Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Penny_deegii » Fri Jun 17, 2011 1:11 pm

Бямбажав уу? Жүдогийн УАШТ-ээр тэгээд допингийн шинжилгээ авадггүй юм уу?

Мөнхбаатар ч худлаа даа.
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Yes Man » Fri Jun 17, 2011 1:22 pm

Батсуурийг тэгж хэлсэн шд.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Sat Jun 18, 2011 1:03 pm

Зураг яаж оруулах уу. Өөрүүнхөө архиваас хэдэн сайхан зураг хийе дээ.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby mugi19 » Sat Jun 18, 2011 1:16 pm

http://tinypic.com/

энүүгээр ч өөр иймэрхүү сайтад аплоуд хийгээд дамжуулаад оруулчих..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Sat Jun 18, 2011 1:36 pm

Шууд энд аплоуд хийх боломж байхгүй юу
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby mugi19 » Sat Jun 18, 2011 1:58 pm

бараг болохгүй байхаа, сайн мэдэхгүй байнаа.., би лав дээрхээр дамжуулаал оруулчихдгийн..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby chegevara » Sat Jun 18, 2011 5:57 pm

нэг бол бүгд хэрэглээд эсвэл бүгд хэрэглэхгүй байсан нь дээр.
шийдвэр гаргах түвшний хүмүүс дорвитой арга хэмжээ авна байлгүй
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Tue Jun 28, 2011 11:45 am

6 заан маани 2000 оны наадамд л ганц удаа бүгд заан гэж цоллуулан барилдсан юм байна шт. Тэгсэн мөртлөө түүхэнд 6 залуу заан гэж мөнхөрч байдаг сайхан л юм.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Jun 28, 2011 11:46 am

uuganaa_2491 wrote:Зураг яаж оруулах уу. Өөрүүнхөө архиваас хэдэн сайхан зураг хийе дээ.

www.imageshack.us
Энүүгээр оруулаарай.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Nok » Tue Jun 28, 2011 12:35 pm

uuganaa_2491 wrote:6 заан маани 2000 оны наадамд л ганц удаа бүгд заан гэж цоллуулан барилдсан юм байна шт. Тэгсэн мөртлөө түүхэнд 6 залуу заан гэж мөнхөрч байдаг сайхан л юм.

99 оны 6-р сарын сүүлээр манай Д.Лхагваа боксын рингэн дээр Японы Таканори Хатакэямаг мешок болгож, анхны Монгол гаралтай мэргэжилийн боксын аварга төрж байх үеээр таван цагариг сонин дээр байнуудаа "5 залуу зааны үе эхэллээ" гэсэн гарчигтай нэг нийтлэл тавигдснаар анхлан энэ ойлголт олны дунд бүрдэх эхлэн тавигдсанн болвуу. Яг тэр нийтлэлд ашигласан зураг нь энэ байгаа юм. Цэрэнпунцагийн зургийг тусад нь хавсаргасан байсан санагдана.
Image
Тэр наадамд Ганбат заан болсноор хүмүүс хойтон нь 6 залуу зааны үе гэж нэрлэх болсон.
Last edited by Nok on Tue Jul 05, 2011 5:05 am, edited 1 time in total.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jugder_08 » Tue Jun 28, 2011 1:04 pm

Munguu wrote:Допингын шалгалт ч эрийн 3 наадамд їйлчлэхгїй байхаа даа...... Сумын эмийн санч хїч оруулдаг тариа байнга зараад завгїй байдаг гэдэг ч нээх їнэмшилтэй сонсогдохгїй л байна шїї

маш нарийн нууцын зэрэглэлтэй, оруулж ирэхдээ өөр нэрээр оруулж ирж хэрэглэдэг юм шиг байна лээ. 2000 оны эхээр л тийм байсан. Одоо элбэгшээд яадаг болсон юм байгаан?
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Тошилоо » Thu Jun 30, 2011 6:46 pm

тэмдэг
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цогоо » Tue Jul 05, 2011 3:50 am

Nok wrote:Image
Энэ ёстой гоё зураг байшт.

Сайхан дурсамж сэргээсэн гоё яриа явж байснаа допинг сэргээш болоод балайраад явчих юм.

Миний хувьд Сүхбат аваргын фэн. Манай гэрийнхэн тэр чигээрээ фэн нь. Увсынх болохоор аргагүй байх л даа. Уг нь энэ логикоор бол Гантогтохт илүү баймаар байгаам. Тэгтэл үгүй. Мөнх-Эрдэнэ манай аваргыг жинхэнээсээ "жижиг" байхад нь нэг унагачаад татаж босгоод дахин дахин дараад "бат араанд" нь хийж байхыг харчихаад бүүр шар хөдөлж байж билээ. Зодог тайллаа гэхэд нь бас уйлж л байсан. Ер нь зүгээр зурагт харж сууж байгаад уйлсан цөөхөн хэдэн тохиолдлын нэг байх шүү. Сумъяаг нэг гар ачдаг ёстой аатай байсан шүү. "ЗА эндээс гар ачаа ирж мэдэх юм" (тайлбарлагчийнхаа нэрийг мартчих гэж :sad: Талийгч хэн билээ?) гээд л хэлж байсан чинь татаад ачсан, хөл нь сарвайж ирээд л. Сайхан байдгийн шүү хааяа бодоход.

Би энэ Батзориг зааныг их хүндэлдэг юм. Сайхан хээгүй. Нэг муу хоолны газар суугаад хоолоо хүлээгээд байж байсан чинь орж ирж нэг цуйван, хэдэн хуушуур, хоёр аяга цай захиалж "уучихаад" гараад явчихаж билээ. Майга хөлөөрөө их аятайхан хавсарчихдаг. Сүхбат аваргад нэг сайхан барьцгүй хавируулсан. Би бүүр хөлсөө гартал инээж билээ. Даан ч манай хүн дараагийн даваанд бил үү Сумъяад хэмх хаяулж байсан юм. Одгэрэл начинг бас дагуулж тонгороод. Жүдогоор бол иппон шахуу юм хийчихсэн.

Өсөхөө яахав угаасаа төрчихсөн хүн л дээ. Бие цогцын байж байгаа байдал, тэр бяр мяр. Сайхан амьтан байхгүй юу. Тэхдээ л Улсын Аварга цолонд хүрэхийн тулд Сүхбат аварга шиг хөдөлмөрлөөгүй гэж би боддог юм. Жижиг аварга анх дандаа сэрвүү барьцнаас их барилддаг. Баригдахгүй тойрч гүйж, их хөдөлгөж бужигнуулж байгаад олон угсраа мэх хийж хаядаг байсан болохоор их олон хүнд таалагддаг байсан болов уу. Гэнэт л хав золгоод барьцнаас барилдаад эхлэхээр нь бас айсан шүү. Яаж байнаа гээд л. Өөрийнхөө барилдааны сул талыг их харж тэрнийгээ хөгжүүлж явдаг байсан болов уу гэж боддын. Ер нь энэ талаараа Дагвадоржтой их адилхан.

Нээрээ хав золгох гэснээс Сумъяабазар хэнтэй билээ барилдаж байхдаа шууд хуруудаад талаа сонгож золгоод хэд хэд үзээд хаялцаж байсныг хараад их бахархаж билээ. Ер нь хамгийн өвтэгш нь Сумъяа юм биш үү? Элдэв хэл амны бай болж байгаагүй. Яс барилддаг. Жижиг аварга шиг ааш аяг гаргахгүй, Өсөхөө шиг тийрч энэ тэр болохгүй. Барьц сонготол уйдаахгүй. Шийдсэн мэхээ даацтай хийгээд давбал даваад, унавал унадаг. Сүхбат аварга бол барилдана гэж тоо бодчихдог байсан байх аа. хэхэ. Бат-Эрдэнэ аваргатай нэг барилдаж байхдаа шуунаас нь атгасан барьцыг халах гэж байхдаа хөлөө өргөж байсныг нь харчихаад манай "Жижигээ" яаж байна аа гэж бодож байсан. Таалагдаагүй л дээ. Тэглээ гээд дэмжихээ болиогүй.

Эхний хуудсан дээр 10 Пунцагааг пиво өргөсөн гэж буруу хэлсэн байна. 99 онд бензин ховордоод литр нь 1000 хүрч "галзуурч" байхад нэг нөхөр колонк дээрээс хэд хэдэн поошиг бензин авч байхаар нь ард түмэн уурлаад хэл ам хийх гээд очиж явж. Тэднийг хараад нөгөө нөхөр тэр хэдэн поошигтойг шууд дээд, доод амсраас нь бариад "өөртөө хүргэлгүйгээр" өргөөд гуч машины тэвш рүү шидчихээд гялс машиндаа суугаад яваад өгсөн гэдгийн. Мэдээж тэрнийг нь хараад хүмүүс нам бололгүй яахав. Ай бас сайхан бяртай хүн шүү. Яг ид үедээ явчихсан л даа. Ах нь ч бас л их саад болсон. Баруунхараагийн хэн ч билээ тэр нэг авгай ёстой барилдсан наадам болгон дээр нь дагаж очоод түрүү бөхийн байг нь нэхэж байгаад л авчихдаг байсан. Балиар авгай байсан шүү.

Энэ хэдийг бодсон чинь багын явдлууд бодогдоод сайхан байна шүү. Нээрээ угаасаа хүн бүрт л өөрийнх нь ид сонирхож үзэж байсан үеийнх шиг нь сайхан барилдаанууд харагдахгүй байх байх даа. Яг л намайг бага байхад цаг сайхан байж дээ гэдэг шиг. Одоо хүмүүс гарч ирээд хичнээн сайхан барилдсан ч Жижиг аварга шиг маань хурц барилдаан гаргахгүй юм шиг л санагдаж байшт. Ямар ч мундаг хүн байсан "Ай манай Сүхбат аваргын ид үед энэ залуу үдийн зоогч болохгүй дээ" гэж бодох жишээний. Аваргыгаа барилдаж байсан бол дахиад ганц хоёрын зэрэг түрүү байгаа даа гэж харамсдын.

Бараг Сүхбат аваргын тухай сэдэв дээр бичихээр л юм боллоо. Өмнө нь бичиж байсан юмнуудаа л бараг биччихлээ дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Jul 05, 2011 11:31 am

Сайхан бичжээ.
Цогоо wrote:Өсөхөө яахав угаасаа төрчихсөн хүн л дээ. Бие цогцын байж байгаа байдал, тэр бяр мяр. Сайхан амьтан байхгүй юу. Тэхдээ л Улсын Аварга цолонд хүрэхийн тулд Сүхбат аварга шиг хөдөлмөрлөөгүй гэж би боддог юм.

Гэхдээ энэ дээр өөр бодолтой байдгиймаа, би.
Харин ч цаад чинь үнэхээр мундаг хөдөлмөрлөсөн. Сүхбат тасраад явцан, бүгд заан байхад ганцаараа аварга болцон...
Тэгээд үлдсэн хэдээс хамгийн их хөдөлмөрлөснөөрөө аварга болсон л гэж боддог.

Заан болчоод 2-3 жил ёстой шал арчиж, хамаг амьтны элэг доог шахуу л болж байсан даа.
Энэ Өсөхөө цаашаа явахгүй ээ гэж хүн бүр л хэлдэг шахуу, би тэрийг сонсоод дотроо их л уур хүрдэг байлаа.
Тэгээд л өнөөх нь доор даваанд сарваганаад унана.
Наадамд 4-ийн даваанд Сүхбаатар начинд унаад л, дараа нь нэг 5 давмарш аядсанаа Сүхбатад 6 дээр шидүүлээд, тэгээд дараа нь 5 дээр Бумбаярт яваад л...Бусад нь тэгэхэд үзүүрлээд л, цолоо батлаад л.
Яг тэгээд л 99 оноос ер нь тэр бие хаа нтр нь мундаг болоод ирсэн, барилдаан нь ч өөр болоод, унаа холтой болоод.
2000 оны Өсөхөө бол үнэхээр төгс сайхан харагдаж байсан даа. Магадгүй 2000 оны Өсөхөө, 2003 оны Өсөхөө хамгийн сайн формтой байсан үе нь байх.
2000 онд Тэр бие хаа нь гоё дээрээ бүүр гоё болцон. Зузаараад, гуя нтр нь гэж ёо юу юм бэ. Өмнө нь зүгээр нэг туранхай өндөр байдаг байсан....
Ганбатыг давж байгаа нтр нь бол аймааршд. Хүмүүс уддаг, барилдаангүй нтр л гээд байдаг. Тэр Ганбатыг давж байгааг харсан болов уу. Илүүрхэнэ гэдгийг харуулсан даа.
2000 оноос хойш л за наадамд түрүүлэх юм байна гэж бат итгэлтэй болсон доо.
Сүхбатад уначаад уйлаад л. Өнөөх нь давчаад гуйваад л.
Тэгээд 2001 онд 8 дээр Бумбаярт дахиад унах шахдгийн, хонгодуулаад. Бумбаяр гэхдээ өөрөө сунацан. Давангуут нь за за одоо барцад нь гарсан байх, түрүүлэх байх гэж бодсон ч Сүхбатад яваад өгсөн. Дэндүү амархан унацан.
Надад өгчих тэгэх үү, ирэх жил би чамд өгнө нтр гэсэн яриа л явж байснаа гэнэт хөл авцан гэсэн... Уг нь бол Сүхбатад тийм амархан унадаг үе нь өнгөрцөн л байсын. Сүхбат давлаа гэхэд дараа нь гуйваад үзүүр түрүүнд Бат-Эрдэнэ аваргатай зууралдаад түрүүлж чадахааргүй л байсан байх...
Би энийг зөвтгөхгүй ч гэхдээ өөрийнхөөрөө л ойлгодог.
Түрүүлэхийн төлөө ямар их хүч хөдөлмөр гаргаад, зорилгоо болгоцон байтал барилдаж ч чадаагүй уначдаг. Тэр нервээ барьж дийлээгүй байх л даа.
Дараа нь цагаан сараар Сүхбат барилдаагүй, Бөхийн өргөөнд орж ирээд Өсөхөө дээр ирээд үнсэж байсан. Хэдий өшиглүүлсэн ч гэсэн эр хүн л юм хойно, бас гэмшил байдаг л байх...Сүхбат олон л юм ярьдаг хүн. Гэхдээ нэг ч удаа Өсөхөө намайг өшиглөсөн, гэмтээсэн ... янз бүрийн юм хэлж байгаагүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Lenin » Tue Jul 05, 2011 11:35 am

Цоомоо wrote:Сайхан бичжээ.

:eek:
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue Jul 05, 2011 11:40 am

Өсөхөө чинь 98, 99 оны үер Говийн аймгуудаар явж бөхөнгийн цус ууж явсан гэсэн... биеэ задруулах үүднээс...

Яахав Ганбат-г зүгээр л туушиндаж байлаа... Гэхдээ тэрийг 2 талаас нь харж болно... эхлээд Өсөхөөг харвал Өсөхөө үнэхээрийн 2000 онд бол гайхалтай сайн байсан, бараг хамгийн сайн формтой байсан жил нь байх... дараа нь Ганбат-н талаас харвал осолд ороод, шарлаж бариад хавьгүй муудаад, хямралын үе нь таарсан байсан байхаа...
Гэхдээ л Өсөхөө үнэхээр 2000 онд гайхалтай сайн байсан, Сүхбат-н тэр давчихаад гуйвж байгаа нь бол арай л... бүр хамаг хүч, ухаанаа заран байж нэг юм хаяж байлаа... Магадгүй Өсөхөө тэр үед Сүхбат-г давж чадсан бол цаашлаад түрүүлэх байсан байх... Ер нь энэ барилдаан Монгол бөхийн орчин үеийн сонгодог жишээ болсон барилдаан болсон...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Jul 05, 2011 11:43 am

Ганц тэрийг уугаад л задраад сайхан болчоогүй байлгүй дээ.
Угийн 2000 онд давсан бол түрүүлэх нь тодорхой л доо.
Тэгээд 2001 онд 7д Өсөхөө - Сумъяа биш, Сумъяа - Сүхбат гэж тунана.
Сумъяа зааныг тэр жил аймаар мундаг бэлтгэлтэй байсан л гэдгийн байна лээ.
Өсөхөөд уначаад газар мөргөөд л...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue Jul 05, 2011 11:46 am

Бүр уйлж байсийшт.... Японд хүчний бэлтгэлээ базааж ирсэн, бүр наадам эхлэх үед л дэндүү сайн байгаа нь мэдэгдэж байсан... Сумьяа бол..

Мэдээж бөхөнгийн цус уугаад л сайн болчино гэж юу байхав, мань хүн бас сайн ч бэлтгэл хийсэн байх...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Адмирал » Tue Jul 05, 2011 9:30 pm

Өнөөдөр UBS-ээр 2005 оны наадам гарч байна лээ... Өсөхөө Сумьяа Мөнхбаатар Мийгаа 4 үлддэг... Өсөхөө Сумьяа 2 хоорондоо бол ёстой өндөлзтөл үзэлцэж байна лээ.. бусдыгаа бол юм болгохгүй байна лээ дээ..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цогоо » Tue Jul 05, 2011 9:49 pm

Бадруул wrote:Ер нь тэгээд энэ 6-ийн хэн нь илүү хөдөлмөрлөсөнийг нь авсан цолоос нь харчихад болох юм бишүү???
За бараг л тэр үнэн байх дөө.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby J@x » Tue Jul 05, 2011 10:23 pm

Бадруул wrote:Ер нь тэгээд энэ 6-ийн хэн нь илүү хөдөлмөрлөсөнийг нь авсан цолоос нь харчихад болох юм бишүү???

+бага зэргийн аз
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Raldii » Wed Jul 06, 2011 7:22 am

Бадруул wrote:Ер нь тэгээд энэ 6-ийн хэн нь илүү хөдөлмөрлөсөнийг нь авсан цолоос нь харчихад болох юм бишүү???

:eek: +100000000000000000000000000000000000000
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby AG » Wed Jul 06, 2011 9:58 am

Хаха марзан юм ярихийн. Бөхөнгийн цус уухаар одоо тэгж айхтар бие задрах уу хаха. Явж нэг бөхөн гөрөөлдиймүү. Төмөр өргөж махаа цайж байснаас хаха
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Wed Jul 06, 2011 10:14 am

Иймэрхүү эргүү юмнууд зүгээр сайхан ярилцахын оронд дан хэрүүл нэхэж явахиймаа... бүүр нэг хэрүүлийн бузар шингэцэн юмуу, ямар юм...

Байгалийн уураг гээч юм байдаг гэдгийг чи мэдэх үү...яг нөлөөлөх байдлаараа одоогийн энэ уургуудаас ч хамаагүй илүү байдаг юм.... тэрэнд нь бөхөнгийн цус, цагаан идээний нэг нэршилтэй уудаг зүйл байдаг юм нэрийг нь санадаггүй, г.м хэд хэдэн зүйлүүд байдаг юм... нэг зүйлийг хэлэхэд "ЦУС" гэдэг чинь бүхэлдээ уураг болдог эд... хамгийн хүчтэй уураг....

Өсөхөө нэг өндөр, нарийхан юм байсан, олигтой бие нь ч задарч өгөхгүй байгаад байсан тэр үед иймэрхүү байгалийн уураг хэрэглэж бэлтгэл сургуулиландаа шургуу, зөв анхаарснаар бие нь илт сайхан болж ирсэн л дээ... Дээр нь тийм өндөр хүний бие амархан задардаггүй болохоор иймэрхүү байгалийн уураг хэрэглэ гэж нэг хүн хэлсэн юм гэсэн... лав л 2, 3 жил говийн аймгуудаар явж бөхөнгийн цус уусан...
Бөхөнгөө шууд алаад тэр дор нь халуун байгаа дээр нь аягаар дүүргэж аваад л уучихдаг юм... хөрчихвөл тэгээд л худлаа болдог шиг байгаам...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby AG » Wed Jul 06, 2011 10:17 am

За чи битгий ху*. Зүгээр нэг дам ярианд итгэж тэрийгээ итгэл үнэмшилээ болгоод энд тэнд донгодож явдаг л гар биз... Хүний биеийн булчин хөгжихөд шаардлагатай уураг бэлтгэлийн зүйлс бүх зүйл тодорхой болцон цагт мал юм яриад явж байх гэж
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron