Манайх далан давхарт амьдардаг, танайх хаана ч амьдардаг гэлээ тэрэн шиг Челсигийнхэн Виллаш Боашыг авч, манайх Алекс Маклейшийг авлаа гэж... Ядаж Фулхамын урдуур дайраад Ёолыг авчиж болоогүйм байх даа... за за одоо тоглолтонд хожигдохоос нь нааш дахиж Том Экийг муулахгүй ээ...
Хоки Коки эргэн ирэх нь...
Манайх өнгөрсөн улирал дууссантай холбогдуулан том бага нийлсэн 10 тоглогчийг багаас чөлөөлсөн билээ... Тэдний дунд Жон Кареү, Рео Кокер, Мустафа Салифоу, Исаиа Осбоурн зэрэг нэгдүгээр багийн тоглогчид байсан... харин Том Эк эдгээр тоглогчдоос Найжел Рео Кокерыг багтаа буцаан авахаар хүсэлтээ өгөөд байгаад юм байна... хэрэв тэд гэрээн дээрээ тохиролцвол Хоки Коки маань залуу арслангуудтайгаа эргэн нэгдэх нь ээ...
Америк хүү явах уу
Мьюнхенгладбахаас зээлээр ирж тоглосон америк залуугийн гэрээг жинхлэх эсэх дээр асуудал нээлттэй хэлэлцэгдэж байгаа юм байна... Германы багийн мэдэгдсэнээр клубууд хоорондоо аль хэдийн тохиролцоонд хүрсэн гэж Том Экийг томилогдохоос өмнө мэдэгдэж байсан... энэ яриа нь Ренди нутгийнхаа залууг хүчээр авах гэж байна гэсэн сэжигийг фенүүдэд төрүүлсэн ч одоогоор клубын зүгээс албан ёсоор мэдэгдсэн юм алга... ямартай ч манайд байх хугацаандаа гай ч тариагүй, гавъяа ч байгуулсангүй... гэхдээ гараанд гарах хэмжээний тоглогч байж чадсангүй... тэгэхээр сэлгээнд бол байж байхад дажгүй потенциалтай сайн тоглогч гэж би хувьдаа үнэлдэг... нэгэнг манайх дундаж баг байх сонголт хийсэн
учраас (миний бодол буруу л байгаасай) түүн шиг тоглогчид байж байхад бол болноо болно... гэхдээ хамгийн сүүлийн мэдээгээр бол манайх түүнийг авахааргүй болж байгаа юм шиг байна... нэг авна гээд, нэг авахгүй гээд мэдэх юм алга хэхэ
Карлос хаан үлдэх үү
Карлос хаан маань багаасаа явж хуучин багтайгаа нэгдэнэ гэсэн яриа гарсан ч Ренжерст удирдлаган доор нь тоглож байсан, Том Эк нэгэнт манайд ирсэн учир үлдэх талдаа болж байгаам байна... манай төвийн хамгаалагчид дундаас хамгийн ухаалаг нь гэж би хувьдаа Карлосыг үнэлж явдаг юм... Кларк Карлос 2ыг төвд гаргаад азаа үзэхэд бол бас нэг юм дуулгах вий... гэхдээ хамгийн сүүлийн мэдээгээр Ренжерсийнхэн манайд албан ёсны бид өгсөн бөгөөд манайх тэдний хаалгач МакГрегорын наймаанд оролцуулан наймаалцаж болох юм гэсэн санал хариуд нь тависан бололтой...
Энэ зураг хуурамч буюу Даунинг Ливерпүүл явахгүй
Сүүлийн үед нэг ийм зураг гарч манай хүнийг Ливерпүүл явах нь гэж шуугицгаасан ч уг зураг хуурамч болох нь илэрсэн... Том Эк Ашли Яангийг Амидаадаа алдах нь бараг тодорхой гэж мэдэгдсэн ч Даунингийг бол яагаад ч зарахгүй гэдгээ бас мэдэгдсэн... Ядаж нэг жил үзэлцээд дараа жил Яанг шиг гайгүй үнэ хүрээд яваарай... Даунинг, Милнер, Яанг 3 дунд байхад ч сайхан байж дээ :санаа алдах:
Варнок үлдэхнээ
Жу багшийн доор муугаа үзэж, багаа орхих нь тодорхой болоод байсан Варнокд Том Эк боломж олгож итгэл хүлээлгэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ... Том Эк ерөнхийдөө МОН той төстэй тоглолт үзүүлдэг учир МОН ы удирдлаган доор гялалзсан Варнок түүний тактикт нийцэх магадлал бас бий...
Том Эк бас Данн, Коллинс, Бэеэ, Айрланд зэрэг тоглогчидтой ярилцаж үлдээх талаас нь ярилцана гэж байна лээ... яахав Айрландаас бусад нь МОНы авчирсан хүмүүс... МОН Том Эк төстэй тоглолттой... тэгэхээр тэдний хувьд боломжийн байж магадгүй л юм... гэхдээ Бэеэг бол яалтчгүй л зарах хэрэгтэй гэж бодоод байгаа... Лихай гэж Бэеэгийн дайнд өлхөн тоглох хүү байна цаана чинь...
За хуучин тоглогчидтой маань хамаатай мэдээ гэвэл нэг иймэрхүү...
Үү үү Тэйк Дайт
Миний дуртай алдарт Тэйк Дайт хамтлаг Бирмингамд өнөөдөр ирж байгаа юм байна... Тэдний 11 оны аялан тоглолтын хөтөлбөрийн хүрээнд манай Вилла паркт 100 000 хүнд зориулсан тоглолтоо хийх юм байна.... Робби Уилламстайгаа эргэн нэгдсэн Тэйк Дайт хамтлагийнхан маань аялан тоглолтондоо 287 хүний бүрэлдэхүүнтэй багийг байнга дагуулан явж байгаа бөгөөд очсон хото болгоноосоо 160 ажилтан нэмж хөлслөн нүсэр тоглолтондоо туслалцуулж байгаа юм байна...
за нэг тоон дундуур үсэг оруулчихлаа... трансфер шуум янз янзын юм дуулдаж байгаа ч одоо оруулахад арай л эрт байна... харж л байя... ээ тэгээд танайх нүүрс түлдэг, манайх пакришк түлдэг....