Харин сүүлийн хэдэн жил манай академиас ийм олон хүмүүс шигшээд дуудагдаж байгаагүй. Академийнхан сайн ажиллаж байгаа. Залуусынхаа талаар оруулмаар санагдчихлаа.
Үндсэн сайт дээр One to watch: цувралаар 7 эксперт Ливерпүүлийн залуусаас дараа улиралд нэрээ гаргах ирээдүйтэй гэсэн нэг нэгийг сонгож танилцуулж байгаа.
Эхлээд клубын ТВ ийн коментатор Стив Хантер Кристиан Адоржан -ийг нэрлэсэн байна.
Чадварлаг довтлогчийн хажуугаар гоолын боломжийг ч бусдадаа сайн үүсгэж өгдөг бөгөөд саяын улиралд 18 дамжуулалт өгснөөрөө Ю-18-д тэргүүлж байгаа. Мөн 8 гоол хийсэн. Түүний талаар "Кристиан нэг их хурдтай биш ч түүнийгээ нөхөх давуу тал нь маш хурдтай сэтгэж, ухаалаг тоглогдогт байдаг" гэж эксперт хэлсэн байна. Энэ жил нөөцийн багт орсон.
2. Мөн клубын ТВ ийн төлөөлөгч Клер Рурк нөөцийн багийн ахлагч Андре Висдомыг нэрлэжээ.
Ю-17 д Английн шигшээд Европын аварга болсон, үеийнхнээсээ тасарсан чадварлаг тоглогч гэж үнэлдэг. 2010/2011-ийн эхний 3 сар гаруй гэмтэлтэй байсан ч эргэн ирснийхээ дараа Английн Ю-19 шигшээд дуудагдсан. Баруун фуллбэк болон төвийн хагас хамгаалагчийн байрлалуудад тоглож чаддаг. Түүний талаар "Энэ залуу маш ирээдүйтэй, жинхэнэ лидер. Тэр багийнхнаа зохион байгуулж, араасаа дагуулж чаддаг. Дөнгөж 18 настай гэхэд тэр зан аашийн хувьд төлөвшсөн, ийм залуу хүүхэд хэрнээ үг яриаг нь сонсоод гайхмаар" гэж хэлжээ. Астон Виллатай хийсэн тоглолтод тэр сэлгээнд суусан байна.
3. Домогт Дэвид Фэйрклаф бодохгүйгээр шууд л Европын аварга Ю-17, Ю-18 шигшээгийн багийн ахлагч Конор Коадиг нэрлэсэн.
Тэр энэ улиралд Бирмингэмийн эсрэг тоглолтонд /5-0/ сэлгээнд суусан бөгөөд Европын лигийн тоглолтонд 1-р багийнхантай хамт Прага руу яваад амжсан нэгэн. Коади одоогоор Ю-19-ийн хагас хамгаалалтын салшгүй нэг хэсэг болсон боловч мэргэжилтнүүд яваандаа төвийн хамгаалалт түүний жинхэнэ байрлал болно гэж үздэг. Фэйрклаф түүний талаар "Конор надад гомдохгүй гэж найдъя. Тэр цэвэр тоглолтын хувьд гайхалтай агуу гүйцэтгэгч биш. Гэвч лидерийн чанар, хөлбөмбөгт хандаж буй хандлага, каризматик байдлаараа багийн түлхүүр тоглогч болдог. Тийм ч учраас Английн залуусын шигшээ багийн ахлагч байгаа юм. Тэр нөхдийнхөө дунд нэр хүндтэй, шургуу, хөдөлмөр, уйгагүй зангаараа дасгалжуулагч нарын анхаарлыг татдаг бөгөөд цаашдаа Кенни ч түүнийг хараандаа авах байх" гэсэн байна. /Яг л манай дараагийн Карра болох залуу даа /
4. Хуучин Ливерпүүлийн хамгаалагч байсан Майк Райт Адам Морганыг нэрлэнгээ энэ жижигхэн хуй салхитай тулахгүйдээ баяртай байна гэж нэмж хэлжээ.
Английн Андер-17 тоглодог түүнийг Робби Фаулертай зүйрлэдэг ба 20 гоол энэ улиралд хийгээд байна. "Тэр Роббитой маш олон талаар адилхан, яг л түүн шиг гоолын мэдрэмжтэй. Тэр одоогоор хэтэрхий залуу байгаа ч хэрэгтэй цагт хэрэгтэй байрлалаа олож аль хэдийн сурсан. Дараа улиралд өөрийгөө харуулнаа" гэсэн байна.
5. Домогт Жон Олрижийн сонголт бол Хесус Фернандес Саес.
Испанийн залуу хүү Сусо довтлогчийн ар байрлалд тоглодог боловч баруун жигүүрийн довтолгоон дээр мөн гайхалтайгаар өөрийгөө харуулсан юм. Тэр нэг хүрэлтийн бөмбөг авалтанд өөлөхийн аргагүй, гайхалтай пасстай бөгөөд Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчдийн хайртай тоглогчдын нэг.
“Тэр улирлыг гайхалтай эхлүүлсэн. Төгсгөлд уаахан сууж эхэлсэн боловч дараа улиралд тэр гайхалтай амжилтыг үзүүлнэ гэдэгт найдаж байна.”
“Суса бол төрөлхийн авъяастай, техник нь бахадмаар, гоол болон дамжуулалтуудыг нь хэдэн ч цагаар үзсэн уйдамгүй байдаг. Одоогоор хэдий жаахан байгаа ч энэ хэвээрээ ажиллад байвал дараа жилд үндсэн багт орох байх ” гэж манай домог хэлсэн байна.
6. The Times ийн сэтгүүлч Тони Баррет академийн залуу вингер, энэ улиралд Адам Морган, Конор Коади нарыг ардаа орхин, Академийн шилдэг тоглогч болсон Рахим Стерлингийн нэрлэж байна. Тони өнгөрсөн жил Фланагэнийг тодорно гэж хэлсэн нь нүдээ олсон юм.
Залуусын цомын тэмцээнд Саутэнд Юнайтедын эсрэг пента-трик хийсэн түүнийг Кенни Далглиш Прагатай тоглох тоглолтын бүрэлдэхүүнд багтаасан билээ.
“Сүүлийн жилд Ливерпүүлийн академи гайхалтай ажиллаж Жон Фланагэн, Жак Робинсон, Конор Коади, Андре Висдом нарыг гаргаж ирсэн боловч би эдгээр дундаас жинхэнэ авъяастан нь Стерлинг гэж хэлнэ. Тэр 2 жигүүрт 2 ланд тоглож чадна, галзуу хурдтай, 2 хөлөөрөө гоолдож чаддаг. Түүний чадварыг мэдэхийн хувьд ирээдүйд том тоглогч болно гэж би баттай хэлж чадна. Кенни Далглиш нэг тоглогчийг хэт их магтаж болохгүй гэж хэлдэг ч би ямар ч байсан энэ залуу хүүг онцгойлж үзнэ. Учир нь тэр онцгой авъяастай ” гэсэн байна.
7. буюу хамгийн сүүлд фэнүүдийн санал асуулга орлоо.
Here are 15 of the best Tweets:
@KD7LFC: Krisztian Adorjan. A wonderful architect who has the same kind of influence on our u18s as Xavi has on Barca. Master puppetier.
@CapnSplunk: Suso is my "one to watch". The kid has great vision and seems to be able to create time like all great players.
@chrismadbird: Raheem Sterling - first saw him at Carragher testimonial - stood out there as 'one to watch' - speed, ability, instinct all there
@Phatdad1234: I know he's a young lad but Raheem Sterling looks a special talent. Dalglish wont hurry him but we should see him at some stage.
@MattwLFC: I don't think it's just one to watch, I would say there's quite a few with great potential, Wisdom, Coady, Morgan,Adjoran,Suso,Sterling
@SilverBandit: Morgan is looking great, calm and collective and if god blesses him he could be another fowler.
@mikejlfc: Like to see Adam Morgan come through.Nothing wets the appetite more as a red than a young local striker coming through. Mike, Crosby
@ianjb24lfc: for me its Suso an Sterling. Two fast, tricky an technical players who can see things opening up in front of them and an eye for goal!
@BrianDurand56: Kris Adorjan is a def player to watch. A continental no10 with an eye for an astute pass, witnessed by his 18 assists. also Conor Coady looks a perfect LFC star of the future. Further progress next ssn & hopefully sniff of 1st team in 12/13. I believe we are spoilt for choice. Raheem, Morgo, B Smith, Adorjan, Hajdu, Ngoo, Roddan, Silva, wisdom, etc. they all have the talent, but it depends on opportunities, mentality, attitude, mentoring & of crse luck. Future is bright.
@ JoeyViking: maybe a bit early but Connor Coady for sure Looks a real tough but classy player and natural leader who seems a born winner
@phildivers: got to be Adam Morgan for me, same age as @robbie9fowler when he came through. He knows where the goal is that's for sure.
@Adi_tweeting: Wisdom coz he has potential to become a great CB, his tackling, physique, attitude,reading the game ..top class.
@rednewbury: michael ngoo has a bit of everything,skill,pace and lots of height
@HannahAnderson9: Sterling & Suso, been great for the reserves this season, Adam Morgan should get a chance too, he can't stop scoring!
@KrishIy3r: Coady very much for me...! Seems like the next Gerrard with that determination on his face...!