by Nomer 10 » Fri Feb 02, 2007 4:55 am
Ёоооё, юу вээээ.
Энэ Бундэслиг чинь нээрээ ёстой солиорчихож. Бундэслигаасаа хол байгаа болохоор англи долоо хоног болсныг мэдсэнгүй. Тэгсэн тоглолтуудаас гадна аймаар халаа сэлгээнүүд болжээ. Хайнкест ална гэсэн 3 дэх сүрдүүлэг нь ирсэн гэнэ. Гладбахын коучаар одоо туслах нь ажиллах юм бна. Бавари ч хүний мөсгүй баг гэдгээ харуулж байна даа. 2004 онд Оттмарыг 2-р байранд орлоо гэж авч хаяж оронд нь Штутгартад гялалзаж байсан Магатыг авчирч байсан. 2 жил хүчийг нь ашиглаж дараалан хос цом хүртчихээд одоо бас гаргаад хаячихдаг. 2004 онд Хитцфелдийг гаргасныхаа дараа Хөнэсс тэр үед Оттмар тоглогчдод хэт их эрх чөлөө өгсөн гэж байсан, Каан бас эрт ингэх байсан юм гэж байсан. Гэтэл одоо тэр 2 ичих ч гүй Оттмараа тэнгэрт тултал нь магтаж байдаг, зайлуул даа хүний оронцогууд юм даа.
Долль одоо явах цаг нь болсоон, ноднин супер байсан ч энэ жил хэтэрхий бодлогогүй алхам хийж бетон хананууд болж байсан Ван Бойтен Буларуз 2-оо явуулсан, бас гоолыг хаалга руу чихдэг байсан Барбарезаа явуулж орхисон. Гэхдээ тооцоолоогүй олон гэмтэл түүнийг явуулах гол хүчин зүйл болчихлоо л доо. Одоо Магат байдлыг дээрдүүлж чадах нь юу л бол, гэхдээ доошоо арай унагахгүй байх. Уг нь мань хүн өмнө нь ийм байдлаас дээш нь гаргаж чадаж байсан юм билээ. 95 онд очихдоо 17-р байрнаас УЕФА цомын байранд оруулж өгсөн гэдэг. Гэхдээ Магат Хамбург 2 эргээд нэгдсэн нь таатай л мэдээ байна. 83 онд Хамбургынхаа төлөө АЛ-д Ювэгийн эсрэг гоолдон аварга болгож байсан мань эр Хамбургыг ч их авч явсан даа. Лигийн аварга маварга болоод л. Энэ жилдээ бус гэхэд ирэх жилдээ баллаад өгөөсэй.
Hup Holland Hup