by Nomer 10 » Mon Jan 09, 2006 12:41 am
Г.Єсєхбаяр: Дийлэх, ялахын тєлєє сайхан барилдана
Б.БУНД (2006.01.07)
“МN-Мэдээллийн тєв”-д хэвлэлийн хурал хийгээд гарч явахад нь Монгол Улсын далай аварга Г.Єсєхбаярыг цєєн хором хоргоож, хэдэн асуултад хариу авлаа.
-Далай аваргуудын халз барилдааныг хэн санаачилсан бэ?
-Жилийн ємнє А.Сvхбат аварга бид хоёр vндэсний бєхєє хєгжvvлэхэд халз барилдаан хийвэл тус болох биш vv гэж ярилцсан. Тэгээд бооцоотой, халз барилдааныг хоёулаа эхэлье. Монгол vндэсний бєхийн тvvхэнд нэгэн шинэ хэлбэр нэвтрvvлье гэж тогтсон.
-Тэгвэл хоёр далай аваргын санаачилга юм аа даа?
-Тийм ээ. Монголын vндэсний бєхийн холбоо, Мэргэжлийн бєхийн холбоо, бєхчvvд дэмжсэн. Бид хоёрын халз барилдаанаас нэг шинэ зvйл “оч” болоод нийтийн хvртээл болж, vзэгчид, хєгжєєн дэмжигчдийн сонирхолд нийцэж, бєхийн ирээдvйн хєгжилд тус хvргэх нь юунаас ч илvv чухал гэж vзэж байна. Тэр бооцоо, ялах, ялагдах нь тийм ч ач холбогдолтой биш.
-Таны хувийн бэлтгэл ямар байна. Бэлтгэлээ хаана хангаж байгаа вэ?
-Бидний бэлтгэл бол байнгын шvv дээ. Энэ барилдаанд зориулж, Спортын ордон, “Аварга” дээд сургууль, “Тайхар” клубт арай євєрмєц онцлогтой бэлтгэл хийлээ. Цагаан сарын барилдааны бэлтгэлээ ч давхар бодож яваа.
-Хоёр аваргын даваа, унааны харьцаа ямар болж яваа билээ дээ?
-Улсын их баяр наадамд гурав, гурав тvрvvлсэн адилхан далай аварга цолтой бєх бол бид хоёр. Улсын баяр наадмаар дєрєв барилдаж 3:1 харьцаагаар А.Сvхбат аварга илvv даваатай. Сvvлийн vеийн барилдаануудад аваа, єгєє тун тэнцvvхэн болоод байна.
-Энэ удаа хvч бяр тэнцэж, барилдаан удааширч олныг чилээхэд хvрвэл яах вэ?
-Энэ талаар бид ярьж тохиролцсон л доо. Ихээхэн удвал баруун, зvvн хав барьж барилдана. Бvр их удсан тохиолдолд шууд хуруудаад нэг нь барьцтай, нєгєє нь барьцгvй хав барианаас vзэлцэхэд ялалт нэг тийш болно гэж vзэж байгаа. Мэдээж хуруудаад хожсон нь барьцаа авна.
-Та хоёрын халз барилдаан ямар онцлогтой болно гэж бодогдох юм бэ?
-Бєхийн хорхойтнууд бидний барилдааныг их хvсэн хvлээдэг болж. Энэ єрсєлдєєн яг нэг гараанаас эхэлж буйгаараа онцлог. Наадмаар нэг нь илvv ядарсан байх магадлал их. Одоогийн халз барилдаан єрсєлдєєн, тэмцэлтэй, шударга барилдаан байх болно. Миний єрсєлдєгч А.Сvхбат аварга хурдтай, мэдрэмж сайтай, ямар мэхийг хэзээ, хаана хийж амжилтад хvрэхээ мэддэг гайхамшигтай бєхийн нэг. Yvнийг сайн тооцох учиртай.
Миний хувьд бэлтгэл сайн хангагдсан. Итгэл зориг дvvрэн дийлэх, ялахын тєлєє сайхан барилдана. Халз барилдааны vеэр ахмад зургаан аваргадаа хvндэтгэл vзvvлнэ. Улсын цолонд ойрхон шилмэл 16 бєхийн барилдаан болно.
Энэ сарын 11-нд бєхийн єргєєнд бvгдээрээ хамтдаа очоод vр дvнг нь vзэцгээе л дээ.
Hup Holland Hup