we are the champions we are the champions.
За ингээд дээд лигтээ 2 дах удаага түрүүлж Барсатай энэ зэрэгцлээ. Хэдийгээр Сүүлийн 2 тойрогт дараалан хожигдсон ч ард байсан Гүүнер-н буучид боломжыг ашиглаж чадсангүй дээ хөөрхий
. Манай хувьд энэ улиралд маш олон формашн туршсан шинэ тоглогч нарыг их тоглуулж байрлал туршсан хуучин домогт тоглогч нар маань шипигээ ханад өлгөсөн гээд олон үйл явдалаар дүүрэн онцлог улирал байлаа. Өмнөх 6 улиралд гоолыг бороо шиг оруулж байсан Дрогба Суарез-н нарын хослол маань энэ улиралд харин төдийлэн гоолдсонгүй гэхдээ энэ 2 маань гоолын боломж үүсгэх хамгаалагч нартай ажиллах чадвараараа олон тоглолтыг авч гарж тоглолтын гол баатраар олон удаа тодорцгоолоо
. Энэ улиралын гоолуудыг дан довтлогчид биш бүх л багаараа хувааж хийсэн нь гайхалтай байлаа хэрэгтэй үед бүгд гоолдож бүгд дамжуулалт өгж байсан нь манай багаас Лиг-н мэргэн бууч-н эхний 10 байранд ганц ч хүн байхгүй байгаагаасаа харж болно
. За тэгээд энэ улирлын онцлох тоглогч бол яахын аргагүй хуучин бууны хугархай реалын домогт РАул Гонзалес байлаа. Чөтгөрын менежер миний бие түүнд тун хямдхан үнээр чөтгөрын өмсгөл өмсгүүлсэн нь онож тэрээр энэ улиралд манай мэргэн бууч болсон билээ бас л гайхалтай залуу шүү. За тэгээд Энэ улиралын шилдэг тоглогч-г бол яах аргагүй хүчирхэг төмөр мэт хамгаалалтаараа олон довтлогчдыг ажилгүй болгож байсан Ахлагч Видич маань боллоо тэр бол яах аргагүй Юнайтедын 1р хүн мөнөөсөө мөн билээ. Мөн Португал вингер Нани ассистаар тэргүүлж гайхалтай тоглолтоор бэлэг барилаа эндээс харахад яг л бодит амьдрал дээрх Хайрт багтай маань адилхан үйл явдалууд өрнөөд байх шиг. Мөн улирлын шилдэг тоглогчид бол Мьюллер, Коентрао, Гиггз, Флетчер нар байлаа тэдний ухаалаг тоглолт дамжуулалт гоолууд багт олон хожлыг авчирсан.. Мөн залуус маань ч багтаа гайхалтай тус хүргэсэн тухайлбал Рафаел Иванович-г амрааж мундаг тоглож байсан бол, Родвелл цэвэрлэгээнд болон Хамгаалалтанд ах нартаа тус хүргэж байсан эд нар маань Юнайтедын ирээдүй шүүдээ. Харин энэ улирлын Флоп-р итали залуу Кваглиарелла тодорлоо тэрээр ганц ч гоол ганц ч ассист нэмэрлэсэнгүй гэхдээ яхав. За тэгээд энэ улирлын хамгийн харамсалтай нь Домогт Скоулз, Саар нар маань зодог тайлсан явдал байлаа. Манчестер юнайтед –н сая сая фанатуудын өмнөөс домогт ВондерСейвтээ Сүүлийн тоглолтонд ахлагчын тууз ханцуйд зүүж гаргасан билээ. Түүнийг бодит Юнайтедад Ди Геа хэмээх авьяаслаг залуу хаалгач орлох бол соккерменежерын ертөнцөт манай баг түүний орлогчыг хайж олоогүй л байна
. Харин сүүлийн 20 жил-н хагас хамгаалагч нарын бэлэг тэмдэг болсон буурал ханхүүг маань орлохоор Витцел, Кукча хэмээх 2 залуухан хагас хамгаалагч ОлдТраффордад газардаад байгаа билээ ирэх улиралд тэд өөрсдийгөө бүрэн харуулах болно. Энэ улиралд жинхэнэ багын тоглолт гэж юу байдгийг бид харуулж аварга авсан билээ гэхдээ багийнхан маань лигийн статистик хүснэгтыг (нэгыг эс тооцвол
) бусад үзүүлэлтээр тэргүүлж чадаагүй нь жаахан харамсалтай.Жишээлбэл Мэргэн бууч, Ассист, Дундаж үзүүлэлтын оноо, МОМ зэрэг үзүүлэлтээр нэг ч тоглогч лигийг тэргүүлсэнгүй
. Харин Ганцхан үзүүлэлтээр Юнайтедын тоглогч лигийг тэргүүлсэн нь Ууртай Герман машин Томаш Мьюллер улаан хуудасны тоогоор тэргүүлсэн нь байлаа.