by CB » Wed Jun 29, 2011 4:26 pm
Яг албан ёсоор болчихсон юм алга шиг л байх юм. Гэхдээ би орж ирсэн болохоор өнөөдөртөө багтаагаад зарлачих байлгүй дээ хаха.
Шинэ сэдэв нээх тухайд уламжлал ёсоороо коммунити шиэлдийн өмнө дээр биз дээ. Наймааны асуудлууд цэгцрээд, ирэх улирлын бүрэлдэхүүн ч ерөнхийдөө тодорхой болчихно. Эрт нээчихээр тоглолт ч байхгүй, уйдсан хүмүүсийн хэрэгтэй хэрэггүй чат, худлаа үнэн наймааны шуумаар л дүүрхийн нэмэр. Нээх хүнээр намайг нэрлэсэн хүмүүст баярлалаа, итгэл үзүүлсэнд. Гэхдээ миний мэдлэг чадвар дутна байх. Нээгээд орхичихвол ч чадах л даа. Ядаж эхний хуудасандаа шинэ улирлын танилцуулга, өмнөх улирлын рэвийв, ирэх улирлын привийв ч юмуу хийчих хүнээр нээлгэсэн нь дээр байх. Би чинь хүн харахад л мянга давцан бичлэгтэй болохоос ганц бүтэн нийтлэл бичиж үзээгүй хүн шд. 2 мөрнөөс их юм бичхээр сүүлд нь өөрөө ч ойлгохоо байчдаг гэмтэй хаха. Тэгэхээр миний зүгээс Амараа1010-г санал болгож бна. Хүн амьтан уйдаачихгүй, унтуулчихгүй давс хужирыг нь тааруулаад час хийтэл биччихдэг хүн. Мөн дугаар 10 гэж сураг тасарсан хүн орж ирж ганц сайхан нийтлэл тэрлээдэхвэл тэгээд болоод явчих нь тэр.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season