Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Jul 10, 2011 11:45 pm

Levy Модричийг сэлгээнд суулгана гэж сүрдүүлсэн:

Модрич багийн эзэн болох Daniel Levy нь өнгөрсөн зун хийсэн тохиролцоондоо эр хүн шиг хүрч чадахгүй, Тоттенхэмээс явахыг нь зөвшөөрөхгүй байгаад нь уурлаж ИСПН-д ярилцлага өгчээ. Тэрээр Челсигээс Тоттенхэмд өөрийг нь 22 сая еврогоор авах санал ирээд режектлүүлсэн болохыг олж мэдээд багийнхаа эзэн дээр очиход түүнийг явуулах боломжгүй хэмээн тайлбарласан байна. Түүнийг багийн андууд болон менежер нь явуулахыг хүсэхгүй байгаач Модрич өөрөө Челсигийн төлөө тогломоор байна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түүнээс хэрвээ Тоттенхэм таныг явуулахгүй бол та яах вэ? хэмээн асуухад:

Би энэ талаар хараахан бодоогүй байна. Гэхдээ намайг явуулахгүй байгаа нь сайхан санагдахгүй байна. Би энэ талаар эзэнтэй аль өнгөрсөн зун зөвшилцөлд хүрсэн. Хэрвээ Челси шиг том багуудаас санал ирэх юм бол 2 тал тохиролцолд хүрч болох талаар бид ярилцсан. Эцэст нь би түүнийг үүссэн нөхцөл байдлыг ойлгож хэлсэндээ хүрэх байх гэж найдаж байна.
Image :ногоон:
Би Levy-гийн хэлсэн үгэнд үнэхээр сэтгэл гонсгор байгаагаа хэлэх ёстой. Тэр миний хэлж байсан зүйлүүдийг огт анхаараагүй. Энэ бүгд зөвхөн миний өөр клублүү явахыг хүссэн маань зөв байсан гэдгийг нотолж байна. Би түүнд Dubrovnik-д болсон өнгөрсөн зуны бидний зөвшилцлийн талаар сануулмаар байна. Тэр үед би түүнд хэрвээ надад том клубээс санал ирэх юм бол бид үүнийг анхааралдаа авч сайн арга замыг олох талаар хэлсэн харин тэр /Тэгэлгүй яахав хэрвээ ийм зүйл болвол бид суугаад энэ саналын талаар нухацтай ярих болно/ гэж хэлсэн. Харин одоо тэр надтай ярилцахыг хүсэхгүй байгаа ба надад Тоттенхэмийг орхих ямар ч боломж байхгүй талаар хэлсэн. Тэр намайг сүрдүүлсэн. Тэр хэлэхдээ хэрвээ намайг клубээс тавьж байгаа саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол сэлгээнд суулгана гэж хэлсэн. Челси намайг сонирхож байгаа гэдэг нь ямар ч эргэлзээгүй үнэн. Тэд Тоттенхэмд албан ёсоор санал илгээсэн байсан. Би Челсигийн шинэ менежер намайг багтаа нэгтгэхийг хүсч байгаа талаар мэдсэн. Тэд намайг багтаа нэгтгэхийг хүсч байгааг мэдэх мэдээж надад сайхан байна. Челси бол ямар ч тамирчны тоглохыг хүсдэг баг шүү дээ. Челсиг зорих тийм ч гэнэтийн шийдвэр байгаагүй. Би урьд нь ч гэр бүлийнхэнтэйгээ, өөрийн хүндэлдэг хүмүүстэйгээ энэ талаар нухацтай ярьж байсан. Би энэ талаар удаан бодсон ба эцэст нь энэ л хамгийн зөв шийдвэр гэдгийг ойлгосон.

Яаая байдал ч нааштай болж байна шүү одоо дахиад нэг санал илгээчихвэл ичсэн хүн зөвшөөрөх байлгүй дээ. Сэтгэл зүрх, оюун ухаан нь хэдийнэ энд ирчихэж одоо биеийг нь аваад ирвэл боллоо. Модрич ирчихвэл үнэхээр болж байна аа.
Last edited by Болжмор on Mon Jul 11, 2011 12:09 am, edited 3 times in total.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Jul 11, 2011 12:00 am

Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
Их Монгол Улс байгуулагдсаны 805 Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын мэндийг нийт Челсичүүддээ болон форумынхаа бүхий л гишүүдэд хүргэе!!! :mongol: :beer :mongol:
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby rednasca » Mon Jul 11, 2011 1:19 am

Image
Андрегийн бэлтгэлийн систем Жозегийнхоос аймаар байна гэнээ... бүгд заавал өглөөний 9 цагт хоцрохгүй ирэх ёстой... хоцорвол шууд цалингаас нь хасна... өмнөхөөс ялгаатай нь торгуулийн хэмжээ овоо байх юм байна... бэлтгэл тараад бүгд Кобэмд хоолонд хамт орох ёстой... зөвхөн Англи хэлээр ярина... тв үзэхийг ер нь хориглож байгаа... гадны зочдыг эрс хязгаарлана... эмчилгээ хийлгэж байгаа хүн тв үзэх, сонин унших, утсаар ярих хориотой гэх мэт... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Жигүүр » Mon Jul 11, 2011 1:23 am

Цалинг нь авж байгаа юм чинь ажилчин шиг л байх хэрэгтэйшд
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Realist » Mon Jul 11, 2011 1:29 am

Тэр лайтай Санчесыг нь танайх хурдан авчаач ядаргаатай юмаа. Бас л мундаг гар болох юм шиг байнлээ.
Эссэйн бүр хог дээр үсэрчийнаа..
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Mon Jul 11, 2011 1:33 am

бэртэл гэмтэл гэж хэлж ирэхгүй хийсэж ирж бнашүүдээ...
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Mon Jul 11, 2011 1:40 am

Image
Modric: It's my dream to sign for Chelseа...
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Mish » Mon Jul 11, 2011 9:44 am

Modric: "If I have to, I will hand in a transfer request."
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Yogii » Mon Jul 11, 2011 10:26 am

Mish wrote:Одоо Эссьений гэмтэл ямар ч байсан гэсэн ноцтой биш гэсэн мэдэгдэл хийчээсэй...тэхгүй 6сар аут гэвэл Модрич энэ тэрийн үнэ тэнгэрт хадчина даа...

Модрич бол өөрөө явъя л гээд байгаа шд...Леви бол явуулахгүй гэсэн ч 40+ үнэ хэлбэл зарж л таараа...дургүй байгаа тоглогчийг хэн л байлгаад байхыг хүсэхэв...гол нь манайх тэр үнийг нь өгөх үү? 30 хавьцаа л авмаар байх юм...


Бид нараас илүү ухаантай хүмүүс байгаа юм чинь иймэрхүү юмыг мэдэж байгаа байлгүй дээ...
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Kenzo » Mon Jul 11, 2011 11:18 am

Чэлси клубын бүх хөгжөөн дэмжигчит болон форумын нийт гишүүддээ Их Монгол улс байгуулгадсаны 805 жил Ардын хувьсгалын 90н жилийн ойн баярын мэнд хүргэе. Миний Монголын ард түмэн Сайхан Наадаарай.
:mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol:
If you're working alone, wear a mask
User avatar
Kenzo
RoyaL Blue
RoyaL Blue
 
Posts: 1762
Joined: Thu Jul 31, 2008 7:21 pm
Location: Everywhere........

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Jul 11, 2011 12:13 pm

Paris Saint-Germain F.C. манай Анелкагийн төлөө 9 сая еврогийн санал тавьсан бол
Bayern Munich манай Алексийн төлөө 12 саяийг санал болгосон гэсэн шум байна даа.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Жигүүр » Mon Jul 11, 2011 12:17 pm

Фалькау 2 гоол. Баг нь 2-0-ээр ялсан..

Image
Image

гэснээс энэ томъёог ойлгож байгаа хүн байнуу. Бодвол тухайн тоглогчийн дундаж вальюг ойролцоогоор боддог юм шиг бн
Image
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Kenzo » Mon Jul 11, 2011 12:20 pm

Анелка г бол 10 дотор зархад гэмгүй л дээ. Алэкс бол харин зарах хэрэг байгаа ч юмуу.
Хэрвээ Модрич ирвэл Ламбаа г жаахан татаад тоглуулах хэрэгтэй.

-----Модрич----------Рамирэс-
--------------Лэмпс---------
гэж гарвал ч бас л эвгүйтүүл ньдэ
If you're working alone, wear a mask
User avatar
Kenzo
RoyaL Blue
RoyaL Blue
 
Posts: 1762
Joined: Thu Jul 31, 2008 7:21 pm
Location: Everywhere........

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Mish » Mon Jul 11, 2011 1:27 pm

http://www.weaintgotnohistory.com/2011/ ... chelsea-fc
энэн дээр их гоё тайлбарласан байгаа даа...Болжмор нэг орчуулна байгаа?...кк
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Mish » Mon Jul 11, 2011 1:29 pm

Алексийг зарахгүй байлгүй дээ...өнгөрсөн жил Буржаакыг зараад 3 СВ-тай үлдээд яалаа даа...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Mon Jul 11, 2011 3:05 pm

Манай хүн өөрийгөө бодвол явсан дээрлдээ бундисд бол хурд гологдогхүй Баварийн гараанд бол бат биз...
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Jul 11, 2011 4:40 pm

Mish wrote:http://www.weaintgotnohistory.com/2011/7/7/2264343/luka-modric-chelsea-fc
энэн дээр их гоё тайлбарласан байгаа даа...Болжмор нэг орчуулна байгаа?...кк

yes_sir yes_sir yes_sir

Лука Модричийн наймааны шум нисэж байх хооронд хэдүүлээ Хорват залуу бидэнд юу өгч чадах талаар бодоцгооё. Эхлээд мэдээж яг одооны хагасынхаа шугамыг харая. Бидэнд энд дутагдал үүсч байгаа:
Image
Челси Claude Makalele-г Реалаас авсан цагаасаа л голдуу 4-1-2-3 системээр тоглох дуртай болсон. Энэ хагас хамгаалалтын систем нь нэг хагас хамгаалагч хамгаалалтанд тоглож, довтолгоонд маш ховор оролцож, зөвхөн бөмбөгийг эзэмшиж, хамгаалах үүрэгтэй төвд тоглодог байрлал юм. Харин манай бүхий л тамирчдаас Жон Оби Микел л ийм үүрэгтэй тоглох чадвартай. Тийм ч учраас бидэнд одоо энэ л асуудал болоод байна. Харин үлдсэн 2 эхний эгнээний хагас хамгаалалтын байрлалын хувьд нэг нь ерөнхийдөө Иссиенд болон Рамирэс нарт тохирдог байрлал юм. Үлдсэн нэг нь Лампардийнх. Тэр бол эсрэг талын талбайд довтлох чиглэлээр тоглодог цөөхөн хагасуудын нэг жишээ нь:Лампард бол эсрэг багийн хамгаалалтын шугам, хагас хамгаалалтын шугамын хоорондох зайн дээр тоглодог довтолгооны эцсийн цэгийг тавьдаг тамирчин. Гэхдээ тэр үүндээ мэргэжлийн биш ч үүргээ сайн гүйцэтгэдэг. Челси өнгөрсөн улирлын ихэнх үеийг бүтээлч хагас хамгаалалтын шугамаар ангаж цангаж өнгрөөсөн. Иссиен хэдийгээр хурд хүчний гайхалтай хослолыг бүтээдэг боловч хөлбөмбөг сонирхогч хүмүүс яг ч үүнийг бүтээлч гэж тодорхойлж чадахгүй. Өнгөрсөн улирал тэр яг тийм байдалтай байсан. Анчилотти Иссиений хажууд хичээнгүй Рамирисийг гаргаснаар Челсигийн хагаст 2 ч хурд, хүчээр тоглодог тоглогч байна гэсэн үг. Харин тэдний энэ чадварыг ашиглаж оновчтой холын ойрын пасс өгдөг тамирчин ховор байгаа юм.Ийм л учраас бидний хагаст тусламж хэрэгтэй болоод байгаа ба Модрич ирвэл энэ байдал мэдээж сайжрах болно.

Дундын шугамаа эмх цэгцтэйгээр харах юм бол:

-Лампард: Айлын талбайд довтолгооны чиглэлд тоглодог хагас/midfield poacher/
-Бенаюун: Довтолгоо үүсгэгч /forward creator/
-Иссиен: Хамгаалалтаас довтолгоонд довтолгооноос хамгаалалтанд тоглодог тамирчин /box-to-box/
-Рамирэс:Хамгаалалтаас довтолгоонд довтолгооноос хамгаалалтанд тоглодог тамирчин /box-to-box/
-МакИхрэн: Найруулагч /deep-lying playmaker/
-Жон Оби Микел: Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч /defensive midfielder/

Энэ байрлалууд огтхон ч өөрчлөгдөдгүй. Мэдээж Рамирэс, Иссиен нар Микелийн байрлалд тоглож чадна л даа. Гэхдээ дээр дурьдсан байрлалууд тухайн тамирчинд хамгийн их тохирдог нь. Магадгүй Бена Лампардын байрлалд тоглож чадна. Гэхдээ МакИхрэний тоглодог байрлал 4-1-2-3 хамгийн тохиромжтой нь. Энэ байрлалд өөр хэн тоглох вэ?
МакИхрэний өнгөрсөн жил гараанд тийм ч их гарч чадаагүйн шалтгаан нь нас чадвар бага байгаагаас биш буруу байрлалд тоглуулсанаас болсон юм. МакИхрэн мэдээж хамгаалах чиглэлийн хагаст тоглож чадахгүй. Түүнд хангалттай хүч байхгүйгээс гадна түүнд хамгаалах авъяас байхгүй. Өнгөрсөн жил бид түүний хамгаалах чиглэлийн хагаст тоглуулснаас болж түүнд өөрийнхөө хамгийн сайн чаддаг найруулагч хийх боломж гараагүй. Тэр бол гайхалтай пасс өгдөг хүү. Гэхдээ тэр өнгөрсөн жил буруу байрлалд тоглосноосоо болоод тийм ч амжилттай байгаагүй. Цэнхрүүд өөрсдийн системээ түүнд зориулж бага ч гэсэн өөрчлөх хэрэгтэй. Лука Модрич бол МакИхрэний чиглэлийн байрлалд голдуу тоглодог тамирчин. Энэ л Челсигийн Модричийг сонирхох болсон гол шалтгаан. Түүнийг авчираад хамгаалах чиглэлийн хагасийн байрлалд эсвэл box-to-box-ын байрлалд тоглуулах юм бол яг л МакИхрэн дээр хийсэн шиг алдаа болох болно. Мөн хэт урд тогловол түүнд хангалттай зай олдохгүй. Ингэснээр талбайг бүрэн мэдэрч сайн пасс өгөхгүй гэсэн үг. Модрич бол 4-2-1-3 ийн Даймонд хэлбэрт хамгийн тохирох тамирчин.
Image
Энэ байрлал мэдээж өөр ур чадварыг тамирчдаас шаардах болно. Энэ байрлал хамгаалалтанд хагасын үүрэг бага очидгоороо онцлог. Ингэснээр Микел болон Рамирэс хамгаалалт дээр тулгууралсан Микелийн хажууд биш Модричийн хажууд тоглож байгаадаа хангалуун байж болно. Ингэснээр Модричийн ухаалаг дамжуулалтыг хүч, хурдны хослол хүлээн авч улмаар Челсигийн хагасуудаас довтолгооны санаачлага ирж Лампард Дрогба ер нь довтолгооны тамирчдыг бөмбөгөөр сайн хангах боломж гарах юм. Мэдээж энэ байрлалыг хэргэжүүлэхэд зарим нэг асуудал байгаа. Микелийн тоглодог байрлал гээл. Мөн Ashley Cole, David Luiz,John Terry зэрэг тамирчид довтлох дуртай. Тэд үүнийгээ ч хааяа хийж чаддаг. Учир нь Микел шиг хагасууд тэдний зайг нөхдөг. Одоо бол Челсигийн хагасууд хамгаалалтаа султгахгүйн тулд довтолгоогоо золиосолж байна. Энэ бол миний сануулж байгаа эхний асуудал.

Эхний асуудал тийм ч том биш байж болох ч 2 дахь асуудал бол үнэхээр асуудал:
Челси залуужахыг оролдсоор байна. Мэдээж тэд Франкигийн орны хүнийг оройтуулалгүй эртхэн хайх хэрэгтэй. Бена бол тийм ч залуухан биш. Модричид ч хэдхэн жилийн хугацаа бий. Магадгүй тэр 24 хэн настай Микелийг түлхэх болно. Би мэдээж Модричийг бидний хэдэн жилийн хагасын асуудлыг шийдэж чадахаар залуу гэдэгт эргэлзэхгүй байна гэхдээ тэр бидний хагасын асуудлыг удаан хугацаагаар шийдэж чадахгүй. Челсид гараанд гарах хэмжээний 1-р багийн тамирчид байгаа. ЖН: Микел, Рамирэс магадгүй нээх удалгүй МакИхрэн. Benayoun, Lampard зэрэг тамирчид топ хэмжээндээ тоглож байхад тэднийг хайхрахгүй байна гэдэг **н** асуудал. Модрич ирсэнээр МакИхрэн ажилгүй болно. Магадгүй Микелийг ч гарааны тамирчдын тооноос хасна. Энэ бол утгагүй зүйл миний бодлоор шүү.
Энэ бүх асуудлыг харгалзан үзвэл бидэнд Javier Pastore тохирох болно. Тэр Лампардын орыг сэлгэх болно. Микел МакИхрэн зэрэг тамирчдынхийг биш. Тэр хэдийгээр тийм ч их амжилтанд хүрээгүй ч бидний урт удаан хугацааны төлөвлөгөөнд Модричоос илүү тохирох болно. Би Модричийг Челсид авчирах тийм ч сайхан санаа гэж би бодохгүй байна. Бид илүү алсыг харах хэрэгтэй.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Jul 11, 2011 4:54 pm

Дээрх санааг товчилвол:
Манай довтолгоог хагасууд тийм ч сайн дэмжихгүй байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Үүний шалтгаан дээр тайлбарласнаар бол бидний хагас хамгаалалтандаа хэрэгжүүлдэг тактикт байгаа гэнэ. Бид хагасуудаасаа хамгаалалтанд оролцохыг хүсдэг. Микел зэрэг хамгаалалтын хагасууд довтолгоог дэмжидгүй харин Рамирэс Иссиен зэрэг тамирчид болохоор хурд, хүчээр тоглодог болохоос ганган пасс хаядаг ясны найруулагчид биш. Харин Лампард ах пасс хаяхаасаа илүүтэйгээр довтолгоо дуусгадаг бараг л довтлогчын байрлалд тоглодог тамирчин. Тийм болохоор бидэнд талбайг мэдэрч алсын оновчтой пасс, ойрын хурдтай сайн пасс хаядаг найруулагч хэрэгтэй гэж. МакИхрэн яг энэ байрлалд тоглодог. Сайн ч тоглодог. Гэхдээ түүний чадвар өнгөрсөн улирал илрээгүйн шалтгаан нь түүнийг хамгаалах чиглэлийн хагаст тоглуулсан явдал гэжээ. Мөн тэрээр Модричийг МакИхрэний байрлалд тоглох чадвартай ч тэр ирвэл МакИхрэн зэрэг залуу тамирчдын ирээдүйг хаах болно гэж учралжээ.Модричийг авчрах нь хэсэг хугацаанд сайн сонголт байх боловч яг ирээдүйгээ бодсон сонголт биш болохыг энэ фанат анхааруулж байна. Харин тэрээр МакИхрэн Микел зэрэг тамирчдын байрлалын Модричийг авсанаас Лампардын орыг залгах Пастерог авсан нь ирээдүйтэй талаар хэлсэн байна.

Дээрх хүний санаанаас сайн найруулагч авчираад түүний пассаар Иссиен Рамирэс нарын хурд хүчийг хослуулсан тамирчид довтолгоонд орж гүйцэтгэлийг Дрогба Лампард Торрес нарын сайн тамирчид маань хийнэ улмаар довтолгоо сайжрах болно гэсэн ерөнхий санаа гарч байна. Зөв ч санаа байна.


Миш ахын захиалгаас болоод хэдэн хуушуурнаас хоцорлоо шүү нөхөж өгөөрөй :ногоон:
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Mish » Mon Jul 11, 2011 5:04 pm

За...кк
Гүүд жоб...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby J@x » Mon Jul 11, 2011 5:28 pm

Пасториг аваад дараа жил хагасын байрлал шийдэгдчихнэ гэж байхгүй, томоохон амжилт нэхэх нь утгагүй хэрэг санагдана. Ур чадвар сайтай, ирээдүйтэй ч Аргентиний гараанд гарчиж чадахгүй л байна. Хэрвээ авбал Дрогба, тэргүүтэй сүүлийн жилийнхээ дайралтыг хийх гэж байгаа нөхдүүдийг явуулсан нь дээр байх. Модричийг авбал шууд л том амжилт нэхнэ шдээ.

Гэхдээ энэ фений саналтай бол нийлж байна өө
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Jul 11, 2011 5:58 pm

А тийн Анелкаг бол 10 саяд эсвэл 12 саяд ч юмуу явуулахад нээх гэмгүй биз. Харин Алексийг бол болохгүй ээ. Хамгаалалтанд Территэй хамт ямар гайхалтай байдаг билээ дээ. Ива Луйз 2-т итгэх нь ч хаашаа юм. Баруундаа сайн хүн авахгүй бол тэр 2-ийн нэг баруунд тоглоно тэгээд төвд олон сонголтгүй болно. ЖТ-гээ ч хааяа амрааж байх хэрэгтэй. Ер нь Алекс үлдэх хэрэгтэй нөл туршлага бас тэр чөлөөт цохилтууд нь сүйрүүлмээр ш дээ. Дээр Манчестэр дээр Луйз алаад байлуудаа тэгээд Алекс ороод ирсэн чинь шал өөр болоо биздээ. Ямар ч байсан Алексийг авч үлдэх нь зөв. Явууллаа гэхэд 20 саяаас бага үнээх явуулна гэдэг солиотой хэрэг шдээ.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Khuluge » Tue Jul 12, 2011 1:40 am

Модричид 27 саяыг санал болгов...
Chelsea set to make improved offer of £27 million for Tottenham's Luka Modric
Chelsea are set to make an improved bid to sign Tottenham midfielder Luka Modric, according to reports.
http://www.telegraph.co.uk/sport/football/teams/chelsea/8630693/Chelsea-set-to-make-improved-offer-of-27-million-for-Tottenhams-Luka-Modric.html
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Tue Jul 12, 2011 3:51 am

Image
Эссэйн 6сар аут гэнэдээ.Энэ улирал ингээд тоглох нь худлаа болж байгаа юм байналдаа :sad:
Image
'Everyone at Chelsea wishes Michael well for his recovery. His team-mates and all the staff and I look forward to helping him return to playing as soon as possible.'

Тотруу Модричын төлөө 27саяын санал өнөөдөр хүргүүлжээ...Миний бодлоор бол манайд яг одоо Пасторе биш Модрич л хэрэгтэй тэгээд ч Италиас Англид ирсэн бараанууд бүтэлгүйтдэг талтай мөн дөнгөж гарч ирж байгаа залуу гэхэд арай л дэндүү үнэтэй байна.Хүмүүс Модрич ирсэнээр Жош хүүгийн ирээдүйг ална л гэх юм минийхээр яг одоо 18тай хүүд найдна гэдэг бол дэндүү том эндүүрэл хэдэн жилийн дараа Модрич, Ламп шиг болж болох л юм энэ жилдээ л лав биш харин тогтмол тоглох багт зээлэх юм уу тоглолтуудад түлхүү оруулахад энэ жилдээ хангалтатай.Манайх өнөөдөр 2 довтлогчтой тоглое л гэж бодож байгаа бол Модрич шиг л хагас авах хэрэгтэй санагдаж байна.Зөвхөн миний л бодлоор шүү...
Last edited by Ggoal on Tue Jul 12, 2011 5:04 am, edited 2 times in total.
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Tue Jul 12, 2011 4:09 am

Тот Модричын оронд Лионы Пианичийг 9 саяаар авах гэж байгаа гэсэн яриа гаржээ.Мөн манайх Эссэйн бэртсэнээр хуучин хүү Паркераа 7саяар авчирах гэж байгаа гэнэ.
Image
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Tue Jul 12, 2011 3:40 pm

Ggoal wrote:Тотруу Модричын төлөө 27саяын санал өнөөдөр хүргүүлжээ...Миний бодлоор бол манайд яг одоо Пасторе биш Модрич л хэрэгтэй тэгээд ч Италиас Англид ирсэн бараанууд бүтэлгүйтдэг талтай мөн дөнгөж гарч ирж байгаа залуу гэхэд арай л дэндүү үнэтэй байна.Хүмүүс Модрич ирсэнээр Жош хүүгийн ирээдүйг ална л гэх юм минийхээр яг одоо 18тай хүүд найдна гэдэг бол дэндүү том эндүүрэл хэдэн жилийн дараа Модрич, Ламп шиг болж болох л юм энэ жилдээ л лав биш харин тогтмол тоглох багт зээлэх юм уу тоглолтуудад түлхүү оруулахад энэ жилдээ хангалтатай.Манайх өнөөдөр 2 довтлогчтой тоглое л гэж бодож байгаа бол Модрич шиг л хагас авах хэрэгтэй санагдаж байна.Зөвхөн миний л бодлоор шүү...


Тэр Модричийн оронд өөр хүн авах санааг манай форумаас гаргаагүй ээ. Зүгээр багийнхаа нэг фанатын санаа бодлыг оруулсан юм.

Иссиен ингээд 6 сар аут тэгээд дараа нь ирлээ гэхэд бас л хуучин шигээ байхгүй л байх. Тийм болохоор нэг мөсөн 2 ч юмуу хагас авсан нь дээр л дээ. Нэг нь яг ясны найруулагч нөгөө нь довтлох чиглэлийн байвал сайн байна Ламбаа шиг.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests
cron