:::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Steve » Tue Jun 07, 2011 10:06 pm

“Хөгшин тив”-ийг түйвээж буй “Хөх Самурай”-н арми
Image
10. Юки Абе (Лестер сити)

Тоглолт : 35

Гоол : 1

Олон байрлалд тоглох чадвартай Юки 2005 онд J лигийн шин одоор тодорч байлаа. Үүнээс хойш түүний карьер өсөх прогрессоор явж улсынхаа шилдэг багуудын нэг Урава Ред Даймондс багт шилжсэн. Улмаар өнгөрсөн жил тив алгасан нүүдэллэж Английн чампионшип лигийн Лестер сити багтай гэрээ байгуулсан билээ. Английн доод лигт зиндаа ахих өрсөлдөөн маш ширүүн байдаг учраас биеийн хүчний тоглолт хайр найргүй хийдэг. Эхэндээ ийм орчинд дасахад Юкид хэцүү байсан ч яваандаа дасаж багийнхаа нэг хэсэг болж чадсан. Хамгаалалтын бүх байрлалд тоглохоос гадна хэрэгтэй үед цэвэрлэгч хийдэг болохоор Япон залуугаа Лестерийн фенүүд тун их үнэлдэг юм билээ. Харамсалтай нь Лестер өнгөрсөн улиралд 10-р байр эзэлж дээшээ ахиж чадсангүй.
Image
8. Мичихиро Ясуда (Витессе)

Тоглолт : 15

Гоол : 2

Недарландын дээд лигийн Витессе багт Ясуда үнэлж баршгүй тоглогч. Зүүн жигүүрээр хурдтай довтолгоо өрнүүлж, эсрэг багийн довтолгоог эргээд зогсооно. Харин шигшээ багтаа төдийлөн үнэлэгдээд байдаггүй тоглогч. Харин Алберто Заккерони саяхан ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтонд түүнийг дуудаж ирээдүйг нь гэрэлтүүллээ. Сүүлд 2009 онд эх орныхоо дуудлагыг авснаас хойш Ясуда ийм хүндлэл хүлээгээгүй хоёр жил болоод байлаа.

9. Кэйсукэ Хонда (ЦСКА)

Тоглолт ; 6

Гоол : 2

Оросын премьер лигийн шинэ улирал эхлээд 11 тойрог явж байгаа болохоор Хондаг энэ жил хэр түвшинд тоглож байгааг дүгнэхэд эрт байна. Ямартай ч өндөр ур чадвартай энэ залуу ”Крылья Советов”-ын хаалгыг хоёронтоо мялаагаад амжсан. Чөлөөт цохилт гайхалтай хийдэг чанараа өнгөрсөн жилийн Аваргуудын лиг болон Өмнөд Африкийн ДАШТ-д Хонда дэлхий нийтийн өмнө харуулсан. Түүний ур чадварт өдгөө эргэлзэх баг цөөхөн болсон учраас том багуудаас ирэх саналыг л хүлээж байна. Энэ зуны наймааны цонхоор мэдээж Хондагийн агент завгүй ажиллах байх.

7. Рё Мияити (Арсенал – Фейеноорд)

Тоглолт : 12

Гоол : 3

Арсеналын фенүүд шинэхэн Япон тоглогчынхоо талаар дуулсан л байх. Өнгөрсөн өвлийн наймааны цонхоор энэ 18 настай ирээдүйтэй залуу тоглогчыг Венгер багтаа элсүүлсэн. Бөмбөг эзэмших чадвар, хурдтай тоглолтоороо Рёдиньо гэсэн хочтой болсон гэхээр хоосонгүй нөхөр гэдэг нь харагдаж байна. Одоо Недерландын Фейеноорд багт зээлээр тоглож буй. Ирэх улирлаас Арсеналын үндсэн багт эргээд ирэх байх. Японы U-15-аас U-19 хүртэл бүх насны шигшээд тоглосон.

6. Эйжи Кавашима (Льерс)

Тоглолт : 28

Клин-шит : 3

“Наран” улсын шигшээ багийн үндсэн хаалгач гэдгийг нь манайхан мэдэх байх. Өнгөрсөн Азийн цомын тэмцээнээр эх орондоо номер нэг гэдгээ олон гайхалтай хаалтаар харуулсан. Бельгийн даруухан Льерс багт одоо хүчин зүтгэж байгаа бөгөөд 2010 онд энэ багт ирсэн юм. Энэ улиралд баг нь хүснэгтэд доороосоо 3-т жагссан. Гэхдээ мэдээж үүнд Кавашимаг буруутгах аргагүй. Хичнээн сайн хаалгач байлаа гээд хамгаалалт шүүрэн шанага шиг бол хэзээ ч амжилт олохгүй шүү дээ.

Image

5. Шинжи Оказаки (Штутгарт)

Тоглолт : 12

Гоол : 2

Доод лиг рүү унах аюулд ороод байсан Штутгарт клуб довтолгоогоо хүчирхэгжүүлэхээр Оказакиг өвлийн цонхоор авчирсан. 2014 он хүртэл урт хугацааны гэрээ түүнтэй байгуулсан боловч дебут гоолыг нь хүлээсээр байтал улирал дуусах дөхсөн байлаа. Гэхдээ Бундеслигийн сүүлийн хоёр тойрогт Оказаки удаан хүлээсэн гоолоо оруулж, Штутгарт ч унах аюулаас аврагдсан билээ. Шинжигийн эцэж цуцалгүй бөмбөгний төлөө тэмцдэг чанарыг нь Штутгартын фенүүд улирлын дараа үнэлэн магтаж байсан.

4. Акихиро Ленага (Мальорко)

Тоглолт : 14

Гоол : 2

Испаний Ла лигийг “дайлаар мордсон” Самурай ховорхон байдаг. Харин энэ уламжлалыг Акихиро эвдэж Рафаель Надалийн төрж өссөн Мальорка аралд “газардаад” байна. Өвлийн наймааны цонхоор Ленага Мальоркод ирснээсээ хойш 12 тоглолт хийгээд амжжээ. Дебут гоолоо 4 сарын эхээр Севильягийн хаалганд оруулсан гэж байгаа. Гэхдээ гарааны үндсэн тоглогч болохын тулд илүү их хөдөлмөрлөх шаардлага түүнд тулгарч байна. Эс бөгөөс нутаг буцах замд орж болох юм.

3. Ацуто Учида (Шальке 04)

Тоглолт : 26

Гоол : 0

Тун чиг царайлаг энэ залуу Япондоо жинхэнэ супер од гэнэт. Зарим нэгэн нь зөвхөн түүний царайг харж шигшээ багт дуудсан гэх шүүмжлэл хэлдэг. Гэхдээ Шалькед үзүүлж байгаа найдвартай тоглолт нь Учидаг “царайнаас цаашгүй амьтан” биш гэдгийг хангалттай нотолж байна. Энэ жилийн Аваргуудын лигийн хагас шигшээд Шалькетэй хамт шалгарснаас Учида Япончуудаас хамгийн анх ийм өндөр оргилд хүрсэн тамирчин боллоо. Өмнө нь чамгүй олон “Самурай”-нууд Европт тоглож байсан ч ийм амжилтанд хүрч байгаагүй. Бас Раултай чамгүй сайн найз болоод авсан гэж байгаа.

Image

2. Шинжи Кагава (Боруссия Д)

Тоглолт : 28

Гоол ; 8

Бундеслигийг төдийгүй Европыг доргиож байгаа Японы шинэ од. Улирлыг гайхалтай амжилттай дуусгаж, аваргын цомоо эргүүлэн авсан Боруссия Дортмундын гол хөдөлгөгч хүчний нэг яах аргагүй Кагава байсан. Харамсалтай нь Азийн цомын тэмцээний үеэр авсан бэртэл нь түүнийг улирлын 2-р хагасыг өнжихөд хүргэсэн билээ. Гэхдээ ямар ч байсан сүүлийн тойрогт эргэж ирээд аваргын баярыг багийнхантайгаа хамт тэмдэглэсэн. Ирэх жилээс Дортмунд Аваргуудын лигт ороод ирэхээр Кагаваг илүү олон хүн мэддэг болно байх. Гэхдээ мэдээж энэ зун том баг руу явчих магадлал маш өндөр байгаа.

1. Юто Нагатомо (Интер)

Тоглолт : 13

Гоол : 2

24 настай Нагатомогийн түүхийг “Үнсгэлжин”-гийн үлгэртэй харьцуулах нь бий. 2008 онд тэр Японы FC Токио багтай гэрээ байгуулж амьдалдаа анх удаа том хэмжээний гэрээ байгуулж үзжээ. Улмаар сайн тоглож, шигшээ багтаа дуудагдаж 2011 оны Азийн цомд оролцсон. Энэ тэмцээнд гайхалтай тоглосныхоо ачаар Европын багуудын хараанд өртөж энэ өвөл Сери А лигийн даруухан Чезеена багтай гэрээ байгуулжээ. Үйл явдал цааш үргэлжилж Чезенад ирсэн даруйдаа л Интерийн зүг хүлгийн жолоо залах нь тэр. Ингэж тэр J лигийн даруухан тоглогч дэлхийн хэмжээний багийн хөлбөмбөгч болсон. Интерий түүхэнд өмнө нь Япон тоглогч байгаагүй болохоор Милан хот тэг чигээрээ шинэ залуугийн тоглолтыг харж байлаа. “Самурай” ч тэдний урмыг хугалсангүй. Найдвартай, цэгцтэй тоглож улирлын төгсгөл гэхэд альхэдийнэ хоёр гоол оруулаад амжсан.

Эд нараас нэгийг нь авчихвал бас л сайхан даа
http://www.sportnews.mn
YOU''LL NEVER WALK ALONE
User avatar
Steve
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 448
Joined: Thu Dec 16, 2010 1:40 am
Location: Зөвхөн Монголдоо

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby boboZ » Wed Jun 08, 2011 2:31 am

Юун баахан Жап гарууд оруулчваа...

El Payaso wrote:аа тэгээ амьдралыг таамаглах аргагүй юм шиг... саяхан л испанийн шигшээгийн хуудсанд баахан танайхан байдаг байлаа ш дээ... :ногоон:


Хэлээ юухэв.. Ливерпүүл хаана байна тэр шигшээд л гозойж байна шд..
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby meesh » Wed Jun 08, 2011 3:08 am

Гэснээс муу Х.Наката олон жил Азийн нүүр царай болсон доо Пармад....Сайн ч байж билээ....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby boboZ » Wed Jun 08, 2011 7:48 am

Хендерсон иржээ.. Нгог наймаанд нь хавчуулагдсан юм шиг байна.. Нэг гоё АМ-тэй боллоо доо.. Кросс, болон пасс сайтай залуу..
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby che » Wed Jun 08, 2011 8:00 am

boboZ wrote:Хендерсон иржээ.. Нгог наймаанд нь хавчуулагдсан юм шиг байна.. Нэг гоё АМ-тэй боллоо доо.. Кросс, болон пасс сайтай залуу..

13+Нгог гэнэ. Нгог-г 7 саяар үнэлсэн байна хаха. 3 дахьд мэдикалтай гэнэ.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby boboZ » Wed Jun 08, 2011 8:11 am

Одоо Адамыг авна гэнэ.. Тэгээд нэг CB авах гэж байгаам байна.. Жонес юмуу Данн 2ын нэг юм байх.. Арсенал бас энэ 2ын нэгийг нь сонирхоод байгаа..

Донигийн агент нь Ливерпүүлд тоглоход баяртай байх болно гэсэн байна..

Адамыг авчихвал төвийн сонголт ч алаан болох нь ээ..
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby che » Wed Jun 08, 2011 8:24 am

boboZ wrote:Одоо Адамыг авна гэнэ.. Тэгээд нэг CB авах гэж байгаам байна.. Жонес юмуу Данн 2ын нэг юм байх.. Арсенал бас энэ 2ын нэгийг нь сонирхоод байгаа..

Донигийн агент нь Ливерпүүлд тоглоход баяртай байх болно гэсэн байна..

Адамыг авчихвал төвийн сонголт ч алаан болох нь ээ..

Адамыг авбал Мэйрэлэс-г бараг зарах юм сонсогдоод байхын.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby pein_akatsuki » Wed Jun 08, 2011 8:47 am

Мэйрэлэсийг зарах бол Адамийг авсний хэрэггүйшд :ногоон:
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby sp_fc kop » Wed Jun 08, 2011 10:02 am

Мэйрэлэсийг зарна гэдэг худлаа байлгүй дээ. :smile:
sp_fc kop
 
Posts: 785
Joined: Thu Jul 23, 2009 10:42 am

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby El Payaso » Wed Jun 08, 2011 10:24 am

Акуа чинь яхаар болж байна? Адамаар одоо яахнав дээ... замбараагүй олон төвийн хагас болно биз дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Ladykop » Wed Jun 08, 2011 10:34 am

che wrote:
boboZ wrote:Одоо Адамыг авна гэнэ.. Тэгээд нэг CB авах гэж байгаам байна.. Жонес юмуу Данн 2ын нэг юм байх.. Арсенал бас энэ 2ын нэгийг нь сонирхоод байгаа..

Донигийн агент нь Ливерпүүлд тоглоход баяртай байх болно гэсэн байна..

Адамыг авчихвал төвийн сонголт ч алаан болох нь ээ..

Адамыг авбал Мэйрэлэс-г бараг зарах юм сонсогдоод байхын.

жаахан шүүлтүүр хэрэглэ л дээ Че минь. Ямар сайт дээр тийм байна? Рауль юу гэж явахым бэ.
Хэндерсоны наймаанд Нгогийг оруулж байгаа бол болж л байна.
Одоо хагас биш нэг довтлогч авах байлгүй.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Ladykop » Wed Jun 08, 2011 10:35 am

El Payaso wrote:Акуа чинь яхаар болж байна? Адамаар одоо яахнав дээ... замбараагүй олон төвийн хагас болно биз дээ...

Акуа бараг Милан руу явах бололтой. Сая бас гэмтчихсэн байна.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby che » Wed Jun 08, 2011 10:57 am

liverpoolfan wrote:жаахан шүүлтүүр хэрэглэ л дээ Че минь. Ямар сайт дээр тийм байна? Рауль юу гэж явахым бэ.
Хэндерсоны наймаанд Нгогийг оруулж байгаа бол болж л байна.
Одоо хагас биш нэг довтлогч авах байлгүй.

шуум шуумаас хойш нээх соурс зоорс хэрэг байна уу айн :RD

Гэхдэ бас гайгүй ч байж магадгүй л юм шиг байна. Жонэс-г авахдаа Шэлви-г оролцуулж бүтэн улирал зээлээр явуулах юм сонсогдож байна бас. Тэхлээр Мэйрэлэс гайгүй ч юм шиг.
Нгог-г явуулсаных Викхэм-г авна гэсэн юм сонсогдож байна
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby che » Wed Jun 08, 2011 10:58 am

El Payaso wrote:Акуа чинь яхаар болж байна? Адамаар одоо яахнав дээ... замбараагүй олон төвийн хагас болно биз дээ...

Акуаг зараад, Хэндэрсөнг бараг баруунд тавьчих гээд санагдаад байна. Адам-г тэгээд Мэйрэлэс, Ж 2той сэлгэхийн байгааз.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby El Payaso » Wed Jun 08, 2011 11:02 am

Лукас бас байгааздээ?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Ladykop » Wed Jun 08, 2011 11:05 am

Яахав тэгээд Ротацлаад л байх юм байгааз дээ. Лукас бол ер нь гараанд бараг зоолттой байх байх. ДМ гүй тоглоно гэж бараг байхаа больсон юм биш үү. Харин Лукас гэмтлээ гэхэд /түй түй түй/, орлох хүн байхгүй болохоор Поульсенийг байлгаж баймаар санагдаж байна.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby LFCSukhee » Wed Jun 08, 2011 11:58 am

Поулсенээс өөр хүн авсан нь дээр ш дээ
You'll never walk alone
LFCSukhee
 
Posts: 353
Joined: Wed Apr 27, 2011 11:55 am
Location: Mongolia

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby LFCSukhee » Wed Jun 08, 2011 12:01 pm

шуум нээрээ толгой эргэтэл явж байнаа.
You'll never walk alone
LFCSukhee
 
Posts: 353
Joined: Wed Apr 27, 2011 11:55 am
Location: Mongolia

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Spectre » Wed Jun 08, 2011 12:21 pm

Кононр Викхэм гэгч аварга биетэй залууг аваад ирээсэй
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby LFCSukhee » Wed Jun 08, 2011 12:23 pm

энэ дээгүүр юуу яриад байна аа
мейрелэшийг зарна ч гэх шиг
You'll never walk alone
LFCSukhee
 
Posts: 353
Joined: Wed Apr 27, 2011 11:55 am
Location: Mongolia

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Spectre » Wed Jun 08, 2011 12:25 pm

Раулыг зарах ч арай үгүй байлгүй дээ хэн гэдгээ харуулсан тоглогчоо зараад өөр багаас авсан тоглогчоор орлуулна гэдэг ч **н** явдал болох байлгүй дээ Алонзог зараад Акуаг авдаг шиг юм болбол яана тэгэхээр зарахгүй байхаа
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby 4everLFC » Wed Jun 08, 2011 12:41 pm

Раулыг зарна гэсэн мэдээ xаана байна вэ. нөгөө НАР дээр байгаадаа аягүй бол
User avatar
4everLFC
 
Posts: 130
Joined: Sat Jun 04, 2011 4:04 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby LFCSukhee » Wed Jun 08, 2011 1:00 pm

нөгөө НАР-ыгаа үзэн ядсаар л уу
You'll never walk alone
LFCSukhee
 
Posts: 353
Joined: Wed Apr 27, 2011 11:55 am
Location: Mongolia

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby pein_akatsuki » Wed Jun 08, 2011 1:02 pm

басч арай шийдэгдээгүй биздээ
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby LFCSukhee » Wed Jun 08, 2011 1:03 pm

явсан гээд байна ш дээ
You'll never walk alone
LFCSukhee
 
Posts: 353
Joined: Wed Apr 27, 2011 11:55 am
Location: Mongolia

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 69 guests