“Хантайшир” дэвжээ байгуулах санаачлагыг у/з Давааням, у/н Пүрэв нар анх сэдэж энэ дэвжээ байгуулагдсанаар хаана харъяалагдахаа мэдэхгүй явсан Говь-Алтайн хүүхэд залуучууд уг дэвжээнд хамрагдаж эхэлсэн. Энэ нь уул устайгаа Говь-Алтайн бөхчүүдийг холбон, тэдний хийморь лундааг сэргээж, сэтгэл зүйд нь нөлөөлсөн сайн үйлс болсон юм. “Хантайшир” 2005 оноос cap бүр аймгийн бөхчүүдийн барилдаан хийж эхэлсэн. Энэ нь бөхөө дагаж нутгийнхан бие биесээ ойлгоход ач тусаа өгсөн сайн үйлсийг эхлүүлсэн 2006-XII сард дэвжээг ахалсан нэр нөлөө бүхий хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнтэй холбогдоод дэвжээний ажил орхигдон, барилдаан 2007 оны гурван cap хүртэл тасарсан. 3-р сард “Алтайн бөх сан” байгуулж дэвжээний үйл ажиллагааг үргэлжлүүлсэн. Алтайн бөх сан Говь-Алтай аймгаас бөх төрүүлэх бодлогыг барина. “Хантайшир” дэвжээ бөхийн өдөр дутмын бэлтгэлийг хариуцна, хамтарч ажиллана. Өнгөрсөн жил “Алтайн бөх” сан Халиун сумын уугуул залуу улс төрч Жадамбаагийн Экхбаярт хандсанаар тэр 10 сая төгрөг гаргаж, Алтайн бөхчүүд “Алтайн бөх сан”-гийн шууд удирдлагаар нэг дор бэлтгэлд гарч, маш сахилга баттай бэлтгэл хийж, маш сайн амжилт үзүүлсэн. Энэ бол бөхийн бодлогоо зөв явуулсных гэж ойлгож байна. Цаашид бөхийг улс төр, бизнесийн өгөөж болгохгүйгээр монголын ард түмний уламжлалт соёл бахархал талаас нь хөгжүүлэхэд анхаарах нь “Алтайн бөх сан”-гийн гол зорилго юм.
Нэг хэсэг Давааням заанаас өөр нэр гаргадаг бөх ховорхон байсан манай аймгийн хувьд Хантайшир дэвжээ байгуулагдаж бөхчүүд нь нэгдсэн журамд орсоноос хойш бөхийн хөгжил нь огцом сайжирсан билээ..
Дэвжээний тэргүүн нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр