Mish wrote:http://www.weaintgotnohistory.com/2011/7/7/2264343/luka-modric-chelsea-fc
энэн дээр их гоё тайлбарласан байгаа даа...Болжмор нэг орчуулна байгаа?...кк
Лука Модричийн наймааны шум нисэж байх хооронд хэдүүлээ Хорват залуу бидэнд юу өгч чадах талаар бодоцгооё. Эхлээд мэдээж яг одооны хагасынхаа шугамыг харая. Бидэнд энд дутагдал үүсч байгаа:
Челси Claude Makalele-г Реалаас авсан цагаасаа л голдуу 4-1-2-3 системээр тоглох дуртай болсон. Энэ хагас хамгаалалтын систем нь нэг хагас хамгаалагч хамгаалалтанд тоглож, довтолгоонд маш ховор оролцож, зөвхөн бөмбөгийг эзэмшиж, хамгаалах үүрэгтэй төвд тоглодог байрлал юм. Харин манай бүхий л тамирчдаас Жон Оби Микел л ийм үүрэгтэй тоглох чадвартай. Тийм ч учраас бидэнд одоо энэ л асуудал болоод байна. Харин үлдсэн 2 эхний эгнээний хагас хамгаалалтын байрлалын хувьд нэг нь ерөнхийдөө Иссиенд болон Рамирэс нарт тохирдог байрлал юм. Үлдсэн нэг нь Лампардийнх. Тэр бол эсрэг талын талбайд довтлох чиглэлээр тоглодог цөөхөн хагасуудын нэг жишээ нь:Лампард бол эсрэг багийн хамгаалалтын шугам, хагас хамгаалалтын шугамын хоорондох зайн дээр тоглодог довтолгооны эцсийн цэгийг тавьдаг тамирчин. Гэхдээ тэр үүндээ мэргэжлийн биш ч үүргээ сайн гүйцэтгэдэг. Челси өнгөрсөн улирлын ихэнх үеийг бүтээлч хагас хамгаалалтын шугамаар ангаж цангаж өнгрөөсөн. Иссиен хэдийгээр хурд хүчний гайхалтай хослолыг бүтээдэг боловч хөлбөмбөг сонирхогч хүмүүс яг ч үүнийг бүтээлч гэж тодорхойлж чадахгүй. Өнгөрсөн улирал тэр яг тийм байдалтай байсан. Анчилотти Иссиений хажууд хичээнгүй Рамирисийг гаргаснаар Челсигийн хагаст 2 ч хурд, хүчээр тоглодог тоглогч байна гэсэн үг. Харин тэдний энэ чадварыг ашиглаж оновчтой холын ойрын пасс өгдөг тамирчин ховор байгаа юм.Ийм л учраас бидний хагаст тусламж хэрэгтэй болоод байгаа ба Модрич ирвэл энэ байдал мэдээж сайжрах болно.
Дундын шугамаа эмх цэгцтэйгээр харах юм бол:
-Лампард: Айлын талбайд довтолгооны чиглэлд тоглодог хагас/midfield poacher/
-Бенаюун: Довтолгоо үүсгэгч /forward creator/
-Иссиен: Хамгаалалтаас довтолгоонд довтолгооноос хамгаалалтанд тоглодог тамирчин /box-to-box/
-Рамирэс:Хамгаалалтаас довтолгоонд довтолгооноос хамгаалалтанд тоглодог тамирчин /box-to-box/
-МакИхрэн: Найруулагч /deep-lying playmaker/
-Жон Оби Микел: Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч /defensive midfielder/
Энэ байрлалууд огтхон ч өөрчлөгдөдгүй. Мэдээж Рамирэс, Иссиен нар Микелийн байрлалд тоглож чадна л даа. Гэхдээ дээр дурьдсан байрлалууд тухайн тамирчинд хамгийн их тохирдог нь. Магадгүй Бена Лампардын байрлалд тоглож чадна. Гэхдээ МакИхрэний тоглодог байрлал 4-1-2-3 хамгийн тохиромжтой нь. Энэ байрлалд өөр хэн тоглох вэ?
МакИхрэний өнгөрсөн жил гараанд тийм ч их гарч чадаагүйн шалтгаан нь нас чадвар бага байгаагаас биш буруу байрлалд тоглуулсанаас болсон юм. МакИхрэн мэдээж хамгаалах чиглэлийн хагаст тоглож чадахгүй. Түүнд хангалттай хүч байхгүйгээс гадна түүнд хамгаалах авъяас байхгүй. Өнгөрсөн жил бид түүний хамгаалах чиглэлийн хагаст тоглуулснаас болж түүнд өөрийнхөө хамгийн сайн чаддаг найруулагч хийх боломж гараагүй. Тэр бол гайхалтай пасс өгдөг хүү. Гэхдээ тэр өнгөрсөн жил буруу байрлалд тоглосноосоо болоод тийм ч амжилттай байгаагүй. Цэнхрүүд өөрсдийн системээ түүнд зориулж бага ч гэсэн өөрчлөх хэрэгтэй. Лука Модрич бол МакИхрэний чиглэлийн байрлалд голдуу тоглодог тамирчин. Энэ л Челсигийн Модричийг сонирхох болсон гол шалтгаан. Түүнийг авчираад хамгаалах чиглэлийн хагасийн байрлалд эсвэл box-to-box-ын байрлалд тоглуулах юм бол яг л МакИхрэн дээр хийсэн шиг алдаа болох болно. Мөн хэт урд тогловол түүнд хангалттай зай олдохгүй. Ингэснээр талбайг бүрэн мэдэрч сайн пасс өгөхгүй гэсэн үг. Модрич бол 4-2-1-3 ийн Даймонд хэлбэрт хамгийн тохирох тамирчин.
Энэ байрлал мэдээж өөр ур чадварыг тамирчдаас шаардах болно. Энэ байрлал хамгаалалтанд хагасын үүрэг бага очидгоороо онцлог. Ингэснээр Микел болон Рамирэс хамгаалалт дээр тулгууралсан Микелийн хажууд биш Модричийн хажууд тоглож байгаадаа хангалуун байж болно. Ингэснээр Модричийн ухаалаг дамжуулалтыг хүч, хурдны хослол хүлээн авч улмаар Челсигийн хагасуудаас довтолгооны санаачлага ирж Лампард Дрогба ер нь довтолгооны тамирчдыг бөмбөгөөр сайн хангах боломж гарах юм. Мэдээж энэ байрлалыг хэргэжүүлэхэд зарим нэг асуудал байгаа. Микелийн тоглодог байрлал гээл. Мөн Ashley Cole, David Luiz,John Terry зэрэг тамирчид довтлох дуртай. Тэд үүнийгээ ч хааяа хийж чаддаг. Учир нь Микел шиг хагасууд тэдний зайг нөхдөг. Одоо бол Челсигийн хагасууд хамгаалалтаа султгахгүйн тулд довтолгоогоо золиосолж байна. Энэ бол миний сануулж байгаа эхний асуудал.
Эхний асуудал тийм ч том биш байж болох ч 2 дахь асуудал бол үнэхээр асуудал:
Челси залуужахыг оролдсоор байна. Мэдээж тэд Франкигийн орны хүнийг оройтуулалгүй эртхэн хайх хэрэгтэй. Бена бол тийм ч залуухан биш. Модричид ч хэдхэн жилийн хугацаа бий. Магадгүй тэр 24 хэн настай Микелийг түлхэх болно. Би мэдээж Модричийг бидний хэдэн жилийн хагасын асуудлыг шийдэж чадахаар залуу гэдэгт эргэлзэхгүй байна гэхдээ тэр бидний хагасын асуудлыг удаан хугацаагаар шийдэж чадахгүй. Челсид гараанд гарах хэмжээний 1-р багийн тамирчид байгаа. ЖН: Микел, Рамирэс магадгүй нээх удалгүй МакИхрэн. Benayoun, Lampard зэрэг тамирчид топ хэмжээндээ тоглож байхад тэднийг хайхрахгүй байна гэдэг **н** асуудал. Модрич ирсэнээр МакИхрэн ажилгүй болно. Магадгүй Микелийг ч гарааны тамирчдын тооноос хасна. Энэ бол утгагүй зүйл миний бодлоор шүү.
Энэ бүх асуудлыг харгалзан үзвэл бидэнд Javier Pastore тохирох болно. Тэр Лампардын орыг сэлгэх болно. Микел МакИхрэн зэрэг тамирчдынхийг биш. Тэр хэдийгээр тийм ч их амжилтанд хүрээгүй ч бидний урт удаан хугацааны төлөвлөгөөнд Модричоос илүү тохирох болно. Би Модричийг Челсид авчирах тийм ч сайхан санаа гэж би бодохгүй байна. Бид илүү алсыг харах хэрэгтэй.