by avarga » Wed Sep 20, 2006 8:38 pm
Ирээдvйн шилдэг жvдочдыг Д.Нармандахын тэмцээн тодрууллаа
(2006.09.20)
1996 он. Хvн тєрєлхтний эв найрамдал, нєхєрлєлийн бэлгэдэл Атлантын олимпийн наадмын жил. Атлантын олимпийн наадмын жvдо бєхийн дэвжээнд Монголын жvдоч Доржпаламын Нармандах алдарт жvдочидтой урамтай сайхан барилдсаар олимпийн наадмын 14 дэх медалийг эх орондоо авчирч, монгол зоноо баярлуулсан билээ.
Тэр жилдээ спортын бахдам амжилтаараа Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрыг хvртсэн Д.Нармандах Хошимины жvдо бєхийн тивийн аваргын алтан медаль хvртэж байлаа. Тvvний уугуул нутаг Орхон аймаг, уулын баяжуулах “Эрдэнэт” vйлдвэрийн “Хангарьд” спорт клуб, Монголын жvдо бєхийн холбоо хамтран гавьяат жvдочныхоо нэрэмжит тэмцээнийг жил бvр зохион явуулах болсон. Энэ жил зохиогдсон Д.Нармандахын нэрэмжит 11 дэх удаагийн жvдо бєхийн тэмцээн тvvний олимпийн хvрэл, тивийн аваргын алтан медаль хvртсэний арван жилийн ойтой давхацсан.
Тvvнчлэн гавьяатын нэрэмжит тэмцээнд vvнээс ємнє єсвєрийн жvдочид л єрсєлддєг байсан бол энэ удаа хvрээгээ тэлж єсвєр vе, залуучуудын ангиллаар зохиогдсоны дээр олон улсын шинжтэй болж ОХУ-аас дєрвєн ч баг уригдан оролцсон нь тэмцээнийг єрсєлдєєнтэй болголоо. Энэ тэмцээнд ач холбогдол єгч, гавьяат жvдочиндоо хvндэтгэл илэрхийлэхээр манай улсын биеийн тамир спортын болон олимпийн хорооны удирдлага, олон алдар гавьяат жvдогийн тєлєєлєл хуран цугласан юм.
Хот, хєдєєгийн 20-иод байгууллагын 300 орчим жvдочин єрсєлдсєн олимпийн хvрэл медальт, Ази тивийн аварга, зууны шилдэг жvдочин, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит жvдо бєхийн єсвєр vе, залуучуудын олон улсын тэмцээний нээлтийн vеэр алдарт жvдочны их спортын vйлсэд оруулж буй хувь нэмрийг vнэлж, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Биеийн тамир спортын тэргvvний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар гардуулж баяр хvргэлээ.
Орон нутагт жvдо бєхийн спортыг хєгжvvлэх, материаллаг баазыг бэхжvvлэх, гавьяатын нэрэмжит тэмцээнийг жил бvр амжилттай явуулах vйл ажиллагааг биечлэн удирдаж, спортын бахдам амжилтын удирдагч болсон уулын баяжуулах “Эрдэнэт” vйлдвэрийн “Хангарьд” спорт клубийн дарга, спорт цогцолборын захирал гавьяат дасгалжуулагч Д.Баясгаланг Монголын жvдо бєхийн холбооны тусгай шагналаар шагнасныг УИХ-ын гишvvн, Самбо бєхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин, Монголын жvдо бєхийн холбооны ерєнхийлєгч Х.Баттулга гардуулж, олимпийн аварга, медальтан тєрvvлэхийг билгэдэн ерєєлєє.
Олимпийн мєнгєн медальт, самбо бєхийн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин, МYОХ-ны дэд ерєнхийлєгч Ц.Дамдин, олимпийн хvрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Азийн наадам болон “Универсиад” наадмын аварга, гавьяат тамирчин Х.Болдбаатар, самбо бєхийн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Ж.Ганболд, Х.Батхишиг, жvдо бєхийн vндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, боксын дэлхийн аваргын мєнгєн медальт, гавьяат тамирчин Т.Yйтvмэн, гавьяат дасгалжуулагч Д.Баясгалан нарын алдартан “Нарка” гавьяатын нэрэмжит тэмцээний чимэг болж байсан юм.
Энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын Буриад, Тува, Саха, Сахалинаас єсвєрийн жvдочид єрсєлдєж, цєєнгvй медаль хvртсэн. Монголын жvдо бєхийн холбоо шинэчлэгдэн зохион байгуулагдаад удаагvй ч, эрчимтэй vйл ажиллагаагаа эхэлж, тэмцээн уралдаан болон баг тамирчдад багагvй анхаарал тавьж байна.
“Нарка” гавьяатын нэрэмжит тэмцээнд холбооны ерєнхийлєгч Х.Баттулга, Ерєнхий нарийн бичгийн дарга М.Бєхбат нар олон улс, улсын шvvгчдийн бvрэлдэхvvнтэйгээ оролцсоны дээр орон нутгийн багш дасгалжуулагч, єсвєрийн жvдочдод жvдо бєхийн ємсгєл /кимоно/ тус бvр арав арвыг бэлэглэж, урмыг нь сэргээсэн. Эрдэнэтийн “Хангарьд Палас” цогцолборын татамид Дарханы О.Балжинням, “Хангарьд”-ын Ч.Марал-Эрдэнэ, Г.Болдбаатар, “Женко”-гийн А.Батдорж, Б.Тогтохбаяр, Онцгой байдлын ерєнхий газрын У.Дэлгэрдорж, Ж.Цолмон, “Стронгест”-ийн Б.Бат-Орших, Н.Энхжаргал, Якутын Г.Баттєр нарын єсєх ирээдvйтэй жvдочдын ур чадвар, техникийг мэргэжилтэн багш дасгалжуулагч єндєр vнэлж байв.
Орон нутагт биеийн тамир спортыг хєгжvvлэх жvдо бєхийн хєгжилд оруулсан хувь нэмрийг нь vнэлж, биеийн тамир спортын зvтгэлтэн, дасгалжуулагч Д.Болд, Ё.Хvрэлцоож, М.Нэргvй, Н.Батхуяг нарыг БТСУХ-ны шагнал “Спортын алдар” медалиар шагнасныг тэмцээний vеэр гардуулж, баяр хvргэлээ. Гавьяат тамирчин Д.Нармандах анхны дасгалжуулагч Ш.Бат-Оршихдоо талархаж явдгаа илэрхийлж “Хангарьд” спорт клубтээ дурсамжийн батламж, шилдэг, уран барилдаанч єсвєрийн жvдочдод гарын бэлгээ гардуулж, дэлхийд Монголынхоо нэр алдрыг дуурсгасан алдарт жvдочид болохын ерєєл тавив.
Тэмцээний медалийг євєрмєцєєр бэлтгэсэн нь медаль хvртэгчдийн сэтгэлд хоногших дурсгал болон vлдлээ. Ирээдvйн шилдэг жvдочин тодруулах сайхан тэмцээн болж, єсвєрийн болон залуу жvдочид уран мэх уралдуулсан vйл явдал єрнєж, “Нарка” ах шигээ алдартай жvдочин болох хvсэл євєрлєн жvдочид дараагийн тэмцээний зvг тухайлбал, 2004 оны Афины олимпийн наадмын хvрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатарын нэрэмжит жvдо бєхийн олон хотын тэмцээнд єрсєлдєхєєр Дархан-Уул аймгийг зорилоо.
Тэмцээний дvн
Єсвєр vе. 27 кг: 1.О.Балжинням /Дархан/, 2.П.Алтанбагна /Хангарьд/, 3.Ц.Чинхvсэл /Машин механизм/, Б.Батбаяр /Сонгинохайрхан дvvрэг/ 30 кг: 1.Д.Гансvх /Тэмvvжин/, 2.А.Энхбат /Сэлэнгэ/, 3.Э.Энхболд /Дархан/, Д.Хатанбаатар /Чоно/ 34 кг: 1.Э.Тvмэннасан /Дархан/, 2.Э.Пvрэвбаатар /Машин механизм/, 3.Ц.Эрдэнэсvх /Хангарьд/, М.Отгон-Эрдэнэ /Тэмvvжин/ 38 кг: 1.Ч.Марал-Эрдэнэ /Хангарьд/, 2.В.Батчулуун /Сэлэнгэ/, 3.О.Ариунбаатар /Машин механизм/, М.Тунсаг /Сэлэнгэ/ 42 кг: 1.Э.Энхбаяр /Хангарьд/, 2.А.Отгонбаатар /Сонгинохайрхан дvvрэг/, 3.Ш.Энхбаатар /Сэлэнгэ/, М.Алтантулга /Сэлэнгэ/ 46 кг: 1.А.Батдорж /Женко/, 2.Б.Эрдэнэ-Очир /Сэлэнгэ/, 3.М.Энхтєр /Чоно/, Ц.Нарантогтох /Женко/ 50 кг: 1.Т.Тэмvvжин /Сэлэнгэ/, 2.Б.Дарханболд /Дархан/, 3.Б.Мєнхболд /Хангарьд/, А.Монгуш /Тува/ 55 кг: 1.Б.Тогтохбаяр /Женко/, 2.Б.Батгэрэл /Женко/, 3.Т.Ганбvргэд /Хангарьд/, Б.Далайцэрэн /Машин механизм/ 60 кг: 1.Б.Батдэлгэр /Тэмvvжин/, 2.Михайловна Кунсу /Тува/, 3.Доржу Саян /Тува/, Б.Цэвээнравдан /Орхон/ 66 кг: 1.Ц.Отгонбат /Сонгинохайрхан дvvрэг/, 2.Суван Назын /Тува/, 3.Б.Цэрэндорж /Чоно/, Г.Одбаяр /Женко/ +73 кг: 1.Н.Намсрай /Шонхор/, 2.Д.Нацагдорж /ОБЕГ/, 3.Б.Єнєболд /Чоно/, Г.Ганхvлэг /Женко/ -73 кг: 1.Б.Пvрэвжав /Шонхор/, 2.Т.Бат-Ирээдvй /Орхон/, 3.Шерги Дмитри /Буриад/, Ц.Эрдэнэбаяр /Машин механизм/
Залуучууд. 60 кг: 1.Г.Болдбаатар /Хангарьд/, 2.Д.Алтансvх /Хангарьд/, 3.Б.Бат-Оргил /Дархан/, Б.Тєрмєнх /Машин механизм/ 66 кг: 1.Б.Гомбодорж /Саха/, 2.Э.Дэлгэрдорж /Онцгой байдлын ерєнхий газар/, 3.Б.Эрдэнэбаатар /Орхон/, Д.Тодням /Машин механизм/, 73 кг: 1.О.Ууганбаатар /Машин механизм/, 2.А.Иванов /Улан-Yд/, 3.А.Кардаш /Саха/, 4.Б.Пvрэвжав /Шонхор/ 81 кг: 1.Б.Амбасэлмаа /Хангарьд/, 2.Э.Тулга /Стронгест/, 3.Т.Батдорж /Стронгест/, Б.Банзрагч /ОБЕГ/ -90 кг: 1.Н.Энхжаргал /Стронгест/, 2.Ц.Баярбат /Стронгест/, 3.Ж.Лхавасvрэн /ОБЕГ/, Х.Элдэв-Очир /Женко/ +90 кг: 1.Б.Бат-Орших /Стронгест/, 2.Ж.Цолмон /ОБЕГ/, 3.Д.Нацагдорж /ОБЕГ/, 4.Л.Батзориг /Женко/
Багийн дvн: 1.Хангарьд /Ш.Бат-Орших/, 2.Женко /Г.Энхбаяр/, 3.Сэлэнгэ /Д.Оюунтємєр/