Moderator: Бөхийн модууд
by asa » Thu Jun 30, 2011 10:58 am
by Nok » Thu Jun 30, 2011 12:31 pm
by J@x » Thu Jun 30, 2011 4:21 pm
by J@x » Thu Jun 30, 2011 4:35 pm
by Takanohana_Nowitzki » Fri Jul 01, 2011 8:25 pm
by Адмирал » Sun Jul 03, 2011 10:35 pm
by Адмирал » Mon Jul 04, 2011 5:52 pm
by Raldii » Mon Jul 04, 2011 5:55 pm
by Адмирал » Mon Jul 04, 2011 5:58 pm
by J@x » Mon Jul 04, 2011 6:13 pm
by Гүртэн » Wed Jul 06, 2011 11:17 am
by J@x » Thu Jul 07, 2011 1:00 pm
by mugi19 » Thu Jul 07, 2011 7:07 pm
by Гүртэн » Sun Jul 10, 2011 10:18 am
by J@x » Tue Jul 12, 2011 11:01 pm
J@x wrote: Ж.Бат-Эрдэнэ У.н 2007 Цээл Хилчин Алтай констракшн
За энэ хүнд бол аймар итгэдэг юм шдээ уг нь. Начин, харцага, заанаар тогтохгүй бөх гэж боддог. нас бол хангалттай бий. Уран хурц барилдаан, зөв бие хаа дээр нь муусайн а.а-гуудаас бол шилж байгаад л амладаг гээд олон юм нь таалагддаг. Зарим хүмүүс аварга болно ч гэж ярьдаг. Энэ жил бол дор хаяж л 5 давна л гэж бодож байгаа. Хичээх л хэрэгтэй.
by J@x » Wed Jul 13, 2011 11:00 am
Бадруул wrote:Дарваан чинь бичихдээ начин, харцага, заан, гарьдаар тогтохгүй бөх гэж бичихгүй яасан юм...
by J@x » Wed Jul 13, 2011 11:08 am
by Bulga » Thu Jul 14, 2011 3:46 am
by Гүртэн » Mon Jul 25, 2011 11:45 am
J@x wrote:Суманчулуун бас азгүй юмаа. Цацавшир яг Тогтохбаярын урд нь мань хүнийг амлаад хаясан. Тогтох ч гэсэн унасан.
by J@x » Mon Jul 25, 2011 12:55 pm
by Гүртэн » Mon Jul 25, 2011 2:49 pm
J@x wrote:Харин Шинээг Тогтох дагуулаад яваад байна. Юм юм зааж байгаа л даа кк. Гэснээс Шоовдойхүү начинд ч гэсэн ам муутай байдаг юм байна лээ.
@Гүртэнгийн хар
Алтайн наадам үзсиймүү хө. Тэр Буянт гээд нөхөр их сайн гэлцээд байх юм. Хэр юм байна.
Тогтохбаяр, Гантулга нараас нэг их юм хүлээхээ байсан шдээ. Гантулга гэхдээ сая Өмнөговьд Ганхуяг, Баяржавхлан, Цацавшир нарыг унагаагаад үзүүрт үлдсэн л байна лээ.
Ду начингаас энэ жилээс эхлээд найдлага тавихаа болино оо гэж. Уг нь энэ жил наадмаас наадмын хооронд 2 барилдаанд түрүүлсэн. Бас ч гэж итгэж байсан юмсан. Одоо ч тэгээд худлаа боллоо л доо
Лхагвадорж л харин азгүй юмаа. Энэ жил бол заан авчих байсан байх шүү. Хавар 6начин 6харцагын барилдаанд оролцсон 6 начингаас 1 арслан, 1 гарьд, 3 харцага төрлөө шдээ. Манай хүн халтирч унаагүй бол ч.
by Гүртэн » Tue Jul 26, 2011 6:51 pm
by erka2 » Tue Jul 26, 2011 7:04 pm
asa wrote:Нэг ийм юм оллоо.
Нэгэн цагт үзэгчдийг баясгаж байсан монгол Такамисакари буюу Цахилгаан Мөнхөө
Огноо: 2011-05-06 09:04:06
Робот хочтой Японы сумо Такамисакарийг Монголчууд ихэд өхөөрдөн дэмждэг шиг жар, далаад онд Халхын бөхийн дэвжээн дээр "цахилгаан" Мөнхөө хэмээх адтай овтой нэгэн бөх байлаа. Түүнийг барилдахаар гарч ирэхэд инээд нь хүрдэггүй хүн гэж байсангүй. Эцэнгэр, чөргөр биетэй тэр хижээл насны бөх үзэгчдийг үнэхээр баясган цэнгүүлдэг байсан юм.
- Цахилган Мөнхөө гуай нэг их сүрхий шуугин гүйснээ хөлөө тогоруучлан дээр дээр өргөн дэвж, туранхай цээжээ махийтал нь татаад шавж зогсох нь зугаатай. Учраа бөхтэйгээ өрөхдөө баруун гараа тээр өндөрт өргөөд хөлөө сул хаян таахалзах нь үнэхээр инээд бардагсан. Өрсөлдөгч бөх нь түүний дэвхрэх, цовхрох, үсчих хөдөлгөөний маяг донжид нь автчихаад анхаарал алдан унах нь бүр ч инээдтэй.
Орхонсэлэнгэ гэдэг овоо бөх Цагаан сараар "цахилгаан" Мөнхөөд унаж олны "шараа" болсноосоо хойш дахиж барилдаха больсон юм... гэж бөх судлаач Ү.Хүрэлбаатар бичсэн байдаг. Говь-Алтай аймгийн харъяат "цахилгаан" Мөнхөө аймгийн арслан цолтой бөгөөд 1964 оны наадмын өмнөхөн Дамдин аварга, Мөнхбат арслан хоёрыг цувуулан хаяж шуугиан тарьж байсан айхтар нэгэн. Энэ талаар Мөөеө аварга өгүүлсэн нь:
- Улсын наадмаас арваад хоногийн өмнө морин тойруулга, цэнгэлдэх хүрээлэн, биеийн тамирын спортын ордонд дарааллаад барилдаан болоход "цахилгаан" Мөнхөө эхлээд морин тойруулгад Дамдин аваргыг дэгээдээд хаячихлаа. Тэгэхээр нь би амлалаа. Мөнхөө хэлж байна аа. "Би Дамдин аваргыг үнэн унагасан. Чи бууж өг" гэхээр нь "Наадам болох гэж байхад чамд бууж өгвөл азанд муу" гэлээ. Тэгтэл би ойчдог байгаа. Бостол нүүрнээс гал бутраад ичсэн гэж жигтэйхэн. Зарим нь намайг бууж өглөө гэж бодсон байх. Би үнэн ойчсон шүү. Гэвч үнэн унагасан гэж хэлэхээсээ ичсэн гэдэг юүхэв. Өдөр нь цэнгэлдэхэд барилдлаа. "Цахилгаан" Мөнхөөг хоёр давтал Дамдин аварга амлаад маш чанга хаячихлаа. Би аваргаас "Та Мөнхөөг яасан чанга хаяна вэ" гэвэл:
-Би өглөө цаадахад чинь үнэхээр уначихсан шүү. Одоо сайн хаяхгүй бол цаад золиг чинь олон юм яриад явчихна гэж байсан юм даа... гэж ярьсан. Сонирхолтой нь тэр орйо спортын ордонд болсон барилдаанд Дамдин аварга гурвын даваанд бас л "цахилгаан" Мөнхөөг авч хаячихаад "За одоо чамайг дахиад авахгүй ээ" гэсэн гэдэг. Хожим дээрх сонин тохиолдлуудынхаа тухайд цахилгаан Мөнхөө арслан:
- Мөнхбат аварга надад тонгоруулж ойчоод жигтэйхэн сэжиглэж байсан шүү. Тэгэхэд Мөнхбат шинэ зодог шуудагтай байсан юм. Харин улсын наадамд хуучин зодог шуудгаа өмсөж барилдсан.
Би Дамдин аваргад тэр өдөр хоёр унаад хаширсан. Хэрэв Мөнхбаттай дахиад барилдсан бол би бяц савуулахгүй юу гэж ярьсан нь бий.
"цахилгаан" Мөнхөө арслан нутгийнхаа Ш.Батсуурь аваргаас гурав дүү 1925 онд төрсөн хүн бололтой. Байтаг Богдод цэргийн алба хааж байхдаа отряддаа хоёр уда түрүүлсэн аж. Харин улсын наадамд хожуухан зодоглосон бөгөөд хижээл болтлоо цагаан сарын барилдаанд өнжихгүй барилдаж нэг, хоёр давахдаа бөхөд хорхойтой үзэгчдээ ихэд баясган цэнгүүлдэг бөх байсныг олон хүн санаж буй биз ээ.
"цахилгаан" Мөнхөө арсланд цагаан сараар нэгийн даваанд ойччихоод дахиж бөхийн зодог шуудаг өмсөөгүй Орхонсэлэнгэ бол "Гарьд магнай" киноны шилийн хулгайч цагаан Жигмэдэд тоглосон аймгийн заан, спортын мастер 1980 оны Москвагийн олимпод барилдаж байсан Ж.Орхонсэлэнгэ ажгуу. Японы сумод Такамисакари үзэгч олныг инээлгэн баясгадаг шиг нэгэн цагт Монголын наадамчдыг баясган хөгжөөдөг байсан бөх бол гарцаагүй "цахилгаан" Мөнхөө арслан билээ.
"Бяртай нь давдаг юм бол би түрүүлнэ" номноос М.Амгалан
by erka2 » Tue Jul 26, 2011 7:08 pm
my.agapimu wrote:Гоё сэдэв байна
Өнөө цагийн Монгол бөхийн том гал шүү..,Адмирал wrote:Ундрахын улаан Пүрэвээ гээд яг манай нутгийн хүн дээ...Би чинь Хөхморьт сумд төрсөн хүн байгаам.. Маш сайн улсын заан байсан гэсэн... Улсын наадамд түрүүлэх боломж байхад Жамц арсланг хаясан мөртлөө нөгөөтөх нь чи залуу хүн дараа жилээс хүчрэгдэхгүй би энэ жил явчий гэсээр байгаад давж байсын гэсэн... тэгээл дараа жилээс нь 2 Мөнх гэж айхтар хүмүүс гараад ирсэн гээд байдым..
Ундрахын Пүрэв гэдэг нь Хөхморьтын хүн мөн л дөө. Ундрахын улаан суунаг гэж хочилдог байсан гэсэн. Манай аав Хөхмоьтын хүн, бага сургуульд нэг ангид байсан гэсэн. Нэг үе морьт Пүрэв гээд сайн байсан гэсэн. Тэр Жамц арслан тэгж хэлсэн гэж сонсож байсан, өөрөө ч бас сайн байсан болохоор тэгж бодож байсан байх..,
Цагааны ярьж байгаа нь бол улсын начин Пүрэвээ. Бараг л харьж явахдаа начин болсон, одоогоор бол Амартүвшин шиг болчоод начин болсон. 1997 оны наадмаар хажууд нь сууж бөх үзэж байсан юм. Их яриа, алиа марзан хүн байна лээ, усан буугаар ойр орчмынхоо хүмүүсийг шүршчихээд өөр тийшээ харж суугаад, нөгөөдүүл нь начныг биш над руу муухай хараад
Батсуурь аваргыг Завханыхан булаацалдаад байсан ч юм байхгүй байсан байхаа, 1954 онд Завханаас Жаргалан, Хөхморьт, Баянуул, Хасагжаргалан гээд дөрвөн сумыг Говь-Алтайд шилжүүлж өгсөн, тэрнээс өмнө Батсуурь аварга улсын аварга цолоо авчихсан байсан. Тэр утгаар нь ярьж болох ч, тэр үеэс хойш өнгөртлөө Говь-Алтайгаар овоглосон хүн.
Баянхонгорын П.Аюуш арслан чинь аваргын хүргэн ах нь байхаа. Тэгээд хүргэн ахдаа бууж өгсөн гэж ид барилдах үедээ 4 жил улсын наадам эрхээ хасуулж байсан гэсэн. Аюуш арсланд цолыг нь 1956 онд нэхэн олгосон байдаг байхаа..,
by erka2 » Tue Jul 26, 2011 7:09 pm
erka2 wrote:asa wrote:Нэг ийм юм оллоо.
Нэгэн цагт үзэгчдийг баясгаж байсан монгол Такамисакари буюу Цахилгаан Мөнхөө
Огноо: 2011-05-06 09:04:06
Робот хочтой Японы сумо Такамисакарийг Монголчууд ихэд өхөөрдөн дэмждэг шиг жар, далаад онд Халхын бөхийн дэвжээн дээр "цахилгаан" Мөнхөө хэмээх адтай овтой нэгэн бөх байлаа. Түүнийг барилдахаар гарч ирэхэд инээд нь хүрдэггүй хүн гэж байсангүй. Эцэнгэр, чөргөр биетэй тэр хижээл насны бөх үзэгчдийг үнэхээр баясган цэнгүүлдэг байсан юм.
- Цахилган Мөнхөө гуай нэг их сүрхий шуугин гүйснээ хөлөө тогоруучлан дээр дээр өргөн дэвж, туранхай цээжээ махийтал нь татаад шавж зогсох нь зугаатай. Учраа бөхтэйгээ өрөхдөө баруун гараа тээр өндөрт өргөөд хөлөө сул хаян таахалзах нь үнэхээр инээд бардагсан. Өрсөлдөгч бөх нь түүний дэвхрэх, цовхрох, үсчих хөдөлгөөний маяг донжид нь автчихаад анхаарал алдан унах нь бүр ч инээдтэй.
Орхонсэлэнгэ гэдэг овоо бөх Цагаан сараар "цахилгаан" Мөнхөөд унаж олны "шараа" болсноосоо хойш дахиж барилдаха больсон юм... гэж бөх судлаач Ү.Хүрэлбаатар бичсэн байдаг. Говь-Алтай аймгийн харъяат "цахилгаан" Мөнхөө аймгийн арслан цолтой бөгөөд 1964 оны наадмын өмнөхөн Дамдин аварга, Мөнхбат арслан хоёрыг цувуулан хаяж шуугиан тарьж байсан айхтар нэгэн. Энэ талаар Мөөеө аварга өгүүлсэн нь:
- Улсын наадмаас арваад хоногийн өмнө морин тойруулга, цэнгэлдэх хүрээлэн, биеийн тамирын спортын ордонд дарааллаад барилдаан болоход "цахилгаан" Мөнхөө эхлээд морин тойруулгад Дамдин аваргыг дэгээдээд хаячихлаа. Тэгэхээр нь би амлалаа. Мөнхөө хэлж байна аа. "Би Дамдин аваргыг үнэн унагасан. Чи бууж өг" гэхээр нь "Наадам болох гэж байхад чамд бууж өгвөл азанд муу" гэлээ. Тэгтэл би ойчдог байгаа. Бостол нүүрнээс гал бутраад ичсэн гэж жигтэйхэн. Зарим нь намайг бууж өглөө гэж бодсон байх. Би үнэн ойчсон шүү. Гэвч үнэн унагасан гэж хэлэхээсээ ичсэн гэдэг юүхэв. Өдөр нь цэнгэлдэхэд барилдлаа. "Цахилгаан" Мөнхөөг хоёр давтал Дамдин аварга амлаад маш чанга хаячихлаа. Би аваргаас "Та Мөнхөөг яасан чанга хаяна вэ" гэвэл:
-Би өглөө цаадахад чинь үнэхээр уначихсан шүү. Одоо сайн хаяхгүй бол цаад золиг чинь олон юм яриад явчихна гэж байсан юм даа... гэж ярьсан. Сонирхолтой нь тэр орйо спортын ордонд болсон барилдаанд Дамдин аварга гурвын даваанд бас л "цахилгаан" Мөнхөөг авч хаячихаад "За одоо чамайг дахиад авахгүй ээ" гэсэн гэдэг. Хожим дээрх сонин тохиолдлуудынхаа тухайд цахилгаан Мөнхөө арслан:
- Мөнхбат аварга надад тонгоруулж ойчоод жигтэйхэн сэжиглэж байсан шүү. Тэгэхэд Мөнхбат шинэ зодог шуудагтай байсан юм. Харин улсын наадамд хуучин зодог шуудгаа өмсөж барилдсан.
Би Дамдин аваргад тэр өдөр хоёр унаад хаширсан. Хэрэв Мөнхбаттай дахиад барилдсан бол би бяц савуулахгүй юу гэж ярьсан нь бий.
"цахилгаан" Мөнхөө арслан нутгийнхаа Ш.Батсуурь аваргаас гурав дүү 1925 онд төрсөн хүн бололтой. Байтаг Богдод цэргийн алба хааж байхдаа отряддаа хоёр уда түрүүлсэн аж. Харин улсын наадамд хожуухан зодоглосон бөгөөд хижээл болтлоо цагаан сарын барилдаанд өнжихгүй барилдаж нэг, хоёр давахдаа бөхөд хорхойтой үзэгчдээ ихэд баясган цэнгүүлдэг бөх байсныг олон хүн санаж буй биз ээ.
"цахилгаан" Мөнхөө арсланд цагаан сараар нэгийн даваанд ойччихоод дахиж бөхийн зодог шуудаг өмсөөгүй Орхонсэлэнгэ бол "Гарьд магнай" киноны шилийн хулгайч цагаан Жигмэдэд тоглосон аймгийн заан, спортын мастер 1980 оны Москвагийн олимпод барилдаж байсан Ж.Орхонсэлэнгэ ажгуу. Японы сумод Такамисакари үзэгч олныг инээлгэн баясгадаг шиг нэгэн цагт Монголын наадамчдыг баясган хөгжөөдөг байсан бөх бол гарцаагүй "цахилгаан" Мөнхөө арслан билээ.
"Бяртай нь давдаг юм бол би түрүүлнэ" номноос М.Амгалан
Барилдаж байхыг нь харсан. 90-ээд оны эхээрх байх 1цагаан сараар барилдаж байсан 93 94 оны хавьд. арай 25оныха биш байхаа. арай наашаа байх ёстой. настай хүн гэхэд хөдөлгөөнтэй хүн байсан.