ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Астон Вилла баг энэ жил АПЛ-т хэдэд жагсах вэ?

1. Чойрно - 15 аас доош
19
13%
2. Дундаж - 10-т орно
56
39%
3. Амжилтаа давтана - 6-7 д орно
54
37%
4. Гайхашмгийг бүтээнэ - 4 т орно
8
6%
5. Түүхийг бичилцэнэ - Тайтл
8
6%
 
Total votes : 145

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Devil 7 » Wed May 25, 2011 1:26 am

Гивэн мундаг мундаг..Гэхдээ нэг жил бараг тоглоогүй , дээрээс нь нас нь нэлээн явчихсан гээд л тэгж бна...
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby che » Wed May 25, 2011 4:05 am

Villa_Bayaraa wrote:За том Брэд маань явчихлаа... Сонин юм даа, ойлгосонгүй... Гараанд тоглох эрхээ илүү цалингаар соличихлоо гэжүү? 275 тоглолт тасралтгүй гараанд гарсан рекордоо цалингийн багахан зө.

Цалин ч гол шалтгаан биш юм шиг байна. Player/coach бараг болхым байх. Одоохондоо манайд 1р багийн хаалгачын дасгалжуулагч байхгүйм гэнэ. 2 жил тоглож байгаад тэгээд арын албаруу орохнээ.

Carling, FA cup 2т тоглуулаад байж болох байх.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby sp_fc kop » Wed May 25, 2011 3:33 pm

Гивэн сайн шдээ. Мэдрэмж бол бас л :eek:
sp_fc kop
 
Posts: 785
Joined: Thu Jul 23, 2009 10:42 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Funky » Wed May 25, 2011 5:17 pm

Танайх манай Кушакыг аваач танайд бол хямдхан өгчиxнө дөө асуудалгүй
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby eNk » Tue May 31, 2011 6:52 pm

кк. Кушакаа явуулчвал Маню хаалгачгүй болохын байналдаа. Тэгвэл яах бол?
User avatar
eNk
 
Posts: 279
Joined: Sat Jan 26, 2008 5:02 pm
Location: Дэлхийн гадарга дээр, далайн төвшнөөс дээш 2000

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby amka13 » Thu Jun 02, 2011 11:33 am

Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Thu Jun 02, 2011 12:27 pm

Image

Эрүүл мэндийн нилээд нарийвчилсан үзлэгт орсны эцэст ЖУ багш маань ажлаа өгөхөөр болсныг Астон Вилла клубээс албан ёсоор мэдээллээ...
Хэдийгээр зүрх нь муудсан үеэсээ эрүүл мэндийн байдал нь эрс сайжирсан бөгөөд хөлбөмбөгийн дасгалжулагч хийхэд болохгүй зүйлгүй гэж өөрөө үзэж байгаа ч эмч нар заавал зунжин гам барих хэрэгтэй гэж үзсэн байна.
63 настай Франц мэргэжилтэн маань хэлэхдээ:

" Би дараа жил Астон Вилла клубыг үргэлжлүүлэн дасгалжуулах боломжгүй болсондоо маш их харамсаж байна. 4 сарын 20 ноос хойш миний бие мэдэгдэхүйц сайжирсан бөгөөд ажилдаа эргэн орохоос өмнө хэдэн сарын гам барих хэрэгтэй боллоо. Улирлын өмнөх бэлтгэлдээ гарч багийнхантайгаа нэгдэнэ маш их итгэж найда байсан ч харамсалтай нь санаснаар болсонгүй. Ийм агуу клубыг дасгалжуулна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Астон Вила клубтэй холбоотой хүн бүхний ирээдүйн ажил амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүтээлийг хүсье..." гэсэн байна.

Астон Вилла клубыг маань хүндхэн үед нь авч 9 сар болохдоо манай багийн хамгаалалтаас лон боллоор сөрөг довтолдог нэг хэвийн тоглолтыг маань эрс эвдэж бөмбөг эзэмшиж сайхан үзүүштэй тоглолттой баг болгож өөрчилж чадсан ЖУ багшид гүнээ талархаж байна. Даанч их яараад байсан ингэх гээд л яараад байж дээ хөөрхий. Уг нь ирээдүй харагдаж эхэлж байсан юмсан. Улирлын дундуур олон фенүүд маань ЖУ багшийг нүд үзүүрлэж явах хэрэгтэй гэж байсан ч миний хувьд дандаа итгэж найдаж ирсэн. Хожих вариантнаас 26 оноо алдсан гэдэг үзүүлэлт зүгээр л ЖУ багшийг маань нилээд азгүй байсныг гэрчлэх мэт санагдаж байна. Ядаж талыг нь оноо болгосон бол ч... Гэхдээ релегешн баттл хийж байсан баг маань 9-р байранд дуусгалаа... Ахиц дэвшиц харагдаж эхэлж байлаа... ЖУ багшид талархах зүйл их байнаа... Бентийг авчирсан, Макоуныг авчирсан... Албрайтон, Баннан, Кларк, Бэйкер, Лихай, Хогг, Дельф гээд залуусыг маань эрсдлээс айлгүй боломжоороо аль болох их тоглуулж байсан... гээд талархах зүйл өөр олон байгаа... бас бус алдаа эндэгдэл байсан ч алдаагүй хүн гэж хаана байхав... харамсалтай л юм...
За ингээд ЖУ багшдаа ирээдүйн ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье... Гол нь эрүүл мэндээ сайн бодоорой гэж хүсье дээ... Хийсэн бүхэнд чинь баярлалаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Наагий » Thu Jun 09, 2011 1:56 am

манай экс мэнэжэр Рафа эднийтэй холбогдоод байгаа юм байна
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Баясаа » Thu Jun 09, 2011 2:13 pm

Өөрөө очихгүй гэж хэлсэн бололтойм
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Thu Jun 09, 2011 11:29 pm

За манайхтай нэр холбогдоод байгаа менежерүүд...

Image

Карло Анчелотти. Гэхдээ мань эр өөрөө 1-2 жил амармаар байна гэсэн юм яриад байгаа. Мэдээж илүү том Европын эрхтэй баг дасгалжуулахыг хүсэж байгаа нь тодорхой... Хэрэв ирвэл сайн л байна... Яахав МОН шиг сэлгээ бага хэрэглэдэг ротешн бага хийдэг юм шиг санагддаг ч ямартай ч клубын амбицыг тодорхой илэрхийлсэн үйлдэл болох бөгөөд клуб дэх топ зэрэглэлийн тоглогчдод энэ нь эерэг мессеж болох боломжтой байлаа... гэхдээ бараг ирэхгүй нь тодрхой болсон...

Image

Стив МкКларен. Энэ нөхөртэй холбогдоод ирсэн нь надад ерөөсөө таалагдаагүй. Битгий л болчоосой гэж залбирч байсан маань талаар өнгөрсөнгүй. Английн шигшээ дахь таагүй дурсамжаас гадна, Мидлесборо дахь таагүй дусрамжууд нийлэхээрээ түүнийг миний хувьд хар дарсан зүүд болгож байгаа юм аз болоход хамгийн сүүлийн мэдээгээр Рэнди түүнийг листнээсээ хассан гэнэ...

Image

Марк Хьюс. Фулхамыг боломжийн удирдаж Европын эрх авахаа шахсан (хэрэв Блакпуул боломжгүй болсон бол авсан байж ч магадгүй) түүний багаа үргэлжлүүлэн удирдахаас татгалзахад нь манайд ирэх нь дээ гэж бодож байлаа... Гэтэл агентынх нь яриагаар бол Челсиг даваж хараад байсан хог байна лээ... Абра бол Гуусыг найдвартай дарцан болоол Анчиг халж байгаа гэдгийг ойлгодоггүй л юм байх даа.. Том баг дасгалжуулмаар байна гэж томорсон ч одоогоо түүнийг авах том баг гэж байхгүй л боловуу... манайх ямар ч байсан листнээс аль эрт хассан... гэхдээ тааварт нилээд дээгүүр хэсэг давхисан... би түүнийг Блабурнд байхыг нь мэдэж хүндэлдэг боловч тэрнээс хойш нэг их харахаа байсан... Түүний оронд бол Стив Брьюсыг дуртайяа авахсан... Адилхан л Сэр өвөөгийн шавь нар шд хэхэ

Image

Дэвид Моес. За энэ хүнийг ирчдийм бол би баярласандаа Наска шиг шалдан гүйе... АПЛ ээс хамгийн их хүндэлдэг менжерүүдийн нэг... Нас залуу гэхэд нэг багтаа маш удаан зүтгэсэн лоялти сайтай нэгэн... Гол нь хэр тааруу төсвөөр наймаануудыг боломжоороо хийж баг нь маш тогтмол амжилт үзүүлдэг... хэрэв улирлын эхлэлийг төгсгөл шигээ хийдэг бол өдийд ЧЛ ийн эрх хэд авцан байгаа... үзүүштэй тоглолт үзүүлдэг... гэхдээ мань эр манайхыг 1 сараас хойш линкдэх бүрт үгүйсгэж ирсэн... мужик болохоороо багаа орхихгүй байх гэж би бодож байгаа... тэхдээ уг нь наашах тусам эсэргүүцэл нь сулраад л байгаа (санаа дагаад байна уу) ... сүүлд багийн удирдлагаас трансферт нь хэрэгтэй гэж хүссэн 15 саяыг нь өгөх боломжгүй тоглогчоо зарж байж наймаа хий гэсэн мэдэгдэл өгсөнтэй холбогдож нилээд сэтгэл нь эргээд байгаа сурагтай... ямартай ч манайд ирээсэй гэж манай бүх фенүүд хүсэж байгаа ч ирэхгүй нь бараг тодорхой... ирэх горьдлого төрүүлж байгаа ганц зүйл бол Ренди өөрөө түүнийг багтаа авахыг маш их хүсэж байгаа...

Image

Рафа Бенитез. Испани эр манайхтай линкдээд тааврын дээгүүр жаалж байгаа боловч сүүлийн мэдээгээр мань эр нэлээд их хэмжээний трансфер төсөв шаардсан сурагтай юм... хэрэв тэр дайны төсвөөр хангаж чадахгүй бол би ажиллахгүй буюу би юу ч хийж чадахгүй ээ гэсэн бололтой юм... хэдийгээр түүний тоглолтын хэв маяг надад таалагддаггүй ч репутешнийх нь хувьд бол дуртайяа багтаа авахсан... Ульег авчирж боломжийн амбиц үзүүлсэн Вилла клуб араас нь энэ амбицаа батлах дэлхийн хэмжээний нэр авчирвал багийн тоглогчдод тун сайнсан... гэхдээ Рафа манайд ирэх магадлал ер нь бага талдаа... Ренди хэрэв жил бүр их хэмжээний трансфер баджет өгөх л байсан юм бол ийм хүсэлтэй байсан МОНыг эхнээс нь халахгүй л байх байсан... тэхээр логикоор бодвол ирэхгүй л байх...

Image

Роберто Мартинез. За хамгийн сүүлд хамгийн хүчтэй линкдээд байгаа хүн бол Уиганыг релегешн батлд авч үлдэж чадсан Испани эр. Түүний АПЛ дэх тоглогчийн карьер одоогийн Уиганы эзэн Дэйв Виланы хүсэлтээр Испаниас ирж байснаар тэрдээ 1995 онд эхэлж байж. Тэр үедэ Уиганд хэдэн жил зүтгэсэн байна... тэгэхээр түүниг Уиганд лояал байх болов уу гэж би бодож байгаа... сонголтын хувьд бол одоогоор байж болох хамгийн зүгээр сонголт юмуу даа гэж хувьдаа бодож байгаа... Тэрээр анхны дасгалжуулсан баг болох Сванси багийг Лиг 1т эхний жилдээ плей оффт оруулж Холловэйн Блакпүүлд ялагдан үлдэж байсан бол дараа жил нь түрүүлүүлж Чампионшипт оруулж чадсан... ер нь бол түүний сургийг би сонсож ямархүү дасгалжуулагч болохыг нь тэр үеэс сонирхож ирсэн гэж хэлж болно... Сванси баг нь энерциэрээ одоо дээшээ гараад ирлээ... тэгэхээр давгүй ул суурьтай юм хийсэн шиг байгаан... Уиганд ирээд Уиганы тоглолтыг харьцангуй тоглолттой үзүүштэй болгож чадсан бөгөөд үүргээ сайн биелүүлсэн буюу АПЛ-д авч үлдэж чадсан... Уиганы зорилго бол угаасаа өнгөрсөн улиралд ийм л байсан... манай хувьд түүнийг авбал илүү урт хугацааны юм харж байгаам байна гэж ойлгогдохоор байна... нас туршлагын хувьд яривал Моес ч гэсэн анх хэдтэй, ямар туршлагатай залуу Эвертонд ирж байлаа даа... ямартай ч авъяаслаг залуу дасгалжуулагч, хэрэв амбиц байвал ирэх байх... хэт лояал байвал ирэхгүй байх... миний хувьд хаа хамаагүй юмнууд ирснээс хамаагүй дээр гэж үзэж байгаа... манай фенүүд түүнд маш нааштай хандаж байгаа бөгөөд Уиганы фенүүд бол амаа олохгүй магтдаг юм билээ... Ямартай ч багаа "гоё" хөлбөмбөг тоглуулдаг залуу халуун (40 ч хүрээгүй) Испани дасгалжуулагчтай болвол сайхан л байна... Каталан хүнийй уран ухаан гаргаачуу, манай шинэ Пеп болоочуу... ямартай ч би хувьдаа энэ эр дээр хамаг бооцоогоо тавихад бэлэн байна....

Яахав АПЛ ээс өөр дасгалжуулагч хар гэвэл би Стив Брьюсыг л хэлэх юм байна даа... сая доошоо унасан Холловэй байвал бас болжийн... За яахав Оуэн Коиэл байж болохым даа... тэхдээ эд нараас нэг нь ч одоогоор линкдээгүй байгаа... Сүүлд дээр дурдагдаагүй нөхдөөс Мартин Иол холбогдсон ч Фулхамыг авч линстнээс хасагдсан... Коиэлын нэр дурдагдаад өнгөрсөн, Раниери гэж нэр нэг яваад өнгөрсөн... Астон Виллагийн менежерийн суудлыг тойрсон асуудлын хувьд нэг ийм шив дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Jun 10, 2011 9:49 pm

За Мартинез албан ёсоор манайхаас татгалзлаа... Багтайгаа 3 жилээр гэрээгээ сая сунгалаа... Ингэх ч боловуу гэж бодоод байсымаа... Овоо эр юм гээч... Каталан эрийн шийдвэрийг хүндэлж байна...

За тэгээд Ренди маань Моес той л линкдээд эхэлж дээ... Угаасаа энэ тэрбумтнуудад байдаг нэг чанар нь хүссэндээ заавал хүрэх гэж чичирж дайрдаг чанар... тэхээр угаасаа Ренди Моес л гэсэн бол эцсээ хүртэл Моес руу чичирнэ гэсэн үг... Моесын төлөө 7 саяыг төлөхөд бэлэн гэсэн мэдээ гарсан байна...хүрээд ирдэг юм бол Рендиг шүтэж амьдаръя... хэрэв болохгүй бол халаасанд нь Райкард гэсэн Б план байгаа гэсэн сурагтай... харж л байя...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby COYI » Thu Jun 16, 2011 4:31 pm

Old man is walking back from Lidl's with 6 bags of shopping, when Randy Lerner sees him and says "Hey old guy, can you manage ?". The old bloke replies "Fcuk off, I don't want the job !"
COYI
 
Posts: 775
Joined: Wed Jun 23, 2010 7:03 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Thu Jun 16, 2011 11:12 pm

Энэ их муухай онигоо байнаа :sad:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Jun 17, 2011 2:21 pm

Image
Алекс МакЛейш

За манайх менежер хайж явж явж их л сонин сонголтон дээр бууж байх шиг байна... Тэр хүн бол 52 настай Шотланд эрхэм Алекс МакЛейш. Тоглогчийн хувьд хамгаалагч байрлал дээр Шотландын лигт Абердэн багт нилээд олон жил тоглож чамгүй олон цом хүртэж байсан, Шотландын шигшээ багт 77 тоглолт хийж байсан Шотланддаа бол гайгүй нэртэй гар шиг байгаан... Тоглогчийн карьераа дуусгаад Шотландын Модервэл, Хиберниан зэрэг багуудыг удирдаж байгаад сүүлд Ренжерсийг 6 жил удирдсан... Манай МОН ыг Селтикт байх үед ганц үздэг нь байж... Шотландын шигшээ багийг 2008 оны Европын аваргад оруулах даалгавартайгаар удирдаад эцсийн мөчид Италид хожигдон мултарч ажлаа өгч байж... Бирмингамыг удирдсан жилдээ 2-р байраар дээш нь гаргаж ирж чадсан... өнгөрсөн жил цомын тэмцээн дээр манайхыг Бирмингамынхан хожиж үзээгүй байсан цувралыг таслан хожиж улмаар Карлин Капыг авсан... нэг иймэрхүү...хожил хожигдлыг мэддэг хашир бурхи гэж хэлж болно...

түүнийг манай менежер болох сургаар хэдэн зуун фенүүд Холт Эндэд жагсаал хийж эсэргцүүцлээ илэрхийлсэн хэдий ч Генерал Крулак түүнийг өмөөрсөн нийтлэл бичсэн байсан... тэгэхээр бараг түүнтэй тохиролцож байгаа бололтой юм... түүнийг багаас нь урвуулсныхаа төлө Бирмингамд 2 саяыг төлөх болсон талаар хүртэл яригдаж байна...

Уиган багаа унагах шахсан Мартинезд жийгдээд одоо багаа унагасан МакЛейшийг авч байгаамуу... тэрэндээ тулвал Хьюс, МакКларен 2 хамаагүй дээр хэмээн фенүүд үзэж байна...

Миний хувьд монгол дахь Виллагийн фенүүдийн холбооны тэргүүний хувьд :ногоон: бага зэрэг сэтгэл дундуур л байна... гэхдээ нэгэнт манай менежер болчдым бол эцсээ хүртэл дэмжихээс өөр сонголт үлдэхгүй нь ойлгомжтой... их л сонин сонголт байна гэж хэлмээр байна... яахав цаагуураа Бирмингамыг менежергүйдүүлж доор нь нэг мөсөн үлдээх тактик харагдаад байгаа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Gunnerz » Fri Jun 17, 2011 2:45 pm

хамгаалалт хамгаалалт хамгаалалт буцаад лоонг боллл
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Funky » Fri Jun 17, 2011 2:51 pm

Харин энэ тактикаар чин тоглоод сурцан баг шдээ Мартиний үед тэгж тоглоод сайхан бахдам амжилттай бсан бизцдэээ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Цогоо » Fri Jun 17, 2011 5:13 pm

Villa_Bayaraa wrote:их л сонин сонголт байна гэж хэлмээр байна...
Ц.Элбэгдорж: Монголын ард түмний сонголтыг гайхаж байна. :ногоон:

Нээрээ Виллагийн Фэнүүдийн холбооны дарга та манай багт орж тоглох уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Wed Jun 22, 2011 6:49 pm

Манайх далан давхарт амьдардаг, танайх хаана ч амьдардаг гэлээ тэрэн шиг Челсигийнхэн Виллаш Боашыг авч, манайх Алекс Маклейшийг авлаа гэж... Ядаж Фулхамын урдуур дайраад Ёолыг авчиж болоогүйм байх даа... за за одоо тоглолтонд хожигдохоос нь нааш дахиж Том Экийг муулахгүй ээ...

Image
Хоки Коки эргэн ирэх нь...

Манайх өнгөрсөн улирал дууссантай холбогдуулан том бага нийлсэн 10 тоглогчийг багаас чөлөөлсөн билээ... Тэдний дунд Жон Кареү, Рео Кокер, Мустафа Салифоу, Исаиа Осбоурн зэрэг нэгдүгээр багийн тоглогчид байсан... харин Том Эк эдгээр тоглогчдоос Найжел Рео Кокерыг багтаа буцаан авахаар хүсэлтээ өгөөд байгаад юм байна... хэрэв тэд гэрээн дээрээ тохиролцвол Хоки Коки маань залуу арслангуудтайгаа эргэн нэгдэх нь ээ...

Image
Америк хүү явах уу

Мьюнхенгладбахаас зээлээр ирж тоглосон америк залуугийн гэрээг жинхлэх эсэх дээр асуудал нээлттэй хэлэлцэгдэж байгаа юм байна... Германы багийн мэдэгдсэнээр клубууд хоорондоо аль хэдийн тохиролцоонд хүрсэн гэж Том Экийг томилогдохоос өмнө мэдэгдэж байсан... энэ яриа нь Ренди нутгийнхаа залууг хүчээр авах гэж байна гэсэн сэжигийг фенүүдэд төрүүлсэн ч одоогоор клубын зүгээс албан ёсоор мэдэгдсэн юм алга... ямартай ч манайд байх хугацаандаа гай ч тариагүй, гавъяа ч байгуулсангүй... гэхдээ гараанд гарах хэмжээний тоглогч байж чадсангүй... тэгэхээр сэлгээнд бол байж байхад дажгүй потенциалтай сайн тоглогч гэж би хувьдаа үнэлдэг... нэгэнг манайх дундаж баг байх сонголт хийсэн :ногоон: учраас (миний бодол буруу л байгаасай) түүн шиг тоглогчид байж байхад бол болноо болно... гэхдээ хамгийн сүүлийн мэдээгээр бол манайх түүнийг авахааргүй болж байгаа юм шиг байна... нэг авна гээд, нэг авахгүй гээд мэдэх юм алга хэхэ

Image
Карлос хаан үлдэх үү

Карлос хаан маань багаасаа явж хуучин багтайгаа нэгдэнэ гэсэн яриа гарсан ч Ренжерст удирдлаган доор нь тоглож байсан, Том Эк нэгэнт манайд ирсэн учир үлдэх талдаа болж байгаам байна... манай төвийн хамгаалагчид дундаас хамгийн ухаалаг нь гэж би хувьдаа Карлосыг үнэлж явдаг юм... Кларк Карлос 2ыг төвд гаргаад азаа үзэхэд бол бас нэг юм дуулгах вий... гэхдээ хамгийн сүүлийн мэдээгээр Ренжерсийнхэн манайд албан ёсны бид өгсөн бөгөөд манайх тэдний хаалгач МакГрегорын наймаанд оролцуулан наймаалцаж болох юм гэсэн санал хариуд нь тависан бололтой...

Image
Энэ зураг хуурамч буюу Даунинг Ливерпүүл явахгүй

Сүүлийн үед нэг ийм зураг гарч манай хүнийг Ливерпүүл явах нь гэж шуугицгаасан ч уг зураг хуурамч болох нь илэрсэн... Том Эк Ашли Яангийг Амидаадаа алдах нь бараг тодорхой гэж мэдэгдсэн ч Даунингийг бол яагаад ч зарахгүй гэдгээ бас мэдэгдсэн... Ядаж нэг жил үзэлцээд дараа жил Яанг шиг гайгүй үнэ хүрээд яваарай... Даунинг, Милнер, Яанг 3 дунд байхад ч сайхан байж дээ :санаа алдах:

Image
Варнок үлдэхнээ

Жу багшийн доор муугаа үзэж, багаа орхих нь тодорхой болоод байсан Варнокд Том Эк боломж олгож итгэл хүлээлгэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ... Том Эк ерөнхийдөө МОН той төстэй тоглолт үзүүлдэг учир МОН ы удирдлаган доор гялалзсан Варнок түүний тактикт нийцэх магадлал бас бий...

Том Эк бас Данн, Коллинс, Бэеэ, Айрланд зэрэг тоглогчидтой ярилцаж үлдээх талаас нь ярилцана гэж байна лээ... яахав Айрландаас бусад нь МОНы авчирсан хүмүүс... МОН Том Эк төстэй тоглолттой... тэгэхээр тэдний хувьд боломжийн байж магадгүй л юм... гэхдээ Бэеэг бол яалтчгүй л зарах хэрэгтэй гэж бодоод байгаа... Лихай гэж Бэеэгийн дайнд өлхөн тоглох хүү байна цаана чинь...

За хуучин тоглогчидтой маань хамаатай мэдээ гэвэл нэг иймэрхүү...


Image
Үү үү Тэйк Дайт :ногоон:

Миний дуртай алдарт Тэйк Дайт хамтлаг Бирмингамд өнөөдөр ирж байгаа юм байна... Тэдний 11 оны аялан тоглолтын хөтөлбөрийн хүрээнд манай Вилла паркт 100 000 хүнд зориулсан тоглолтоо хийх юм байна.... Робби Уилламстайгаа эргэн нэгдсэн Тэйк Дайт хамтлагийнхан маань аялан тоглолтондоо 287 хүний бүрэлдэхүүнтэй багийг байнга дагуулан явж байгаа бөгөөд очсон хото болгоноосоо 160 ажилтан нэмж хөлслөн нүсэр тоглолтондоо туслалцуулж байгаа юм байна...

за нэг тоон дундуур үсэг оруулчихлаа... трансфер шуум янз янзын юм дуулдаж байгаа ч одоо оруулахад арай л эрт байна... харж л байя... ээ тэгээд танайх нүүрс түлдэг, манайх пакришк түлдэг....
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Цогоо » Wed Jun 22, 2011 6:55 pm

Пакришк битгий түлээд бай л даа. Хотын утаа гэж хэрэг алга.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sat Jun 25, 2011 12:45 am

Image

Баяртай Ашли...

2007 оны 1 сард МОН тэр жил доороос орж ирээд унах тодорхой шахуу болоод байсан Ватфордоос хэн ч танихгүй нэгэн бор хүүг 9,75 сая паундаар рекорд сайнин болон ирж байсан нь тун удахгүй хэдхэн жилийн дотор АПЛ ийн шилдэг вингерүүдийн нэг болох юм гэж хэн санах билээ... Ирснийхээ дараа жилээс л өөрийгөө хэн болохоо харуулж 07-08 оны улиралд 17 ассистаар Фабригасын ард 2т жагсаж байсныг нь би тод санаж байна... 08 оны 12 сард Эвертоны эсрэг Лескотын арагшаа хаясан пассыг урьдчилан уншиж ард нь нуугдаж байгаад гоол болгон багаа 3:2 оор ялалтанд хүргэж байсныг ч тод санаж байна... Бид хамтдаа Залуу Арслангууд тодотголтойгоор галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явсан үе бас бий... топ 4 гэгдэж байсан багуудыг хожиж үзэлгүй 10 гаран жил болчихсон байхад Агбон, Милнер, Барри, Яанг, Даунинг зэрэг англи залуус бас л хашрааж явсан түүх бий... Бирмингамын эсрэг хийсэн 2 гоол 2 ассист, Ливерпүүлийн эсрэг хийсэн пеналт, МанЮ-г хожиход хожлын ассист, Пийс Капт финалд Ювентусыг хожиход цохисон пеналт, Европа лигээс мултарахад Виенад цохиод алдсан пеналт, сүүлд Болтонгийн эсрэг цохисон ганган хаалттай цохилт гээд тэр бүх сэтгэл догдлуулсан мөчүүд яг өчигдөр юм шиг санагдаж байна... ямартай ч байсан Астон Вилла клубын түүхэнд МОН-ы эхлүүлсэн сэргэлтийн галын дөл нь болж Астон Вила клубын хуучин бахархалыг дахин нэг сэргээж 07-08, 08-09, 09-10 оны улирлуудад дараалан 3 удаа АПЛ ийн 6-р байрыг эзлэхэд түүний оруулсан хувь нэмэр их... Ямартай ч манай клубт тоглосон богинохон хугацаандаа Астон Вилла клубын бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 тоглогчидын 44-т жагсаж чадсан цэл залуухан 25 хан настай Вебкамдаа ирээдүйн бүх үйлст нь амжилт, аз хийморийг ерөөе дөө... Шайтиг биш МанЮг сонгосонд нь хувийнхаа зүгээс бас дахин талархал дэвшүүлье... Астон Вилла клубын төлөө хийсэн бүхэнд чинь маш их баярлалаа, Ашли... Английн шигшээ багийн агуу тамирчдын нэг, нэгэн цаг үеийн төлөөлөл болсон агуу тамирчин болоорой гэж ерөөе...

Хүндэтгэсэн... Вилла Баяраа
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Ggoal » Sat Jun 25, 2011 3:44 am

Хайран баг тонуулж дуусахнээ ...
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Жонон » Sat Jun 25, 2011 12:11 pm

Томчууд нь мөнгөөр тоноод байгаа юм чинь яах ч билээ дээ. Энэ хөл бөмбөгийн зах зээлийг Ман Сити, Реал, танай 3 бол самарч байна шт. Одоо дээр нь Малага бас том том тоглогчдыг мөнгөөр зодоод авна л гэсэн утгатай юм яриад л явж байна. :ногоон:
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Ggoal » Sat Jun 25, 2011 12:59 pm

ТАНАЙХ ч гэсэндээ бас самардаг бүлэглэлдээ орношдээ.кккк гэхдээ Вилла бол мөнгөнөөс дан болоогүйлдээ.МОН-с хойш л нэг л болохоо байгаад гол нь одууд нь клубтээ итгэх итгэлгүй болоод байх шиг...
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby adidavka » Wed Jun 29, 2011 12:58 pm

Астон Вилла Брад Гузаныг аваxаар санал явуулжээ бас Бирмингемээс Бэн Фостерийг аваxаар бэлэн мөнгөний санал илгээсэн байна. Бас Borek Dockal гэдэг залууг xөөцөлдөж байгаан гэнэ
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Funky » Wed Jun 29, 2011 1:06 pm

Фостероос Кушак нь дээр дээ Кушак хямдхан шд илүү хэхэ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 60 guests
cron