахав бэлэгшээж бгаа бол болох л юм лд. Энэний өмнөхөн цолоо даахгүй цолондоо ханасан ээр гээд баахан бөх яриад бсан байхаа. Яг л тэр л болсон байх, Хувьдаа бол Ганбат арсланг түрүүлээсэй гэж бодож бсийн. Эрхэмбаяр бас ёнсоо бнаа. Арслан болчих гэж гэгэгэ4
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby 21Grams » Wed Jul 13, 2011 2:02 am

Сайхан залуучуудын наадам боллоо. Ирэх жил бол дахиад энэ хэдийн л наадам болно. Баяртай байна. Нутгынхаа Эрхэмбаярыг арслан болохыг хараад аргагүй баярлалаа. Гэвч Баяржавхланг эхлээд баараггүй давчихаад дахидаг хэнэггүй эр юм даа гэж харамсав.
Санжаа яах вэ. Эхлээд хаяж яваад үзэгчид рүү орчихсон. Тэр барьцаараа барилдаанаа үргэлжлүүлэхийг хүссэн. Дараа нь барилдаан үргэлжилж байхад Содномдорж арай л зугтсан л даа. Миний хувьд сонгосон барьц задарсан ч, тэндээсээ дамжиж өөр барьцтай болоод үндсэндээ барилдаан үргэлжилж байхад зогсоох нь буруу гэж бодож байна. Ингэж бодож байгаа болохоор Санжаадамбыг давахад та нөхөд шиг дургүйцсэнгүй. Ер нь хойшид барьц бүр задарсан тохиолдолд буюу хоёр бөх хоёулаа барьцгүй болсон тохиолдолд барилдааныг зогсоож өрсөлдөгч бөх нь барьц сонгоноо гээд тэр дүрмэндээ нэмж зааж өгмөөр санагдлаа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Realist » Wed Jul 13, 2011 2:06 am

Миний сайхан наадам боллоо, сайхан сайхан уран хурц барилдаанууд үзлээ. Өдөр цэнгэлдэх орж хэсэг үзсэн.
Мөнхбат ч ёстой сайхан барилдаж аварга авсанд баяртай байна. Сүхбат аварга шиг л уран хурц барилдаантай юмаа. Санжаадамба заан цол авлаадаа, наадмаар одгүй байгаад байсан. Гэхдээ сүүлд бол маргаантай ч гэсэн Содномоос хамаагүй илүү байсаншт. Дахиж барилдуулсан ч Санжаа давах байсан байх. Наадамчин олон ч Санжаагын нэрийг дуудацгаагаадл. Содном өөрөөсөө болж л унасан хүн өөртөө л гомдох хэрэгтэй. Тийм чухал барилдааны үед өөрөө зугатааж байдаг.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Yes Man » Wed Jul 13, 2011 2:07 am

Нөгөө Өсөхөө, Мөнхбаатар хоёрын барилдаан юу болсоныг санах юм бол ч Санжаагын хувьд буруу Содномын зөв шд...... Гэхдээ Санжаа бол арай л дүнкүү гар байналээ..... Яг сумтай гэж бодсон гэгэг.......
Яахав цол авах гэж их хичээж хүсч байгаа нь ойлгомжтой л доо..... Гэхдээ өөрөө барьцаа олигтой өгөхгүй бөөн юм болж болж нэг юм барьц өгнө..... Өгнө ч гэж дээ чааваас.....

Гэхдээ эцсийн эцэст бол дүрэм ямар байсан, юу гэж заасан зэрэгийг сайн мөрдөх хэрэгтэй шдээ...... Нээх нутгийн юм уу том бөх уначихвал дүрмээ хорин минутын дотор өөрчлөөд дахиж барилдуулдаг ч юм уу тиймэрхүү юм байж лав болохгүй дэгээ........
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby 21Grams » Wed Jul 13, 2011 2:13 am

Өндөр аваргад олон хүн хайртай, бөхийн хүрээнийхэн их дэмждэг үүднээс Мөнхбаатарыг хэлмэгдүүлсэн. Мөнхбаатар хохирсон. Хойшид энэ мэт булхайг л арилгах арга чарга, хууль дүрэм олж зохиох ёстой шүү дээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Saiza » Wed Jul 13, 2011 2:14 am

Содном тэр 2 шууд л саналаараа шоддог юм даа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby 21Grams » Wed Jul 13, 2011 2:16 am

Санжаа гэхдээ нэг сайхан яваад барилдчихгүй. Тэр нь таалагдаагүй. Тэгээд Содном тэр хоёр бусдаасаа түрүүлээд, ямар хурдан шодчихсон зогсож байсан бэ, гайхсан шд.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Ganbi » Wed Jul 13, 2011 2:19 am

Анх удаа стжоонд бөх үзлээ нэг нутгийм 2 оос болж эгээтэйл хомочихсонгүй... Ёстой сайхан аваргатай боллоодоо ард бөх үзэж бсан улсууд жинхэнэ монгол хүү гээд зарим н уйлж харагданалээ
Inner Peace
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Билгүүдэй » Wed Jul 13, 2011 2:33 am

Бадруул wrote:Гэснээс харин хаа очиж манай засуулуудын хувцас энэ жил гоё байна лээ шд...

Асашорюү аварга бүх засуулын хувцасыг сольж өгсөн гэж дуулсан
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby 21Grams » Wed Jul 13, 2011 2:43 am

Асашорюү аварга барилдаагүй. Тун муухай. Их аваргын зиндаа гэж томроод байдаг юм уу? Доогуур шороо үмхчихнэ гэж эмээгээд байдаг юм уу? Юу ч байсан таалагдсангүй. Бусад бөхийн төрлөөр тив дэлхийн аварга болсон бөхчүүд хэдэн үеэсээ зүлэг ногоон дэвжээндээ зодоглож ард түмнээ баясгаж ирсэн байхад тэр хүн ганцаараа ондоо байж гэнэ!
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ТӨӨГӨӨ » Wed Jul 13, 2011 2:45 am

тлл чи бсан бол барилдах уу? Угасаа анханасаа барилдахгүй гээд дээр хэлсэн. Хачин медиануудын үгэнд итгэцэн этр. Ухаантай тулдаа барилдагүй.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby 21Grams » Wed Jul 13, 2011 2:50 am

Бусад нь барилдаж болоод байхад энэ хүн яагаад барилдаж болдоггүй билээ гэж байна? Энэнд дорвитойхон хариулт өгч чадаж байвал хамаа алга. Элдэв сонины үгэнд итгэсэн эсэх нь хамаагүй.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ТӨӨГӨӨ » Wed Jul 13, 2011 2:53 am

Нэгэнт Сумогийн их аварга байж барилдаж яанам бэ? Бусад нь гэж хэн бэ? Өөрсдийгөө мэдрэх хэрэгтэй лд. Нээх Сумогийн их аварга хөдөлмөрийн баатар этэр байж 2,3 даваад унаж бвал ониг шдээ. Эсвэл начин хусцан этэр. Хүн амьтан баясгах гээл өөрийхөө нэр хүндийг эргүү **н** биш л бол унагахгүй лд. Тэрэнд нь итгэж этр
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby 21Grams » Wed Jul 13, 2011 3:14 am

Бусад нь хэн гэж асуулаа гэж үү? Ер нь бол үндэсний бөхөөр өндөр, нам амжилт үзүүлсэн бүх л том жижиг цолтой бөхчүүд маань жудо, самбо, чөлөөт, сонирхогчидын сумо гээд бөхийн олон төрлөөр тив, дэлхий, олимпод амжилттай оролцож ирсэн байгаа ш дээ. Сумо бусад бөхийн төрлөөс зиндаа дээгүүр юм уу?
Тэгээд ер нь чи бид хоёр юмыг өөр өнцөгөөс хардаг юм байна. Миний хувьд Түвшинбаяр үзэгч олноо хүндэтгээд, өөрөө хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөөд айж эмээх зүйлгүй зодоглосон нь сайхан харагдсан. Түвшинбаяр 4, Цагаанбаатар 2т унаснаараа энэ хоёр бөх өөрсдийгөө доромжилж байгаа хэрэг биш. Монголын ард түмэн, үндэсний бөхөд хүндлэл үзүүлж байгаа юм. Энэ хоёр бөх наадам чимлээ. Давгааг ч гэсэн адилхан байгаасай л гэж хүссэн хэрэг. Мэдээж өөр спорт учраас дор даваанд унахыг үгүйсгэхгүй. Уналаа гээд Давгаагийн нэр хүнд унахгүй. Байнга зодоглоод, өндөр амжилт гаргаасай гэж ч байгаа юм биш. Нас залуу сайхан байгаа дээрээ Монгол наадмаа нэг гоёчихоосой гэж хүсэж байсан юм. За яахав. Нэгэнт барилдаагүй хүний төлөө энд би гуниад ч яах билээ, хэхэ. Наадам сайхан болсоон. Дагваар дутаагүй.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Mish » Wed Jul 13, 2011 3:19 am

Давагаа барилдах албатай эсвэл ёстой байсан уу? үгүй...
тэгвэл түүнийг шүүмжлэх нь утгагүй...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron