Дэлхийн шилдэг хєлбємбєгч болж явсан Францын од Зидан зодог тайлаад удаагvй байгаа. Тэрээр саяхан “Life” сэтгvvлд ярилцлага єгчээ.
-Зодог тайлснаасаа хойш юу хийж байна даа?
-Ойр зуурын л ажил амжуулж байх шив дээ.
-Алжирт буяны сан байгуулсан гэсэн?
-Хоёр жилийн ємнє ийм санаа тєрсєн юм л даа. Олон хvний дэмжлэгээр ажил сайхан бvтсэн.
-Таныг арай ч ийм эрт зодог тайлчихна гэж бодоогvй шvv?
-Ер нь зодог тайлахад нас чухал биш. Хамгийн гол нь цагаа олж зєв шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Би энэ vvднээс л шийдсэн.
-Та одоо дэлхийн ямар ч шилдэг багт тоглож чадах нь тодорхой. Хєгжєєн дэмжигчид ч ингэж бодож байгаа?
-Баярлалаа.
-Таны зодог тайлсан гол шалтгаан яг юу юм бэ?
-Би сая хэлсэн шvv дээ.
-Уучлаарай, энэ бол зєвхєн шалтаг болов уу?
-Олон жил хєлбємбєг тоглолоо. Цаг нь болсон гэж шийдсэн.
-Уучлаарай, энэ талаар ярихад дэлхийн аваргын тэмцээнийг дурдах хэрэг гарах нь?
-Би хариулахад бэлэн байна.
-Хэрвээ та уураа барьсан бол дэлхийн аварга болж чадах байлаа. Тэгээд зодог тайлсан бол?
-Болоод єнгєрсєн явдлыг тэгэх байсан, ингэх байсан гэж тодорхойлох хэрэггvй байх. Би єєрийн vйлдлийг буруу гэж бодохгvй байгаа.
-Яагаад?
-Матерацци намайг vнэхээр доромжилсон. Чимээгvй єнгєрєх хэрэгтэй байсан гэж та хэллээ. Харин би чадаагvй, чадахгvй гэдгээ мэдсэн учир мєргєсєн юм.
-Тэр зориуд таныг доромжилсон болов уу?
-Мэдээж.
-Хэрвээ та торгуулийн цохилт гvйцэтгэсэн бол яах байсан нь сонин байна?
-Уучлаарай, энэ сэдвийг ингээд хаая.
-Матераццигаас уучлал гуйсан уу?
-Би таныг гомдоомооргvй байна. Гэхдээ би тvvнээс хэзээ ч уучлал гуйхгvй.
-“Реал”-ыг орхих бодол хэзээ тєрсєн юм бэ?
-Шигшээ багт дахиж тоглохгvй гэдгээ дэлхийн аваргын тэмцээний ємнє шийдчихсэн байлаа. Харин “Реал”-ыг орхих талаар бодоогvй байсан.
-“Реал”-ын хямрал єдєр ирэх тусам нэмэгдсээр байна. Та тэнд байсны хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Ийм хямрал гарах нь тодорхой байсан. Тэд дэндvv олон шилдэг тоглогч худалдаж авсан нь гол шалтгаан болсон юм. 2000 оноос энэ хямрал эхэлсэн. Би ч vvнд хамаатай.
-Дасгалжуулагч Капелло “Реал”-д ирснээрээ байдал улам дордлоо?
-Капелло маш сайн дасгалжуулагч. Амбицтай мундаг тоглогчдыг нэг баг болгоно гэдэг маш хэцvv. Намайг сэлгээнд суулгахад би уурладаг л байсан.
-Асуудлын гол зангилаа нь Бекхэм, Роналдод байх шиг. Тэд явснаар байдал єєрчлєгдєх болов уу?
-Єєрчлєгдєхгvй.
-Яагаад?
-“Реал”-д эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Нєгєє талаар Бекхэм, Роналдо нар зайгаа тавьж єгєх цаг нь болсон.
-Бекхэм єєр багт тоглох боллоо?
-Тэр зєв шийдвэр гаргасан.
-Єнгєрсєн жилийн дэлхийн шилдэг хєлбємбєгчєєр Каннаваро шалгарсан. Шагнал эзнээ олов уу?
-Тvvнийг янз бvрээр шvvмжилж байна лээ. Уг нь єнгєрсєн жил хамгийн сайн тоглосон нь Каннаваро.
-Та шалгарч магадгvй байсан?
-Yгvй. Би єєрийгєє мэдэлгvй яахав.
-Францын шигшээг дасгалжуулах санал танд ирсэн юм уу?
-Yгvй ээ, харин “Ланс” багийг дасгалжуулах санал ирсэн. Одоогоор би дасгалжуулагч болох эсэхээ шийдээгvй байна.
-Тийм бодол бий юv?
-Одоохондоо хариулж чадахгvй байна.
-Хєлбємбєгийн талбайгаа санаж байна уу?
-Саналгvй яахав. Энэ олон жил vнэхээр хєлбємбєгт уусах шахжээ. Бємбєг єшиглєх ямар сайхан гээч. Гэхдээ би тоглогчийн хувьд талбайд буцаж ирэхгvй.
http://www.olloo.mn сайтаас авав.