НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Toba's » Fri Jun 24, 2011 6:00 pm

Би бол Бат-Эрдэнэ, Өсөхөө мэтийн унтаа аваргын барилдааныг үзэж сууснаас допингдсон байсан ч хамаагүй жижиг аваргын барилдааныг үзээд суухыг, дэмжихийг илүүд үзнэ.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Fri Jun 24, 2011 6:02 pm

Toba's wrote:Би бол Бат-Эрдэнэ, Өсөхөө мэтийн унтаа аваргын барилдааныг үзэж сууснаас допингдсон байсан ч хамаагүй жижиг аваргын барилдааныг үзээд суухыг, дэмжихийг илүүд үзнэ.

:eek: гэхдээ допинг хэрэглээгүй нь үнэн юм даа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Miro Klose » Fri Jun 24, 2011 9:12 pm

Допинг хэрэглээгүй гэдэг чинь юу гэсэн үгийн одоо тэгээд наадмын комиссын авсан шилжилгээ буруу болж таарч бна уу дээрээс нь Солонгосчууд худлаа хариу гаргажээ А сорьц Б сорьц 2 лаа худлаа бсан гэсэн үг үү.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby uuganaa_2491 » Fri Jun 24, 2011 10:35 pm

Ингэхэд солонгосруу шинжилгээ явсанч юмуу үгүй ч юмуу хэн мэдлээ. Албаны хүн шиг бүлтрэх юмаа. Жижиг аврага допинг хэрэглээгүй
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Наагий » Fri Jun 24, 2011 10:36 pm

Miro Klose wrote:Сэрээтэр гуайн энэ ярилцлагыг уншиж байсан юм бна үнэхээр мундаг бөх ганц үндэс биш чөлөөт бөхийн бол өнгийг нэгэн үед тодорхойлж байсан гэдэг. Тэр Ганболд, Бумбаяр гээд увсын дөрвөд баядуудад дургүй болсон шалтгаан энэ шд үнэхээр бүдүүлэг ёс суртхуунгүй гарууддаа.


xөөе чи юу ч мэдэxгүй юм байж яаxаараа ингэж шааж байдаг юм? мэддэг бол яая гэxэв.. Ганболд зааныг хэн дөрвөд баяд гэж байна?? чиний хэлсэн жинxэнэ Илжгэн халx хүн чинь шд уул нь. мэдээд авчиx энийг мэдэв үү? Увсаас Өндөрxангай Зүүнxангай Цагаанxайрxан гээд 3 сумийн хүмүүс илжгэн халx гэж явдаг юм.. Ганболд заан Өндөрxангайx..
манай Өндөрxангайн ганц том цолтой бөx
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Miro Klose » Fri Jun 24, 2011 10:46 pm

uuganaa_2491 wrote:Ингэхэд солонгосруу шинжилгээ явсанч юмуу үгүй ч юмуу хэн мэдлээ. Албаны хүн шиг бүлтрэх юмаа. Жижиг аврага допинг хэрэглээгүй


чи гүүглээс хайгаад үзчээрэй би баталгаагүй юм ярих дургүй
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Miro Klose » Fri Jun 24, 2011 10:47 pm

naagi wrote:
Miro Klose wrote:Сэрээтэр гуайн энэ ярилцлагыг уншиж байсан юм бна үнэхээр мундаг бөх ганц үндэс биш чөлөөт бөхийн бол өнгийг нэгэн үед тодорхойлж байсан гэдэг. Тэр Ганболд, Бумбаяр гээд увсын дөрвөд баядуудад дургүй болсон шалтгаан энэ шд үнэхээр бүдүүлэг ёс суртхуунгүй гарууддаа.


xөөе чи юу ч мэдэxгүй юм байж яаxаараа ингэж шааж байдаг юм? мэддэг бол яая гэxэв.. Ганболд зааныг хэн дөрвөд баяд гэж байна?? чиний хэлсэн жинxэнэ Илжгэн халx хүн чинь шд уул нь. мэдээд авчиx энийг мэдэв үү? Увсаас Өндөрxангай Зүүнxангай Цагаанxайрxан гээд 3 сумийн хүмүүс илжгэн халx гэж явдаг юм.. Ганболд заан Өндөрxангайx..
манай Өндөрxангайн ганц том цолтой бөx


тэгүүл танай Өндөрхангайн ганц новшийн гар л гэж хэлий даа.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Miro Klose » Fri Jun 24, 2011 11:01 pm

Зөв нь бол Сүхбат, Сумъяабээс, Соронзонболд, Рагчаа, Эрхэмбаяр энэ 5 ийг цол буруулж, 1-2 жил наадамд барилдуулах ёсгүй байсан юм. Хатуу даа хатуу байж чадахгүй бол Бөхийн холбооныхон огцрох хэрэгтэй.

Шинжилгээг нь МҮОХ авдаг бөгөөд Солонгосд А, Б 2 сорьцоор баталгаажуулаад эргээд МҮОХ-нд явуулдаг тэрийг Бөхийн холбоо руу явуулдаг. Бөхийн холбоо мэдээлж арга хэмжээ авах ёстой.

Дэлхий даяар допингтой тэмцэж байхад манайд хаацаалдаг буруу тогтолцоо байна. Нөгөө шудрага ёс гэж юм хаана бна.

Допинг хүний биенд асар хортой тамирчны биенд шууд нөлөөлж огцом бие нь сулардаг, үргүй болох эрсдэлтэй.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ider » Fri Jun 24, 2011 11:29 pm

Code: Select all
Үхсэн, 3 сая хүрэхгүй Монголчууд 368 хуваагдаад хаа хүрэх юм бол доо...
Энэ нутгархдаг муухай үзлээсээ эртхэн л салцгаах юмсан... Аймаг, аймгаараа салж хуваагдана. Дотроо сум, багаараа... Ард иргэд нь МАН, АН намархаж 2 хуваагдана. Лайтай ч юм дөө...


Энэ ёстой үнэн шүү. Бас нутгийн зөвлөл гэж 18 байна уу 21 мафи байх шиг байна аа. Ер нь хүн алж хулгай хийдэггүй л болохоос биш яг л мафийн сүлжээ. Одоо нээрээ нутаг ус гэж жалга довондоо ялзарч байснаас клубын системд шилжээд лигийн системээр явагддаг тэмцээнтэй болоосой.

Code: Select all
Зөв нь бол Сүхбат, Сумъяабээс, Соронзонболд, Рагчаа, Эрхэмбаяр энэ 5 ийг цол буруулж, 1-2 жил наадамд барилдуулах ёсгүй байсан юм. Хатуу даа хатуу байж чадахгүй бол Бөхийн холбооныхон огцрох хэрэгтэй.

Шинжилгээг нь МҮОХ авдаг бөгөөд Солонгосд А, Б 2 сорьцоор баталгаажуулаад эргээд МҮОХ-нд явуулдаг тэрийг Бөхийн холбоо руу явуулдаг. Бөхийн холбоо мэдээлж арга хэмжээ авах ёстой.

Дэлхий даяар допингтой тэмцэж байхад манайд хаацаалдаг буруу тогтолцоо байна. Нөгөө шудрага ёс гэж юм хаана бна.

Допинг хүний биенд асар хортой тамирчны биенд шууд нөлөөлж огцом бие нь сулардаг, үргүй болох эрсдэлтэй.


Чухам чухам. Хажууд нь Сумо нтр гээд бэлэн жишээ байхад манайд л хууль дүрэмийг үл ойшоож, хэрхэн мөнгө саахаа түрүүнд боддог муухай сэтгэхүйтэй болчихсон доо. Бөх ч гэлтгүй.Монголоор дүүрэн хаа сайгүй хэргэждэггүй баахан хуультай. Мөнгөтөй алдартай баян нэгэнд нь үйлчилдэггүй бусад нь үйлчлэгддэг. Зүгээр бодохоос хий дэмий неревтэж эд эс үхэх юм даа. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт өөрчлөх байлгүй дээ
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Yes Man » Sun Jun 26, 2011 11:44 am

Хамгийн гол нь болвол зөв тогтолцоотой болох ёстой... Хэн нэгэн хүн хэрэглэсэн ч гэдэг юм уу? тийм ийм байна гээд шууд допинг гэж ойлгож болохгүй.... Бөхийн холбооны үүрэг хариуцлага нь бол шууд шинжилгээ аваад шууд чи хэрэглэсэн байна ч гэдэг юм уу тэгээд шийтгэж болохгүй...... бөхчүүдийг бүгдийг нь тэр тухай мэдээлэлтэй, дасгалжуулагчдыг ч бас тэр тухай мэдээлэл сайтай болгож яг яс хийж байж л дараа нь шийтгэх асуудалаа ярих ёстой.... Ийм тийм эмний найрлаганд ордог тийм юм допингын нэг төрөл ч гэдэг юм уу?..

Сэргээш гэдэг чинь өөрөө бас тийм амар зүйл биш.... өөр эд эс, эмчилгээний шугамаар уусан эмэнд ч сэргээшийн нэг төрөл багтах боломжтой..... тамирчид гэдэг бас зүгээр ажил хийгээд явдаг хүмүүс биш, бэртэх гэмтэх магадлал биднийг бодвол олон бий... тэгээд гэмтэлдээ зориулаад эмчийн зөвлөгөөнөөр эм уучихдаг нөгөөх нь наадамд очоод допинг болоод эргээд тэр нь ард олонд муу нөлөө үзүүлээд одоо бол тэгээд сайн л барилдаж байгаа бол сэргээш сайн хэрэглэсэн гэсэн үг болчихоод байна шд... гэгэг.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Сэнгүүмбилэг » Sun Jun 26, 2011 11:53 am

Хангалттай л зарласан ш дээ. 5 6 жилийн өмнө лав Бөх сонин дээр цувралаар тэр допинг-д хамаардаг эмнүүдийг бүгдийг нь нийтлэж байсан. Бараг 3 4 дугаар дамнаж цувралаар гарсан байх. Бөх сониноо уншдаг бол бөхчүүд, багш нар нь мэдэхээр л болсон дог.
Сэнгүүмбилэг
 
Posts: 348
Joined: Tue Apr 13, 2010 5:42 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Ozilla » Mon Jun 27, 2011 11:27 pm

энэ жил санжаадамба түрүүлчээсэй хөөрхий
GLORY GLORY MAN UNITED
Ozilla
 
Posts: 417
Joined: Wed Feb 23, 2011 3:02 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby uuganaa_2491 » Mon Jun 27, 2011 11:40 pm

Үгүй. Ганбат арслан түрүүлээсэй
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Nok » Tue Jun 28, 2011 5:09 pm

http://www.olloo.mn/modules.php?name=Ne ... t&sid=9490

Огноо: 2005-03-10 11:27:31

Шинэ мянганы анхдугаар оны улсын баяр наадамд аварга Єсєхбаярын далай аварга Сvхбатыг бєлдєгдсєн алдарт " буурын тийрээн" бєхєд дуртай Монголчуудыг цочирдуулж халхын наадмыг сонирхсон гадаадынханд Чингисийн хєвгvvдийн барилдаан боксоос ч илvv зэрлэг юм байна хэмээх арилшгvй ойлголтыг зvрхэнд нь суулгаж орхисон билээ.

Бєхчvvдийн нанчилдааны vнэн худал нь vл мэдэгдэх сураг сонссоноос биш нvдээрээ vзээгvй наадамчин монголчуудад дээрх зодоон vнэхээр хvнд туссан юм.
Гэвч энэ нь бєхчvvдийн хувьд ердийн л vзэгдэл бололтй. Юу гэвэл улсын наадамд нэжгээд тvрvvлсэн Д. Жамц арслан нэгэн спартакиадын барилдаанд дархан аварга Д. Дамдинтай барилдаад ойчихдоо нударганы амт vзvvлсэн ажээ. Энэ тухай улсын заан " Чоно" хэмээх Тvзэлийн Зундуй гуай: Тэгэхэд Дамдин аварга Жамцыг хаянгуутаа дээрээс нь нидэрсэн юм шиг байна лээ. Тэгсэн нєгєє Жамц арслан чинь уурлан босож ирvvтээ аваргыг дэлсээд авсан шvv. Ер нь иймэрхvv гар зєрvvлэх тохиолдол миний vед манай бєхчvvдийн дунд байдаг л байсан хэмээн ярьсан билээ. Улсын баяр наадамд завсаргvй таван жил дараалан тvрvvлсэн Дамдин аварга тун ч эрэмгий бєх байсан аж. Энэ домогт хvчтэний тухайд улсын наадамд нэг удаа тvрvvлсэн С. Оргодол арслан гуай "Дамдин чинь дvрэм мvрэм гэж мэддэг ч vгvй, дэвдэг ч vгvй, єрдєг ч vгvй, зvгээр л нэг тvнтийсэн юм гарч ирээд л учраагаа тэр чигээр нь дайрчихдаг тийм нэг хар буриад байсан юм чинь...-"гэж хэлэх вэ.
Гэвч Єсєхбаяр, Сvхбат хоёрын цуут зодооноос даруй 40 жилийн урьд буюу 1962 оны улсын баяр наадам дээр олныг цочоосон том зодоон болжээ. Уг зодоон наадмын бєхийн зургаагийн давааны vеэр бєхчvvд, цагдаа нарын хооронд болсон байна. Монгол наадмын тvvхэнд анх удаа тохиосон энэ сvрт зодооны талаар " тэмээ єргєдєг" хэмээн алдаршсан Бямбын Жамьяндорж арслан ийн ярив.
Зургаагийн даваанд би Говь-Алтайн У. Тvдэв начныг амлаад гарахад тэр vед жаахан бороотой vе таарсан юм. Барилдаж байхад Пvрэв ойчихдоо газарт бєгсєєрєє суучихсан. Би ч давлаа гэж бодтол мань хvн суугаа чигээрээ намайг ємсчихгvй юу. Тэгээд л шууд босоод туг тойрчихсон. Тийм сэргэлэн хvн шvv дээ Пvрвээ чинь. Би яахав єєрийгєє унаагvй хаясан гэж бодоод хєлийн цэцvvд vнэн мєнєєр шийднэ биз гээд зогсоод байсан чинь элэнцгийнх нь зєв шийдэх байх вэ. Бид хоёрын барилдааныг шvvж хянасан засуул цэц ч байдаггvй бvгдээрээ зодоон харах нь харж, зодоонд оролцох нь оролцоод бидний барилдааныг анхаарсан хvн байгаагvй. Тэгээд би элдэв маргаан гаргалгvй л тахимаа єгсєн дєє.
-Ямар учиртай юун зодоон болсон юм бэ?
-"Хулгар" Дамдиндорж, "дvvгvvр" Гомбосvрэн нарын хэдэн бєх наадмын талбайн зvлэг рvv орж ирээд суухад нь бас хэдэн цагдаа ирж тэднийг хєєсєн юм биз. Энэ бол хvн суудаг газар, барилддаг талбай. Эндээс яв гэсэн юм байх. Булганы " дvvгvvр" Гомбосvрэн угийн шартай золиг юм чинь Мєнхбат аваргыг хvртэл зодно гээд дайрч байсан лvд байхгvй юу.
-Мєнхбат аваргыг уу?
-Харин тийм. Дvvгvvр Гомбосvрэн чинь тvргэн ууртай, хор шартай ч сайн барилддаг бєх байсан юм. Гурван жил /1961-1963 онууд/ дараалан тавын даваанд унаад ашгvй 1964 оны улсын наадмаар тав давж начин болчихоод байхад нь зургаагийн даваанд Мєнхбат дахин авахгvй юу. Уг нь Гомбосvрэн тэр наадамд ирчихээд " тєв аймгийн гурван чонын амнаас гарлаа. Одоо начин болноо" гэж аархсан байна л даа. Мань хvнийг Тєв аймгийн Эрдэнэ-Очир арслан, Сосорбарам арслан, Мєнхбат аварга гурав жил дараалаад тавын даваанд авч хаясныг хэлсэн нь тэр. Гэтэл арай гэж начин болоод байтал нь Мєєеє аварга дахин авсныг дуулаад, нєгєєх золиг чинь: Мєнхбат юундаа намайг дандаа амладаг юм бэ. Би тэрнийг зодно гэдэг байгаа. Барилдахаар гарахдаа хоёр гараа тас зангидчихсан байсан. Тэр vед Мєнхбат улсын наадамд нэг тvрvvлж арслан болчихсон байсан цаг. Єрvvтээ л Мєнхбат давхар гvйгээд хаячихгvй яахав. Єнєє дvvгvvр юун зодох, дараа нь " Мєнхбатыг хvний хор шар хєдєлгєхєєр нь уур хvрээд зодмоор санагддаг юм. Зодьё гэхээр тэр сайхан амьтны хаана нь зодох вэ, хайр хvрээд байдаг юм" гэж байсан нєхєр шvv.
-Vнэхээр ааштай шазруун хvн байж. Харин нєгєє зодоон юу болсон билээ?
-Цагдаа нарыг хєєж туухлаар нь дvvгvvр Гомбосvрэн яахав, шартай хvн юм хойно нэг цагдааг нь vсэртэл хусаад хаяхгvй яана. Тэгсэн нєгєє хулгар Дамдиндорж гэж нохой нь харайж очоод бас дэвсчихсэн байгаа юм. Ингээд цагдаа нар бєєрєлхєєд дайрахаар нь бєхчvvд нийлээд босно биз. Талцаад бєєн зодоон болдог юм байна л даа. Энэ зодооноос болж би давсан байтлаа унасан болоод хохирсон юм даа...

Дээрх зодооныг цагдаа шvvх гэлгvйгээр тэсгээд дарж єнгєрєєсєн гэдэг юм. Учир нь Єсєхбаярын алдарт буурын тийрээнийг ч бєхдєє хайртай Монгол хvний сэтгэлээр хvлцэж аанай цагдаа шvvх бололгvй єнгєрєєсєн боловч наадамчдын хооронд фанаатуудын vймээн гарч болзошгvй хэмээн Цэнгэлдэх хvрээлэнд цагдаагийн хvчийг нэмэн авчирсанаар vл барам тусгайгийнхан ч дуудсан гэдэг билээ.
Дашрамд сонирхуулахад 1962 оны дээрх бєхчvvд цагдаа нарын хоорондох зодооныг vvсгэсэн Дvvгvvр хэмээх С. Гомбосvрэн нь 1964 оноос хойш гурван жил дараалан улсынхаа баяр наадамд тав давсан тун тэнхээтэй сайн бєх байсан аж.
Харин тvvнтэй зодооныг єдєєсєн хулгар хочтой Дамдиндорж нь Архангайн Хашаат сумын уугуул улсын баяр наадамд 1957, 1958, 1960 онуудад мєнхvv гурван удаа тав дасан сайн бєх байсан бололтой.

2005.03.Дээдсийн хvрээлэн /
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ЦАГААН » Tue Jun 28, 2011 5:15 pm

өдөр Амдиралын бичээд байдаг наадам байна л даа, Жамц гуайг хаяад түрүүлэх дөхсөн гээд байсан нөхөр өөрөө доор даваанд бас ингэж явсан юм бий вий...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Адмирал » Tue Jun 28, 2011 5:21 pm

Хэхэ...
Пүрэвээ заан чинь бас зодоон цохионд муугүй байсын гэсэн... Наадамд Батсуурь аваргад амлуулж 2 унасан гэлүүдээ... Тэгсэн 3 дахь удаагаа Батсуурь аварга ахиа л амалцан гэсэн... Мань хүн ч энэ жил нэг юм нутгийн юм гээд өгөх нь дээ гээ л гарсан чинь ямар ч өгөх шинжгүй өмнөх шигээ дайраа л байсан гэсэн... Тэхээр нь уурандаа нэг гүйгээд ороод ирэхээр нь шилэн хүзүүн дээр хүчтэй цохиод унагаацын гэсэн кк.. Өөрийх нь бичсэн номон дээр тэгж байдын...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Nok » Tue Jun 28, 2011 5:29 pm

Ер нь стадион болоод бөхийн өргөөний дээд талд сараалж татаад талбайг бүхэлд нь хамруулаж болхуйц камер тавих шаардлагатай юм шиг. Хөлийн цэцүүд бүгдийг харж чадахгуй шүү дээ.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Тошилоо » Wed Jun 29, 2011 12:54 pm

харин тийм. Камержуулах л хэрэгтэй байгаамдаа.
Зодоон гэснээс Даваабаатар айхтар зодоонч гэсэншт
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Батгэрэл » Wed Jun 29, 2011 2:13 pm

Өчигдөр SBN-р гараад байсан. Аваргуудын тухай нэвтрүүлэг байхгүй бэээз?
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 1220 » Wed Jun 29, 2011 10:25 pm

Батгэрэл wrote:Өчигдөр SBN-р гараад байсан. Аваргуудын тухай нэвтрүүлэг байхгүй бэээз?

Үнэн домброок нэвтрүүлэг байна лээ. Ямар утга учиртай яах гээд байгаан мэдэгдэхгүй. Ой гутмаар юмыг тэгж оромдож болохгүй л баймаар
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Тошилоо » Thu Jun 30, 2011 5:48 pm

наадмын бөхийн таавар хаана болж байнаа. линкийг нь тавьж тус болооч
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Thu Jun 30, 2011 5:52 pm

User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Fri Jul 01, 2011 10:08 pm

Их аварга галаа эргэлээ

-Та нутгийнхаа галаас хэнийг цолоо ахиулна гэж харж байна?

-Одоо л бэлтгэл эхэлж байна. Манай залуучууд заалны барилдаанд сайн байсан. Иймээс хэн нь ч цол ахих боломжтой. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг бий. Хичээсэн нэгэнд нь цол ойрхон байгаа.

-Энэ жилийн улсын баяр наадмын өнгийг та тодорхойлбол?

-Жилд ганцхан тохиодог улсын их баяр наадам ойртохоор монголчуудын хийморь улам бадардаг. Тэр тусмаа энэ жил гурван түүхт ой давхцаж байгаа нь онцлог юм. Бөхчүүдийн хэн одтой, хийморьтой байгаа нь түрүүлнэ дээ. Нар хур тэгширсэн сайхан зун болж байна. Бөхчүүдийн бэлтгэл ч чангарах биз. Би даваа гаригаас /өнөөдөр/ нутгийнхаа бөхийн галтай бэлтгэл хийж, залуучууддаа зөвлөгөө өгнө.

-Таныг морь уяж байгааг ард түмэн мэднэ. Энэ жил хэдэн насны морь уяж байгаа бэ?

-Зургаан нас. Би найзаараа уяулдаг шүү дээ. Тэгээд ч хувийн ажил гээд уяан дээрээ очиж чадахгүй байна.

-Өнгөрсөн жилийн наадмаар айрагддаг бор соёолон энэ жил хавчиг настай. Зарим уяач энэ насанд нь морио уралдуулдаггүй. Та бор үрээгээ уралдуулах уу?

-Тийм. Би “Бор үрээгээ хавчиг настай ч уралдуулъя” гэж найздаа хэлсэн. Одоо уяаг нь тааруулж эхлээд байна.

-Энэ жил яаж уралдана гэж бодож байна бэ?

-Одоо бага сунгаа ч болоогүй байна шүү дээ. Тиймээс хэлж мэдэхгүй байна. Магадгүй дахиад айраг амсуулах ч юм бил үү.

-Таны ах Д.Сумъябазар аварга наадамд зодоглох болов уу?

-Аварга ахтайгаа ойрд уулзаж амжаагүй болохоор барилдах эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд барилдаасай л бодож байна. Олон жил барилдаагүй хүн түүхт ойгоороо барилдвал сайхан байна байх. Хамгийн гол нь ахын бэлтгэл ямархуу байгаа юм бол. Зүүн жигүүрийг даян аварга Г.Өсөхбаяр, баруун жигүүрийг ах маань манлайлаад барилдвал би их баярлана. Мөн даян аварга А.Сүхбатыг барилдаасай гэж хүсч байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby uuganaa_2491 » Sat Jul 02, 2011 1:17 am

Муулаад байсан Дагваа маани даруухан сайхан ярилцлага өгчиж. ККККК
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Yes Man » Sat Jul 02, 2011 6:17 am

Эвий миний муу Бадруулыг зад суртчилж байшд..... Даанч эхнэр тоохгүй байсийм чинь аргагүй шдээ....... вхахха....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests